Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Tue Feb 05, 2008 1:46 am

Формула 1 ийн гэрлэн дохио,далбаа дүрмийн талаар энэ сэдэвийг нээлээ.

Image
Image
Image

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Tue Feb 05, 2008 7:19 am

Үзээд байдаг ч дүрмийн нарийн ширийн зүйлийн төдийлөн мэддэггүй. Хэрэгтэй зүйл оруулсан Маркодоо баярлалаа :-D :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Sat Apr 05, 2008 11:18 pm

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby a_odko » Sun Apr 06, 2008 12:40 am

ёстой хэрэгтэй зүйл оруулж байна да... :-D :-D :-D сэдвийг наачихлаа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby meesh » Mon Apr 07, 2008 11:51 am

Эх хэлээрээ тайлбартай үзсэн чинь гоё л юм байна лээ..........Урьд шал уйтгартай **н** гэж боддог байсан
юуг нь мэддэггүй байсан болохоор тэгэж санагддаг байжэээээээ.....Сайхан юм байна лээ одоо тэр тэгэх байхаа ингэх байха ингэж солино тэгж гүйцэж түрүүлэх байх ийм тактик баритлах байх энэ тэр гээд лайтай
юм байна лээ.. :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby *R9* » Sat Apr 12, 2008 11:45 am

Шумигийн үеэс үзэж эхэлсэн. Гэхдээ Монгол тайлбартай үзэх дажгүй юм билээ. Тэр тайлбарлаж байгаа гар нь нэлээн мэдлэгтэй юмшиг байналээ. байрлалын гарааг үзэж чадахгүй юм. :mrgreen:

Уралдааны явцад заавал зөөлөн дугуй 1-ийг тавих ёстой гэсэн дүрэм байдаг юм билээ. Энэ тэрээс тавиач Марко :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Wed Apr 16, 2008 11:17 pm

Уралдааны спортод дугуй нь "хар алт" гэж нэрлэгддэг. Ялангуяа Формула-1д ялалт эсвэл ялагдлыг шийдхэд дугуй чухал үүрэгтэй .Формула-1 дугуй нь ( бусад уралдааны дугуйнууд мөн адил) бусад энгийн дугуйтай харьцуулбал ,ашиглагдаагүй үед ч хурдан элэгдэлд ордог.UV light буюу хүний нүдэнд үл үзэгдэх хэт ягаан туяа нь дугуйны элэгдлийг түргэсэгдэг учир тусгай уут углаж хадгалдаг.
Image

Зам дээр гарах хугацааг хүртэл ууттай нь байлгаж гамнана.

Image

Японы Bridgestone компани Формула-1д ганцаараа дугуй нийлүүлэх эрхтэйг хүн бүр мэдэх бизээ.Дугуйнуудыг Токиогоос шууд ГП болох газрууд луу илгээдэг ба европд болох уралдаануудын дугуйг Лондонд нэг түр зогсолт хийж ,цаашаа онгоцоор эсвэл ачааны машинаар тээвэрлэж уралдааны замд хүргэнэ.ГП болгонд 2200 ширхэг дугуй илгээнэ.Энэ нь ойролцоогоор 22,000 кг юм.
Дугуй нийлүүлэгч Bridgestone 4 өөр төрлийн хольц,хатуулагтай дугуйг санал болгодог.Жишээлбэл" super soft", "soft medium" ба "hard soft" ,"hard medium" гэх мэт.Түүнээс ГП болох долоо хоногт баг бүр хуурай замын нэг хатуу,нэг зөөлөн (уян) төрлийг ,нэг борооны замын төрлийг сонгох эрхтэй.Нийт 14 багц (1 багц 4 ш)хуурай замын,5 багц борооны замын ,4 багц онцгой үед хэрэглэх дугуйг нисгэгч тус бүр авна.Баасан гаригын 1,2 дахь бэлтгэлийн туршилтанд баг бүр ,сонголт болгоноосоо 8 багцыг,борооны дугуй 2 багцыг авч 3 дахь туршилтын өмнө бүгдийг нь буцааж тушаана.Үлдсэн хугацаанд хэрэглэх дугуй гэж нисгэгч болгон хуурай замын сонголт тус бүрээсээ таван багцыг ,нийт 40 дугуйг аваад байр эзлэх шалгаруулалтын (Qualifying) өмнө нэг,нэг багцыг буцааж өгнө.(32)Тэдгээр дугуйгаар уралдааныг дуусгана . Борооны дугуй мөн нисгэгч бүр дөрвөн багц борооны замын(нойтон) гурван багц онцгой үед хэрэглэх дугуйг авна(28) .Уралдаанд баг болгон зөөлөн ,хатуу сонголтоосоо заавал нэг багц хэрэглэсэн байх ёстой.
Зөөлөн дугуй цагаан ховилтой,борооны дугуй нь цагаан зураасаар тэмдэглэгдэнэ.
Last edited by Marco on Thu Apr 17, 2008 10:54 pm, edited 1 time in total.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Жавхлан » Thu Apr 17, 2008 3:59 am

Marco :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby meesh » Thu Apr 17, 2008 2:22 pm

Marco wrote:Уралдааны спортод дугуй нь "хар алт" гэж нэрлэгддэг. Ялангуяа Формула-1д ялалт эсвэл ялагдлыг шийдхэд дугуй чухал үүрэгтэй .Формула-1 дугуй нь ( бусад уралдааны дугуйнууд мөн адил) бусад энгийн дугуйтай харьцуулбал ,ашиглагдаагүй үед ч хурдан элэгдэлд ордог.UV light буюу хүний нүдэнд үл үзэгдэх, энгийн нүдэнд үзэгддэг гэрлээс богино ба рентгэн гэрлээс урт ,электрон соронзон цацрагийн долгионт туяа нь дугуйны элэгдлийг түргэсэгдэг учир тусгай уут углаж хадгалдаг.


Сүртэй орчуулсан байна шүү хэхэхэхэх :D ..UV-ultra violet зүгээр монголоор бол хэт ягаан туяа гэнэ....
Цахилгаан соронзон долгион.......
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Thu Apr 17, 2008 10:59 pm

Тэгсэн байна хэхэхэ зүгээр л хэт ягаан туяа нь зөв meesh_a д баярлалаа, өөрөөр хийчихлээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Bibby » Wed Apr 23, 2008 7:15 am

:-D
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Sat Jun 07, 2008 6:10 am

Формула-1-ийн нисгэгчийн аюулгүй байдлыг хангах зургаан гол зүйл

Нанотехнологиор үйлдвэрлэгдсэн техник төхөөрөмж ,эд ангиудыг Формула-1-д өргөн ашигладаг билээ.Энэ нь нүүрстөрөгчийн атом,металлын атомаар чанаржсан бүтэцтэй нүүрстөрөгчийн нийлмэл нэгдэл юм . Жин нь хүнд цул металлаас 90 гаруй хувь хөнгөн, бөх бат, эдэлгээний хугацаа нь хэдэн арав дахин урт байна. Тэдгээр нь гэрлийн долгионы урттай тэнцэх зайнд бие биетэй нь эгнүүлэн угсарсан, хоорондоо дээд зэргийн бөх батаар барьцалдсан атомуудаас бүтсэн, зөгийн үүр адил торон хэлхээс маягаар нийт биеийн 90 гаруй хувь нь хийгдсэн байдаг.Энэ нийлмэлээр бүтээгдсэн бүхэн нь Формула-1-ийн машинд нисгэгчийн аюулгүй байдал,амь насыг хамгаалахад чухал үүрэгтэй.

Hans
Head and Neck Support
системийн талаар ярихын өмнө G-ачаалалын тухай хэлэх зүйтэй байхаа. Энгийнээр хэлбэл G-ачаалал нь хөдөлгөөн хурдсах,огцом эргэлт,зогсолтоос (ялангуяа пуужин хөөрөх,байлдааны онгоцны эргэх нислэгт) биед үүсэх хүчний ачаалал юм.Та бүхэн уралдааны үед, нисгэгчийн биед үүсэж байгаа G ачааллыг,хэрхэн хэмжиж байгааг дэлгэцэн дээрээс харсан байхаа.

1. Head and Neck Support систем урагшаа чиглэсэн, хэт огцом хөдөлгөөн, аюултай мөргөлдөөний үед толгой болон хүзүү ,нугас,нурууг гэмтлээс хамгаалах үүрэгтэй. Жолоочийн мөрөн дээр углагдан суурлиулах бэхэлгээнээс холбоотой бүс нь дуулганы хоёр хажуу талд бэхлэгдэнэ.Энэ нь холбоос нь ослын үед түүний хүчийг багасгаж,хүзүү ,толгойн гэмтэлээс сэргийлэхэд нөлөөлнө.Мөрөнд суурилах бэхэлгээ нүүрстөрөгчийн нийлмэлээр хийгдэнэ.
Наns –ыг 1980 оны дундуур Мичиганы Их сургуулийн Др.Роберт Хуббард зохион бүтээжээ.1990 оны сүүлээр Формула-1 д ашиглах судалгааны ажилууд анх хийгдэж эхэлсэн байна.2003 оноос Формула-1-д бүх нисгэгч нар заавал хэрэглэх журамтай болжээ.

Image
Image

2.Monocoque


“Monocoque.Машины төв хэсэгт байрлана.Жолоочийн “амь хорогдох “өрөө ч гэж нэрлэдэг.Түүнийг урд нь хөнгөн цагаанаар хийдэг байсан бол одоо нүүрстөрөгчийн нийлмэлээр бүтээдэг болжээ.Хөнгөн цагаан шиг хөнгөхөн мөртлөө түүнээс нягтралаараа илүү . Гангаас хоёр дахин хатуу гэхдээ тав дахин хөнгөн юм байна. Формула-1-д, грамм болгоныг тооцно. Monocoque нь 12 үе нүүрстөрөгчийн нийлмэлийн давхрага хуудаснаас бүтэх ба тэдгээрийн завсар болгон хөнгөн цагаан давхрага ,хатуулаг чанарын нэмэгдэл болон орсон байх ажээ.


3.Салхи дамжуулагч
Жолоочийн суудлын ард байрлаж(,Monocoque-тэй холбоотой) сөрөх агаарын урсгалаар моторыг хөргөх үүрэгтэй ч нисгэгчийн аюулгүй байдалд бас чухал ач холбогдолтой.Осол болж машин хөмөрсөн тохиолдолд жолоодогчын толгойг ,газартай мөргөлдөх аюулаас хамгаална.9-12 тн ачааллыг даах ба мөн л нүүрстөрөгчийн нийлмэлээс бүтнэ.

Image


4.Суудал, аюулгүйн бүс
Жолоочын биеийн хэвний тусламжтайгаар түүнд тохируулан тухлаг болгож хийхээс гадна машины жингийн хувиарлалт аль болох суудалтай уялдаа ,авцалдаатай байхаар тооцож бүтээнэ.Суудлыг бас нүүрстөрөгчийн нэгдэлээр хийж,шатахгүй нийлмэлээр бүрнэ.
Суудал нь Monocoque дээр бэхлэгдэхгүй, FIA-ийн дүрэмд зааснаар их биед 2 боолтоор боож бэхэлнэ.Энэ 2 боолт нь аврагчидад хялбар олдохоор тэмдэглэгдэж,бусад машинуудад мөн ялгаагүй таарах багажаар суллагдахаар боогдсон байна.
Аюулгүйн бүс нь яг л байлдааны онгоцныхтой адил .1972 оноос зургаан талт бүсийг хэрэглэх дүрэмтэй болжээ.Нэг товчлуур дархад л бүгд тайлагдахаар бүтээгджээ. Дүрэмд зааснаар,бүсний бэхлэгдсэн хэсэг бүр 1470 кг ачаалалыг даах ёстой.Түгжээ,хэлийг титанаар хийнэ

Image


5.Дуулга
Формула-1 ийн дуулга бол жинхэнэ High-Tech бүтээгдхүүн юм.
Нисгэгч бүрийн дуулга нарийн хэмжүүрээр хийгдэнэ.Маш хөнгөхөн нүүрстөрөгчийн нийлмэлээр ихэнхи хувь нь хийгдэж, нягт хатуулаг,галд тэсвэртэй болгоход нь арамид,полиэтилен ,хөнгөн цагаан,титан,магни зэрэг бүтцүүд орно. Нисгэгчийн толгойд гойд таарахаас гадна машины аэродинамикийн бүтэцтэй авцалдсан байдаг.Дуулганы хаалт шил буюу овоо хараа нь 3мм зузаантай поликарбон шилээр хийгдэнэ. Гэрлийн тусгалаас хамааран,үзэгдэх нөхцлийн өнгийн ялгаа нь өөрөө солигдоно.Шилэн дээрхи хуулгыг хуулан авах боломжтой.Үүнийг хүмүүс олонтаа харсан бизээ.Дуулгын орой дээр байрлах агааржуулалтын жижиг нүхнүүд нь секундэд 5-10 литр цэвэр агаарыг дотогш,гадагш урсгалд оруулах үүрэгтэй.Урд талд байрлах шүүлтүүр нь моторын тос,тоормослоход үүсэх нарийн тоосонцоруудыг шүүнэ.Эрүүний хэсэгт холбооны хэрэгсэл суурлина. Дуулгын жин 1250 гр орчим байна.
Дуулганы туршилт маш өндөр түвшинд хийгдэнэ.Шилний хэсгийг 500км цагийн хурдтай сумаар буудхад ,туссан газарын гүнзгий 2,5мм ээс илүүгүй байх ёстой гэнэ.45 секундын турш 800 хэмийн халуунд байлгахад дуулганы дотор тал ,дээд тал нь 70хэмээс хэтрэхгүй халах учиртай юм.Эрүүний бүслүүр 38 кг жингээр татагдхад 30 мм ээс илүү сунахгүй байх ёстой гэнэ.

Image


6.Дугуй

1998 оноос “Сликс” ховилгүй дугуйны оронд одоогийн ховилтой дугуйнуудыг хэрэглэж ирсэн.1999 оноос ,ослын үед, үхэлд хүргэж болохуйц цохилтоос сэргийлэн дугуйг, машинтай нэмэлт кабелиар холбодог болжээ.
Дугуйны бүтцэд 220 гаруй төрлийн орц,материал ордогоос 80 өөр янзын каучукын холбоос багтдаг.Нэг дугуйд 79 хувь нь резин,18 хувь ган,3 хувь нь нийлмэл эд байна.Чанар шалгах 130 дамжлага цэгийг өнгөрнө.






Ашигласан хуудас
Motorsport-total.com
Google.com
tanhim.net
wikipedia.org
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Жавхлан » Sun Jun 08, 2008 3:49 am

Сайхан бичжээ. :eek: Формула 1-т техникийн ололт амжилтыг гайхалтай нэвтрүүлж хэрэглэх юм.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby a_odko » Sun Jun 08, 2008 4:44 pm

:-D ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Цэнгүүн » Fri Jun 13, 2008 4:30 am

saihan bichjee :eek: :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby G@naa » Thu Jul 24, 2008 8:04 pm

:eek: Marco neg bagt ni ajildag yum bish beez. Renault-d neg mongol zaluu bdag gee biz dee.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Sat Jul 26, 2008 2:48 am

G@naa wrote::eek: Marco neg bagt ni ajildag yum bish beez. Renault-d neg mongol zaluu bdag gee biz dee.

Ээ ээ хэхэ.. би зүгээр л нэг сонирхогч :RD тэр Рэнод ажилдаг залуу дизайн зурдаг гэсэн байх шүү
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Г.Баяраа » Sun Jul 27, 2008 8:11 pm

Marco wrote:
G@naa wrote::eek: Marco neg bagt ni ajildag yum bish beez. Renault-d neg mongol zaluu bdag gee biz dee.

Ээ ээ хэхэ.. би зүгээр л нэг сонирхогч :RD тэр Рэнод ажилдаг залуу дизайн зурдаг гэсэн байх шүү


үүргэвчтэй аялалаар гараад байсан бха...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Sat Sep 13, 2008 4:50 am

Орчин үеийн Формула-1ийн машиний залуур нь машинийг бүхэлд нь хянан удирдах ,маш нарийн бүтэцтэй ,электрон удирдлагын төв болтлоо хөгжсөн Hightech бүтээл юм.Залуурыг хийх материалуудад ган,хөнгөнцагаан,резин,хуванцарууд ордгоос ихэнх хэсгийг нь нүүрстөрөгчийн нийлмэл эзэлдэг болхоор жин нь ердөө л 1,3 кг.Нэг залуурыг үйлдвэрлэж эхлэхээсээ авхуулаад дуусах хүртэл нийтдээ 100 цаг зарцуулна.Формула-1ийн баг бүр өөрийн онцлог,хэлбэр дизайн, товч бүхий залуурыг бүтээж хэрэглэдэг.Гэхдээ машиний залуурууд ялгаагүй ижилхэн үүргүүд гүйцэтгэнэ.Товчлуур ,унтраалагууд нь радио холбоог дамжуулах,хурдны хязгаарыг тогтоох,тос,шатахууны өөрчлөлтийг хянах ,хурдны хайрцгыг удирдах зэрэг олон чухал үүрэгтэй.Феррари энэ улиралд 26 янзын товчлуур,унтраалга,дэлгэц бүхий залууртай бол БМВ 18 янзын, товчлуурууд нь өөр газар байрласан залуурыг ашиглах жишээтэй .
Нэг ширхэг залуурын үнэ дунджаар 23-25 мянган евро байна.
FIA-гийн дүрэмд заасны дагуу машинаас маш хурдан ( 5 секундэд) салгаж авах механизимтай байх ёстой. Нисгэгч машинийг орхих ,эсвэл суудлаа эзлэх болгондоо залуурыг салгаж , буцааж угсардаг.
Нэг улиралд нисгэгч бүрд доод тал нь таван ширхэг залуурыг зориулна.Хоёрыг нь байнгын туршилтын баг ашиглана.Сонирхолтой нь ихэнхи багууд ялалт байгуулсан уралдааныхаа залуурыг ялалтын бэлэг тэмдэг болгон ,багийнхаа цуглуулгад дурсгал болгон авдаг ажээ.

Ерээд оны эхэнд Формула-1 ийн машиний жолоо тун энгийн бүтэцтэй байлаа.Дугуй хэлбэртэй , металл диск нь жолооны суурь гол төмөр дээр бэхлэгддэг, ,хамгийн гол нь ердөө л гурваас илүүгүй товчлууртай байв.Нэг товчлуур нь нейтраль товчлуур , цэнэглэх зогсоолд зогсохдоо ашиглана,нөгөө нь нисгэгчийн ундны усыг дамжуулах ,сүүлийнх радио холбооны товч юм.
Электрон системийн шинэ ололтууд нь Формула-1д томоохон хувьсал хийж байлаа.МкЛарэний инженер Жон Бэрнард хамгийн анх шинэ системээ, Найжель Менсолд турших боломж өгчээ.Залуурын ард талд байрлах зүүн гар талын хөшүүрэг нь арааг нэгээр доошлуулах,баруун талынх арааг нэгээр нэмэгдүүлэх үйлдэлтэй энэхүү систем нь хагас автомат хурдны хайрцгыг шууд жолооноос удирдах боломжтой болгосноор Формула-1д ,ялангуяа нисгэгч нарын хувьд энэ нь маш том өөрчлөлт болсон юм.
Үүний дараагаар холбогч (коонс) гишгүүрийг үгүй болгож ,жолоочийг залуур дээрх арааг ажилуулж эхлэхэд, шууд идвэхждэг бүрэн автомат гидро холбогчийг ашигладаг болжээ.

Одоогийн залуур нь машинийг ,цэнэглэхээр эсвэл өөр нэгэн байдлаар зогсох үед нь хөдөлгүүрийг унтраахгүй ажиллуулж байх үүрэгтэй нэмэгдэл товчлуур, унтраалгатай.Ингээд F2008- ийн унтраалга , товчлуурын талаар тайлбарлахыг оролдоё. Залуурын төвд байрлах ерөнхий дэлгэцэнд ямар араанд холбогдсоныг мөн шатахуун ,тос,шингэний хөргөлтийн хэм зэргийг харуулна.Дэлгэц дээрхи мэдээллийг,10+1 тоотой сэлгэх товчлуураар өөрчлөн харна.Машинийг давхиж явхад дэлгэцний дээд талд байгаа ,жижиг гэрэлтүүлэгч (15 ширхэг) улаанаас ногоон,хөх өнгөтэй болон нэмэгдэж гэрэлтхийг та бүхэн анзаарсан байхаа .Эдгээр бяцхан гэрэл нь жолоочид араагаа ямар үед солих вэ гэдгийг нь тодорхойлход нэмэр болдог .Жижиг гэрлүүд хурдны хязгаарлалттай цэнэглэх зогсоолын замаар явхад асахгүй .Хэрэв гэрэлтэж байвал хурд хэтэрч байгааг илтгэнэ.
Доод талд байх жижиг дэлгэцэнд ,хурдны хэмжээ,тойргын хугацаа тэдгээрийн харьцуулалтыг үзүүлнэ.E- доод дэлгэцийн бүх мэдээг харуулна. L -товч нь цэнэглэх зогсоолд хурдны хэмжээг автоматаар тохируулна.N- товчлуурыг зогсож цэнэглэх үед хэрэглэнэ.“Overboots” Ov- товчлуур нь гүйцэж түрүүлхэд нэмэгдэл хүчийг дамжуулах ба дугуйн хий эргэлтийг хязгаарлана.Radio-радио холбоо.S9+S15- нисгэгч сонголтоо чөлөөтэй хийнэ .Pump- ундны усаа уухдаа дарна.R-ухрах араа.IN,MID,EXIT унтраалгууд, машин эргэх үед дугуйны тэнцвэр,эргэлтийг тааруулах үүрэгтэй . Улаан өнгөтэй REV моторын эргэлтийг хязгаарлана.”Alice”төв унтраалга ,12 хүртлэх тохиргоог хадгална.Төв унтраалгын доор хуурай,холимог,нойтон замд хэрэглэх дугуйнуудын жолоодлогын балансыг тохируулагч байрлана.Залуурын зүүн гар талд байрлах(хар,ягаан,улбар дэвсгэртэй ) гурван унтраалгаар гишгүүр , гидро жолоодлого,шатахууны тохируулгыг хийнэ.S8+S10 товчнууд тохируулагыг өгсгөж ,багасгана.
ImageЗураг 1.F2008
1.Ерөнхий дэлгэц -хөдөлгүүрийн эргэлт,арааны дугаар,моторын тос ,шингэнийг хөргөх хэмийг заана.
4.Хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлагч
13.Бага дэлгэц-хугацаа ,тойргын хурдны хугацааг заана.
14.Жолоолдлогын тэнцвэрийг тохируулагч ,хуурай-нойтон -холимог хольцтой дугуйг хэрэглэх үед тохируулага хийнэ.
19.Төв унтраалага-12 хүртлэх тохиргоог хадгална.

Зүүн гар тал

2 Тойргын хугацаа, хурдны хэмжээг харуулах сэлгэх товчлуур
3.Нейтраль товчлуур -цэнэглэх үед хэрэглэнэ.
5. Гүйцэж түрүүлэх үед дугуйны хий эргэлтийг багасгах,богино хугацаанд хүч нэмэгдүүлнэ.
6.Машин эргэлтэнд орж эхэлхэд дугуйн тэнцвэрийг тохируулагч
7.Гарааны бэлэн байдалдыг хангах товчлуур
8.Эргэх явцад дугуйны тэнцвэрийг тохируулагч
9.Нисгэгч сонголтоо чөлөөтэй хийх товчлуур
10.Эргэлтээс гархад дугуйны тэнцвэрийг тохируулагч.
11.Уух, шингэнээ энэ товчлуурыг дарж ууна.
12.Ухрах араа

Баруун гар тал

15 Тойргын хугацаа, хурдны хэмжээг харуулах сэлгэх товчлуур
16.Цэнэглэх зогсоолд хурдны хязгаарыг тогтоох товчлуур.уралдаанд 80км,бэлтгэлд 60км
17.Радио холбоо
18.Тоормос болон гаазны гишгүүрийн даралт ,мэдрэмжийг тохируулагч
20.Тохируулгыг өгсгөн тааруулах товчлуур
21.Шатахууны тохируулага
22.Тохируулгыг багасган тааруулах
23.Гидро жолоодлогын нэмэгдэл хүч
24.Дэлгэцийн мэдээг солих товчлуур
25.Нисгэгч сонголтоо чөлөөтэй хийх товчлуур


ImageЗураг 2. БМВ Заубэрийн залуур, ар тал

1.Залуурын ард байрлах дээд талын хөшүүрэг нь хурдны хайрцагыг удирдана.Баруун гар талын хөшүүрэг арааг нэгээр нэмэгдүүлж,зүүн талынх нь нэгээр доошлуулна.

2 .Холбогч хөшүүргүүд(коонс) доод талд нь байрлана.Нисгэгч нь хоёр хөшүүргийн нэгийг, эргэлт,жолоодлогын нөхцөл байдал ямар байхаас хамаарч баруун ,зүүндээ сэлгэж хэрэглэнэ.


ImageTF108 Тоёота
ImageR28 Рэно

http://sportnews.mn/
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Mojul » Sat Sep 13, 2008 10:52 am

marco сайхан бичдэг шүү......
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Yes Man » Mon Sep 15, 2008 6:36 pm

Марко хоёууллаа хэн түрүүлж бичлэгээ 1000 д хүрэхийг үзэх үү?
Yes Man
 

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Tue Sep 16, 2008 1:49 am

Хэхэ ямар учраас тэгэхийн? Би их бага бичдэг болхоор чи түрүүлэх биз.Хоёр жил болохдоо 400 зууд ч хүрээгүй байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Yes Man » Tue Sep 16, 2008 3:42 am

Зүгээр уралдая л даа.Их хурдаар амьсгалдаг чамд 2 жилд 400 хүрээгүй бичлэг нь хичээвэл 2 сард 4000 хүрэх боломж байна.
Yes Man
 

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Fri Oct 17, 2008 11:43 pm

Техникийн дүрэм

Хөдөлгүүр,мотор

Формула-1 ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ,найман цилиндртэй ,цилиндр бүр нь дээд тал нь 5 хавхлагтай,2,4 литр эзэлхүүнтэй,дөрвөн тактын (ээлжит) хөдөлгүүрийг зөвшөөрдөг.Турбин,цэнэглэдэг болон бусад хөдөлгүүрийг ашиглахыг хориглоно.Мөн зууван поршен ,энерги хуримтлуулагч,хэмжээ нь өөрчлөгддөг яндан,хий гадагшлуулагч зэргийг ашиглаж хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлхийг хориглоно.Хөдөлгүүрийн жин 95 кг-аас багагүй байхыг зааж өгсөн.Моторын эргэлт минутанд 19 000 аас хэтэрч болохгүй.Нэг хөдөлгүүрийг уралдааны 2 долоо( албан ёсоор Бямба,Ням) хоногт ашиглах ёстой.Хөдөлгүүрт агрегат засвар ,тосны насосыг засах зэрэг нэмэгдэл засварыг хийж болно.Хөдөлгүүрийг солисон тохиодолд гараанд 10 байрлал ухрах торгуультай.

Моторын удирдлага

Формула-1 машины моторууд хөдөлгүүр унтрахаас сэргийлэн “Anti-stable ” программтай байна .Энэ нь нисгэгч 10 секундын дотор хөдөлгүүрийг хэвийн ажиллагаанд нь эргээд шилжүүлэхгүй бол энэ хугацаанд хөдөлгүүр нь унтарахаар программчлагдсан байх учиртай.


Хурдны хайрцаг,Электрон


Нэг хурдны хайрцагыг уралдааны 4 долоо хоног ашиглана.Түүнээс өмнө солисон тохиолдолд гараанд 5 байр ухрах торгуультай.
Бүх машинд “McLaren Electronic Systems “(MES) болон “Microsoft”ийн системийг хэрэглэнэ.Энэ системээр, электроны тусламжтай жолоодлого (гараа болон жолоодлогын хяналт) бас хөдөлгүүрийн тоормосыг хязгаарлана.

Шатахууны сав (Бак)

Шатахууны сав нь машины гол шугамаас дээгүүр 40 сантиметраас хэтрэхгүй зайд , нисгэгчийн суудал ,моторын завсарт байна.

Шатахуун

Формула -1 ийн машинд Super-plus бензиныг хэрэглэнэ.2008 оноос шатахууны найрлаганд 5,75 хувь био бензиныг хольж ашиглах дүрэмтэй болсон.

Хөдөлгөх хүч

Машины зөвхөн хоёр дугуй нь хөтлөгч байна.Ухрах араа нь заавал байх дүрэмтэй.Арааны тоо нь 4- 7 хүртэл өөрчлөгдөж болно.

Амортизатор (Зөөллүүр)

Гагцхүү пүрштэй амортизаторыг ашиглана.Явах үед амортизаторын геометр өөрчлөгдөх ёсгүй.Дугуйг тээгч нь 8 тонны хүчийг даах Кевлар олсоор машины аралд бэхлэгдэнэ.


Тоормос

Нэг гишгүүрээр доод тал нь хоёр тусдаа , хоорондоо огт хамааралгүй тоормосны эргэлттэй байхыг заасан байдаг.Нэг эргэлт нь урд талд,нөгөө эргэлт нь ард дугуйнд үйлчилнэ.
Тоормосны суурь хөнгөн цагаанаар хийгдэнэ.Дугуй бүрийн тоормосны суурийг хоёр давхраг (накладтай)тай ,зургаан поршентой байхыг зөвшөөрнө.
Тоормосны дискний зузаан нь 28 миллиметр ,диаметр нь 278 миллиметр байна.

Дугуй

Хэмжээ
Хойд дугуйны өргөны хэмжээ доод тал нь 365 миллиметр,дээд тал нь 380 миллиметр байх ёстой.Урд дугуй нь хамгийн багадаа 305 миллиметр,ихдээ 355 миллиметр өргөнтэй байна. Хуурай замын дугуйны диаметр дээд тал нь 660 миллиметр ,борооны дугуй 670 миллиметр байхаар зааж өгсөн байна.

Ховилтой дугуй

Хойд ,урд дөрвөн дугуй нь бүгд ховилоор бүтэн тэмдэглэгдсэн байна Ховилон тэмдэглэгээ нь 14 миллиметр өргөн, гадаргуугаас 2,5 миллиметр гүнзгий байна.Тэмдэглэгээ хоорондын зай 50 миллиметр зайтай .Урд дугуйны гадаргын өргөн 270 миллиметрээс хэтрэхгүй байх учиртай.Дугуйны хий 20 PSI -гээр хэмжигдэнэ.

Дугуйн бэхэлгээ

Нэг дугуй тээгч хоёр кабелиар бэхлэгдсэн байна.Тус бүрдээ 10 тонны даацтай ,дугуй бүрд 20 тонны ачааллыг даах ёстой.

Бүхээг ( Cockpit)
Аюулгүй байдлын үүднээс нисгэгч 5 секундын дотор бүхээгийг орхих боломжтой байх ёстой.Машинаас залуурыг салгахыг тооцон, энэ хугацааг 10 секунд гэж үзнэ.Толгой болон хүзүүний хамгаалалтын зузаан 75 миллиметр,бүхээгийн урт 850 миллиметр байна.

Машины арал ( Шасси)

Машины арлын хананы өргөн 3,5 миллиметр.Түүнээс 2.5 миллиметрийг Кевлар хэмээх (гангаас тав дахин илүү чанартай) материалиар гадуур нь бүрнэ.Машины өргөний хэмжээ 180 сантиметр байна.Тэнхлэгүүдийн хоорондох арлын өргөн 140 сантиметрээс хэтрэхгүй ,энэ нь мөн урд далавчинд хамаатай .Хойд далавчны өргөн 100 сантиметр ,өндөр нь 80 сантиметраас илүүгүй байна .Машины өндрийн дээд талын хэмжээ нь хамгийн доод цэгээс нь хэмжихэд ,95 сантиметраараас дээш хэтрэхгүй байх ёстой.
Доод шалны бүх хэсгүүд нь (машиныг заагласан дунд шугамаас 25 сантиметр цаана,урд тэнхлэгээс 33 сантиметрийн хойноос машины хамгийн арын хэсэг хүртэл хэмжигдсэн ) доод түвшингээс 5 сантиметр дээгүүр байх ёстой.

Далавч

Хойд далавч нь хоёроос илүүгүй далавчны элемэнтийг харуулсан байх ёстой.Урд далавч ,доод хавтангаас 100 миллиметр дээгүүр байна.

Доод шал

Доод шалны төвд хэсэгт 10 миллиметр зузаантай, 30 сантиметр өргөн модон хавтанг байрлуулна.1миллиметр хэлбэлзэлтэй байж болно.

Гадна арьс

Машины гадна арьс нь тэнхлэг тус бүрээс , урагшаа 120 сантиметр , арагшаа 60 сантиметр урттай байна
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула 1 Дохио,далбаа,тэмдэг

Postby Marco » Fri Oct 17, 2008 11:45 pm

Спортын дүрэм

Цагийн хуваарь:

Баасан
10:00-11:30 цагт - 1.Чөлөөт уралдаан
14:00-15:30 цагт - 2.Чөлөөт уралдаан

Бямба
11:00-12:00 цагт-3.Чөлөөт уралдаан
14:00 цагаас - Байрлал тогтоох уралдаан

Ням
14:00 цагаас -Уралдаан

Гран При зохиогдож байгаа газрын орон нутгийн цагаар явагдана.Зарим улс оронд гараа эхлэх цаг хэлбэлзэлтэй.

Уралдааны замын урт,хугацаа

Нэг Гран Прид, уралдааны замын нийт урт нь 305 км- ээс илүү зайтай байна.Гэхдээ тойргын тоо аль болох цөөн байх ёстой.
Монакогийн хувьд, дундаж хурдны үзүүлэлтийг харгалзан онцгойлон үздэг.
Уралдаан үргэлжлэх хугацаа дээд тал нь хоёр цаг байна.

Нисгэгчид

Улиралын явцад баг бүр дөрвөн нисгэгчтэй байх эрхтэй.Өндөр өртөгтэй солилцоо үүнд хамраахгүй.

Туршилтын зам ,туршилт

Туршилтын зам нь Формула-1 -ийн уралдааны замтай адил лицензтэй байна.
Багууд ,өвөл,зуны цагт туршилтыг завсарлах болон хязгаарлахаа өөрсдийн дураар шийднэ.Туршилт FIA-гийн дүрэмд хамааралгүй тул туршилтыг журамлахгүй.

Машины жин

Формула-1-ийн машин жин уралдааны өмнө тоормосны тос,шингэн мөн нисгэгчийг оролцуулаад ойролцоогоор 605 кг,уралдааны дараа 600 кг орчим байх ёстой.Осол аваар,техникийн эвдрэлээс эд анги үрэгдсэн тохиолдлыг тусгайлан үзнэ.

Дугуй

Японы Брижстоун компани дангаараа ,Формула-1д дугуй нийлүүлэх онцгой эрхтэй.
Дугуй нийлүүлэгч Брижстоун 4 өөр төрлийн хольц,хатуулагтай дугуйг санал болгодог.Жишээлбэл” super soft”, “soft medium” ба “hard soft” ,”hard medium” гэх мэт.Түүнээс ГП болох долоо хоногт баг бүр хуурай замын нэг хатуу,нэг зөөлөн (уян) төрлийг ,нэг борооны замын төрлийг сонгох эрхтэй.Нийт 14 багц (1 багц 4 ш)хуурай замын,5 багц борооны замын ,4 багц онцгой үед хэрэглэх дугуйг нисгэгч тус бүр авна.Баасан гаригын 1,2 дахь бэлтгэлийн туршилтанд баг бүр ,сонголт болгоноосоо 8 багцыг,борооны дугуй 2 багцыг авч 3 дахь туршилтын өмнө бүгдийг нь буцааж тушаaна.Үлдсэн хугацаанд хэрэглэх дугуй гэж нисгэгч болгон хуурай замын сонголт тус бүрээсээ таван багцыг ,нийт 40 дугуйг аваад байр эзлэх шалгаруулалтын (Qualifying) өмнө нэг,нэг багцыг буцааж өгнө.(32)Тэдгээр дугуйгаар уралдааныг дуусгана . Борооны дугуй мөн нисгэгч бүр дөрвөн багц борооны замын(нойтон) гурван багц онцгой үед хэрэглэх дугуйг авна(28) .Уралдаанд баг болгон зөөлөн ,хатуу сонголтоосоо заавал нэг багц хэрэглэсэн байх ёстой.
Зөөлөн дугуйг ховилтой,цагаан зураасаар тэмдэглэгдэнэ.

Гарааны байрлал

Машинууд байрлал эзлэх уралдаанд явсан цагаараа ,хоёр эгнээнд цуваа болон хоорондоо найман метрийн зайтайгаар зогсоно.

Байрлал эзлэх шалгаруулалт (Qualifying)

Бямба гаригт орон нутгийн цагаар 14:00 цагаас эхлэнэ.Эхний шалгаруулалт Кү-1 20 минут үргэлжилэх ба бүх машинууд зам дээр гарч болно.Эхний үе дуусхад ,хамгийн удаан тойргын хугацаатай таван нисгэгч хасагдана.Тэд явсан цагаараа эрэмблэгдэж 16-20-р байрлалыг эзэлнэ.
Хоёрдахь шатанд Кү-2 үлдсэн 15 машин 15 минутын турш өрсөлдөж мөн л хамгийн удаан тойргын хугацаатай таван нисгэгч хасагдана.Энэ тавд 11-15 -р гарааны байрлал оногдож ,хамгийн хурдан нь 11-р ,удаан нь 15-р байрыг эзэлнэ.
Гуравдахь шатанд үлдсэн машинууд ,10 минутын хугацаатай шилдэг арван байрлалын төлөө өрсөлдөнө.Хамгийн хурдан нь гарааны түрүүг авна.
Байрлал эзлэх шалгаруулалтын эхний хоёр шатны ямар ч цагт бензиныг машиндаа авах боломжтой.Эхний хоёр шалгаруулалтаас хасагдсан машинуудыг Ням гаригын уралдаанд ,цэнэглэх зогсоол нээгдэхээс өмнө шатахуунаар цэнэглэж болно.Харин шилдэг арван байрын төлөө өрсөлдөх машинууд 3 дахь шалгаруулалтын өмнө шатахуунаа авсан байх ёстой.Энэ шатахуунаараа уралдаанд оролцоно.
Хөдөлгүүр,моторыг солих

Нэг хөдөлгүүрийг хоёр удаагын уралдааны дараа сольж болно.Улиралын турш нисгэгчид хөдөлгүүрээ нэг удаа солих эрхтэй.Урьдчилан төлөвлөлгүйгээр хөдөлгүүр ,моторыг солих бүрт нь 10 байр ухрааж торгоно.
Уралдааны явцад хөдөлгүүр шатаж,гэмтсэн бол уралдааны дараа ямар ч торгуульгүй солино.
Байрлал эзлэх уралдааны дараа нь буюу уралдааны өмнө хөдөлгүүрээ сольсон нисгэгч 10 байрлал ухрах биш харин цувааны хамгийн сүүлээс гараагаа хийх торгуультай.Хэрэв энэ нь хэд хэдэн нисгэгчид зэрэг тохиолдвол, хувийн дугаар нь бага тоотой нисгэгч бусдынхаа урд талд байрлал эзэлнэ.
Энэ дүрэм нь Баасан гаригын чөлөөт уралдаан хамаарахгүй.

Тойргын хязгаарлалт

Чөлөөт уралдаан болон байрлал тогтоох шалгаруулалтад тойргын хязгаарлалт бий.

Гараа

Гараанаас 30 минутын өмнө цэнэглэх зогсоол нээгдэнэ.Нисгэгч нар 15 минутын дотор гарааны байраа эзлэх ёстой.Энэ хугацаанд амжаагүй нь цувааны ард, цэнэглэх зогсоолоос гараагаа хийнэ.
Гараа эхлэхээс 5 минутын өмнө дугуйнуудыг угсарсан байх ёстой.Гараанаас нэг минутын өмнө хөдөлгүүрийг асаана.
30 секунд- дохиогоор уралдааныг халаалтын тойргыг хийнэ.Энэ үед гүйцэж түрүүлэх хориотой. Хэрвээ нисгэгч, халаалтын тойргыг хийх үед саатаж , нийт цувааг гүйцэж түрүүлээгүй тохиодолд өөрийнхөө эхний гарааны байрлалдаа эргэн очно.Бусад тохиодолд цувааны сүүлийн байрнаас гарааг хийнэ.
Гарааг цуцалсан тохилдол бүрт 5 минутын дараа гарааг шинээр хийнэ.Үүнээс үүдэн уралдаан нэг тойргоор багасна.Бороо их орсон зэрэг хүндрэлтэй нөхцөлд аюулгүйн машинтай гарааг хийж болно.
Жирийн гараанд ,сүүлийн машин өөрийхөө байрлалыг эзэлсний дараа ,гэрлэн дохионы таван эгнээ гэрэл,секундын зайтайгаар асна.Бүх гэрэл унтарсан нь гарааны дохио болно.Нисгэгч ямар нэгэн асуудалтай байгаагаа мэдэгдэж дохио өгвөл гарааг түр зогсооно.Үүнийг шар туг болон гарааны гэрлэн дохиогоор мэдэгдэнэ.
Аюулгүйн машин ( Safety-Car)

Уралдааныг удирдагчид аюулгүйн машиныг зам луу илгээсэн үед зам дагуу “SC” тэмдгээр анхааруулна.
Уралдааныг хошуучлагчын урд аюулгүйн машин байраа эзэлнэ.Аюулгүйн машин зам дээр гарсан үед цэнэглэх зогсоолд орох хориотой.Хэрэв үүнийг зөрчвөл Stop-and-Go торгуулийг онооно.Зөвхөн “Pit Lane open” дохиог өгсний дараа машинууд зогсоолд орно.
Тойрогдуулсан машинууд нь аюулгүйн машиныг мөн хошуучлагчдыг гүйцэж цувааны ардаас байраа эзэлнэ .Гараа ,барианы хэсэгт зорчих боломжгүй, аюултай бол аюулгүйн машин нь цэнэглэх зогсоол дундуур цувааг удирдан явж болно. Аюулгүйн машин замыг орхих болсон тойргыг нисгэгч нарт, анхааруулага гэрлээр мэдэгдэнэ.
Уралдааныг зогсоох,шинэ гараа

Хэрэв уралдаан нь эхний хоёр тойрогт саатаж ,зогсвол гарааг шинээр хийнэ.Хоёр тойргын хооронд болон нийт замын 75 хувийг туулсан үед шинээр гарааг эхлүүлж болно.Хоёрдахь гарааг хийж буй тохиодолд аюулгүйн машинтай эхэлж, машинууд эхний удаа уралдааныг зогсоох үед байсан байрлалаар гараагаа хийнэ.
Шинээр гарааг эхлүүлэх боломжгүй бол хагас оноог өгнө.Уралдааныг зогсооход ,нийт замын 75 хувиас дээшхийг туулсан бол оноог бүтнээр нь тооцож өгнө.

Нисгэгч уралдааныг орхисон үед өгөх үнэлгээ
Нисгэгч уралдааныг орхих үедээ нийт замын 90 хувийг туулсан бол үнэлгээг нь өгнө.

Цагийн торгууль

Уралдааны удирдлагаас гурван цагийн янзын торгуулийг оноох боломжтой.Цэнэглэх зогсоолийн шугамаар нэвт явж өнгөрөх ,өөрийн зогсоолд 10 секундын турш зогсох эсвэл дараагийн уралдааны гараанд 10 байр ухраах зэрэг болно. Нисгэгчид торгууль оноосныг мэдэгдсэнээс хойш гурван тойргын дотор гүйцэтгэх ёстой.Эхний хоёр торгуулийг, уралдааны сүүлийн 5 тойрогт эсвэл уралдааны дараа оноохоор болсон тохиолдолд тухайн нисгэгчийн нийт цагаас 25 секунд хасаж торгоно.

Хурдний хязгаарлалт

2004 оны улиралаас байрлал эзлэх шалгаруулалт болон уралдааны үед цэнэглэх зогсоолийн дээд хурдыг 100 км/цаг гэж хязгаарлалт хийсэн.Уралдаан замын цэнэглэх зогсоол нарийнхан бол хурдны хэмжээг багасгаж болно.Жишээлбэл Монакод хурдны хэмжээг багасгах зайлшгүй хэрэгтэй болдог.
Зөрчвөл уралдаанд, 10 секунд зогсох цагийн торгууль харин чөлөөт уралдаанд хэтэрсэн км цаг бүрд 250 евроний торгуультай.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Next

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron