"Behind The Dust"

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

"Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 2:14 pm

Авто спортын хэлэлцүүлэг тун идэвхи муутай байгаа харагдлаа.
Тиймээс би өөрийн зүгээс хурдны спортын талаар хүмүүстэй халуун ярилцах сонирхолдоо автан энэ "Behind The Dust" гэж буланг нээж байна. Авто мото спортын бүхий талаар нийтлэх болно!
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby Г.Баяраа » Fri Apr 27, 2012 2:23 pm

за амжилт.
эрчтэйхэн эхэлж байх чинь
хэхэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 2:37 pm

Image
Хамгийн эхэнд 2012 оны Дэлхийн раллигийн тухай өөрийн дүгнэлтээс.
Энэ жил миний хувьд Сэбастиэн Ожи хэмээх залууг ихэд анхааралтай харсан. Өөрөөр хэлвэл дэмжээд байгаа. 2011 он түүний дебүт улирал байлаа. Нутаг нэгт том Сэбастиэнийг залгамжилж аварга болох хүн гэж итгэдэг. Харин энэ жилийн хувьд түүнд техникийн саатал болоод бүтэлгүйтэл дэндүү их байна. Ситроиноос гарч Шкода Фабиаг унаж орох болсон шалтгаан нь 2013 оны онцлох үйл явдалтай холбоотой. 2013 онд Поло анх удаа раллид оролцох тул албан ёсны гэрээг Ожи алдарт Вольксваген Поло Р-н жолоочоор уралдах юм. Тиймдээ ч тэр энэ жил Шкодаг жолоодож байгаа. 2012 он түүний хувьд бэлтгэл төдий байх болно гэдгийг Карлос Сайнц хэлсэн учир энэ жил түүнээс би амжилт хүлээсэнгүй. 2013 онд Ожи аварга болох үгүйгээ жинхэнэ утгаар нь шинэ Полотой хамт харуулах байх.
Харин бас нэг онцлох хүн бол Пэтэр Солбэрг.
Түүнд болдог бол энэ жил аварга цол өгөх юмсан. Азгүйчүүдийн нэг. Тэр 2003 онд Субаругаар дэлхийн аварга болсноос хойш том Сэбастиэн тасралтгүй 8 аваргалсан. Солбэрг энэ жил Фордын бүрэлдхүүнд уралдаж байгаа амжилт нь ч өнгөтэй байгаа. 37 настай энэ эрхэм энэ жил түрүүлж чадахгүй бол дахиад хэзээ ч үгүй гэж бодож байна. Анх хөл тавьсан гараа нь Фордоос. Төгсөл нь ч мөн Форд байж мэднэ. Гэхдээ энэ бол таамаг. Ямар ч байсан би энэ жил түүнийг илүү их дэмжиж байна.
Кэн Блок.
За энэ шоучин нөхөр хэн бүхний хүсээд олдохгүй боломжыг дэндүү хайхрамжгүй үрэн таран хийж байгаа нэгэн. Дэлхийн раллид Монстер баг сурталчилгаа хийх гэж орсон юм шиг. Кэн Блок амжилт үзүүлэх гэж хийчээхгүй байна. Олон уралдаан өнждөг. Кэн Блок Жимхана цувралдаа анхаардаг, Американ раллид анхаардаг. Харин WRC-д анхаардаггүй. Хайран сайхан боломж гэж хэлмээр байна. Бүх нөөц бололцоогоо WRC-д зориулаасай.
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby Солонго » Fri Apr 27, 2012 7:25 pm

сонирхолтой сайхан тэмцээн боловч манайд мэдээлэл нтрийг нь төдийлөн яриад байдаггүй болхоор мэдээлэл тоймыг нь байнга тавьж байгаараа :D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 8:12 pm

4-р сарын 28-нд Мастер Кроссын энэ оны 4 дэх гараа буюу Батжандаг Мастер Кросс болох гэж байна. Оноогоор эхний 3 гарааны дараах байдлаар Д.Болдбаатар 50 оноотой тэргүүлж байгаа. Тэмцээний дараа дэлгэрэнгүй мэдээ нийтлэх болно.
Last edited by blessingulzii on Fri Apr 27, 2012 8:37 pm, edited 1 time in total.
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 8:13 pm

miss Lewis Hamilton wrote:сонирхолтой сайхан тэмцээн боловч манайд мэдээлэл нтрийг нь төдийлөн яриад байдаггүй болхоор мэдээлэл тоймыг нь байнга тавьж байгаараа :D

Тэгнээ. Хүмүүс идэвхитэй байгаасай :D
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby MGT » Fri Apr 27, 2012 8:16 pm

Амжилт!!!!!!!!!!!!!!! :-D :-D :-D
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: "Behind The Dust"

Postby Солонго » Fri Apr 27, 2012 9:00 pm

blessingulzii wrote:4-р сарын 28-нд Мастер Кроссын энэ оны 4 дэх гараа буюу Батжандаг Мастер Кросс болох гэж байна. Оноогоор эхний 3 гарааны дараах байдлаар Д.Болдбаатар 50 оноотой тэргүүлж байгаа. Тэмцээний дараа дэлгэрэнгүй мэдээ нийтлэх болно.

маргааш тв 5-р гаргахын болов уу ?
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 9:22 pm

miss Lewis Hamilton wrote:
blessingulzii wrote:4-р сарын 28-нд Мастер Кроссын энэ оны 4 дэх гараа буюу Батжандаг Мастер Кросс болох гэж байна. Оноогоор эхний 3 гарааны дараах байдлаар Д.Болдбаатар 50 оноотой тэргүүлж байгаа. Тэмцээний дараа дэлгэрэнгүй мэдээ нийтлэх болно.

маргааш тв 5-р гаргахын болов уу ?

Гарна!
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 11:07 pm

http://www.youtube.com/watch?v=AWJ71Dwkf58
За би өөрөө хийсэн юм. Хальт миний царай цухуйх байх!
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby Солонго » Sat Apr 28, 2012 3:58 pm

blessingulzii wrote:http://www.youtube.com/watch?v=AWJ71Dwkf58
За би өөрөө хийсэн юм. Хальт миний царай цухуйх байх!

энэ өнөөдрийн кросс мөн үү
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: "Behind The Dust"

Postby Тэгшээ » Sat Apr 28, 2012 5:29 pm

Ёстой тасархай бичлэг бна. амжилт :eek:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: "Behind The Dust"

Postby blessingulzii » Sat Apr 28, 2012 11:54 pm

Тэгшзаяа wrote:Ёстой тасархай бичлэг бна. амжилт :eek:

Баярлалаа хө!
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй Michele Mouton

Postby blessingulzii » Wed Sep 12, 2012 4:00 pm

Image
1-р хэсэг Эхлэл
1974 оны дэлхийн раллигийн Түр дэ Корсэгийн гараанд 23 настай нисгэгч Мишэл Мүтон 12-р байранд орлоо. Энэ бол түүний анхны дэлхийн раллигийн гараа байсан юм. Харин тэрээр тэр жилдээ эмэгтэйчүүдийн Европын раллид аварга цол хүртсэн. Дараа нь Мишэл Мүтон Түр дэ Корсэд дахин оролцохдоо 7-р байранд орж амжилт нь ахисан юм. Мөн 1974 онд 24 цагийн Лэ Мансд эмэгтэйчүүдийн ангилалд мөн л тэргүүлсэн. Лэ Мансд гаргасан гайхалтай амжилтаа хожим 2008 онд дурсан ”Би урдаа байгаа машин бүхнийг гүйцээд л байсан, надад хэн ч саад болж чадаагүй, би яг л зам дээр ганцаараа юм шиг л давхиж байсан. Багийн холбоогоор Мишэл чи пит стоп авах цаг боллоо, одоо зогс гэж хэлхэд би зогсмооргүй санагдсан. Яагаад гэвэл надад бүх зүйл амархан санагдаж байсан.” гэж ярьж байлаа.
Image
Үүнээс хойш түүнийг олон ивээн тэтгэгчид анхааралдаа авч хөдөлгүүрийн тос үйлдвэрлэгч Францын Элф компани түүнтэй хамтран ажиллах болов. 1976 онд Мишэл Алпин Рэно А110 машинаар дэлхийн раллигийн Монтэ Карлод 11-р байранд орлоо. А110 загвар харин Санрэмогийн гараанд оролцоогүй бөгөөд Мишэл Мүтон шинэ А310 загвараар Түр дэ Корсэгийн раллид дахин оролцов. 1977-1980 оны жилүүдэд түүний машин нь Фиат, Порш гэх мэт брэндүүд байсан бөгөөд жинхэнэ оргил амжилтууд эхлэх цаг нь хараахан болоогүй байжээ.
2-р хэсэг Хуулийн сургуулийн танхимаас уралдааны жолооны ард
Түүний төрсөн газар, түүний бага нас ралли зохиогддог Франц дахь Равиэра тосгонд өнгөрсөн. Тэрээр төрсөн цагаасаа л энэ уралдаантай ойрхон байлаа. Мэлрэг цэцэг болон сарнай үржүүлэх аж ахуй эрхэлдэг ноён Мүтоны гэр бүлд 1951 онд төрж, дунд сургуулиа төгсөөд хуулийн сургуульд элсэн орсон болов ч тэрээр сургуулиа дундаас нь хаяж жолоо мушгих амьдралд эргэлт буцалтгүй оржээ. Мишэл 14 настай байхаасаа эхлэн аавыхаа Ситроен CV2 машинаар давхидаг байлаа. Хожим 1972 оноос түүний хувьд ралли уралдаан мөрөөдөл нь байхаа больжээ. Мишэлийн найз Жиан Тиаби түүнд хамтран бэлтгэл хийх санал тавьснаар 1973 онд найзыхаа чиглүүлэгч жолоочоор Монтэ Карлогын раллид оролцсон нь ралли уралдаан түүний амьдрал нь болох эхлэл тавигдсан байна. Анхны оролцсон уралдаанаас хойш хэдэн уралдааны дараагаас Мишэлийн аав түүнд уралдаанд өөрөө жолоодож оролцхыг санал болгов. Ингээд түүний сонголтыг аав нь дэмжиж Алпин Рэно А110 машин авч өгсөн байна.
Image
3-р хэсэг Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй
1980 онд дэлхийн раллигийн шинэхэн баг Ауди Спорт 1981 оноос Мишэл Мүтоныг багтаа элсүүлэх болсон мэдээлэл гарлаа. 1981 оны эхний ралли болох Монтэ Карлод Мишэл оролцлоо. Харамсалтай нь шатхуун дамжуулагч нь бохирдож хөдөлгүүрт саатал гарснаас Монтэ Карлогийн раллиг дуусгаж чадаагүй. Үүний дараа Португалийн раллид тэрээр нийт 7 үед ялж нийлбэр дүнгээр 4-р байранд орсноор тухайн үедээ түүний хамгийн том амжилт болсон юм. Харин Санрэмогийн цардмал замтай раллид Мишэл Мүтон түрүүлсэн нь дэлхийн раллигийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн түрүүлсэн үйл явдал байлаа. 1981 онд түүнтэй олон шилдэг домогт нисгэгчид өрсөлдөж байсан. Түүний ялалт нь залуухан бүсгүй домогт шилдгүүдийн дундаас ялалт авсан гэдгээр онцлог. Хожим тэрээр тэр үеийн дурамсжыг талаар дурсан “Энэ бол миний хувьд зүгээр ч нэг ялалт байгаагүй ээ, энэ бол сүүлийн өдрийг хүртэл үргэлжилсэн тулаан байсан. Манай машинд тормозны асуудал гарсан гэдгийг чиглүүлэгч Фабриазиа надад сануулсаар байсан. Энэ гэмтлээс болоод бид багагүй хугацаа алдаж байлаа. Бид эхний 3 өдрийн гарааны дараа 2-р байранд явж байгаа Ватанинээс дөнгөж 32 секүндээр түрүүлж байсан. Сүүлийн өдрийн шөнийн гарааны өмнөх өдөр зочид буудалдаа нойр хүрэхгүй унтаж чадаагүй. Маргааш өглөө гараа гарах газарт ирээд Фабриазиаруу хараад: Одоо бид бүхнийг мартах хэрэгтэй, бид раллид түрүүлж явна. Багийн бүх найдвар бидэнд үлдсэн. Бид ялах ёстой” гэж хэлж байснаа ярьсан юм.
1981 оны сүүлээр нийлбэр дүн гархад Мишэл Мүтон 8-р байранд оржээ. Түүний хувьд тэр жил олон олон техникийн саатлууд учирч байсан ч тэрээр жилийн нийлбэр дүнг сайн амжилттай өндөрлүүлж эмэгтэй хүнд байхгүй ур чадварыг эрчүүдийн эсрэг гаргасан байлаа.
Image
1982 он. Тэрээр шинэ улиралд мөн л ялалт авч чадсан. Нээлтийн гараа болох Монтэ Карлод 3-р байранд явж байлаа. Харамсалтай нь алдаа гаргаж осолд орсон. Осол болох үед тэрээр 110 км цаг хурдтай явж байлаа. Хөлөндөө гэмтэл авсан ч тэрээр 5-р байранд орсноос гадна Кол дэ Түриний уулын замд хамгийн хурдан цаг үзүүлсэн. Үүний дараа Португалийн раллид өөрийн раллигийн замнал дахь 18 үед ялалт авсан амжилтаа гаргаад байлаа. Харин Акрополисийн раллид Хэнри Тоивонэн, Волтэр Роүл нарыг түрүүлснээр тэрээр дэлийн аваргын төлөөх оноогоор тэргүүн байранд явж байсан Волтэр Роүлийн ард ердөө 20 онооны зөрүүтэй нэхэж байлаа.
Image
Эмэгтэй хүнд дэлхийн раллигийн аварга цол хамгийн ойр ирсэн нь энэ байлаа.
Бразилийн раллид Бразил нисгэгч Томас Фуш аймшигт осолд орсон харамсалтай тохиолдол гарсан. Мишэл Мүтон Волтэр Роүл нарын хооронд дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөх болов. Энэ удаа гараанд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй 8 дахь удаа хамгийн хурдан цаг үзүүлсэн. Тэрээр Бразилийн раллид түрүүлж түүний араас мөн Ауди багийн нисгэгч оржээ.
Image
4-р хэсэг Шийдвэр гаргах мөч
Ауди баг Африкийн 1200 км-н марафон гараанд оролцох төлөвлгөөгүй байлаа. Мишэл Мүтоныг дэлхийн аваргын төлөө ингэж сайн өрсөлднө чинээ санаагүй байх. Дэлхийн анхны эмэгтэй аварга дэлхийн раллид тодрох мөчийн төлөө Ауди баг марфонд оролцох шийдвэр гаргав. Энэ бол Кот Диворын ралли байлаа. Уралдаан эхлэхийн өмнөхөн Францаас Мишэлийн аавын бие нь тааруухан байна гэсэн мэдээ иржээ. Энэ мэдээ Мишэлд хүнд цохилт болсон ч тэрээр уралдаанаа үргэлжлүүлхээр шийдсэн байна. Эхний өдрийн гараанд Мишэл Ханну Миколагаас 8 минутын өмнө, гол өрсөлдөгч Волтэр Роүлоос хагас цагийн өмнө явж байлаа. Цаг агаар гадаа +30 хэм, уралдааны машин дотор +70 хэм байлаа. 500 км-н дараах байдлаар тэрээр тэргүүлэгч Воүлтэроос нэг цагаар тэргүүлж эхэлсэн болов ч хурдны хайрцагт гэмтэл гарснаар 25 минут алджээ. 3 дахь өдрийн гараанд 2 өрсөлдөгч бараг ижил цаг үзүүлсэн байна. Мүтон арын өрсөлдөгчөөсөө 18 минутын зайтай марафон гарааг түрүүлж явна. 3, 4-р байранд яваа Toyota Celica баг тэднээс хэдийнээ 2 цаг гаруй хугацаагаар хоцорсон байлаа. 3 дахь өдрийн байдлаар Мүтон Волтэрийг ялхын тулд ердөө 2 оноо авхад л хангалттай. Өөрөөр хэлвэл сүүлийн өдөр Волтэр Роүл түрүүлсэн байлаа ч Мишэл Мүтон ердөө эхний 3 байранд орход л дэлхийн аварга болох юм. Энэ бол бараг л дэлхийн раллигийн анхны эмэгтэй аварга Мишэл Мүтон гэж хэлж болхоор үзүүлэлт.
Сүүлийн өдрийн уралдаанд Мүтоныг техникийн саатлууд зовоон тарчлааж эхлэв. Улмаар эхний хяналтын цэгт бүртгүүлхэд Роүл, Мүтон нар цагийн үзүүлэлтээр бараг зэрэг явж байсан байна. Гэвч даруй 600 км туулсны дараа Мишэлийн машин эвдэрчээ. Тэрээр сүүлийн боломжоо ашиглан техникийн саатал гарсан Ауди куаттрогоо жолоодон явсан ч ердөө 5 км яваад түүний машин цаашид уралдах боломжгүй болов. Ингээд Волтэр Роүл 2 дахь удаа дэлхийн аварга боллоо. Харин раллигийн замд охин Мишэл Мүтоноо хөтлөн оруулж байсан ноён Мүтон охин нь дэлхийн анхны эмэгтэй аварга болох боломж нь хэдхэн км-ийн наана үгүй болсон тэр мөчид насан эцсэлсэн байлаа. Волтэр Роүл үүнийг мэдсэн даруйдаа аварга цолноосоо татгалзах хүсэлт гарган Мүтоныг аварга болох боломж олгосон болов ч Мүтон хүлээн зөвшөөрөөгүй байна. Волтэр Роүл энэ талаар “Тэр бол эмэгтэй хүн, түүнийг эмэгтэй хүн гэж хэлж байгаа минь түүний ур чадварыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү, тэр энэ хэцүү өрсөлдөөнд үнэхээр гайхалтай байсан” гэж хэлсэн байна. Воүлтэр өөрийн ялалтыг азаар авсан ялалт гэж хэлэх болов.

Мишэл Мүтоны хүчтэй өрсөлдөгчид нь тухайн цаг үедээ дэлхийн раллигийн домогт тамирчид байлаа. Тэрээр “Би эдгээр мундаг өрсөлдөгчдийг ялахын тулд биш, зүгээр л тэдэнтэй ижил хэмжээнд байхыг хичээдэг байсан” гэж хэлдэг. 1986 оныг хүртэл раллид уралдсан гайхалтай бүсгүйн сүүлийн ралли нь түүний анхны оролцсон ралли буюу Түр дэ Корсэ байсан юм. Хожим 1988 онд дэлхийн авто спортын аваргуудыг нэгэн дор цуглуулан өрсөлдүүлдэг Race Of Champions буюу аваргуудын уралдааныг санаачлан өдийг хүртэл зохион байгуулж байна. Мишэл Мүтон ирээдүйд дэлхийн раллиг хөгжүүлэх үйлсийн төлөө Дэлхийн авто спортын холбооны раллигийн ерөнхий менежерээр 2011 онд томилогдсон. Мөн Францын засгын газар мөн онд Напалеон Бонапартын нэрэмжит одонгоор түүнийг шагнажээ.
Дэлхийн авто спортын үзэгчид Мишэл Мүтоныг хамгийн хурдан эмэгтэй хэмээн нэрэлдэг бөгөөд алдарт автоспорт сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн өндөр амжилт гаргасан эмэгтэй жолооч хэмээн өргөмжилсөн билээ. Мишэл Мүтон одоо ч гэсэн дэлхийн раллид амжилт гаргасан хамгийн сүүлийн эмэгтэй нисгэгч хэвээр үлдсэн.

Мишелийн хэлсэн үг.
“You are always sliding. One side, the other side, its like a ballet. It’s like a dance. It’s fantastic.”
- Michele Mouton



Image

Image

Image
Last edited by blessingulzii on Wed Sep 12, 2012 5:20 pm, edited 1 time in total.
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Behind The Dust"

Postby meesh » Wed Sep 12, 2012 4:17 pm

WRC чинь бас яг сонирхоод үзвэл лайтай юм байна лээ шүү...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Behind The Dust"

Postby UULAA » Wed Sep 12, 2012 4:31 pm

эмэгтэй хүн машин хоёр нийлэхээрээ ч лайтай шүү
ялангуяа царайлаг нь
тэгээд уралддаг бол за тэгээд тэнгэрийн амьтан хаха
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: "Behind The Dust"

Postby Солонго » Thu Sep 13, 2012 12:32 am

Үнэхээр гайхалтай ийм сайхан төрсөн өдрийн бэлэг барьсанд баярлалаа цаашдаа уул нь ингээл идэвхтэй бичүүл ч :-D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm


Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest