Формула 1 - н зоригт бүсгүйчүүл

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Формула 1 - н зоригт бүсгүйчүүл

Postby Солонго » Sat Jun 09, 2012 1:19 am

Өдгөө 62 жилийн түүхтэй Формула 1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 822 эрэгтэй нисгэгчид хурд хүчээ сорьж байсан бол бүх цаг үеийн турш нийтдээ 5 хан эмэгтэй уралдаж байжээ. Тийм учраас бид энэхүү жинхэнэ эрчүүдийн спортод хурд хүчээ сорьж байсан зоригт эмэгтэй нисгэгчдийн талаар цувралаар хүргэх болно.
Last edited by Солонго on Tue Apr 23, 2013 10:41 pm, edited 3 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Могжоохон » Sat Jun 09, 2012 1:20 am

За гоёдоо :-D :-D :-D
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Солонго » Sat Jun 09, 2012 1:20 am

Ер нь яагаад эмэгтэйчүүд эрчүүд шиг энэхүү спортод амжилт үзүүлж чадахгүй байна вэ ?
Гэх асуулт хүн бүрийн толгойд яахийн аргагүй орж ирдэг нь тодорхой. Одоо цагт Улльямс багын девелоп нисгэгч Сьюзи Вольф энэхүү асуултанд ийнхүү хаиулжээ.
“ Ихэнх хүмүүсийн бодож байгаачлан Формула 1 уралдаанд эмэгтэй хүн уралдан гэдэг маш хэцүү гэвч хэдийгээр бид эрэгтэй нисгэгчдээсээ хамаагүй илүү авьястай байдаг ч бид хичнээн хичээгээд ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй байх нь бий.Мөн чамд уралдаанчин болох чин хүсэл авьяас байгаа ч 24 цагийн турш машиндаа байх зэрэг шантрах асуудлууд их гардаг. Миний бодлоор хамгийн чухал зүйл бол хэн нэгнийг шүтэх үлгэрлэн дуурайх зүйл юм. Жишээ нь гэхэд одоо бүхий л залуучууд Себистян Феттель шиг нисгэгч болохыг хүсдэг бол залуу эмэгтэйүүд бидэнд дуурайх нэг ч хүн алгадаа " хэмээн саяхан нэгэн сонинд ийн ярилцлага өгчээ.
Last edited by Солонго on Sun Jun 10, 2012 6:52 pm, edited 5 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Соёлоо » Sat Jun 09, 2012 1:25 am

Бүсгүйчүүд арайл амжихгүй л дээ. Эр зоригын гэдэг утгаараа хүнд спорт.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Солонго » Sat Jun 09, 2012 1:27 am

Хэдийгээр тэрээр Формула 1 уралдаанд огт уралдаж байгаагүй ч яг одоо Ф1 -т байгаа цор ганц эмэгтэй девелоп нисгэгч учир түүний тухай мэдээгээр жагсалтаа эхлүүлж байна.

Image

Их Британий нисгэгч Сьюзи Вольф 1982 оны 12 сарын 6 ны өдөр Шотландын жижиг хот болох Обанд мэндэлжээ. Тэрээр мөн л бусад эрэгтэй нисгэгчдийн адилаар карьеераа Картингиййн уралдаанаас эхүүлжээ. Тэр хүүхэд байх үеээсээ л Английн картингйин тэмцээнд тогтмол оролцон 1997 он гэхэд л Сьюзи аль хэдинээ шилдгүүдийн эгнээнд багтсан байлаа. Дараа жил нь Их Британийн залуучуудийн тив хоорондын “А” ангилалын уралдаанд орж эхний улиралдаа л 10 дугаар байранд оржээ. 2001 онд Вольф Мотовөрлд багт орон Фомула Реногын өвлийн цуврал уралдаанд дэвшин уралдах болжээ. Гэвч 2 жилийн дараа буюу 2003 онд Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр анх удаа шагналын тавцан дээр гарч үзсэн байна. Улмаар 2004 онд 3 дах жилдээ уралдсан Формула Рено Английн аварга шалгаруулах уралдаан дээр 5 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлж улирлын турш нийтдээ 3 удаа шагналын тавцан дээр гарсан байна.
Формула 3
2005 онд Алан Донинг багтай гэрээ хийн Английн Формула 3 дэлхийн авага шалгаруулах урлдаанд уралдах болсон ч тэр улиралдаа шагайндаа хүнд гэмтэл авснаар уралдаанаа дуусгаж чадаагүй юм. Гэвч тэр зүгээр суухыг хүсэлгүй 6 дугаар сард болсон Бранд Хатчид болсон Поршегийн Каррьера цомд өрсөлдөж байсан дайчин бүсгүй юм.

Image
ДТМ

2006 онд ДТМ уралдаанд орсон нь түүний хувьд маш том алхам байлаа. Тэрээр дэлхийн Touring Car –н аваргын томоохон тэмцээнй нэг Германы Touring Car цуврал уралдаануудад оролццох болсон байна. Мөн тэр үедээ Вольф 2004 онд Мюлкегийн мото спортын багт Mercedes-Benz C-Class Coupe- г унан түүний хамтрагч нь Даниел Ла Росе байв. Тэр улирлынхаа туршид 6 түрүүлэн улирлыг гайхалтайгаар эхлүүлэв.

2007 он

2007 онд ДТМ цуврал уралдаануудаа оролцон Мюске мото спортын багтаа хүчин зүтгэсээр Италийн Мугилод болсон уралдаан дээр 10 дугаар байрын амжилтыг үзүүлжээ.

Формула 1

2012 онд Вольф нөхрийнхөө хөрөнө оруулсан баг болох Уилльямс багт девелоп нисгэгчээр орон одоо хэр нь хүчин зүтгэсээр байгаа билээ.

Image
Last edited by Солонго on Sun Jun 10, 2012 6:52 pm, edited 5 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Могжоохон » Sat Jun 09, 2012 2:03 am

Сайхан ч зүстэй, сайхан ч амжилттай бүсгүй байна. Бичээд байгаарай Со Амбаан :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Цэнгүүн » Sat Jun 09, 2012 2:19 am

Ганган сэдэв байна.. Маш сонирхолтой юмнууд байгаа байх, тоглолтоо дуусгаад тухтай уншинаа.. :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Солонго » Sat Jun 09, 2012 12:17 pm

Бичээд байгаарай Со Амбаан :ногоон:[/quote]
:grin:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Солонго » Sun Jun 10, 2012 8:29 pm

Өвлийн Олимпийн тамирчин мөн гайхалтай уралдаанч бүсгүй Дивина Галиса

Image

Их Британы цанын шигшээ багын ахлагч Формула 1 уралдааны нэрт эмэгтэй нисгэгч Дивина Мэри Галиса нь 1944 оны 8 сарын 13 нд Хертфордширийн ойролцоох Бушей Хеат тосгонд мэндэлжээ.Дивина анх 20 настай байхдаа 1964 оны Инсбрукт болсон өвлийн Олимпийн наадамд цанын даунхилл болон слалом гэх төрлөөр оролцжээ.Цаашлаад 1968 оны Греноблийн мөн 1972 онд Саппород болсон өвлийн Олимдпод тус тус оролцож байжээ. Тэрээр Слалом төрөлдөө шилдэг 10 тамичины тоонд ордог ба 2 ч удаагын Дэлхийн цомын тэмцээнд шагналын тавцан дээр гарч байсан сайн тамиин юм. Мөн тэрээр Их Британын цанын даунхиллын рекордыг эзэмшдэг.
Дивина хүүүхэд байх үеээсээ л авто спортод дуртай байсан ба картингад уралдаж байгаад Формула 2 луу дэвшин улмаар Формула 1 мөн спорт машин бүр ачааны машины уралдаануудад оролцож байсан авьяаслаг бүсгүй юм.

Image

1976 онд Английн олон улсын Шеллспортын найман цуврал уралдаанд амжиллтай уралдсанаар Ник Вайден түүнийг Английн Гран Прид оруулах шийдвэрийг гаргажээ.Тэрхүү Гран Прид анх удаагаа машинууд дугаартай уралдсан бөгөөд Дивина өөрийнхөө азгүй тоо болох 13 дугаартай машин унаснааа байрлал тогтоох гараан дээр азгүй явдал болж осолдов.

Image

1977 онд Видина Surtees TS19 загварын машин унан дахин Английн цувал тэмцээнүүдэд оролцох болж хоёр ч удаа шагналын тавцан дээр гарав.Дараа жил нь Хескет багт орон Hesketh 308E машинаар Формула 1 –н уралдаанууд уралдах болсон ч машин нь тааруу байсанаас амжилттай уралдахгүй байсаар Дивина эргээд Английн Шеллспортын уралдаанд хүчээ сорих болжээ.Дараагаар нь Thundersports S2000 спорт машины уралдааны ангилал руу шилжин шилдэг 10 уралдаанчны эгнээнд багтах болсон байна. Мөн тэрээр ачааны машины уралдаанд хүртэл оролцоод амжжээ. Галиса уралдахаа больсоныхаа дараа Skip Barber Racing сургуульд багшлах болж удалгүй сургуулийнхаа дэд захирал болжээ.
Last edited by Солонго on Thu Dec 13, 2012 2:52 pm, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby uundaa » Sun Jun 10, 2012 9:41 pm

Гоё сонирхолтой сэдэв байна шүү

Одоо үед бол багууд маркетингийн зорилгоор ашиглаж болох л санаа юм даа хэхэ
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Солонго » Sun Jun 10, 2012 10:24 pm

uundaa wrote:Гоё сонирхолтой сэдэв байна шүү

Одоо үед бол багууд маркетингийн зорилгоор ашиглаж болох л санаа юм даа хэхэ


Баялалаа :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 - н зоригт бүсгүйүүл

Postby Чуугий » Mon Jun 11, 2012 9:38 am

За сайхан сэдэв байна.
Үргэлжлүүлээд байгаарай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm


Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests