Хөнгөн атлетикын Европын аварга

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Хөнгөн атлетикын Европын аварга

Postby Nomer 10 » Mon Aug 07, 2006 4:05 am

Сая нээлт сайхан боллоо :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Wed Aug 09, 2006 5:03 pm

Єчигдєр орой Еврoспoртooр нэлээд vзлээ. 100 метрийн эрэгтэйчvvдйин финалд Португал залуу 9.99 секундын амжилтаар тvрvvлж Еврoпын рекoрд хийлээ.

Image


Тvvний ард Оросын Епишин гэж залуу 10,10 секундээр орж мєнгєн медаль авлаа. Танхимын дэлхийн аваргад тvрvvлсэн залуу юм гэнэ. Тэгээд бодвол 60 метрт хуссан байх нь. Гарааг нь харвал эхний 50 метрт бол энэ орос залуу тэргvvлж байсан. Сvvлйин хагаст тvvнээс нэг алхамын ард байсан Португал спринтер бариад хусна лээ.

Дvvгvvр шидэлтээр Лисенкo, Канафаева гэж 2 орос бvсгvй алт мєнгєн медалийг авлаа. Лисенкo дэлхийн рекoрдыг эзэмшдэг юм байна, бусдаасаа хол тасархай байлаа. 2 ч удаагийн шидэлт нь 75 метр орчим туссан.

Єндрийн харайлтийн урьдчилсан шат явагдаж Афинаар би дурлаад єнгєрсєн Слесаренкoгoo харлаа... 1,92 метр єндєр дээгvvр зовлонгvй гарсан эхний 8-н бvсгvй финалд гарлаа. Нутаг дээрээ байгаа Швед бvсгvйчvvд сайн харайж харагдсан, гэхдээ хоёр орос хvvхэн хусах байхаа.

Image

Долоон тєрєлтєд Швед хvvхэн тасархай тvрvvлж байна, одоо 24-тэй гэх шиг боллоо. Тэгсэн мєртлєє аль хэдийнэ авч болох бvх алтан медалvvдыг хамчихсан агуу амьтан гэнээ. Цаашдаа хэдэн жил энэ тєрєлд тамирчид тvvнйи "vлдээсэн" мєнгєн медалийн тєлєє л єрсєлдєх шинжтэй. Герман бvсгvй ам мєлтєс мєнгєн медалаас мултарч хvрэл дээр буув.

Image

10000 метрийн эрэгтэйд Герман залуу тvрvvллээ. Ерєнхийдєє тамирчидын темп маш удаан байна гээд тайлбарлагч байн байн давтаад байлаа. Тvрvvлсэн немц залуу сvvлийн тойрог эхлэхэд 4-т, тэргvvлэгчээс 10 метр орчим хоцорчихсон тууж явсан. Тэгээд нэмсээр байгаад сvvлйин 100 метрт тэргvvлж явсан 2 испани залууг бариад, нэмж хийсээр тасарч барианд орох юм. Тооцоолоогvй алтан медаль байжээ, мань хvн инээх уйлахыг яг хольсон царайтайгаар барианд орж ирсэн,

Image

За тэгээд их гоё юм болж байнаа, vзээд байвал салах арга алга.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Aug 10, 2006 6:54 pm

Єчигдєр хагас хугас харлаа. Сэтгэлд vлдсэнээс гэвэл 400 метрийн саадтай гvйлтэд олимпын аварга Грек бvсгvй финалд тvрvvлж явж байгаад сvvлйин 50 метрт байсан саадны ємнє vл ялиг темпээ алдаад урдаа орос бvсгvйг алдаж мєнгє дээр буув.
Исакoва гэх тэр тvрvvлсэн орос амьдралдаа 2 дахь удаагаа 54-єєс доош секvнд гvйсэн юм байна. Сvvлийн хэдэн метр нvдээ тас аниад зvтгэсэн байсан.


Эрэгтэйчvvдйин єндрийн харайлтад Оросууд тивдээ бол тасархай тvрvvлдэг уламжлалтай аж. Сильнов гэдэг vнэхээр хvчтэй vсэрдэг залуу алтан медалийн болзол хангах хvртлээ дандаа эхнийхээ оролдлогоор амжилттай харайсан.
2 метр 34 см єндєр дээгvvр эхнийхээ оролдлогоор гарсанаараа нэгд орж, уг єндєр дээгvvр хоёр оролдлогоороо гарсан чех залуу 2-т, гурав дахь оролдогоороо гарсан швед тамирчин 3-т оров.
Сильнов цааш 2 метр 36 см дээгvvр бас эхнийхээрээ гарч єрсєлдєгчдєєсєє хол тасархай гэдгээ харууллаа. Дараа нь шууд больж болох байсан ч vзэгчдэд зориулж бvр 2м41см-ыг захиалаад гурав оролдоод барсангvй.
Image

Жад шидэлтийн тєрєлд олимпын гурван удаагийн аварга Ян Железни 3-т орж хvрэл медаль авч байна. Аль хэдийн зодог тайлсан гэж бодож байсан чинь нас хэдий ахисан ч тивдээ бол медальтайгаа л юм байна. Аргагvй агуу тамирчин юм.

Тvрvvлсэн Норвег залуу бас тасархай байлаа. Тvvний єчигдєр vзvvлсэн амжилтуудаас дээрээсээ 3 дахь нь гэхэд л алтан медальд хангалттай байж.

Image

100 метрийн эмэгтэй финал єчигдєр явагдав. Афины олимпын аварга Нестеренкo хэдийгээр финалд байсан ч 7-р зам дээр "муучуудын" ангилалд байж байх юм. Олимпоос хойш олигтой бэлтгэл хийхгvй байгаа юм болов уу.

Энэ тєрєлд Бельги бvсгvй тасархай тvрvvлэв. Ард нь харин 32 настай, 40 настай хоёр орос спринтер орсон нь таавар эвдсэн явдал болсон бололтой.

Image
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Thu Aug 10, 2006 7:58 pm

Зиак тэмцээн ч сайхан болж байгаа бололтой. Эрэгтэй 100 метрт түрүүлдэг Португаль чинь хаанахын ч билээ Нигерийнх ч билүү цагаач, Афины олимпийн хүрэл авсан залуу мөн юм шиг байна. Бие хаа гэж яг уралдахад зориулсан... Сайхан эд байгаам хэхэ...

Харин Каролина Клюфт ч аргагүй сайн юмаа... Зовох юмгүй түрүүлсэн байна. Дахиад Бээжингийн олимпоор бол баталгаатай алт авах байх.

Газар дээрээс нь мэдээлж байгаа Чукчадаа баярлалаа...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Fri Aug 11, 2006 5:07 am

Өнөөдөр зориуд цаг гаргаж жаахан харлаа.

Эмэгтэйчүүдийн 800 м-т Котлярова нэлээн холоос огцом дайрч зүтгэсээр нутаг нэгт Клюкагийнхаа өмнө гишгэж алт зүүлээ. Ингээд Оросод алт мөнгөн медал цугтаа ирсэн.

Image


Эрэгтэй 200м-т Португалын Обиквэлу 20,01 сек-ээр тасархай түрүүллээ. Ойрын зайд Европод түүнийг барах хүн алга.

Image



Эмэгтэй 400м-т Болгарын Стамболова түрүүлж Оросын Вешкурова Зайцева нар удааллаа. Зайцеваг бас Ольга Зайцева гэдэг юм байна, биатлоны хүүхэнтэй адил хэхэ.

Хэвлэлийнхний хэсэг
Image

Ингээд 4 өдрийн дараах байдлаар Оросууд 20 медалиар тасархай түрүүлж байна. Үүнээс 15-ыг нь хүүхнүүд нь авчээ. 2-д байгаа Испани гэхэд л 5 медалтай. Тэгэхээр ах нарыг дийлэх улс энэ тивд алгоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Bibby » Fri Aug 11, 2006 1:18 pm

эмэгтэйчүүдийн 400 м -т францийн гарийг яагаад хасцан бэ ?
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby chukcha2002 » Fri Aug 11, 2006 8:47 pm

Оо бас тийм юм болоодохсон уу?
Гvйлтийн тамирчид гараан дээр л хасагдах нэг аюултай байх юм. Буун дуу гарсанаас хойш 0.0041 секvндын дараа гарсан хvн гэхэд л шар хуудсаар торгуулж байх юм. Зєвшєєрєгдєх хугацаа 0.01 секvнд байдаг юм уу даа. Буруу ч байж магад.

Хосоо тодруулаад єгєєч
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Fri Aug 11, 2006 11:15 pm

Сая дүрэм уншиж үзлээ. зөвшөөрөгдөх хугацаа энэ тэр гэсэн юм алга. Зүгээр шууд шүүгчийн үзэмж гэж болох юм байна. Шүүгч үзээд болохоор юм байх юм бол шууд уралдуулна гэнэ.


Хасагдах гэснээс... өнгөрсөн олимпоор Лю Сиан 2 удаа фолс старт хийчихээд л 3 дахь дээрээ мангар зоригтой гарч байналээшд. Хамгийн түтрүүнд гарч байсан. Тэгэхэд л ёстой зэрлэг залуу байнадаа гэж бодсон. Алт л авъя гэж бодсон юм шиг байгаан. Манай муу Сайханбилэгийг л жижигрүлчихсэн болохоос биш :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Fri Aug 11, 2006 11:24 pm

Одоо Жастин Гэтлин уралдахгүй болсон. Гол өрсөлдөөн Асафа Пауэлл, Обеквилу, Шон Крауфорд нарын хооронд байгаа юу... гэснээс энэ Шон уралдаж байгаа юм уу... Миний дуртай шоумэнүүдийн нэг дээ... хэхэ... Одоо гайгүй залуучууд спринтерт байна у... Нэг сайхан хөнгөн атлетик хөгжсөн нутгийнхаан.. :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Mon Aug 14, 2006 2:31 pm

Хаалтын өдрийн зарим тоглолтыг тухлан сууж үзлээ.

Тулгууртай харайлтад Оросын Александр Авербух Израилын өмнөөс алт авлаа, тэндхийн иргэн болжээ. Мөнгө Германы Лобингер Францын Меснил нарт очиж хүрэл хэнд ч очсонгүй. Аварга болсон хүн ердөө 5,70м.

Image


Германы жад шидэгч Штеффи Нэриус алт авлаа. Сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнүүдээс дандаа медал авч байсан ч алт авч байгаагүй юм. 13 жилийн дараа том тэмцээнд аваргалж үзэж байгаа нь энэ ажээ. Чехийн бүсгүй аваргална гэгдэж байсан ч сүүлийн шидэлтээ хэт дээш нь хөөргөж шидсэнээр мөнгө дээр буув. Энэ шидэлтийнхээ дараа өөрийгөө шоолоод инээгээд байна лээ.

Image


100м-ийн буухиад Германы бүсгүйчүүд урьдчилсан шатанд Оросын өмнө гишгэж хэсгээ тэргүүлсэн ч финалд буухиагаа дамжуулж чадахгүй паакталснаар 5-8-р байранд орсон. Франц болон Гевэрт нарын белгичүүд бас сүүлийн байранд орсон. Оросын хүүхнүүд тасархай амжилт гарган түрүүлсэн бол Англи удаалсан. Нестеронко гарааг амжилттай эхлүүлснээр Беларус хүрэл авлаа.

Эрэгтэй 800 м-т Холландын Брэм Сом барианы өмнө Английн тамирчныг тохойдож орж ирэн аваргалсан ч шагнал гардуулалт нэлээн удааширсан. Гэсэн ч бичлэгийг дахин үзээд түүнд аваргыг өглөө.

Эмэгтэй уртын харайлтад Оросын Колчанова Удмуртова нар алт хүрэл хүртлээ. Мөнгийг Португал бүсгүй авсан. Нутгийн эзэн Клюфт 6 удаа ер бусын хүчтэй дэмжлэг дор харайсан ч дээд тал нь 6,54-ээс хэтэрсэнгүй. Ялагч 6,93 м харайсан юм.

Image


Эрэгтэйчүүдийн 4х100-д Англи барианы өмнөхөн Польшийн урд орж алт авсан бол Франц хүрэл хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 1500м-т анхнаасаа л Оросын 3 хүүхэн тасарч явсаар Томашова туршлагаа харуулан барианы өмнө Чиценкогоо гүйцэн алт авлаа. Соболевагийн өмнө болгарын Иорданова орон хүрэл авсан.

Image


Эмэгтэйчүүдийн 4х100-д Оросууд жинхэнэ тасархай гүйлт гээчийг харуулсан. Миний дуртай Посполева гарааг тасархай хийн Ивановад өгөхөд нөгөөх нь тэр зайг хадгалсаар Зайцевад аваачсан. Бага зэрэг хэмнэл алдан сүүлийн хүндээ өгсөн ч Вешкурова бүр холдуулж аваргаллаа. Беларус Польш удаалсан.

Image


Эрэгтэй 5000м-т Испаний Эспана түрүүлсэн. Англи Испани мөнгө хүрэл авсан.

Эрэгтэй 400м-ийн буухиад Герман түрүүлж Польш Румын удаалсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Tue Aug 15, 2006 4:49 pm

Khosoo wrote:Зиак тэмцээн ч сайхан болж байгаа бололтой. Эрэгтэй 100 метрт түрүүлдэг Португаль чинь хаанахын ч билээ Нигерийнх ч билүү цагаач, Афины олимпийн хүрэл авсан залуу мөн юм шиг байна. Бие хаа гэж яг уралдахад зориулсан... Сайхан эд байгаам хэхэ...
...

Наад гялтгар халтар чинь хөлбөмбөгчин байсан гэсээн. Тэгээд дасгалжуулагч нь "Чи гүйвэл Афины олимпын хүрэл авах юм байна" гэж хэлээд тэгээд л Португал руу очоод л нэг гүйгээд л мөнгө, хүрэл эд нар авсийм гэж Чахлуун С1-ээр үсээ гэлдцэн сууж байгаад ТВ үзэгчдэд ярьж өгсийм.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Tue Aug 15, 2006 5:26 pm

Б бас өөр юм үздэг байх нээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Tue Aug 15, 2006 6:41 pm

MrB wrote:
Khosoo wrote:Зиак тэмцээн ч сайхан болж байгаа бололтой. Эрэгтэй 100 метрт түрүүлдэг Португаль чинь хаанахын ч билээ Нигерийнх ч билүү цагаач, Афины олимпийн хүрэл авсан залуу мөн юм шиг байна. Бие хаа гэж яг уралдахад зориулсан... Сайхан эд байгаам хэхэ...
...

Наад гялтгар халтар чинь хөлбөмбөгчин байсан гэсээн. Тэгээд дасгалжуулагч нь "Чи гүйвэл Афины олимпын хүрэл авах юм байна" гэж хэлээд тэгээд л Португал руу очоод л нэг гүйгээд л мөнгө, хүрэл эд нар авсийм гэж Чахлуун С1-ээр үсээ гэлдцэн сууж байгаад ТВ үзэгчдэд ярьж өгсийм.



xaxa :-o
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby oswin » Tue Aug 15, 2006 6:55 pm

Єнєєдєр АРД -дээр оросын тамирчдын буудлын тэнд крилл бичигтэй эм, допингийн хэрэглэл олдсон гэж байна. Одоохондоо нотлогдоогуй ч оросууд еврoпын хэвлэл мэдээллийн байд Допингтой холбоотойгоор єєртєєд байгаа сурагтай. Оросын тамирчид гvйлт дээр жишээ нь хол тасархай тvрvvлсэн нь сэжиглэгдээд байна гэнэ дээ.
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby khulgee » Sat Dec 30, 2006 10:02 pm

4x400m -iin buuhia deer bol france-iin eregtei bol hol tasarhai bna lee.Harin ter Portugal-iin Obikvelu biluu dee ter chini Congo-iin irgen baij bgaad Portugal ruu shiljsen.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France


Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests