Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby o_baatar316 » Sun Oct 19, 2008 11:35 pm

Өнөөдөр Хамилтон Кими xоёр 2улаа л муу гараа хийх шиг болсон.Тайлбарлагч нар нь xүртэл бүx юм гараа сектор 1 2оос шалтгаална гээд байсан Xамилтон ч сайн хамгаалсан тэгээл эхний арван хэдэн тойрогийг үзээл тодорхой юм шиг санагдсан гараанаас гараал Хамилтон тасраад эхэлсэн нөгөө 2ынx нь машин яасан ч удаан юм.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Формула1-2008

Postby buree » Mon Oct 20, 2008 12:08 pm

Lewis Hamilton сайхан түрүүллээ. Одоо эхний тавд ороход хангалттай. Одоо л хаширсан хүн шиг уралдах хэрэгтэй. Ковалайнен үнэхээр азгүйтээд байх юм. Багийн анддаа тусалахгүй юм даа. Гэхдээ анхаарал алдах хэрэггүй түрүүлсний дараа ялалт авлаа гэж бодох хэрэгтэй.

Marco чи ямар сайтнаас ийм нарийн мэдээлэл уншдагаа хуваалцаач. Баярлалаа.

Нээрээ Кими улайм цайм Массад тавьж өгсөн. FIA ахиад л Ferrari болохоор яах ч үгүй байгаа биз дээ. Яг дээр Шумахерт Баррикелло тавьж өгснийг шүүмжлээд ахиж ийм юм болбол торгоно гэсэн яасан бэ? Макларен ингэх бол ... мэдэхгүй яагүй бол торгоно доо... 25 секундээр Массаг торгож магадгүй гэсэн... яг шүү дээ.

Энэ уралдааны хамгийн амттай зүйл бол түрүүлж байгаа жолооч, харин түрүүлж байгаа баг жолоочийн нэр хүндийг дагаж явдаг.
Льюс түрүүлэх болтугай!
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Oct 20, 2008 6:46 pm

Ерөөсөө л Хэмилтоний долоо хоног байлаа л даа.Бүх үзүүлэлтээрээ хошуучилсан байна.Өөрөө ч их тогтвортой сайн уралдсан.Өнгөрсөн жилийнх шиг паактлахгүй бол Бразилд аварга болчих байхаа. Феррари германы гараанаас хойшхи хамгийн муу уралдаанаа хийлээ гэж байна. Брижстоуных Германд хэрэглэсэнтэй адил дугуй нийлүүлсэн юм гэнэ.Кими Масса хоёрын машиных нь сэрвээ нь өөр байна лээ. Масса акулын сэрвээтэй ,Кими зүгээр хуучинтайгаа уралдаж.Энэ аэродинамикийн өөрчлөлтүүд, жолоочийн өөрийнх нь жолоодох арга барил ,машинд орж байгаа материал ямар байна гэдгээс шалтгаалж янз бүр байдаг юм билээ.Гэхдээ Ферраригийнх одоогоор шууд дүгнэлт хийхгүй ,хэд хоног судалж үзээд яагаад муу байсныг дүгнэнэ гэж байна.Хэд хоногоос тодорхой болхоор нь харий.

Тэр Кими Массаг урдаа гаргасанд торгууль өгөхгүй л дээ .Шумахер Барикелло хоёрын явдлаас хойш торгоно гэсэн дүрэмтэй болсон лдоо.Гэхдээ тэр үед шууд холбоогоор Барикеллод тушаал өгч байсан.Сая хэн ч тушаал өгөөгүй .Кими тэгээд ч Массад яаж туслахаа сайн мэдэж байсан .МакЛарен ,БМВ хоёр энэ жил бас ингэж л байсан. Германд Ковалайнен Хэмилтонд зам тавьж өгсөн.Энэ талаар ийм нэг юм байгаа(http://sportnews.mn/2008/07/24/%d0%b6%d ... %b5%d0%bd/) Канадад Кубицаг түрүүлхэд Хайдфелд бас л зам тавьж өгсөн торгоогүй , шалгаачгүй хэн ч хэл ам хийгээгүй өнгөрсөн.

Нарийн мэдээлэл ч гэж юу байх вээ эдгээр сайтнаас уншина даа. http://www.formel1.de/de/1/Home . http://www.formula1.com/. http://www.formel1saison.de/news_f1.shtml. http://de.f1-live.com/f1/de/index.shtml
бас энд тоглож болно их л цаг хэрэгтэй сонирхолтой л доо http://en.bigpoint.com/games/f1manager/
Өөр өчнөөн л байдаг юм билээ хайвал.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Mish » Mon Oct 20, 2008 8:05 pm

Hamilton maani ashgui ene turuullee, odo turuu jiliinh shig azgui ym bolku bol l 8 onii avraga boloh nee :-D :gold
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Формула 1 - Шинэ мэдээ мэдээлэл

Postby Nyambana » Fri Oct 24, 2008 6:30 pm

Image

Toyota F1 багийн босс John Howett Германд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, хэрвээ FIA стандарт мотортой уралдах заалтыг батлавал, Toyota, F1-ийг орхих болно гэж мэдэгдлээ.
Scuderia
User avatar
Nyambana
 
Posts: 15
Joined: Fri Oct 24, 2008 6:23 pm

Re: Формула1-2008

Postby Nyambana » Fri Oct 24, 2008 7:06 pm

Interlagos

Image

Зам: Interlagos Circuit
Байршил: Бразил, Сан Пауло
Эргэлт: 15, цагын зүүний эсрэг
Уралдааны урт: 305.909 км
Хамгийн хурдан цаг: 1"11.473 Хуан Пабло Монтаяа, BMW WilliamsF1 Team

Францын алдарт нисгэгч Ален Прост энэ зам дээр 6 удаа түрүүлж байсан. Өнгөрсөн жил, 2007 онд Кими Райкконен 1цаг 28 минут 15.270 сек гэсэн цаг үзүүлж түрүүлсэн. Харин Масса 1:11.931 гэсэн цаг үзүүлж pole position авч байсан.
Scuderia
User avatar
Nyambana
 
Posts: 15
Joined: Fri Oct 24, 2008 6:23 pm

Формула 1- Дээд амжилтууд

Postby Nyambana » Fri Oct 24, 2008 7:26 pm

Хамгийн хөгшин ялагч
Luigi Faioli 53 настайдаа 1951 онд Францын гранд-прид Alfo Romeo-гоор түрүүлж байсан.

Хамгийн залуу ялагч
Sebastian Vettel 21 нас 73 хоногтойдоо энэ жил Италийн Гран-Прид түрүүлснээр Алонзогоос энэхүү алдрыг булааж авсан.

Хамгийн залуу pole position авсан нисгэгч
Дахиад л Sebastian Vettel. Бас л Алонзогоос энэ алдрыг энэ жил, Италийн Гран-Прид авсан

Хамгийн хөгшин нисгэгч
Louis Chiron 1955 онд, 55 нас, 9 сар, 19 хоногтой байхдаа Монаккод 6-д орж иру байлаа.

Хамгийн залуу нисгэгч
Mike Tackwel 19 нас, 5 сар, 29 хоногтойдоо 1980 онд Канадын Гран-Прид анх гарчээ

Анхны эмэгтэй нисгэгч
Maria Theresa Filippis 1958 оны Бельгийн Гран-Прид уралдсан.

4 Тэйлор
Дэннис, Хэнри, Майк болон Тревир Тэйлор гэсэн нисгэгчид 1959 оны Engeland-ийн Гран-Прид оролцож байсан байх юм.

Хамгийн хол зөрүүтэй 1, 2-р байр
Jackie Stewart 1969 оны Испаний гараанд, 2-р байранд орсон Bruce McLaren-аас даруй 2 тойрог тасархай орж ирсэн байна

Хамгийн арын байрлалаас түрүүлсэн тохиолдол
John Watson 1983 оны Америкийн Гран-Прид 22-оос уралдаад түрүүлж байсан байна

Хамгийн хөгшин дэлхийн аварга
Juan Manuel Fangio 1957 онд 47 настайдаа 5 дахь удаагаа дэлхийн аварга болсон

Хамгийн залуу дэлхийн аварга
Fernando Alonso, 24 нас 58 хоногтой байхдаа 2005 оны Бразилийн гараанд түрүүлснээр дэлхийн аварга болжээ

Хамгийн олон уралдаанд түрүүлсэн
Michael Schumacher нийт 91 уралдаанд түрүүлсэн

Нэг улиралд авсан хамгийн их оноо
Michael Schumacher 2004 оны улиралд нийт 148 оноо авсан

[тэгж байгаад үргэлжлүүлнээ...]
Scuderia
User avatar
Nyambana
 
Posts: 15
Joined: Fri Oct 24, 2008 6:23 pm

Re: Формула1-2008

Postby LeMoN » Fri Oct 24, 2008 9:12 pm

Масса г нутгийн дэвжээ ивээж Хамилтоныг шийтгэдэггүй л юм бол Энэ жилийн аварга Англи жаалд очих нь ойлгомжтой байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Формула1-2008

Postby enkuna » Fri Oct 31, 2008 10:10 pm

Маргааш нөгөөдөр 2 их сонирхолтой уралдаанаар дүүрэн байх байхдаа... Масса нутагтаа эзэн нь байсан ч Хамилтон тэгтлээ доошоо орохгүй гэж бодож байна гэхдээ л юу ч болж болно шүү дээ Си1-ээ хараад л сууж байя :eek: ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Формула1-2008

Postby Mish » Sat Nov 01, 2008 9:12 am

яаая, гоё ч юм болно до, түрүү жилийнх шиг т1 юм болку гэж найдаж байна, Хамилтон :gold
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sat Nov 01, 2008 9:57 am

бороо орох юм яриад байсан тэгүүл Хамилтон тодорхой биз...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Nov 02, 2008 9:37 am

байрлал тогтоох уралдаанд Масса 1т,Трулли 2т,Райкконэн 3т,Хамнилтон 4т гарахаар болжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby LeMoN » Sun Nov 02, 2008 10:20 am

chuugii wrote:байрлал тогтоох уралдаанд Масса 1т,Трулли 2т,Райкконэн 3т,Хамнилтон 4т гарахаар болжээ.

Үзэж байгаад унтаад өгссөн байна лээ.Орой гоё юм болно.до
Англи жаал аваргаа атгасан байгаа 2 дахь удаагаа алдхгүй байлгүй
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Формула1-2008

Postby Mish » Sun Nov 02, 2008 11:55 am

гэхдээ бас л эвгүй байрлалтай зогссон доо, 2 фэрари урд н зогсож бгаа, гэхдээ яаж ийж бгаад 5р байранд орчих байлгүй дээ
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Nov 02, 2008 10:05 pm

Шийдвэрлэх тулаан эхэлж , аваргын титмийг хүртэх эзэн нь тодрох цаг ойртож байна.
Макларенийх Шанхайн уралдаанаас хойш аэродинамикийн шинэ өөрчлөлтөөр 0,15 секунд олж чаджээ. MP4-23 ийн ард хитэгийг шинэчилсэнээр Интерлагосийн шулуун хэсэгт онцгой хурдалж байгаа гэв.Х. Ковалайнен,Л.Хэмилтон нар дээд хурдны хэмжээгээр Массагаа бараг гурван км цагаар илүү хурдалсан тооцоо гарсан байна. Уралдааны 71 тойрогт энэ давуу талаа ашиглахыг зорьж байна.
Макларений "уураг тархи" уралдааны үйл явц ,болзошгүй бэрхшээлүүд болох дугуй хагарах,аэродинамикийн эд анги эвдрэх ,бороотой үед зөв дугуйгаа сонгох,аюулгүйн машинтай уралдаанд хэрхэх талаар олон арван хувилбарыг төлөвлөн, тооцоолсон гэлээ.
Массаг шууд довтлолгүй өөрсдийн стратегийг найдвартайгаар хэрэгжүүлж эхлэхийг урьтал болгоно .Тоёота тэдний хувьд аюул биш гэж үзэж байна гэж Рон Деннис хэлсэн бол Ноберт Хауг үүнд болгоомжтойгоор хандаж байгаа аж.Тэр ямар нэгэн асуудал үүснэ гэсэн бодлоосоо салахгүй байна.Зарим хүмүүсийн үзэх буйгаар Хэмилтоний эсрэг хуйвалдаан явагдаж болзошгүй гэжээ.
Н.Пикегийн аав ,дэлхийн аварга Сениор Нельсон Пикэ мөн ийм бодолтойгоо нуусангүй.Үүндээ Ф.Алонсог нэр цохон оруулсан юм. Алонсо хэд хоногын өмнө нэгэн ярилцлагдаа Макларений машин түрүүлэхгүй л байхыг хүсэж байна гэж ярьсан.Харин Хэмилтоний эсрэг ямар асуудалгүй гэдгээ хэлжээ.Энэ нь зарим хүнд хардах сэтгэгдэл төрүүлсэн биз.



Л.Хэмилтон эдгээр тохиолдолд дэлхийн аварга болох боломжтой

-тэр доод тал нь тавдугаарт орох
-тэр зургаа ,долдугаарт орж Масса түрүүлэхгүй байх
-тэр наймд орж Масса дээд тал нь гуравдугаарт багтах
-тэр ямар ч оноо аваагүй тохиолдолд Масса нэг эсвэл хоёрдугаарт ороогүй үед

Ф.Масса эдгээр тохиолдолд дэлхийн аварга болох боломжтой

-тэр уралдаанд түрүүлж Хэмилтон дээд тал нь зургаад орвол
-тэр хоёрдугаарт орж Хэмилтон найд юмуу ямар ч оноо аваагүй тохиолдолд
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Nov 03, 2008 3:32 am

Ээ бурхан минь, Хэмилтон хэт хаширлаж байж Дэлхийн аваргаа дахиад алдахаа шахлаа. Ямар ч байсан чадлаа гэж.


Масса-н гэр бүлийнхэний сэтгэл хөдлөл тэрхэн зуур дээд цэгтээ тулаад, эргээд доошоо огцом "унадаг" байна шт.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Nov 03, 2008 4:33 am

эхнээсээ авхуулаад дуустлаа пурэ драма .. Алонсо гайхалтай Феттель бүр гайхамшигтай
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Mon Nov 03, 2008 6:55 am

Хамилтон....хамгийн залуу дэлхийн аварга.... :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Mish » Mon Nov 03, 2008 8:44 am

ёооё, сүүлийн 2 тойрогт яг зүрх зогсох гэж байлай шд, ийм рэйс өмнө н хэзээ ч үзэж байсангүй, гайхалтай, өөр юу хэлэхэв, Хамилтон дахиад олон олон аврага авах болтугай :-D :gold
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Nov 03, 2008 8:51 am

Миний үзсэн хамгийн супер тулаан,Веттелийг Хамилтонг гүйцэж түрүүлэхдээ зэрэг бразилд дахиад гайхамгшиг боллоо л гэж бодож байлаа,үнэхээр Бразил нутгийн хүүгээ түрүүлүүлэх гэж бүгдийг л хийлээ,эхлэл,төгсгөөл 2т бороо ороол,Масса ч гайхалтай л байсан,яг л холливудын зохиол шиг,сүүлийн мөчид аварга болох ч шахсан даа,

Веттел дараа жил байнгын азгүйдэл дагадаг Райконноны оронд феррарид ирээсэй,тэгүүл Хамилтон-Веттел гэсэн олон жил яригдах жинхэн дуэл гарна даа
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Nov 03, 2008 9:25 am

ImageImage

Хамгийн залуу дэлхийн аваргын найз бүсгүй... :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby mick » Mon Nov 03, 2008 9:39 am

Аагий сууж үзэв үү?

Сүүлийнх тэгээд чухал уралдаан учир гүрийчлээ.
Тэрнийхээ хэргийг ч гаргалаа. Энэ Глок алдаг гар шүү.
Бүгд бороо ороод интэрмэдиэт дугуй тавих гэж бокст ороход ганцаараа үлдээд тэгсэн Вэттэл Хамилтоныг ямар ч амархан гүйцдэг юм оноо тэнцэх боллоо одоо яах юм бол гэж байтал хөөрхий Глок замдаа гүйцэгдсэн юм байна л даа...
Тэр Массагийн гарууд баярлаад тэнэгтэж өгдөг байна шт, хөөрхий Масса ч гэж уйлаад л түүнд ямар буруу байх биш дээ. Хэхэ.
Одоо Глок үнэхээр гүйцэгдсэн үү, зам тавьсан уу гэдгийг тогтоох уу? эсвэл ойлгомжтой болсон уу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Nov 03, 2008 10:29 am

Ярих юмгүй сайхан уралдаан боллоо. Масса бол гайхамшигтай, зургаан удаа түрүүллээ тэрнээс ч их боломж байсан.Энэ жил өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийсэн даанч багийнхан нь тийм байж чадсангүй дээ хөөрхий.
Хэмилтон өнгөрсөн жилийн алдаануудаас их сургамж авсан .Сая дахин балрах дөхлөө азаар өөр азгүй хүн зам дээр нь тааралдав.Хүчирхэг машинтайгаа асуудлыг аль эрт шийдэх боломжтой байсан.Гэхдээ тэгээгүй нь ч болсон юм.Дэлхийн аваргыг сүүлийн мөч хүртэл сонирхолтой байлгасан Хэмилтонд маш их талархаж байна. Дараа жил мөн ийм л байх байхдаа.
Феттель болоод Алонсог магтан дуулахаас өөр аргагүй.Феттелийн мэдрэмж ур чадвар үнэхээр сайн.Энэ хоёр дундаж машиныг бүтээлцэж босгоод топуудтай үзэлцэх хэмжээнд аваачиж чадсан.Феттель хэрэв Ковалайнений оронд Макларенд байсан бол уу .. .эсвэл Хайдфелдийн оронд БМВ д ч юмуу.Феррари ч түүнийг сонирхож байгаа.
Глок хуурай замын дугуйтай ямар ч боломжгүй байсан юм билээ.Хэрвээ дугуйгаа солихоор орсон бол Феттель Хэмилтон хоёрын хойно л гарах байсан.Санаатай үйлдэл биш л дээ .Одоо нэгэнт шийдэгдсэн .
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Nov 03, 2008 10:39 am

mick wrote:Аагий сууж үзэв үү?

Сүүлийнх тэгээд чухал уралдаан учир гүрийчлээ.
Тэрнийхээ хэргийг ч гаргалаа.


Тэгсээн, мэдсэн бол мсж-ддэг байж, кк. Сайхан уралдаан болсон... Залуу аваргыг хүлээж байсныг хэлэх үү? :D

С1-р үзчээд, дараа нь стар-р highlights үзэж байхад тайлбарлагч нар яг хэлж байна лээ шт. Эхлээд нэг нь Масса ингээд аварга боллоо, Хэмилтон Вителийн урд орж чадсангүй энэ тэр гээд л лаг их юм ярьж урсгасан чинь... Нөгөөх нь: байжий, Глок байх ёстой энэ тэр гээд ... тэгээд л Глок 2уланд нь гүйцэгдээд л... ёоо хамааралгүй миний зүрхний цохилт хүртэл хэмнэл нь өөрчлөгдөөд л... :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby mick » Mon Nov 03, 2008 11:08 am

Хэхэ. 5 хан тойрог дутуу байхад бүгд орж байхад тэнэгтээт ганцаараа үлдчихдэг овоо гар шүү...
Хажуугаар нь Сити нухуулаад гоё гоё...Ёстой тэмдэглэмээр вийкэнд...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests