Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Tue May 22, 2012 10:50 pm

энэхүү сэдвээрээ авто спорт сэтгүүлээс гаргасан Ф1 -н бүх цаг үеийн 40 нисгэгчийн тухай цуврал баримтыг орчуулан тавих юм.Тийм болохоор хүмүүс ч идэвхтэй байна гэж найдаж байна .
Last edited by Солонго on Tue May 22, 2012 11:01 pm, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: [b]Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид [/b]

Postby Солонго » Tue May 22, 2012 10:59 pm

Жагсаалтын 40. JACKY ICKX

Image
Статистик

Төрсөн огноо: 1945 оны 1 сарын 1
Идэвхтэй онуу
д: 1967- 1979
Оргил үе: 1969, 1970 онуудын 2- р байр
Оролцож байсан уралдаан: 122
Ялалт : 8
Шагналын тавцанд гарч байсан тоо: 25
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 13
Хурдан тойрог: 13
Уралдааны тэргүүлэлт: 19
Анхны уралдаан : 1967 оны Италийн Гранд При
Анхны ялалт: 1968 оны Францын Гранд При
Сүүлчийн ялалт : 1972 оны Германы Гранд При
Сүүлчийн уралдаан: 1979 оны Америкийн Гранд При
Image

Жаки нь дэлхийн аваргын тэмцээнд хоёронтоо түрүүлж байсан мөн Le Mans 24 Hours тэмцээнд 6 удаа түрүүлж байсан авьяаслаг нисгэгч юм.Тэрээр Ф 1 –н уралдаанд ялангуяа Ньюрнбергийн Гранд Прид 2 удаа түрүүлж байв.1970 оны улирал Жаки Ферарригын нисгэгч Жочен Риндтэй ширүүн өрсөлдөж тухайн оныхоо Испайны Гранд Прид Риндтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаад осолдон машин нь шатав. Тэрээр азаар машинасаа хурдан гарсаныхаа ачаар хүнд бэртэл аваагүй юм.Тэрнээс хойш 17 хоногын дараа Жаки Монакогын уралдаанд эргэн ирж 5-р байранд оров.Тэрний дараа Германы Гранд Прид дахи н Жошен Риндтэй ширүүн тулаан өрнүүлсэний эцэст Риндт ялан Жаки 2 –р байранд оров. Тэрээр Лотус багаа орхин Феррарид ирсэнээрээ өмнөхөөсөө илүү амжилтыг үзүүлсэн билээ.
Last edited by Солонго on Tue Nov 27, 2012 6:50 pm, edited 3 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: [b]Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид [/b]

Postby Чуугий » Tue May 22, 2012 11:01 pm

:eek: Гоё бичсэн байна үргэлжлүүлээд байгаарай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Tue May 22, 2012 11:39 pm

Жагсаалтын 39.RICCARDO PATRESE
Image

Статистик

Төрсөн огноо: 1954 оны 4 сарын 17
Оргил үе : 1977-1993
Уралдаж байсан баг : Shadow, Arrows Brabham, Alfa Romeo, Williams, Benetton
Оролцож байсан уралдаан: 257
Ялалт : 6
Шагналын тавцанд гарч байсан тоо: 37
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 8
Хурдан тойрог: 13
Уралдааны тэргүүлэлт: 19
Анхны уралдаан: 1979 оны Монако Гранд При
Анхны ялалт: 1982 оны Монако Гранд При
Сүүлчийн уралдаан: 1993 оны Австралийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1992 Японы Гранд При
Image
Тэрээр Ф1-н нисэгчдээс хамгийн анх 200 урадаанд оролцсон эхний нисгэгч ба Ф 1н түүхэн дэх хамгийн туршлагатай нисгэгчийн жагсаалтад Рубенс Барекелло болон Михаел Шумайхерийн ард биччигддэг туршлагатай нисгэгч юм.Патрессе нь 1989 болон 1991 онд 3-р байранд тус тус орж байсан бол 1992 онд 2 р байранд орж байжээ. Тэрээр нийт Ф1-н 6 гараанд түрүүлсэн ба 1983 онд Өмнөд Африкийн уралдаанд түрүүлсэнээсэ хойш зургаан жилийн дараа 1990 онд Сан Мариногийн гараанд түрүүлсэнээрээ тэрээр нэгэн гайхамшигтай рекордыг эзэмшдэг байна. Патрессе нь Италийн хойд хэсэгт орших Венетод мэндэлсэн ба 1977 онд анх Монакогийн уралдаанд Shadow багаас уралдаж эхэлжээ.Жилийн дараа тэрээр багийнхаа лидер нисгэгч Жаки Оливертай хамт Arrows багт оржээ. 1982 онд Брабхам багт хүчин зүтгэрээр орсон бол 1984 онд Альфа Ромео багт орж 1987 оны сүүлээр Вилльямс багийн нисгэгч Найжил Мансели Японы байрлал тогтоох гараан дээр бэртэж уралдах боломжгүй болсноор Патрессе Вилльямс багт ирэв.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby kayo » Wed May 23, 2012 9:57 pm

Гоё бичижээ, Мисс Хамилтон. Эхний 10г нь хүлээж байя.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Thu May 24, 2012 12:15 am

Жагсаалтын 38. “Өрөөсөн чихт” JEAN BEHRA
Image

Статистик

Төрсөн огноо: 1921 оны 2 сарын 16
Яс үндэс: Франц
Оргил үе : 1952-1959
Оролцож байсан уралдаан: 53
Шагналын тавцанд гарч байсан тоо: 9
Хурдан тойрог: 1
Анхны уралдаан: 1952 оны Швецарийн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1959 оны Францын Гранд При
Нас барсан өдөр: 1959 оны 8 сарын 1
Image

Жагсаалтын 38 – д хэдийгээр дэлхийн аваргын тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй ч Формула 1-н түүхэн дэх хамгийн зоригт нисгэгч Францын Жан Мари Бера жагсжээ.Учир нь гэвэл тэрээр амьдралынхаа туршид нийтдээ 12 гаруй осолд орж байсан ба 1955 онд уралдаж байгаад осолдон нэг чих нь тасарч пластик чихтэй болсноор түүний нэр дэлхийн дахинаа цуурайтжээ. Тэрээр 1921 оны 2 сарын 16 нд Францын Нице хотод мэндэлсэн ба анхныхаа гарааг Мото спортоос эхлүүлжээ. Бера Формула 1- н Gordini, Maserati, BRM, Ferrari болон Porche багуудад уралдаж байв. Мөн Бера Формула 1-н нисэгч дундаа намхан биеээр жижиг ч охид бүсгүйчүүдийн хайрыг булаасан нисгэгч байлаа.. Бера 1952 оны 11 сард Гординид анх ирээд Мексик мужын Окаха дах Пан Америкийн уралдаанд оролцон 5дах өдрийн эхний шатуудад түрүүлсэн ч хоёр дох өдрийн тэмцээн дээр тэр осолдсоноор уралдаанаа дуусгажээ. 1955 онд Масерати багт ирсэн нь нүдээ олсон зүйл байлаа. Тэрээр Формула 1 Пау болон Бордо –гын ЖП тэмцээнүүдэд Масерати 300S машинаараа амжилттай оролцон түрүүлэв.Тэрээр хэдийгэр ирэх жил нь Масератидаа үлдсэн ч тэр жилдээ амжилт муутай өнгөрүүлж Ньюрнбергээс Парис хүрэх 1000км –н тэмцээнд л түрүүлжээ.1957 онд ахин Масератидаа үлдсэн хэдий ч Мосс болон Фангир хоёрын сүүдэрт дарагдсаар л байв. Тиймээс Бера 1958 оны улирал BRM багт очиж ирсэн эхний жилдээ л Силверстөүнд болсон олон улсын цомын тэмцээнүүдэд түрүүлэн Англичуудын хайр хүндэтгэлийг хүлээв. Түүнчлэн Английн шилдэг нисэгчид болох Грахам Хилл болон Аллан Стеси нартай хамт шилдэгүүдийн нэгт тооцоогдож байв.Эцэст нь тэрээр 1959 онд Феррарид ирж Тони Брүүкстэй хамтрагчид болов. Харамсалтайн Реймд болсон Францын Гранд При дээр хавхлага нь эвдэрснээс болж багийн менеджер Ромоло Тавонитой муудалцсанаасаа болж багаасаа хөөгдөв.Тэрээр эргээд Поршед ажилд орон Германы Берлин хотын Авуст болсон Германы Гранд При түүний амьдралын хамгийн сүүлчийнх нь уралдаан байлаа. Тэр өдөр асар их бороотой өдөр байсан ба асар их хурдтай жолоодож байгаад жолоодлогоо алдан ердөө 38 хан насандаа хорвоог орхив.Түүнийг нас барсанаас 6 хонгийн дараа төрөлх хот болох Францын Нице хотод оршуулсан бөгөөд Парис болон Берлинд гэх 3 хотод домогт нисгэгчийг сүүлчийн замд нь үджээ.
Image
Last edited by Солонго on Wed Nov 28, 2012 3:04 pm, edited 7 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Thu May 24, 2012 1:44 am

Жагсаалтын 37. GERHARD BERGER
Image
Статистик

Төрсөн огноо: 1959 оны 8 сарын 27
Яс үндэс: Австри
Оргил үе : 1984-1997
Уралдаж байсан баг : ATS, Arrows, Benetton, Ferrari, McLaren
Оролцож байсан уралдаан: 210
Ялалт :10
Шагналын тавцанд гарч байсан тоо: 48
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 385
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 12
Хурдан тойрог: 21
Сүүлчийн ялалт : 1992 Японы Гранд При
Анхны уралдаан: 1984 оны Австрийн Гранд При
Анхны ялалт: 1986 оны Мексикийн Гранд При
Сүүлчийн ялалт: 1997 оны Германы Гранд При
Сүүлчийн уралдаан: 1997 оны Европийн Гранд При


Image
Формула-1-ийн бүх цаг үеийн шилдэг 40 нисгэгчийн 37 дугаарт Австрийн алдарт нисгэгч Герхард Бергер бичигджээ. Герхард Бергер долоон өөр багт хүчин зүтгэж нийт 219 уралдаанд оролцож 8 удаа түрүүлж байв. Тэрээр бүх үеийн шилдэгүүд болох Сенна, Шумахер ,Прост нартай мөр зэрэгцэн уралдаж байв.

Герхард Бергер өөрийн карьераа Формула-3 –ийн уралдаанаас эхэлсэн. Тэрээр Формула-3 –ийн уралдаануудад олон удаа түрүүлж байсан ба 1984 онд ATS багтай гэрээ байгуулж Формула-1 д анх хөл тавьжээ. 1985 онд Barclays Arrows BMW-д 1986 онд Benettonд уралдан Мексикийн гран прид анхныхаа түрүүг авсан. Үүний дараа Бергер Феррарид багт гурван улирал уралдаж, 1988 оны дэлхийн аваргад 3- р байрт шалгарч харин Сенна аварга болж байв. 1990 онд Хонда Макларентай гэрээ байгуулж Айртон Сеннатай хамтран уралдах болсон хэдий ч тэр жилдээ дөнгөж 4-р байрт бичигдэв. Макларенд сайн амжилт үзүүлж чадалгүй 1993 онд эргээд Феррари иржээ. Ингээд дахин гурван улирал уралдаж 1994 оны дэлхийн аваргад 3 –р байрын амжилт үзүүлэв. 1996 онд дахин Бенеттон баг руу шилжиж 1997 оны Хоккенхаймийн уралдаанд сүүлчийн удаа түрүүлжээ. Тэрээр домогт Сеннатай дотно нөхөрлөдөг байв. 1994 онд Сеннаг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр Бергерийн хэлсэн үг одоог хүртэл хүмүүсийн санаанд тод үлджээ. Тэрээр “Чи энэ спортод надад маш их олон зүйлийг зааж өгсөн харин би чамд зөвхөн инээмсэглэхийг л зааж өгсөн.” гэж хэлсэн аж.
Мөн Бергер нь жил бүр Сеннаг эргэн дурсах өдрөөр тэрээр түүний унаж байсан машиныг нь жолоодож дурсгалыг хүндэтгэдэг ажээ.Дашрамд дуулгахад Бергер Сеннагийн үеэл Бруно Сеннаг Формула-1 д хөл тавихад нь тусалсан бөгөөд одоог хүртэл зөвлөгөө өгсөөр байдаг гэнэ.

Герхард Бергер 1998-2003 оны хооронд БМВ багийн мотоспортын албаны захиралаар ажилласан. Мөн тэр Формула-1 ийн Торо Россо багийн хувь эзэмшигч бөгөөд 2006-2008 онд багийн даргаар ажиллаж байв. Себастьян Феттель Торо Россод уралдаж байх үедээ анхны гран придээ түрүүлж жижиг багийг том амжилтын эзэн болж байв.

Image
Last edited by Солонго on Sat May 26, 2012 1:32 pm, edited 2 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Чуугий » Thu May 24, 2012 10:49 am

Чи тасарчжээ. :ногоон:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Цэнгүүн » Thu May 24, 2012 9:14 pm

Одоогийн энэ үеийг бодвол аюулгүй нь байдал асар муу байсан нь харагдаж байгаам шүү..
miss Lewis Hamilton сайхан зүйл эхлүүлжээ, хөдөлмөрч байна шүү, амжилт :eek: :beer
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Thu May 24, 2012 9:50 pm

Цэнгүүн wrote:Одоогийн энэ үеийг бодвол аюулгүй нь байдал асар муу байсан нь харагдаж байгаам шүү..
miss Lewis Hamilton сайхан зүйл эхлүүлжээ, хөдөлмөрч байна шүү, амжилт :eek: :beer

тэр ч тийм шүү нисгэгчид нь хүртэл ёстой л хатан зоригтой байсан байгаан шүү :ногоон: Мөн баярлалаа :D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Тэгшээ » Thu May 24, 2012 11:26 pm

:eek:

Дандаа 30с дээш насандаа аврага болж бсан бна шдэ

JEAN BEHRA гэж нөхөр 1921 онд төрж 59онд нас барсан мөртлөө 1985 онд уралдаж бхдаа чихгүй болсон гэсэн бх юм. :ногоон:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Fri May 25, 2012 9:35 am

Тэгшзаяа wrote::eek:

Дандаа 30с дээш насандаа аврага болж бсан бна шдэ

JEAN BEHRA гэж нөхөр 1921 онд төрж 59онд нас барсан мөртлөө 1985 онд уралдаж бхдаа чихгүй болсон гэсэн бх юм. :ногоон:

яанаа уучлаарай тийм байнаь 1955 онд юм шүү :)
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Sat May 26, 2012 1:23 am

Шумахер ах хүү хэдэд жагсаж байгаа бол?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sat May 26, 2012 10:22 am

boldoo moment wrote:Шумахер ах хүү хэдэд жагсаж байгаа бол?

хэхэ маш дээгүүр жагсаж байгаа яг байрыг нт бол хэлэхгүй нууцална :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Sat May 26, 2012 12:59 pm

Зиа зиа тэгвэл хүлээгээд уншаад л байя даа :ногоон: Амжилт хүсье!
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sat May 26, 2012 1:19 pm

36.Эрэлхэг CLAY REGAZZONI
Image
Клей Рейгаззони нь Формула 1-н улиралд 1970-1980 оны хооронд уралдаж байсан туршдагатай нисгэгч юм. Тэрээр 41 насандаа 1980 онд Америкийн ГП- н үер осолд орон хүчтэй бэртэл авч бэлхүүснээсээ доош мэдээгүй болж түүний Ф1 дэх карьеер дууссан байна. Гэвч тэрээр бууж өгөлгүй уралдсаар л байв.
Жанклаудио Жуссепе "Клей” Рейгаззони Швецарийн Мендресио хотод 1939 оны 9 сарын 5 ны өдөр мэндэлжээ. Түүнийг мэндэлсэнээс хэд хонгийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул Швецарийн италиар ярьдаг нутаг болох Тикиногийн Порзад өсчээ. Клей анх 24 настайдаа 1963 онд авто машины уралдаанд оролцдог болж 1965 онд Брабхамд орон Формула 3 уралдаанд амжилттай уралдсанаар Формула 2 луу дэвшин уралдах болжээ. Гэвч түүний Ф2 н карьеер тийм ч дардан байсангүй 1968 оны Голландын уралдааны үер нас барсан Английн залуухан нисгэгч Крис Ламбертийн үхэлд түүнийг буруутгаж байлаа . Зарим ажиглагчигчид Регаззони маш их хурдтай машинааа жолоодож байсан ба Ламбертийн машиныг санаатайгаар шахсанаар Ламберт жолоодлогоо алдан гүүрийг мөргөсөн гэж үзэн олон жилийн турш түүний тухай яригдан Ламбертйин аав ч түүнийг буруутгаж 5 жил шүүхдсэний эцэст тэрээр цагаатав. Үүний дараагаар Клей спорт авто машины төрөлд уралдах болж 1970 оны 24 цагийн Ле Мансын уралдаанд Феррари 512S загварийн машинаар уралдав.Удалгүй Италийн Феррари баг түүнийг сонирхох болж тэрээр 1972 он хүртэл Феррарид хүчин зүтгэхдээ анхны ялалт болох Италийн Монзагийн Гран Прид түрүүлсэн байна . 1973 онд BRM багт очин Ники Лаудатай хамтран болж дотно нөхөрлөдөг болжээ.Тэрээр маш олон аюултай ослоос азаар мултарч гарч ирч чаддаг байлаа.Өмнөд Африкийн Гран Прийн үер гарсан аймшигт ослоос мөн л азаар амьд гарч чадсан байна. Тэр явдлаас болж таш их цочирдон тэр жилдээ дөнгөж хэдхэн оноо аван 17 дугаар байрт жагсан тааруухан амжилтыг үзүүлж BRM багч Ники Лаудааг нэгдүгээр нисгэгч хэмээн зарлаж тэр хэзээ ч дахиж уралдаанд ялахгүйгээ мэдэж байсан тул Феррари багтаа эргэж ирэв. Тэрээр Феррарид дахин 3 улирал уралдсаныхаа дараа Ensign дараа нь 1978 онд Shadow багт ирэв.Гэвч Тэр улирлын турш ердөө 2 оноотойгоор дэлхийн аваргад 16 д жагсан муу амжилтыг үзүүлсэнээр Williams багт ирэн Силверстөүний уралдаанд түрүүүлэв. Үүний дараа 1980 онд эргэн Ensign багтаа ирж Америкийн Гран Прид уралдсан нь түүний Ф1 дэх сүүлчийн удалдаан байв. Клей шулуун зам дээр ойролцоогоор цагт 280 км хурдтай жолоодож байгаад тоормос нь эвдэрч Рикардо Зуниногийн машиныг мөргөн замаас гарчээ. Хожим нь Клей “би Зуниногийн машиныг мөргөснөөр хашлага руу харайн мөргөсөн. би 10 минут хэртээ өөрийн ухаанаа алдсан байсан ч би зөвхөн миний ууц аймшигтай ихээр өвдөж байсаныг л санадаг” хэмээн дурсан ярьжээ. Ингээд Клей ослын дараа бэлхүүснээсээ доошоо мэдээгүй болж тэргэнцэр дээр суудаг болж Ф1 н карьеер нь төгссөн ч тэрээр зүгээр суулгүй 1980 – 1990 онуудад Дакар Ралли болон 12 цагын Себерийн уралдаануудад идэвхтэй оролцсож байсан нь үнэхээр гайхамшигтай зүйл юм. 1996 онд Италийн телевизод тайлбарлагч болж 2006 оны 12 сарын 15 ны өдөр Пармагын ойролцоо Chrysler Voyager машиныг жолоодож байгаад зүрх нь зогсож жолоодлогоо алдан осолдож нас баржээ.
Image

Статистик

Image
Төрсөн огноо: 1939 оны 9 сарын 5
Яс үндэс: Швейцарь
Идэвхтэй онууд : 1970 - 1980
Уралдаж байсан баг : Ferrari (1970-72, 74-76),
BRM (1973),
Ensign (1977, 80),
Shadow (1978),
Williams (1979)
Оролцож байсан уралдаан: 139
Дэлхийн аваргад: 1974 оны дэд байр
Ялалт : 5
Шагналын тавцанд гарч байсан тоо: 28
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо:209 /212/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 5
Уралдааны тэргүүлэлт: 20
Анхны уралдаан: 1970 оны Голландын Гранд При
Анхны ялалт: 1970 оны Италийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1979 оны Английн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1980 оны АНУ-н Гранд При
Хурдан тойрог: 15
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Адмирал » Sat May 26, 2012 2:11 pm

ГОё гоёмой :eek:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sat May 26, 2012 2:49 pm

Адмирал wrote:ГОё гоёмой :eek:

:ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun May 27, 2012 7:52 pm

35. Авто Тойруулгын Хаан

Stefan Bellof

Image

Формула 1-д ердөө ганцхан улирал уралдан 20 уралдаанд оролцож 1985 онд 27 хан насандаа хорвоогын мөнх бусыг үзүүлсэн Германы нисгэгч авто тойруулгын хаан Стефан Беллоф энэхүү жагсаалтын 35 дүгээр байранд жагсжээ.
Стефан 1957 оны 11 сарын 20 ний өдөр Баруун Германы Гийсен хотод мэндэлжээ.Тэрээр хүүхэд ахуй насандаа л авто спортыг сонирхох болж ахыгаа даган картингд уралддаг байв.Үүний дараагаас Формула 2 –т дэвшин Maurer-BMW багт уралдаж 1982 онд Силверстөүн болон Хоккейнхеймийн гараануудад ялав.
Image

1983 онд Jacky Ickx, Derek Bell болон Jochen Mass зэрэг одуудын адилаар Порше багт орж спорт машины уралдаанд уралдах болж хоёр дах уралдаан дээрээ Силверстөүнд түрүүлж 3 дах уралдаандаа Ньюрнбергт 3 дугаар байранд орж улирлын сүүлээр Фүжи болон Кияаламид түрүүлэв.Дараагаар нь Стефан Мкларен багийн туршин нисгэгч болж Ф1 –д хөл тавив.Дараа жилийн 3 сард Тайрелл багттай 1 жилийн гэрээ байгүүлжээ.Гэвч тэрээр спортын машины дэлхийн аваргын уралдаанд 1984 онд илүү зонхилон уралдаж 11 уралдааны 6-д нь ялж дэлхийн аварга болов. Харин Ф1 –н Бельгийн уралдаанд 6, Имолагийн гараанд 5 дугаар байрын амжилтыг үзүүлж байлаа.Мөн Стефан Монакогын уралдаанд өөрийгөө жинхэнэ нээсэн гэж болно. Учир нь тэрээр хүчтэй аадаар бороотой үед Алайн Прост болон Аяртон Сеннатай уралдааны түрүүг булаалдалдан үнэхээр сайн уралдан 4 дүгээр байранд оржээ. Хэрвээ тэрхүү уралдааны үед Сенна түрүүлж пит хийгээгүй байсан бол Стефан түрүүлэх боломжтой байж.
1985 оны 9 сарын 1 нд Бельлгийн Спад болсон 1000 км спорт машины дэлхийн аваргын тэмцээн түүний оролцсон сүүлчийн уралдаан байлаа.Тэрээр Порше 956 загварын машинаа жолоодож байхдаа маш их хурдтайгаар Eau Rouge эргэлтэн дээр алдарт нисгэгч Jacky Ickx-г гүйцэн түрүүлэх гэж байгаад жолоодлогоо алдан замын хашлага хүчтэй мөргөсөнөөс машин нь дэлбэрчээ. Цаг гаруйн дараа түүнийг нас барсаныг олон нийтэд зарласан байна. Зарим судлаачид хэрвээ тэр нас бараагүй өдийд уралдаж байсан бол Формула 1 н олон гараанд түрүүлсэн дэлхийн аварга байх байсан гэж дурсан ярьжээ. Тэрээр ердөө 27 хан насандаа хорвоог орхисон ч түүний Ф1 –д оруулсан гавьяаг бид хэзээ ч мартах учиргүй.
Image

Статистик
Төрсөн огноо: 1957 оны 11 сарын 20
Яс үндэс : Герман
Уралдаж байсан он: 1984-1985
Баг: Tyrrell
Оролцож байсан уралдаан: 20
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 4
Анхны уралдаан: 1984 оны Бразилийн Гран При
Сүүлчийн уралдаан: 1985 оны Голландын Гран При
Гаргасан амжилт: 1984 оны Монакагийн Гран При 4 дүгээр байр
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby pein_akatsuki » Sun May 27, 2012 8:48 pm

Дараачийнхийн хурдан оруулаарай
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun May 27, 2012 8:51 pm

pein_akatsuki wrote:Дараачийнхийн хурдан оруулаарай

хэхэ за :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Цэнгүүн » Tue May 29, 2012 9:34 pm

Яасан ч аймаар байсан юм.. Үхэх юмуу тахир дутуу болоод л дуусдаг, чих михгүй болох бол юу ч биш юм биш үү..
Мисс Хами үргэлжлүүлээд байгаарай..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Tue May 29, 2012 9:37 pm

Цэнгүүн wrote:Яасан ч аймаар байсан юм.. Үхэх юмуу тахир дутуу болоод л дуусдаг, чих михгүй болох бол юу ч биш юм биш үү..
Мисс Хами үргэлжлүүлээд байгаарай..

хэхэ за дараагийн хүн нь бүр ч сонирхолтой хүн бий даанч шалгалт шүүлэгтэй давхцаад ойрд хийж амжихгүй л байна гэхдээ дуусгаад буцаад идэвхтэй бичнээ :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jun 03, 2012 2:39 am

Жагсаалтын 34. Формула 1-с төрсөн Улс төрч
CARLOS REUTEMANN


Image

Уилльямс багийн домогт нисгэгч Карлос Реютман нь 1972-1982 оны улиралд Формула нэгийн шилдэг нисэгчдийн нэг байсан бөгөөд нийт 12 Гран Прийн түрүүг аван 6 байрлал тогтооход ялж 1981 оны дэлхйин аваргад ердөө ганц онооны зөрүүгээр дэд байранд орж байжээ. Мөн тэрээр уралдаахаа байсанаасаа хойш Санто Фе хотын амбан захирагчын туслахаар ажилан улмаар Сенатч болоод 2011 оны Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэрээ дэвшүүлж байжээ.
Карлос Алберто Реютман 1942 оны 4 сарын 12 нд Аргентины Санта Фе хотод мэндэлжээ. Реютман Формула 1-н нисгэгч дэлхийн 5 удаагийн аварга Хуан Мануэл Фангиогоос хойш Формула 1-д амжилт гаргасан хоёр дах Аргентин нисгэгч юм. Фиатын битүү тэвштэй машины уралдаанас түний карьеер эхэлжээ. Тэрээр 1970 онд Брабхам багт орж Европын Формула 2 цуврал уралдаануудад уралдаж улмаар Брабхам багийн босс Берни Еклестөүний хараанд өртсөнөөр тэтгэвэртээ гарч байсан дэлхийн хоёр удаагын аварга нисгэгч Грахам Хиллийн оронд 1972 онд Формула нэгт дэвшин уралджээ. Тэрээр Брабхам БТ 34 загварын машинаар эх орондоо болсон анхныхаа Гранд Прид сайн уралдан 7 дугаар байранд олов. Ирэх улирал нь 2 удаа шагналийн тавцан дээр гарч мөн тэр жилийнхээ дэлхийн аваргад 7 дугаар байранд жагссан байна. Гэвч 1974 онд Гордон Мюррей Брабхам БТ44 гэх машин зохион бүтээснээрээ Брабхам баг жинхэнэ амжилтанд хүрэв .Брабхам тэр улиралдаа Өмнөд Африк, Австраи, болон АНУ-гын гэх гурван Гран Прид түрүүлэн дэлхийн аваргад 6 дугаар байранд жагссан амжилтыг үзүүлсэн байна. Түүний амжилт жилээс жилд ахиж байлаа. 1975 онд шагналын тавцан дээр 5 удаа гарч Герман болон Ньюрнбергийн гараанд түрүүлж дэлхийн аваргад 3 дугаар байрт жагссан аж. 1980 онд Карлос Уллиамс багтай гэрээ хийн уралдах болов. Тэрээр FW07 машинийг унан Монакогийн Гран Прид ялж 8 удаа шагналын тавцанд гаран дэлхийд аваргад 3 дугаарт жагссан амжилтыг үзүүлжээ. Түүний багйин анд нь дэлхийн аварга Алан Жонес байв. Тэр жилдээ тэд 120 оноо аван зохион бүтээгчийн цомд итгэл төгс түрүүлж байв. 1981 онд тэрээр дэлхийн аварга нисгэгч Пикэтэй ам мөс өрсөлддөг байлаа. 1981 оны Бразилйин Гран Прид уралдсаныхаа дараа тэрээр Формула 1-г орижээ. Мөн Карлос Формула 1-н түүхэн дэх Раллигийн дэлхийн аваргын тэмцээнд шагналын тавцанд гарсан хоёр дох нисгэгч юм. Тэрээр 1980 оны болон 1985 оны Аргентины Ралли тэмцээний 3 дугаар байрын шагналтай юм. Улмаар Карлос WRC уралдаанд 10 –с дээш оноо авсан анхны нисгэгч бөгөөд Кими Райкконен 2010 оны Йорданы Раллид 9 дүгээр байрны шагналтайгаар удаах байранд жагсдаг аж.


Image

Статистик
Төрсөн огноо: 1942 оны 4 сарын 12
Яс үндэс: Аргентина
Идэвхтэй онууд : 1972-1982
Уралдаж байсан баг : Brabham, Ferrari, Lotus, Williams
Оролцож байсан уралдаан: 146
Дэлхийн аваргад: 1981 оны дэд байр
Ялалт : 12
Шагналын тавцанд гарч байсан тоо: 45
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 298 /310/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 6
Анхны уралдаан: 1972 оны Аргентины Гранд При
Анхны ялалт: 1974 оны Өмнөд Африкийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1981 оны Бельгийн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1982 оны Бразилийн Гранд При
Хурдан тойрог: 6
Last edited by Солонго on Sat Dec 08, 2012 10:49 am, edited 2 times in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Sun Jun 03, 2012 2:43 am

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг овоо гар байна даа. Мисс Лэвис гоё бичсэн :eek:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Next

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron