:::Snooker:::

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: :::Snooker:::

Postby Takanohana_Nowitzki » Tue May 07, 2019 10:17 am

Зак wrote:За Трамп хүү дэлхийн аварга боллоо. 2-р тойрогт Дингтэй тоглож байхдаа би нэг зүйл мэдэрсэн. Тэр мэдрэмжээ төгсгөл хүртэл хадгалж чадсандаа баяртай байна. Ирэх жил ахиад алж өгнө өө гэж. Хиггинс сүүлийн 3 жилд дараалан финалдаад Селби, Марк Уилямс, Трамп нарт тус тус хожигдлоо доо.

:-D Шинэ аварга.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Tue May 07, 2019 2:11 pm

Энэ снүүкэрийнхэн хөгшрөхгүй юм аа. Жад хүртэл хүүхдээрээ л харагдаад байдаг. Гэтэл 29 хүрчихсэн юм байна. Бараг маньтай чацуу болчихсон байна шд, хэхэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby Зак » Wed May 08, 2019 1:54 pm

Би бол тэгж харахгүй байна. Ронни, Хиггинс, Марк, Бингхам нар 45 ч хүрээгүй. Харахаар л өвөө шиг харагдаад байгаа юм даа.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby meesh » Fri Aug 30, 2019 4:29 pm

А.Тамир

Саяхан онгоцонд нилээн урт хугацаагаар нисч байхдаа энэ агуу хүний тухай нийтлэлийг олж уншаад сонирхолтой санагдсан тул ФБ найз нартаа зориулаад орчуулаад орууллаа. Энэхүү модон орчуулгыг сайхан засаж янзалж өгсөн Badruul Batbayar дүүдээ баярласан талархсанаа илэрхийлье.

Ронни О’ Салливан

Снукер бильярдыг сонирхдог хүн бүхэн Ронни О’Салливаныг мэддэг гэхэд хэн ч буруудахгүй байх. Харин тэрээр порно бизнес, хар тамхи, зодоон цохион дунд өөрийн амьдралаа өнгөрөөсөн гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Гэхдээ Рони бол снукер юм.
Англи тоглогч маань дэлхийн топ түвшинд тоглоод даруй 27 жил өнгөрчээ. Өнгөрсөн жил дэлхийн №1 чансаагаа эргүүлж авсан. (жич: хэдхэн хоногийн өмнө Жадд Трамп дэлхийн №1 болсон) Тэрээр сүүлийн 10 гаруй жилийн турш зодгоо тайлна гэж хөгжөөн дэмжигчдээ айлгаж явдаг боловч тэр дороо буцаад эргээд л хүрээд ирдэг. Гэхдээ түүн шиг онцгой, гялалзсан тоглогч энэ төрлийн спортод өөр байхгүй билээ.

Ронни 7 настайгаасаа снукер сонирхож эхэлсэн бөгөөд энэ үед түүний эцэг эх нь порно сэтгүүл хэвлэдэг бизнес эрхэлдэг байв. Мэри болон эцэг Ронни О’Салливан нар 17, 18 настайдаа гэр бүл болсон юм. Үүнээс 3 жилийн дараа Уордсли гэдэг жижигхэн тосгонд хүү Ронни төрсөн байдаг. Хүүхэдтэй болмогц тэд Бирмингем хот руу нүүсэн бөгөөд хамаатнуудтайгаа ойр гэж үзээд нүүх шийдвэр гаргасан байна. Мэригийн хамаатнууд нь тэднийг гэр бүл болоход дургүй байсан ч мөнгөөр тусладаг байв.
Удалгүй О’Салливаны гэр бүлд Лондон хотод нийтийн байр олгожээ. Тэнд нүүснийхээ дараа автомашин угаалгын газар ажилд орцгоосон байна. Тэд мөн давхар ажил хийцгээдэг болсон бөгөөд эцэг Ронни насанд хүрэгчдэд зориулсан дэлгүүрт ажилд орсон бол Мэри ресторанд зөөгчөөр ажиллаж байв. Ингэснээр тэдний гэр бүлийн амьдрал аажмаар дээшилж эхэлжээ. Тэд өглөө ажилдаа явахдаа хүү Роннигоо эсрэг талын байшин дахь хөршийндөө үлдээдэг байсныг Ронни хожмоо дурссан байдаг.
Удалгүй тэдний гэр бүл дахин хүүхэдтэй болж охин Даниэл нь мэндэлжээ. Ээж нь хүүхдээ асрахын тулд ажлаасаа гарч, аав Ронни нь жижиг порно дэлгүүр худалдан авав. Үүнээсээ болж цагдаагийн албатай байнга тулдаг байлаа. Гэвч удалгүй тэрээр порно дэлгүүрийн сүлжээг бий болгож чадсан юм. Хүү Ронни хожим нь дурсахдаа гэрийнх нь граж нь порно сэтгүүл болон хуурцгаар дүүрэн байсныг ярьсан байдаг. Бүр 10 настай байхдаа насанд хүрэгчдэд зориулсан видео хуурцгийг анх борлуулсан гэдэг.
Залуу гэр бүл орой болгон бар, шөнийн цэнгээний газруудаар зугаалдаг байсан бөгөөд энэ талаар хүү Ронни нь дурсахдаа "Тэд хамтдаа ингэж зугаалах нь зөв санагддаг байлаа, тэд ингэх эрхтэй хүмүүс байсан учир нь аав, ээжийн бизнес нь амжилттай явж байлаа” гэжээ. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт амжилтад хүрвэл шөнийн клубуудээр зугаалдаг болноо гэж боддог байснаа мөн дурсжээ.

Би амжилтанд хүрсэн одуудыг харахад, кино жүжигчид, хөгжимчид бүгд чимээ шуугиантай, бүдүүлэг байдаг нь харагддаг байлаа. Тун удалгүй би тэдний нэгэн адил хүн болсон билээ.
Ронни 7 настайгаасаа снукер тоглож эхэлсэн бөгөөд аав нь түүнд снукерийн ширээ авч өгөв. Түүнээс хойш Ронни уг спортод улам шимтэн дурлаж эхэллээ. Тэрээр 8 настайгаасаа аавтайгаа хамт бильярдны клубуудээр явдаг болсон бөгөөд өдөрт дор хаяж 5-6 цаг ширээний ард өнгөрөөдөг болжээ. Ронни 10 настай байхдаа анхныхаа сенчури буюу алдалгүй 100 оноо авсан байна. 13 настайаа Их Британийн идэрчүүдийн аварга болсон бол 15 насандаа анхны 147 оноогоо авч байжээ. Тэрээр 16 настайдаа мэргэжлийн тамирчин болсон юм. Гэвч яг энэ үед түүний аав нь шоронд оржээ.
1992 онд эцэг Ронни нь найз нартайгаа Челси бааранд ортол улмаар тэнд багахан маргаан дэгдсэн ч зодоон болж хувирсан байна. Баарны лангуун дээр хутга байсныг эцэг Ронни шүүрч аваад 2 нөхрийг хэд хэдэн удаа цохиод автал нэг нь хэсэг хугацааны дараа амиа алдав.
Ингээд эцэг О’Салливаныг буруутайд тооцож, тодорхой нөхцлөөр суллагдах боломжтойгоор бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. (түүнийг 18 жилийн дараа шоронгоос суллажээ). Хүү Ронни нь одоо болтол эцгийгээ өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн гэж шүүх дээр мэдүүлээгүйд гайхдаг байна. Энэ хэргийг улам хүндрүүлсэн нэг зүйл нь алуулсан хүн өнгөт арьстан байсан бөгөөд эцэг Ронни нь түүнийг рацист үг хэллэгээр доромжилсон гэж гэрчүүд нь мэдүүлжээ. Хүү Ронни нь энэ хэргийг огт үгүйсгэдэг бөгөөд одоо болтол энэ байр сууриндаа хатуу зогсдог юм.
“Аав маань шүүх хурлын бүхий л хугацаанд өөрийгөө хамгаалах нэг ч үг хэлээгүй бөгөөд асуулт асуух бүрт хэлэх үг байхгүй гэж хариулж байсан. Тэр намайг бага байхад хэрэв цагдаа нар чамаас ямар нэг зүйл асуувал, нэг ч үг битгий дугарч байгаарай гэж захьдаг байсан юм. Нэг өдөр манай сургууль дээр цагдаа нар ирээд надаас чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь "хэлэх үг байхгүй" гэж хариулахад эргэн тойронд байсан бүх хүмүүс инээж хөхрөлдөж билээ” хэмээн Ронни дурссан байдаг.
Хоёр хүүхэдтэйгээ үлдсэн Мэри О’Салливан секс дэлгүүрийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийсэн боловч амжилт олоогүйгээр үл барам татвараас зайлсхийсэн хэрэгт түүнийг буруутгажээ. Тэрээр чадлынхаа хэрээр бүх татварын өрөө дарсан ч түүнийг хорих ялаар шийтгэжээ. Хүү Ронни хожим дурсахдаа түүний гэр бүлийн бизнесийн онцлогоос болж гэр бүлийн эсрэг ямар нэгэн хуйвалдаан байсан гэж боддогоо хэлжээ.
Энэ хугацаанд хүү Ронни снукерийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байлаа. 1993 онд 17 насандаа Британийн аварга болсон бол 18 насандаа дэлхийн шилдэг 16-д багтаж, 19-тэйдөө Мастерс тэмцээний аварга болж байжээ.

“Миний бодож байсан ганцхан зүйл бол аавынхаа төлөө тэмцээнд хожих байлаа. Хэрэв би бүгдийг нь хожвол нөхцөл байдлыг өөрчлөх байх гэж боддог байсан. Тэр намайг дэмжиж, миний амжилтаар бахархдаг тул сайн тоглосноор би түүнд хариу барьж байгаа гэж боддог байлаа”
1995 онд ээжийг нь шоронд хорьсны дараа тэрээр том байшинд охин дүүтэйгээ үлдсэн байлаа. Гэхдээ үүнээс өмнө хүү Ронни нэлээд замбараагүй амьдралд орчихсон байв.
“Би 17, 18 настай байхдаа л нэг зэрэг 10 гаруй охидтай орооцолддог байсан. Тэр үед Франц, Румын зэрэг снукер бильярдын хорхойтой фанат охид намайг дэмждэг байлаа. Хаашаа ч явсан би охидтой заавал хамт байгаа гэж харагдах ёстой байсан юм. Намайг муу залуу гэж хүмүүс боддог байсан байх. Энэ нь миний тоглолтын арга барилаас болсноос гадна манай гэр бүлийн асуудал ч үүнд холбоотой” гэжээ.
Хэдийгээр ээжийгээ хоригдсонд сэтгэл санаагаар унасан боловч ердөө 7 хоногийн дараа гэртээ маш том үдэшлэг зохион байгуулжээ. “Өглөө сэрэхэд гэрийн шалаар дүүрэн шар айрагны хоосон шил, тамхины иш хөглөрчихсөн. Гэр маань яг л бөмбөгдүүлсэн мэт байлаа” гэв.
7 сарын дараа ээжийг нь сулласан боловч бараг тэр өдөр нь хүү Ронни 1996 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэмцээний ерөнхий шүүгчийн хүүтэй зодолджээ. Нөгөөх хүү түүний аав нь шоронд байгаа гэж их тохуурхдаг байсан учир энэ асуудал үүссэн байдаг.
Тэр ДАШТ-ний хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Майк гэх хүн Роннигийн дасгалжуулагчийг жинсэн өмдтэй байна гэсэн шалтагаар тоглогчдын өрөөнөөс хөөхийг завдтал Ронни удаан тэвчсэн боловч сүүлдээ тэсэлгүй түүний толгой руу хэд хэдэн удаа хүчтэй дэлсээд зугтжээ. Энэ үйлдлийнх нь төлөө түүнд мөнгөн торгууль оногдуулж, тодорхой хугацаанд тэмцээнд оролцох эрхийг хориглох шийтгэл оногдуулснаар асуудал өндөрлөв. Тэр өдөр түүний хувьд сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдөр байсан бөгөөд аав болсон гэдгээ анх сонссон байна.

Хүүхдүүд, бүсгүйчүүд болон хар тамхи

Хүү О’Салливан нь Салли Магнус гэдэг бүсгүйтэй жил шахам болзсон бөгөөд түүнийг жирэмсэн болсныг дуулсан даруйд тэр 2 салжээ. Энэхүү мэдээ нь Ронниг баярлуулаагүй нь ойлгомжтой.
“Шал утгагүй юм, би ингэж төлөвлөөгүй байсан. Бидний харилцаа зүгээр л санамсаргүй тохиолдолтой л байсан. Гэвч Салли хүүхдээ гаргахаар шийдсэн, би яах ёстойгоо мэдэхгүй байлаа. Би гүн хямралд орсон бөгөөд энэ бүгдийг шийднэ гэдэгт итгэлгүй байв. Тэрээр охиноо төрүүлээд, Тейлор гэж нэрлэсэн. Би түүнд мөнгөн тусламж үзүүлдэг болсон боловч төд удалгүй тэд нүүгээд явсан даа” гэжээ.
Хэдийгээр Салли Лондоноос нүүж явсан ч О’Салливан тэднийг халамжилсан хэвээр байсан бөгөөд тэдэнд байшин худалдаж авч өгөөд 7 хоног бүр мөнгө илгээдэг байжээ. Гэсэн хэдий ч тэр охиныхоо царайг огт хараагүй бөгөөд тэдэнтэй харьцахыг хүсэхгүй байсан юм.
Роннигийн спортын замнал амжилттай байсан ч хувийн амьдралаа жолоодож чадахгүй байв. Байнга ууж, өвс татдаг байсан бөгөөд огцом жин нэмээд эхлэв. 2000 онд өөрийгөө багагүй асуудалд орсноо мэдрээд Лондонгийн нэгэн эмнэлэгт хандаж, нөхөн сэргээх эмчилгээнд орсон байна. Тэр үед Ронни маань охинтойгоо уулзах хэрэгтэй гэдгийг ухаарсан боловч Салли эсэргүүцэв.
“Би Тейлорыг хараад золтой л ухаан алдчихаагүй, түүнийг харсандаа маш их баяртай байсан юм. Би түүнээс өөрийнхөө нэг хэсгийг олж харсан. Түүнд загнаж тушааж болохгүйг би мэдэрсэн бөгөөд би урилгагүй зочин гэдгээ мэдэрсэн тул надад эвгүй байлаа. Тэгээд би охиноо том болоод өөрөө шийдэж сонголтоо хийсэн нь дээр гэж үзээд хүлээхээр шийдсэн дээ” гэсэн байдаг.

Гэхдээ Ронни арай хэтрүүлсэн мэт, учир нь Тейлор дурсахдаа хэдийгээр бид хоорондоо холгүй амьдардаг байсан боловч өнгөрсөн 21 жилийн хугацаанд би аавыгаа ердөө аравхан л удаа харсан. Би түүний утасны дугаарыг блоклосон байсан бөгөөд хамаатнуудаа түүнтэй харьцахгүй байхыг хүсчээ. Эцгийнх нь энэ үл тоомсорлосон байдал заримдаа түүнийг амиа хорлох тухай бодогдуулдаг байсан гэж Тейлор дурсчээ. Мөн тэрээр “Тэр хэзээ ч намайг хүсч байгаагүй. Гэхдээ тэр надад муу зүйл хийхийг байнга хүсдэг байсныг би ер ойлгоогүй, би үнэхээр аз жаргалгүй байсан бөгөөд заримдаа амиа хорломоор санагддаг байлаа” гэв.
Тэрээр хэзээ ч эцгийгээ уучлахгүй гэдгээ илэрхийлсэн юм. 2018 оны намар Тейлор охинтой болсон бөгөөд Ронни түүнтэй харьцаагаа сайжруулахыг хичээнэ, зээ охинтойгоо танилцаж, өсч хүмүүжихэд нь оролцоно гэдгээ хэлжээ. 2000 онд О’Салливан хар тамхичидтай нийлдэг байхдаа Жо Ленгли гэдэг бүсгүйтэй танилцсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэр 2 хамт амьдардаг болсон юм. 2006 онд тэд охинтой болсон бөгөөд түүнийг Лили гэж нэрлэжээ. Дахиад жилийн дараа бяцхан Ронни хүү төржээ. Эхэндээ бүх зүйл сайхан байлаа. Ронни одоо л гэр бүлтэй боллоо хэмээн сэтгэл хангалуун байв. Снукер тоглохоос бусад цагуудыг хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг байлаа. Гэсэн хэдий ч тэмцээн, бэлтгэлүүд нь маш их цаг авдаг байсан тул Жо түүнийг спортоо орхиод, гэр бүлдээ анхаар гэж үргэлж хэлдэг байв. Ийм олны танил нөхрийн гэрийн эзэгтэй байхыг тэр бас хүссэнгүй. Тэрээр өөрийн карьераа эхлүүлэхийг бас хүсч байжээ. Ингэснээр хэрүүл маргаан дэгдэж, гэр бүлийн сэтгэл зүйчид хандсан боловч эцэст нь шүүхэд очих дээрээ туллаа.

О’Салливан зодог тайлах талаар бодож байсан ч арай эрт байгаагаа ойлгож байжээ. Ингээд 2008 онд Ронни, Жо 2 салсан байна.
Роннигийн нэг сул тал нь түүнд ямар нэгэн асуудал тулгарахад хар тамхи руу орчихдог байв. Жотой холбоогоо тасалснаас хойш бас л тийм зүйл болов. Пүрэв гараг бүрийн орой 22 цагаас өглөөний 7 цаг хүртэл тэрээр өвс татдаг, архи уудаг, хөзөр тоглодог байлаа. Гэхдээ өглөө бүр гүйлтийнхээ дасгалыг хийдэг байсан. Хэдийгээр энэ олон асуудлууд цувран гарч байсан ч тэрээр снукерийн ширээний ард өндөр түвшинд тоглосоор л байлаа. 2008 онд Британийн аварга, дэлхийн аварга болж тэр жилдээ 3 удаа 147 максимум брейк хийсэн байлаа (тэрээр карьерынхаа туршид нийт 15 максимум брейк хийсэн амжилттай) Мөн тэр жилдээ зээ охинтойгоо уулздаг болжээ. Түүнчлэн Жогийн төрүүлсэн хүүхдүүдтэйгээ байнга харьцдаг байсан бөгөөд тэд Роннигийн оролцож буй тэмцээнүүдэд очдог байв.
Одоо түүний амьдрал хамаагүй нам жим болсон бөгөөд түүний эцгийг 2010 онд шоронгоос суллаж, Ронни ч өөрөө хар тамхинаас татгалзсан юм. Мөн тэрээр гүйлтийн дасгалаа байнга хийдэг болсон ба энэ нь түүний амьдралын чухал хэсэг нь болж хувирчээ. (Энэ тухайгаа тэрээр "Гүйлт" гэсэн нэртэй өөрийн намтар номондоо дурссан) Түүнчлэн байнга сэтгэл зүйчид очдог болсон бөгөөд 2013 оноос Британийн кино жүжигчин Лайла Руасстай сүй тавьжээ.
Гэвч түүний снукертэй харьцаж буй байдал нь улам л хүндэрдэг байлаа. Жил бүр л зодог тайлснаа зарладаг байсан бөгөөд одоогийн байдлаар түүн шиг олон удаа зодог тайлснаа зарласан тамирчин энэ дэлхийд байхгүй болов уу. Бүр 1992 онд дөнгөж мэргэжлийн тамирчин болсны дараахан удахгүй спортоос зодог тайлна гэж мэдэгдэж байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам энэ тухай улам их мэдэгдэл хийсэн байдаг юм.

• 2008 онд: “Стивен Хендригийн амжилтыг (7 удаагийн дэлхийн аварга) эвдмээр байгаа боловч байнгын дарамтанд байх хэцүү байгаа тул удахгүй спортоо орхиноо”
• 2012 онд: “Би шийдвэрээ гаргасан, энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд сүүлийнх байх болно. Би снукер бильярдад сайхан цагаа өнгөрөөлөө. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан. Би дахиж сунгамааргүй байна. Яг одоо явахад хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна”
• 2013 оны 5-р сарын 2-нд: “Снукер минийх гэж би бодохгүй байна. Би ирэх жил эргэж ирэхгүй байх. Хэрэв би өөр хийх зүйлээ олчихвол та нар намайг дахиж энд харахгүй л болов уу. Би хөзрөө маш удаан хугацаанд дэлгээгүй байсан одоо дахиж дуугүй байх боломжгүй боллоо. Энэ миний сүүлчийн үг, би аз жаргалтай байна, би дуусгалаа”
• 2013 оны 5-р сарын 4-нд: “Миний мөнгө хаашаа алга болоод байгааг мэдэхгүй байна. Би энэ карьертаа дуусгах нөхцөлд биш байна. Би буланд шахагджээ. Сүүлийн 3 жилд би нийт 250 мянган фунт стерлингийг зөвхөн өмгөөлөгч, шүүгч нарт зарцуулсан”
• 2015 он: “Би дахиж дарамт мэдрэхийг хүсэхгүй байна. Снукерийн гол тоглогч хүний хувьд залуу хойч үедээ зай тавих ёстой гэдгээ мэдэрч байна”
• 2016 он: “Би бурхантай ярьсан. Тэр надад "Снукерээ орхи, чамд мэргэжилтний үүрэг илүү зохиж байна" гэж хэллээ. Би хариуд нь "Хүлээгээрэй 2-уулаа энэ талаар нухацтай ярих хэрэгтэй гэж бодож байна" гэж хэлсэн.
• 2017 он: “Би энэ тоглоомд амьдралынхаа 25 жилийг зарцуулсан. Энэ бол хангалттай хугацаа. Намайг явуулчих, та нар надад хэрэггүй, би ч та нарт хэрэггүй байх”
О’Салливан өөрийн ийм тогтворгүй байдалд хошигнон хэлэхдээ энэ нь английн цаг агаар шиг гэж хэлж байжээ. Гэвч тэрээр одоо болтол тоглосоор л, өнгөрсөн жил бүр дэлхийн чансааг 9 жилийн дараа эргээд тэргүүлж эхэлсэн юм. Хэдхэн 7 хоногийн өмнө тэрээр дараа жилийн бүх том тэмцээнүүдийг алгасна гэж мэдэгдсэн юм. Жилдээ 3-4 жижиг тэмцээнд л оролцоно гэжээ.

Тоглолтын үеэр дэггүйтдэг түүний зан: гутлаа тайлна, зодолдоно, тоглолтын завсарлагаанаар үсээ хусна. Тэрээр снукер бильярдын нэгэн үеийн гол төлөөлөл боловч дэлхийн снукерийн холбоо түүнтэй байхад байнга асуудалтай байдаг нь үнэн юм.
Тоглолтын үеэр биеэ зохисгүй авч явсны төлөө, хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ зохисгүй үг хэлсний төлөө оногдуулсан торгуулиуд гээд өөр хэн ч түүн шиг олон удаа торгууль, шийтгэл хүлээж байгаагүй. Тэмцээн дээр цагаан пүүзтэй ирдэг, гутлаа үдэхдээ ширээн дээр хөлөө тавьдаг зэрэг хэний ч санаанд оромгүй үйлдлийг тэрээр хийдэг байв.
Гутлаа тайлаад оймстойгоо тоглосон, 2005 оны ДАШТ-ний үеэр Жеймс Кэхиллд хожигддог тоглолтын завсарлагаанаар үсээ хуссан байдаг. Максимум брейк хийхэд өгдөг урамшуулал байхгүйн төлөө санаатайгаар максимум оноо авах боломжоо үгүй хийж байсан. Тэмцээний үеэр талбай дээр гарч ирсэн сахилгагүй үзэгчид сүүлчийн цохилт хийх боломжийг олгож байсан гээд тэрээр хүний санаанд оромгүй үйлдлүүдийг гаргаж байлаа.
Хэдийгээр тэрээр Стив Петерс (тэрээр бас Стивен Жеррард болон дугуйн спортын Брэдли Уиггинс нартай ажилладаг) гэх сэтгэл зүйчтэй байнга ажиллаж байгаа боловч заримдаа хямрал нь гүнзгийрдэг тохиолдлууд нэлээн хэд гарсан байдаг. 2016 оны ДАШТ-ний үеэр Дэвид Гилберттэй тоглоод 10:7-ийн харьцаатай хожсон ч 2 өдрийн тоглолтын дарамтыг тэвчилгүй хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзаж, тоглогчдын өрөөг буулгаж эвдэлжээ. Энэ явдлаас болж тэрээр ДАШТ-ний дундуур 4-5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. 2-р шатны тоглолтод тэрээр сайнгүй тоглож, тэр жилдээ 2-р шатанд хожигдсон байдаг.
“Би тоглогчдын өрөөг санаатайгаар буулгаагүй, надад хэтэрхий их дарамт ирж байсныг хүн бүр мэдэхгүй. Би өөртэйгээ маш их ажилласан. Намайг эмнэлэгт хэвтүүлж, 4-5 хоног эмчилсэн бөгөөд энэ бол хямрал байсан юм. Би бие сэтгэлээрээ гүн хямралд орсон байсан” гэж Ронни хожим дурсчээ. О’Салливаныг бас ойлгож болох юм. Тэрээр өнөөдөр снукерт гол тоглогч бөгөөд түүн дээр үзэгчид тогтдог гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр Марк Селби, Жадд Трамп зэрэг сайн тоглогчид байдаг ч мань хүн шиг тоглолтын хувьд үлгэр дууриал болчих тоглогч байхгүй юм. Ронни энэ үүрэг ролийг маш удаан хугацаанд сайн биелүүлсэн бөгөөд зохион байгуулагч нартай байнга сөргөлдөж, өөрөө өөртэйгээ тэмцэх нь түүнд одоо хэцүү санагддаг болсон. Энэ төрлийн спортод гол хүн нь байх үнэхээр хэцүү, бүгд надаас ямар нэг юм хүлээдэг болсон, би өөрөө хүртэл.

World Snooker байгууллагын хувьд нөхцөл байдал илүү хүнд байгаа. Хэдийгээр 43 настай О’Салливантай байнга “байлддаг” боловч түүнийг орлох хэмжээний тоглогчийг одоо болтол олж чадахгүй л байна. Роннигийн үзэж байгаагаар удирдлагууд түүний бүхнийг шавхдаг бөгөөд энэ нь түүнд маш их дарамт болдог гэдгээ илэрхийлсэн байна.
О’Салливан ямар ч маргаангүй энэ спортод хайртай боловч цаашид манлайлагч байхаасаа залхсан байгаа учир том тэмцээнүүдэд оролцохгүй байхыг хичээх болсон юм.
Роннид байж болох бараг бүх дээд амжилтууд харьяалагддаг. Гэхдээ хамгийн гол дээд амжилтыг тэрээр эвдэж чадаагүй яваа юм. Хэдийгээр зүггүйтэж, хэрэг төвөгт орооцолддог ч гэсэн гайхамшигтай тоглолтыг үзүүлж, дээд амжилтуудыг эвдсээр л байгаа билээ.
Хурдтай холбоотой бүх үзүүлэлтээр Ронни дээд амжилт тогтоосон байдаг. Тийм учир түүнд "Пуужин" гэж хоч өгсөн. Тэрээр хамгийн хурдан максимум брейк буюу 147 оноог 5 минут 8 секундэд (1997 оны дэлхийн аваргын үеэр) авсан байдаг. 5, 6 болон 13 хүртлэх хожилтой тоглолтуудыг хамгийн богино хугацаанд дуусгаж байсан амжилтыг мөн тэрээр эзэмшдэг. Хожлын хувь нь 75% бөгөөд мөн л хамгийн өндөрт тооцогддог. Түүнд байдаггүй цорын ганц дээд амжилт бол дэлхийн аварга болсон тоо. Ронни 5 удаагийн дэлхийн аварга бол Шотландын домогт тоглогч Стивен Хендри 7 удаа түрүүлсэн байдаг.
О’Салливан үүнд нэг их санаа зовдоггүй юм. “Хүн бүхэн л маргалддаг юм. Хэн нь бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч вэ, би юу Хендри юу? Тэр 7 удаа дэлхийн аварга болсон бол би 5 удаа, гэхдээ бусад бүх дээд амжилтууд надад харьяалагддаг. Энэ нь Месси дэлхийн аварга болоогүй учир дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэдэгт эргэлзэж буйтай агаар нэг юм. Миний хувьд Месси бол агуу тоглогч” гэсэн байдаг.
Хендри өөрөө хүртэл түүнийг хүлээн зөвшөөрдөг юм.

“Ронни О’Салливан – Тэр бол снукерт нэгэн зэрэг ноёрхдог болон олны хайрыг татсан цорын ганц тоглогч. Тэрээр цаашид хэдэн дэлхийн аварга болох нь чухал биш, үзэгчид түүнийг хожиж баясгаж байхыг л хүсдэг”.
Бизнес хийж байнга машин худалдан авдаг
Ронни – снукерийн хамгийн амжилттай тоглогч юм. Бүх карьерынхаа туршид тэрээр нийт 10.8 сая фунт стерлингийн орлого олсон бөгөөд 2-рт нь 2012 онд зодог тайлсан Стивен Хендри (8.75 сая), дараа нь 44 настай Жон Хиггинс (8 сая) ордог байна. Энэ дашрамд дурьдахад орлогоороо эхний 5-д жагссан тоглогчдын хамгийн залуу нь Ронни юм.
Спортоос гадна Ронни ивээн тэтгэгчдийн хүсэмжит хүн мөн. Тэрээр Коста-Рика улсын бооцоот тоглоомны томоохон компани болох BetCris компанийн нүүр царай нь болсон байдаг. Affinity компанийн программ хангамжийг сурталчилдаг, Eurosport-той хамтарч ажилладаг байна. Мөн тэрээр снукер бильярдын хэрэгслийн өөрийн дэлгүүртэй бөгөөд өмнө нь дотуур хувцасны дэлгүүр ажиллуулж байсан боловч тэр нь амжилт олоогүй тул удалгүй хаагдсан байна. О’Салливан үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг бөгөөд түүнээс хэдий хэмжээний орлого олдгоо зарладаггүй юм.
Жо-гоос салснаас хойш хүүхдүүд нь өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцаж байгаа бөгөөд төлбөр нь жилийн 50.0 мянган фунт стерлинг. Бүх төлбөр над дээр бууж байна гэж нэг удаа гомдол тавьсан удаатай. Түүний мөнгөний багагүй хэсэг өмгөөлөгч болон хүүхдийн тэтгэлэгт зарцуулагдсан байдаг юм.
“Би олон жил хөдөлмөрлөж олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулсан байдаг. Сүүлийн жилүүдэд мөнгө маань өмгөөлөгчийн халаас руу их хэмжээгээр ордог болж. Утгагүй юм шиг санагдаж байна. Хууль миний эсрэг үйлчилж байгаа нь харагдаж байгаа бөгөөд хүүхдүүдтэйгээ уулзахын тулд мөнгө төл гэсэн зарчим надад үйлчлээд байх шиг” гэв.
Түүний зан характер нь заримдаа болчимгүй алхам хийхэд хүргэдэг олон жишээ бий. Ганцхан жишээг дурдахад 2010 онд тэрээр 80.0 мянган фунт стерлингээр завь авч түүндээ хэсэг хугацаанд амьдарч байснаа 3-хан сарын дараа буцаагааад 60.0 мянган фунт стерлингээр зарсан тохиолдол гарчээ.
Ронни О’Салливан үнэтэй автомашин худалдаж авах дуртай нэгэн юм. Түүнд Ferrari 458 Spider (263,5 мянган долларын үнэтэй), Aston Martin DB9 ($200k), BMW M5 ($100k), Porsche 911 ($190k), Bentley Continental GT ($300k) зэрэг үнэтэй машин унаж байсан. Хамгийн хачирхалтай нь Ронни автомашин цуглуулдаггүй, буцаагаад зарчихдаг бөгөөд зарим тохиолдолд осолд ороод хэмхлээд хаячих нь ч бий.
Тухайлбал 2014 онд Марк Селбид ДАШТ-ний финалд хожигдсны дараа Audi R8 машинтайгаа явж байгаад осолд орж байсан юм. Азаар мань хүн өөрөө болон түүний хүү нь гэмтэж бэртээгүй өнгөрсөн байна.
Мөн тэрээр ном бичиж буйгаас гадна ТВ-ийн нэвтрүүлэгт экспертээр оролцож байгаа гэнэ. Түүний тухай мөн кино хийгдэж байгаа гэсэн. Хэрэв О’Салливан үнэхээр зодгоо тайлбал түүнд хийх ажил хангалттай олдох юм. Тэрээр ном бичихдээ зөвхөн өөрийн намтраа бичээд зогсохгүй Эмлин Рис гэдэг зохиолчтой хамтарч 3 криминалын роман бичсэн байдаг юм. Сүүлийн үед эрүүл хооллолтын талаар хүртэл ном гаргасан.
Зөв хооллолт бол сүүлийн үед Роннигийн чухал сэдэв болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Залуу байхдаа илүүдэл жинтэй байсан бөгөөд (одоо тэрээр 85 кг жинтэй, залуудаа 100 кг хол давсан жинтэй байв) снукер тоглоход зөв хооллолт маш чухал гэдгийг баталж байгаа гэнэ.
“Би буруу хооллодог байсан учир амархан ядарч хямардаг байсан. Дараа нь зөв хооллож эхэлсэн юм. Миний бодлоор Их Британи улс зөв хооллолтоороо хамгийн муу улс гэж би боддог. Зарим ресторануудын өгч байгаа хоолыг хараад манайд яагаад сайн тамирчид төрдөггүй вэ гэдгийг ойлгож болохоор. Манайд бол хоолны чанар биш хэмжээ чухал байдаг юм байна.
Би энэ дүгнэлтэд хүрэхдээ өөрийгөө ямар нэгэн хэрэгтэй зүйлээс хамааралтай болох хэрэгтэй гэдгээ ойлгосон.
Өөр нэг миний сонирхол бол гүйлт. Одоо гүйлт бол миний хар тамхи болсон. Өмнө нь миний амдралд жинхэнэ хар тамхи байсан бол одоо би өөр хүн болж чадсан. Гүйх нь миний бүх муу муухай юмыг надаас зайлуулж байгаатай адил санагддаг” хэмээн Ронни хэлжээ.
Телевизэд ч гэсэн Ронни их эрэлттэй байдаг гэнэ. Евроспорт сувгаар "Ронни О’Салливаны шоу" гэсэн нэвтрүүлэг нэг хэсэг гардаг байсан бөгөөд сүүлийн үед экспертээр илүү оролцдог болсон байна.
Тэрээр Top Gear нэвтрүүлгийн зочноор оролцож байсан бөгөөд Жереми Кларксоныг ажлаас нь халсны дараа түүний оронд нэвтрүүлэг хөтлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байжээ.
“Би энэ нэвтрүүлгийг хөтөлдөг болмоор байна. Кларксоныг бүрэн орлож чадах эсэхээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Top Gear нэвтрүүлгийн хөтлөгч болвол миний амьдралын хамгийн баяртай үйл явдал байх болно”
О’Салливанд одоо сонирхохгүй зүйл гэж алга, буддизм болон исламын шашныг сонирхон судалж байгаа гэнэ. Бүр 2003 онд л Ронниг лалын шашинтан боллоо гэсэн шуугиан тархаж байсан боловч хожим нь Ронни өөрөө үүнийг үгүйсгэж, би ямар ч шашинд хамаардаггүй гэдгээ мэдэгдсэн.
Би ямар ч хүнийг гомдоохыг хүсдэггүй хүмүүсийн нэг байх. Роннигийн энэ их булигласан амьдралыг Америкийн киноны Lionsgate компани сонирхож, 2016 оноос түүний тухай кино хийж байгаагаа мэдэгджээ. Роннигийн дүрд Британийн кино жүжигчин Жек О’Коннел тоглохоор сонгогдсон байна.
***
Ронни О’Салливан – 43 настай, тэрээр карьерынхаа туршид түрүүлж болох бүхий л тэмцээнд аваргалаад зогсолгүй, маш олон тооны дээд амжилтыг тогтоож байсан юм. Зарим нь хэзээ ч эвдэгдэхэд бэрх тийм амжилтыг тогтоож байлаа. Тэрээр бүхнийг ялж давсан бөгөөд өөрийнхөө омголон зангаа дарж чадсан байна. Зодгоо тайлах тухай дахин мэдэгдэл хийх эсэх нь тийм ч сонин биш, Ронни өөрөө ч спорт бол мөнхийн биш гэдгээ ойлгож байгаа. Харин снукер маань Ронниг явахад бэлэн байгаа болов уу??
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: :::Snooker:::

Postby richie_d4 » Fri Aug 30, 2019 11:55 pm

nice... анх удаа ийм гэдгийг нь мэджийн шд...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: :::Snooker:::

Postby Takanohana_Nowitzki » Sat Aug 31, 2019 8:32 am

:eek: :-D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: :::Snooker:::

Postby Өсөхбаяр » Sat Aug 31, 2019 12:33 pm

Сайхан нийтлэл байна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: :::Snooker:::

Postby Зак » Sat Sep 14, 2019 10:45 am

Шон Мэрфи Марк Аленийг 10:3-аар буулгаж авснаар Шанхай мастерс тэмцээний финалд үлдлээ. Марк Ален өмнөх даваанд шинэхэн дэлхийн аварга Трампыг 5:1-ээр бут ниргэсэн боловч Мөрфид юм болсонгүй ээ.
Бид бүхний хайрлаж хүндэлдэг, энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, агуу рокет маань өмнөх даваанд Кайрон Уилсонд 1:5-аар хожигдож байгаад эргэн ирэлт хийж 6:5-аар хожсон ба Динг, Хоукинс нарыг мулталсан Австрали дэгдээхэй Нэйл Робертсонтой өнөөдөр тоглоно.
Тэмцээний шагналын сан 751 мянган паунд бөгөөд түрүүлсэн тамирчин 200 мянга, аман хүзүүдсэн нь 100 мянгын шагнал авах нь ээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby Зак » Sat Sep 14, 2019 7:51 pm

Фрэйм 5:5. Робертсоны цохиурын наклад салж унаад болдоггүй дээ. Уул нь бараг авчихсан фрэйм байлаа. 4 байна уу, 5 дахь дээр салж унаад техникийн завсарлага авсан.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby Зак » Sun Sep 15, 2019 10:14 pm

Рони маань Шон Мөрфиг 11:9-ээр хожсоноор Шанхай мастерст 3 жил дараалан түрүүллээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby Зак » Tue May 04, 2021 5:44 am

Такагийн нойрмог царайт хожиж дэлхийн 4 удаагийн аварга боллоо. Селби финалд бараг алдаа гаргасангүй улам нягтарсан бол Шон холын цохилт сайн байсан ч шаардлагагүй ганц нэг алдаанаасаа болоод дэлхийн хошой аваргын мөрөөдлөө орхилоо доо.
Дэлхийн 6 удаагийн аварга Стив дэвис Селбиг Хэндригийн 7 удаагийн аваргын рекордыг эвдэх боломжтой л гэж. Селби болохоор өөрийнхөө амжилтыг Крис гээд дасгалжуулагчийн буян л гэнэ. Дараа жилийн наадам даан ч хол байна даа.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby Зак » Tue May 03, 2022 3:06 pm

Ронни дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Жудд Трампыг 18:13-аар хожсоноор долоо дахь удаагаа дэлхийн аварга болж агуу Стефен Хэндригийн амжилттай зэрэгцлээ. Сүүлийн өдрийн тоглолт 12-5-аар эхэлсэн ба Трамп 14-11-ээр гуравхан хожлын ззөрүүтэй болгож ойртуулсан боловч агуу Пуужин маань дахиж сэхэл өгүүлэлгүй байсаар ялалт байгууллаа. 46 настайдаа түрүүлсэн нь 1978 онд 45 настай түрүүлж байсан Рэй Реардоны амжилтийг эвдэж түүхэн дэх хамгийн ахмад настай дэлхийн аварга, анхны түрүү 2001 оноос 21 жилийн дараа байгаа нь 3 өөр арванд түрүүлсэн анхны тамирчин боллоо. Энэ дэлхийн аваргад 15 удаа 100-аас дээш оноо авснаар хувийн дээд амжлтаа ахиулсан бол энэ үзүүлэлтээр Стефен Хэндри 16 удаагаар тэргүүлдэг байна.
Хөөрхий минь хөгшрөөд уяхан болсон байна лээ. Трампыг тэврээд уйлаад байх шиг байсан. Хүүхдүүд нь мундаг том болжээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::Snooker:::

Postby Takanohana_Nowitzki » Tue May 03, 2022 6:31 pm

Агуу юмаа Ронни. 7 түрүүлж Хэндритэй тэнцэж байгаа ч ЮК болон Мастерсын түрүүнүүд нь илүү юм билээ.
Сэлби хүүр бүр 2 дээр гөвүүлсэн байх юм. Бингтао гэж хятад Жунгхуйгаас илүү цахиур хагалах гээд бна уу даа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: :::Snooker:::

Postby Өсөхбаяр » Tue May 03, 2022 7:19 pm

Пуужин ч агуу юмаа. гэхдээ л Хэндри зэвүүн гар байж билээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests