Дугуй

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Дугуй

Postby chukcha2002 » Tue Jul 24, 2007 6:29 pm

Дугуй дугуйндаа гудамжний уралдааны хамгийн нэр хүндтэй ле Тур де Франс гээч уралдаан дуусах нь ээ. Урьд өмнө жилүүдийн допингийн шуугиан хүчээ аваад байгаа үед Синкевич гэж нөхөр бас тестероны төрлийн юм хэрэглэсэн нь уралдааны ид дунд илрээд овоо юм болж байна. Энэ тухай бас хөөрөлдөх хүн байвал сэдэв нь байжийвал зүгээр юм уу
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Tue Jul 24, 2007 6:52 pm

Мэдээлэлийг нь өгвөл сонирхий шд ээ... Их л баларсан юм болжийгоо сураг дуулгасан ш д.... та
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13240
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby chukcha2002 » Thu Jul 26, 2007 4:02 pm

Өчигдөр Турыг тэргүүлж явсан Расмуссен гээч дани эр багаасаа халагдаж уралдааныг орхилоо. Допингийн контролтой холбоотой будлиан гарч ирсэн юм шиг байна. Ингээд энэ спортын төрөл хачин юм болж дуусах нь.

Хоёр хоногийн өмнө Казакийн Винокуров сэргээш илрээд будаа болсон. Одоо лидер нь...

Хамгийн анх Синкевичээс сэргээш илрэнгүүт тэрнээс өмнө бөөн сэргээшийн дуулиантай байснаас үүдээд Германы шууд дамжуулж байсан 2 суваг гэрээгээ цуцлаад болисон.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Barcik » Thu Jul 26, 2007 8:56 pm

Ийм комикууд гарчээ.

Image
Винокуров: Дугуйны тухай комиконд чи юу хийж яваан?
Ван Гаал: Би дугуйчдад нэг юм хэлмээр байна... Та нар vргэлж юманд нэгатив хандаж байх хэрэгтэй, хэзээ ч позитив биш.

Image
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby chukcha2002 » Tue Jul 31, 2007 3:29 pm

le Tour de France - ын сүүлийн 11 жилийн ялагчид бүгд л допингдсон байх магадлалтай гэнэ дээ.

Энэ жилийн ялагч Контадор хүртэл... Алдарт Мигель Индурайнаа арай ч оруулахгүй байна.

Ер нь энэ дугуйчидын 97% нь допинг хэрэглэдэг гэж хардсан мэдээлэл ч байсан. Тэгээд допинг илэрсэн хэд нь буруугүй л гээд байдаг. Арга ч үгүй биз дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby *R9* » Tue Jul 31, 2007 3:41 pm

Энэ нэрээ сайхан шуугиантай юм болж байна.:mrgreen: Нэр хүнд нэлээн унах байхаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6339
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby enkuna » Wed Aug 01, 2007 12:24 am

Ленс Армстронг хүртэл үү
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Wed Aug 01, 2007 12:42 pm

Армстронг бол хамгийн түрүүнд сэжиглэгдэх хүн.
Энэ спортыг үздэг л байлаа. Одоо бол үзэх ч хэрэггүй
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4133
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Дугуй

Postby tsoko » Wed Mar 05, 2008 8:49 pm

Image
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Дугуй

Postby kayo » Thu Jul 17, 2008 1:35 pm

Тур дэ франц ч бас тэгээд тэсвэр тэвчээрийн спорт юм даа,өдөр болгон 150гаран км зам туулна гэдэг ч бас чанга эд шүү,ялангуяа тэр уулын хэсэг нь бол арай л хэцүү харагдахын,ийм хэцүү тэсвэр тэвчээрийн уралдаан,сэргээш хэрэглэхээс ч яахавдээ гэмээр...
сүүлийн үед жоохон үзэж байгаа,уг нь бас сонирхолтой спорт,тэр дайралт,зугталт эд нар нь бол бүгд багийн тактик,гоё тайлбартай үзвэл гоё юм байна лээ
kayo
Барса фэн
 
Posts: 7029
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Дугуй

Postby Чуугий » Sun Aug 03, 2008 1:36 pm

Тур дэ францд Карлос Састрэ түрүүллээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18311
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дугуй

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 10:00 pm

Контадорын хоёр дахь түрүү

Image
Бүтэн сарын турш спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан дугуйн олон өдрийн Тур де Франс уралдаан өндөрлөж ялагчдаа тодрууллаа. Тэмцээний сүүлчийн буюу 21 дэх гараа Фолт Ённе хотоос Парис хүртэл нийт 160 км талын замд үргэлжилсэн бөгөөд хэрвээ ямар нэгэн гэнэтийн зүйл болохгүй л бол Астанa багийн лидер Алберто Контадор 2 дахь түрүүгээ хүртэх нь тодорхой болоод байсан юм. Учир нь түүний араас нэхэж явсан Саксо банкын Энди Шлек даруй 4 минутаар хоцроод байсан тул ганцхан гараанд энэ зайг нөхнө гэдэг боломжгүй зүйлд тооцогдож байлаа. Уралдаан ч урьдчилан таамаглаж байсан ёсоор өрнөж Алберто Контадор, Энди Шлект ямарч боломж олгоогүй бөгөөд нийлбэр дүнгээр 85 цаг 48 минут 35 секундын амжилтаар тэргүүлж Тур де Франсад хоёр дахь удаагаа тэргүүллээ. 2007 онд Контадор анх түрүүлэхдээ 941 цагийн амжилт үзүүлж байсан бол энэ жил үүнийгээ таваар ахиулсан нь ямархуу шилдэг тамирчин бэ гэдгийг харуулж байна. Тэрээр уралдааны дараа ”Уралдааны турш намайг дэмжиж байсан, фенүүд болон анд нөхөд, гэр бүлийхэндээ бүгдэд нь баярлалаа. Тур де Франс түрүүлнэ гэдэг ямар ч дугуйчны хувьд мөрөөдөл нь байдаг. Тиймээс би маш их баяртай байна. Тур тийм ч амар байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Эцсийн эцэст энэ бүхний ард гарсандаа үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээн өгүүлжээ. Тэмцээний хоёрдугаар байранд орсон Саксо банкын Энди Шлек залуу дугуйчны цагаан жерсиг хүртсэн бол Уулсын замын шилдэгт очдог толбот цамцыг Италийн Франко Пелизотти гарджээ. Мөн онооны ангилалд Кервело тес тим багийн Тор Хушовд 280 оноогоор тэргүүлж багийн дүнгээр Казакстаны Астан багийнхан 243 цаг 56 минут 04 секундээр тасархай тэргүүлжээ. Энэ жилийн Тур де Франс уралдаан Их Британий дугуйчдын хувьд үнэхээр онцгой үйл явдлаар дүүрэн боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Нийлбэр дүнгээр 4-р байр эзэлсэн Жермин Слип-стрим багийн Бредли Уйггинс Британий түүхэнд Тур де Франсад хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчнаар тодорсон аж. Өдгөө 29 насыг зооглож яваа Британи эр Афин болон Бээжингийн олимпод эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан юм. Мөн сүүлийн гараанд түрүүлсэн Колумбиа багийн лидер Марк Кавендиш тур де Франсад хамгийн олон гараанд түрүүлсэн Британи тамирчин хэмээх гуншинг тэмцээний дараа зүүх болсон юм. Өнгөрсөн жилийн тур де франсын 4 түрүүтэй тэрээр энэ жил үүнийгээ 6 болгон ахиулсан аж. 2009 оны Тур де Франсыг дурсахад алдарт Ленс Армстронгийн нэр заавал давхар дурьдагдана. Ирэх улиралаас Радиошэк багийн төлөө зүтгэхээр болсон домогт тамирчин дөрвөн жилийн дараа их спортдоо эргэн ирэхдээ гайхалтай амжилтыг үзүүлж тэмцээний 3-р байранд шалгарсан билээ. Энэ нь Америк эрийг ямархуу чадал чансаатай дугуйчин бэ гэдгийг харуулсан явдал болсон юм. Ийнхүү дуулиан шуугиан, дурсамжтай үйл явдлаар дүүрэн Тур де Франсын нэгэн оны тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Дугуй

Postby jtrex » Wed Jul 14, 2010 3:19 pm

Ноднингийн турээс xойш шинэчлэгдээгүй бн шд. Энди Шлек, Контандор 2 үзэлцэx нь энэ жил аxиад.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Дугуй

Postby Г.Баяраа » Thu Jul 15, 2010 11:41 am

Image
Тур де Франс уралдааны хамгийн хүнд гэгддэг 10 дахь гараа өнгөрсөн шөнө явагдлаа. Францын үндэсний баяр энэ өдөр тохиосон бөгөөд дугуйчид 179 км замыг туулж Чамбери хотоос Гап хот хүртэл өрсөлдсөн юм. Энэ гараа бол Альпийн нурууны төгсгөл бөгөөд дараачийн уралдаанаас эхлэн дугуйчин тал нутгаар жийх болно.
Уралдааны эхнээс тасрах оролдлогууд хийгдэж байсан боловч аль нь ч амжилтанд хүрээгүй. Харин 36 дахь км-ийн үеэс Бельгийн Марио Аертс, Драйс Девенюнс, Беларусын Васіль Кірыенка болон Португалын Серхио Паулиньо гэсэн дугуйчид бусдаасаа тасарч зугтааж эхэлсэн байна. Удалгүй энэ бүлэгт Францын Максим Боует, Пьерре Роллан нар нэгдсэн. Ийнхүү Францын баярын өдөр нутгийн дугуйчин Тур де Франсыг тэргүүлэх боломж бүрдэж ирлээ. Гэвч Боует хамгийн түрүүнд энэ хэсгээс хоцорсон тамирчин болсон.
Удалгүй Роллан ч тэмцлээс хасагдаж хойшоо суух болсноор Францын төлөөлөл үлдсэнгүй.
Энэ тасарсан хэсэгт багтсан дугуйчдаас шар цамцны эзэн Энди Шлектэй ойр яваа тамирчин байгаагүй нь нэг талаараа уралдааныг сонирхолгүй болгож байлаа.
Гэхдээ мэдээж уралдаанд түрүүлэх гэсэн тэмцэл сүүлийн 10 км-ээс эхлэн ширүүн өрнөж эхэлсэн нь ойлгомжтой. Эхний дайралтыг Девенюнс хийсэн ч удалгүй Паулиньод гүйцэгдсэн. Гэхдээ бусад тамирчид ч тийм хол хоцроогүй.
Ингээд барианы зурвасыг хамгийн түрүүнд Португалын дугуйчин Паулиньо давснаар 2 дахь удаагаа Тур де Франсын гараанд түрүүллээ. Өнгөрсөн жил тэр 4 дэх гараанд аваргалж байсан юм. Түүний харьяалагддаг Team RadioShack баг энэ улиралд анх удаа шагналын тавцанд гишгэж байна.
Үндсэн ангилалыг Саксо банк багийн Энди Шлек тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас өнгөрсөн жилийн аварга Алберто Контадор 41 секундын алдагдалтай нэхэх ажээ.
Энэ хоёр тамирчин бусдаасаа хол тасарсан. Хамгийн ойр яваа Испаний Самуел Санчез л гэхэд 2 минут хоцорсон байгаа.
Тиймээс Энди Шлек анх удаа түрүүлэх үү эсвэл Контадор аваргаа хамгаалах уу гэдэг асуулт бидэнд үлдэж байна. Шар цамцыг эзэмшиж байгаа Энди Шлекийн хувьд мөн залуу дугуйчны цагаан цамцыг эзэмшиж байгаа. Энэ ангилалд одоохондоо түүнтэй өрсөлдөх тамирчин алга байна.
Багийн ангилалд Испаний Caisse d’Epargne баг 147 цаг 07′ 02″ гэсэн амжилтаар тэргүүлж байна. RadioShack 31 секундээр хоцорч байгаа.

Өнөөдөр 11 дэх гараанд тамирчид Sisteron -ээс Bourg-lès-Valence хүртэл 184.5 км зам тал нутгаар уралдана.

10 дахь гарааны үр дүн

1 – Sérgio Paulinho – (POR) – RadioShack – (5:10:56)
2 – Vasil Kiryienka – (BLR) – Caisse d’Epargne – (same time)
3 – Dries Devenyns – (BEL) – Quick-Step – (+1:29)
4 – Pierre Rolland – (FRA) – Bbox-Bouygues – (+1:29)
5 – Mario Aerts – (BEL) – Omega Pharma-Lotto – (+1:33)
6 – Maxime Bouet – (FRA) – AG2R – (+3:20)
7 – Nicolas Roche – (IRL) – AG2R – (+12:58)
8 – Rémi Pauriol – (FRA) – Cofidis – (+13:57)
9 – Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (+14:19)
10 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (+14:19)

Үндсэн ангилал :

1 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (49:00:56)
2 – Alberto Contador – (ESP) – Astana – (+41)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:45)
4 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:58)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+3:31)
6 – Levi Leipheimer – (USA) – RadioShack – (+3:59)
7 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+4:22)
8 – Luis León Sánchez – (ESP) – Caisse d’Epargne – (+4:41)
9 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+5:08)
10 – Ivan Basso – (ITA) – Liquigas – (+5:09)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Дугуй

Postby jtrex » Thu Jul 15, 2010 1:27 pm

Г.Баяраа wrote:Image
Тур де Франс уралдааны хамгийн хүнд гэгддэг 10 дахь гараа өнгөрсөн шөнө явагдлаа.


Энэ бас алнаа. Дугуй сайн мэдэxгүй байж болно л доо, гэxдээ зоxиож бичиж арай болоxгүй шд, Монголын сэтгүүлчидээ гэж. Өчигдрийн гараа тийм xүнд бгагүй, 1р зэргийн өгсөлт 1, 2р зэргийн өгсөлт 1 л бсн шд. 9 дэx гараа xарин аймаар бсн, НС 1, 1р зэрэг 2, 2р зэрэг 1, 4р зэрэг 1-тэй бсн. Тур дэ Франсийн дунд үеүүд н уулын болоxоор xүнд бдаг ч, яг 10 даxь гараа энэ тэр бол xамгийн xүнд гэж ёстой сонсож бгагүй бн. Ер н сонгосон маршрутаасаа сонгоод xэд дэx ч гараа xамгийн xүнд бж болно шд.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Дугуй

Postby Г.Баяраа » Thu Jul 15, 2010 2:54 pm

гүй тэгээд чи тийм сайн мэдлэгтэй юм бол тэр мэдлэгээсээ хүмүүстэй хуваалцаад мэдээ этр бичээч ....санал бодлоо солилцохын оронд худлаа өөр хайж хэрүүл өдчөөд гараад явхын
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Дугуй

Postby jtrex » Thu Jul 15, 2010 4:22 pm

Г.Баяраа wrote:гүй тэгээд чи тийм сайн мэдлэгтэй юм бол тэр мэдлэгээсээ хүмүүстэй хуваалцаад мэдээ этр бичээч ....санал бодлоо солилцохын оронд худлаа өөр хайж хэрүүл өдчөөд гараад явхын


Xэрүүл xийсэн xүн алгаа. Зүгээр мэдэxгүй бж, xудлаа зоxиож бичиж болоxгүй л гэсэн юм. Xариуцлагатай сэтгүүл зүй гэж бx ёстой биздээ л гэж бн. Ямар ч xэрүүл xийx гээгүй ээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Дугуй

Postby Г.Баяраа » Mon Jul 26, 2010 12:25 pm

Image

Урьдчилан таамаглаж байсан ёсоор Тур де Франсын ялагчаар Алберто Контадор тодорлоо. Өмнөх гараанд тэрээр Энди Шлекээс цагийн зөрүүгээ 39 секунд болгож холдуулсан байсан болохоор түрүүлэх нь бараг ойлгомжтой болоод байсан юм. Сүүлчийн гараан уламжлал ёсоор алдарт Champs-Élysées-д явагдсан бөгөөд өнөө цагийн хамгийн шилдэг спринтер гэгддэг Марк Кавендиш тэргүүн байрыг эзэлсэн юм. Барианы зурвас хүрэхээс нэг км-ийн өмнө Кавендиш 4-р байранд явж байсан боловч гайхалтай дайралтыг хийж өрсөлдөгчдөдөө ямарч боломж олгосонгүй.

Ийнхүү тэрээр энэ жилийн тэмцээнээс 5 дахь түрүүгээ хүртэж байна. Харин карьерийнхаа 15 дахь ялалтыг байгуулж байгаа юм. Гэсэн хэдий ч түүний энэ ялалт онооны ангилалыг тэргүүлэхэд тус болж чадсангүй. Учир нь Lampre-Farnese багийн хашир туршлагатай Алессандро Петаччи Кавендишийн ар талд барианд орсон учраас өмнөх онооны зөрүү хэвээр үлдсэн билээ. Петаччи анх удаагаа Тур де Франсын онооны ангилалыг тэргүүллээ. Кавендиш түүнээс 11 онооны алдагдалтай 2-р байранд орсон. Харин үндсэн ангилалыг мэдээж хэрэ Астана багийн лидер Алберто Контадор тэргүүллээ. Контадорын энэ жилий нийт цаг 91h 58′ 48″ болж байгаа юм. Харин түүний ард өнгөрсөн жилийн аман хүзүү Энди Шлек орж 2 дахь жилдээ дараалан азгүйтэж байна. Гэхдээ Шлек залуу дугуйчны ангилалд тасархай тэргүүлсэн болохоор бас ч гэж гар хоосонгүй. Контадор карьерийнхаа 3 дахь Тур де Франсын түрүүг хүртэж байна. Өмнө нь тэрээр 2007, 2009 онуудад түрүүлж байсан юм.
Image
”Миний зорилго Турт түрүүлэх байсан, үүндээ ч хүрч чадлаа. Бүх гайхалтай уралдааны ялагчид ердөө хэдхэн секундын зөрүүтэй тодордог. Эндитэй би олон удаа уулзаж байсан болохоор түүнийг сайн мэднэ. Цаашдаа ч тэр олон жил хүчтэй өрсөлдөгч байна байх” хэмээн Контадор ярьжээ. Багийн ангилалыг Америкийн Team RadioShack баг тасархай тэргүүлсэн. Тэдэнтэй хамгийн ойр байгаа Caisse d’Epargne баг гэхэд л 9 минутаас хоцорсон байна. Уулын дугуйн ангилалд Францын Энтони Чартеу тэргүүлж толботой жерсиний эзэн болсон бол Эр зоригийн шагналыг Quick step багийн Силвайн Чаванел гардсан юм.
Өөр нэгэн онцлох мэдээ бол Тур де Франсын 7 удаагийн аварга домогт Лэнс Армстронг их спортоо орхиж байгаа явдал байв. Өнгөрсөн жилийн нэг сард Лэнс спортдоо эргэн ирж Тур де Франсын 4-р байр эзэлж агуу тамирчин гэдгээ нотолсон. Харин энэ удаа тэрээр 23-р байранд орсон амжилтаар тэмцээнийг дуусгаж байна. ”Уралдаан бусдаас ялгарах зүйлгүй сайхан л болж өнгөрлөө. 3 долоо хоногийн хүнд өдрүүд дуусаж гэртээ харих гэж байгаадаа баяртай байна. Би энд уралдаанд олон удаа оролцож олон сайхан дурсамжыг үзжээ. Одоо миний зодог тайлах цаг нэгэнт болсон байна” гэжээ.

Сүүлчийн гарааны үеэр Армстронг болон түүний RadioShack багийнхан хар өнгийн 28 дугаартай жерсигээр жигдэрсэн байсан. Энэ нь дэлхий дээр уушигний өвчнөөр шаналж байгаа сая хүмүүсийн тоо бөгөөд уралдааныг зохион байгуулагчид тэр даруй арга хэмжээ авч тэднийг өөрсдийн жерсигээ өмсөхийг шаардсан. Энэ үйл явдлаас болж RadioShack баг 6,300 франкаар торуулсан бөгөөд багийн гишүүн бүр 200 , харин багт 4,500 франкын торгууль хүлээлгэсэн аж. Тур де Франсын зохион байгуулагчдын зүгээс энэ мөнгийг хүмүүнлэгийн байгууллагад хандивлана гэдгээ мэдэгдсэн.

20 дахь гарааны дүн :


- Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (2:42:21)
2 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (same time)
3 – Julian Dean – (NZL) – Garmin – (same time)
4 – Jürgen Roelandts – (BEL) – Omega Pharma-Lotto – (same time)
5 – Óscar Freire – (ESP) – Rabobank – (same time)
6 – Gerald Ciolek – (GER) – Milram – (same time)
7 – Thor Hushovd – (NOR) – Cervélo – (same time)
8 – Matti Breschel – (DEN) – Saxo Bank – (same time)
9 – Robbie McEwen – (AUS) – Katyusha – (same time)
10 – Daniel Oss – (ITA) – Liquigas – (same time)

Үндсэн ангилал :

1 – Alberto Contador – (ESP) – Astana – (91:58:48)
2 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (+39)
3 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:01)
4 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+3:40)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+6:54)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+9:31)
7 – Ryder Hesjedal – (CAN) – Garmin – (+10:15)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+11:37)
9 – Roman Kreuziger – (CZE) – Liquigas – (+11:54)
10 – Chris Horner – (USA) – RadioShack – (+12:02)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Дугуй

Postby Тэгшээ » Tue Sep 14, 2010 1:21 am

Контадор :eek: Бас нэг Испаний нөхөр бдагдаа хэн билээ. Олимпд Испаний анхны алтан медал-г авчирсан эрэгтэй дугуйчин :smile:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5273
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Дугуй

Postby hosko » Sat Aug 25, 2012 1:03 am

Агуу Армстронг хүн төрөлхтнийг 14 жил хуурч байснаа хүлээн зөвшөөрчээ... Түүний Турд байгуулсан 7 түрүү үлгэр боллоо... Одоо тэрээр хэн ч биш... (mannn
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Дугуй

Postby Yes Man » Sat Aug 25, 2012 1:05 am

Армстронг яачихсан юм?.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Дугуй

Postby hosko » Sat Aug 25, 2012 1:22 am

Сэргээшийн асуудал... Нөхөр өөрөө хэрэглээд зогсохгүй, багийнхандаа мөн допинг тестээс хэрхэн цэвэр гарахыг заадаг байж... 1999-2005 он хүртэлх он жилүүдэд сэргээшээр бордож байж... Замналдаа нийтдээ 600 гаруй удаа энэ бүх тестээс цэвэр гарч байж...

http://eurosport.yahoo.com/news/armstro ... 14073.html
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Дугуй

Postby hosko » Sat Aug 25, 2012 1:37 am

Following is a list of the top-three finishers in the Tour de France between 1999 and 2005:
1999:
Lance Armstrong, USA
Alex Zuelle, Switzerland
Fernando Escartin, Spain


2000:
Lance Armstrong
Jan Ullrich, Germany
Joseba Beloki, Spain

2001:
Lance Armstrong
Jan Ullrich
Joseba Beloki

2002:
Lance Armstrong
Joseba Beloki
Raimondas Rumsas, Lithuania

2003:
Lance Armstrong
Jan Ullrich
Alexandre Vinokourov, Kazakhstan

2004:
Lance Armstrong
Andreas Kloeden, Germany
Ivan Basso, Italy

2005:
Lance Armstrong
Ivan Basso
Jan Ullrich

Одоо тэгэхээр раннер-апууд л түрүүгээ нэмнэ дээ... Ульрих л түүхэнд цүм гишгэн орж ирэх нь дээ... Ингэснээр Индурайн л хамгийн агуу амжилттай эр гэсэн хэргэмтэй үлдэх нь... Түүнээд гадна 3 хүн 5 удаа түрүүлж байсан ч нөхөр арай сүүлийн үед түрүүлснээрээ болох байхаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Дугуй

Postby Yes Man » Sat Aug 25, 2012 1:53 am

Агуу луйварчин байшд ккк....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5222
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Дугуй

Postby ShijieR » Sat May 02, 2015 12:48 am

дугуй гэсэн өнгөрсөн жилтэй нийлүүлээд зундаа бол жийгээд жирийчихдэг болсон би, дугуйнаас хурдан тээврийн хэрэгсэл УБ алга даа. Явган хүний замаар явхаар бас төвөгтэй хурднаа бодоод машин замаар явхим хөгийн муусайн юмнууд харин дайрчих гээд л.. хот дотор 3-5км-т 10-15минут л явна гэхээр күй мөн аятайхан. Өдөр нь жийгээд орой буцхын алдад л хаа нэгтээ хаяаад атуусдчмаар санагддиг эс тооцвол ёстой эрхий хурээ гэж. -) :eek:
ХӨЛӨН БӨМБӨГ МИНЬ
User avatar
ShijieR
 
Posts: 83
Joined: Mon Dec 07, 2009 3:28 am
Location: Somewhere on a FOOTBALL pitch!

Next

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest