Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Wed Oct 01, 2008 10:47 pm

Кэкэ, арай ч тийм юм байхгүй байлгүй дээ.
Гэхдээ үнэхээр Алонсо ганцаараа эрт питэд орсон.
Тэгээд осол.
Тэгээд пейс кар.
Пэйс кар гарч ирээд бүгд питэд.
Алонсогийн байр үлэмж ахисан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Oct 04, 2008 6:32 am

Ганц нэг хүн санаатай осол гэж хэлсэн л байна лээ.Тийм нарийн хийнэ ч гэж байхгүйлдээ.Мэргэжилийнх нь бол худлаа л гэж байна лээ.Пикэ аминаасаа уйдаагүй бол юу гэж тэгэх вэ дээ.Тийм хурдтай явж байгаад үхнэ шдээ.Алонсо гараанаас л байр ахих гэж хөнгөн гарсан .Бас зөөлөн дугуйтай гараагаа хийсэн өөр бас нэг нь хэн байлаа зөөлөнтэй .Бусад нь хатуу дугуйтай эхэлж гарсан.Эхнээсээ 3 зогсох тагтиктай байсан байх.Тэгсэн аз дайраад 14 байр урагшлав.Култхард чинь бас зогсохдоо Масса шиг аюул болох дөхсөн шдээ шалаанкаа чирээд .Мань эр аргагүй л хур туршлагаараа мэдэрч үлдсэн.Цаг алдаад хойшоо шигдэгдээгүй бол Хэмилтонд шавар болох байсан.Хэмилтон харин санаа суугаад хаширладаг болцон байгаа юм.Хамаагүй дайрахгүй оноогоо аваал гэртээ харивал барав гээд .Култхардын ард нилээн удаан чирэгдсэн.
Феррари энэ жил хот дотор ,эсвэл бороотойд нэг л биш байгаа юм.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Sun Oct 12, 2008 3:21 pm

C1-ийн тайлбарлагч их тэнэгтэж байнаа. Юм л бол Феррариг маань доош нь хийчээл. Хэмилтоны эхний үйлдэл бол торгуулах л үйлдэл шд. Үнэн новшийн шахаад. Хогийн уралдах юм.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Sun Oct 12, 2008 6:47 pm

Хэмилтоны торуульсныг ойлгоогүй.
Ойлгоогүй ч юу байхав, Сайнхүү тайлбарлаж чадаагүй.
Надад ч бас тийм торгуулахаар юм харагдаагүй.
Марко нэг юм хэлэх байх, хүлээж байя.
Хэдий сая МакЛарен азгүйтээд, өмнөх Ферраригийн азгүйтэсэнтэй тэнцлээ гэж байгаа ч хувийн дүнд бол Феррарид сайнаар нөлөөлсөнгүй. Ганц оноо л авлаа, Масса. Өмнөх Сингад Хэмилтон 10 оно илүү авсан. Хэмилтон ингэж пакталсан дээр нь Масса гайгүй оноо зулгаачихгүй тоогүй байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Sun Oct 12, 2008 9:21 pm

С1-н хөтлөгч дандаа баримтанд тулгуурлаж ярьдаг байх шүү. Тэгээд ер нь шахахгүй уралдана гэж юу байдын. Хажуугаараа ирсэн болгонд зам тавьж өгдөг нисэгч гэж мэдэхгүй юм байна. Харин ч Масса хөгийн гар нэгэнт урдаа алдчаад Хэмилтоны машиныг мөргөөд эргүүлчихсэн. Уул нь мөргөлдөхөөс зайлсхийх байсан юм. Хэмилтоны торгуулсаныг харин сайн ойлгоогүй. За ямар ч байсан шанхайн гараа халуухан болох нь...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Oct 12, 2008 10:35 pm

За гадуур бөөн яриа болж байна.Мэдээнд өөрийн энэ үзэл бодлоо оруулаагүй эндээ бичсэн нь дээр байх. Энэ зөвхөн миний бодол юм шүү.Хэмилтон осолтой тулаанаас зайлсхийнэ гээд яриад байсан нь худлаа болж таарсан.
Аливаа спорт өөрсдийн дүрэмтэй.Дүрэм зөрчвөл торгууль хүртэх нь зүйн хэрэг. Мэдээж Мотоспорт нь ширүүн тэмцэл,онц сонирхолтой тулаангүй явагдвал уйтгартай .Гэхдээ бусдад аюул учруулан өөртөө давуу тал олж авахыг зөвшөөрөөгүй . Тэмцэлдэхдээ хүч хэрэглэх бус өрсөлдөгчдөө бага боловч зай үлдээвэл шудрага болно ..Хэмилтон жолоодлогын" гайхамшиг"аа нэг биш удаа үзүүлсэн.Глок,Веббер гээд сүүлийн жишээнүүд байж л байна.Хүчтэй хурдтай машинтайгаараа дээрлэхэж болохгүй лдээ. Энэ удаа үр дагавар нь "маш сайн" гарсан болхоор "шагналаа" авсан юм .Хөлбөмбөгөөр яривал араас такалдаж унагаах эсвэл нүүр лүү хөл нь ойрхон ирж байгаа аюултай тоглолт л юм шдээ.энэ болгонд чинь торгууль өгдөг.Формула -1 бол торгуулиа өгөхдөө видео материалаа үзэж харж ,нягталж хэлэлцэж байж өгдөг нарийн учиртай болхоор хөнгөн хийсвэр шийдвэр гаргадаггүй гэж боддог.
Нэг алхам урд гишгэчихээд өрсөлдөгчөө замаас шахдаг Хэмилтоноос өөр нисгэгч байхгүй.Шахаж байрлалаа хамгаалж болно гэдэг.Тэгхдээ замаас гартал шахаж нэгийгээ аюул руу түлхвэл шударга биш лдээ.Кими хэн нэгнийг тэгж байсан уу.Тийм гомдол ерөөсөө сонсогдоогүй .Тэгвэл Хэмилтоны талаар бусад нисгэгчид нь өөр бодолтой байдгын.
Масса ,Хэмилтоныг мөргөдөг бол яалтчгүй түүний буруу.Бас л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй шартай тэгээд **н** үйлдэл хийж торгуулиа авсан.Үүнийг бол уралдааны осол гэж нэрлэнэ. Харин Хэмилтон эхний эргэлт дээр осол хийж хэнтэй ч мөргөлдөөгүй ч олон хүнд аюултай нөхцөл үүсгэсэн учир торгууль авсан.Райконен урд нь гарлаа гэж шарлахасан нь мэдээж гэхдээ ардаа байгаа олон хүнийг ерөөсөө хайхрахгүй хувиа хичээсэн.тэр үед тэгж бодох сөхөө байгаагүй л байх л даа .Гэвч мэргэжилийн жолооч энэ мэтийг мэдрэхтэйгээ баймаар юм.МакЛаренийхан Хэмилтон хэнийг ч мөргөөгүй гэж өөрсдийгөө хамгаалж байгаа.Мөн Унгарт Масса ингэж бас эргэж байсан гэж байна лээ.Масса тэгхэд МакЛарений хоёрыг гадна талаар нь гүйцсэн.Сая бол Хэмилтон дотор талд байхдаа гадагшаа шахсан. Шумахер Монакод байр эзлэх уралдааны үеэр Алонсогын зам дээр машинаа орхиж байсан.Тэгээд хэнтэй ч мөргөлдөөгүй ч 10 байр ухрах торгууль авч байсныг санаж байна.Түрүү жил Фужид бас л Феттелийг осол хийхэд Хэмилтоны буруу байсан.Тэгхэд торгуульгүй өнгөрсөн.Архивт энэ талаар бүр тодорхой байгаа видеотойгоо. Хэмилтон хурдтай хүчтэй авьяастай нь үнэн гэхдээ бардам ааш нь төлөвших болоогүй байна..Надад одоо хэн түрүүлэх нь хамаагүй.Хамгийн гол нь бусад уралдаж байгаа хүмүүсээ хүндлэх л хэрэгтэй гэж бодож байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Khosoo » Sun Oct 12, 2008 11:04 pm

Дэлгэрэнгүй тайлбарласан Маркод баярлалаа. Би бас Хэмилтонг дэмждэг байсан. Үнэхээр гоё уралддаг. Гэхдээ яг иймэрхүү байдлыг нэг гаргаж болно, хоёр гаргаж болно. Хэмилтон бол уралдаан болгон дээр л гаргаж байна. Уралдаан болгоны дараа л ямар нэгэн юм яригддаг. Шударга өрсөлдөөн байх хэрэгтэй.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Sun Oct 12, 2008 11:39 pm

Марко яг бодож байсныг минь хэлчихлээ :eek:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Oct 13, 2008 12:33 am

Масса ,Хэмилтоныг мөргөдөг бол яалтчгүй түүний буруу.Бас л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй шартай тэгээд **н** үйлдэл хийж торгуулиа авсан. Харин Хэмилтон эхний эргэлт дээр осол хийж хэнтэй ч мөргөлдөөгүй ч олон хүнд аюултай нөхцөл үүсгэсэн учир торгууль авсан.


Масса яг тэгсэн хөгийн гар. Харин Хэмилтоных тийм учиртай юм байж...Нэг их олон давтаж харуулаагүй байх аа. Ойлгоогүй байсан. Марко :eek:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Батгэрэл » Mon Oct 13, 2008 11:06 am

.boldoo. wrote:C1-ийн тайлбарлагч их **н**тэж байнаа. Юм л бол Феррариг маань доош нь хийчээл. Хэмилтоны эхний үйлдэл бол торгуулах л үйлдэл шд. Үнэн новшийн шахаад. Хогийн уралдах юм.

Харин надад бас тэгэж санагдаад байсан. Мкларенийг илт дэмжээд ч байгаа юм шиг. Хамилтон зангаа таниулсаар л сүүлийн тойрогт бас тойрогдуулахгүй гээд Алосотой бас шахалцах гээд л байсан. Энэ жилийн тэмцээн ч их сонирхолтой болж байна даа.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Mon Oct 13, 2008 12:08 pm

Batgerel02 wrote:
.boldoo. wrote:C1-ийн тайлбарлагч их **н**тэж байнаа. Юм л бол Феррариг маань доош нь хийчээл. Хэмилтоны эхний үйлдэл бол торгуулах л үйлдэл шд. Үнэн новшийн шахаад. Хогийн уралдах юм.

Харин надад бас тэгэж санагдаад байсан. Мкларенийг илт дэмжээд ч байгаа юм шиг. Хамилтон зангаа таниулсаар л сүүлийн тойрогт бас тойрогдуулахгүй гээд Алосотой бас шахалцах гээд л байсан. Энэ жилийн тэмцээн ч их сонирхолтой болж байна даа.

Сүүлд нээрээ тойрогдуулж байхдаа тэнэгтээд байсан шүү. Тоглолтын дараа болсон ярилцлага дээр Хэмилтоны торгуульдаг үйлдлийн талаар юу гэж бодож байна гэсэн асуултад Кими - Сайн мэдэхгүй байна, Алонсо - Торгуулдаг нь зөв :mrgreen: , Кубица - Сайн харж чадаагүй
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby buree » Mon Oct 13, 2008 12:14 pm

1. FIA удирдлага ер нь Ferrari-д үйлчлэх гээд байдаг нь нууц биш. Ноднин та нар санаж байгаа биз дээ. Бөөн асуудал болгоод McLaren оноог тооцоогүй.
2. Lewis Hamilton гоё уралдаж байгаа. Ийм хүмүүсгүй F-1 ямар сонирхол татах билээ дээ. Энэ спорт олон хүмүүс үзэж зах зээлтэй болж байгаа нь хэдхэн хүний ач гавъяа байдаг нь бүгд мэдэж байгаа. Айртон Сенна, Ален Прост, Найжел Мансел, Жан Алези, Михаэл Шумахер, Фернандо Алонзо, Льюс Хэмилтон зэрэг хүмүүсийг үзэхийн тулд тэр бум хүн сонирхож байгаа болохоор аргагүй шүү дээ. Льюс харин ч залуугаараа орж ирж Алонзотой гоё өрсөлдөөн гаргасан нь ноднин жилийн амттай зүйл нь байсан биз дээ. Мэдээж хэрэг залуу хүн учир алдаатай гаргалгүй яахав, тэр хэмжээгээрээ сонирхолтой болгож байгаа гэж ойлгож байна. Тийм болохоор та нар хоорондоо ийм болговол сайн, эсвэл ингэвэл зөв гэх эрх байхгүй гэж бодож байна. Гол сонирхолтой байвал энэ спорт хөгжинө борлогдоно шүү дээ.
3. Би Льюсийг дэмжиж байгаа болохоор ингэж бичсэн юм шүү. Түрүүлээсээ гэж бодож байна. Хэрэв Ferrari хэн нь юм Льюс шиг дайраад, хэнтэй шүргэлцээгүй гарсан бол аягүй бол ямар ч торгуульгүй өнгөрөх байсан даа. Дээр Льюс чикана дээргүүр гараад Райконенийг буцааж гаргаад дахин түрүүлэхэд бас л торгосон шүү дээ. Иймэрхүү маягаар дансны аргаар яаж ийж байгаад Ferrari аварга болгох гээд л арга саам сүвэгчлээд байгаа нь харагдахгүй байна гэж үү...

Уралдаан харин гоё л болж байна. Мэдээж хэрэг Ferrari McLaren хоёр хэт техник нь илүү байгаа ойлгомжтой л байгаа л даа. Гэхдээ авъяастай залуучууд их харагдаж байгаа. Санаад бол хүрч байгаа гэж бодож байна.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: Формула1-2008

Postby buree » Mon Oct 13, 2008 12:26 pm

.boldoo. wrote:
Batgerel02 wrote:
.boldoo. wrote:C1-ийн тайлбарлагч их **н**тэж байнаа. Юм л бол Феррариг маань доош нь хийчээл. Хэмилтоны эхний үйлдэл бол торгуулах л үйлдэл шд. Үнэн новшийн шахаад. Хогийн уралдах юм.

Харин надад бас тэгэж санагдаад байсан. Мкларенийг илт дэмжээд ч байгаа юм шиг. Хамилтон зангаа таниулсаар л сүүлийн тойрогт бас тойрогдуулахгүй гээд Алосотой бас шахалцах гээд л байсан. Энэ жилийн тэмцээн ч их сонирхолтой болж байна даа.

Сүүлд нээрээ тойрогдуулж байхдаа **н**тээд байсан шүү. Тоглолтын дараа болсон ярилцлага дээр Хэмилтоны торгуульдаг үйлдлийн талаар юу гэж бодож байна гэсэн асуултад Кими - Сайн мэдэхгүй байна, Алонсо - Торгуулдаг нь зөв :mrgreen: , Кубица - Сайн харж чадаагүй


Тойрогдуулж байхдаа биш. Тойрогоор хожигдож яваад буцаад гүйцэт түрүүлсэн үйлдэл байсан. Аливаа спорт эцсээ хүртэл тэмцэлдэх хэрэгтэй тэгж байж амжилтанд хүрнэ. Харин Алонзо питээсээ хурдлах хэрэггүй аюулгүй дуусга гэсэнийг биелүүлж бараг өнхрөөд л орсон шүү дээ. Өөрөө Хамилтоныг хараад л шууд зам тавиад өгсөн биз дээ. Энэ бол тенегтэх биш гэж бодож байна. Тэдний бодсон санаанууд л илэрсэн хэрэг.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Oct 13, 2008 12:48 pm

Хэрэв Ferrari хэн нь юм Льюс шиг дайраад, хэнтэй шүргэлцээгүй гарсан бол аягүй бол ямар ч торгуульгүй өнгөрөх байсан даа. Дээр Льюс чикана дээргүүр гараад Райконенийг буцааж гаргаад дахин түрүүлэхэд бас л торгосон шүү дээ. Иймэрхүү маягаар дансны аргаар яаж ийж байгаад Ferrari аварга болгох гээд л арга саам сүвэгчлээд байгаа нь харагдахгүй байна гэж үү...


Би бас тэгж бодсон, бас энийг тайлбарлагч залуу хэлээд шүүмжлэлт өртөөд байгаа л даа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Mon Oct 13, 2008 2:37 pm

Тэр сүүлийн тойрогт бүтэн тойргоор гүйцэгдэж байгаад Алонсог довтолсон нь бол үнэндээ дэмий зүйл байсан. Эцсээ хүртэл тэмцэх энэ тэр бол яахав. Сагсан дээр тодорхой болцон тоглолтонд цаг дуусч байхад хожиж байгаа баг бөмбөгөө залж зогсож байгаад шидэлгүй цаг дуусгадаг. Харин Хэмилтоны үйлдэл бол тэгээд залаад зогсож байхад нь бөмбөгийг нь булаах гээд дайрч байгаатай л адилхан байсан...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby buree » Mon Oct 13, 2008 3:45 pm

Мэдээж хэрэг сагсан бөмбөгтэй харьцуулахад төвөгтэй л санагдах юм. Залуу хүн болохоор хор шартай байсан байх л даа. 1991 онд Найжел Мэнсел дэлхийн аврага болоход тун ойрхон байсан бөгөөд хэт их сэтгэлийн хөдлөлөө дарж чадалгүй сүүлийн хоёр уралдаанд замаас гарснаар Аэртон Сенна түрүүлж мань эр хоёр орж байсан. Тэгэхээр Льюсд гоё уралдах хэрэгтэй ч бас хааяа хашир толгойтой байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ тэрний дараа жил Найжел Мэнсел дэлхийн аврага болсон л доо. Даравч далдайна, булавч бултайна...
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: Формула1-2008

Postby LeMoN » Mon Oct 13, 2008 5:23 pm

Уг нь Хамилтон зоригтой ч уралдахын авъяастай ч жаал юм.Аз л мэдэх хэрэг дээ.Түрүү жил бол Райконэн бараг л боломжгүй зүйлийг бүтээж аз нь таарж аварга болсон бусуу.Гэхдээ Хамилтон Алонсо түрүүлээд ирж байхад нь зам тавьж өгөхгүй бацаан зан гаргаж байгаа харагдана лэ.Залуу хүний Шар нь хөдөлсөн биз
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Формула1-2008

Postby Чуугий » Tue Oct 14, 2008 12:29 am

Райкконэн нэг юм шагналын тавцанд гараа шив...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Fri Oct 17, 2008 4:30 pm

Хэмилтоныг ер нь бүгдээрээ шүүмжилжээ.
Марк Уэббэр Grand Prix Driver`s гээд холбооны чайрмэн юм байна.
Хэмилтон удаа дараа дээрэнгүй байж, бусдыг аюултай нөхцөл байдалд хүргэдэг энэ тэр гэсэн байна.
Ер нь тэр Фужид эхний эргэлтэн дээр Кимид гүйцэгдчхээд маш хожуу тоормослож хүчээр дайрсан нь олон хүний дургүйг хүргэсэн бололтой юм. Удаа дараа иймэрхүү байдал гаргаж байгаа гэнэ.
Ер нь Хэмилтон "Ф-1"-д ганцаардсан чоно болох тийшээгээ явж байгаан биш үү?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Fri Oct 17, 2008 11:40 pm

Би хамгийн мундаг нь та нар юу гэх хамаагүй гээд томроод байвал хэн дуртай байхав дээ.
Английн нөгөө хэдэн домог болсон өвгөчүүл нь өмөөрөөд байдаг байсан сүүлийн уралдааны дараа харин бага зэрэг шүүмжилсэн . Японд цэнхэр тугыг тоолгүй Труллиг 2 тойрог замыг нь боосон гээд нэг дайсантай болов.Өөрөө ингээд хүмүүсийг үл тоомсорлоод зам дээр ганцаараа л байгаа юм шиг байвал хэцүү лдээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sat Oct 18, 2008 9:55 am

өчигдөр Кимигийн төрсөн өдөр байжээ.29 насыг зооглож байгаан байна.
:birthday
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sat Oct 18, 2008 3:15 pm

сая Шанхайн гранпригийн байрлал тогтоох уралдаан болж Хамилтон 1т Райкконэн 2т Масса 3т Алонзо 4т Ковайлэйнэн 5т гарахаар боллоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Oct 19, 2008 2:39 am

Хэмилтон ч энэ долоо хоногт үнэн хүчтэй байна .Хоёр улаан бол арай л удаан нь мэдэгдээд байна.Масса Хэмилтонтой ойрхон л оноо авч дуусахгүй бол маргааш бүх юм шийдэгдэнэ . Гараанаас их зүйл хамаарна.Кими дотор талаас хөдлөнө тэр тал нь бохир эрзээний хог энэ тэр ихтэй болхоор гараа хийхэд нөлөөлөх байх . Кими Японы зам дээр бас энэ талаас нь гараагаа сайн хийж байсан. Гэхдээ энэ Шанхайн зам өнөөдөр их муу байна гэж хүмүүс голсон байна лээ.Уралдааны өмнө өөрчлөгдөхгүй л байх.Японд Хэмилтоны коонс нь сааталтай байсан болхоор гараа сайн хийгээгүй гэсэн .Энэ удаа ямар ч асуудалгүй л гэж байна.Гэхдээ л гараан дээр жоохон сарнидаг нөхөр байгаа юм .Ерөөсөө гарааг их сайн хийдэг гурван этгээд Хэмилтоныг тойроод байж байна.Кими,Масса,Алонсо гээд.Кими их туршлагатай ,ухаантай гараа хийдэг.Масса бол асар хурдтай шийдэмгий хийдэг.Алонсо бол бүх арга замыг хайж боломжыг алдалгүй ашиглаж чаддаг .Хэмилтон жижигхээн алдах л юм бол энэ гурав шургаад ороод ирнэ.
Хэрэв МакЛарений машинууд гараанд ялаад энэ хүчээрээ явбал гүйцэгдэхгүй л байх.Иймэрхүү ид хүчтэй үед заримдаа мотор гэмтэх тохиолдлууд байдаг л даа .Масса Унгарт илт давамгайлж яваад яг дуусахын өмнө л шатсан.Дараагийн уралдаанд нь Райконенийх яг ижил гэмтлээр шатсан .Ковалайнений мотор хоёр удаа гэмтэж байсан .Сүүлд Японд гэмтлээс болж гарсан чухам ямар гэмтлийг нь тайлбарлаагүй.Хэмилтоных одоогоор нэг ч гэмтэлгүй яваа.Гэхдээ ямар материалтайгаас болох байх лдаа.Хоёр өөр материалтай бол нэг ижил гэмтэл гарахгүй .Бас дугуй
байна энэ замыг өөр шинжтэй гээд байгаа дугуйг гамгүй эдэлбэл барьц муу болж машиныхаа хурданд шууд нөлөөнө.
Шанхайд Райконен сүүлийн 3 жил түрүүлсэн энэ удаа давтаж болох юм.Дэлхийн аваргын финал Бразилд болж дуусаасай гэж хүсэх байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Sun Oct 19, 2008 7:47 pm

Hamilton wins in China
Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Oct 19, 2008 10:53 pm

бараг тодорхой болчлоо доо...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests