Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Mon Apr 08, 2013 1:36 pm

Алайн Прост

Image

Макларен багийн бүх цаг үеийн шилдэг нисгэгчийн 3 дугаар байранд дэлхийн 4 удаагийн аварга Францын нисгэгч Алайн Прост жагсжээ.
Тэрбээр 1935 оны 2 сарын 24 нд Францын Лорретте хотод мэндэлжээ.
Анх 14 настайгаасаа картаар уралдах болж цаашлаад өсвөрийн мото спортын уралдаан, Франц болон Европын Формула 3 ангилалд амжилттай уралджээ.Үүнээс хойш удалгүй Прост 1980 онд 25 настай байхдаа Макларенд орон Формула 1-д дэвшин уралдах болов. Прост тэр улиаралдаа тааруу уралдаж нисгэгчдийн дэлхийн аваргад 15 дугаар байранд оржээ. Учир нь тэрбээр хэд хэдэн удаа осолдож Өмнөд Африкт болсон практикийн үер бугуйгаа хүртэл хугалсан байна. Прост бүхий л ослыг механикийн алдаанаас болсон ялангуяа инженерүүдийн буруу байсан гэж гомдолсоор л байв. Эцэст нь тэрээр 1981 онд Рено багт орсон байна.


Image

Түүний хамтрагч нь нутаг нэгт нисгэгч René Arnoux байв. Тэрээр өөрийн шинэ хамтрагчтайгаа бас л таагүй харьцаатай байв. Улирал эхэлснээс хойш 4 гарааны дараа нутагтаа болсон гараанд түрүүлэснээр анхныхаа түрүүг авч байжээ. Прост дахин 2 гараанд түрүүлэн тэр жилийн дэлхийн аваргын 5 дугаар байранд орсон байна.
Прост Ренод 1983 он хүртэл уралдаж 1984 онд дахин Макларен багт иржээ.


Рено
Image

Макларен

Image
Түүний багийн хамтрагч нь дэлхийн 2 удаагын аварга Ники Лауда байв. Прост өөрийн багийн анд болон Сенна Stefan Bellof тай тэр улирал маш хүчтэй өрсөлдөж байв.
1984 оны 4 сарын 25. Бразилийн гран при
Анх энэ гран пригээс Прост өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Сеннатай өрсөлдөж эхэлжээ. Тэр үед нутагтаа болсон гараан үер Сенна 16 дугаар байрнаас гарсан ч 8 байр урагшлан улмаар түүний турбод асуудал гаран амжилтаа ахиулж чадаагүй бол Макларен тэр үед хамгийн хурдан хөдөлгүүр болох TAG Porche ны ачаар Алайн Прост түрүүлсэн байна.

Феррари

Image

Image
Сенна Прост Пеке

1985 онд Прост нийт 16 гараанаас 5 д түрүүлэн дэлхийн аварга болсон анхны Франц нисгэгч болжээ.Ирэх улирал ч Прост ахин түрүүлж дэлхийн 2 удаагын аварга болов. Прост Макларенд уралдсан 5 улирлын турш 30 гран прид түрүүлжээ.
Прост Сенна 2
Image

Сенна, Прост, Рон Деннис

Image

1988 онд Бразил нисгэгч Сенна Макларенд 3 жилийн гэрээгээр ирснээр Прост Сенна 2 н тулаан илүү ширүүсчээ. Сан Маринагийн гараанд Сенна түрүүлж Прост удаалсан бол Монакогийн гараанд Прост түрүүлж Сенна удаалах гэх мэтээр гараануудад зөвхөн энэ 2 нисгэгчид л түрүү булаалцалддаг байв. Гэсэн ч тэр улирал 8 гараанд түрүүлсэнээрээ Сенна дэлхийн аварга болсон бол Прост 7 гараанд түрүүлэн түүний араас удаалжээ.
Image

Image
1989 онд тэдний маргаан дээд цэгтээ хүрч Японд болсон уралдааны үер тэд хоорондоо мөргөлджээ. Харин ФИА энэ мөргөөлдөөний буруутанг Сеннаг гэж 100 мянган ам доллараар торгуулж түүгээр ч үл барам 6 сар уралдаанд оролцох эрхийн хасч байв. Ингэснээр тэр улиралд Прост түрүүлэн 3 дах удаагаа дэлхийн аварга цолыг хүртжээ. Үүний дараагаар Прост Макларенаас яван Феррарид оржээ.
Тэр улирал Прост 5 гараанд түрүүлсэн ч түүний гол өрсөлдөгч Сенна 6 гараанд түрүүлэн нийт 79 оноотойгоор дэлхийн аварга болж байв.

Image

1991 онд Прост тунч муу уралдсаар улирлыг 34 оноотойгоор 5 дугаар байранд орсон бол Сенна 96 оноотойгоор дахин дэлхийн аварга болсон байна.
Мөн Прост улирлын турш таагүй уралдсан шалтгаанаа машин болон инженэрүүдээсээ болсон гэж шүүмжилсэнээс болж 1991 онд багаасаа хөөгдөж байжээ.
Гэвч тэрбээр 1993 онд Уилльямс багт уралдан дэлхийн аварга болж байжээ.
Мөн тэр улиралдаа Ф1 г орхижээ.
1994 болон 1995 онуудад Францын телевизэд ажилласан бол үүнийхээ дараа Рено болон Макларен багуудад техникийн зөвлөгч хийж байв.
Image

Төрсөн огноо: 1955 оны 2 сарын 24
Яс үндэс: Франц
Идэвхтэй он: 1980 -1991, 1993
Баг: 1980 Макларен
• 1981-83 Рено
• 1984–1989 Макларен
• 1990-1991 Феррари
• 1993 Уилльямс
Уралдаан: 202
Дэлхийн аварга : 4 удаа (1985, 1986,1989, 1993 )
Түрүү: 51
Шагналын тавцан: 106
Нийт оноо: 768.5
Байрлал тогтоох: 33
Хурдан тойрог: 41
Анхны уралдаан: 1980 оны Аргентины Гран при
Анхны ялалт: 1981 оны Францын Гран при
Сүүлийн ялалт: 1993 оны Германы Гран при
Сүүлийн уралдаан : 1993 оны Австралын Гран при
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Mon Apr 08, 2013 1:38 pm

Жагсаалтын 2. Мика Хаккинен

Image

Дэлхийн 2 удаагын аварга Финлянд нисгэгч Мика Хайккинен 1968 оны 9 сарын 28 нд мэндэлжээ. Картингын уралдаанаас гараагаа амжилттай эхлэн 1991 онд Лотус багт орон Ф1 т хөл тависан байна.Гэвч Мика 1993 онд Макларен багт туршин нисггэгчээр оржээ. 1994 онд Сенна Уильямс багт орсоноор Мика үндсэн багийн нисгэгч болсон байна.
1995 он Макларен багийн шинэ машин Хаккинен болон багийн хамтран нисгэгч Nigel Mansel нарт таалагдсангүй. Учир нь машины бүхээг дэндүү жижигхэнээс болоод тэдний гар болон тохой нь багтахгүй байв.
Улирлын эхний гараа болох 1995 оны Австралийн гран при
Image
Image

Мика Австралийн гарааны эхний практикын үер хана маш хүчтэй мөргөснөөөр осолдон маш хүнд бэртжээ.Бараг 8 гаруй яс нь хугарч, дотоод цус алдагдалтай, багалзуур нь мөн адил хүнд бэтсэн байла. Мика эргэн авто спортдоо эргэн ирэх байтугай үхэл амьдралын зааг дээр ирээд байв. Гэвч Мика тэвчээр зааж 1996 онд Ф1 д эргэн иржээ. Тэр улиралдаа тэрбээр Бразилын гараанд 4 т орж үлдсэн бүх уралдаануудассаа оноо зулгаасаар дэлхийн аваргыг нийт 34 оноотойгоор 3 дугаар байранд орсон байна.
1997 онд Хайккиненийг Бенеттон болон Уилльямс баг сонирхож байсан ч тэрээр багтаа үлджээ.

Image

1998 он Австрали мргэжилтэн Адриан Ньюигийн бүтээсэн дэвшилтэт МР4-13 загвар тухайн үеийн хамги йн хурдны машинуудын нэг байв. Тэр улиралд Мика болон Феррари багийн нисгэгч Михаел Шумахер хоёрын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байлаа. Хаккинен эхний 4 гараанд түрүүлээд байсан бол Шумахер дараагын 3 гараанд түрүүлээд байсан болохоор тэдний онооны зөрүү их ойрхон байв.Мика Австри болон Германд түрүүлсэн бол Шумахер дараагын Унгар болон Бельгийн гараануудад түрүүлбэл оноогоор илүү тасрах байв.Тэгтэл Шумахер Унгарын гараанд л түрүүлсэн ба Девид Күльтхард Бельгийн гараанд түрүүлсэн байна. Харин Микагийн машины хурдны хайрцагт асуудал гарч 4-р байранд орсон байна. 2 нисгэгчин оноо 2 улаа 80 оноотой байв. Улирал дуусхад 2 гараа үлдээд байв. Гэвч Мика Ньюрнберг болон Сузукад түрүүлснээр 1998 оны дэлхийн аварга болсон байна.

Image

1999 он суут зохион бүтээгч Адриан Ньюи ахин Макларены шинэ загвар МР4-14 г зохион бүтээв.
Феррари болон Макларен багийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрчээ. Феррари багийн нисгэгчид болох Шумахер болон Eddie Irvine Мика 3 нд дунд хүчтэй өрсөлдөөн болж байв. Гэсэн ч Мика улирлын турш 5 гараанд түрүүлэн 2 дах удаагаа дэлхийн аварга болов.
2000 онд Мика аль хэдийнээ дэлхийн элит нисгэгчдиын нэг болосн байв. Түүний зорилго мэдээж дэлхийн 3 удаагийн аварга болох. Гэвч түүний энэ мөрөөдлийг Геран нисгэгч Шумахер үгүй хийн дэлхийн аварга болж байв. Харин Мика 20 гаруй онооны дутуугаар дэлхийн аваргын дэд байранд оржээ.
2001 он Микагийн Ф1 д уралдсан сүүлийн улирал байв. Тэрбээр улирлын турш ердөө 2 хон гараанд түрүүлж 32 оноотойгоор дэлхийн аваргын тэмцээнийг дуусгасан байна.
Мика Ф1 г орхисны дараа Германы ДТМ уралдаанд уралдсан байна
2006 онд тэрээр Макларен багийн туршин нисгэгчээр Ф1 д эргэн ирж байв. \
2011 онд тэрээр Олон улсын Ле Манс цомын уралдаанд амжилттай уралджээ
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby hosko » Mon Apr 08, 2013 6:24 pm

Мика ч бас л мундаг зоригтой уралддаг залуу байсан даа... Дөнгөж Ф1-тэй танилцаад л, Феррари гэдэг багийг дэмжиж эхлэж байх үеийн манай хамгийн том дайсан байж билээ... Гэхдээ олон жил тэмцэж чадаагүй л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Mon Apr 08, 2013 6:53 pm

Хvнд ослын дараа гэр бvлийн хvн нь ятгасаар байгаад орхисон гэсэн хэрвээ орхиогvй байсан бол шумид шавар их хаах л байсан байхдаа
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby ganzorigmn » Fri Apr 19, 2013 3:09 pm

Яагаад Bahrain grad prix-ийг болгохгүй гээд эсэргүүцээд байгаан?
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Sun Apr 21, 2013 7:27 pm

ganzorigmn wrote:Яагаад Bahrain grad prix-ийг болгохгүй гээд эсэргүүцээд байгаан?

Улс тuрийн vймээнээс болоод 1 завсарласан юм даг тэгээд uнгuрсuн жил зохиогдох vед хэд хэдэн дэлбэрэлтvvд болж байсан ард иргэд нь ч их эсэргvvцэж байсан харин энэ жил гайгvй байгаа бололтой
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Thu Jun 27, 2013 11:07 am

бүх цаг үеийн шилдэг нисгэгч мөн Макларен багийн шилдэг нисгэгч Айртон Сенна

Би өөрийгөө 2 дугаарт эсвэл 3 дугаарт орж байна гэж төсөөлж чаддагүй учир нь би үргэлж ялахын төлөө уралддаг.

Айртон Сенна

Image

Ялагдана гэдэг түүний хувьд үнэхээр муу
Харин өөрөө өөртөө ялагдан гэдэг хамгаас муу зүйл юм.


Айртон Сенна

Image

Сеннагийн хувьд 2 дугаарт орон гэдэг ялагдал учраас тэр зөвхөн ялахын төлөө уралддаг байв.
Сенна тэдний сэтгэлзүйн эсэргүүцэлтэй нүүр тулахыг хүсдэг байв.
Айртон бүхий л цаг хугацаанд хамгийн хурдан нь байсан


Донингтон сиркютын эзэн Том Виткровт

Image

Сенна боломжыг өөрөө бий болгодог үүнийгээ ч хийж чаддаг
Харин энэ нь зөв биш байсан ч энэ нь дайчин чанар юм


Багийн зохион байгуулагч Жо Рамирез

Image

Чамд аливаа зүйлийг хийхэд хязгаар байгаа гэж чи боддог
Гэвч бүх зүйл хязгаартаа хүрмэгцээ хүссэн зүйлдээ хүрч чи бага багаар ахисан байх болно
Чиний оюун санааны хүч, шиидэмгий байдал , зөв совин болон туршлага чинь чамайг өндрөөс өндөрт гаргах болно

Айртон Сенна

Image

Түүний уралдаж байгааг хараад би амьсгаагаа барьхад хүргэдэг

Донингтон сиркютын эзэн Том Виткровт

Image

Тэр юунд хүрэхийг зорин түүндээ заавал хүрдэг


Айртоны эгч Вивиян Сенна

Image

Энэ бол энгийн нэг хүч биш эсвэл чиний сэтгэл санааны тэнцвэрт байдал ч биш
Гэвч чиний жинхэнэ хүч бол чиний биеийн байдал мөн оюун санааны тэнхээ юм.
Чи үнэхээр үүнийг сурч чадна гэдэгт би итгэж байна.
Би ямар нэг онцгой зүйлтэй тулгарахад зөвхөн өөрийнхөө хүчээр оролдож сурдаг
Чи зөвхөн өөрийнхөө хүч чадал чадвараараа өөрийгөө дайчлан эцсээ хүртэл явсанаар өөрийгөө төгс хүн болгоно

Айртон Сенна

Image


Би хэзээ ч Эммерсонг харж байгаагүй ч Нильсонг бол харж байсан
Айртон бол тэдгээрээс их өөр. Тэр уралдах туйлаас их дуртай мөн ялахыг туйлаас их хүсдэг байсан.

Рубинс Баррикелло


Image

Хэрвээ бурхан чиний талд байвал бүх зүйл зүгээр байна гэсэн үг

Айртон Сенна

Image

айдас надад үргэлж түлхэлт болж өгдөг
Айртон Сенна

Image

Эмэгтэйчүүд их хэцүү улс ч тэднийг бүү буруутга бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ

Айртон Сенна

Image

Прост намайг Макларенд ирэх үед тэр хамгийн шилдэг нь байсан тиймээс би түүнийг ялж хамгийн шилдэг нь болохыг хүссэн.

Айртон Сенна

Image


тэр бүх зүйлийг л хянаж хийж Сенна тэр зүйлийнхээ удирдагч нь байж машинтайгаа холбогдож байгаа нь тэр зөвхөн үүнийг л хийх гэж төрсөн мэт санагдсан

Уилльямс багийн эзэн Франк Уилльямс

Image

Айртонд өөр ямар ч нисгэгчид байхгүй чинь сэтгэл болон хүсэл тэмүүлэл байдаг

Рон Деннис

Image

Хамгийн том алдаа гэж үү ? Одоогоор тийм зүйл хийгээгүй л байна

Айртон Сенна

Image

Хүнд өөрөө өөрийгөө ялан дийлэх хүч байдаг юм. Гол нь шантарахгүй байх нь л чухал

Айртон Сенна

Image

Та түрүүлсэн нисгэгчийн сэтгэл хөдлөлийг мэдэрч ер чадахгүй учир нь тэд дуулгаараа энэ сэтгэл хөдлөлөө нуучихдаг

Айртон Сенна

Image

Тэр өдөр ч түүний хувьд бүх юм бага багаар урагшилж байсан боловч бүх юм бидний эсрэг юм шиг *** харагдаж байсан

Аллен Прост

Image

Image
Герхард Бергерийн хамт

Image
Бруногийн хамт

Image

Image

Image
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Thu Jun 27, 2013 11:08 am

аль дээр бичсэн байсан энд оруулахаа мартсан байж
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Previous

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests
cron