Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Sep 15, 2008 12:56 am

Үнэхээр гайхалтай уралдаан боллоо,Веттэлийг түрүүлнэ гэж хэн ч зүүдлээгүй байхдаа,эхний 20н тойрогийг үзсэнгүй,ясан ч хурдан тасарчихав,ганцаараа тэргүүлсээр байгаад л дууслаа,гэхдээ гол өрсөлдөөн урд талын 2т биш,харин улирлыг тэргүүлэгчид Хамилтон,Масса,Райконны уралдаанууд,ясан ч их гүйцэж түрүүлсэн тохиолдлууд гараваа,гоё өрсөлдөөнтэй гоё тойрог боллоо,одоо тоймчийхоо нийтлэлийг л хүлээж байя
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Тунгаа » Mon Sep 15, 2008 12:14 pm

Тэр дугуй энэ тэрийг нь сайн үзэж шалгаж баймаар юм. Гол нь Хамилтоны хувьд бол буруу дугуй хийснээс болоод байрлал тогтоох уралдаанд 15-с уралдах болчиж байгаам байналээ шт. Шал балайм
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Формула1-2008

Postby Чуугий » Mon Sep 15, 2008 6:50 pm

Райкконэн гэж хүн энэ жил яацийн бол тун муу уралдаж байна сүүлийн хэдэн ч гранпри оноо авсангүйв дээ...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Tue Sep 16, 2008 11:56 am

Кими Спадаа түрүүлээд, Хэмилтонд араасаа мөргүүлдэгт бас түрүүлсэн бол одоо гайгүй л явж байх байсан. Гэхдээ ер нь тогтворгүй уралдаж байна.
Ямар ч гэсэн шүүмжлэлээр булуулж байгаа ч Феррари Кимитэй дахин 2 жилийн гэрээ байгуулж байгаа гэсэн. Дахиад нэг бол түрүүлэх байх аа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Sep 17, 2008 1:45 am

Монцагын уралдааны дараахи бяцхан тэмдэглэл

Монцагын уралдаан адармаатай ч амттай ч боллоо.С.Веттел гарааны түрүүг авсан мөн уралдаанд түрүүлсэн хамгийн залуу нисгэгч болж хэд хэдэн амжилтыг эвдэв.Тэр түрүүлснээр энэ улиралд , гран-при ялсан зургаан өөр нисгэгчтэй болоод байгаа нь сүүлийн 5 жил тохиолдоогүй явдал юм.Ф.Масса 3 оноо, Л.Хэмилтон 2 оноо авч хоорондоо нэг онооны зөрүүтэй боллоо.ДА-ын аваргын төлөөх өрсөлдөөн эн тэнцүү явагдаж улам л сонирхол татаж байна.
Наймдугаар сарын сүүлээр Монцад болсон туршилтын үеэр Ферраригийн босс Л.Монтецэмола” 2009 онд Ф.Масса,К.Райконэн нар хоёулаа Феррарид уралдах болно” гэж мэдэгдсэн. Өнгөрсөн Баасан гаригт Феррари ,Кими Райконэнтэй хоёр жилийн гэрээг үзэглэсэн билээ.Харин К.Райконэн энэ удаа дахиад оноо авсангүй.Сүүлийн гурван уралдаан оноо авч чадаагүй нь италийн хэвлэлүүдийн шүүрдэж суудаг сэдэв болоод байна.
Уралдааны зарим үйл явдалууд асуулт дагуулж байгаа билээ .

Феррарид яагаад урагшаа довтлож чадаагүй вэ?

Уралдааны машины дугуй ,замтай наалдах, үрэлтийн хэмжээ их байх тусмаа машин барьц сайтай болдог. Барьц сайн үед машиныг жолоодход илүү тохиромжтой,цаг алдахгүй гэсэн үг юм. Энэ нь бас асфальтын чанараас шалтгаалдаг болхоор сонгосон дугуйгаа зам бүрийн онцлогт тааруулан , тохируулхад ихээхэн хөдөлмөр шаарддаг.Үүнд мөн тухайн уралдааны машины явдал,араншин, бүтэц,их бие ,аэродинамик нь нөлөөлдөг. Дугуй халж зохих температурт хүрсэн тохиолдолд сайн барьцтай болох эхлэл болдог.Гэхдээ хэт халсан дугуй бэрхшээл үүсгэж сөрөг нөлөөг бас үзүүлдэг. Дугуйг хүссэн хэмдээ хүртэл халаах нь бороотой ,нойтон зам дээр бүр ярвигтай байх нь мэдээж.
К.Райконэний дугуй зохих хэмд хүрч чадахгүй,замын хэд хэдэн хэсэгт өөр үзүүлэлттэй байсан учир машин нь шаардлагтай барьцтай болох нөхцөл бүрдэж өгөхгүй байж .Тэр уралдааны гуравны хоёр хувийг ийм байдалтай явж өнгөрүүлсэн.40 дэх тойрогт хагас борооны дугуй сольсны дараа л урагшаа ахих боломжтой болсон байна.
Энэ уралдаанд Ф.Масса шинэ хөдөлгүүртэй уралдсан.Гараа аюулгүйн машинтай эхэлсэн болхоор эхнээсээ довтолгоо хийж байрлалаа ахиулах боломж олдоогүй. Бөөн хэсгийн ард уяагдаж мөн л дугуйны асуудал түүнийг тойрсонгүй.Эхний зогсолтын дараа тэр Б4т явж байсан ч 33 дах тойрогт хагас борооны дугуйг солихоор дахин зогсоод, энэ байраа алджээ.
Гэвч Ф. Масса юу ч тохиолдож болох осолтой уралдаанд, барианд орж, оноо авч чадсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Л.Хэмилтон хурдтай байсан нь юунд байв?

Л.Хэмилтон ганцхан удаа зогсох тагтиктай замд гарчээ.
Бороотой ,их устай замд Л.Хэмилтоний дугуй, машины явдал нь маш сайн тохирч байсан ба иймэрхүү хүнд нөхцөлд уралдаж чаддаг онцлог нь түүнийг урагшаа ахихад нь тус болсон юм.К.Райконэнийг 11 дэх тойрогт гүйцсэний дараа түүний довтолгоо цаашид маш эрчимтэйгээр үргэлжлэн олон хүнийг ардаа орхиж байсан нь үнэхээр гайхалтай байлаа .Эхний зогсолтоо хийхээсээ өмнө С.Веттелийн ард нэг секундын зайд ирсэн байв.
Харин зам хуурай болж эхлэхэд дугуйгаа солих зайлшгүй шаардлагтай болж төлөвлөөгүй байсан хоёрдах зогсолтоо хийснээр Б7 д гарч ирсэн. Үүнээс хойш түүний хурд саарч, бүр араасаа М.Вебберийн довтолгоонд өртөж ,дугуйгаараа шүргэлцээд авсан юм.
Хэрэв бороо үргэлжлэн орсон бол тэр нэг л удаа зогсож, эхний гуравт магадгүй түрүүлэх боломжтой байсан гэжээ.
Т.Глок яагаад Л.Хэмилтонд уурлав?

Т.Глок уралдааны дараа Л.Хэмилтонд уурлаж байгаагаа мэдэгдсэн.Л.Хэмилтоний шуурхай аялалын явцад, Т.Глок замд нь таарсан нэг учраа нь байв. 16 дах тойрогт Rettifilio эргэлт дээр Л.Хэмилтон түүнийг гүйцэж түрүүлэн урд нь гархад Т.Глок сөрөг дайралтыг хийжээ.Эргэлтийн төгсгөлд Л.Хэмилтон зай гаргалгүй маш ширүүнээр түүнийг замаас шахснаар жолоодлогоо арайхийн тогтоож авсан байна.Т.Глок “Тэр юу гэж бодсоныг би мэдэхгүй.Би түүнтэй зэрэгцэж ирэх үед надад бага боловч зай үлдээх ёстой ч тэгээгүй.Заримдаа тэр ганцаараа л зам дээр яваа мэт аашилдаг.Дараагын удаа би түүнтэй таарвал яг л түүн шиг байх болно” гэж германы RTL телевизэд өгсөн ярилцлагдаа дурджээ.


sportnews.mn
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Wed Sep 17, 2008 9:31 am

Формула гэж бөөн шинжлэх ухаан байхын маа,яасан ч нарийн юм дээ,Хамилтон ч үнэхээр аймшигтай хурдтай байсан л даа,хэд ч дараалж гүйцэв дээ,гоё ч гүйцэж байсан,харин тэр Глокийг шахсан тал ер нь байгаа шүү,Вебберийг ч бас лайтай шахсан,Веббер ч гарах шахсан шүү
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Thu Sep 18, 2008 1:41 am

Герхард Ноакийн нээлтүүд
Image
Германы нэртэй, уралдааны жолоочдыг ивээлдээ багтаан, их үйл хэрэгт хөлийг нь дөрөөнд хүргэж байсан хүн бол Райнландын Картспортын худалдаа эрхлэгч 56 настай Герхард Ноак юм.Энэ хүн ах дүү Шумахерийг анх нээн энэ спорттой холбож өгсөн гэдэг .Герхард Ноак шинэ залуу од С.Веттелийг ч анх олж харсан юм.Түүнийг найман настай байхдаа ,Керперний картын зам дээр уралдаж явахыг нь харсанаас хойш нэг жил хагасын хугацаанд ,тэмцээн ,уралдаанд хэрхэн оролцхыг нь ажигласан байна.Олон арван авьяастнууд байдаг ч С.Веттелийг сонгох хэрэгтэйг зөн совингоороо л мэдэрчээ.Түүний авьяас ,чадварыг Михаэль Шумахерийн хэмжээнд хүрэх байх гэж дүйцүүлэн жишсэн гэдэг.Ингээд нь энэ мөрөөдлөө дахин нэг амталж үзхээр шийдээд ,түүний эцэг эхтэй нь уулзсан байна.
Картын "Бамбини-сери"д оролцоход нэг улиралын 10 000 евро ,"Формула-3 " уралдаанд 750 000 евро зарцуулах шаардлагатай болдог аж.Энэ бүхэнд Веттелийн гэр бүлийнхэн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй үед, Г.Ноак тэдэнд үргэлж тусалдаг байв.С.Веттел , олон ч уралдаан тэмцээнд түүнтэй хамт оролцож, туршлага хуримтлуулжээ.Тэд одоог хүртэл сайн найз нөхдийн харилцаатай байдаг ба С.Веттель, анхны гран-пригээ авчихаад түүнтэй утсаар ярьж ,талархасан байна.
Image
Image
С.Веттелийг БМВ,Мерседесийхэн , өөрсдийн машины жолооны ард суулгах сонирхолтой гэдгээ хэлцгээсэн юм.Мөн М.Шумахерийн менежерийн албыг гүйцэтгэж байсан Вилли Вебер,одоогоор менежергүй байгаа С.Веттелийн менежер болоход бэлэн байгаагаа мэдэгдсэн.В.Веббер хэлэхдээ "Формула-1д ямар ч зүйл тохиолдож болно.Менежер ,найз ,нөхөр хамгаалах хүн заавал хэрэгтэй " гэжээ.Харин С.Веттелийн аав нь В.Вебберийн саналд татгалзаж буйгаа хэвлэлээр дурджээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Nomer 10 » Thu Sep 18, 2008 9:53 pm

Ирэх жилээс Шуми Феттелийг Феррарид татах гэсэн шуум байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Формула1-2008

Postby Logger » Mon Sep 22, 2008 10:18 pm

Hamilton-ийг дэмжээд дэмжээд явахгүймаа. :help:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Mon Sep 22, 2008 11:13 pm

Харин ч яваад байгаан биш үү.
Дэмжээд дэмжээд явдаггүй, тэрнээс асар потенциалтай гар бол Баттон л байх. Баттоныг тэгж их дэмждэггүй ч сайн багт очвол сайн уралдах нөхөр.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Батгэрэл » Mon Sep 29, 2008 12:22 pm

Формула-1н анхны шөнийн гараа маш сонирхолтой боллоо. Даанч С-1 р гарсангүй юу да хужаа тайлбартай л үзлээ. Алонсо ч хоншоор зааж түрүүллээ дэ. Райконений хувьд маш азгүй байлаа гүйцэд түрүүлэх гэж хэтэрхий улайрч байж хэдхэн тойрог дутуу байхад дуусгадаг
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Sep 29, 2008 12:32 pm

Энэ шөнийн уралдаан чинь гоё юмаа,хамаг машин нь гялалзаж харагдаал,тойрог нь ч ясан гоёын,дээгүүр хурдны зам ч байх шиг,харанхуйд бол гоё л харагддаг юм байна,байрлал тогтоохыг үзчихээд яг финалыг үзэж чадсангүй,Алонсо яаж яваад түрүүлчих вээ,бүүр 15с хөдөлсөн хүн,Масса тэр бензин хийхэд яаж тэнэгтвээ,Массагийн буруу юү фираригийх уу?Райконин ч азгүйтдэгээрээ азгүйтсээр л ,арай л юм даа,4н гараа дараалж оноо авсангүй
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby mick » Mon Sep 29, 2008 12:37 pm

Сайхан мөргөж байна лээ дээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Khosoo » Mon Sep 29, 2008 12:49 pm

Масса азгүй. Бурдэй ч гэсэн азгүй хаха. Масса гэхдээ сүүлд мөргүүлээгүйг бодоход бас азтай ч юм шиг
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Mon Sep 29, 2008 6:43 pm

**н** Реногийнхон тэнэгтсэн 8+)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Sep 29, 2008 8:01 pm

Масса азгүйтсэнд би лав баяртай байгаа, Хамилтон овоо урд орсон. Бас Алонсо энэ жилийн анхны гараагаа аваад зүгээрч юм уу. Ер нь саяны гарааны зам эвгүй юм уу хаашаа юм хэд хэдэн машин очоод л наалдчих юм. Тэгээд байн байн safety car гарч ирээд ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Чуугий » Mon Sep 29, 2008 9:25 pm

Райкконэн үнэхээр азгүй юмаа сүүлийн хэдэн гараа оноо авсангүйвдээ...Алонзо ч сайн байлаа...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby mercer » Tue Sep 30, 2008 5:55 pm

Marco-ийн Singapore Grand Prix Review-г хүлээж байгаа шүү.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Формула1-2008

Postby Аагий » Tue Sep 30, 2008 11:42 pm

Хөөе Мерсер ховор хүнээ, кк. www.sportsnews.mn дээр Марко аль хэдийн бичсэн байгаа шт ээ.

Энд дараад уншина уу
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby kayo » Wed Oct 01, 2008 12:23 am

Тэр фераригийн хэрэглээд байгаа гэрлэн дохиог ойлгохгүй юм,тэрийг хүн удирддаг юм уу?эсхүүл автомат юм уу?тэрийг ашигласнаар ашиг нь юү байгаан?өмнө нь алдаа гарсаар байхад,дахиж алддаг
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Yogii » Wed Oct 01, 2008 1:16 am

Фирариг дэмжээд л байдаг дэмжээд л байдаг... ээлж дараалаад азгүйтээд л байдаг...

Сингапурын гранпригийн үнэхээр таалагдлаа... Тэр дараалсан 3 эргэлт үнэхээр жолоочийн чадварыг шалгасан эргэлт юм аа...

Нэг сонин зүйл харлаа... уралдаж буй зам нь нэг хэсэгтээ их овон товонтой юмаа. Машинууд дахих үед доороос нь оч үсрээд л...

Сайхан гранпри үзэж гонсойсон сэтгэлээр дуусгалаа.... 8+)
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Oct 01, 2008 5:21 pm

Уг нь гэрлэн дохиог автомат л гэж байсан юм.Гэхдээ Массаг зогсох үед хүн гараар удирдаж байсан гэнэ. Тэгээд ногоон дарсан техникч нь сэтгэлээр унаад баахан уйлаад харин Масса уралдааны дараа шууд тэрэн дээр очоод хамт ялагдаж,хамт ялна өөдрөг бай гэж тайтгаруулсан гэнэ.Дараагийн уралдаанд энэ гэрлэн дохиог ашиглах нь эсэх нь тодорхой биш байна.Олон машин зэрэг зогсоолд орсон байхад лоллитой хүн байх нь илүү тохиромжтой гэж Ферраригийн дарга хэлсэн байна лээ.
Сингапурын асфальт нээрээ их муухай дэржигнүүртэй харагдсан.Бүр хэд хэдэн газраа тийм юм билээ.Тэр донсолгооноос болж Росбергийн толгой өвдсөн гэсэн.Бас нэг сонин юм нь машин доторхи камерийн бичлэгээр шилний цаанаас жолооч нарын нүд нь харагдаж байсан.Сингапурт зориулж тусгайлан хийсэн шил нь 20 гр жинтэй , оранж өнгө нь эргэлт энэ тэрийг 3D гээр харагдуулдаг гэсэн.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Oct 01, 2008 5:30 pm

Тэр гэрлэн дохиог ашигласнаар цаг хожино гэж тооцдог гэсэн.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Wed Oct 01, 2008 9:54 pm

Цаг хожиж чадах болов уу даа.
Хэрэв бүтэлгүйтээгүй бол, Пике осолд ороогүй бол Феррари 1,2-р байранд орох боломжтой байлаа даа.
3 гарааны 6 оноо.
Юу ч тохиолдож болох ч Масса шиг тогтворгүй уралддаг, Хэмилтон шиг тогтвортой уралддаг 2-ын хооронд их зай байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Wed Oct 01, 2008 10:27 pm

Би бол Пикегийн ослыг бол санаатай хийсэн осол л гэж үзэж байна. Шал дургүй хүргэсэн. Дээр нь манай хэд 8+)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests