Формула-1 2009

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Формула-1 2009

Postby Marco » Sun Sep 27, 2009 4:14 pm

2008 оны Сингапурын уралдааны зохиомол ослоос үүдэн шөнийн уралдааны анхны ялагч Фернандо Алонсо хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа билээ.

Асуулт: Фернандо, өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд Формула-1ийн нэр хүндэд ямар үр дагавартай вэ?

Ф.Алонсо. Мэдэхгүй, би энэ талаархи мэргэжилтэн биш. Би зөвхөн энэ долоо хоногын амралтын өдрүүдэд юу хийх ёстойгоо мэднэ.Үүнийг л бодож байна. Бид сайн ажиллахыг зорьж байна. Энэ бол нисгэгч биднээс шаардагдах цорын ганц зүйл.Ням гарагт сайн үзүүлэлт, сайн үр дүнтэй байх нь энэ долоо хоногын миний гол зорилго.Үүнээс минь хазайлгах ямар ч том хүчин зүйл үгүй.

Асуулт: Та Боб Беллтэй хамт сууж яаг юуг өөрчлөх талаар ярилцсан уу?

Ф.Алонсо: Үгүй, бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа.Пэт болон Флавио байхгүй ч тэр ажлыг нь адилхан хийж чадах өөр хүмүүс бий.Энэ долоо хоногт энэ багт өнгөрсөн уралдаануудаас ялгагдахаар ямар ч өөрчлөлт ороогүй.Одоогоор зөвхөн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа ч ирэх өдрүүдэд хэвийн болно гэдэгт найдаж байна.Болсон явдал бол өнгөрсөн зүйл.Одоо бид ирээдүйгээ бодох хэрэгтэй

Асуулт. Гэхдээ уралдааны нисгэгчийн хувьд ямар нэгэн сэтгэл хөдлөл чамаас илрэх ёстой байх?

Ф.Алонсо:Бид энэ сэдвийг одоо орхиж 2009 оны улирлын талаар дараагийн асуултаа тавина гэж найдаж байна.Гэхдээ би дахин тодотгож хэлье: Би FIA-тай учраа олох гэж , өөрийн багийг байцаалт өгөхөд нь хамт ард талд зогсох гэж Парист очсон.Тэгээд бүх зүйлийн учир нь олдсонд баяртай байна.Мөн энэ осол болон энэхүү сэдэвт миний нэр ямар нэгэн байдлаар холбогдоогүйд баярлаж байна.

Асуулт: Флавио чамайг ивээлдээ багтааж байсан гэхдээ FIA түүнтэй хамтран ажилсан хэнд ч нисгэгчийн лиценз олгохгүй гэсэн.Одоо яах вэ? Шинэ менежертэй болох уу?

Ф.Алонсо: Миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Миний менежер бол надтай цаг үргэлж хамт байсан Луис Гарсиа Абад юм. Ирэх жилүүдэд ч Луистэй хамт байх болно.

Асуулт: Өнгөрсөн жилийн уралдааны дараа чамд хачирхалтай санагдаагүй юу? Ямар нэг учир бий гэсэн бодол ерөөсөө төрж байгаагүй юу?

Ф.Алонсо: Үгүй, хэзээ ч үгүй. Гэхдээ бид дахиад энэ ослын талаар яриад эхэллээ.

Асуулт: Гэвч зарим хүмүүс чамайг мэдэх учиртай гэж дуугарсан.Иймэрхүү асуулт чамайг зовоож байна уу?

Ф.Алонсо:Иймэрхүү зүйлсийг би огт уншдаггүй.Тэр хүмүүсийн хэлсэнийг сонингоос уншаагүйдээ баярлаж байна.Би орчин цагийн жинхэнэ бодит ертөнцөд амьдардаг.

Асуулт: Хүмүүс өөрийг чинь мэдэж байсан байх ёстой гэж хэлснийг яаж хүлээж авсан бэ?

Ф.Алонсо: Тэд FIA-гийн хурлын тайланг дуустал уншиж үзэх хэрэгтэй.Тэнд бүх зүйл бичээстэй байгаа.Маш ойлгомжтойгоор.Хэрэв тэд ойлгохгүй бол уншиж ойлгохдоо ямар нэгэн асуудалтай гэсэн үг.

Асуулт: Ирэх жил ямар өмсгөл өмсөх вэ?

Ф.Алонсо: Мэдэхгүй. Хариулж дөнгөх бол сайхан байна.Гэхдээ удахгүй мэдэх байхаа.

Асуулт: Хэр удах вэ?

Ф.Алонсо: Аль болох хурдан

Асуулт: Пет Симондсийг энэ асуудалд хэт гүнзгий хутгалдсаныг мэдээд гайхсан уу?

Ф.Алонсо:Энэ талаар би юу ч хэлэхгүй. Хүн бүр өөрийнхөөрөө бодож байгаа. Дахин хэлхэд: Бид өнгөрсөн жилийн тухай хэтэрхий их ярьж байна. Би юу гэж бодсоноо өнгөрсөн жилд үлдээсэн. Бүх зүйл дууссан, ойлгомжтой болсонд баяртай байна. Одоо манай баг зөвхөн урагшаа харж ажиллах цаг болсон. Өнгөрсөн жилийн талаархи дараагийн асуултанд би хариулахгүй гэдгийг хэлье.

Асуулт: Сингапурын уралдаанаас юу хүлээж байна?

Ф.Алонсо: Унгарт бид сайн байсан болхоор хүлээлт өндөр байна.Монакод ч бид бас их бага хэмжээгээр хурдалсан, Сингапур бол энэ хоёрын холимог шинжтэй учир энд өрсөлдөх боломжтой гэдэгт итгэж байгаа. Бид сайн байрлал эзэлж уралдаанд улирлын шилдэг үзүүлэлт тавдугаар байраа ахиулах төлөвлөгөөтэй. Шагналын тавцанд гарвал бүр сайн. Энд болон Японы уралдаанд маш их найдвар тавьж байгаа бөгөөд энэ долоо хоногт амжилт олно гэж найдаж байна.

Асуулт: Пэт болон Нельсонийг үнэн мэдүүлэг өгвөл шийтгэхгүйг баталсны дараа Флавиог ангуучлах аян болсон уу ?

Ф.Алонсо: Юу ч хариулахгүй.

Асуулт: Монцад хөдөлгүүрийн хүчин чадлын талаар нилээд маргалдсан.Рено энэ тал дээр давуу талтай гэдэгт итгэж байна уу?

Ф.Алонсо: Монцад энэ талаар их ч ярьсан гэхдээ бидний мэдэж байгаагаар гурав ба дөрвөн уралдааны өмнөөс зарим хөдөлгүүрүүд онцгой шинжтэй нь ажиглагдсан.Жишээ нь Мерседесийн мотор байна.Бид өөрсдийн хөдөлгүүртээ сэтгэл хангалуун байгаа. Манай моторууд магадгүй Мерседесийнхтэй адил хүчирхэг биш байж болох ч би үүнийг муу байна гэж хэлэхгүй. Мэдээж одоо байгаагаас илүү үзүүлэлттэй байвал сайн л байна.

Асуулт: Монцад яагаад “KERS” хүссэн хэмжээнд хүртэл ажиллаагүй гэж бодож байна?

Ф.Алонсо: Гараа тун муу байсан. Эхний арван метрт хурдны хайрцгыг солих оролдлого гүйцэд болоогүй. Дараагийн 50 метрт хоёр гурван байрлалаа алдсаны дараа товчлуурыг дарж байж байрлалаа эргүүлэн авсан. KERS-гүйгээр гурав дөрвөн байрлал алдах байсан ч түүний тусламжтайгаар үүнийгээ хамгаалж чадсан. Манайд давуу тал өгсөн ямар ч асуудалгүй.

Асуулт: “X” гэрч гэгч хэн болохыг мэдэх үү?

Ф.Алонсо: Надад энэ талаар хэлэх юм байхгүй.

Асуулт: Сүүлийн уралдаанд гарсан машины үзүүлэлт нь 2010 оны багийн талаархи шийдвэртэй чинь холбоотой юу?

Ф.Алонсо: Огтхон ч үгүй.

Асуулт: Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсан уу?

Ф.Алонсо: Үгүй.

Асуулт: Сүүлийн хоёр жилд чиний нэр хоёр том дуулиантай холбогдлоо. Үүнд эмзэглэж байна уу?

Ф.Алонсо: Үгүй. Өнгөрсөн хугацаанд би өөрийгээ буруутгаагүй. Хоёр жилийн өмнө бид Макларенд байхдаа FIA-д тусалсан. Бид бас тэгж бодоогүй FIA-д л тусалсан. FIA-гийн лиценз эзэмшиж байгаагын хүрээнд ингэх үүрэгтэй гэж үзсэн тэгээд л болоо.

Асуулт: Спортод хоёрдох сэтгэл төрж байна уу? Маш их ярьдаг ч спортын талаар бага ярьцгааж байна…

Ф.Алонсо: Тийм л дээ энэ бол алдаа, бүгд анхааралдаа авах зүйл бол: Нисгэгчид, багууд болон спорт өөрөө юм. Дуулиан шуугиантай спортын бусад төрлүүд байдаг ч хаана байгаа нь мэдэгдэхгүй спортын төрөл ч бас бий. Формула-1 бол маш нэр хүндтэй учир юу болсон тэр даруйд л далайцтайгаар хурдан цуурайтдаг.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby Marco » Sun Sep 27, 2009 4:18 pm

Сингапурын Гран Пригийн байрлал эзлэх шалгаруулалтанд Хэмилтон тэргүүлж Феттель , Росберг нар удааллаа.

Байрлал эзлэх уралдааны сүүлийн хэсэгт Люьис Хэмилтон өрсөлдөгчдөөсөө илүү хурдалж чадлаа.Брауны нисгэгчид энэ удаа амжилт муу байна. Кү-3 дуусахаас хэдхэн секундын өмнө Брауны нисгэгч Рубенс Барикелло хана мөргөж осолдсон учир коммисарууд шалгаруулалтыг улаан дарцагтай шууд дуусгасан юм. Барикелло тавдугаар байрлалыг эзэлсэн ч хурдны хайрцаг сольсон болхоор дүрмийн дагуу 5 байрлал ухрах юм.Харин дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж яваа Женсон Баттон шалгаруулалтын хоёрдахь хэсгээс хасагдав. Тэр Б12- оос гараагаа хийнэ.Ред Буллын Себастьян Феттель, Марк Веббер нар Б2, Б4 эзэллээ.Тэдний завсар Уильямсийн Нико Росберг Б3 оров. Гарааны зургаад өнгөрсөн жилийн Сингапурын ялагч Фернандо Алонсо оров. Барикелло 5 байрлал ухарч Б10 –аас гарч Алонсо , Тимо Глок, Ник Хайдфельд, Роберт Кубица болон Хейкки Ковалайнен нар нэг байрлал ахиж гарааг хийнэ. Ферраригийн хоёр нисгэгч эхний аравт багтаж чадсангүй. Физикелла эхний хэсгээс гаран Б18 , Райкконен хоёрдахь шалгаруулалтаас хасагдаж Б13 т орлоо.

1 L. Hamilton McLaren / Mercedes 1:47.891
2 S. Vettel Red Bull Racing / Renault 1:48.204 + 0.313
3 N. Rosberg Williams / Toyota 1:48.348 + 0.457
4 M. Webber Red Bull Racing/ Renault 1:48.722 + 0.831
5 R. Barrichello Brawn GP / Mercedes 1:48.828 + 0.937
6 F. Alonso Renault / Renault 1:49.054 + 1.163
7 T. Glock Toyota / Toyota 1:49.180 + 1.289
8 N. Heidfeld BMW Sauber / BMW 1:49.307 + 1.416
9 R. Kubica BMW Sauber / BMW 1:49.514 + 1.623
10 H. Kovalainen McLaren / Mercedes 1:49.778 + 1.887
11 K. Nakajima Williams / Toyota 1:47.013 -0.878
12 J. Button Brawn GP / Mercedes 1:47.141 -0.750
13 K. Rаikkоnen Ferrari / Ferrari 1:47.177 -0.714
14 S. Buemi Scuderia Toro Rosso / Ferrari 1:47.369 -0.522
15 J. Trulli Toyota / Toyota 1:47.413 -0.478
16 A. Sutil Force India / Mercedes 1:48.231 + 0.340
17 J. Alguersuari Jr. Scuderia Toro Rosso /Ferrari 1:48.340 + 0.449
18 G. Fisichella Ferrari / Ferrari 1:48.350 + 0.459
19 R. Grosjean Renault / Renault 1:48.544 + 0.653
20 V. Liuzzi Force India / Mercedes 1:48.792 + 0.901

“Marina Bay” нь 5,067 метр урт зам бөгөөд 61 удаа тойрох ёстой. Нэг тойрогт 2,5 литр бензин зарцуулах ба цэнэглэх зогсоолд ороод гархад 19,5 секунд орчим хугацаатай болно гэсэн тооцоо гарчээ. Багууд энэ тоон үзүүлэлтэнд тулгуурлан тактикаа боловсруулах нь ойлгомжтой. Дугуй тактикт их үүрэгтэй. Зарим багууд нэг зогсох стратегитай байх магадлалтай байгаа.Үүнд Форса Индиагийн Адриан Сутил, Тоёотагийн Ярно Трулли орж байна.

Lewis Hamilton 660,5 kg
Sebastian Vettel 651 kg
Nico Rosberg 657,5 kg
Mark Webber 654,5 kg
Fernando Alonso 658 kg
Timo Glock 660,5 kg
Nick Heidfeld 650 kg
Robert Kubica 664 kg
Heikki Kovalainen 664,5 kg
Rubens Barrichello 655.5 kg
Kazuki Nakajima 680,7 kg*
Jenson Button 683 kg*
Kimi Rдikkцnen 680,5 kg*
Sebastien Buemi 678 kg*
Jarno Trulli 690,9 kg*
Adrian Sutil 693 kg*
Jaime Alguersuari 683,5 kg*
Giancarlo Fisichella 678,5 kg*
Romain Grosjean 683 kg*
Tonio Liuzzi 656 kg*

* Байрлал эзлэх шалгаруулалтын дараа шатахууны хэмжээг чөлөөтэй сонгоно

Мөн энэ удаагийн уралдаанд “Safety Car” зам дээр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Зам тун нарийн бөгөөд бага зэрэг анхаарал алдах төдийд ханатай золгох эрсдэлтэй.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby Marco » Mon Sep 28, 2009 7:09 pm

Алонсо Феррарид ирхээр болжээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby kayo » Mon Sep 28, 2009 8:01 pm

Marco wrote:Алонсо Феррарид ирхээр болжээ.

Alonso ch buh bagiig damjihnee, Fishchillaa-g jiihnee dee, ug ni ter enetheg bagtaa sain uraldaj baisan yumsan
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Mon Sep 28, 2009 9:33 pm

Физик яах вэ.
Харин Масса Кими 2ыг яах гэж байгаа юм бол.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Marco » Tue Sep 29, 2009 12:18 pm

Физикеллаг явуулж Масса эргэж ирнэ. Кими Макларенд очиж байгаа гэсэн яриа байна
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby Цэнгүүн » Fri Oct 02, 2009 1:38 am

Кими Макларенд очиж байгаа гэсэн яриа байна[/quote]


Өө эргээд ирж байгаа юмуу :)(
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула-1 2009

Postby Цоомоо » Fri Oct 02, 2009 2:14 am

Ф1-ээс гарч ч магадгүй гэж байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула-1 2009

Postby Yabraa » Fri Oct 02, 2009 2:22 am

Рено капут, хайрт Алонзо маань заналт Феррарид оччихоор би Ф1-ийг үзэж юугаа хийнэ дээ, энэ улирал анхнаасаа л нэг гачин эхэлсиймдаа даа юун Браун, юу Баттон.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Sun Oct 18, 2009 12:21 am

Өнөө орой 2 цагаас байрлал тогтоох.
Яааая чанга байна шүү. Ядаж байхад тв-гээр гарахгүй.
71 тойрог, 4.309 километр.

Image
энэ 2 дараа жил хамтрах нь дээ.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Бээгий » Sun Oct 18, 2009 12:56 am

erde wrote:Өнөө орой 2 цагаас байрлал тогтоох.
Яааая чанга байна шүү. Ядаж байхад тв-гээр гарахгүй.
71 тойрог, 4.309 километр.

Image
энэ 2 дараа жил хамтрах нь дээ.

nice nice :-D :-D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Sun Oct 18, 2009 11:49 am

Image
Бороо орсны улмаас Q1,Q2 дараа уралдааныг түр зогсоож цаг агаар сайжрахыг хүлээжээ.
Уралдаан орон нутгийн цагаар 2,00 пм-д эхэлж 16,41 пм-д дууссан нь Ф1-ийн түүхэнд дэхь хамгийн удаан болсон байрлал тогтоох гараа боллоо.

Өнөөдөр шөнийн 1,00цагаас Интерлагос тойрогт энэ жилийн 16 дахь ГП явагдана. Үүний дараа 01/11/2009нд сүүлийн ГП.
Мөн Трулли Веттелийн замд саад болсон гэж анхаарулга авсан гэнэ. Тэрээр үүнийгээ үзэгдэх орчин муу байсан гэж тайлбар хийж.

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Сэбастьян Буэми
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Аагий » Mon Oct 19, 2009 9:56 am

Ж.Баттон энэ жилийн Дэлхийн аварга боловоо гэж.
Өчигдөр харин Л.Хемилтон сайн байлаа шт, 18-с гараад 3-т ороод. :eek:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула-1 2009

Postby Чуугий » Mon Oct 19, 2009 3:12 pm

Эхнээсээ л их сонирхолтой гараа боллоо доо.Ковалэйнан,Райкконэн 2 пит стоп дээрээ пактлаад байсан уу гүй юу.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Mon Oct 19, 2009 5:02 pm

Кими уул нь 5аас гарсан баймаар. Тэгсэн арван хэдэд явж байсан. Гараа л их гоё юм болсон байх :smile:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby mick » Mon Oct 19, 2009 5:25 pm

За ингээд балиалж явдаг гар маань анхныхаа Аваргын түрүүг авлаа...

Image

Image

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула-1 2009

Postby Чуугий » Mon Oct 19, 2009 7:53 pm

erde wrote:Кими уул нь 5аас гарсан баймаар. Тэгсэн арван хэдэд явж байсан. Гараа л их гоё юм болсон байх :smile:


Гараа ч гоё болсон.Баахан гарууд л мөргөлдсөн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2009

Postby Yabraa » Mon Oct 19, 2009 8:53 pm

Ж.Баттонд баяр хүргье ээ. Нэг юм дуулгах хүн анхнаасаа л мэдрэгдээд байсан. Баррикелло бас их сайхан хүн юмаа, Шумахерын үед даргдаал байдаг байсан, одоо ч гэсэн бүтэн улирал араас нь дэмжээд аваргалуулчаад хамт баярлаад л, тэгсэн тэр залуучууд арай л муухай хөлөө жийлцдэг дээ.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby Yabraa » Mon Oct 19, 2009 8:57 pm

Сүүлийн 2 жилийг бодвол их тайван улирал өндөрлөхнээ, 2 жилийн өмнө Райкконен түрүүлхэд гайхамшиг тохиосон, өгөрсөн жилийн Хамилтоны эцсийн мөчийн түрүү яа яа муухай байсан шүү.
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby Mojul » Tue Oct 20, 2009 1:42 am

Райконенг Алонсогоор сольж байгаам бна. Энэ жил ёстой санаагүй хүн түрүүллээ.
Баттонд баяр хүргье... :gold

гэснээс ямар машинаас гал гараад бсан бэ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby Чуугий » Tue Oct 20, 2009 8:17 am

Райкконэн пит стопд зогсчоод явж байхад нь гал гараад байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Wed Nov 25, 2009 4:24 pm

Image
Товчлуур Макларэнтай 3 жилийн 18 саяын гэрээ байгуулж.

Кими дараа жил өнжих бололтой. Ферраритай гэрээ цуцалснаас хойш Макларэнтэй хэд хэдэн удаа уулзсан боловч үр дүнд хүрээгүй гэж түүний менежэр Стив Робертсон хэлж.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Miro Klose » Wed Nov 25, 2009 4:34 pm

Шумахер иргэж ирнэ гээд байсан ирсэн үү? Фирари Шумахерийг яваал амжилт үзүүлсэнгүй тэ?

Image
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Формула-1 2009

Postby Г.Баяраа » Wed Nov 25, 2009 4:45 pm

Шуми бараг Мерседест ирж Росбергттэй хамтрах байхаа ...Герман нөхдүүдээр л Мөнгө сум занимаалдах гээд байх шиг байна ....Эсвэл Хэйки байж болох юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Wed Nov 25, 2009 4:50 pm

Шуми очихгүй ээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron