Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Thu Oct 18, 2012 9:23 pm

Мисс :eek:
Сонирхолтой, гоё жагсаалт байна.. Үргэлжлэл байгаа байх тийм үү? Мика нилээн дээгүүр байгаа байх..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Thu Oct 18, 2012 9:35 pm

мхм тэх нээх удаалгүй бичээд дуусганаа.харин юм бичэлгүй удсан болохоор алдаа дутагдал их байгаа байх
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby hosko » Fri Oct 19, 2012 1:12 pm

Зурагны доор ядаж 3,3-н өгүүлбэр бичнэ шүү нөхөөр... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Oct 19, 2012 4:17 pm

хаха харин 50 байснийг 20 болгоод залхуу БОЛЖЭЭ БИ :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Tue Nov 20, 2012 8:37 pm

Жагсаалтын 9. Петер Ревсон

Image

1939 оны 2 сарын 27 нд Нью Йорк хотод мэндэлсэн.

Нийт 30 Гран При уралдаж 2 түрүү авсан.

30 Grands Prix, 2 wins. Career span:
1964 (Parnell Lotus);
1971 (Tyrrell);
1972-73 (McLaren);
1974 (Shadow)

Image

Ревлон гоо сайхны вант улсын өв залгамжлагч Ревви хочит царайлаг Янки нисгэгч Петер Ревсон жагсаалтын 9-р байранд жагсжээ. 21 насандаа анх авто спортод хөл тавьж ердөө 4 жилийн дараа Формула 1 т уралдаж эхэлсэн авьяаслаг нисгэгч юм. Тэрээр 1972 онд Мкларен багт ирсэн байна . Петер Мкларенд уралдаж байхдаа авсан 2 түрүү нь Их Британи болон Канадын Гран При байв.Түүний карьеерийн оргил үе бол Мкларен багт уралдаж байсан үе нь байв. Тэр Ф1 нисгэгч төдийгүй баян өв залгамжлагч болохоор хэвлэлийн дуранд байнга л өртөж царайлаг дэгжин учир эмэгтэйчүүд түүнд хайртай байжээ.

Image

Тухайн үедээл дэлхийн мисс алдарт моделуудтай л болздог байж. 1974 онд Мкларенаас явж Shadow багт очсон нь хамгийн буруу сонголт байлаа.Учир нь Петер Өмнөд Африкийн Гран При болохоос 8 өдрийн өмнөх пратикийн үер осолдон ердөө 35 хан насандаа эмгэнэлтэйгээр нас баржээ.
Last edited by Солонго on Sat Dec 08, 2012 11:12 am, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Tue Nov 20, 2012 9:37 pm

Эргээд бичиж эхлэсэнд :eek:
Одоо тасалдуулахгүй биздээ ккк
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Tue Nov 20, 2012 9:40 pm

Tegne de ah min
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Thu Nov 22, 2012 11:03 pm

жагсаалтын 8. David Coulthard

Image

Нийт гараа: 246
Түрүү: 13
Анхны уралдаан: 1994 5 сарын 29 Каталоны гараа
Сүүлийн уралдаан : 2008 оны 11 сарын 2 Интерлагос
Подиум: 62
Байрлал тогтоох : 12
Хурдан тойрог: 18
Нийт оноо : 535
Улирал : 15

Image

2001 оны нисгэгчдийн дэлхийн аваргын дэд аварга Шотландын нисгэгч Девид Маршалл Күльтхард 1971 оны 5 сарын 27 нд Шотландын Твинхолм хотод төржээ.
Анх 1994 онд Ф1 т хөл тавьсан ба нийт 15 улирал уралдахдаа 13 түрүүлсэн бол түүний хамтрагч Мика Хайкенэн 2 удаагын дэлхий аврага нисгэгч юм.
Түүний Ф1 н карьеер Мкларен багтай салшгүй холбоотой юм. Учир нь Девид 1996 оноос 2004 он хүртэл 8 жилийн хугацааг Мкларенд үджээ.

Image

Күльтхард 11 настайгаасаа Картингаар хичээллэж эхэлсэн ба 6 жилийн турш уралдсан байна. Мөн тэр үеээсээ орон нутгийн тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлэх болсон байна.
1993 онд Девид Ф1 н Уилльямс багын туршин нисгэгч болсон байна.
3 жилийн дараа буюу 1996 онд Мкларенд ирэв. Гэвч 1996 оны улирал Мкларен шагналын тавцанд ердөө 5 хан удаа гарсан байлаа. Мөн түүнчлэн Мерседэс хөдөлгүүртэй гэхэд хангалттай хурдыг үзүүлж чадахгүй байв. Тэр улиралдаа л Девидын машин уралдаанаа дуусгалгүй 7 удаа гарсан байна.
Девидын хувьд 1997 оны улирал маш хариуцлалагатай жил байлаа. Мкларенд ирсэн 2 дох жилдээ Австралийн болон Италийн гараануудад түрүүлж, Монреалын уралдааны хамгийн хурдан тойргыг үзүүлж байв.

Image

1997 оны 10 сарын 23 нд болсон Жерезийн Гран При маш сонирхолтой болж өнгөрчээ. Тэр үед Феррари багын нисгэгч Михайл Шумахер дэлхийн аврагыг 78 оноотойгоор тэргүүлж байсан бол түүний ард нэг онооны дутуугаар Уилльямс багын нисгэгч Жакүйсь Вилленюүв байв.
Испанид болсон уралдаан эхлээсээ ахуулаад л өрсөлдөөнтэй болж Вилленюүв Шумахер хоёр уралдааныг хошуучилхын тулд ширүүн өрсөлдөж байв.Улмаар Шумахер Вилленюүв 2 мөргөлдөж Шуми уралдааныг орхисон бол Вилленюүв урлдааныг цааш нь үргэлжлүүлж 3 –р байранд орон дэлхийн аварга болж байжээ.
Харин Мкларен багийн нисгэгч Мика Хайкинен Ф1 дэх анхны ялалтаа авсан бол Девид удаах байрнд оржээ.
Ирэх улирал нь Мкларен нийт 9 уралдаанд түрүүлж , Хайкинен 8 д нь түрүүлж дэлхийн аврага болсон бол Девид ердөө Сан Маринагын уралдаанд л түрүүлсэн байв.

Image

1999 онд 2 гараанд түрүүлж 6 удаа шагналын тавцанд гарсан амжилтаар дэлхийн аваргын 4-р байранд орсон бол түүний багийн анд Мика Хайкинен 2 дох удаагаа дэлхийн аврага болов.
Гэвч зохион бүтээгчийн цомоо Феррарид алдав.
2000 онд Шумахер Хайкинэн хоёр дэлхийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байв. Харин Девид дахиад л 3 – р байр эзлэжээ.
Ирэх жил нь буюу 2001 онд Күльтхард гайхалтай амжилт үзүүлж дэлхийн аваргын 2 –р байранд орсон байна.
Мөн залуухан нисгэгч Кими Райконен түүний шинэ хамтрагч болов. Тэр улиралдаа Девидын машин нэг л болохгүй байлаа. Байрлал тогтоох уралдаанд ч гавьхаа байсаар 2004 онд түүнийг Хуан Пабло Монтаяагаар сэлгэсэн байна

2005- 2008 онуудад Девид Редбулл багт уралдсан билээ.
2008 оны Бразилийн гран пригаар Ф1 г орхисон ч Девид зүгээр суулгүй 2008 оны 2008 Race of Champions уралдаанд оролцсон .
2009 оноос BBC гын Ф1 н тайлбарлагчаар ажиллах болсон .
2010 онд ДТМ буюу Deutsche Tourenwagen Masters уралдаанд оролцох болж 2011 онд түүний багийн хамтрагч нь Ральф Шумахер байсан.
2012 онд ДТМ уралдааныг орхих болсоно зарласан билээ.
Хувийн амьдрал
Күльтхард ихэнх цагыг Монакод өнгөрүүлдэг бөгөөд Лондон, Бельгид мөн Швейцарт түүний эдлэн байдаг.
Күльтхарл Америкийн модел Heidi Wichlinski тэй дотно харьцаатай байсан ч удалгүй хоёр тийш болж Бразилийн модел Симонетэй амьдрах болсон ч дахин бүтэлгүйтэн Карен Миннер гэх Бельгийн Ф1 тайлбарлагч эмэгтэйтэй сүй тавьжээ.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Fri Nov 23, 2012 4:15 pm

Янзтай болжээ :eek:
Бас л гоё нисгэгч дээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Оргил » Fri Nov 23, 2012 5:04 pm

hurdan setgej avhaaljtai bhiig shaarddag sport yum bn daa.. 30n hedhen nasandaa zodog tailsan geheer.. goyo medeelluud bn..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Оргил » Fri Nov 23, 2012 5:58 pm

uu 40n heden nasandaa zodog tailsiin bnshd saya bodson chen kek
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17006
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Nov 23, 2012 6:08 pm

Оргил wrote:uu 40n heden nasandaa zodog tailsiin bnshd saya bodson chen kek

Hehe tsash n urgeljluulj unshij bgarai daraagihan nisgegch bur gaihaltai nisgegch bgaa shvv
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Thu Jan 10, 2013 10:52 pm

Жагсаалтын 7. Кеке Росберг

Image

1970 –д оны эхээр Формула Вее болон идэрчүүдийн Формула цуврал уралдаануудад цахиур хагалан орж ирсэн авьяаслаг залуу бол Шведэд төрсөн Финлянд нисгэгч Кеке Росберг юм. Түүний бүтэн нэрийг Keijo Erik Rosberg гэдэг бөгөөд одоо Мерседэс багт уралдаж буй Нико Росбергийн аав юм.
Кеке 36 настайдаа буюу өөрийн Ф1 дэх карьеерийн хамгийн сүүлийн улирлаа Мкларенд үдсэн юм. Тэрээр Мкларенд ирхээсээ өмнө Theodore , ATS, Wolf, Fittipaldi, болон Williams багт уралдаж байсан туршлагатай нисгэгч юм.

Image
1982 он түүний хувьд мартагдхааргүй улирал байлаа. Дэлхийн аварга Алан Жонес Уилльямс багийг орхиж Росберг түүний байрыг эзлээд байв. Тэр жилдээ Кеке маш одтой байж анхны түрүү болох Дежон-Пренойст болсон Швейцарийн гран прид түрүүлэн өндөр оноо авч хамгийн гайхалтайн тэрээр дэлхийн аварга болсон байна . Росберг 1958 онд түрүүлсэн Мике Хауторноос хойш ердөө ганц гран прид түрүүлсэнээр дэлхийн аварга болсон хоёр дах нисгэгч болсон байна. 1982 онд нийт 11 нисгэгч улирлын турш гараануудад түрүүлээд байсан ба есөн гараанд есөн өөр нисгэгч түрүүлээд байв. Тэр жилдээ Ф1 н аюулгүй байдал үнэхээр тааруу байсан ба маш олон хүнд ослууд гарч байжээ. Домогт нисгэгч Жиллес Велинюв болон Италйин нисгэгч Рикардо Паллетти нар ослоос болж нас барсан бол 39 оноотойгоор тэргүүлж байсан Феррари багийн нисгэгч Дидьер Пирони Германы гран прийн үер маш хүнд бэртэл аван Ф1 г бүр орхисон байна. Харин Росберг Швейцарийн гараанд түрүүлэн нийт 44 оноо болж дэлхийн аварга болж байжээ.

1985 оны дундуур Кеке Мкларенд ирэв. Анхныхаа Англын гран прийн байрлал тогтоох үер цагт (258.9 km/h) хурдыг үзүүлэн амжилт тогтоож байв. Кекегийн хамтрагч дэлхийн аварга Алайн Прост байсан учир түүний сүүдэрт дарагдсаар 1986 онд Ф1 г орхижээ.

Image

Төрсөн огноо: 1948 оны 12 сарын 6 / 64 настай / Стокольм хот Швед улс
Яс үндэс: Финлянд
Идэвхтэй он: 1978-1986
Баг: 1978 Theodore
 1979 Wolf
 1980-81 Fittipaldi
 1981-85 Williams
 1986 McLaren
Уралдаан: 128
Түрүү: 5
Шагналын тавцан: 17
Нийт оноо: 159.5
Байрлал тогтоох: 5
Хурдан тойрог: 3
Анхны Гран при : 1978 оны Өмнөд Америкийн Гран при
Анхны түрүү: 1982 оны Швейцарын Гран При
Сүүлийн түрүү: 1985 оны Австралын Гран При
Сүүлийн Гран При: 1986 оны Австралын Гран При
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Fri Jan 11, 2013 4:34 pm

:eek:
Одоо 3 үлдсэн үү?
Хурдан дуусгаарай..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Jan 11, 2013 4:44 pm

Hehe 6 uldej bgaa shvv dee
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 11, 2013 4:52 pm

Цэнгүүн тоондоо яасан муу юм бэ? Дээр нь Но.7 гэцэн бхад л одоо 3 үлдсэн үү гээд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Fri Jan 11, 2013 4:56 pm

Юу бодож байгаад, юу асуучихав даа, манарцан явж :ногоон:
Тоондоо бол муу муу ккк
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Jan 11, 2013 5:53 pm

Шшш цэнгvvн ах минь дээ :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Fri Jan 11, 2013 6:12 pm

Сүртэй юм болох нь л дээ хаха.
Гэснээс
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Jan 11, 2013 6:41 pm

Uchdurjinguu l buun ym bolh shiw :-) ireh uliral ymar bhiin harj l baiy!!
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Цэнгүүн » Fri Jan 11, 2013 9:02 pm

Юу? Манай Мексик залууг хэр байхыг харна гээд байна уу.. Цаадах чинь балланаа хө.. Чи харин нэг нийтлэл бичээрэй :ногоон:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Fri Jan 11, 2013 9:16 pm

Цэнгүүн wrote:Юу? Манай Мексик залууг хэр байхыг харна гээд байна уу.. Цаадах чинь балланаа хө.. Чи харин нэг нийтлэл бичээрэй :ногоон:

Перезийн тухай юу ?? Танд хэлж байсан ч лан яасан ч бичихгvйээ :grin:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Sat Jan 12, 2013 7:23 pm

Жагсаалтын 6. Ники Лауда

Image

Формула 1 н амьд домог Ники Лауда
Формула 1 н дэлхийн 3 удаагын аварга, Австри нисгэгч Ники Лауда энэхүү жагсаалтын 6 дугаарт жагсжээ. Тэрээр яахын аргагүй дэлхийн сая сая хүмүүсийн хамгийн хайртай нисгэгчдийн нэг юм.Учир нь түүний амьдрал карьеер нь үнэхээр гайхамшигтай юм.

1976 он Германы Гран при Ньюрнберг хот 8 сарын 1

Image

Уралдааны өдөр их бороотой байв. Ихэнх нисгэгчид нойтон замын дугуй тавин уралдаж байлаа. Аргентины нисгэгч Клей Регаццони уралдааныг хошуучилж харин Мкларены Жеймс Хант болон Феррари багийн нисгэгч Ники Лауда нар араас нь нэхэж байв. Гэвч уралдааны дунд үер Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ. Азаар Уилльямс багийн нисгэгч Артуро Мерзарио болон 3 нисгэгчид цаг алдалгүй ирэн Никиг галаас аварчээ.

Image

Түүний толгой хэсэг маш их түлэгдсэн ба хорт утаа залгиснаас уушиг болон цусанд нь аюул нүүрлээд байв. Үүгээр ч үл барам түүний баруун чих ямар ч сонсголгүй болж толгойны баруун хэсгийн үс , хөмсөг нь халзарч зовхи нь ямар ч ажиллагаагүй болсон байв. Формула 1 н царайлаг нисгэгч маань нэгэл өдрийн дотор хүн харахын эцэсгүй болсон байв. Гэвч Лауда өвчин зовиураасаа болоод айж хучийлгүй ердөө 6 н долоо хонгийн дараа буюу 2 уралдааны дараа Ф1 т эргэн ирэв. Эргэж ирсэн анхны уралдаа болох Монзагийн гараанд 4 дүгээр байранд орж улмаар Канад болон Америкийн гараанд түрүүлсэнээр тэрээр 1977 онд 2 дах удаагаа дэлхийн аварга болжээ.

Image

1978-79 онуудад Брабхамд уралдсаныхаа дараагаар 1982 онд Мкларенд ирсэн байна. Ники багийн хамтрагч Алайн Просттой таарамж муутай байсан ба тэд нэг багийн хамтрагчид гэхээсээ илүү өрсөлдөгчид байв. Ники Монако болон Австрийн гараанд ялсанаар Простоос хагас онооны зөрүүтэйгээр 3 дах удаагын дэлхийн аварга болов. Дараагийн улиралд энэ 2 хүчтэй өрсөлдсөнөөр 16 уралдааны 12 уралдаанд энэ 2 түрүүлж 5 д нь Лауда 7д нь Прост түрүүлсэнээрээ дэлхийн аварга болсон байна.
1985 он түүний хувьд азгүй улирал байж Бельгийн гараанд осолдсоноос болж бугуйгаа хугалж хэд хэдэн гарааг өнжсөөр Австралийн уралданы дараа Ф1 –с зодог тайлжээ.

Image

Уралдахаа больсоныхаа дараа Лауда Lauda Air хэмээх агаарын тээврийн компаниа дахин ажиллуулах болж Феррари багт зөвлөгч хийж байв.
2012 онд Mercedes AMG Petronas F1 Team багийн гүйцэтгэх захирал болж Льюс Хамилтонг Мерседэстэй 3 жилийн гэрээ хийхэд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн байна.
Мөн Ники 59 насандаа 30 настай Биржэт Ветзингэртэй гэрлэн ихэр хүүхдүүдтэй болжээ.



Төрсөн огноо: 1949 оны 2 сарын 22 / 63 настай /
Яс үндэс: Австри
Идэвхтэй он: 1971-1979, 1982- 85
Баг: 1971 March
• 1973 BRM
• 1974–1977 Ferrari
• 1978-1979 Brabham
• 1982–1985 McLaren
Уралдаан: 177
Дэлхийн аварга : 3 удаа (1975, 1977, 1984)
Түрүү: 25
Шагналын тавцан: 54
Нийт оноо: 420.5
Байрлал тогтоох: 24
Хурдан тойрог: 24
Анхны уралдаан: 1971 оны Австралын Гран при
Анхны ялалт: 1974 оны Испаны Гран при
Сүүлийн ялалт: 1985 оны Голландын Гран при
Сүүлийн уралдаан : 1985 оны Австралын Гран при
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Wed Feb 20, 2013 6:21 pm

]Жагсаалтын 5. Эммерсон Фиттипалди

Image

Формула 1 уралдааны дэлхийн 2 удаагын аварга “Эммо” хочит Эммерсон Фиттипалди нь Мкларен багын шилдэг 10 нисгэгч жагсаалтын 5 дугаар байранд жагсжээ. Түүний гэр бүлийхэн бараг бүгд авто спортын хүмүүс байдаг аж. Түүний аав Уилсон Фиттипалди нь Бразилын нэрт авто спортын сэтгүүлч мөн Ф1 н тайлбарлагч байсан бол түүний ах бага Уилсон Фиттипалди нь Ф1 н нисгэгч мөн багийн эзэн юм. Авга ах Кристин Фиттипалди нь Картинг, Наскар болон Ф1 д уралддаг байжээ.

Image

Түүний авто спортын карьеер бусад нисгэгчдийн л адил Картинг болон Формула Вее ангилаас эхэлжээ. Мөн Эммерсон сайн нисгэгч болохын тулд 23 насандаа Английг зорин домогт нисгэгч Жим Расселийн сургуульд суралцан агуу нисгэгч болох замнал нь эхэлсэн гэдэг.
Фиттипалди Формула 1 т Австри нисгэгч Жошен Риндтын дэмжлэгтэйгээр 1970 онд Лотус багийн 3 дугаар нисгэгчээр хөл тавьжээ. Гэвч багийн лидер нисгэгч Жошен Риндт Монзагын гран прийн үер ослоор нас барж мөн багийн 2 дах нисгэгч Жон Миллес багаа орхиод явчихав.Үүгээр Фиттипалди үндсэн багт уралдах болж тэр улиралдаа дэлхийн аваргын 6 дугаар байранд орсон байна. 1972 оны улирал Эммерсон 11 уралдааны 5 д нь түрүүлж дэлхийн аварга нисгэгч Жаки Стьюартаас 16 онооны зөрүүтэйгээр 25 настайдаа дэлхийн аварга болжээ. Энэ нь Ф1 н түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болсон байна.

Image

Эммерсон 1974 онд Лотусаас Мкларенд ирэв. Мкларенй дэвшилтэт машин болох М23 г унан 3 гараанд түрүүлж 4 удаа шагналын тавцан дээр гарсан амжилтыг үзүүлээд байв. Аргентин нисгэгч Клей Регаццони тэр хоёрын оноо хэт ойрхон байсан ба дэлхийн аваргын сүүлийн гараанд хэн түрүүлсэн нь дэлхийн аварга болох байлаа. Гэвч Аргентин нисгэгчийн машин нь эвдэрэн уралдаанаас гарсанаар Эммерсон Америкийн гараанд 4 дүгээр байранд орж өрсөлдөгчөөсөө 2 онооны илүүтэйгээр 2 дах удаагаа дэлхийн аварга болжээ. Дараа улирал нь ч тэрээр сайн уралдсаар дэлхийн аваргын дэд байранд орсон байна. Гэтэл Фиттипалди 1976 онд Мкларенаас яван ах Уилсоны ивээн тэтгэсэн баг болох Fittipaldi Automotive багийг зорьсон нь хүн бүрийг гайхшруулсан шийдвэр байв.
Энэ нь дэлхийн 2 удаагын аварга нисгэгчийн хувьд дэндүү буруу шийдвэр байсан ба 5 улирлыг ямар ч амжилтгүй өнгөрүүлсэний эцэст 1980 онд Ф1 –г орхих болсоноо зарласан байна.
Хамгийн сонирхолтой нь Фиттипалди 4 жилийн дараа авто спортдоо эргэн ирсэн ба энэ удаа Ф1 биш Картингийн уралдаан байв. Тэрээр картингаас гадна Инди кар болон Индианнаполис 500 гэх уралдаанууд мөн амжилттай уралдсан байна. Эммерсон 2008 онд 62 настайдаа өөрийн анх Уилсонтай хамт Бразилын ЖТ3 уралдаанд оролцжээ.



Төрсөн огноо: 1946 оны 12 сарын 12 / 66 настай /
Яс үндэс: Бразил
Идэвхтэй он: 1970-1980
Баг: 1970-73 Лотус
• 1974-75 Мкларен
• 1976-1980 Фиттипалди
Уралдаан: 149
Дэлхийн аварга : 2 удаа (1972,1974 )
Түрүү: 14
Шагналын тавцан: 35
Нийт оноо: 281
Байрлал тогтоох: 6
Хурдан тойрог: 6
Анхны уралдаан: 1970 оны Англын Гран при
Анхны ялалт: 1970 оны Америкийн Гран при
Сүүлийн ялалт: 1975 оны Англын Гран при
Сүүлийн уралдаан : 1980 оны Америкийн Гран при
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Баяртай Мкларен , Сайн уу Мерседес!!!

Postby Солонго » Mon Apr 08, 2013 1:32 pm

Жагсаалтын 4. Жеймс Хант

Image

1976 оны дэлхийн аварга Английн нисгэгч Жеймс Саймон Уоллс Хант 1947 оны 8 сарын 29 нд мэндэлжээ. Уралдааны карьеераа touring car racing уралдаанаас эхлэн Хескет уралдааны багт орсноор Формула 3 д уралдах болжээ.
Хант 1973 онд Формула 1 ангилалуу дэвшив. Жеймс өөрийн карьеерийнхаа хамгийн оргил үедээ Мкларен багтай 200.000 долларын гэрээгээр ирж байв.
Тэрээр Мкларенд ирсэн даруйдаа л 6 гараанд түрүүлж улирлыг хошуучлагч Ники Лаудатай оно дөхөж очоод байв.
Image

1976 оны Испаны Гран при Мадрид хот 5 сарын 2
Jarama д болсон гараанд Жеймс хант түрүүлж Феррари багийн нисгэгч Ники Лауда удаалсан бол Лотус багийн нисгэгч Гуннар Нилссон 3 дугаар байранд орсон байна. Гэвч ФИА гаас Мкларены машиныг дүрмэнд заагдсан хэмжээнээс 1.8 см өргөн байна хэмээн уралдаанаас хасаж Лаудаг байр ахилуулан ялагчаар тодруулсан байна. Гэвч Мкларен Ф1 н машины дугуй халцан байх үе мөн уралдааны дараах хөрцөн байх үесээ тэлдэг гэдгыг нотлон ялсанаар Хант уралдааны ялагч болж байв.
Англын Гран при
Хант гараанаас дөнгөж гараад эхний буланг мөргөн уралдаанас гархад Лауда уралдааныг хошуучилж эхэлжээ. Тэгтэл уралдааныг зогсоон дахиж эхлүүлсэнээр Хант түрүүлсэн ч 9 сарын 24 нд ФИА Феррари багын гомдлыг хүлээн авч түүнийг ялалтыг тооцоогүй байна.

Лауда Германы гараанд осолдон 2 гараа өнжсөнөөр Хант ерөнхийдөө түүнийг оноогоор гүйцэн дэлхийн аварга болж байв.

Image
Хэдийгээр Хант өөрийн амжилтаа батагтаж дахиж дэлхийн аварга болохыг хүсэж байвч Мкларенд өнгөрүүлсэн сүүлийн 2 жилдээ тун тааруу амжилт үзүүлэн 1977 онд нисгэгчдйин дэлхийн аваргад 5 дугаар байран орсон бол 1978 онд дэлхийн аваргаас ердөө 8 хан оноо авсан байлаа.

Хант 1979 онд Мкларенаас яван Вольф багт уралдсан ба тэр улиралдаа Ф1 с зодог тайлжээ.

Image

Хантын тухай сонирхолтой баримтууд

Хантыг эмэгтэйчvvд vргэлж тойрон хvрээлэлдэж алдартай моделуудтай болздог байв.
Хант бусад нисгэгчдээс арай өөр хэнэггүй нэгэн байв. Гадуур явахдаа уранхай жийнс өмсөн хөл нүцгэн явах дуртай хүн байв. Мөн тэрээр өдөр бүр 49 ширхэг тамхи татдагаас гадна нэлээд уух дуртай хүн байсан ба хожим ББС д Ф1 тайлбарлах анхны нэвтрүүлгийн үер 2 лонх дарс уучихсан согтуу тайлбарлаж байжээ. Удалгүй тэрээр шилдэг тайлбарлагчдын нэг болсон гэдэг.

Төрсөн огноо: 1947 оны 8 сарын 29
Яс үндэс:Англи
Идэвхтэй он: 1973-79
Баг: 1973 – 75 Хескет
• 1976- 79 Мкларен
• 1979 - Wolf
Уралдаан: 93
Түрүү:10
Шагналын тавцан: 23
Нийт оноо: 179
Байрлал тогтоох: 14
Хурдан тойрог: 8
Анхны Гран при : 1973 оны Монакогийн Гран при
Анхны түрүү: 1975 оны Голландын Гран При
Сүүлийн түрүү: 1977 оны Японы Гран При
Сүүлийн Гран При: 1979 оны Монакогийн Гран При
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest