Буудлагын спорт

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Postby L.U.S » Sun Jul 23, 2006 9:28 pm

Image ZAGREB 2006

Дэлхийн Буудлагын холбооноос зохион явуулдаг ээлжит Дэлхийн аварга шалгаруулах 49дэхь тэмцээн Хорватын Загреб хотноо єнєєдєр тэмцээний нээлтийн ажиллагаагаа хийлээ. Энэ тэмцээнд Монголын буудлагын баг 10 гаран тамирчдын бvрэлдэхvvнтэйгээр оролцож байгаа юм байна. Тамирчиддаа спортын єндєр амжилт хvсье.
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby Khosoo » Mon Jul 24, 2006 10:10 pm

saviola wrote:Энэ L.U.S гэдэг гишүүн эрэгтэй юу, эмэгтэй юу? Аватор дээрх зураг нь их дажгүй охин байсан санагдаж байна. өөрийнх нь зураг мөн бол танилцъя...Одоо гэхдээ өөрчилцөн бололтой юм уу даа...


эмэгтэй, Солонгост байдаг буудлагыэ спортын мастер... аватар дээрхи зураг нь хэвээрээ байгаа...Их дажгүй :mrgreen:

П.С: ЛУС-аас рекламын хөлсийг дараа авна шүү...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby robi » Wed Jul 26, 2006 3:04 am

hujaa nar ehnii udur 6 turluus 5 altanmedal avsan bna gene ee gehdee neg turul ni olimpiin turul yum bna teriig bas hujaa avj
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Цоомоо » Thu Jul 27, 2006 12:31 am

Khosoo wrote:
saviola wrote:Энэ L.U.S гэдэг гишүүн эрэгтэй юу, эмэгтэй юу? Аватор дээрх зураг нь их дажгүй охин байсан санагдаж байна. өөрийнх нь зураг мөн бол танилцъя...Одоо гэхдээ өөрчилцөн бололтой юм уу даа...


эмэгтэй, Солонгост байдаг буудлагыэ спортын мастер... аватар дээрхи зураг нь хэвээрээ байгаа...Их дажгүй :mrgreen:

П.С: ЛУС-аас рекламын хөлсийг дараа авна шүү...

Чи наад рекламандаа ямар баталгаа гаргаж өгөхийн хө?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16694
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 23 » Thu Jul 27, 2006 10:59 am

нэг жилийн баталгаат хугацаатай.. хаха
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby L.U.S » Thu Jul 27, 2006 10:05 pm

Image Дэлхийн аварга Загреб 2006

Хорбатын Загреб хотноо болж буй Дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид амжилт арвин оролцон байна. Хийн бууны дасгалд Ц. Мєнхзул 6 дугаар байранд орж 3 дахь Олимпын эрхийг авлаа. Манай тамирчдын дvн.

Эмэгтэй хийн гар буу /ХГ - 4/

1 Paderina Natalia ........ RUS 96 98 97 96 387 99.9 = 486.9
2 HU Jun ....................... CHN 98 97 96 96 387 98.2 = 485.2
3 CHAIKA Victoria ..........BLR 97 96 96 95 384 101.1= 485.1

6 Tsogbadrah Munhkzul ...........MGL 95 94 96 98 383 98.7 = 481.7

10 OTRIAD Gundegmaa .............MGL 97 97 94 95 383

17 DORJSUREN Munkhbayar .. GER 96 96 95 95 382

82 GANTUMUR Xerlentsetseg.... MGL 92 97 90 92 371


Эмэгтэй хийн урт буу / ХВ - 4 /

50 DAMDINSUREN Lkhamsuren.. .. 99 100 96 97 392

57 ZORIGT Batkhuyag ................ .... 95 99 99 98 391



Эмэгтэй урт буучид / 3х20 дасгалд /

32 ZORIGT Batkhuyag................... 198 181 193 572

44 DAMDINSUREN Lkhamsuren... 197 190 184 571



Эмэгтэй хийн гар буу / Залуучууд/

89 KHADBAATAR Aruinaa.. ........ 93 96 96 98 383

96 PURVEE Enkhzaya........ ......... 93 96 94 97 380

98 OTGONTENGER Onon .......... 96 95 95 94 380


Эрэгтэй хийн урт буу /ХВ- 6/

60 TSEDEVDORK Munkh Erdene .. 100 97 98 100 97 97 589

92 OLZOD Enkhsaixan.................. ... 98 97 99 95 96 95 580


Эрэгтэй хийн гар буу /ХГ- 6/

55. SAMDANDOVJID Zolboo............ 89 91 90 88 88 92 538
Last edited by L.U.S on Fri Jul 28, 2006 11:39 am, edited 2 times in total.
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby Nomer 23 » Thu Jul 27, 2006 10:09 pm

Ц.Мөнхзулдаа баяр хүргэеээ....

ЛУС-даа ч бас баяр хүргэе...
:-D :-D :-D
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Bayaraa » Thu Jul 27, 2006 10:23 pm

Мөнхзул мундаг байна аа. :eek: Харин манай эрэгтэй буучид хэрэг алга аа. :RD
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby chukcha2002 » Thu Jul 27, 2006 10:25 pm

Манай Гvндэгмаа чинь спортын гар буундаа сайн байхаа? Тэр нь хэзээ вэ?
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Cornerback » Fri Jul 28, 2006 2:29 am

Gundegmaag is demjij yavdag shd, Monhzul gej neg bas sain busgui baidag baihnee :-D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby L.U.S » Sat Jul 29, 2006 11:22 am

Image Дэлхийн аварга Загреб 2006

Эмэгтэй спорт гар бууны дасгал єчигдєр болж єнгєрлєє. Гавьяат тамирчин О. Гvндэгмаа хvрэл медаль хvртэж, Эмэгтэй гар буучдын Багийн дvнгээр 4 дvгээр байранд шалгарлаа. Тус тэмцээнд 97 орны 2010 мэргэн буучид цэц мэргэнээ сорьжээ.

25м Sport pistol

1. CHEN Ying.......... ....CHN 295 296 591 + 201.8 = 792.8

2. FEI Fengji ...............CHN 294 291 585 + 205.4 = 790.4

3. O. Gundegmee .......MGL 287 294 581 + 204.2 = 785.2

5. D.Munkhbayar ........GER 290 292 582 + 199.6 = 781.6

7. TS. Munkhzul........ ..MGL 290 292 582 + 198.9 = 780.9
54. G. Kherlentsetseg. MGL 280 286 566 Image

Багийн дvн

1. CHINA _____ 1740

2. Belarus____ 1735

3. Germany ___1730

4. Mongolia ___1729

5. Australia ____1725


О. Гvндэгмээ
ImageImage

Д. Мєнхбаяр
ImageImage

Ц. Мєнхзул
ImageImage
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby chukcha2002 » Sat Jul 29, 2006 6:45 pm

Манай эмэгтэй баг дэлхийн шилдгvvдэд тоологдож байна шvv. О.Гvндэгмаад баяр хvргэе! Тогтвортой, єндєр амжилт vзvvлсээр. Одоо хvсэн хvлээж байгаа олимпын медаль... бvр алтыг нь авчраасай.

Финалд 3-н монгол хvvхэн буудсан байна шvv. нєгєє юу билээ,.. жинхэнэ лайтай... хэхэ.

Мєнхзул сайн юм, хийн гар буу, спорт гар буу гээд хоюуланд нь финалд.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sat Jul 29, 2006 9:42 pm

Царайг нь харах юмсан гэж байсан хүнээ харчихлаа хэхэ. Сайхан нааджээ манай хэд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Sun Jul 30, 2006 12:24 am

Баяр хvргэе ээ. :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Bayaraa » Wed Aug 09, 2006 11:10 pm

Дээдсийн хүрээлэн сонингийн саяын дугаарт гавьяат тамирчин, мэргэн буудагч Герман улсын иргэн Д.Мөнхбаяртай хийсэн нэгэн сонирхолтой ярилцлага гарчээ.

-Монголынхоо залуу тамирчдаас өөрийнхөө “ивээлд авч” бэлтгэл хийлгэе гэж боддог уу?
-Залуу тамирчдыг дэмжиж тэтгэдэг. Боломж гарвал хамтдаа бэлтгэл хийдэг. Түүний нэг жишээ гэвэл одоо Гүндэгмаа байна. Гүндэгмаатай хамт дасгал сургуулилт хийж байсан. Тэр талын ажлыг зохион байгуулж байсан. Нэг нь ч гэсэн сайн явж байвал бусдадаа эргээд туслана шүү дээ гэсэн бодол надад байдаг. Өнөөдөр энэ чуулга уулзалтад оролцохоор манай буудлагын спортын мастер, нэгдүгээр зэргийн тамирчин Халиун Солонгосоос ирээд байна. Энэ хүн бол сэтгэл зүйн хувьд ч эдийн засгийн талаас нь ч буудлагын шинэ залуу тамирчдыгаа маш их дэмждэг. Бид бүхэн бүгдээрээ сэтгэлээрээ залуу тамирчидаа дэмждэг.


Манай ЛУС бүсгүй ирчихсэн байгаа юм биш биз дээ?
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby L.U.S » Wed Aug 23, 2006 10:07 am

Одоогоор яваагvй л байна. Очихоороо хэлнээ. :mrgreen:
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby Khosoo » Wed Aug 23, 2006 11:58 am

Хамт бууднаа.. гэсэн.. хэхэ...Тарваганд явнаа... :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby avarga » Wed Sep 20, 2006 9:07 pm

Буудлагын спортын “Єндєр євєє”

Б.СОНДОР (2006.09.20)


ОУХМ Т.Мягмаржав буудлагын спортыг эх орондоо хєгжvvлэхэд их хувь нэмэр оруулсан хvн. Азийн наадмаас анхны хvрэл медаль авчирч, таван олимпод онч мэргэнээ сорин, буудлагын спортын цогцолборын шавыг тавилцсан тvvнийг буудлагын “єндєр євєє” хэмээж ч болох.
Єдгєє тэрбээр Монголд шинэ тутам хєгжиж буй трап буудлагын тєрлийг хєгжvvлэхээр зэхэж яваа. “Мон трап” клубийн захирал.

1955 оноос буудлагын спорт Монголд “хєлд орсон”. Тэр жил Армийн зэвсгийг бэлтгэх vеэр Шадавцоодол гэдэг хvн захиалгаар спортын буу Монголд оруулж иржээ. Тvvнийг нь БХТН-д хуваарилсан аж. Энэ л vеэс буудлага спортын сонирхогчдын хvрээ тэлж, секц дугуйлан хичээллэх суурь болсон байна. Подвалд “галаар” наадах залуусын дунд Т.Мягмаржав зогсох. Тvvнээс хойш 51 жил єнгєрчээ.

-Монголчууд буудлагаар дэлхийд дээгvvр байрт ордог. Энэ тєрєлд шилдэг тамирчин олноор тєрж гарч байгаа нь бэлтгэл хийх нєхцєл, материаллаг баазтай холбоотой биз ээ. Буудлагын тир хэрхэн байгуулсан талаараа сонирхуулна уу?
-Тийм ээ, буудлага спортын иж бvрэн цогцолбор байгуулах нь бидний мєрєєдєл байлаа. Бид хоёрдугаар 40 мянгатад орших байшингийн подвалд 50 метрийн тийр байгуулаад бэлтгэл хийдэг байв. Тэр цагт олон улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд оролцож чамгvй амжилт гаргадаг байсан. Токио, Мексик, Мюхений олимпийн бэлтгэлээ ч тэнд базаасан даа. Би шигшээ багийн тамирчин байхдаа л секц дугуйлан хичээллvvлдэг байлаа. Буудлагыг сонирхогч залуусын хvрээг тэлэхийн тулд хєдєє явж ухуулга сурталчилгаа хийнэ. Мєн зэрэгтэй тамирчид бэлтгэх тєлєвлєгєєтэй.

1974 îíû Àçèéí íààäìûí ìåäàëüòíóóä
Улмаар 1974 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийгээд тєв клубийн захирал боллоо. Нэгэн удаа Германаас ирсэн хэсэг тєлєєлєгч БХТН-ийн тєв зєвлєлийн дарга, Жамъян генералтай уулзаад буудлагын клуб байгуулах санал тавьжээ. 20 хvн нэг зэрэг буудах зориулалттай тир байгуулах болсноо генерал надад хэллээ. Тэгэхэд нь олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалттай 60 буудагч нэг зэрэг єрсєлдєх боломжтой тийм цогцолбор хэрэгтэй гэлээ. “Yнэгvй барьж єгье гэж байхад яаж том дуугарах вэ” гэж генерал маань гайхаж байна.
Би уулзаад vзье л гэлээ. Тэгээд тєлєєлєгчдийг гэртээ урин, олимпийн зураг сэлтээ vзvvлж, яриа єрнvvлэх далимдаа том цогцолбор байгуулах санал тавьсан. Мєн манай орон сэрvvн учраас битvv дээвэртэй тир хэрэгтэй гэлээ. Нєгєєдvvл маань ч удирдлагууддаа дамжуулъя гэв.

Улмаар 1974 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийгээд тєв клубийн захирал боллоо. Нэгэн удаа Германаас ирсэн хэсэг тєлєєлєгч БХТН-ийн тєв зєвлєлийн дарга, Жамъян генералтай уулзаад буудлагын клуб байгуулах санал тавьжээ. 20 хvн нэг зэрэг буудах зориулалттай тир байгуулах болсноо генерал надад хэллээ. Тэгэхэд нь олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалттай 60 буудагч нэг зэрэг єрсєлдєх боломжтой тийм цогцолбор хэрэгтэй гэлээ. “Yнэгvй барьж єгье гэж байхад яаж том дуугарах вэ” гэж генерал маань гайхаж байна.
Би уулзаад vзье л гэлээ. Тэгээд тєлєєлєгчдийг гэртээ урин, олимпийн зураг сэлтээ vзvvлж, яриа єрнvvлэх далимдаа том цогцолбор байгуулах санал тавьсан. Мєн манай орон сэрvvн учраас битvv дээвэртэй тир хэрэгтэй гэлээ. Нєгєєдvvл маань ч удирдлагууддаа дамжуулъя гэв.
-Буудлагын цогцолбор байгуулахад ямар нэгэн саад учраагvй юу?
-Гайгvй шvv. Буудлага спортын тєв байгуулах анхны нооргийг гаргаж байснаа мартдаггvй. Спортын иж бvрэн цогцолбор ямар байх ёстой, тэр бvхнийг багтаахыг хичээсэн. Тєслєє боловсруулахын тулд Германы олон хотоор явж, тирvvдийг судалсан. Тэр цагт спортын иж бvрэн цогцолбор Монголд байгаагvй. Цогцолбор байгуулах анхны улаан шугам татсан маань санаанаас гардаггvй.
Ийм цогцолбортой болсноор тамирчдын амжилт ахисан. Эндээс олимп, дэлхийн медальтнууд ч тєрж гарсан учраас сэтгэл хангалуун явдаг.

-Буудлагын тусгай цогцолборгvй байхдаа ч манайхан муугvй л амжилт гаргаж байсан гэж та ярилаа. 1974 оны Азийн наадмаас авсан таны анхны хvрэл медаль амжилтын гарааг эхэлжээ.
-Гавьяат тамирчин М.Жанцанхорлоотой хамт Азийн наадам болон Швейцарт болох ДАШТ-д оролцох зорилготой явсан. Ираны Тегеранд болсон Азийн наадмын ТКГ-5 дасгалд 600 онохоос 580 оноо авч, хvрэл медаль хvртсэн. Єрсєлдєгчдєє нэг онооны зєрvvгээр ялагдсан. Сэтгэл зvйн хувьд л алдаа гаргасан юм болов уу. Мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй гэдгийг сайтар мэдэрсэн.

-1974 он гэснээс 1968 оны олимпод таныг медальд ойрхон байсан гэж ахмад тамирчид ярьдаг юм билээ.
-Амжилтын оргил vе байсан, 1968 он. Бид олимпийн бэлтгэлээ эх орондоо єнєєх подвалдоо хийдэгсэн. Гэрэл гэгээ, тохь тух муутай. Гэхдээ тэр vед 560 гаргаад онодог байлаа, 50 метрийн сонгомол гар буунд. Олимпийн ємнєхєн Мюнхенд зохиогдсон урьдчилсан тэмцээнд би хоёрдугаар байрт орсон. Мюнхений сонинуудад “Монголын тамирчин Т.Мягмаржав олимпод тvрvvлбэл гайхах зvйл vгvй” гэсэн утгатай мэдээ гарч байсан. Гэвч олимпийн vеэр амжилт буурч, XV байрт орсон. Мэргэжлийн боловсон хvчин дутмаг байснаас амжилт буурсан байх гэж боддог.

-Аюуш гэдэг хvн та нарыг дасгалжуулдаг байсан юм биш vv?
-Гэхдээ мэргэжлийн боловсон хvчин байгаагvй. Л.Аюуш багш буудлагаар мэргэшээгvй ч бидэнд их зvйл зааж сургадаг байв. Архины шилэнд ус хийгээд шагайлга хий гэдэгсэн. Залуу байж дээ, энэ нь ямар хэрэгтэй юм бэ гэж боддог байв. Даанч тэр vед ойлгосонгvй.

-Буудлагынхнаас Бээжингийн олимпод оролцох эрхийг гурван тамирчин авлаа. Тэдний бэлтгэл дасгалжуулалтын талаар юу хэлмээр байна?
-Би дасгалжуулагчаар 30 гаруй жил ажиллаж байна. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ олимпийн эрх аваад тайвширч болохгvй.Yvнийг л сайтар тунгаах хэрэгтэй байна. Тэгээд ч тамирчдын амжилтыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас салгаж ойлгож болохгvй.
О.Гvндэгмаа бол С.Алтанцэцэг, Ц.Єлзийбаяр нарын удирдлагад хичээллэж байгаад анх удаагаа олимпод оролцож шагналт байрт шалгарч байсан.
Л.Ундралбатын удирдлагад шилжээд ДАШТ-ээс медаль хvртэж, олимпод ч амжилтаа бататгалаа.
Аль ч спортын тєрєлд тухайн тамирчин, дасгалжуулагчийг заах чиглvvлэгч ахлах дасгалжуулагч байдаг.

Олимпоос медаль авна гэдэг амаргvй даваа. Багш, тамирчин хоёр л олимпод бэлтгэх нь хангалтгvй,нэг баг болж ажиллах хэрэгтэй. Гар бууны тамирчин О.Гvндэгмаа, Ц.Мєнхзул, урт бууч З.Батхуяг нар болон тэдний дасгалжуулагч нэг баг болж бэлтгэл хийвэл єндєр амжилт гаргана. Мєн тэдний бууг тохируулдаг мэргэжилтэн, нярав, сэтгэл зvйч, эмч, хоол ундыг нь тохируулдаг хvн хэрэгтэй. Ингэж байж нэг баг бvрэлдэнэ.

-Гадаадад хамтарсан бэлтгэл хамрагдах нь тамирчдын амжилтад vр дvнгээ єгдєг нь мэдээж?
-Хэдхэн хоног гадаадад хамтарсан бэлтгэлд оролцох нь тийм ч их ач холбогдолтой биш. Москвагийн олимпод оролцох жил бид гадаадад хоёр сар гаруй бэлтгэл хийсэн. Ачаалал тохируулах тал дээр ч алдсан уу, сайн буудаж чадаагvй. Олимп эхлэхээс хэдхэн хоногийн ємнє гэр бvлийнхэн маань бидэнд борц явуулжээ. Борцоо буцалгаж шєл уух гэтэл цахилгаан тасарчихдаг юм байна. Тэгэхээр нь бvлээн усанд дэвтээгээд идсэн чинь тун их хєлєрч билээ.

Бидний яриа ийн єндєрлєв. Улсын ардын дуу бvжгийн чуулгад бvжигчнээр ажиллаж, “тушаал буураад” суурь машины слесарь болж vзсэн тэрбээр нэг л єдєр спортын галын шугамд зvтгэх болсон юм. Єдгєє ч зvтгэсээр яваа. Тэрбээр II зэрэгтэй байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод спортын мастерын болзол биелvvлсэн удаатай. “Хvн єєрийнхєє ємнє том зорилго тавих ёстой. Тэгж гэмээнэ амжилтад хvрнэ” хэмээн єгvvлсэн юм. Токио, Мексик, Мюнхен, Монреаль, Москвагийн олимпийн “дарийн утаа” намтрынх нь товчооноос vнэртэх. Yр хойчдоо vлдээсэн єв, хожим дурсах бахархалтай амьдрах сайхан.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Жавхлан » Thu Mar 29, 2007 9:22 pm

Олимпийн хvрэл медальт гавьяат тамирчин О.Гvндэгмаа, Цагаанбаатар нар удахгvй vрийн зулай vнэрлэнэ гэдэг мэдээлэл тархаж спорт сонирхогчид тєдийгvй Олимпийн хорооныхныг сандаргаад байна.
Уг нь монголчууд хvн нэмбэл хvнс нэмэгдэнэ гэж билэгшээдэг ч энэ удаа гавьяатуудын шинэ хvн медаль булаана гэж айж байгаа бололтой. Ядуу даржин монголчуудын хувьд Цагаанбаатар, О.Гvндэгмаа хоёр олимпийн ганц найдвар нь. Буудлагын спортоор Монголд бvv хэл дэлхийд данстай аанц тамирчнаа хvvхэд гаргаад 2008 оны олимпт оролцож чадахгvй, оролцсон ч олигтой амжилт гаргаж чадахгvй болчих вий зэж болгоомжилж байгаа ч энэ сэдвээр О.Гvндэгмаа, Цагаанбаатар хоёртой нvvр тулаад халз ярьчих зоригтон олдохгvй сандаргаж байна. Ядаж байхад О.Гvндэгмааг хуучин нєхєр Ундралбат нь дасгалжуулдаг. Олимпийн хорооныхны хувьд Ундралбатад “Хуучин эхнэрээ хvvхэд гаргаж болохгvй” гэж хэл гэж шахалтай нь ч биш. Ундралбат дасгалжуулагч олон жил дэр хувааж ханилж явчихаад “Чи хvvхэд гаргаж болохгvй шvv” гэж экс эхнэртээ тушаалтай нь ч биш. Ёстой л нєгєє хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хєєрхий гэгчийн vлгэр болчихоод байна. Vvнээс гадна жудогийн холбооныхны чихэнд ч энэ мэдээлэл хvрч “Гvндэгмааг хvvхэд гаргаж болохгvй” гэж ямар нэг дарамт шахалт ирэх вий дээ. Тэгвэл Цагаанбаатар сэтгэл санаагаар унаж бэлтгэл сургуулилтаа орхино, хувийн амьдрал нь амжилтанд нь нєлєєлнє гэж шивэр авир хийцгээж байна. Тэдний энэ болгоомжлол ч бас хоосон зvйл биш. Гавьяат тамирчин Цагаанбаатар О.Гvндэгмаагаас нэлээд хэдэн насаар дvv. Эгчмэд бvсгvйд сэтгэл алдарсан гавьяат тамирчин Гvндэгмаагийн хуучин нєхєртэй арга эвээ олох, хайртай бvсгvйгээ єєрийн болгох гэж чамгvй олон жил шаналсан учраас одоо хувийн амьдралд нь ямар нэг бvтэлгvй зvйл гарвал сэтгэл санааны хямралд орох нь тодорхой гэнэ. Vvнээс гадна 2008 оны олимп хаяанд ирчихээд байна. Хэрвээ Гvндэгмаа хvvхэд гаргахаар шийдсэн бол олимпийн бэлтгэл ч хийж чадахгvй. Олимпийн наадмын vеэр нялх биетэй байх нь гэж айцгааж байгаа юм. Уг нь гавьяат тамирчин бvсгvй маань сонин хэвлэлд “Олимпийн дараа л хувийн амьдралаа зохицуулна” гэж ярьж байсан. Энэ vгэндээ хvрэх байх гэж тvvнд найдлага тавьж байгаа багш нар нь хvлээж сууна. Тэр ч бvv хэл зарим багш нар нь “Социализмын vед сайхан байж. Хvvхэд гаргаж болохгvй гэдэг тушаал гаргаад л болчихдог байсан. Одоо vед хэцvv юм. Чамайг жирэмсэн гэж байна. Хvvхэд гаргаж болохгvй гэж тушаалтай нь биш дээ” гэж ярьцгааж байлаа. Энэ их хэл ам, хориг саадыг давж хоёр гавьяат маань шинэ хvнтэй болж гэмээнэ монголчууд Бээжингийн олимпт Цагаанбаатарт л найдвар тавьж О.Гvндэгмаагийн фенvvд хоёр гавьяатын дундаас тєрсєн хvvхэд хэзээ нэг цагт олимпоос медаль авчирна гэж горьдож суух нь…

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri Mar 30, 2007 12:09 am

Оо тэр 2 суусан юм уу, одоо л мэдэж байна. Гүндэгмаагийнх Орбитод хэдэн жилийн өмнө(бараг 6, 7 жил өнгөрчээ) байсан даа. Нөхөр нь гээд Ундралбатаас өөр залуу л байсийм даа :smile:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 4:01 am

Last edited by Жавхлан on Fri May 25, 2007 5:28 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 7 » Sat Mar 31, 2007 2:04 am

Buudlagiin sekts 54.r surguuliin tend bdag gej duulj bsan, manai forum.n zaluu gishuud odoo ehelvel oroitohgui l bh.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby traffic » Mon Apr 02, 2007 2:13 pm

saviola wrote:
Khosoo wrote:
saviola wrote:Энэ L.U.S гэдэг гишүүн эрэгтэй юу, эмэгтэй юу? Аватор дээрх зураг нь их дажгүй охин байсан санагдаж байна. өөрийнх нь зураг мөн бол танилцъя...Одоо гэхдээ өөрчилцөн бололтой юм уу даа...


эмэгтэй, Солонгост байдаг буудлагыэ спортын мастер... аватар дээрхи зураг нь хэвээрээ байгаа...Их дажгүй :mrgreen:

П.С: ЛУС-аас рекламын хөлсийг дараа авна шүү...

Чи наад рекламандаа ямар баталгаа гаргаж өгөхийн хө?

Asuult bolon tsonhod hamtdaa neg devjeend baidag tul batalgaa gargaj ugch chadna shuu.
Asuultiin Saraa, tsonhiin L.U.S 2 neg hun l dee....
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Sun Apr 08, 2007 1:53 pm

Ц.Мөнхзул Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Буудлага спортын Дэлхийн цомын энэ оны анхны цуврал АНУ-ын Жоржиа мужийн Порт Беннин хотноо өнөөдөр өндөрлөв

Буудлага спортын Дэлхийн цомын энэ оны анхны цуврал АНУ-ын Жоржиа мужийн Порт Беннин хотноо өнөөдөр өндөрлөв. Манай улсаас урт бууны төрөлд ОУХМ З.Батхуяг,Д.Лхамсүрэн, гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, дасгалжуулагч Л.Ундралбат, Б.Алтанцэцэг нар оролцсон бөгөөд урт бууны тамирчид болон гавьяат маань энэ удаа тааруухан буудлаа. Хийн гар бууны төрөлд Ц.Мөнхзул 10 дугаар байр,О.Гүндэгмаа 30 байр эзэлсэн бол өнөөдөр болсон спорт гар бууны төрөлд Цогбадрахын Мөнхзул урьдчилсан буудлагаар 582 онож шигшээд 6-аар шалгарсанч финалд тун мэргэн буудсанаар 3 дугаар байрт орж, хүрэл медаль хүртлээ.Энэ төрөлд алт, мөнгөн медалийг БНХАУ, Чехийн тамирчид авчээ.

Мөн энэ тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин,Германы иргэн Д.Мөнхбаяр хийн гар бууны төрөлд 9 дүгээр байр,спорт гар бууны төрөлд 13 байр эзэлсэн байна.Дашрамд дурьдахад Монголын “мэргэн буучид” ирэх жил болох “Бээжин-2008” олимпийн наадмын гурван эрхийг (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, З.Батхуяг) хэдийнэ өвөртлөөд байгаа билээ.


http://sport.tsahimurtuu.mn/index.php?action=1&id=558
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Thu May 10, 2007 1:33 pm

Ц.Мєнхзул алт, О.Гvндэгмаа мєнгєн медаль хvртлээ

Бангкок – Энэ сарын гурванд Тайландын Бангкок хотноо эхэлсэн буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын баг тамирчид бахдам сайхан амжилт гаргалаа.


Єчигдєр болсон эмэгтэйчvvдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд урьдчилсан буудлагаар ОУХМ Цогбадрахын Мєнхзул 582 оноогоор хоёроор, гавьяат тамирчин Отрядын Гvндэгмаа 580 онооггор долоогоор шигшээд шалгарчээ. Улмаар шигшээ буудлагад Мєнхзул 201,1 оноо, Гvндэгмаа 203,3 оноо авч, эцсийн дvнгээр эхний гуравт манай хоёроос гадна Японы Мичико Фукушима нарын оноо адилхан 783,3 болж тэнцжээ.

Ингээд медалийн єнгийг шийдвэрлэх нэмэлт таван сум буудахад Мєнхзул 50,7 оноо авч алт, Гvндэгмаа 50,6 оноо авч мєнгє, Фукушима 49,1 оноогоор хvрэл медаль тус тус хvртэв. Ц.Мєнхзул буддлагын “Дэлхийн цом”-оос алтан медаль хvртсэн Мохголын гуравдахь тамирчин боллоо. Тvvнээс ємнє гавьяат тамирчин Д.Мєнхбаяр, О.Гvндэгмаа нар “Дэлхийн цом”-ын аварга болж байсан билээ.

Тайландад болсон тэмцээн нь энэ оны “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал бєгєєд АНУ-д болсон эхний цувралаас Ц.Мєнхзул хvрэл медаль хvртсэн бєгєєд харин Австралид болсон хоёр дахь цувралд манайхан оролцоогvй юм. Энэ тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 4-нд Германы Мюнхен хотноо буудлагын “Дэлхийн цом”-ын энэ оны дєрєвдэх буюу сvvлчийн цуврал болох ба цуврал тэмцээнд гаргасан амжилтыг харгалзан шилдэг найман тамирчныг ирэх аравдугаар сарын 3-8-нд Тайландад болох “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд урилгаар оролцуулах ажээ.


www.olloo.mn
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests