Ф1 - 2014 улирал

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Дэмжиж буй баг тань ?

Ред Булл. Аваргууд
2
18%
Феррари. Кими, Алонсогийн хослол
6
55%
Хэмилтон тэргүүтэй Мерседесийнхэн
1
9%
Макларены эргэн ирэлт
2
18%
Уиллиамс. Цагтаа бусниулж л явлаа
0
No votes
Маруссиа. Орос ах нар :P
0
No votes
 
Total votes : 11

Ф1 - 2014 улирал

Postby .boldoo. » Wed Mar 12, 2014 12:18 pm

Image

Шинэ улирал удахгүй эхэллээ дээ.

- Багуудын бүрэлдэхүүн нилээн өөрчлөгдсөн. Онцлох өөрчлөлтүүд гэвэл Кими Фераридаа эргэн ирсэн бол Масса 8 улиралыг Феррарид өнгөрүүлсэний эцэст буурь сэлгэлээ. Түүний шинэ баг Уиллиамс.

- Сүүлийн жилүүдэд Ф-1-ыг "дарангуйлж" байгаа Рэд Булл багт мөн өөрчлөлт орсон. Багийн 2р нисгэгч Марк Уэббэр зодог тайлсанаар түүнийг орыг залгаж дэлхийн 4н удаагийн аварга Веттэлийн хамтрагчаар Торо Россо багийн Риккиардо ирсэн байна.

- Өнгөрсөн улиралыг Макларенд бүтэл муутай өнгөрүүлсэн Серхио Перез энэ жилээс Форсе Индиа-д уралдахаар болоод байгаа.

- Уиллиамс баг энэ улиралаас эхлэн Мерседесийн мотортой уралдахаар болж байгаа. Өнгөрсөн 2 улиралд тэд Ренаултын мотортой байсан билээ.

- Улирлын өмнөх туршилтын гараануудад Ред Буллынхан нилээдгүй асуудалтай тулгарсаар. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд энэ жил Вэттэлийг дахин аваргална хэмээн таамаглаж буй.

- Эсрэгээрээ Мерседесийн машинууд хурдтай байна. Ганц Мерседес баг гэлтгүй ер нь Мерседесийн мотортой машинууд илт хурдтай байгаа. Ред Буллын босс Хорнер Мерседесийг улирлын эхний гараанд түрүүлээд ч зогсохгүй бүр 2 тойргоор тасарч магадгүй гэж ярьсан сурагтай.

- Дүрмийн зарим нэг өөрчлөлтөөс дурдвал нисгэгчид улирлын турш 5н мотор л хэрэглэхийг зөвшөөрсөн. Өмнө нь энэ тоо 8 байсан.

- Улирлын сүүлийн гараанд оноог 2-оор үржүүлж өгөхөөр болсон. Энэ нь улирлын сүүлийн гараа хүртэл аваргын төлөө өрсөлдөөнийг ширүүн байлгахыг зорьж буйтай холбоотой. Хэрвээ энэ дүрэм өмнө нь хэрэгжиж байсан бол 08 онд Хэмилтоны оронд Масса, 12 онд Вэттэлийн оронд Алонсо аварга болох байсан байна гэнээ :RD

Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Ф1 - 2014 улирал

Postby hosko » Wed Mar 12, 2014 1:08 pm

За энэ жил Бухнууд л битгий илт давамгайлж үзээсэй дээ... Бусад нь ч дүүрч...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ф1 - 2014 улирал

Postby Gunnerz » Wed Mar 12, 2014 1:21 pm

ер нь шинэчлэгдсэн дүрэм тэр чигээрээ рэд буллийн эсрэг юм биш үү экспертүүд бүгд л тэгж байсан
харин машиний хамарнууд одоо ямар **н** болцгоосийн унжсан боожгой шиг
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Ф1 - 2014 улирал

Postby hosko » Wed Mar 12, 2014 1:25 pm

Бас хуваарьт орж буй нэг том өөрчлөлт бол оросын гараа анх удаа болно... Мөн Австрийн гараа дахин хуваарьт орж ирсэн.. Солонгосын гараа баяртай болсон... Энэтхэгийн гараа харин энэ жилдээ лав болохгүй... Татвартай холбоотой асуудал шийдэгчих юм бол эргээд Индиад болно гэсэн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ф1 - 2014 улирал

Postby Gunnerz » Wed Mar 12, 2014 1:38 pm

moto.mn ээс туучий

Formula 1 2014 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Image

Формула 1 өөрчлөгдсөн, бүр ихээр өөрчлөгдсөн. Ийм том хэмжээний өөрчлөлтүүд Гран-при уралдааны ертөнцөд хийгдээгүй удаж байна. Шинэ хөдөлгүүрүүд, шинэ харагдац, бас өөр олон зүйлс... 2014 оны анхны албан ёсны туршилтын хуралдаан эхлэхээс өмнө шинэчлэгдсэн Формула 1-ийн хамгийн чухал бөгөөд томоохон ялгаатай шинж чанаруудыг сануулахаар шийдлээ.

Муухай хамартангуудын цуглаан

Шинэ McLaren ингэж харагдах болжээ. Вокингийн энэхүү компани өөрийн машины хамрыг хамгийн түрүүнд олон нийтэд үзүүлэх зориг гаргасан – Их Британийн компанийн онлайн нээлт энэ сарын 24–нд болсон.


Формула 1-ийн машинуудын хошууны салхи зүсэгчийн тал дээр том асуудалтай. 2 жилийн өмнө дүрмэнд оруулсан жижигхэн өөрчлөлт нь олон олон монхор хамартай царай муутуудыг төрүүлсэн – бараг бүх машинууд хошуун дээрээ шатлалтай болсон. Анхандаа энэ асуудал дүрмийн бяцхан дутагдлаас үүдэн үүссэн: аюулгүй байдлыг сайжруулах үүднээс FIA (Олон улсын Автомашины Холбоо) багуудад хошууг 525 мм-ээс дээш өндөртэй байлгахыг хориглосон, гэвч их биеийн урд дугуй хүртэлх хэсгийн өндрийг огт дурдаагүй. Машиныхаа доогуур аль болох их хэмжээний агаар оруулахын тулд инженерүүд янз бүрийн хэлбэр галбир гаргасан бөгөөд энэ нь төрөл бүрийн харьцуулалтын “давалгаа” үүсгэсэн.



Формула 1-ийн машинуудыг “галуун хошуут” ч гэнэ, “матар” ч гэж байсан. Гэхдээ өнгөрсөн улирал энэ асуудлыг бага зэрэг залруулсан – багуудад хошуун дээрх овгор хэсгийг аэродинамикийн тусгай хаалтаар тоноглохыг зөвшөөрчээ. Тус болсон. Гэхдээ түрхэн зуур.

Image

McLaren MP4-29 бол шинэ урсгалын тод жишээ болох төлөөлөгч. Ихэнх машинуудын хошуу нь ингэж л харагдах болов уу. Урагш унжиж “ургасан” илүү хэсэгтэй. Иймэрхүү хэлбэрийн хошууг Williams, Sauber, Force India багууд ашиглана. Гэхдээ энэ машины зургийг зөвхөн “+18” гэсэн тэмдэгтэйгээр олон нийтэд үзүүлж болно хэмээн хөндлөнгийн ажиглагчид хошигнож байна.


Image
Шинэ дүрмийг багууд өөр өөрөөр хэрэгжүүлсэн нь сонирхолтой. Lotus E22 хошууны оронд хоёр “соёотой” болсон, баруун талынх нь зүүнээсээ илүү урт. Энэ нь уг машин дүрэмд нийцэхийн тулд шаардлагатай: журмын үүднээс авч үзэхэд E22 ганцхан хошуутай. Харин тэрхүү хошуу нь голоороо байрлах ёстой гэж хэн ч юу ч яриагүй.


Image

Ferrari өөрийн замаар явсан: F14 T-ийн хошуу өрсөлдөгчдийнхөөс илүү өргөн, гэвч салхи зүсэгч нь өөрөө маш “бөхтөр” болсон. Скудериягийн инженерүүд шинэ машинаа бүтээхдээ сайхан муухай харагдах талаар огт бодоогүй бололтой.

2014 оны улирлын машинууд, тодруулбал тэдний хошуу нь хөгжөөн дэмжигчдийг хөнгөхөөн шоконд оруулж орхисон. Дээрх зургууд танд өөрийн үзэл бодлоо бий болгоход тус болно. Харин одоо яг яагаад ийм зүйл болсоныг тайлбарлах гэж оролдъё.



FIA-ийнхан 2014 оны улирлын уралдааны журмыг зохиохдоо өндөр хошууны асуудалд эргэн ирсэн. Одоо машины бие нь 525мм-ээс ихгүй өндөртэй байх ёстой, харин хошууны үзүүр нь их биеийн ёроолын хавтгайгаас 185мм-ээс дээш өргөгдөх ёсгүй. Түүний зэрэгцээ FIA дахиад л нэг бяцхан зүйлийг мартсан – хошууны үзүүр ямар өргөнтэй байх ёстой вэ? Зөвхөн хөндлөн байрлах хэсгийн талбайг нь тодруулсж өгсөн – 9000 квадрат метр (энгийн цайны аяганы диаметртай тэнцүү).



Гэхдээ инженерүүдийн хандлага урьдын адил үлдсэн: “Хориглогдоогүй л бол зөвшөөрөгдсөн гэсэн үг”. Тэд машины хошууг доош унжуулах шаардлагатай болсон, гэхдээ болидын доод хэсэг рүү аль болох их агаар оруулах санаанаас хэн ч татгалзахыг бодоогүй.

Image

Williams багийнхан одоохондоо өөрийн машины жинхэнэ зургийг харуулаагүй байгаа. Хөгжөөн дэмжигчид нь ийм нэгэн зургаар "амиа зогоож" байна.

Эцэст нь 185 мм-ийн үзүүлэлтэд зөвхөн хошууны үзүүр л хүрсэн. Амьтдын ертөнцөөс Формула 1-ийн машинуудыг шоргоолжин идэштэй л зүйрлэж байхшив, гэхдээ өөр ертөнцийн зүйлстэй харьцуулах нь элбэг. Caterham-ийн шинэ машин одоохондоо танилцуулагдаагүй, гэхдээ багийн удирдагч Сирил Абитебул шүтэн бишрэгчдийг “баярлуулсан”: шинэ машин түүнд Alien vs Predator-н мангасыг санагдуулж байна гэнэ. Харин хамгийн их харьцуулалт кино урлагийн эргэн тойронд бус, харин хүний биеийн бүтэц, эрхтэнүүдийн ойролцоо өрнөж байна. Lotus-ийн тохиолдолд бол эмэгтэй хүний биетэй.

Шинэ хөдөлгүүрүүд

Image
Mercedes Benz-ийн Формула 1-д зориулан бүтээсэн шинэ хөдөлгүүр

Анхандаа 2014 оны улирлын үзэгчид машинуудыг харах бус, харин чагнах нь сонирхолтой байх болов уу гэж таамаглаж байсан. Шүтэн бишрэгчийн чихэнд танил болсон 2.4 литрийн энгийн V8 хөдөлгүүр 1.6 литрийн турботой V6-д байраа тавьж өгсөн. Түүний дуунд дасах л хэрэгтэй болж дээ.



Шинэ хөдөлгүүрүүдийн “дуу хоолойны” талаар одоохондоо зөвхөн YouTube дээр байгаа богинохон бичлэгүүдээс л төсөөлөл авч болно. 2015 онд л уралдаанд ашиглагдах хөдөлгүүрийнхээ дууг Honda компани хүртэл сүлжээнд нийтлэсэн байгаа юм. Хересд эхлэх тестүүдээс өмнө шинэ хөдөлгүүрүүдийн дууны талаар төсөөллийг Mercedes AMG-ийн нийтлэсэн бичлэг өгч чадах болов уу.



Ф-1-ийн хөдөлгүүрүүд эзлэхүүнээ алдсан учир морины тоо ч, эргэлтийн хэмжээ ч багассан. Гран-пригийн хөдөлгүүрүү – одоо энэ бол 500 морины хүч, минутад 15,000 эргэлт гэсэн үг.

KERS-ийн оронд ERS

Image
Formula 1-ийн хүчний анги ийм маягтай харагдана. Дотоод шаталтат хөдөлгүүрийн хамт агрегат тус бүр кинетик (KERS) болон дулааны (HERS) энергийг дахин хуримтлуулан ашиглах системүүдийг зайлшгүй суурилуулсан байх ёстой.

Цилиндр болон морины хүчний тоо багассан явдлыг илүү хүчтэй хайбрид систем залруулах ёстой. Одооноос ашиглагдахаа больж буй кинетик энергийг хуримтлуулан дахин ашиглах KERS систем нь нэг тойрогт 6.7 секундын турш “наяхан” морины хүч нэмдэг байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн гүйцэж түрүүлэх үйлдэлд л тус болдог байжээ. Харин шинэ систем нэрэндээ K үсгээр дутуу ч гэлээ бүтээмжээр илүү: нэг тойргийн 33 секундын турш 163 морины хүч нэмэх чадвартай. Хайбрид системгүйгээр Формула 1 ч хол явахгүй нь дээ.



ERS систем хэмнэлт хийхэд ч тус болно. 2014 оны машинуудад шатахууны савны хэмжээ хязгаарлагдана. Одоо машиндаа 100 кг-аас ихгүй шатахуун тээвэрлэж болно. Энэ нь урьдынхаас 1/3-аар бага юм. Тиймээс нисгэгчдэд хэцүүхэн л байх болов уу.


Финалын “хоёр нугалсан” оноонууд


FIA-ийнхан Себастьен Феттелийг “аргалах” замыг олсон бололтой. 2014 онд өнгөрсөн жилийнх шиг тийм эрт аваргын цомоо авах гээд хүлээж сууж чадахгүй. Яагаад гэвэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа нэг уралдаанд бусдаас хоёр дахин их оноо нэмэгдэнэ. Хамгийн сүүлийн үе буюу Абу-Дабигийн уралдааны талаар яригдаж байгаа юм. Түүний ялагч стандарт 25 оноо бус, харин шууд 50 оноо авах юм. Тэгэхээр, Феттель Арабын Нэгдсэн Эмиратын уралдаанаас өмнө 49 оноогоор түрүүлж явж байсан ч тэр ялагч болно гэсэн баталгаа байхгүй юм.


Тогтмол дамжуулгын тоо

Image

2014 онд уралдааны багууд хурдны хайрцгийн дамжуулгын тоог ганцхан удаа өөрчлөн тохируулж болно. 2015 оны улиралд бүр энэ боломжийг нь ч хасах юм: инженерүүд уралдаан эхлэхээс өмнө тохируулгуудыг хийх ёстой. Ганцхан алдаа гаргалаа, тэгээд аварга шалгаруулах тэмцээн тэр чигтээ “хог дээр үсэрлээ” л гэсэн үг.

“2014 онд инженерүүд тэртэй тэргүй зөндөөн хийх зүйлтэй байна” хэмээн журам зохиогчид шийджээ. Тэгээд л ажилбаруудын нэгийг нь хасчихаж. Одоо нэг үеэс нөгөө үед орохдоо хурдны хайрцгийн дамжуулгын тоог өөрчлөх шаардлагагүй. Бүх багууд 8 шатлалтай хурдны хайрцаг ашиглана, харин түүний дамжуулгын харьцаа тоо нь тэмцээн эхлэхээс өмнө тохируулсан байх ёстой. Force India-ийн техникийн захирал Энди Грин нэг, хоёр болон гурав дугаар “арааг” бараг зөвхөн гараан дээр л ашиглана, харин найм дахь шатлал зөвхөн Монцагийн уралдаан дээр хэрэг болох байх гэдгийг мэдэгдсэн. Үндсэн ачаалал дөрөв, тав, зургаа болон долоо дугаар шатлалууд дээр хуваарилагдана.

49 кг-аар хүнд

Image

Force India багийн хамтрагчид: Серхио Перес (зүүн талд) ба Нико Хюлькенберг (баруун талд). Мексик эр өөрийн хамтрагчаас 11 см-аар нам, зургаан кг-аар хөнгөн. Чухам өндрийн улмаас л Хюлькенбергийг топ багууд болох McLaren болон Ferrari өөрийн багтаа аваагүй хэмээн ярьцгааж байна. Өнгөрсөн жил Никогийн менежерүүд тэдэнтэй уулзалт хийж байсан юм.

Шинэ хүчний эд анги, тэр тусмаа ERS-ийн улмаас Формула 1-ийн болидууд жин нэмсэн. 642 кг жинтэй байсан машинууд одооноос 691 кг-аас багагүй жинтэй байна. Энэ жин урьдын адил нисгэгчийн хамт тооцогдоно. Энд л хамаг учир начир байгаа юм.



Инженерүүд жингийн шинэ хязгаарлалтад ч багтахад хэцүү байна гэдгийг өнгөрсөн жил л тооцоолж мэдсэн. Шинэ машинууд илүү хүнд болно, хүндрүүлэх нэмэлт жин байрлуулах ямар ч шаардлага байхгүй, харин өөрийн бие бялдрын онцлогоосоо үүдэж бусад нисгэгчдээс илүү жинтэй тамирчид өөрийн эрхгүй хохирогчид болж хувирах юм. Жишээлбэл, VJM07 машины жолооны ард Серхио Перес суувал онолын үүднээс Нико Хюлькенберг жолоодсоноос илүү хурдан байна. Зүгээр л хөнгөн учраас л тэр. FIA-ийнхан энэ асуудлын талаар хэтэрхий хожим олж мэдсэн. Зөвшөөрөгдсөн хамгийн бага жин 10 кг-аар ихэснэ л дээ, гэхдээ ирэх жилийн уралдаанд.

“Анти Ньюи” гэгдэх яндангийн систем


Image

2014 оноос Формула 1-ийн машинд ганцхан байх яндан нь заавал гол хэсгээр байрлах ёстой.

Формула 1-ийн болидын яндангийн хошуу ямархуу харагдахыг дээрх зургаас ойлгож болно. Өөрчлөлтийн ерөнхий утга нь дараах байдалтай байна.



Формула 1-д Эдриан Ньюи гэх нэгэн хүн бий. Илүү дутуу тайлбар бичилгүйгээр “Себастьен Феттелийн байнга түрүүлдэг машиныг энэ хүн бүтээдэг” гэж хэлэхэд л хангалттай. Түүний сүүлийн жилүүдэд бүтээсэн машинуудын гол онцлог нь яндангийн систем байсан. Машины хоёр талаар байрлах яндангуудаас гарсан ажилласан хий нь хойд диффузор буюу салхи зүсэгчийн ажиллагаанд нөлөөлж болидын хойд хэсгийн даралтын хүчийг ихэсгэнэ. FIA-ийнхан хэдэн жил дараалан Ньюиг хийгээр тоглохыг хориглох гэж оролдож байгаа, гэхлээ яагаад ч юм амжилт олохгүй байв. Харин энэ жил “шийдвэрлэх шийдвэр” гаргасан: яндангийн хошуу ганцхан байх ёстой, тэгээд түүнийг диффузороос холхон байрлуулах хэрэгтэй. Энэхүү шинэчлэл Red Bull Racing баг, Ньюи ба Феттель нарт бусдаас илүү хүнд тусах байх даа.



Өөр үр дагаваруудаас: Формула 1-ийн машинуудын хойд хэсгийн даралтын хүч багасна. Онолын үүднээс үзэхэд энэ нь болидын жолоодлогыг хүндрүүлнэ, турботой хөдөлгүүр суурилуулахад тэр тусмаа. Хойд дугуйнууд дуртайяа гулгаж, хий эргэж эхэлнэ, тэгэхээр энэ жил бид нисгэгчдийн олон олон алдааг үзэх болно.

Торгуулийн оноо

Image

2012 онд Роман Грожан энэхүү мөргөлдөөний улмаас нэг үеийн уралдаанд оролцох эрхээ хасуулсан. Торгуулийн шинэ систем байсан бол Lotus-ийн нисгэгч хасагдахгүй л байсан.

Торгуулийн оноо ноогдуулах системийг нэвтрүүлэх талаар яриа 2012 оны Бельгийн Гран-при уралдааны гараан дээр Роман Грожаны үүсгэсэн олныг хамарсан ослоос хойш л яригдаж байгаа. Ослын дараа Франц эрийг уралдаанаас хассан, гэхдээ бүх хүмүүс ойлгож байсан: “тэр шангаа хүртсэн”. Энэ явдлаас өмнө Lotus-н уг нисгэгч гараан дээрх бас хэд хэдэн мөргөлдөөнд оролцож байсан. Тиймээс энэ шинэ журмыг “бичсэн” зохиогч нар дунд Романыг багтааж болох юм.



Одоо нисгэгчдийг хасах шийдвэр шүүгч нарт уг гэмт хэрэг хэр хүнд санагдаж буйгаас бус, харин баримтаас үүдэж гарна. Зөрчлийн хүнд хөнгөнөөс шалтгаалж нисгэгчдэд торгуулийн оноо ноогдуулах бөгөөд тэдний нийт дүн 12 болоход тамирчин автоматаар нэг уралдаанд оролцох эрхгүй болох юм. Энэхүү торгуулийн оноонууд нэг хуанли жил өнгөрч байж “цэвэршинэ”.

Нэмэлт тестүүд

Image

Формула 1-ийн оролцогчид шинэ журмын нэрэн дор улирлын явцад хийх туршилтуудыг эргүүлэн нэвтрүүлжээ: топ багуудын үзэж буйгаар, Гран-пригийн үеэр үзэгчдийг олон тооны техникийн зөвлөгөөн, туршилтууд хүлээж байна. Эвдрэлийг тэр даруйд нь засварлах, шинэ эд ангиудыг зүгшрүүлж туршихын тулд компаниудад нэмэлт тестүүд шаардлагатай болсон. Гэтэл хоёрхон жилийн өмнө гэхэд л туршилтын “уралдааныг” хий дэмий мөнгө зарлагадсан хэрэг хэмээн шүүмжилж байсан юм.

2009 оноос эхлэн Формул 1-ийн багууд тэмцээний үеэр туршилт хийхээ болисон билээ. Зөвхөн шинэ нисгэгчдэд л онцгой тохиолдол гаргадаг байсан бөгөөд үүнд зориулсан гурав хоногийн дотор тэднийг бэлтгэдэг байжээ. Энэхүү хориг цээр нь 2009 оны эдийн засгийн хямралын дараах үеийн “хэмнэх, хэмнэх, бас дахин хэмнэх” гэсэн уриатай нийцэж байсан юм. Тэр үеэс хойш багуудын хөрөнгө төсөв маш ихээр нэмэгдсэн гэж хэлж болохгүй л дээ, тийм хэдий ч тэд тестүүдийг эргүүлэн авчирлаа.



Уралдааны улирлын туршид багууд нийт 8 хоног туршилтын ажиллагаагаа явуулна. Тестүүд шууд аль нэг Гран-пригийн дараа хийгдэх байх хэмээн таамаглаж байна. Уралдаан болж өнгөрсөн зам дээр хийснээр ложистикийн зардлуудыг хэмнэх боломжтой юм.

Байнгын дугаарууд

Image

Формула 1-ийн нисгэгчид хувийн дугаарыг дарааллын дагуу сонгосон. Зөвхөн 2013 оны улиралд хувийн дүнгээр хамгийн дээд байранд жагссан тамирчин л давуу эрх эдэлсэн байна. Тиймээс Кими Райкконен Жюля Бьянки болон Даниил Квят нараас азын 7 дугаарыг “булаан” авсан.

1996-аас 2013 онуудад болидуудын гараанд гарах хувийн дугаар нь зөвхөн өмнөх улирлын амжилтаас хамаарч оноогддог байсан. Журам нь энгийн бөгөөд нээлттэй. Дэлхийн аварга 1 гэсэн дугаарыг авлаа, түүний хамтрагч 2 дугаарыг хүртлээ. Бусад дугаарууд нь багуудын зохион бүтээгчдийн аварга шалгаруулах тэмцээнд эзэлсэн байраар нь дараалуулан өгдөг байсан.



Харин одоо бол багууд өмнө нь ямар гавъяа байгуулж байсан нь огт хамаагүй болжээ. Нисгэгчдийн хувийн дугаар нь байнгынх болсон – Формула 1-ийн карьерын туршид нэг дугаар. Энэ өвөл нисгэгч тус бүрт 2-оос 99 хүртэл дугааруудаас өөрт “ойр санагдсаныг” сонгохыг санал болгосон бөгөөд тэд ч өөрийн дуртай дугааруудаа сонгон авцгаав. Адриан Сутил бусдаас онцгойрч өөртөө хамгийн сүүлийн дугаарыг сонгосон – 99. Харин хамгийн “сонирхолгүй” сонголтыг Себастьен Феттель хийж энэ улирлын уралдааныг ихэнх хүмүүсийг залхааж амжсан 1 гэсэн хувийн дугаартай эхлүүлэх юм.

Формула 1-ийн 2014 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний мэдүүлгийн хуудас

Дугаар


Тамирчин


Баг


Шасси


Хөдөлгүүр

1.


Себастьян Феттель


Infiniti Red Bull Racing


RBR


Renault

3.


Дэниэл Риккардо


Infiniti Red Bull Racing


RBR


Renault

44.


Льюис Хэмилтон


Mercedes GP Petronas Formula One


Mercedes


Mercedes

6.


Нико Росберг


Mercedes GP Petronas Formula One


Mercedes


Mercedes

14.


Фернандо Алонсо


Scuderia Ferrari


Ferrari


Ferrari

7.


Кими Райкконен


Scuderia Ferrari


Ferrari


Ferrari

8.


Роман Грожан


Lotus F1 Team


Lotus


Renault

13.


Пастор Мальдонадо


Lotus F1 Team


Lotus


Renault

22.


Дженсон Баттон


McLaren Mercedes


McLaren


Mercedes

20.


Кевин Магнуссен


McLaren Mercedes


McLaren


Mercedes

27.


Нико Хюлькенберг


Sahara Force India F1 Team


Force India


Mercedes

11.


Серхио Перес


Sahara Force India F1 Team


Force India


Mercedes

99.


Адриан Сутил


Sauber F1 Team


Sauber


Ferrari

21.


Эстебан Гутиеррес


Sauber F1 Team


Sauber


Ferrari

25.


Жан-Эрик Вернь


Scuderia Toro Rosso


STR


Renault

26.


Даниил Квят


Scuderia Toro Rosso


STR


Renault

19.


Фелипе Масса


Williams Team F1


Williams


Mercedes

77.


Вальттери Боттас


Williams Team F1


Williams


Mercedes

17.


Жюль Бьянки


Marussia F1 Team


Marussia


Ferrari

4.


Макс Чилтон


Marussia F1 Team


Marussia


Ferrari

9.


Маркус Эрикссон


Caterham F1 Team


Caterham


Renault

10.


Камуи Кобаяси


Caterham F1 Team


Caterham


Renault

Багуудын эхний туршилтууд өнөөдөр буюу 1-р сарын 28-нд Хересд эхэлж байгаа. Харин уралдааны улирал 3-р сарын 16-нд эхэлнэ. Энэ их хэмжээний өөрчлөлтүүдийг авч үзвэл ихэд сонирхолтой сар хагасын хугацаа байх бололтой.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Ф1 - 2014 улирал

Postby .boldoo. » Wed Mar 12, 2014 2:01 pm

Image

Тэр хамартай холбоотой ийм зураг яваад байсышд хаха
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Sat Mar 15, 2014 3:49 pm

Зиа Мерседес мотор аймаар бна гэсэн үнэн бна даа. Мерседесийн 2 туршилт, байрлал тогтооход мундаг байлаа. Мерседес мотортой Макларен бас нилээн үзэх нь. Баттон туршилтад сайн байсан ч байрлал тогтооход Q3-т орж чадсангүй. харин багийн анд Манусен гэж шинэков Алонзогийн урд гишгэж 4р гарахаар боллоо. Ветель Кими бас Q3-т орж чадсангүй. шинэ улаан бух Рикиардо 2 Мерседесийн дундуур орж 2-р гарахаар боллоо доо. за гарааг харъя даа. сонирхолтой л болох нь дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby hosko » Sun Mar 16, 2014 2:46 pm

Хэмилтон тэргүүн байрнаас гарсан ч урадаан эхлээд л шахуу аут болчихлоо доо зайлуул... Нико өнөөдөр бараг түрүүлчихээр шинжтэй байх чинь ээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 9:54 am

Эхлэл үзэж чадсангүй. нөгөө талд бөх гараад бас бүтэн ч үзсэнгүй. Мерседес, Макларен, Ред булл л эвгүй үзэх нь дээ. Манай муу Феррари ч тэдний ард Виллиамс, Торо росо, Фоорс Индиатай үзэх гээд бна уу даа. Боттас гэж нөхөрт манай 2 ээлжил дарамтлуулаад таарлаа. эхлээд Алонзо баахан элдүүлээд бүр гүйцэгдэж ч үзээд ашгүй нөгөөх нь хана шүргэж дугуйгаа хагалаад хойшиллоо гэсэн чинь гарч ирээд Кимиг дарамтлаад унадаг бшд. ямар ч их аваар болдын. 22-с 14 нь л барианд оров уу даа. Веттельд өөрт нь л асуудал байсан байх. Рикиардо нь 2т орсым чинь машин бол чунаг хэвээрээ л гэсэн үг. Магнусен гэж 22той нөхөр анхны гараагаараа подиум дээр гарчлаа. Ер нь байрлал тогтоох, эхний гараанаас гарах л их нөлөөтэй болчиж ээ. нэгэнт ард нь орсон бол ер нь нэгнийгээ гүйцэх асуудал болж. 19-тэй Квят гэж орос бацаан 10т ороод оноо авчлаа. сонирхолтой л эхэллээ.
за тэр хамар нтр ч яамай, моторын дуу ямар **н** болчоо вээ. хоногшсон нөгөө дуу байдаггүй шүү. байк юм уу хайшаам. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby rednasca » Mon Mar 17, 2014 10:39 am

нэг зүйл асууя...
моторын хүч дээр хязгаарлалт, стандарт байгаа байх...
гэхдээ жилээс жилд хурд нэмэгдэж ирсэн байдаг уу?...
тухайн уралдааны замын рекордууд хэр олон эвдэгдэж байна?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 11:33 am

Хурд сүүлийн хэдэн жил сүртэй өөрчлөгдөөгүй байх өө. бодит байдал гээд элдэв эргэлт дээрх хамгаалалт, шарвалт бууруулах юм хумыг нь авч хаяад аюулгүй байдал гээд хурдыг бууруулах талруу бодлого яваад байгаа байхаа, энэ жилийн мотор тийм байх гэж ойлгосон, зөв үү буруу юу.
Гэснээс тэр хувийн дугаар гэж толгой эргүүлмээр эд бна лээ шүү. дундаас нь үзсэн хүн байр нь бна гэж эргүүтмээр юм билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby pele » Mon Mar 17, 2014 12:56 pm

v10 хөдөлгүүрээр тогтоогдсон рекордууд одоо эвдэгдэхгүй байхөө. Энэ v6-ийн дуу зүгээр жижиг тэрэгний дуутай адилхан болцон байна лээ шд.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Ф1 - 2014 улирал

Postby Чуугий » Sat Mar 29, 2014 6:48 pm

Байрлал тогтоох уралдааны дүн.
1.L Hamilton Mercedes
2.S Vettel Red Bull
3.N Rosberg Mercedes
4.F Alonso Ferrari
5.D Ricciardo Red Bull
6.K Raikkonen Ferrari
7.N Hulkenberg Force India
8.K Magnussen McLaren
9.J Vergne Toro Rosso
10.J Button McLaren
11.D Kvyat Toro Rosso
12.E Gutierrez Sauber
13.F Massa Williams
14.S Perez Force India
15.V Bottas Williams
16.R Grosjean Lotus
17.P Maldonado Lotus
18.A Sutil Sauber
19.J Bianchi Marussia
20.K Kobayashi Caterham
21.M Chilton Marussia
22.M Ericsson Caterham
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ф1 - 2014 улирал

Postby Цоомоо » Sat Mar 29, 2014 9:22 pm

rednasca wrote:нэг зүйл асууя...
моторын хүч дээр хязгаарлалт, стандарт байгаа байх...
гэхдээ жилээс жилд хурд нэмэгдэж ирсэн байдаг уу?...
тухайн уралдааны замын рекордууд хэр олон эвдэгдэж байна?...

Motoriin hemjeeg bagasgatsn.
Ugaasaa jil bur standartaa oor oor bolgodg blhr naaduul chin toirogt 0.1 second dr alaltsaj bga.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ф1 - 2014 улирал

Postby hosko » Sun Mar 30, 2014 3:56 pm

sop://broker.sopcast.com:3912/140487

Малайзын гараа гарлаа шүү яг одоо...

@Реднаска, тухайн замын рекордууд гэж байна, байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ф1 - 2014 улирал

Postby hosko » Sun Mar 30, 2014 4:09 pm

За даа энэ жил ч Ферраригаа хараад нэмэргүй бололтой доо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 31, 2014 9:08 am

шал сонирхолгүй болчжээ. байрлал тогтооход орсноороо л ордог болж. байрлал тогтооход угаасаа мундаг нь л эхэнд орж байгаа. машин тэргэнд асуудал гарч, гараан дээр мөргөлдөж барихгүй л бол. бензин дундаа цэнэглэдэг байхад гоё байжээ. тактикийн гоё гоё шийдэлүүд гараад.
энэ муу Рикиардогоор баг нь 2 тойрог дараалаад тоглоод хаячлаа. одоо ахиад дараагийхд 10 тойрог ухраана ч гэх шиг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby .boldoo. » Tue Apr 01, 2014 7:18 am

Машинууд харьцангуй байх шиг
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 07, 2014 11:27 am

Мерседестэй хавьтах тэрэг алга. Хами Рос 2 хоорондоо л үзэхийм бна. аймаар ч үзлээ. Рос бүр шар нь хөдлөөд байж ядаж байх шиг бна лээшд. гараал тасарчих юм. сейфти кар гарч ирээл болиход 3 тойрог яваал нөгөө 2 чинь 8 сек тас. 5-6 тойроол 10 хэдэн сек тас.
Арын хэд бас алалцлаа. Фоорс индиа, Виллиамс, Ред булл, Феррари-ийн 8 машин урд хойноо ороол /гэхдээ ихэвчлэн питийн үеэр л дээ/, тэгээл 1 багийхан хоорондоо л алалцаад байх юм, Хюлкенберг Перезтэй, Боттас Массатай, Рикиардо Фетельтэй. дунд нь Баттон нилээн явж байгаад дуусахаас өмнөхөн гарцан. 1 аймаар аваар гарсан, мал Малдонадо Гутиерезийг акробат эргүүлсэн. машин миарсан, хүн зүгээр.
муу Кимигээ л өрөвдлөө. 2 Мерседесийн арын хэд дуртай нь дураараа гүйцэж бнаа. зайлуул 1 тойрог ч тайван уралдаагүй байх.
Феррари нээрээ үнэн доминантлуулчаад энэ жил дахиад бүр олон нөхдөд дээрэлхүүлэх нь дээ. муу бнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Sat Apr 19, 2014 11:59 am

Бороо ороод новшроод байхым аа. Мерседесийг бусад нь гүйцэх давуу тал ч юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby Gunnerz » Mon Apr 21, 2014 8:22 am

Image

Image

Чайна гараанд
Хамилтон 1-т
Нико-2т Алонзо 3-т феррари анхны фодиум
Мерседес үнэхээр энэ жил онцгой байнааа
ДА-ийн дүнгээр хамилтон Никогоос 4 онооны зөрүү 3-т байгаа алонзо 38 онооны зөрүү
эхний 2 арай л тасарчихлаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 21, 2014 10:56 am

Мерседестэй үзэх баг байхгүйм бна лээ. арын хэд нь л хоорондоо үзэх байх. Арын гайгүй хэд нь бас Феррари, Ред булл 2-оос бусад нь Мерседес мотортой бна лээшд. Виллиамс, Макларен, Фоорс Индиа 3. Мерседес мотор энэ жил яах аргагүй ялгуун бна.
Риккиардог баг нь эхний 3 гараанд алаагүй бол 3-т явж байх байсан байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon May 12, 2014 10:51 am

За Мерседестэй яагаад ч барахгүйм бна. албаар мөргөж аваар гаргадаггүй л юм бол. 6-7 тойроол 10 секунд тасарчих юм. эхний питээ хийгээд гараад ирэхэд байрандаа л гарч иржийшд. 16-17дахь тойргоос пит эхэлсэн байх, тэгэхэд 20-25 сек тасарсан байсан гэсэн үг шд. арай л доминант бнаа. хоорондоо тэгээд сүүлийн тойрогт л алалцаал, харилцаа сайнгүй л байх шиг харагдана. Нико шар нь хөдлөөд бачуурч байх шиг бна лээ. Манай 2 улаан нэгэндээ шавар хааж явсаар л дууслаа даа. Ветель харин сайн нэхлээ. Риккиардог ярилцлага авсан баагий хөөрхөн шоглож нтр, подиум дээр гарлаа, гэхдээ өмнөх хүнээсээ 50-иад секунд хоцорсон байж юундаа инээгээд байгаан ч гэх шиг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby Takanohana_Nowitzki » Mon May 26, 2014 4:26 pm

За Монакод улаан бух Мерседест овоо дөхсөн мэт харагдлаа. ФП, байрлал тогтооход харьцангуй ойролцоо үзсэн. Даанч гараа эхлэхэд нөгөө 2 тасардагаараа тас. Харин Рикиардо бүр холдуулчихалгүй дагаж чадлаа. Сүүлдээ Хамилтон яасым мэдэхгүй 5 секунд алдаад сүүлийн 3-4 тойрогт Рикиардотой алалцаж 2тоо арайчүү оров. Багийх нь радиогоор чи яав? гэж асуух шиг болсон. Веттель асуудал гараад гараашруугаа орсон. Кими гоё эхэлсэн ч яагаад ч юм хойшоо орчив /ажил дээр харж байгаад гэрлүү харих хооронд юм болсон байх, илүү пит хийцэн байсан/. Балай давчуу нарийн зам дээр байн байн аваар гараал. 13-14хөн нь барианд оров уу яав. 2 Мерседес хоорондоо муу бнаа, бараг гар барьснуу яав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ф1 - 2014 улирал

Postby Gunnerz » Mon Jun 16, 2014 8:26 pm

aguu shumi maani coma naas garjeee :-D
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Next

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest