Хөнгөн атлетикийн мэдээлэл

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 9:51 pm

Монголоос Морпет хүртэл
Бэлтгэсэн Б.ЦАГААНБААТАР (2009-06-22)
Image
Манай нэртэй гүйгч Бат-Очирын Сэр-Од Будант Альбионд амьдарч бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Түүний тухай Английн сонин хэвлэлд хэрхэн бичсэнийг товчлон сонирхуулж байна.

Монголоос Морпет хүртэл

Лондонгийн марафонд 1993 онд Имонн Мартин түрүүлснээс хойш британи эр ялалт байгуулаагүй, Берлиний ДАШТ-ий нормативт цагийг нэг ч британи тамирчин биелүүлээгүй байна.

Ийм үед хаа холын Монголоос -40 градусын хүйтнийг орхин нэгэн марафонч “Morpeth Harriers” (Harriers-анч ноход гэсэн үг) клубт иржээ. Тэрбээр Берлинд болох ДАШТ, амьдран буй хотоос нь 300-хан майлийн (480 км) тэртээд өрнөх “Лондон-2012” олимпийн тухай ярьж сууна.

Бат-Очирын Сэр-Од (буюу Ziggy) Лондонгийн алдарт марафонд уралдахгүй ч наймдугаар сард Берлинд дэлхийн элитүүдтэй хурд сорино. 27 настай гүйгч сүүлчийн гурван ДАШТ, хоёр олимпод гүйгээд байгаа юм. 2008 оны эхэнд Сэр-Од “Good Luck Beijing” уралдаанд 2 цаг 14 минут 15 секундээр түрүүлсэн боловч түүнээс дөрвөн сарын дараа олимпийн уралдаанд гэдэс нь эвгүйрхсэнээс 52-т (2:24:29) барианд оржээ.

Түүний шинэ клуб-Нортумбелэндийн “Morpeth Harriers” холын зайн гүйлтээр баялаг уламжлалтай ч Улаанбаатараас ирсэн дэлхийн түвшний марафончоо баярлан угтсан байна. Сэр-Одыг Зүүн хойд Англид ирүүлсэн гол шалтгаан нь Гейтсхэдийн иргэн, түүний баз хүргэн Жон Макдонаг. “Миний эхнэр Октябрь, Зиггийн эхнэр Оюунтуяа нар эгч дүүс. Би Монголд хэдэн жил ажиллах үед эхнэртэйгээ танилцаж билээ” хэмээн Жон өгүүлнэ.

-“Гэр бүлтэйгээ байгаа болохоор Зигги энд бэлтгэл хийж байгаад Лондонгийн олимпод уралдана. Түүний виз зургаан сарын хугацаатай ч цаашид сунгуулах байх”.

“Монголын өвөл хэцүү” хэмээн Сэр-Од англи хэлээр итгэл муутай ч хурдан ярьж байна. “Их олон, бараг дөрвөн давхар хувцас өмсөж гүйнэ. Гүйхэд хэцүү. Харин Англид өөр юм”.

Гүйлтийн зориулалтын зам дээр анх удаа бэлтгэл хийж, “Morpeth”-ийн хөх-цагаан хувцсыг өмсөх болсон Сэр-Од саяхан North Tyneside-ийн 10 км-ийн гүйлтэд 31 минут 33 секундээр түрүүлжээ. “Redcar” хагас марафонд гүйх гэж байна (уг уралдаанд III байр эзэлсэн тухай ТЦ мэдээлсэн). Өвлийн турш хангалттай бэлтгэл хийгээгүй тул Лондонгийн марафонд уралдахгүйгээр шийджээ.

The Independent (IV.19)



Олимпийн тамирчин Морпет-д

Олимпийн тамирчин орон нутгийн клубийн “хаалга тогших” нь тийм ч олон биш. Гэвч үнэхээр тийм зүйл тохиолдож, Бат-Очирын Сэр-Од Монголоос ирээд хэдхэн хонож байна.

Олимпийн наадамд хоёр, ДАШТ-д гурван удаа уралдсан марафонч Сэр-Од “Лондон-2012”-ын бэлтгэлийг нутагт нь базаах зорилгоор иржээ. Эхнэртэйгээ (эхнэр нь түүний дасгалжуулагч) ирсэн Сэр-Од бэлтгэл хийхээр Их Британийн хөнгөн атлетикийн холбоонд (UKA) хүсэлт тавьж байв.

UKA түүнд нэг бус клубийн хаяг илгээж холбож өгснөөс Сэр-Од “Morpeth Harriers”-ийг сонгожээ. Тэдний нарийн бичгийн дарга Майк Бейтмэн ямар ч эргэлзээгүйгээр Сэр-Одыг хүлээн авахаа хэлсэн байна.

Evening Chronicle (IV.9)


Монголын “анч нохой”

“Morpeth Harriers”-т бэлтгэл хийдэг монгол гүйгч Б.Сэр-Од тавдахь удаагийн North Tyneside уралдаанд зовлонгүй түрүүлэв. Уитли-Бэйд болсон энэ уралдаанд 1900 гаруй гүйгч оролцсон байна.
Бээжингийн олимпод марафоноор оролцсон Сэр-Од гараанаас эхлэн өнгөлжээ.

Харин гурав дахь километрээс Альнвикийн Дэвид Кирклэнд түүнийг шаргуу нэхсэн ч удалгүй хаягдав. Үл мэдэг салхитай хэрнээ тунгалаг энэ өдөр Сэр-Од арын өрсөлдөгчөөс 33 секундээр урьтан барианд орлоо. Тэрбээр Айван Холлингсуортын энэ замын рекордыг 21 секундээр бас урагшлуулав.

The Journal (IV.13)


Мансфильдийн уралдаанд оролцоно


2009 оны “Mansfield Half Marathon”-д сүүлчийн хоёр олимпод оролцсон, Азийн шилдэг марафончдын нэг уралдах боллоо. Улаанбаатараас ирсэн 28 настай Бат-Очирын Сэр-Од зургадугаар сарын 28-нд Мансфильд орчмын 13,2 майлийн (21,1 км) уралдаанд оролцох 1000 гаруй гүйгчийн нэг нь юм.

Түүний гүйсэн дээд амжилт 2 цаг 14 минутыг давах британи гүйгч сүүлийн гурван жилд гараагүй байна. Дээрх амжилтыг Сэр-Од “Beijing Good Luck”-т үзүүлэн түрүүлсэн билээ. Монголын гүйгчийн гол өрсөлдөгчөөр ноднингийн “аман хүзүү” Марк Пауэлл, урьд нь түрүүлж үзсэн Мартин Бродбент, Клоуний Энди Уорд, Кенийн Жон Ванжохи, ноднингийн түрүү Билли Фаркуарсон нарыг нэрлэж болно.
Энэ тэмцээний дээд амжилтыг Эндрью Пирсон 1999 онд түрүүлэхдээ 62 минутаар тогтоож байлаа.

The CHAD (VI.15)



Б.Сэр-Одын 2009 оны амжилтаас

Зай Хугацаа Байр Тэмцээн Хэзээ
10 км 30:19 21 BUPA Great Manchester V.17

10 км 31:27 16 BUPA Great Edinburgh V.3
10 км 31:33 1 North Tyneside IV.12
Х.М 1.06:36 3 Redcar Half Marathon IV.19
3 тойрог 28:09 4 Blaydon Races VI.9
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Цэнгүүн » Mon Aug 17, 2009 11:41 pm

Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Г.Баяраа » Sat Aug 29, 2009 8:06 pm

Image
Саяхан явагдаж өндөрлөсөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том дуулиануудын Елена Исинбаевагийн ''азгүйтэл'' байсан билээ. Дэлхийн дээврийг эзэмшигч орос бүсгүй маань энэ тэмцээнд түрүүлэх нь байтугай медаль ч үгүй хоцорч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм. Тэгвэл Исинаева энэ бүхнийг тохиолдын хэрэг байсан гэдгийг нотолж Швейцарийн Цюрих хотноо явагдсан Алтан лигийн Гран Прид, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 5.06 метрийн дүүгээр ''дүүлжээ''. Исинбаева өнгөрсөн жилийн Бээжингийн олимпод дэлхийн рекордыг 5.05 метрээр тогтоосон бөгөөд ийнхүү өөрийн амжилтаад нэг см-ээр ахиукж алтан лигийн жэк- потын төлөө өрсөлдөх боломжтой болж байна. 27 настай бүсгүй энэ талаараа ''Үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй зүйл болж байна. Берлиний дэлхийн аваргын дараа би өөртөө дүн шинжилгээ хийж, маш их зүйлийг бодсон. Би хэтэрхий өндөрт нисэж явжээ. Мэдээж хэрэг намайг эргэж ирэхэд хөгжөөн дэмжигчдийн маань дэмжлэг маш их нэмэр болсон. Та бүхэндээ баярлалаа'' хэмээн өгүүлжээ. Энэ жилийн алтан лигийн сүүлийн Гран прид 9 сарын 5-нд Бельгийн Брюссель хотноо явагдах бөгөөд одоогийн байдлаар Алтан лигийн жэк-пот 1 сая долларыг Исинбаева, 5000 болон 1000 метрийн гүйлтэд дэлхийг эзэгнэж байгаа Кенениса Бекеле, 400 метрийн дэлхийн аварга, Санья Ричардс, дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт нар хуваан хүртэх боломжтой байгаа юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby ХАЛИУН » Fri Sep 11, 2009 3:59 pm

цахилгаан залуу уртын харайлтанд їзнэ гэсэн їнэн її
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Deck » Thu Oct 01, 2009 1:26 pm

chahluun wrote:цахилгаан залуу уртын харайлтанд їзнэ гэсэн їнэн її


Харин тэхх тэгээд л яригдаад байсан.
Deck
 

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:35 pm

Deck wrote:
chahluun wrote:цахилгаан залуу уртын харайлтанд їзнэ гэсэн їнэн її


Харин тэхх тэгээд л яригдаад байсан.

Чадахгүй байхөө...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Чуугий » Sat Aug 07, 2010 2:52 pm

Шведийн Стокхолмд болсон Даймонд лигийн 100м-т Тайсон Гэй 9.84р түрүүлж Болт 9.97р удаалсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby chukcha2002 » Tue Sep 28, 2010 6:33 pm

Сая л мэдлээ, Берлиний марафонд манай Сэр-Од 10-р байрт орсон байна шд...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Чуугий » Tue Sep 28, 2010 6:34 pm

chukcha2002 wrote:Сая л мэдлээ, Берлиний марафонд манай Сэр-Од 10-р байрт орсон байна шд...

http://sport.news.mn/content/31698.shtml
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby chukcha2002 » Tue Sep 28, 2010 6:41 pm

аргагүй мэдээллээс хоцорсон байнаа, хэхэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby meesh » Thu Sep 30, 2010 2:00 pm

Сэрүүн сэрүүвтэр газар гүйчих гээд байдагийм шиг байгаам...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby bure » Tue May 10, 2011 2:23 pm

ОУXМ Л.Отгонбаяр 5сарын 8-нд Прагад болсон марафонд уралдаж 8байранд орж олимпийн эрx авчээ манай xөнгөнийxөн сайн бна даа
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby ManchesterReds » Thu Aug 11, 2011 7:50 pm

2хун эрх авсан гсн
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby hosko » Thu Oct 20, 2011 3:12 pm

Дэлхийн топ зэрэглэлийн тэмцээнд багтдаг Бээжингийн марафонд манай тамирчид амжилттай оролцож эмэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр түрүүлж алтан медаль хүртсэн бол Э.Батцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

http://news.gogo.mn/r/95501...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Nomer 10 » Sun Jun 03, 2012 12:37 pm

Нөгөө саадтай гүйлтийн хужаа өчигдөр 8 оны олимпийн аваргын дэлхийн рекордыг давтчихжээ. Салхи маш хүчтэй бсан гэнэ. Шинэ рекорд гарах бж дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Nomer 10 » Sun Jun 03, 2012 12:37 pm

100м-т Гатлин 9,9 гүйсэн бна. Болт олимпоор шинэ рекорд хийнэ л гэж авч.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Khosoo » Sun Jun 03, 2012 12:51 pm

Болт сая 9,76 гүйсэн. Тэрнийхээ дараа тэгсэн байналээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby hosko » Thu Jul 05, 2012 10:25 am

Image

Писториус олимпт уралдахаар болжээ... Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай мөч хэмээн жиргэж... Тэрээр өнгөрсөн жил Тэгүд болсон дэлхийн аваргад амжилттай уралдаж, 400 метрийн буухиад мөнгөн медал авч амжаад байсан... Ийнхүү хүн төрөлхтөний нэгэн гайхамшиг, агуу Олимпийн гүйлтийн замд гарах нь ээ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Gunnerz » Wed Jul 31, 2013 5:23 pm

агуу исинбаева зодог тайлахаа мэдэгдлээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Previous

Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest