Хөнгөн атлетикийн мэдээлэл

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Nomer 23 » Tue Aug 01, 2006 1:38 am

Хамгийн анхны спортын төрөл хэмээгддэг, олимпийн хурднаас хурдаг, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөрт гэдгийн илрэл болсон хөнгөн атлетикийн спортын тухай сүүлийн үеийн мэдээ мэдээллээс тавьж байя...
Last edited by Nomer 23 on Tue Aug 01, 2006 1:12 pm, edited 1 time in total.
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Nomer 23 » Tue Aug 01, 2006 1:48 am

Хөнгөн атлетикийн хамгийн их үзэгчтэй төрлүүдийн нэг болох 100 метрийн эрэгтэйчүүдийн төрлийн олимп дэлхийн аварга Жастин Гэтлин допингийн шалгалтанд унаснаар маш том торгууль буюу бүх насаараа уралдах эрхээ хасууллаа. Ийнхүү дөнгөу 24 хэн насандаа зодог тайлж байна. Тэрээр энэ улиралд тун одто байсан хэдий ч булхай нь илэрлээ. Тэр бас энэ жил тогтоосон дэлхийн рекордоо \яг үнэндээ бол давтсан гэж зарласан\ цуцлуулж байгаа юм. Гэсэн хэдий ч 2004 оны олимпын 100м-ын алт, 4х100 метрийн мөнгө ба 200 метрийн хүрэл медаль, Дэлхийн аваргын медалиудаа хураалгаагүй байгаа юм байна.
Ийнхүү Бен Жонсонгийн замналаар орлоодоо...



Image
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Bibby » Tue Aug 01, 2006 12:15 pm

Өө Хосоо устгачихаарай сори өөр юман дээр бичих гэж байгаад андуураад биччихлээ ... наад нөхөр чинь насаараа уралдах эрхээ хасуулцан уу?
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Nomer 23 » Wed Aug 02, 2006 6:36 pm

Тэгсэн... Гэтлиний хэрэгч жинхэнэ бөөн юм болж байнадаа... Өөрөө бол дасгалжуулагч энэ тэрээ буруутгаад байна... Гэтлин тэгээд дасгалжуулагч болж магадгүй юм байна...

Харин Майкл Жонсон хэлэхдээ энэ бол холбооноос хийж байгаа ажил гэж авсан байна...Ер нь энэ АНУ-ийн илэрдэггүй допинг гээд байдаг нь их ортой болж байна. Сая бас Тур деФранс д түрүүлдэг нөхрийг нэлээн допингтой хутгаад авсан. Лэнс Армстронгийг ч бас тэгэд л байсан.
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby chukcha2002 » Wed Aug 02, 2006 7:17 pm

ер нь допинг хэрэглэх арга их нарийсч байнаа, Германы нэг холын зайн гvйгч шvдний ломбондоо бас хориотой бодис холиод хийлгэсэн байсан гэсэн.
Зєвхєн шээсний шинжилгээ хангалтгvй бас цусны шинжилгээ давхар авч л нєхдvvдийг илрvvлдэг бололтой.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Wed Aug 02, 2006 7:19 pm

Сониноос энэ сарын 7-ноос эхлэн Шведийн Гётебoрг хотод хєнгєн атлетикийн Еврoпын аваргын тэмцээн эхлэх юм байна. Хєнгєн атлетикийг онцлох дэд форум болгосонтой "давхцаж байгаагаараа" энэ тэмцээн их онцлогтой болох нь ээ :mrgreen:
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 23 » Wed Aug 02, 2006 7:55 pm

:mrgreen:
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Nomer 23 » Wed Aug 02, 2006 7:56 pm

манай Мартина Хингис бас л допингийн шуугианд орооп байгаа бололтой...
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Nomer 10 » Sun Aug 20, 2006 8:33 am

Тур де Франсын аваргын дараагийн том шуугианы эзэн нь Мэрион Жонс боллоо. Энэ америкчууд юу л болоод байна даа. Мань хүн одоо бас бүх эрхээ хасуулж магадгүй байгаа бололтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Aug 21, 2006 3:09 am

9сарын 3-нд нийслэл орж Голден лиги үзэх боллоо. Өнөөдөр Интернэшнл Хөнгөн атлетикийн холбооноос урилга ирж:D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Thu Aug 24, 2006 5:29 pm

Nomer 10 wrote:9сарын 3-нд нийслэл орж Голден лиги үзэх боллоо. Өнөөдөр Интернэшнл Хөнгөн атлетикийн холбооноос урилга ирж:D



Пєєххх, за тэгээд гоё зургуудаар нvд мялаагаарай даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Aug 24, 2006 5:29 pm

Жастин Гэтлин 8 жилээр эрхээ хасуулсан байна. 8 жилийн дараа уралдана ч гэж худлаа биз дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Tue Aug 29, 2006 7:20 pm

32 настай байх юм байна....

гэдэг чинь хэцүү л юм байна.. нөагөө Ато Болдон билүү... Тэр хэдтэй байлаа...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Wed Aug 30, 2006 5:16 am

chukcha2002 wrote:
Nomer 10 wrote:9сарын 3-нд нийслэл орж Голден лиги үзэх боллоо. Өнөөдөр Интернэшнл Хөнгөн атлетикийн холбооноос урилга ирж:D



Пєєххх, за тэгээд гоё зургуудаар нvд мялаагаарай даа


Төлөвлөгөө өөрчлөгдсөөн хө. Монгол явах хугацаа тулаад амжуулах ажил их болсон тул амжишгүй нь. Бас хажуугаар нь сайн эрүүд энд тэнд бөмбөг тавиад байхаар айсхийгээд хэхэ. Дараа жил л үзэхээс. Энэ жил гэхдээ Гэтлин Жонес 2 орохгүй гэсэн чинь сонирхол жаахан буураадахсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Wed Sep 20, 2006 4:09 pm

Марион Жонсын сэргээшийн асуудал их сонин юм болов оо, мартcанаас. Б дээжнээс нь сэргээш гараагvй гэсэн. Сонин тохиолдол шvv. А-аас нь сэргээш гарчаад байхад.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:18 pm

Шvvгч шархаджээ
Сан-Паулуд болсон Бразилийн хєнгєн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний vеэр нэгэн шvvгч эмэгтэй бэртэл авчээ. Тvvнийг жад шидэлтийн тэмцээнийг шvvж байхад нь бяцхан будилаан гарсны улмаас нэг тамирчин (Лие Маре Лоуренсо) хєлд нь жадаа “зоосон” аж. Бvсгvйг эмнэлэгт яаралтай хvргэж, мэс засал хийжээ. Бразилд урьд нь хэзээ ч ийм явдал гарч байгаагvй гэнэ. “Шvvгч анхаарал болгоомжгvй байснаас ийм хэрэг гарлаа.

Тэмцээн эхлэхийн ємнєхєн тэр сум тvvж явсан” хэмээн шvvгчдийн ахлагч Р.Дезем єгvvлжээ. Єєрєєр хэлбэл, жад шунгинаж байсан тэмцээний талбарт тэрбээр хэнэг ч vгvй гvйж явсан гэнэ. Энэ явдлаас долоо хоногийн ємнє Норвегт бас ийм тохиолдол гарсан юм. Левангер хотноо болсон єсвєрийн хєнгєн атлетикийн тэмцээний vеэр албаны ажилтны толгойд нэгэн тамирчин жад зоосон золгvй хэрэг гарсан юм.

Харин жилийн ємнє Шведийн Кальмарын цэнгэлдэхэд vvнтэй тєстэй хэрэг гарсан бєгєєд тамирчдыг бэлтгэлээ хийж байхад тус хотын “Кальмор AИK” клубийн хєлбємбєгчид “дайрч” орж иржээ. Энэ vед нэгэн хамгаалагчийн нуруунд жад зоогдсон байна. Азаар мэс амь насанд нь аюул учруулаагvй гэнэ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Fri Oct 06, 2006 10:12 pm

vзэгчид vрvv хазгай шидвэл одоо яанаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re:

Postby Чуугий » Tue Nov 25, 2008 10:35 am

2008 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Усайн Болт шилдэг эмэгтэй тамирчнаар Исинбаева нар шалгарлаа.Исинбаева оны шилдэгийг 3 дахь удаагаа хүртэж алдарт Мэриoн Жонестой адил боллоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby legends » Sat Jun 13, 2009 6:59 pm

IAAF буюу Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо 1998 оноос эхлэн жил бүр шилдэг тамирчдын дунд цуврал уралдаан зохион байгуулсаар ирсэн билээ. Тухайн оны бүх гараандаа түрүүлсэн тамирчид 1 сая ам. доллартай тэнцэх алтан гулдмайг хуваан хождог учир “Алтан лиг” хэмээн нэрлэгдсэн уг тэмцээний энэ оны эхний гараа маргааш Германы Берлин хотын “Олимпштадион”-д болох юм. Үлдсэн гараанууд долдугаар сарын 3-нд Норвегийн Ослод, 10-нд Италийн Ромд, 17-нд Францын Парист, наймдугаар сарын 28-нд Швейцарийн Цюрихт, есдүгээр сарын 4-нд Бельгийн Брюссельд зохиогдож дүнгээ гаргана. Жил болгон лигийн төрлүүдэд өөрчлөлт ордог бөгөөд энэ жил эрэгтэйчүүд 100, 400, 3000, 5000 болон 110 метрийн халхалттай гүйлт, жад шидэлт, эмэгтэйчүүд 100, 400 болон 100 метрийн халхалттай гүйлт, өндрийн харайлт, тулгууртай харайлтаар өрсөлдөхөөр болжээ.

“Алтан лиг”-ийн түүхэнд сая долларыг халаасалсан гурван тамирчин байдгаас бүгд бүсгүйчүүд аж. 2003 онд 800 метрт Мозамбикийн Мариа де Лурдес Мутола, 2005 онд гурвын харайлтад ОХУ-ын Татьяна Лебедева, өнгөрсөн жил 800 метрт Кенийн Памело Желимо нар бүх гараанд хошуучилснаар саятан болцгоож байв. Харин 1999, 2004, 2007 онуудад тус бүр хоёр ч тамирчин ямар ч алдаа гаргаагүй тул дүрмийн дагуу 500 мянгаар нь хуваан авцгаажээ. Мэдээж илүү дэлгэрэнгүй нь www.legends.bblog.mn дээр байгаа
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby legends » Mon Jun 15, 2009 5:43 pm

Урьд шөнө Германы нийслэл Берлин хотын “Олимпштадион” цэнгэлдэхэд “Алтан лиг”-ийн эхний гараа боллоо. Урьдчилсан таамаглаж байсанчлан эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтэд Этиофийн Кенениса Бекеле /13:00.76 сек/, диск шидэлтэд Эстонийн Герд Кантер /67.88 м/, эмэгтэйчүүдийн 400 метрт АНУ-ын Санья Ричардс /49.57 сек/, тулгууртай харайлтад ОХУ-ын Елена Исенбаева /4.83 м/ нарын олимпийн дэлхийн аваргууд өнгөлсөн байна. Харин Хорватын өндрийн харайгч бүсгүй Бланко Валасичийн бүтэлгүйтэл үргэлжилсээр. Өнгөрсөн жил “Алтан лиг”-ийн эхний таван гараанд түрүүлчихээд байсан ч сүүлийнхэд нь азгүйтэн сая ногооноо алдаж, Бээжингийн олимпод мөнгөн медаль дээр бууж байсан тэрээр Берлинд 2.03 метр харайж дэд байр эзэлжээ. Энэ төрөлд Арианэ Фридрихийг нутгийн дэвжээ түшиж, Власичаас гурван сантиметр илүү амжилт үзүүлснээр 20 оноотой “Алтан лиг”-иг тэргүүлж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 100 метрт Антигуа ба Барбудагийн Даниэл Бэйлэй /10.03 сек/, 400 метрт Багамын арлуудын Крис Браун /45.61 сек/, 1500 метрт Кенийн Аугустин Кипроно Чоге /3:29.47 сек/, халхалттай 110 метрт АНУ-ын Декстер Фолк /13.18 сек/, уртын харайлт ӨАБНУ-ын Годфрей Хоцо Мокоена /8.33 м/, жад шидэлт Финляндын Теро Питкамаки /86.53 м/, 4х100 метрийн буухиад Их Британийн баг /38.52/ түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн 100 метрт Ямайкийн Керрон Стюарт /11.00 сек/, халхалттай 100 метрт АНУ-ын Даму Черри /12.76 сек/, бөөрөнцөг түлхэлтэд Германы Надине Клейнарт /19.39 м/, 4х100 метрийн буухиад мөн л Их Британийн баг /43.18 сек/ хошуучилсан байна.
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Чуугий » Mon Jun 15, 2009 6:16 pm

Хальт харсан Санья Ричардс хол тасархай түрүүлж байна лээ............
харин олимпийн аварга Мелание Уолкэр 7д орчих шиг болсон.............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Г.Баяраа » Tue Jun 30, 2009 2:03 am

Image
Хөнгөн Атлетикийн ”Алтан лиг” ирэх улиралаас ”Алмазан лиг” болон өөрчлөгдөх гэж байгаа билээ. Саяхан хуралдсан IAAF-ийн ерөнхий ассемблейгаас тус лигийн товыг зарласан байна. Урьдчилсан байдлаар Ази, Европ, Америкийг дамнан нийт 14 гараа зохион байгуулагдахаар болсон ба анхны гараа нь 5 сарын 14-нд Катарын нийслэл Дохад, сүүлчийнх нь Бельгийн Брюссель хотноо 8 сарын 27-нд зохиогдох аж. Мөн одоогийн ”Алтан лиг”-т багтдаг Берлиний гарааг багтаах эсэх тухай хэлэлцэгдэж байгаа юм. ”Алмазан лиг”-ийн албан ёсны нээлтийг ирэх 8 сард Берлинд болох ДАШТ-н дараа хийх гэнэ. IAAF-аас ”Алтан лиг”-ийг шинэчлэх тухай эртнээс яригдаж байсан бөгөөд зөвхөн европын хотуудад зохиогддог нь учир дутагдалтай, дэлхийн бусад хотуудад ч гараатай болох хэрэгтэй ,үүгээрээ хөнгөн атлетикийг дэлхий нийтэд тэгш хөгжихөд томоохон түлхэц болно гэсэн санаа дэмжигдсэнээр ”Алмазан лиг”-ийн эхлэл тавигдсан юм.

2010 оны хуваарь

Доха (Катар) – 5 сарын 14

Шанхай (БНХАУ) – 5 сарын 23

Осло (Норвег ) – 6 сарын 4

Ром (Итали) – 6 сарын 10

Нью-Иорк (АНУ) – 6 сарын 19

Южин (АНУ) – 7 сарын 3

Лозанна (Швейцарь) – 7 сарын 8

Гэйтхид (Их Британи) – 7 сарын 11

Парис (Франц) – 7 сарын 16

Монако (Монако) – 7 сарын 22

Стокхольм (Швед) – 8 сарын 6

Лондон (Их Британи) – 8 сарын 13, 14

Цюрих (Швейцарь) – 8 сарын 19

Брюссель(Бельги) – 8 сарын 27
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby legends » Sun Jul 05, 2009 12:24 am

Урьд шөнө Норвегийн нийслэл Осло хотын “Бислетт” цэнгэлдэхэд энэ оны “Алтан лиг”-ийн хоёр дахь гараа явагдлаа. Эрэгтэйчүүдийн 5000 метрт Эфиопийн алдарт тамирчин Кенениса Бекелегийн урд гишгэх гүйгч байсангүй. Олимп, дэлхийн тус бүр гурван алттай Бекеле сүүлийн тойрог эхлэхэд бусдаасаа цойлон барианд орсон юм.

100 метрт алдарт гүйгч Асафа Пауэлл тэргүүллээ. Тэрээр өмнөх гарааны аварга Антигуа ба Барбудагийн Даниэль Бейлейтэй адилхан 10.07 секундийн амжилт үзүүлэхэд шүүгч нар нарийн нягталсны дүнд Ямайк эрд ялалтыг өгчээ. ОХУ-ын нэрт тулгууртай харайгч Елена Исенбаева 4.71 метр дээгүүр харайснаар ээлжит түрүүгээ авав. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 400 метрт АНУ-ын Санья Ричардс бусдыгаа хамаагүй илүүрхэн, 49.23 секундэд барианд орсон юм. Берлинд болсон эхний гараанд түрүүлээд байсан тэр Исенбаева, Теро Питкамаки зэрэг тамирчдын адил Ослод манлайлснаар сая ногоон хүртэх найдвараа гээсэнгүй.



Ослогийн гарааны ялагчид:



Эрэгтэйчүүд:

400 метр: Ренни Куоу /Тринидад ба Тобаго/ - 45.18

800 метр: Юрий Борзаковский /ОХУ/ - 1:44.42

1500 метр: Коллинс Чебой /Кени/ - 3:36.24

1 миль: Дерессе Мекконен /Эфиоп/ - 3:48.95

3000 метр: Ричард Бартале /Кени/ - 7:50.58

Халхалттай 110 метр: Антуон Хискс /АНУ/ - 13.41

Жад шидэлт: Теро Питкамаки /Финлянд/ - 84.63 м



Эмэгтэйчүүд:

100 метр: Керрон Стюарт /Ямайк/ - 10.99

800 метр: Клайр Гибсон /Их Британи/ - 2:01.42

5000 метр: Месерет Дефар /Эфиоп/ - 14:36.38

Саадтай 3000 метр: Рут Бисибори Ньянгуа /Кени/ - 9:18.65

Халхалттай 100 метр: Даму Черри /АНУ/ - 12.68

Өндрийн харайлт: Бланка Власич /Хорват/ - 2.00
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby comrau00 » Sat Jul 18, 2009 11:13 am

This is an interesting discussion. thank you for sharing

pret personnel enligne - Pret personnel en ligne et de
comrau00
 
Posts: 1
Joined: Sat Jul 18, 2009 11:11 am

Re: Хөнгөн атлетикийн мэдээлэл

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 9:51 pm

Монголоос Морпет хүртэл
Бэлтгэсэн Б.ЦАГААНБААТАР (2009-06-22)
Image
Манай нэртэй гүйгч Бат-Очирын Сэр-Од Будант Альбионд амьдарч бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ. Түүний тухай Английн сонин хэвлэлд хэрхэн бичсэнийг товчлон сонирхуулж байна.

Монголоос Морпет хүртэл

Лондонгийн марафонд 1993 онд Имонн Мартин түрүүлснээс хойш британи эр ялалт байгуулаагүй, Берлиний ДАШТ-ий нормативт цагийг нэг ч британи тамирчин биелүүлээгүй байна.

Ийм үед хаа холын Монголоос -40 градусын хүйтнийг орхин нэгэн марафонч “Morpeth Harriers” (Harriers-анч ноход гэсэн үг) клубт иржээ. Тэрбээр Берлинд болох ДАШТ, амьдран буй хотоос нь 300-хан майлийн (480 км) тэртээд өрнөх “Лондон-2012” олимпийн тухай ярьж сууна.

Бат-Очирын Сэр-Од (буюу Ziggy) Лондонгийн алдарт марафонд уралдахгүй ч наймдугаар сард Берлинд дэлхийн элитүүдтэй хурд сорино. 27 настай гүйгч сүүлчийн гурван ДАШТ, хоёр олимпод гүйгээд байгаа юм. 2008 оны эхэнд Сэр-Од “Good Luck Beijing” уралдаанд 2 цаг 14 минут 15 секундээр түрүүлсэн боловч түүнээс дөрвөн сарын дараа олимпийн уралдаанд гэдэс нь эвгүйрхсэнээс 52-т (2:24:29) барианд оржээ.

Түүний шинэ клуб-Нортумбелэндийн “Morpeth Harriers” холын зайн гүйлтээр баялаг уламжлалтай ч Улаанбаатараас ирсэн дэлхийн түвшний марафончоо баярлан угтсан байна. Сэр-Одыг Зүүн хойд Англид ирүүлсэн гол шалтгаан нь Гейтсхэдийн иргэн, түүний баз хүргэн Жон Макдонаг. “Миний эхнэр Октябрь, Зиггийн эхнэр Оюунтуяа нар эгч дүүс. Би Монголд хэдэн жил ажиллах үед эхнэртэйгээ танилцаж билээ” хэмээн Жон өгүүлнэ.

-“Гэр бүлтэйгээ байгаа болохоор Зигги энд бэлтгэл хийж байгаад Лондонгийн олимпод уралдана. Түүний виз зургаан сарын хугацаатай ч цаашид сунгуулах байх”.

“Монголын өвөл хэцүү” хэмээн Сэр-Од англи хэлээр итгэл муутай ч хурдан ярьж байна. “Их олон, бараг дөрвөн давхар хувцас өмсөж гүйнэ. Гүйхэд хэцүү. Харин Англид өөр юм”.

Гүйлтийн зориулалтын зам дээр анх удаа бэлтгэл хийж, “Morpeth”-ийн хөх-цагаан хувцсыг өмсөх болсон Сэр-Од саяхан North Tyneside-ийн 10 км-ийн гүйлтэд 31 минут 33 секундээр түрүүлжээ. “Redcar” хагас марафонд гүйх гэж байна (уг уралдаанд III байр эзэлсэн тухай ТЦ мэдээлсэн). Өвлийн турш хангалттай бэлтгэл хийгээгүй тул Лондонгийн марафонд уралдахгүйгээр шийджээ.

The Independent (IV.19)



Олимпийн тамирчин Морпет-д

Олимпийн тамирчин орон нутгийн клубийн “хаалга тогших” нь тийм ч олон биш. Гэвч үнэхээр тийм зүйл тохиолдож, Бат-Очирын Сэр-Од Монголоос ирээд хэдхэн хонож байна.

Олимпийн наадамд хоёр, ДАШТ-д гурван удаа уралдсан марафонч Сэр-Од “Лондон-2012”-ын бэлтгэлийг нутагт нь базаах зорилгоор иржээ. Эхнэртэйгээ (эхнэр нь түүний дасгалжуулагч) ирсэн Сэр-Од бэлтгэл хийхээр Их Британийн хөнгөн атлетикийн холбоонд (UKA) хүсэлт тавьж байв.

UKA түүнд нэг бус клубийн хаяг илгээж холбож өгснөөс Сэр-Од “Morpeth Harriers”-ийг сонгожээ. Тэдний нарийн бичгийн дарга Майк Бейтмэн ямар ч эргэлзээгүйгээр Сэр-Одыг хүлээн авахаа хэлсэн байна.

Evening Chronicle (IV.9)


Монголын “анч нохой”

“Morpeth Harriers”-т бэлтгэл хийдэг монгол гүйгч Б.Сэр-Од тавдахь удаагийн North Tyneside уралдаанд зовлонгүй түрүүлэв. Уитли-Бэйд болсон энэ уралдаанд 1900 гаруй гүйгч оролцсон байна.
Бээжингийн олимпод марафоноор оролцсон Сэр-Од гараанаас эхлэн өнгөлжээ.

Харин гурав дахь километрээс Альнвикийн Дэвид Кирклэнд түүнийг шаргуу нэхсэн ч удалгүй хаягдав. Үл мэдэг салхитай хэрнээ тунгалаг энэ өдөр Сэр-Од арын өрсөлдөгчөөс 33 секундээр урьтан барианд орлоо. Тэрбээр Айван Холлингсуортын энэ замын рекордыг 21 секундээр бас урагшлуулав.

The Journal (IV.13)


Мансфильдийн уралдаанд оролцоно


2009 оны “Mansfield Half Marathon”-д сүүлчийн хоёр олимпод оролцсон, Азийн шилдэг марафончдын нэг уралдах боллоо. Улаанбаатараас ирсэн 28 настай Бат-Очирын Сэр-Од зургадугаар сарын 28-нд Мансфильд орчмын 13,2 майлийн (21,1 км) уралдаанд оролцох 1000 гаруй гүйгчийн нэг нь юм.

Түүний гүйсэн дээд амжилт 2 цаг 14 минутыг давах британи гүйгч сүүлийн гурван жилд гараагүй байна. Дээрх амжилтыг Сэр-Од “Beijing Good Luck”-т үзүүлэн түрүүлсэн билээ. Монголын гүйгчийн гол өрсөлдөгчөөр ноднингийн “аман хүзүү” Марк Пауэлл, урьд нь түрүүлж үзсэн Мартин Бродбент, Клоуний Энди Уорд, Кенийн Жон Ванжохи, ноднингийн түрүү Билли Фаркуарсон нарыг нэрлэж болно.
Энэ тэмцээний дээд амжилтыг Эндрью Пирсон 1999 онд түрүүлэхдээ 62 минутаар тогтоож байлаа.

The CHAD (VI.15)



Б.Сэр-Одын 2009 оны амжилтаас

Зай Хугацаа Байр Тэмцээн Хэзээ
10 км 30:19 21 BUPA Great Manchester V.17

10 км 31:27 16 BUPA Great Edinburgh V.3
10 км 31:33 1 North Tyneside IV.12
Х.М 1.06:36 3 Redcar Half Marathon IV.19
3 тойрог 28:09 4 Blaydon Races VI.9
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests