Формула-1 2009

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Wed Dec 16, 2009 11:31 am

Ковалайнен, Трулли Лотуст

Дараа улиралд 13 баг уралдах болсноор онооны системд өөрчлөлт орсон билээ.
25,20,15,10,8,6,5,3,2,1 оноо эхний 10 орсон нь авах юм байна.

Шумахер эргэн ирлээ. Мөнгөн сумд уралдахаар болж жилийн 20 сая еврогийн гэрээ хийж.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Yabraa » Wed Dec 16, 2009 2:47 pm

Энэ ямар сонин дурэм бэ? 4 түрүүлхэд 100 оноо юу. 300 хэдэн оноотой аварга боллоо гэж болох нь байнашд.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby zak » Fri Dec 25, 2009 8:41 pm

за залуусаа .....амид явхад ч их юм узэх юм даа............алдарт legend Михайл шумахэр Браун Мэрсэдэс-тэй гэрээ байгуулжээ.....хамтрагч нь Нико Росбэрг ...............энэ жил ямаршуу уралдах болдоо...
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Формула-1 2009

Postby Бээгий » Fri Dec 25, 2009 9:13 pm

Шуми ер нь амжилт гаргахгүй бхоо
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула-1 2009

Postby Marco » Sat Dec 26, 2009 6:57 pm

За энэ жилийн Формула-1-ийн хэлэлцүүлэг маань урд жилүүдийнхээс идвэхи зүтгэл сул ер нь муу үзүүлэлттэй дуусаж байна. Гэхдээ 2010 оны хэлэлцүүлэг илүү сонирхолтой олон хүнийг хамарсан сэдэв болох байхаа гэж найдаж байна. Шумахер Мерседес багт эргэн ирсэн нь маш олон хүнийг Формула-1 рүү татах нь ойлгомжтой. Алонсо Шуми хоёрын тулаан ширүүхэн болох байх олон шинэ багууд нэмэгдсэн нь өрсөлдөөнийг нэмэх болно. Ирэх улиралын хэлэлцүүлэгт идвэхтэй оролцоорой залуусаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby Цэнгүүн » Sat Dec 26, 2009 8:54 pm

Marco гишүүны бичлэгийг хүлээгээд байгаа :mrgreen: Яг улирал эхлэхээр идвэхтэй байнаа..

http://mnformula1.com/ энэ сайтыг л уншаад байгаа даа :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Mon Feb 01, 2010 2:20 pm

Манай уншигч CCNA маань BAT-ын бичсэн мэдээн дээр “Косворз биш Косворт гэж хэлэх нь зөв” тухай санал ирүүлсэн нь миний нэгэн бодож явдаг зүйлийг хөндсөн учраас энэ тухай бичиж байна.
Би хувьдаа үүний аль нь зөв байж болох тухай өөрийн бодолтой байдгын нэгэн адил олон хүн бүгд өөрсдийн гэсэн бодолтой байгаа нь лав. Тэгэхлээр аль нь зөв бэ?
Гадаадын энэ олон нэрнүүдийн “альүүгээр нь явах вэ та минь ээ?” гэсэн дуун асуулт гарна. Урьд нэг мэдээн дээр BAT маань бас Монреал гэж буруу, Монтреал гэж бичих нь зөв тухай бас мэдээлж байсныг санаж байна. Альүүгээр нь явах вэ та минь ээ?
Дээр хэлсэн шиг олон хүн маш олон янзын бодолтой учир гарах ганц зөв зам бол англиар нь бичих нь л зөв гэж би ойлгоод байгаа (зөвхөн F1-ийн хүрээн дотор ярьж байгаа шүү). Хэрвээ та бүхэн анзаарсан бол миний бие хүний нэрнээс бусдыг аль болох англи үсгээр нь бичээд байдгын учир нь чухам энэ юм. Хэрвээ тэгэхгүй бол тэр олон улсын олон янзын нэрийг тухайн улсын дуудлагаар нь бичих гэвэл мөн ч завхарсан юм болох байх гэж бодож байна. Хамгийн наад захын жишээ бол өнөөх Шуми. Бид түүнийг Михаэль (Герман) гэхүү, Майкал (Англи) гэхүү гээд маргалдаад байвал дуусахгүй байх. Нэгэнт л латин гаралтай тэр олон Михайл, Митчелл, Майкал,Мишелл …. гээд тэр олон хувилбарын тэр нь зөв гэхэд хэцүү учир өөрсдийн урьд өмнө сурсан болон эсвэл шинэ нэрийг дэлхий дахинд хамгийн их хэрэглэгддэг англи хэлээр нэрийг нь дууддаг тэр л хэлбэрээр байвал зөв гэж бодож байна. Гэхдээ Монголын телевизүүд шиг нэвтрүүлэг болгон нь Англи нэртэй (Монголчууд Англи хэлээр аль ч Европынхноос илүү гэмээр харагдаггыг яана, эсвэл бүр алдаатай Англи хэл албан ёсны хэл нь юм уу гэмээр ) байдагтай адил аймшигтай, адал явдлын юм хийлгүйгээр шүү.
Өнөөдөрхөн би UBS (Энэ Монгол нэр мөн үү) гэдэг телевизээр “MakLaren гэдэг багийн MP4-25 гэдэг боолидын (Яг л ингэж хэлж байна лээ)” танилцуулгын тухай мэдээг харж байлаа. Би өөрөө хүнд гайхуулхаар хэлний мэдлэг байхгүй ч ингэж завхруулж байхаар зүгээр л Монголоороо чаддагүй юм бол шууд л Англи нэрээр нь хийчихэж болдоггүй юм байх даа гэж бодож байснаа хэлмээр байна.
Тиймээс бид тэр олон нэрийг ямраар нь дуудах бичих зөв бэ гэдэг талаар ямар нэг байдлаар тохиролцоонд хүрэх нь зөв байх. Би өөрийнхөө саналыг та бүхэн д хэллээ. Харин та бүхэн өөрсдийнхөө бодлыг бичээрэй.
Энд нэг зүйл нэмж хэлэхэд хүний нэрийн талаар бид маргалдах хэрэггүй байх. Михаэль нь Михаэлээрээ үлдэж, Монголоороо бичигдэж байсан нь дээр. Харин баг болон байгуулага нарын тухайд өөр хэрэг. Оросоос дамжиж ирсэн хот, газрын нэрс тэр чигээрээ байх нь дээр биз дээ. Нэгэнт л манай хэлэнд ороод шингэсэн нэрийг дахиж өөрчлөөд юу хэв. Тэгэхгүй гэвэл бас л бөөн будлиан биз. “Пийлэн улсын толин замын хөөцөлдөөний аварга” гэж ярих ч юм уу эсвэл “Оустрийн Зоубер тиймийн пайлот парри хийгээд…” гэх мэтийн юм ярих хэрэггүй гэж бодож байна.
Энэ бол зөвхөн миний санаа. Алдаж эндэж байгаа юм зөндөө байгаа гэдэгтэй маргах юм алга. Тийм учраас та бүхнийхээ санаа, оноо, шүүмжлэлийг хүлээж байгаа шүү. Энэ тал дээр идэвхтэй байцгаагаарай. Нэгэнт л бид F1 хэмээх энэ сайхан спортыг Монголдоо хөгжүүлэхэд бага ч гэсэн нэмэр болох гэж оролдож байгаагын хувьд ядаж нэр ус дээр ямар нэг ерөнхий тохироотой болчихвол дээр гэсэн санааны үндсэн дээр үүнийг бичлээ. Зөв бурууг нь хамтдаа шүүцгээе.
Гадаад нэр гадаадаараа байг Монгол нэр маань Монголоороо байг. Юуланбатор (айхтар мундаг Англи дуудлагатайг нь яана) гэдэг хотын тухай гадаадынханд тайлбарлаж байгаа хүн олныг үзлээ. Хаана тийм хот байдаг юм бол?
Ямар ч байсан нэлээн маргаантай энэ сэдвийг хөндөж гаргаж ирсэн CCNA, BAT нартаа баярлалаа. Нэгэнт энэ яриаг эхлүүлсэн энэ хоёр маань өөрсдийнхөө бодол санааг дэлгэрэнгүй тодорхой бичнэ гэж найдаж байгаа шүү.

www.mnformula1.com
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Thu Mar 04, 2010 11:05 am

12 багийн 24 нисгэгчийн нэрс.
USF1 болон Stefan GP баг уралдахгүй болсон байна.

McLaren Mercedes
1 Jenson Button (Их Британ)
2 Lewis Hamilton (Их Британ)

Mercedes Benz GP Limited
3 Michael Schumacher (Герман)
4 Nico Rosberg (Герман)

Red Bull Racing Renault
5 Sebastian Vettel (Герман)
6 Mark Webber (Австрали)

Ferrari
7 Felipe Massa (Бразил)
8 Fernando Alonso (Испани)

Williams Cosworth
9 Rubens Barrichello (Бразил)
10 Nico Hulkenberg (Герман)

Renault
11 Robert Kubica (Польш)
12 Vitaly Petrov (Орос)

Force India Mercedes
14 Adrian Sutil (Герман)
15 Vitantonio Liuzzi (Итали)

STR Ferrari
16 Sebastien Buemi (Швейцарь)
17 Jaime Alguersuari (Испани)

Lotus Cosworth
18 Jarno Trulli (Итали)
19 Heikki Kovalainen (Финланд)

HRT Cosworth
20 Зарлагдаагүй (Чандхок)
21 Bruno Senna (Бразил)

BMW Sauber Ferrari
22 Pedro de la Rosa (Испани)
23 Kamui Kobayashi (Япон)

Virgin Cosworth
24 Timo Glock (Герман)
25 Lucas di Grassi (Бразил)
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby mick » Thu Mar 04, 2010 1:59 pm

За Баттон маань Мэрсэйдэст очжиж гэж...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула-1 2009

Postby Mish » Thu Mar 04, 2010 3:29 pm

машинууд нь ямар болсийм болдоо
түрүү жилийнх шиг тасархай машинтай бол утгагүйм байна лээ
Ахын Товч, миний Хамилтон 2 хоорондоо үзээд байх вий дээ, Алонзо, Хамилтон 2 шиг
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула-1 2009

Postby Цэнгүүн » Tue Mar 09, 2010 6:36 pm

Нохойн дуу ч ойртож байна даа..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2009

Postby barca forever » Wed Mar 10, 2010 7:55 pm

Эхэллээдээ энэ бүтэнсайнаас Бахрайнд эxлээд 11 сард Абу Дабид нийт 19 гараа гоё доо. Алонxо гоо л дэмжинэ дээ
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Формула-1 2009

Postby Цоомоо » Thu Mar 11, 2010 2:18 am

Алонсо, Хэмилтон 2-оос бусдыг нь дэмжинэ дээ.
Масса, Шуми, Баттон, Феттель нараас аварга түрүүлэх хэрэгтэй.
Шумиг үздэггүй байсан, одоо харъя. Агуу байсан хүн одоо эргэн ирээд яаж уралдах нь.
Кими байсан бол бүр ч сонирхолтой байх байлаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Thu Mar 11, 2010 11:06 am

Аллен ирэх улиралын тухай


F1-ийн олон мэрэгжилтнүүд дотроос хамгийн ойрхон мэдээлэлтэй, том үг хэлэх дургүй, ер нь хамгийн "айхтар" мэрэгжилтэн гэж тооцогддог Жеймс Аллений ирэх улиралын тухай бичсэнийг нь та бүхэндээ товчлон хүргэе.
" Ямар их сэтгэл догдлон энэ улиралыг хүлээж байгаагаа яаж илэрхийлээ би мэдэхгүй байна. Жил болгон иймэрхүү сэтгэгдэлтэйгээр улиралаа угтдаг ч энэ жил бүр онцгой гэдгийг үзэгч, нисгэгч , багийн ажилтнууд бүгд мэдэж байгаа. Шалтгаан нь ердөө л энэ жил оддодоор дүүрсэн багуудын бүрэлдэхүүн.

Тестийн байдлаас харахад Red Bull, McLaren, Mercedes, Ferrari нар бараг л нэгэн адил хурдтай байгаа бөгөөд замын онцлог болон шинээр нэвтрүүлэх элементээс шалтгаалан урд хойноо орох байх. Ferrari, McLaren нар энэ жил дахин лидерүүдийн эгнээнд орно гэдэг сайн хэрэг.Өнгөрсөн жил бид Brawn, Red Bull-ын санаанд оромгүй сонирхолтой өрсөлдөөн үзсэн боловч хууччуудын тэмцэл дутагдаж байсан билээ.Түүнээс гадна хүчний харьцаа голлон Brawn-ны давхар диффузороос шалтгаалж байсныг бид мэдэх бөгөөд ялангуяа улиралын эхний хагаст.

Энэ жилийн хувьд McLaren-ны инжинерүүд маш сонирхолтой арын далавч хэрэглэх гэж байгаа бөгөөд хэрвээ энэ нь FIA-гаас зөвшөөрөгдвөл бусад багынхан ч энэ санааг өөрийнхөө болидод нэвтрүүлж эхлэх байх.

4 лидерийн араас маш ойрхон багууд байгаа бөгөөд эдгээр нь Williams (Cosworth мотортой),Force-India(Mercedes мотортой),Renault, Sauber (Ferrari мотортой) болон Toro-Rosso (мөн Ferrari мотортой) юм.
Force-India-гийн машин тестийн үеэр өндөр хурд үзүүлж байсан ба нисгэгчдийн тогтвортой бүрэлдэхүүн, техникийн талаар хамтран ажилдаг байгуулагуудтай улам нягт ажиллах болсон нь тэдний нэг давуу тал болох байх. Тэд машиныхаа хүчний хэсгийг (мотор, хурдны хайрцагийг хэлж байгаа бололтой) McLaren, Mercedes-ээс авч байгаа нь маш чухал суурь боломж.

Williams-ын машины хувьд уралдаанд тестээс илүү хурдан байх болов уу. Тэд тестийн үеэр шинэ мотороос шалтгаалан нэлээд болгоомжтой ажилсан юм. Cosworth-ын үр ашигтай байдал хуучин Toyota мотороос илүү байгаа бөгөөд Барселон дахь тестийн үеийн хамгийн хурдан цэг дээр үзүүлсэн хэмжээгээрээ 3-рт байна.

Нисгэгчдийн тухайд бол би авьяас чадвар зэрэг аварга хүнд зайлшгүй байх чанараараа Алонсог илүү байх боловуу гэж бодож байна. Гэхдээ Хэмилтон ч сүүлийн 12 сард маш сайжирсан ба хэрвээ тэр өөрт олдсон боломжыг зөв ашиглаж чадвал Алонсо, Шумахер мэтийн агуу аваргуудын нэг болох боломжтой нисгэгч.
Шумигийн тухайд би түүнийг эргэн ирнэ гэдэгт итгэхгүй байсан ч 41 настай 7 удаагийн аварга маань ирснээр энэ улирал улам бүр сонирхолтой болж байна.Түүний хувьд юуг ч, хэнд ч батлах шаардлаггүй боловч түүний өрсөлдөгч нь залуу нисгэгчид байх болно. Феттел гэхэд л Шумигаас насаар 2 дахин дүү. Шумигийн авсан 3 жилийн завсарлага хэдийгээр их ч түүнийг өрсөлдөх чадвартай байна гэдэгт эргэлзэх зүйл алга.
Одоогийн аварга Баттон Хэмилтонтой нэг багт уралдахаар McLaren-тай гэрээ хийснээр шинэ дуудлага хүлээн авсан юм. Баг нь одоогийн болидыг Женсоноос 10 см-ээр намхан Льюист зориулж хийсэн учир тестийн үеэр суудалтай холбоотой асуудал гарч байсан билээ. Гэхдээ баг нь энэ асуудлыг шийдэж чадсан. Миний бодлоор Женсон уралдаанд байрлал тогтоох гараа дээрхээс илүү байх ба түүний зөөлөн жолоодлого , дугуй хямгадах чадвар нь нэг хурдан тойргоос илүү холын замд таарч байгаа юм. Түүнээс гадна тэр аливаа шинэ зүйлд маш хурдан дасдаг чанартай ба энэ нь түүнд энэ жилд их хэрэг болох байх.
Шинэ зүйлд дасах чадвар гэдэг бол энэ жилд шийдвэрлдэх үүрэгтэй байж болох фактор юм. Хоосон шахуу машинтай хийсэн байрлал тогтоохын дараа нисгэгчид 160 кг шатахуун бүхий машинаар гараа хийх бөгөөд хагас сайны үзүүлэлтээс бараг л 4-5 сек удаан байна. Байрлал тогтоох гарааны дараа машинд юу ч өөрчилж болохгүй учраас нисгэгчид дасан зохицох чанар хамгийн чухал зүйл болно. Чухам ийм учраас л би хамгийн сайн дасан зохицох чадвар сайтай Алонсод хамгийн том шанс байна гэж үзээд байгаа хэрэг.
Феттел хэдийгээр залуу ч боломжтой үедээ week-end-ийн турш давамгайлах чадвартай гэдгээ өнгөрсөн жил , ялангуяа Японд харуулж чадсан билээ. Түүний хурд, сэтгэлээ барих чадварт ямар нэг эргэлзээ байхгүй ч week-end-ийн турш өөрчлөгдөж байгаа нөхцөлд дасан зохицох чанар, туршлага байгаа болов уу?
Марк Веббер дасан зохицох чанар сайтай ч жигд биш. Түүнээс гадна уралдаанд Масса эргэн ирж байгаа ба тэр өөртөө итгэлтэй байгаа үедээ хэнд ч дийлдхээргүй уралддаг нэгэн билээ.
Хамгийн атаархамгүй нөхцөлд байгаа нисгэгч бол Росберг. Тэрээр Mercedes-тэй гэрээ хийхдээ шал өөр ирээдүйг төсөөлж байсан боловч Шуми ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Тэр сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй л байгаа. Хэрвээ улиралын төгсгөлд тэр Шумигаас хойно байвал түүний ирээдүй тун бүрхэг болох ба харин тэр ялвал Росберг судер од гэхээс илүү Шуми урьдынх биш болж гэж ярих байх.Минийхээр 4 багийн найман нисгэгчээс ганцхан Росберг л ялах боломжоор хамгийн таарууу нь.

Шатахуун нэмэхгүй болсноор багуудын стратеги эрс өөрчлөгдөнө.Багуудын хувьд урьд өмнөхөөс хамаагүй илүү олон факторыг харьцуулж байж шийдвэр гаргах хэрэгтэй болно. Одоо хэн нь түрүүлж пит орно тэр нь тухайн өрсөлдөгчөөсөө давуу тал олох боловч хэт эрт орохыг хэн ч яарахгүй. Учир нь ийм нөхцөлд хоёрдугаар хэсгийг (эхний питийн дараах хэсэг) маш урт болгох хэрэгтэй болно. Ийм сонин нөхцөл байдалд багууд хэрхэн ажиллах нь маш сонирхолтой байна.
Би Алонсог гэж бодож байгаа боловч Хэмилтон түүнийг ялж магадгүй.
Биднийг гайхамшигтай улирал хүлээж байна даа"

www.mnformula1.mn
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Sat Mar 13, 2010 8:08 pm

Урьдчилсан гараа болж өнгөрлөө.

Ингээд 10 оны эхний урьдчилсан гараанд:
1. Веттел
2. Масса
3. Алонсо
4. Хамильтон
5. Росберг
6. Веббер
7. Шумахер
8. Баттон
9. Кубица
10. Сутил
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Чуугий » Sun Mar 14, 2010 3:09 pm

Нээрээ энэ эхэлж байгаа билүү.
Энэ жил ч гоё болох байх даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2009

Postby mig28 » Sun Mar 14, 2010 9:37 pm

oo za za ulaan azraganuud maani terguulleedee
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Формула-1 2009

Postby mig28 » Sun Mar 14, 2010 9:38 pm

Alonso Massa :eek: :gold :silver
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Формула-1 2009

Postby Цэнгүүн » Mon Mar 15, 2010 5:04 am

Drivers Teams Points
1 F Alonso (ESP) Ferrari 25
2 F Massa (BRA) Ferrari 18
3 LC Hamilton (GBR) McLaren 15
4 S Vettel (GER) Red Bull 12
5 N Rosberg (GER) Mercedes 10
6 M Schumacher (GER) Mercedes 8
7 J Button (GBR) McLaren 6
8 M Webber (AUS) Red Bull 4
9 V Liuzzi (ITA) Force India 2
10 RG Barrichello (BRA) Williams 1
11 R Kubica (POL) Renault -
12 A Sutil (GER) Force India -
13 J Alguersuari (ESP) Toro Rosso -
14 N Hulkenberg (GER) Williams -
15 H Kovalainen (FIN) Lotus -
16 S Buemi (SUI) Toro Rosso -
17 J Trulli (ITA) Lotus -
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2009

Postby Mish » Mon Mar 15, 2010 8:42 am

Image
энэ онооны систем бас өөрчлөгдсөн юмаа даа
өмнө нь 1т, 2т орох бараг ялгаагүй 10, 8 оноо авдаг байсан
одоо илүү шудрага болсон гэхүүдээ
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула-1 2009

Postby rednasca » Mon Mar 15, 2010 9:16 am

Оросууд Виталий Петров гээд шуугилдаад байсан...
нөгөөх нь замаасаа гарсиймуу?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Формула-1 2009

Postby chukcha2002 » Mon Mar 15, 2010 9:27 am

бензиний тактикгүй болчихоор сонин юм. Феттелийн машин гэнэт удаашраад тэргүүлэлээ алдсанаас өөр байр солигдсон онцгой юм эхний хэдэд харагдахгүй дуусчдын байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Формула-1 2009

Postby Бээгий » Mon Mar 15, 2010 10:44 am

Онооны дүрэм нь яаж өөрчлөдсийм бэ? Түрүүлсэн нь хэдэн оноо 2т 3т орсонгууд хэдэн оноо аваад бгаам?
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула-1 2009

Postby mick » Mon Mar 15, 2010 2:20 pm

Муу Фэттэлийг 2 Фэррари дараалж гүйцэж энэ тэр утгагүй байнаа.
Оросууд л харах юмтай болчлоо л доо. Нөгөөх нь уг нь гараа их гайгүй эхэлснээ гарчдаг наасан.
Тэгээд Товч маань 8 оноо. За яахавээд...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула-1 2009

Postby Mojul » Mon Mar 15, 2010 6:14 pm

Бензиний дүрэмийг тодорхой тайлбарлаач. Шуми болох Масса нараа балиална даа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests