Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Формула1-2008

Postby Marco » Sun Jan 06, 2008 12:26 am

Формула1-2008
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sun Jan 06, 2008 12:27 am

Шинэ оны шинэ төрхүүд

2008 онд Формэл 1 ийн ертөнцөд баг,багын бүрэлдэхүүн,дүрэм,замд олон өөрчлөлтүүд орлоо.

Нисгэгч ба багуудад гарсан өөрчлөлтүүд

Нэг жилийн дараа хоёр удаагын ДА Алонсо төрхөмдөө буцаж ирлээ. Түүний шилжилт хөдөлгөөнөөс өөр нисгэгч нарын хэн аль багт байх нь шийдэгдсэн гэхэд болох юм.Түүнийг Рэногоос явахад орлож ирсэн Хэйки Ковалайнэн МкЛарэнаас явахад нь хоёрдахи удаагаа орыг нь залгаж МкЛарэнд ирлээ.Алонсо ,хуучин ДА Нэлсон Пикуэтийн(BRA) хүү Нэлсон Пикуэт жуниортой мөр зэрэгцэхээр болов.
Энэ улиралд Фэррари,БМВ Заубэр,Рэд Булл ба Хонда нар хуучин бүрэлдхүүнээрээ уралдана.Фэррари багын дарга Жон Тодтын дараагын залгамжлагчаар Стэфано Домэникалиг албан ёсоор томилохоор болжээ.Уг нь Росс Брауныг эргүүлж авахаар санаатай байсан боловч тэрээр энэ жил Хондад хүчин зүтгэх гэрээгээ аль оны өмнө үзэглэсэн билээ.Тэгэхээр Хондад энэ жил ахиц гарна гэж найдаж болно.Уиллямс- Тоёото багт Нико Росбэргтэй цуг Казуки Накажима байх ба туршин нисгэгчээр 20 настай Нико Хүлкэнбэрг(GER) уралдах болжээ.Ер нь герман нисгэгчдийн залуу халаа сайн бэлтгэгдэж байгаагын жишээ энэ юм.Түүнтэй насаар чацуу нутаг нэгт Сэбастян Вэттэл нь Сэбастен Боурдаистэй(FRA) хамт Торро Россод уралдана.Формэл 1 д Форса Индиа баг нь Спайкэр багын зайг нөхөн энэ жилээс анх удаагаа оролцож байгаа билээ.Одоогоор нисгэгчээр Адриан Сатил байгаа ба хамтран зүтгэгч нь тодроогүй байна.

Уралдааны хуанлид гарсан өөрчлөлтүүд

Хойд Америкийн хүснэгтээс Индианаполис хасагдаж канадын Монтрэал ганцаараа үлдлээ.Долдугаар сарын германы Нюрбуринг жагсаалаас гарч Хокэнхаймринг буцаж ирлээ. Цоо шинээр Валэнсиа,Сингапурын замууд бэлэн болжээ.Валэнсиад Европын ГП явагдах ба Сингапурт Формэл 1 ийн түүхэн дэх анхны шөнийн уралдаан явагдахаар төлөвлөгдлөө.Сингапурын зам нь 5,067 км урт 14 зүүн 10 баруун эргэлттэй .Шөнийн гараанд 61 тойрог уралдах ба хамгийн удаан тойрог 80-100км\ц хурдтай хамгийн хурдан тойрогтоо 300 км\ц хүртэл хурдлах тооцоо гаргажээ.

дүрэмд

FIA 2007 онд V8 (8 н цилиндэрт) моторуудыг дараагын 10 жилд хөлдөөж ашиглахаар шийдвэрлэсэн юм.Энэ нь зөвхөн ирэх 5 жилд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан үед өөрчлөгдөх боломжтой ажээ.
(V мотор нь Өргөгч бүлүүрийн моторын(Hubkolbenmotor,Heave piston motor) сайжруулсан хэлбэр юм.Энэ мотор нь шатах хийн хэмнэлийн өөрчлөлтөөр эргэлдэх хөдөлгөөнийг татах түлхэх хөдөлгөөнт бүлүүрт шилжүүлдэг.V моторын цилиндрын налуу 170 хэмээс 180 хэмд байна.V үсгийн хэлбэртэй учир үүгээрээ нэрлэгдсэн бизээ.V мотор бидний сайн мэдэх Ford Mustang, Pontiac GTO мотоциклд Ducati,Harley-Davidsonд хэрэглэгдэж ирснээр нэрд гарсан билээ.)
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Mon Jan 07, 2008 1:08 am

.


Фэррари F2008 аа танилцууллаа.

МкЛарэн MP4-23 аа танилцуулахын яаг нэг хоногын өмнө Фэррари F2008 аа танилцууллаа
Шинэ Фэррарид шинэ урд далавч, хажуугын далавч гэх мэт аэродинамикийн өөрчлөлт хийжээ.
Техникийн үзүүлэлтээс
Дугуй . Bridgestone
Араа.Долоо-Хурдан солигдох араа - ухрах араа
Жин .605кг (Нисгэгч,бүх шингэн ба камэрын хамт)
Мотор. 056
Цилиндрын тоо.8
Ажиллах эзэлхүүн.2.398 cc
Мотор\Жин 95кг
Бензин.Snell V Power ULG 64
Тос.Snell SL-1098

F2007 той харьцуулахад
Image
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Tue Jan 08, 2008 1:04 am

Гол өрсөлдөгч Фэррариг шинэ загвараа танилцуулсны нэг хоногын дараа Штутгарт хотноо МкЛарэн Мэрсэдэс 2008 оны
шинэ загвар MP4-23 аа танилцууллаа.Л.Хамилтоны төрсөн өдөр давхцаж байгаа нь бас нэгэн чамин бэлэг боллоо хэмээн бичлээ.Пүрэв гаригаас эхлэн Жэрэсд туршин нисэхээр төлөвөлжээ.Шинэ машин нь гадна талаас хархад урдахи загвараас ялгахад хэцүү ч асар их найдвар тавцьгааж байгаа ажээ.MP4-23 т нийтдээ 14 000 цагийн ажил зарцуулжээ.Анхны дизайн 2006 оны 11сард бэлэн болж 2007 оны 3 сард түүнийг босгох эхний суурь тавигдаж 2007 оны 11 сард их бие арал бэлэн болжээ. Мэлбурны гарааны өмнө шинэ эд ангиуд бүгд бэлэн болхоор төлөвлөгджээ.

Их бие.MP4-23
Дугуй.Brigestone
Араа.7. хурдан солих-ухрах
Жин.650кг(Нисгэгч,бүх шингэн,камэрын хамт)
Дугуйн диск.Enkei
Мотор. FO 108V
Цилиндр. 8
Эзэлхүүн. 2,4 л
Мотор\Жинв95кг
Бэнзин. Mobil 1 unleaded
Тос. Mobil 1
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Tue Jan 08, 2008 1:23 am

Феррари, Макларэн 2 ч шинэ унаагаа танилцуулчихлаа. Рено ямархуу юм гаргасан юм байгаам бол доо. Энэ 3-н багийн дунд ч энэ жил гал гарна даа. Алонзо л биш бол нөгөө 2 багийн аль нь ч байсан хамаа алга.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby .boldoo. » Tue Jan 08, 2008 7:50 pm

Формэл гэж нэг л нүдэнд эвгүй харагдаад байх юм. Формула болгочихуу :smile:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Жавхлан » Tue Jan 08, 2008 8:19 pm

Tegsen ni deer baihaa
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Tue Jan 08, 2008 8:59 pm

Тэгсэн нь дээрээ би энийг ер анзааралгүй бичиж хэхэ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Izzy Slevin » Tue Jan 08, 2008 10:28 pm

Renault-г хол явна гэчүүл яадийн бол...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Postby Жавхлан » Wed Jan 09, 2008 5:07 am

Рено Алонзогийн хүчээр гайгүй л явах байх. Гэхдээ зохион бүтээгчидийн цомд бол амжих нь юу л бол :smile:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Wed Jan 09, 2008 8:02 am

Энэ улиралд Зүтгүүрийн Хяналтгүй уралдана.

Зүтгүүрийн хяналт(traction control system) гэдэг нь дугуй хурдаа авах үед хий эргүүлэхгүй байхыг хянан тохируулах систем юм.2008 оны электорникийн дүрмийн гол өөрчлөлт бол зүтгүүрийн хяналтыг цаашид ашиглахгүй байх явдал юм.
FIA 90 ээд оны дундуур электрон хөдөлгүүрийн ТУСЛАЛЦААГ чөлөөлж өгснөөр ЗҮТГҮҮРИЙН ХЯНАЛТ нь санаанд оромгүй өндөр хэмжээнд хүртлээ хөгжжээ.
Машин хурд авах үед дугуй хамгийн бага хэмжээнд хий эргэлт,гулгалттай байх ёстой.Дугуйн гулгалтаас хамааран хүчний дамжуулалтын шилжилт их,бага байна.Өөрөөр хэлбэл их гулгалттай үед их цаг алдаж,гулгалт бага үед цаг бага алдана гэсэн үг.100км\ц хурдтай хөдөлгөөнд дугуйны эргэлдэх хурд 105км\ц -т хүрч үзүүлэлтийн дээд хэмжээнд хүрнэ.
Зүтгүүрийн хяналт нь энд хий эргэлт,гулгалтанд бүхэлд нь саад учруулж чадахгүй харин эерэг хэмжээнд хүртэл удирдан тохируулдаг.
Энэ дүрмийн өөрчлөлт нисгэгч нар болон техникчдийг шинэ тулааны талбарт даллан дуудлаа.Зүтгүүрийн хяналт үгүй болсноор олон зүйлд өөрчлөлт ороход хүргэж байгаагын нэг бол моторын хүчин чадалд гадна талаас нөлөөлөх боломжгүй болж байгаа юм.Ингэснээр нисгэгчид тойрог замд нэг,хоёр аравны нэг хувиа алдаж зарим нь машинаа бүрэн эзэмдэн жолоодоход бэрхшээлтэй тулгарах болно.Өнгөрөгч онтой харьцуулахад олон алдаа,асуудалтай улирал болох нээ гэж таамаглацгааж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Wed Jan 09, 2008 9:02 am

Тэгэхээр техникийн хүчин чадлаас гадна нисгэгчидийн ур чадварыг ихээхэн шаардсан уралдаанууд болох нь дээ. Сэтгэл догдлон хүлээж байна. :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby mick » Wed Jan 09, 2008 5:43 pm

Феррари аймаар харагдаж байна.
Гэхдээ энэ жил Баттоныгаа дахиад л балиалдаг байхдаа
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Marco » Fri Jan 18, 2008 8:32 pm

Тоёота TF108 аа танилцууллаа.
10.01.2008 Тоёота шинэ машинаа дэлгэн үзүүллээ.TF108 ын аэродинамикийн бүтцэд их өөрчлөлт оржээ.Ямар ч байсан урд жилийнхээс сайжирсан гэдэгт найдацгааж байна."Бидний ажил дуусаагүй байна.Бүтцэд дахиад юу нэмэрлэж болохыг уралдааны зам дээрээс харах болно."гэж Тоёота багийнхан мэдэгдлээ.Энэ жил тэдний тавьж байгаа зорилго нь дундаас дээгүүр байр эзлэх.Мөн анхны ялалт.

Их бие.TF108
Дугуй.Brigestone
Араа.7. хурдан солих-ухрах
Жин.605кг(Нисгэгч,бүх шингэн,камэрын хамт)
Дугуйн диск.BBS Magnesium
Мотор. RVX-08
Цилиндр. 8
Эзэлхүүн. 2,398
Бэнзин.Esso
Тос. Esso

Image
Image
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sun Jan 20, 2008 2:01 am

14.01.2008 БМВ Заубэр F1.08 аа танилцууллаа.Машинд орсон өөрчлөлт,техникийн шинэ ололтоо тэд" огцом хувьсал"хэмээн тодорхойллоо."Бидний зорилго бол үр дүнгээ бүрэн өгөх аэродинамиктай түүнтэй зэрэгцэн маш тогтвортой аэро-баланстай машиныг бүтээх явдал байлаа".гэжээ. F1.07 ийг бодвол нарийн болж, урд талын далавч хитэг бүхэлдээ шинэчилэгдлээ.Ер нь тун их ахиц дэвшил гарсан гэж дүгнэцгээж байна.Энэ улиралд тэд томхон төлөвлөгөөтэй байгаа.Мкларэныг ангуучилж,Фэрраритай хүч үзхээр зэхэж эхэллээ.



Image
Image
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sat Feb 02, 2008 12:48 am

Хонда цагаан,ногоон өнгө хосолсон шинэ будагтай болов.
29.01.2008 Мягмар гаригт шинэ RA108 Хондаг танилцууллаа."Машины дизайн-философи,аэродинамикийн бүтэц түүний давуу талуудыг бүрэн ашиглаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэн бүтээгдсэн болно" хэмээн багын дарга Росс Браун хэллээ.Шинэ Хондагын өөрчлөлтөд тэрээр өөрийн санааг нэмэрлэж хуруу гараа дүрэлцсэн ажээ.Хоёр нисгэгч Баттон,Баричэлло нар нэг нь тэтгэвэрт гарах болооогүй,нэг нь түрүүлэх зорилгоо огтхон ч умартахгүй гэдгээ мэдэгджээ.За тэгээд Хонда түрүү жилийн бүтэл муутай явдалуудаа давтахгүй гэж найдаж байна.

Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sat Feb 02, 2008 12:52 am

Шинэ Рэно аль хэдийн долоо хоногын өмнө тэст хийж олны нүдэнд харагдсан ч 31.01нд Парис хотноо 2008 оны R28 албан ёсны нээлтээ хийлээ."Бид өөрсдийн хуучин эзлэх байраа эргүүлж авах болно.Энэ бол шинэ машинтай тавьж буй гол зорилго"гэж Рэно Ф1 ерөнхийлөгч Бэрнард Рэи хэллээ."Шагналын тавцан ,ялалтын төлөө бид тэмцэнэ" хэмээн итали эр Флавио Бриаторэ өгүүллээ. Сэтгэл гонсойлогсон улиралыг санаа сэтгэлээсээ таяагдан хаях сэтгэлийн тэнхээ тэдэнд бий гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэнэ.Гэхдээ Рэно яг одоогоор МкЛарэн,Фэрраритай эн тэнцүү түвшинд хүрээгүй байгаа ба тэднээс бараг нэг сэкундээр удаан байгаа нь өшөө шаргуу хөдөлмөрийг шаардаж байна.Улирал эхэлхэд сар илүү хугацаа үлдлээ тэд R28-г ямар түвшинд хүргэхийг харж л байя.


Image
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Mon Feb 04, 2008 11:32 pm

Байж боломгүй авир.
Испани. Барсэлонад Формула 1ийн ээлжит тэстийн үеэр Испаний хөгжөөн дэмжигчидийн зүгээс Луис Хамилтоны эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж,доромжилсон өдөөн хатгалагуудыг үйлджээ.Тэд хар арьст нисгэгчийн зүг илт рассист доромжлол бүхий плакат харуулан бүдүүлэг үг хэллэгээр дуудан МкЛарэний гаражын зүг элдвийг чулууджээ.Хамгаалалтын албаны нэмэгдүүлсэн хүчээр эдгээр үйлдлийг таслан зогсоожээ.FIA үүний хариуг тэр дор нь өгч дахин ийм явдал гарсан тохиолдолд шууд хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.Алонсо эдгээр хөгжөөн дэмжигчдийг эрс буруушааж "Тэдний зарим нь бол араатнууд "гэж хэллээ.Спорт сонирхогч бидний хувьд ч гэсэн энэ нь харамсалтай явдал юм.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby mick » Tue Feb 05, 2008 10:38 am

Энэ жилийн хуваарийг танилцуулаач...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Жавхлан » Tue Feb 05, 2008 10:48 am

Бараг л хуучнаараа байгаа байх. Гэснээс хаанахын гранпри хасагдаж, ямар гараа шинээр нэмэгдлээ?
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby mick » Tue Feb 05, 2008 10:51 am

өмнөх хуудас...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Жавхлан » Tue Feb 05, 2008 10:54 am

Ганц хуудас байхад өмнөх хуудас ч гэх шиг. Дээшихнээ унш л гэнэ биз. :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gooner » Tue Feb 05, 2008 11:30 am

:-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Marco » Tue Feb 05, 2008 7:48 pm

Энэ жилийн хуваарь

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby enkuna » Sun Feb 10, 2008 8:00 pm

Си 1-н моторын эргэлт нэвтрүүлэг энэ улирлын уралдааныг шууд дамжуулах эрх авсан гэж байсан дамжуулах юм болов уу?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Next

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron