Манайд оронд болдог Мотоспорт

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Манайд оронд болдог Мотоспорт

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 3:45 pm

Image
Д.Болдбаатар даагаа нэхлээ
Японы “SSER” байгууллагаас манай оронд жил бүр зохион байгуулдаг автомашин, мотоциклийн олон өдрийн холын зайн уралдаан энэ сарын 6-12-нд боллоо. “Rally Raid Mongolia”, “Бээжин-Улаанбаатар” нэрийн дор зохиогддог байсан тус олон улсын ралли өнөө жилээс “BTOU-2007” нэрийн дор болов. Анх зөвхөн Монгол, Японы тамирчид өрсөлддөг байсан тус уралдаан өнөө жил харьцангуй олон орныг хамарсан юм. Тухайлбал Бельги, Дани, Канад, Франц, ОХУ, Монгол, Японы тамирчид өрсөлдлөө.

Мотоциклчдын ангилалд нийт 36 тамирчин оролцсон бол автомашины ангилалд есөн баг уралдав. Мөн “eco-challenge” ангилалд гурван мотоциклчин өрсөлдөв. Тамирчид “Улаанбаатар-Увс-Улаанбаатар” чиглэлд долоон өдрийн турш 3543 км-ийг туулсан ба мотоциклын ес, автомашины хоёр баг уралдааныг замаас нь орхисон байна. Тэмцээний нийлбэр цагаар мотоциклын ОУХМ Д.Болдбаатар 33:37:52 амжилтаар тэргүүллээ.

Тэрбээр өмнөх оны аварга Японы Ёшио Икемачигаас ердөө долоон секундын өмнө барианд орж 2006 оны даагаа нэхлээ. Харин тус уралдаанд хамгийн олон удаа оролцсон хашир туршлагатай мастер Б.Гантулга гуравдугаар байрт орсон байна. Автомашины ангилалд энэ уралдаанд 107 хувийн дугаартай, “TOYOTA LAND CRUISER-80” автомашинаар уралдсан Ш.Гансүх жолоочтой Б.Сүх-Очир чиглүүлэгчтэй баг бусдаасаа хол тасархай тэргүүлсэн байна. Б.Сүх-Очирын хувьд өмнө нь мотоциклийн төрлөөр уг уралдаанд оролцож байсан нэгэн.

Харин жолооч Ш.Гансүх 2006 онд “Хөх хот-Улаанбаатар” раллид ур чадвараа сорьж байв. Автомашины ангилалд өрсөлдсөн манай хоёр дахь багийн жолоочоор мотоциклчин Д.Болдбаатарын аав ахмад тамирчин Д.Дамдинхорлоо гуай өөрийн зохион бүтээсэн “Багги” автомашинаа Л.Мягмархүүгээр чиглүүлэн уралдаж дөрөвдүгээр байрт ирэн авто спорт сонирхогчдыг баярлуулав.

“BTOU-2007”-гийн чиглэл
Улаанбаатар-Цэцэрлэг 500 км
Цэцэрлэг-Нөмрөг 450 км
Нөмрөг-Увс 550 км
Увс-Улиастай 540 км
Улиастай-Баянхонгор 510 км
Баянхонгор-Хархорин 570 км
Хархорин-Улаанбаатар 423 км

Тэмцээний дүн

Мотоциклын ангилал

1.Д.Болдбаатар (КТМ-450) 33:37:52
2.Ё.Икемачи (BMW-A650) 33:37:59
3.Б.Гантулга (КТМ-640) 33:49:34
…Л.Жаргалсайхан (HONDA-XR400) 38:28:05
…Б.Раднаа (YAMAHA-WR250) 40:40:46
…С.Энхтөр (HONDA-XR400) 49:46:44
…Х.Батболд (KTM-525) 51:47:07
…Н.Лхамаа (уралдааны замаас гарсан)

Автомашины ангилал
1.Ш.Гансүх, Б.Сүх-Очир 38:28:05
2.Т.Мацүио, С.Изүки 40:51:44
3.Ё.Сүгавара, А.Кошизава 44:56:41
4.Д.Дамдинхорлоо, Л.Мягмархүү 45:36:02
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby khakmn » Fri Aug 17, 2007 5:46 pm

сонирхолтой мэдээ оруулсанд баярлалаа. Сонирхогчдын мото уралдаан гэж болдоггүй юм байхдаа :D үзэх юмсан
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Motosport

Postby arsenik » Fri Jan 04, 2008 8:48 pm

manaid motosport-n sonirhogchin temtseen boldog gej helj bolno. Ulsiin avraga shalgaruulah temtseenii yer sonirhogchid bolon umnu n ene sportoor hicheellej bsan humuus hoorondo uralddag gehu de.
arsenik
 
Posts: 3
Joined: Fri Jan 04, 2008 8:39 pm

Re: Манайд оронд болдог Мотоспорт

Postby Uuganbayar » Sat Sep 06, 2008 10:50 pm

Мотоспортод манайхан ирээдүйтэй шүү. :-D
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Манайд оронд болдог Мотоспорт

Postby cali4niabat » Sun May 13, 2012 4:43 pm

Энэ жил ямар ямар тэмцээн байнаа Монголд?
Kali
User avatar
cali4niabat
 
Posts: 240
Joined: Fri Jan 05, 2007 5:19 pm
Location: UB

Re: Манайд оронд болдог Мотоспорт

Postby Солонго » Sun May 13, 2012 4:48 pm

[quote="cali4niabat"]Энэ жил ямар ямар тэмцээн байнаа Монголд?[/q
69 -н мастер кроссууд явагдаж байгаа удахгүй 6-р сарын 3-нд ОУХМ Н.Уртнасангын нэрэмжит Мастер Кросс уралдаан зохиогдох болно.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm


Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests