Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jun 03, 2012 2:34 pm

boldoo moment wrote:Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг овоо гар байна даа. Мисс Лэвис гоё бичсэн :eek:

:ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby pein_akatsuki » Sun Jun 03, 2012 2:36 pm

Шалгалтаа дуусчаад цааш нь тасралтгүй оруулж өгдийн байгааздэ :ногоон:
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jun 03, 2012 2:38 pm

pein_akatsuki wrote:Шалгалтаа дуусчаад цааш нь тасралтгүй оруулж өгдийн байгааздэ :ногоон:

за тэгнээ сая л хэд хоног их удаалаа дахиж ингэж удаахгүй ээ :D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Sun Jun 03, 2012 4:00 pm

Өглөө тааралдсангүй ээ? :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby TRo... » Sun Jun 03, 2012 4:46 pm

:eek: Цааш нь үргэлжлүүлээд байгаарай Шумиг л хүлээгээд байна даа :ногоон:
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jun 03, 2012 5:07 pm

boldoo moment wrote:Өглөө тааралдсангүй ээ? :ногоон:

яг хажуугаар харахгүй зөрөөд явчаад :grin:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Цэнгүүн » Sun Jun 03, 2012 10:26 pm

Раллид хүч үзээд бас болоогүй улс төрд үзээд овоо гар байна шд.. Сонирхолтой дугаар болжээ.. Дараагийнх нь хүлээж байна шүү.. Мисс Хами :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Mon Jun 04, 2012 3:16 am

miss Lewis Hamilton wrote:
boldoo moment wrote:Өглөө тааралдсангүй ээ? :ногоон:

яг хажуугаар харахгүй зөрөөд явчаад :grin:

Дараа л тааралдахаас :) :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Могжоохон » Mon Jun 04, 2012 5:12 pm

Мисс Лэвисийн гомбүүдэр нь эвдэрсэн гэнэ. Энэ цуврал жаахан удах байх шүү гэсэн
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Fri Jul 06, 2012 10:59 pm

Жагсаалтын 33 Янки нисгэгч PHIL HILL

Image

Феррари багын домогт нисгэгч мөн Америкаас төрсөн анхны Формула 1-н дэлхийн аварга нисгэгч Филл Хилл нь авто спорт сэтгүүлээс гаргасан шилдэг 40 нисгэгчийн жагсаалтын 33 дугаар байранд жагсжээ.

Филл Толл Хилл 1927 оны 4 сарын 20 нд Миами хотод мэндэлжээ. Филл хүүхэд байхдаа спортоос илүү сонгодог урлагт дуртай ба төгөлдөр хуур тоглодог томоотой жаал байсан гэдэг. Гэвч Филлийг 12 настай байхад нь түүний авга ах түүнд Форд загварын жижигхэн машин бэлэглэсэнээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөв. Үүнээс хойш Филл авто машинд илүүтэй их дурлах болж авга ах нь түүнд машин барихыг зааж өгсөнөөр түүний нисгэгч болох авьяас нь илэрчээ.Удалгүй Филл Хойд Калифорнигийн бизнесийн удирдлагын их сургуульд элсэн орсон боловч ердөө хоёр жил сураад л сургуулиа хаяан авто спортын нисгэгч болохоор сэтгэл шулуудан Лос Анжелес хотруу явав. Тэндээ жижигхэн засварын газарт ажилд орж мөн сайн дураараа тэмцээн уралдаануудад оролцдог байлаа.1949 онд Будант Албионыг зорьж тэндээ бэлгтгэлээ хийдэг байв.Хоёр жилийн дараа түүний эцэг эх нас барж түүнд багагүй хэмжээний мөнгө үлдээсэн байв. Хилл ч тэр мөнгөөрөө Феррари худалдан авсан нь түүний амжилтанд их нөлөөлжээ. Гэвч тэрээр ид уралдаж байх үедээ ходоодны шархтай болон ойролцоогооор 10 сар уралдаагүй билээ. Гэхдээ өвчнөө илааршсаны дараа авто спортдоо эргэн ирж уралдсан бараг уралдаан бүртээ түрүүлсээр 1952 он гэхэд тэрээр аль хэдийнээ Америкийн шилдэг нисгэгчдийн нэг болсон байв. Мөн тэрээр 24 цагийн Ле Манс тэмцээнд уралдах болж улмаар тэрхүү тэмцээнд түрүүлсэн анхны Америк нисгэгч болсон байна. 1959 онд Феррари багт орон Формула 1 –д хөл тавьмагцаа 3 удаа шагналын тавцан дээр гарч дэлхийн аваргын тэмцээнд 4 дүгээрт байранд жагсан өөрийгөө ямархуу нисгэгч болхоо харуулжээ. Дараа жил нь Монзагын гараанд түрүүлсэнээрээ 1921 онд Францын Гран Прид түрүүлсэн Америк нисгэгч Жимми Мейрфигын дараах хоёрдах нисгэгч болсон юм.Дараа улирал нь Бельгийн гараанд ч түрүүлсэний дараа Италийн Гран Прийн үер аймшигт осол гарч түүний хамтран нисгэгч Wolfgang von Trips болон нийт 15 үзэгч амиа алдсан байна. Энэ үйл явдалын дараа Филл Фиррариг орхин Сooper багт очив. Гэвч тэрээр Ф1-с түр завсарлан спорт машины уралдаанууд болох Форд Мотор уралдаан мөн Чаппарел Карын уралдаануудад уралдах болсон байна. Мөн тэрээр Каррел Спидвей уралдаан, Чаппарелийн уралдаанд түрүүлсэн анхны нисгэгч билээ.


Image

Статистик

Төрсөн огноо: 1927 оны 4 сарын 20
Яс үндэс: Америкийн нэгдсэн улс
Идэвхтэй онууд : 1958-1964, 1966
Уралдаж байсан баг : Maserati, Ferrari, Cooper, Porsche, Automobili Turismo e Sport, Lotus, Eagle
Оролцож байсан уралдаан: 51
Дэлхийн аваргын тэмцээн : 1961 оны аварга
Ялалт : 3
Шагналын тавцанд гарч байсан тоо: 16
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 94 / 98/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 6
Хурдан тойрог: 6
Анхны уралдаан: 1958 оны Францын Гранд При
Анхны ялалт: 1960 оны Италийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1961 оны Италйин Гранд При
Сүүлчийн уралдаан: 1966 оны Италийн Гранд При
24 цагийн Ле Мансийн тэмцээн:
Уралдсан жилүүд: 1953, 1955–1967
Баг : Rees T. Makins
Scuderia Ferrari
Aston Martin
Ford Motor Company
Shelby-American Inc.
Chaparral Cars Inc.
Амжилт : 1st (1958, 1961, 1962)
Ялалт: 3 (1958, 1961, 1962)
Last edited by Солонго on Sat Jul 07, 2012 12:34 pm, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Цэнгүүн » Fri Jul 06, 2012 11:20 pm

Энэ сэдвийн улаан фений хувьд дахин амилсанд баяртай байна.. Мисс :eek: үргэлжлүүлээд байгаарай.. Баттон одоо ойртсон байгаа байхаа?
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sat Jul 07, 2012 4:00 pm

Жагсаалтын 32. Giuseppe Farina

Image


Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх он жилүүдэд домогт нисгэгч болох Хуан Мануэль Фангио болон Алберто Аскори гэх нисгэгчидтэй мөр зэрэгцэн уралдаж байсан 44 насандаа Формула 1-н анхны дэлхийн аварга болж нас гэдэг зүгээр л тоо гэдгийг жинхэнэ батлан харуулсан нисгэгч юм. Тиймээ тэр бол Италийн домогт нисгэгч Эмилио Жусеппе “Нино” Фарина юм. Жусеппе аж үйлдвэрлэлийн сэргэн мандалтын үед Италид төрсөн ба түүний аав болон том ах нь үйлдвэрийн эзэд юм.
Алфа Ромео баг Ниногын амьдралтай яахын аргагүй салшгүй холбоотой. Учир нь тэрээр энэ багт 3 удаа ирж байсан түүхтэй. 1925 онд анх энэ багтай амьдралаа холбож байсан бол харамсалтайгаар осолд орж мөр нь хүнд гэмтсэнээр багаа орхин гаржээ. Гэвч 1934 онд дахин багтаа ирж өөрийн хамгийн сайн найз Италийин аварга нисгэгч Тацио Нуволоритай анх танилцан дотно нөхөрлөжээ. Гэвч тэр жилдээ Скуодро Феррари багт орж дахин багаасаа гарсан байна. Амьдралийн эрхээр ч тэр үү 1938 онд өөрийн унаган багтаа дахин эргэн ирсэн нь ёстой нүдээ олсон хэрэг байлаа. Тэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар Англи, Швецарь, мөн Италйин гран принуудад түрүүлж Ф1- н анхны дэлхийн аварга цол хүртэж багынхаа лидер нисгэгч болов. Гэвч удалгүй дараа удирал нь багийн анд Фангиод дэлхийн аваргаа мөн лидер нисгэгчийнхээ байр суурийг алдах болов. Нино тэр улиралд дөнгөж ганц л гараанд түрүүлж хүснэгтэд ердөө 4 дүгээр байранд бичигдсэнээр багаас явах шийдвэр гарган 1952 онд Феррари багыг зорив. Дахиа д л Нино тэнд багийн лидер нисгэгч Алберто Аскоригын сүүдэрт дарагдаж тэр улиралдаа дэлхийн аваргын дэд байрт жагсаад байлаа. Нас нь харьж буй Нино 1953 онд Германы гараанд түрүүлсэн нт түүний сүүлийн түрүү байв. Дараа жил нь багын анд Аскори Ланесиад орох үед үед 47 настай Жусеппе багийн лидер нисгэгч болов. Тэрээр Ф1д уралдахаа больсоныхаа дараа Спорт машины тэмцээнүүдэд хурд хүчээ сорьдог болж Буэнос Аэросийн 1000 км-н спорт машины уралдаанд түрүүлсэн домогт нисгэгч юм.

Image

Статистик

Төрсөн огноо: 1906 оны 10 сарын 30
Яс үндэс: Итали
Идэвхтэй он жилүүд: 1950 - 1955

Баг: Alfa Romeo, Ferrari

Дэлхийн аварга : 1950
Оролцож байсан урлдааны тоо: 34
Ялалт: 5
Шагналын тавцанд гарсан тоо: 20
Байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн тоо: 5
Хурдан тойрог: 5
Уралдааны тэргүүлэлт: 14
Анхны гран при: 1950 оны Английн Гран При
Анхны ялалт: 1950 оны Английн Гран При
Сүүлийн ялалт : 1953 оны Германы Гран при
Сүүлийн уралдаан: 1955 оны Италийн Гран при
Last edited by Солонго on Sat Dec 08, 2012 11:04 am, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jul 08, 2012 7:33 pm

Жагсаалтын 31. Alan Jones

Image

Формула 1-н дэлхийн аварга Австралийн алдарт нисгэгч Алан Жонес жагсаалтын 31 дүгээр байранд жагссан байна.
Мельбурн хотод төрсөн Алан одоогоор нутагтаа зохиогддог Австралийн Гран Прид түрүүлсэн сүүлийн Австрали нисгэгч бөгөөд Уилльямс багаас төрсөн анхны дэлхийн аварга нисгэгч юм. Түүний аав Стейн Жонес нь Австралийн нэрт нисгэгч учир Алан аав шигээ уралдаанч ч болохоор эрэлт буцалтгүй шийджээ. Тэрээр бусад нисгэгчдийн л адил хүүхэд байхдаа Картингын тэмцээнд оролцдог байв. Гэвч цаг үе хэцүү байсан үед аав нь хүүгээ сайн нисгэгч болгохын тулд халаасандаа ердөө 50 хан паундтай Аланыг Англи руу явуулжээ. Гэвч энэ нь тийм ч нүдээ олсон зүйл биш байв. Алан тэнд хөлөө олохгүй байсаар удалгүй эх орондоо эргэн иржээ. Алан ч шаргуу хөдөлмөрлөсөнийхөө ачаар 6 жилийн дараа Формула 3 –д амжилт гарган Формула Антлантик болон улмаар Формула 1-д хөл тавих боломж гарж ирэв. Тухайн үед Грахам Хилл баг Рольф Стомений оронд түүнийг багтаа элсүүлэн уралдуулсан байна.Алан ч оролцсон эхнийхээ гараа болох Хокейнхамийн Гран Прид 5 дугаар байранд орсон байна. Ингээд Алан 1976 онд Сюртис багт ирэн Японы гараанд уралдан 4 дүгээр байрыг эзэлсэн нь өөрийгөө ямархуу авьяаслаг нисгэгч болохоо харуулаад байлаа. 1978 онд Жонес Уилльямс багт ирсэнээр өөрийгөө жинхэнэ утгаараа нээсэн байна. Учир нь Жон Кан Ам –н уралдаанд оролцон 10 гараанаас 8 гараанд нь амжиллтай оролцон ирэх жил нь энэхүү тэмцээнд Кеке Ковалайнентай хамт түрүүлжээ. Ингээд Алан 1980 онд Формула 1-д өөрийн өрсөлдөгч дэлхийн аварга Нильсен Пикэгээс 13 оноогоор тасран илтгэл төгс түрүүлж дэлхийн аварга болжээ. Хэдийгээр дараа улирал нь амжилтаа бататгах боломж байсан ч тэгж чадалгүй дэлхийн аваргын тэмцээнд Рейтенээс 4 оноо Пикэгээс 3 онооны дутуугаар дэлхийн аврагын тэмцээнд 3 дугаар байранд оржээ. Үүнээс хойш Алан гавьтай амжилт үзүүлэхээ байсаар 1986 онд эх орондоо зохиогдсон уралдааны дараа Ф1-г орхив. Алан Жонес нь одоогоор Телевизэд Комендатор хийдэг бөгөөд мөн ФИА-д зөвлөх ажилчинаар ажилдаг байна.


Image


Төрсөн огноо:1946 оны 11 сарын 2


Яс үндэс: Австрали

Нас :65

Баг: Hesketh, Hill, Surtees, Shadow, Williams, Arrows, Haas Lola

Идэвхтэй он жилүүд : 1975 - 1986
дэлхийн Аварга: 1980
Оролцсон уралдаан: 117
Түрүү: 12
Шагналын тавцанд гарсан тоо: 24
Байрал тогтооход тэргүүлсэн тоо: 6
Хурдан тойргууд: 13
Уралдааны тэргүүлэлт: 24
Анхны уралдаан: 1975 оны Испаны Гран При
Анхны түрүү: 1977 оны Авсиралийн Гран При
Сүүлийн түрүү: 1981 Caesars Palace Гран При
сүүлийн уралдаан 1986 Aвстралийн Гран При
Last edited by Солонго on Sat Dec 08, 2012 11:05 am, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby zak » Sun Jul 08, 2012 7:52 pm

Jean Alesi bagtah bolvuu? minii durtai nisgegch
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Jul 08, 2012 10:04 pm

zak wrote:Jean Alesi bagtah bolvuu? minii durtai nisgegch


уучлаарай багтаагүй байна гэхдээ би нэрийг нь тэмдэглээд авчлаа жагсаалтаа дуусгачаад бичнээ, харин та идэвхтэй уншиж байгаарай :ногоон:
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Aug 19, 2012 4:35 pm

Жагсаалтын 30. Будант Албионы Женсон Баттон

Image

Формула 1- н түүхэнд нийт 10 Их Британи дэлхийн аварга нисгэгч байдгаас өөрийн жолоодох ур чадвар авьяасаараа ялгарч чаддаг нисгэгч бол яахын аргагүй 2009 оны дэлхийн аварга Женсон Александр Баттон юм.Мөн Тэрээр 7 дах багынхаа нүүрийг үзэж буй ахмад туршлагатай нисгэгчдийн нэг юм. Раллигийн нэрт нисгэгч Жон Баттоны хүү Женсон хүүхэд байхаасаа л аав шигээ авто спортын хүн болохоор шийдэн картингын уралдаанууд оролцох болжээ. Тэрээр ердөө 18 хан насандаа Бритиш Формула Форд уралдааны дэлхийн аварга болж Формула Форд уралдааны бүх цувралуудад түрүүлээд байлаа. Тиймээс шууд Ф3 д дэвшин 1999 онд Уилльямс багт орсноор түүний Формула 1 уралдааны замнал эхлэв. Гэвч бүх зүйл тийм ч сайн байсангүй эхний практикийн үеэр осолдон дараа нь уралдаан дээр сүүлээсээ 2 т орсон нь үнэхээр муу амжилт байв. Баттон Уилльямсд идээшиж чадахгүй байсаар 2001 оны улирал Бенеттон багт ирэв. Тэнд Баттон Рено багын нисгэгч Жан Карло Физекеллатай ширүүн өрсөлдсөны эцэст Рено баг түүнийг өөртөө урвуулж чадсан ч ирэх жил нь Баттонг залуу Испани нисгэгч Фернандо Алонсогоор солив. Женсон хэдийгээр БАР багт ирсэн ч ивээн тэтгэгчгүйгээс болоод 2003 оны улирал Ф1 г өнжсөн нь Женсоны карьеерийнх нь хамгийн хүнд үе нь байв. Гэвч дараа улирал нь итгэмээргүй амжилт үзүүлж нийт 6 удаа шагналын тавцан дээр гарсанаар эргээд Уилльямс багтаа эргэн ирсэн ч Уилльмс баг түүнийг БАР багыг худалдан авсан Хонда багт түүнийг явуулав. 2006 оны Унгарын Гран При д тэрээр түрүүлсэнээр өөрийн анхныхаа түрүүг авлаа. 2008 онд Браун ЖП багын эзэн Росс Браун түүнийг багтаа элсүүлж чадсанаар Баттон 2009 оны улирал гайхалтай уралдан дэлхийн аварга болсоноор тэрээр дэлхий дахинаа өөрийгөө таниулж чадсан авяаслаг нисгэгч юм. . 2010 оны улирал Баттон Мкларен багт орон өөрийн нутаг нэгт нисгэгч Льюстэй хамтрагчид болон өдгөө ч уралдаж байгаа билээ.

[img]http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash3/s720x720/542449_427199370633593_1617336868_n.jpg[img]

төрсөн огноо: 1980 оны 1 сарын 19 ( 32 настай )

Төрсөн газар :Фрүм , Англи

Баг: McLaren-Mercedes 2012 car # 3
Уралдаан : 221 (219 starts)
Дэлхийн аварга : 1 (2009)
Ялалт: 13
Подиум: 46
нийт оноо : 887
Байрлал тогтоох: 7
Хурдан тойрог :7
Анхны уралдаан : 2000 оны Австралийн Гран При
Анхны түрүү: 2006 оны Унгарын Гран При
Сүүлд 2012 оны Австралийн Гараанд түрүүлсэн

Image
2002 он Рено багт

Image
2004 он БАР багт

Image
2006 он Хонда багт

Image
2009 он Браун ЖП


Image

Image

[img]http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/536074_418099424876921_1542161323_n.jpg
[/img]
Last edited by Солонго on Sun Dec 09, 2012 6:38 pm, edited 1 time in total.
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Цэнгүүн » Sun Aug 19, 2012 4:50 pm

Сайхан бичжээ :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Aug 19, 2012 6:16 pm

гү дээ 2 сар зууралдсан хэрнээ нээх сайн бичиж чадсангүйээ дараагын нисгэгчээ удахгүй оруулнаа
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Болжмор » Sun Aug 19, 2012 6:19 pm

Сэдвээ үнэхээр мундаг авч явж байна шүү.
Их хөдөлмөр гаргаж байна. Амжилт.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sun Aug 19, 2012 6:36 pm

Болжмор wrote:Сэдвээ үнэхээр мундаг авч явж байна шүү.
Их хөдөлмөр гаргаж байна. Амжилт.


Баярлалаа, чамаас магтаал сонссондоо үнэхээр баяртай байна шүү чамд ч гэсэн амжилт
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Fri Nov 23, 2012 11:47 pm

Жагсаалтын 29. FRANCOIS CEVERT

Image

Төрсөн огноо : 1944 оны 2 сарын 25
Яс үндэс : Франц
Идэвхтэй он: 1970-1973
Баг : Tyrrell
Уралдаан : 47
Ялалт: 1
Подиум : 1
Нийт оноо: 89
Байрлал тогтоох : 0
Хурдан тойрог : 2
Анхны уралдаан : 1970 оны Голландын Гран При
Анхны ялалт : 1971 оны Америкийн Гран При
Сүүлийн ялалт: 1971 оны Америкийн Гран При
Сүүлийн уралдаан : 1973 оны Америкийн Гран При

Image

Францын нисгэгч Франзойс Северт Ф1 н шилдэг нисгэгчдийн нэг Жаки Стьюартын хамтран нисгэгч байснаар нь хүмүүс түүнийг мэдэх бизээ.

Tyrrell багын нисгэгч Севертийг 1974 онд Уаткинс Глен гэх зам дээр хүчтэй осолдон нас барсанаас өмнө хүмүүс түүнийг төдийлөн мэддэггүй байлаа.

Северт авто спортод 16 настайгаасаа хөл тавьсан ба 1970 онд алдарт нисгэгч Johnny Servoz-Gavin Ф1 г гэнэт орхих болсноор түүний оронд Tyrrell багт уралдах болов. Tyrrell багт тэрээр 2 дугаар нисгэгчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Учир нь түүний хамтран нисгэгч нь дэлхийн аварга Жаки Стьюарт байлаа. Түүний анхны гараа нь Зандвоортын гараа байлаа. Дэлхийн аваргын анхны оноогоо Монзад болсон уралдаанд 6 дугаар байранд орон авав.

1971 он Tyrrell баг машинуудаа шинэчилж байв. Северт ч илүү туршлагажиж Франц болон Германы гараануудад 2-р байранд орсон ба түүний өмнө нь дандаа багийн лидер нисгэгч Стьюарт нь байв.

Image

Дараагын гараа болох шинэхэн өргөтгөн баригдсан Уаткинс Глений гараа түүний хувьд хамгийн гайхамшигтай гараа байв. Учир нь энэ гараа түүний түрүүлсэн эхний бөгөөд сүүлийх нь байв.
Северт 5 –р байрнаас уралдааныг эхлүүлэн , тэргүүлэгч Стьюартыг 14 дэх тойрог дээр гайхамшигтай гүйцсэн ч Феррари багийн нисгэгч Жаки Икс түүнд ойртож байлаа. Тэглээ ч Иксийн машин түүний машинаас хамаагүй хурдан байсан ба 43 дах тойрог дээр Икс уралдааны хамгийн хурдан цагыг үзүүлж түүнээс ердөө 2.2 секундын ард ирээд байв.Гэвч 49 дэх тойрог дээр Иксийн динамо салж эвдрэхдээ хурдны хайрцагаа гэмтээж хурдны хайрцаг цоорч зам дээр тос нь асгарч Мкларены Дени Халмигын машин гараад жолоодлого алдан замын хашлага мөргөж амортизатораа гэмтээв. Ийнхүү Северт итгэл төгс тэргүүлсээр 2 т орсон нисгэгчээс 33 секундын өмнө барианд оржээ.

Image

Северт Ф1 н гран прид түрүүлсэн 2 дах Франц нисгэгч бөгөөд түүний өмнө Maurice Trintignant Монакогын гараанд 1955 болон 1958 онуудад түрүүлж байжээ. Энэ ялалтын ачаар тэрээр тухайн улиралын дэлхий аврагад 3 –р байранд оров.
1972 онд Северт Бельги болон Америкийн гараануудад 2 т, нутагтаа болсон гараандаа 4 т , орсон амжилтыг үзүүлэв.

Северт ганцхан Ф1 төдийгүй 24 цагын Ле Манс Уралдаанд амжилттай уралддаг байв.

1973 он Tyrrell баг Стьюарт болон Севертийн ачаар Ф1 н топ багуудын эгнээнд ороод байлаа.
Уаткенс Глен д болох гарааны өмнөхөн Стьюарт дэлхий аврага болох нь нэгэнт тодорхой болцон байв. 10 сарын 6 ны өглөө байрлал тогтоох уралдааны үер Северт ердөө 29 насандаа осолдон нас баржээ.

Image
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Оргил » Sat Nov 24, 2012 1:38 am

ee haramsaltai yumaa.. turuulcheed teriigee avalgu nas bartsiim bnshd :(
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Sat Nov 24, 2012 12:06 pm

Heheh gudee turuulsneese 2 jilin daraa ter zam der nas barsan yumdaa
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Солонго » Fri Dec 28, 2012 5:05 pm

Жагсаалтын 28. Дан Гурней

Image

Нэрт дуурийн дуучны хүү Америкийн нисгэгч ,мөн Ф1 н багийн эзэн Даниель Гүрней бүх цаг үеийн шилдэг 40 нисгэгчийн 28 дугаар байранд жагсжээ. Түүнийг бага байхад нь гэр бүлийхэн нь Калифорнид нүүж очсоноор түүний авто спортын карьеер нь эхэлжээ. Даниель ганц Ф1 д уралдаад зогсолгүй Инди Кар, Наскар, Кан- ам, болон Транс-ам н цуврал уралдаануудад оролцож байсан туршлагатай нисгэгч юм. Түүний оролцсон хамгийн анхны тэмцээн нь 1958 оны Ле Мансын уралдаан байлаа.

Image

Үүнээс жилийн дараа л Дани Феррари багт орон Ф1 д хөл тавив . Хэдийгээр Феррарид уралдсан эхнийхээ улиралд 2 удаа подиум дээр гараад байсан ч тэрээр Феррарид нэг л идээшихгүй байсаар ирэх улирал нь BRM багт оров . Зандвоортод болсон Голландын Гран При түүний хувьд хамгийн хар өдөр нь байв. Учир нь уралдааны үер машины системийн эвдрэлээс болж том осол гарсан байна. Данигийн гар нь хугарч нэг үзэгч газар дээрээ нас барж байжээ.

Дани энэ бүхэн инженеерүүдийн алдаа байсан гэж буруутган тэр цагаас хойш инженеерүүддээ итгэхээ больсон байна. Үүнээс болж түүний уралдах арга барил ч өөрчлөгдөж удалгүй багаасаа явж Поршед оровв. Поршед ирсэн даруйдаа л уралдаануудад сайн уралдаж бага багаар оноо зулгаах болжээ. 1962 онд машин нь 8 циллиндрийн хөдөлгүүртэй болсоны ачаар Гүрней Францын гараанд анхныхаа түрүүг авав. Дараагын гараанд ч Порше өмнөх амжилтаа бататгасан байна. Гэвч Дани улирлыг дуусгалгүй Брабхамд ирэв.

Manufacturer

Image

1965 онд Дани болон автомашины дезайнер Керолл Шелби нар мөрөөдлөө биелүүлэн All American Racers гэх Америкийн авто уралдааны багийг байгуулжээ. All American Racers баг Америкийн авто уралдааны дэлхийн аваргад оролцож байв. Харин Ф1 д уралдахдаа нэрээ Eagle хэмээн сольж Дани өөрөө энэхүү багтаа уралдах болов. Анхны Ф1 н уралдаан нь 1966 оны Бельгийн Гран При бөгөөд Дани 5 дугаар байранд орж багийнхаа анхны оноог авчирсан байна. Харин дараа жилийн 1967 оны 6 сарын 18 нд мөн адил Бельгиийн гран при дээр Дани түрүүлэн түүхэн ялалтаа авч байжээ. Тэдний хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг Вислекийн хөдөлгүүр тухайн үедээ хоцрогдсон бас хуучирсан байснаас удалгүй хаагдсан байна. Харин Дани ирэх улирал нь Мкларенд ирсэн ба 1970 оны Английн гараа түүний хувьд Ф1 д уралдах сүүлийн гараа нь байлаа. Тэрээр Ф1 д уралдахдаа нийт 86 гараанд уралдсан шилдэг нисгэгч юм.

Image

Яс үндэс : Америк
Идэвхтэй он: 1959-1968, 1970
Баг: Ferrari, BRM, Porsche, Lotus, Brabham, Eagle, McLaren
Уралдаан : 87
Аварга : 0
Түрүү: 4
Шагналын тавцан: 19
Нийт оноо: 133
Байрлал тогтоох: 3
Хурдан тойрог : 6
Анхны уралдаан: 1959 оны Францын Гран При
Анхны ялалт: 1962 оны Францын Гран При
Сүүлийн ялалт : 1967 оны Бельгийн Гран При
Сүүлийн уралдаан : 1970 оны Английн Гран При
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: Формула 1 н бүх цаг үеийн агуу нисэгчид

Postby Зак » Mon Mar 06, 2023 12:26 am

Би дургүй л дээ. Гэхдээ л Алонсог хүндлэхээс аргагүй юм.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Previous

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron