Формула-1 2010

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Формула-1 2010

Postby .boldoo. » Wed Mar 24, 2010 9:05 am

Шинэ улиралын сэдэв. Жоохон оройтуулаад нээчлээ сорри.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула-1 2010

Postby Marco » Wed Mar 24, 2010 3:26 pm

Манайд Формула-1 сонирхогчдийн тоо урд өмнөхөөс нэмэгджээ. Энэ нь мэдээж сайхан хэрэг. Үүнийг дагаад шинэ мэдээ, сонин содон зүйлсийн эрэлт хэрэгцээ улам их болох нь гарцаагүй. Одоо Формула-1 спортын тухай нийтлэх нь түгээмэл болж. Үүний дотор маш сайн мэдээллэж үлгэр дууриалал болж байгаа веб сайтууд бий болсон нь сайшаалтай. Тэдэнд баяр хүргэж амжилт хүсэх нь зүйтэй. Манай форумын Формула-1 сэдэв 2005 оноос эхэлсэн түүхтэй. Хамгийн анх 2005 онд Xtreme.so гишүүн “Формула-1”-ийн домог, Шотландын шижир алт гэдэг нийтлэлийг оруулж байж. Энэ нийтлэлийг өөрөө бичсэн үү эсвэл хаана нэг газраас авсныг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан сайхан нийтлэл юм. Үүнээс хойш Формула сэдэв өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Харин өнгөрсөн жилийн хувьд хэлэлцүүлэгийн идвэхи бага зэрэг суларсан нь үнэн. Гэхдээ Erde гишүүн маань идвэхи гарган хөдөлмөрлөсөнд туйлын их талархаж байнаа. Цаашид энэ эрчээрээ байхыг хүсье. Формула-1 сэдэвт бичдэг хэлдэг гишүүд олон байсан. Chukcha, Senior expert , Merser, Nomer 10, Mick , a_odko, Kayo, Rednaska, Manba, Cornerback , Manifesto, Spainman, Gooner, Болдоо, Цоомоо, Жавхаа, enkune, R9, Ebe , Lemon, Khulgee, Barsa forever, ebe, Beegii, Yogii Ugii гэх мэт гишүүд бичдэг байж. Энд нэр дурьдагдаагүй хүмүүс бас байгаа уучлаарай. Мөн бичихгүй ч уншдаг хүмүүс олон байдаг. Цаашид шинээр нэмэгдэх хүмүүс бас бий гэдэгт итгэлтэй байна. За тэгээд бичдэг, бичдэг байсан, бичих гэж байгаа, уншдаг ер нь хэн дуртай нь энэхүү сэдэвт санал бодлоо нээлттэй хуваалцаж байхыг хүсье.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2010

Postby Эрдэ » Wed Mar 24, 2010 4:16 pm

2010 оны дүрмийн өөрчлөлт-2009/2010 урдаас харьцуулсан байдал

Image

Урдаас нь харахад 2010 оны машин нь 2009 оны машинаас нэлээн өөр болсон.
Урд дугуй нарийссан (1) мөн дүрэм өөрчлөгдөж түлш нэмэхгүй уралдана. Түлшний сав томорсон учир үүнд тааруулж арын хэсгийг өргөсгөсөн.(2) Урд дугуй нарийссан болохоор их бие, дугуй хоорондын зай ихсэж үүнд чухал аэродинамик элементүүд нэмэх зай гарсан байна. Тэгэхээр сонирхолтой аэро элемэнтүүд тавигдахыг хүлээж сууя даа.
Зарим нэг мэргэжлийн үгийг нь ойлгохгүй байсан болохоор боломжоороо бичсэн болно.


2010 оны дүрмийн өөрчлөлт-2009/2010 дээрээс харьцуулсан байдал

Image

2010 оны машиныг дээрээс харахад нэлээн өөрчлөгдсөн. Түлшний сав урт өргөн болсон. (4) Тиймээс дугуйн суурийг (wheelbase) 15 см урт болгосон(6)мөн багуудад жолоочийн суудлыг (3) бага зэрэг урагшаа болгох сонголт байгаа бөгөөд богино хроп (3) хийж болох юм байна.
Урд талд (2) дугуй нарийссан болохоор машины жингийн хувиарлалт болон зарим нэг характеристикийг өөрчлөх болно.

2010 оны дүрмийн өөрчлөлт-2009/2010 хажуу талаас харьцуулсан байдал

Image

Түлшний сав бараг 2 дахин томорч багадаа л 235 литрийн багтаамжтай болсон. Дагаад машины жин 605-аас 620 болсон. Өөр нэг өөрчлөлт нь дугуйны калпакыг хориглосон явдал юм.

Хуучин сэдвээс зөөчихлөө.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2010

Postby Marco » Sat Mar 27, 2010 8:20 pm

“Red Bull” 1,2-т
Цолмонбаатар П || March 27, 2010 |

Себастьян Феттель Австралийн гран-пригийн байрлал тогтоох уралдаанд түрүүллээ. Мөн түүний багийн Марк Уэббэр дэд байранд орсноор маргааш “Ред Булл”-ын хос уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх болов. Феттель өнгөрсөн жилийн ДАШТ-д нийлбэр дүнгээр удаалж байсан бөгөөд энэ жилийн ДАШТ-ын эхний 2 поулд дараалан хамгийн сайн цагийг үзүүлэв.

Марк Уэббэр нутгийн замдаа уралдаж байгаа болохоор поул авахыг их хүссэн нь мэдээж, гэвч Феттелиэс ердөө 0.116 секунд хоцорсон байна.

Бахрейны гараанд түрүүлсэн дэлхийн хошой аварга Фернандо Алонсо гурвалсан бол дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа Женсон Баттон 4-т оржээ. Харин түүний багийн Льюс Хэмилтон маргаашийн уралдааныг 11-р байрнаас эхлүүлэх болсон нь багахан сенсаац гэлтэй. Тэрээр Q2-оос шалгарч чадаагүй болно.

“Маш сайнхан үр дүн боллоо, бидний хувьд төдийгүй манай багийн хувьд. Маргааш урт уралдаан болох хэдий ч өнөөдрийн байдлаа харвал манай машин болон бидний гүйцэтгэл сайжирсан байна. ” гэж Феттель хэлжээ.

Эхний гарааны поулд дэд байранд орсон Ф.Масса энэ удаа 5-д орсон бол Нико Росберг дэлхийн 7 удаагийн аварга хамтрагчаасаа сайн цагийг үзүүлж 6-д жагсжээ. Шуми 7-оос гараа хийх болов.

Байрлал тогтоох уралдааны дүн:

1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:23,919
2. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:24,035
3. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:24,111

4. Женсон Баттон (“Макларен”) – 1:24,:75
5. Фелипе Масса (“Феррари”) – 1:24,837
6. Нико Росберг (“Мерседес”) – 1:24,884
7. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1:24,927
8. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1:25,217
9. Роберт Кубица (“Рено”) – 1:25,372
10. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 1:26,036

11. Льюис Хэмилтон (“Макларен”) 1:25,184
12. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:25,638
13. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 1:25,?43
14. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1:25,747
15. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1:25,748
16. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1:26,251
17. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:26,095

18. Виталий Петров (“Рено”) – 1:26,471
19. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1:28,797
20. Ярно Трулли (“Лотус”) – 1:29,111
21. Тимо Глок (“Вержин”) – 1:29,592
22. Лукас ди Грасси (“Вержин”) – 1:30,185
23. Бруно Сенна (“HRT”) – 1:30,526
24. Карун Чандок (“HRT”) – 1:30,613

http://www.sportnews.mn/2010/03/27/red-bull-12-%D1%82/
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2010

Postby Khosoo » Sun Mar 28, 2010 10:30 am

За www.sportnews.mn ээр шууд сурвалжлага текстэнл хэлбэрээр явна шүү
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Формула-1 2010

Postby Marco » Sun Mar 28, 2010 5:07 pm

Австралийн Гран приг live ticker дэж үзлээ. Анх удаа хийсэн болхоор туршлага дутагдаж байлаа. Цаашид улам сайн хийх бололцоо байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2010

Postby Цэнгүүн » Sun Mar 28, 2010 5:45 pm

McLaren маань гайхалтай ялалт байгууллаа.. Хар жаал өшөө ч байраа урагшлуулах боломжтой байсан даа.. Баттон доо баяр хүргэе :gold :-D
Image
1 J Button (GBR) McLaren 25
2 R Kubica (POL) Renault 18
3 F Massa (BRA) Ferrari 15
4 F Alonso (ESP) Ferrari 12
5 N Rosberg (GER) Mercedes 10
6 LC Hamilton (GBR) McLaren 8
7 V Liuzzi (ITA) Force India 6
8 RG Barrichello (BRA) Williams 4
9 M Webber (AUS) Red Bull 2
10 M Schumacher (GER) Mercedes
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2010

Postby Цэнгүүн » Sun Mar 28, 2010 5:46 pm

Marco wrote:Австралийн Гран приг live ticker дэж үзлээ. Анх удаа хийсэн болхоор туршлага дутагдаж байлаа. Цаашид улам сайн хийх бололцоо байна.

Сайхан зүйл санаачлан, зохион явуулж байгаад маш их баярлалаа.. :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2010

Postby Цэнгүүн » Sun Mar 28, 2010 5:54 pm

Хэдэн зураг..
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2010

Postby .boldoo. » Sun Mar 28, 2010 6:09 pm

Алонсо мундаг юмаа. Ренаултад байхад нь гүй мөн их дургүй байж билээ. Тэгсэн одоо фэн нь болохнээ :RD Сүүлд бол аймар аймар :eek:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула-1 2010

Postby Бээгий » Sun Mar 28, 2010 6:48 pm

Баттон түрүүлжээ :eek: :eek:
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула-1 2010

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 7:47 pm

Феттель ямар азгүй байнаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2010

Postby Эрдэ » Sun Mar 28, 2010 8:31 pm

Харин яачихав аа үзэж чадсангүй
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2010

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 8:32 pm

Замаас гарчихсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2010

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 8:32 pm

Нээрээ БТВ-р гарч байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2010

Postby Mish » Sun Mar 28, 2010 10:20 pm

Хамилтон маань азгүй байлаа даа, Алонсо-н ард ирчээд радиогоор юу гээд байсан бэ?, машин нь болж өгөхгүй байсан уу? уг нь Алонсо, Масса, Күбица 3 питлейнд 1 удаа л орсон, дугуй нь элэгдээд удааширсан л байсан даа, би бараг 3ууланг нь дарааллаж гүйцээд 2т орчоосой гэж хараад байсан, ямар ч оноогүй хоцорч болох байлаа
Хамилтон маань ч урамтай шүү үзэхэд, майр аггрессив
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула-1 2010

Postby Цэнгүүн » Mon Mar 29, 2010 9:56 pm

Австрали 2010

Австралийн Гран При ямархуу сонирхолтой болсон яг тэр хэмжээгээр элдэв юм хиймээргүй байснаас болж уралдааны дараа ямар ч мэдээ оруулалгүй бүтэн өдөр боллоо. Үнэндээ юу ч хийх сонирхолгүй болтол ядраасан (бас хааны нэртэй шар айраг нөлөөлсөн л байх) аймаар уралдаан маань дэндүү сайхан байсан даа. Энэ удаа уралдааны тухай зөвхөн гол хэсгүүдийг нь түүж авч бичие гэж бодлоо.

Уралдаан маань нойтон зам дээр эхэлсэн, анхны эргэлт, 3-р эргэлтүүд дээрх контакт болон аюулгүйн машин гарсан зэргээс болж маш сонирхолтой олон гүйцэж түрүүлэлт боллоо. Магадгүй хэтэрхий олон байж ч магадгүй. Нийт хичнээн удаа хэн нь хэнийгээ гүйцэж түрүүлсэн талаар одоо лав хэлж чадах юм алга. Санаанд байгаагаас галзуу Алонсо, Хэмилтон, Веббер нар л ээлж дараалан дайраад л гүйцээд л байсан санагдана. Ингээд дэс дараагаар нь

Гараа. Ferrari багийн Массаг FIA шалгах ёстой юм шиг санагдлаа. Түүний болидод KERS байсан юм биш биз. 5-аас гараад 2-оор эхний эргэлт дуусгана гэдэг бол яг л үсрэлт гэсэн үг. Урьд өмнө Масса бас иймэрхүү мундаг гараа хийж байсан ч энэ удаагийнх бүр онцгой байх. Учир нь түүний урд 5 хүнд гар зогсож байлаа шүү дээ. Тэгэхэд манай хүн гишгээд л , дугуй хий эргэх шинж мэдэгдэнгүүт нь араагаа хөнгөлөөд л, Фернандо, Марк нар хэрхэн дугуйгаа хий эргүүлэн баларч байхыг тайван хараад л, эхний эргэлт дээр гулсахгүй хальтирахгүй байхыг бодож зөөлөн яваад л... Яг л ингэсэн дээ. Цаашид гараан дээр Массад ойрхон байгаа хүн чичрэх байх даа.
Бас нэг гарааны баатар нь яах аргагүй Баттон, Алонсо, Шуми нарын хамтын эргэлт. Уралдаан үзэж байхдаа Алонсо арай л дэндүү Баттонг шахсан байна гэж бодож байсан боловч одоо харахад хэнийг нь ч буруутгах арга алга. Энэ замын эхний эргэлт дээр дүүрэн шатахуун бүхий 3 машин зэрэгцэн эргэх зай байхгүй. Хэн нэг нь л зам тавих хэрэгтэй байж дээ. Гэтэл хэн нь ч тэгсэнгүй. Нэг бодлын **н** ч юм шиг. Чухам ийм үл эвлэрэгч, "**н**", нөхдүүд л аварга байдаг юм байна. 3 аваргын тулаанаас Баттон ялагч болон Шуми хамгийн их хохирол амсан өнгрөөх шив.
Ер нь гарааны эхний эргэлт дээр 3-р байрны төлөө үзэж байсан дээрх аваргуудын эргэлдээн, гулгалдаанаас болж олон хүн урагшаа огцом ахисан учир хэн нэгийг нь ялгах бэрх юм. Ямар ч байсан Кубица хэмээх гозгор маань 9-өөс гарсан ч 3-р байранд орсон явж байхыг та бүхэн харсан .

Пит стоп.
Уралдааны тойм маягаар бичиж байгаа болохоор (хронологи яасан ч бичихгүй гэж бодож байна) их л урд хойно орон эргэж буцах байх. Гэхдээ уншигч нар маань бүгд уралдаанаа үзсэн учир дахиж тэгсэн ингэсэн гээд нуршихгүй дүгнэлт маягаараа явсан нь дээр байх гэж анхааруулж байгаад питийн тухай ярилцая.
Гараанаас муу гарч хүнтэй нүдэлдээд авсан Баттон 6 , 7-р байр хавьд явж байгаад 7 тойрогт орохын өмнө пит хийсэн. Дундын дугуйтай үедээ ээлж дараалан гүйцэгдэж байсан тэр траектор ямар нэг байдлаар хатаж байхыг хараад уралдааныг аврах ганц шанс нь эрт пит орон слик тавин азаа үзэх ганцхан шанс байгааг харснаа одоо ярьж байна. Уралдааны дүнг яг л энэ шийдсэн дээ.
Баттон ийм эрт пит рүү явахыг хараад UB40-д байсан бидний арван хэдэн хүн бүгд л дуу алдаж буруу юм хийж байгааг гайхан хашхирцгааж байсан билээ. Питээс гарч ирээд л халтирч гулган тэшиж байгаа түүнийг тооцооноос лав л нэг тойрог хассандаа би хувьдаа. Гэтэл дараагийн тойргын хамгийн хурдан цаг нь түүнийх. Үүний дараа бусад нь бүгд л пит рүү зүтгэсэн ба энэ үед аль нэг багийн хоёр машин зэрэг пит дээр ирж нэгнийгээ хүлээн давхцах байх гэж бодож байсан ч лав л тийм юм анзаарагдсангүй. Масса нэлээд цаг алдан Кубицад байр алдсан бол хоёр нисгэгчээ давхцуулахгүй гэсэн Red Bull-ын шийдвэр Маркыг арагшаа ухраах нь тэр. Уг нь тэр Массаг уралдааны явц дундуур гүйцэн 3-т явж байсан билээ.
Энэ питийн үеэр бараг л бүгд зөөлөн дугуй тавьсан ба (Баррик маань харин хатуу дугуй тавьсан гэнэ.) дараагийн пит хэдийд болох нь их сонирхолтой гэж бодож байсан ч ихэнх нь дахиж пит хийгээгүй нь энэ уралдааны гэхүү дугуйны гэхүү хамгийн том сонин байлаа.
Питтэй холбоотой олон асуултууд үлдсэн бөгөөд үүнээс хамгийн их яриа гарч байгаа нь Mclaren-ны хоёрын пит тактикууд. Баттон нэг питлээд 52!!! тойрог зөөлөн дугуйгаар явж ялалт хийж байхад Хэмилтон яагаад хоёр пит хийвээ. Тэр тусмаа Кубицаг хэзээ мөдгүй гүйцэх гэж байхдаа буюу дугуй маш сайн ажиллаж байхад яагаад тэр дахин питлэв. Одоогоор Хэми маань энэ шийдвэрт тун дургүй байгаагаа хэлж байгаа ч тэгэхээс өөр арга байгаагүй байх гэж би бодож байна. Учир нь уралдааны төгсгөл хэсэгт тэр шинэ дугуйгаа алснаа хэлж байхыг бид харсан, сонссон. Яагаад адилхан болид ийм эсрэг байдлаар дугуйг идэж байна вэ? Миний ойлгож байгаагаар бол өнөөх л хатуу зөөлөн жолоодлого ийм ялгаа авчирч байна. Тэгээд ч Хэми их араас байнга урагшлан хичнээн ч тулаан хийж , огцом тоормос, замаас гаралт хйиж байсныг санах юм бол аргагүй гэхээс өөр үг алга. Гэхдээ л нэг нь зөөлөн дугуйгаар 52 тойрог хийж байхад нөгөөх нь энэ зайг 2 шинэ дугуйгаар хийсэн мөрлөө уралдааны төгсгөл хэсэгт бараг л адилхан дугуйгаа элсэн байна гэдэг нэг юм хэлж байгаа биз. Хэрвээ Bridgestone цаашид дугуйгаа арай зөөллөөд, багахан тэсвэтэй болгоод өгвөл ч Хэмилтонд эвгүй л болох нь.
Шилдэг "довтлогч" нар
Нэг хүнийг онцлох арга алга. Хэмилтон , Алонсо, Веббер нар хичнээн гүйцэж түрүүлэлт хийсэн бол? Бас цаана нь тийм олон гүйцэж түрүүлэлт хийгээгүй байж мэдэх ч маш тэвчээртэй урагшилж байсан Шуми нарт best Forward шагнал өгөх хэрэгтэй.
Шилдэг хамгаалагчаар яах аргагүй Масса, Кубица, Алонсо, Альгерсуари нарыг нэрлэхэд бүгд л дэмжих байх. Муудсан дугуйгаар хоёр пит хийсэн Хэми, Веббер нарын довтолгоог хамгаалж байсан тэд нервтэж үхэж байсан байх. Ямар сайндаа л Алонсод байнга ойртож зовоож байсан Хэмилтон ямар цаг үзүүлэн Алонсод хэр ойртосныг түүний уралдааны инжинер Алонсод хэлэх гэхэд сонсохыг ч хүсэхгүй байна гэж Нандо хариулсан байхав дээ. Анхаарал дээд цэгтээ төвлөрсөн байсны л шинж.
Хамгаалагч нар сайн байсны нэг шалтгаан бол "довтлогч" нар маань өөрсдөө бас алдаа гаргаж байсанд байгаа. Хэмилтон, Веббер хоёр Массаг гүйцсэний дараа яалаа, Алонсог бараг гүйцээд яалаа.

Муу талын баатар.
Энд хоёр дахь түрүүгээ алдсан Феттел болон Масса нарыг хэлж болох байх.
Феттелийн хувьд ямар ч асуудалгүй гараа хийн уралдааныг хянан, зөв цагтаа пит хийн ерөөсөө л түрүүлсэн нь шийдэгдсэн юм шиг л явсан. Гэтэл гай газар доороос. Пит стопын дараа баруун урд дугуй тогтоогч гүйцэт чангалагдаагүй нь тодорхой болж дугуй гүйж эхэлснээр тоормос дагаад эвгүйдэж . Феттел пит орох талаар ярьсан ч нэг тойрог тэсэхийг цаанаас нь гуйсан ба чухам тэр тойрог л түүний сүүлчийн тойрог байсан билээ.
Массаг муу талын баатар болгосонд Ferrari-гийн фенүүд эсэргүүцэх байх. Гэхдээ миний хувьд бол энэ яах аргагүй үнэн. Уралдааны явцад өөрөөс нь илүү хурдтай яваа нөхдийг маш сайн хааж байсан ч бараг л эргэлт болгонд машин нь зам барихгүй өрсөлдөгчөөсөө хамаагүй муу траектороор эргэж байснаас ингэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Алонсо шиг болидоо бэлдэж, тохиргоогоо олж чадсангүй.

Өнгөрсөн уралдаан маань үйл явдлаар даанч арвин байсан учир энэ удаа ингээд дуусгая. Австралийн уралдааны тухай дахиад ч юм юм бичих цаг бидэнд гарна гэж найдаж байна даа.

1.Женсон Баттон (McLaren) – 1:33.36,531

2. Роберт Кубица (Renault) +12,043

3. Фелипе Масса (Ferrari) +14,488

4. Фернандо Алонсо (Ferrari) +16,304

5. Нико Росберг (Mercedes) +16,683

6. Льюис Хэмилтон (McLaren) +29,898

7. Витантонио Лиуцци (Force-India) +59,847

8. Рубенс Баррикелло (Williams) +1.00,536

9. Марк Уэббер (Red Bull) +1.07,319

10. Михаэль Шумахер (Mercedes) +1.09,391

11. Хайме Альгерсуари (Toro-Rosso) +1.11,301

12. Педро де ла Роса (BMW Sauber) +1.14,084

13. Хейкки Ковалайнен (Lotus) +2 тойрог

14. Карун Чандок (HRT) +4 тойрог

Уралдаанаас гарсан :

Тимо Глок (Virgin) – 41 тойрог

Себастьян Феттель (Red Bull) – 26 тойрог

Лукас ди Грасси (Virgin) – 25 тойрог

Адриан Сутиль (Force-India) – 12 тойрог

Виталий Петров (Renault) – 10 тойрог

Бруно Сенна (HRT) – 5 тойрог

Себастьян Буэми (Toro-Rosso) – 1 тойрог

Нико Хюлькенберг (Williams) – 1 тойрог

Камуи Кобаяси (BMW Sauber) – 1 тойрог

Ярно Трулли (Lotus) – 1 тойрог

http://mnformula1.com/
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2010

Postby Funky » Mon Mar 29, 2010 10:04 pm

Сайхан бичижээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Формула-1 2010

Postby Тэгшээ » Sat Apr 03, 2010 3:41 pm

Фернандо Алонсо :eek:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Формула-1 2010

Postby Г.Баяраа » Sat Apr 03, 2010 6:18 pm

одоо энэ гран приг манайх нэгдэхэд давталтаар гарганээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Формула-1 2010

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:41 pm

Хамилтоныг хардаг хүн их олон болжээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Формула-1 2010

Postby barca forever » Sun Apr 04, 2010 9:20 pm

Алонсо нээрээ xайран 2 оноо гэсэн ккк.
Баттоныг бол уул нь аймаар дарамталсаншд.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Формула-1 2010

Postby Marco » Wed Apr 07, 2010 11:21 am

Баттоныг нилээн дарамталсан даа. Ер нь Феррарид иймэрхүү эвдрэл урд нь гараал байсан давтагдаал байхийн. 2008 онд Масса Унгарт түрүүлж явж байгаад 2 тойрог дутуу байхад мотор нь шатсан санагджийна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2010

Postby *R9* » Wed Apr 14, 2010 11:32 pm

Marco wrote:Баттоныг нилээн дарамталсан даа. Ер нь Феррарид иймэрхүү эвдрэл урд нь гараал байсан давтагдаал байхийн. 2008 онд Масса Унгарт түрүүлж явж байгаад 2 тойрог дутуу байхад мотор нь шатсан санагджийна.


Тэр жил Масса түрүүлэх байсан жинхэнэ азгүйтсэндээ. Баярлаад байж байтал Массаагийн машинаас утаа гараад явчдын үнэн харамсалтай. Энд байраанд ороход түрүүлэх байсан. Ёо бодохоос уур хүрмээр
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Формула-1 2010

Postby Эрдэ » Thu Apr 15, 2010 9:59 am

*R9* wrote:
Marco wrote:Баттоныг нилээн дарамталсан даа. Ер нь Феррарид иймэрхүү эвдрэл урд нь гараал байсан давтагдаал байхийн. 2008 онд Масса Унгарт түрүүлж явж байгаад 2 тойрог дутуу байхад мотор нь шатсан санагджийна.


Тэр жил Масса түрүүлэх байсан жинхэнэ азгүйтсэндээ. Баярлаад байж байтал Массаагийн машинаас утаа гараад явчдын үнэн харамсалтай. Энд байраанд ороход түрүүлэх байсан. Ёо бодохоос уур хүрмээр


Харамсалтай. Бүр аймаар нь Бразил хаха
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Next

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest