Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Г.Баяраа » Sun May 17, 2009 10:27 am

Image
Хөнгөн атлетикийг спортын хатан хаан гэдэг. Тэгвэл энэхүү хатан хааныг чимдэг үнэт эрдэнэ нь яахын аргагүй Елена Исинбаева билээ. Өдгөө 26 настай энэ бүсгүй тулгууртын харайлтын төрлөөр авч болох бүх л гавьяа шагналыг хамж, өрсөлдөгчгүй шахам дэлхийд тэргүүлдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд түүний зорилго зөвхөн рекорд амжилт тогтооход чиглэгдэж буй. Одоогоор Елена 26 удаа тулгууртай харайлтын дэлхийн рекордыг шинэчлээд буй. Мөн 2 удаа олимпийн наадамд манлайлж, IAAF-н оны шилдэгээр гурвантаа шалгарчээ. (2004, 2005 ,2008) Ингээд энэ гайхалтай эмэгтэй амжилтанд хүрсэн замналыг та бүхэнд хүргэж байна.


Елена Гажиевна Исибаева 1982 оны 6 сарын 3нд ОХУ-н баруун өмнөд хэсэгт байдаг Волгоград хотноо мэндэлжээ. Түүний эцэг Гажи Исинбаев Дагестанаас гаралтай татар үндэстэн байсан бол эх нь жирийн нэгэн орос бүсгүй байлаа. Эцэг эх нь сантехникч, дэлгүүрийн туслах, цэвэрлэгч зэрэг хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг байсан ч Елена багадаа дутагдах гачигдахын зовлонг ер амсаж байсангүй. Учир нь хайртай охиндоо тэд юугаа ч харамладаггүй байлаа. 1987 онд 5 настайдаа Елена уран сайхны гимнастикийн дугуйланд элссэн бөгөөд энэ спортоороо 15 нас хүртлээ хичээллэж чамгүй амжилтанд хүрсэн гэдэг. Тэр үеийнхээ талаар ”Миний хүүхэд нас мөрөөдлөөр дүүрэн байсан. Би үргэлж уран сайхны гимнастикаар олимпийн аварга болно доо гэж боддог байж билээ. Харин жил өнгөрөх тусам надад энэ нь боломжгүй мэт санагдах болсон юм” гэжээ. Түүний биеийн өндөр уран сайхны гимнастикт хэт өндөрт тооцогдох болсон тул Елена аргагүйн эрхэнд орхиж өөр спортоор хичээллэхээр шийджээ. Ингээд тэр удаан бодсоны эцэст тулгууртай харайлтыг сонгож Евгений Трофимовын шавь болжээ. ”Өмнө нь гимнастикаар хичээллэж байсан болохоор ч тэр үү, тулгууртай харайлтын техникийг би маш хурдан эзэмшсэн. Хичээллээд удаагүй байхдаа амжилт гаргасан нь надад маш их урам зориг өгч Олимпийн аварга болох боломж байгаа ч юм билүү гэж бодогдох болсoн”

Түүний анхны амжилт нэг их удаан хүлээлгэсэнгүй.. 1998 онд Москвад зохиогдсон Хүүхдийн спортын наадамд оролцохдоо Елена 4.0 метр дээгүүр харайж алтан медаль хүртсэн ба энэ нь түүний ирээдүйн их амжилтыг зөгнөсөн хэрэг болсон юм. Жил ирэх тусам охиний ур чадвар сайжирч тэр чинээгээр харайх өндөр нь өссөөр байлаа. 1999 онд 4.10 м , 2000 онд 4.20м, 2001 онд 4.40 м гэх мэтээр урагшилж байсан тэрээр 2002 онд өөрийгөө шинэ түвшинд аваачиж анхны насанд хүрэгчдийн медалиа Европын АШТ-с хүртсэн байна. Чингэхдээ тэрээр нутаг нэгт Светлана Феофановагаас 5 см дутуу буюу 4.55 см дээгүүр харайж мөнгөн медалийн болзол хангаж байжээ. Дараа жил нь буюу 2003 онд Елена 21 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн дараа карьерийн анхны дэлхийн рекордоо тогтоож шуугиан тарилаа. Английн Гейтсхидэд болсон уг тэмцээнд тэрээр 4.82метрийн босгыг давсан аж. Тухайн үед түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөж байсан тамирчид нь Германы Анника Бекер болон нутаг нэгт Светлана Феофанова нар байсан юм. Бараг нэгэн зэрэг гарч ирсэн гэж хэлж болсон эдгээр шилдэг тамирчид одоо ч Еленагийн хүчтэй өрсөлдөгчид хэвээр. 2004 он бол Елена, Светлана нарын өрсөлдөөн нилээд ширүүсэж байсан үе. Оны эхэнд Украйны Донекцт болсон тэмцээнд Елена дэлхийн заалны рекордыг 4.83 см болгож шинэчилснээс хойш долоо ч хоноогүй байтал Светлана үүнийг нь 2 сентиметрээр ахиулж мөчөөгөө өгсөнгүй. Гэвч дараа сард нь (3) болсон Дэлхийн заалны наадамд Исинбаева түүнийг бутцохиж 4.86см дээгүүр харайгаад зогсохгүй алтан медаль хүртэж Феофановаг мөнгө рүү ”буулгажээ”. IAAF (Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо) тэмцээний дараа Еленагийн тогтоосон 4.86 сентиметрийн рекордыг бүх түвшний дээд амжилт хэмээн зарласан юм. Гэвч өрсөлдөөн үүгээр дуусгавар болсонгүй. Долоон сард Елена дээрхи амжилтаа нэг сентиметрээр ахиулсан бол , үүнийг нь Светлана бас нэгээр ахиулах зэргээр хоёр бүсгүй дэлхийн шилдэгийн төлөө үзэлцсээр байлаа. Ингээд эцсийн эцэст тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон Олимпийн наадам л энэ хоёрын хэн нь илүү вэ гэдгийг хангалттай харуулж өгсөн юм. Афин 2004 зуны олимпийн 28-р наадмын өмнө мэргэжилтнүүд тулгууртай харайлтын дэлхийн рекорд эвдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Харин хэн үүнийг хийх вэ ? Елена юу, эсвэл Светлана юу гэсэн асуулт олныг хоёр талцуулж байв. Ингээд шийдвэрлэх мөч ирэхэд Феофанова захиалсан 4.90 метрэ давж чадалгүй бүтэлгүйтсэн бол Елена 4.91 дээгүүр хөнгөхөөн харайж олимп дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Ийнхүү тэрээр бага байхаасаа мөрөөддөг байсан олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж эх орныхаа далбааг Афиний тэнгэрт мандуулсан билээ. Үүгээр ч зогсохгүй тулгууртай харайлтын хатан хаан гэдгээ тэр олон сая хүний өмнө тунхаглан зарласан юм. Үүнтэй эвлэрэх мэт олимпоос хойш Светлана түүний замд хөндөлсөхөө больж, спортоо орхисон юм. Нэгэнтээ сэтгүүлч нутгийн тамирчидтайгаа хэрхэн харьцдаг гэж асуухад Елена ‘‘Надад спортын олон найзууд бий. Тэд гүйлт, уртын харайлт, өндрийн харайлт гээд л янз янз төрлөөр л хичээллэдэг. Гэхдээ би хэзээ ч тулгууртай харайлтын тамирчинтай найзлахгүй. Зүгээр л ингэх шаардлага байхгүй учраас л тэр” хэмээн хариулжээ.

Зогсолтгүй үргэлжлэх ялалт, амжилтууд

Афиний олимпоос хойш Еленагийн хувьд ялалт амжилт гэдэг жирийн л нэг зүйл болсон гэж хэлж болно. ”Магадгүй түүнийг хоёр юм уу, гуравдугаар байранд орвол л энэ нь том шуугиан болох байх” гэж бичсэн The Sun сониний ишлэл ч үүнийг батлах мэт. Афинд тогтоосон 4.90 метрээ тэрээр оны төгсгөлд 4.91 болгосон ба ингэснээр Елена 1 жилийн дотор 8 удаа рекорд эвдсэн ховорхон амжилтын эзэн болсон юм. Мэдээж хэрэг энэ бүхний эцэст
Image
түүнийг Оны шилдэг хөнгөн атлетикчаар тодруулсан нь зүй ёсны хэрэг байлаа. 2005 оныг Исинбаева дахиад л рекордоор эхлүүлж Мадридад болсон Европын заалны наадмаас алтан медаль хүртлээ. Одоо түүний хувьд өрсөлдөгч нэгэнт байхгүй болсон болохоор тэмцээн бүхэнд рекорд эвдэхийг хичээж, түүндээ ч хүрч байсан юм. ”Миний гол зорилго бол 5 метр. Би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн мэдэгдэх түүний зорилго ийм хурдан биелнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Эхлээд тэр Швэйцарийн Лаусаннд 4.93-г давж , дараа нь Испаний Мадрид 4.95м, Лондонд 4.96 метр гэх зэргээр алхам алхмаар ахисаар тун удалгүй өмнө нь ямар ч бүсгүйн хүрч байгаагүй 5 метр хэмээх өндөр оргилын дээр гарч түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Гэвч тэр ингээд санаа амрахыг хүссэнгүй. Дахиад л рекордоо шинэчилж Финляндын Хелсинкэд болсон Хөнгөн атлетикийн ДАШТ-д өмнө нь боломжгүй гэгдэж байсан 5.01 метрийн дээгүүр дүүлэн гарчээ. Түрүүлэхдээ тэрээр хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 41 сентиметрээр илүү байсан нь ч мөн урьд хожид хэзээ ч үзэгдэж харагдаагүй зүйл байв. Ийм гавьяа байгуулсан хүнд дэлхийн шилдэгийн шагналыг гардуулахгүй гээд ч яах юм билээ дээ.

Рекорд тогтоосон рекорд

Манай гариг дээр 6.10 метрийн дээгүүр харайсан ганцхан хүн байдаг нь Украйны домогт тулгууртай харайгч Сергей Бубка юм. Түүний аль 1994 онд тогтоосон дэлхийн рекордыг (6.14) эвдчих авхаалж самбаатай аавын хүү одоо болтол төрөөгүй л байна. Мэдээж хэрэг тогтоосон рекордыг нь эвдэж амжаагүй байгаа юм чинь дэлхийн рекордыг 35 удаа шинэчилсэн амжилтанд нь дөхөх хүн олдохгүй нь тодорхой. Гэхдээ зөвхөн эрчүүд дунд шүү дээ. Харин эмэгтэйчүүдээс энэ амжилтыг эвдэхэд хамгийн ойрхон яваа тамирчин бол Елена Исинбаева юм. Энэ тухай тэрээр 2007 оны 2 сард Украйны Донецкт болсон тэмцээнд карьерийн хорь дахь рекордоо тогтоосныхоо дараа бодож эхэлсэн гэдэг. Ер нь тэр жил Елена онцгой азтай байсан бөгөөд оролцсон бүх тэмцээндээ (18) магнайлаад зогсохгүй ”IAAF”-ийн алтан лигийн жекпот 1 сая долларыг (Санья Ричардстай хамт) халаасалсан юм. Үүн дээр түүний ивээн тэтгэгч , зар сурталчилгаанаас олдог орлого ч нэмэгдэнэ. Гэхдээ Елена мөнгөнд бусад шиг тэгтлээ шунаад байдаггүй. Нэгэн удаа Алтан лигийн жепотыг чинь хэн нэгэн булаачих вий гэхээс айж байна уу гэж асуухад тэрээр ”Шагналын мөнгө, нэр алдрын талаар толгойгоо гашилгах би дургүй. Миний хувьд ялалт л хамгийн чухал. Би зүгээр л оролцсон тэмцээн бүхэндээ түрүүлэхийг л хүсч байна” хэмээн хариулжээ. Ийнхүү 2007 оныг Елена амжилт бүтээлээр дүүрэн үдсэн ч тун удалгүй санаа зовох нэг асуудал гарч ирсэн нь АНУ-н тамирчин Женнифер Стакзенский байлаа. Учир нь мэргэжилтнүүд түүнийг АНУ-н тулгууртэй харайлтын рекордыг хэд хэдэн удаа шинэчилснийх нь дараа Еленагийн ноёрхлыг унагаах гол хүнээр нэрлэх болсонтой холбоотой. Гэвч шинэ өрсөлдөгчтэй болсноо Елена бараг хөгжилтэй зүйл мэтээр хүлээн авсныг та дараах ярилцлагаас харж болно.

сур : Саяхан Стакзенский АНУ-н рекордыг 4,88 метр болгож шинэчилсэн. Та түүнтэй хэзээ тулах гэж байна ?

Елена : Харин түүнээс надтай хэзээ тулах вэ гэж асуусан нь дээр юм биш үү (инээв). Мэдээж хэрэг түүний амжилтанд би баяртай байгаа. Ямар ч өрсөлдөөн байхгүй бол сонирхолгүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд хэдэн жилийн турш надад хүчтэй өрсөлдөгч байгаагүй. Светлана Феофановагаас хойш Анна Роговска тэгээд л боллоо. Яахав сүүлийн үед хэд хэдэн шилдэг тамирчид гарч ирж байгаа л даа. Жишээлбэл Бразилийн Фабиана Мюрер байна. Түүний техник үнэхээр гоц гойд юм билээ. Даан ч биеийн хүчний тал дээр дутагдалтай санагдсан. Эцсийн эцэст намайг жинхэнэ тулаанд дуудах хүнийг би хүлээсээр л байна.

Image
2008 он гарсаар Елена зорьж байсан хэд хэдэн амжилтандаа хүрч чадсан. Юуны түрүүнд 2005 оны Дэлхийн аваргаас хойш хойш шинэчилж чадаагүй байсан ”гадна талын” рекордоо 5.03м болгож дээшлүүлсэн ба дараа нь Лондонгийн Гран Прид үүнийгээ нэгээр ахиулж 5.04 метр дээгүүр харайжээ. Тус тэмцээнд олны хамгийн хүсэн хүлээж байсан Исинбаева-Стакзенский гэсэн тулаан өрнөснийг та бүхэн санаж байгаа байх. Хэдийгээр Америк бүсгүй Еленад мөчөөгөө өгөлгүй 5.04 дээгүүр ”дүүлсэн” ч хоёрдугаар байранд орсон юм. Магадгүй энэ өрсөлдөөн нь Еленаг Бээжингийн олимпод 5.05 дээгүүр харайхад тус болсон байх гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Зуны 29-р наадамд Елена дээрхи амжилтыг үзүүлснээр 24 дэхь рекордоо тогтоож Бубкагийн амжилтыг эвдэхэд дахин нэг алхам ойртжээ. Мөн 11 сард Монакод болсонд IAAF -н ёслолын ажиллагаан дээр гурав дахь удаагаа Оны шилдэгийн шагналаа гардан авахад нь хүмүүс Бубкагийн хоёронтоо дэлхийн шилдэгээр шалгарсан амжилтыг нь давлаа гэж ярьж байсан юм. Энэ мэтээр Бубкагийн амжилтыг эвдэх Еленагийн зорилго биелэхэд улам ойртсоор л. Хамгийн сүүлд л гэхэд (2009.2.15) Исинбаева заалны рекордыг 5 метрт хүргэснээр 6 жил дараалан рекорд шинэчилсэн ба энэ нь Бубкагийн 6 жил дараалан Хөнгөн атлетикийн ДАШТ-д түрүүлсэн амжилтаас нэг их дутахааргүй л үзүүлэлт.

Амжилтын нууц

Их Британий нэрт дасгалжуулагч Стив Риппон BBC-д өгсөн ярилцлагадаа ”Исинбаева бол гарцаа байхгүй түүхэн дэх аугаа тулгууртай харайгчдийн нэг. Түүний техник бараг эрчүүдийнхээс ч илүү байх. Ялангуяа түүний үсрэлтийн хоёр дахь хэсэг нь орчин цагийн ямар ч тамирчныг дагуулахааргүй онцгой. Мөн бие бялдар нь ч гэсэн яг л энэ спортоор хичээллэхээр заяагдсан мэт” гэжээ. Мэргэжилтнүүд Еленагийн харайлтын техникийг удаан ажигласны эцэст түүнийг биеэ маш сайн хянаж чаддагийг илрүүлсэн байна. Энэ нь түүний уран сайхны гимнастикаар хичээллэж байсантай салшгүй холбоотой. Ихэнх тамирчид тулгуураас ирэх хүчийг шилжүүлж өндрөө авахдаа алдаа гаргадаг бол Елена энэ үеийг (L-шат) маш өндөр түвшинд гүйцэтгэж чаддагаараа бусдаас ялгардаг юм.

Хувийн амьдрал

Түүний хувийн амьдрал олонд тийм ч нээлттэй бус. Өдгөө 26 настай энэ үзэсгэлэнт бүсгүй Toshiba фирмтэй хамтран ажилладаг бөгөөд Челсигийн эзэн Роман Абрамович нэгэнтээ түүнийг Sibneft компанийхаа нүүр царай болгохоор санал тавьж байжээ. Хэдийгээр түүнд хөрөнгө мөнгө хангалттай байдаг ч эх орондоо амьдрахыг илүүд үздэгээрээ бусад оддоос ялгаатай.

”Нэр алдартай болсноор би өөрийгөө өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Харин надад хандах хүмүүсийн хандлага л өөрчлөгдсөн байх. Зарим нь миний амжилтанд чин сэтгэлээсээ баярладаг бол зарим нь атаархдаг. Манай нутагт үүнийг хар хэл ам, цагаан хэл ам гэж ярьдаг юм. Зарим хүн намайг зүгээр л азтай гэж ярьдаг л юм. Гэхдээ тэд намайг яаж шургуу бэлтгэл хийдгийг харсан бол энэ бодлоо хаях нь гарцаагүй”


Спортын замналаа өндөрлөөд Елена юу хийхээ альхэдийнэ төлөвлөчихсөн бөгөөд 2007 онд түүнийг Бүх оросын хөнгөн атлетикийн холбооноос IAAF-н зөвлөлд багтаахаар санал хүргүүлсэн ажээ. Цаашлаад түүний мөрөөдөл нь ОУОХ-нд ажиллах гэнэ.

”Валентин Васылевич Балахничевтэй энэ талаар ярилцахдаа би энэ албанд томилогдсоноор надад маш их боломж олдоно гэж хэлсэн. Спортгүйгээр миний амьдралгүйгээр төсөөлшгүй. Тиймээс би зодог тайлаад ч спортоос холдмооргүй байна. Магадгүй миний мөрөөдөл биелэх юм бол хийхээр төлөвлөсөн олон зүйл надад байгаа. Юуны түрүүнд оросын цэнгэлдэхүүдийг шинэчлэх шаардлагатай болсон. Бүх цэнгэлдэх хөлбөмбөгийн зориулалтаар ашиглагдаж байгаа болохоор бусад тамирчдад бэлтгэл хийх ямар ч боломж олдохгүй байна. Миний төрсөн хот Волградад энэ асуудал бүр ч хурцаар тавигдаж байгаа. Мөн хөнгөн атлетикийн ДАШТ-г эх орондоо зохиох тал дээр бүхий л бололцоогоо ашиглан зүтгэнэ”

Зарим хүн түүнийг Оросын армийн Ахмад цолтой гэдгийг мэдэхгүй байх. Энэ цолоо тэрээр Бээжингийн олимпийн дараа гардсан ба өмнө нь ахлах дэслэгч цолтой байжээ. Чөлөөт цагаараа Елена ном уншиж, дэлгүүр хэсэх дуртай ба түүний хамгийн хайртай амьтан нь деьфин аж. Дельфинтэй холбогдолтой бүх л зүйлийг тэр цуглуулдаг. ”Надад энэ амьтаны эрх чөлөөтэй, хөгжилтэй зан нь таалагддаг. Тэд үнэхээр өхөөрдөм бас ухаалаг”.

Мэдээж хэрэг олны анхаарлыг хамгийн их татдаг зүйл бол түүний найз залуу. Үзэсгэлэнтэй дээрээс нь чинээлэг, нэр алдартай болохоор түүнийг эргүүлэх залуучууд мундахгүй олон байдаг ч одоохондоо тэр энэ тал дээр яарахгүй л байна. ”Надад хийх зүйл маш их байна. Амжилтанд хүрэхийн тулд заримдаа хувийн амьдралаа золиослох шаардлагатай болох юм. Гэхдээ мэдээж би гэрлэж олон хүүхэдтэй болохыг хүсдэг.” гэж тэр нэгэнтээ ярьжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Чуугий » Sun May 17, 2009 12:23 pm

Энэ хүүхэн ч арай л даварцан хүүхэн дээ..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby BilguunRM » Mon Jun 08, 2009 10:55 pm

хэлээд юүкэв.... чаддагүй харайдаггүй өндөр гэж алгааа алга :-D
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby RoMeRo » Mon Aug 17, 2009 4:02 pm

Argagui sain tamirchin... Ene temtseeneer recordoo ewdeesei
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Тунгаа » Tue Aug 18, 2009 2:00 pm

Рекордоо эвдэх нь битгий хэл 3 удаагийн оролдлогоороо ч давж чадаагүй юм байна шт. (mannn
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 2:01 pm

бааварлаад бэлтгэл хийгээгүй юм чинь аргагүй шдээ.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Ladykop » Tue Aug 18, 2009 2:32 pm

"Дандаа ялж байсан болохоор хэт өөртөө эрдэж, өөрирйгөө дайчлахаа сулруулсан байна. Ийм зүйлийг амсаж байж л мэдрэх юм. Дасгалжуулагчийнхаа нүүрийг яаж харнаа" гэж ярилцлага өгсөн байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby El Payaso » Thu Aug 20, 2009 1:21 pm

сайхан хүүхэн шүү... миний хамгийн дуртай спортсвүмэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Бамбууш » Mon Sep 14, 2009 7:52 am

El Payaso wrote:сайхан хүүхэн шүү... миний хамгийн дуртай спортсвүмэн...

Чи нээрээ ёооооё *****2.....
Мух Мух Мух :-o
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Жонон » Sun Jan 10, 2010 7:28 pm

Хамтдаа нэг шөнийг өнгөрөөе гэхийн бол шууд 1,50м дээгүүр харайлаа. :mrgreen: Миний хамгийн их хардаг биширдэг тамирчин бүсгүй гэхийн бол Елена байна даа. Намайг бага байхад л аав дандаа Бубкаг үздэг байсан санагдажийн. Тэрний нөлөөгөөр ч юмуу. Ямар ч тохиолдолд Тулгууртай харайлтыг үзмээр санагддагийн. Дэлхийд одоо энэ төрлийн хамгийн шилдэг нь тэр л байх шив дээ.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby El_nino » Sun Jan 17, 2010 6:56 pm

Image
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 409
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Галмандах » Sun Jan 17, 2010 7:13 pm

Сайхан бубка шүү. Гэснээс бубка гэж юу гэсэн үг билээ?
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:38 pm

Тунгаа wrote:Рекордоо эвдэх нь битгий хэл 3 удаагийн оролдлогоороо ч давж чадаагүй юм байна шт. (mannn

:-o :-o :-o
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Чуугий » Thu Jun 03, 2010 5:38 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Kobe Bean Bryant » Wed Sep 08, 2010 9:50 pm

Сайхан хүүхэн. :RD
On your feet, time to greet your Los Angeles Lakers.
User avatar
Kobe Bean Bryant
 
Posts: 137
Joined: Fri Jun 27, 2008 10:53 pm

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Буучин » Wed Sep 08, 2010 10:00 pm

Г.Баяраа wrote:Image
.

Жинхэнэ Агуу тамирчин...
Сайхан ч хүүхэн...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby erdene_b7 » Fri Jan 13, 2012 9:14 pm

энэ хүүхэн чинь бараг эрчүүдээс илүү харайгаад
бэлтгэл дээрээ бол рекордоо тултал эвддэг гэсэн дээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby Nomer 10 » Wed Feb 29, 2012 12:24 am

Танхимын дээд амжилтаа 5,02 болгож шинэ рекорд хийлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby bayaraa4481 » Wed Apr 25, 2012 9:56 am

Галмандах wrote:Сайхан бубка шүү. Гэснээс бубка гэж юу гэсэн үг билээ?


Сергеи Бубка гээд оросийн өндрийн харайлтийн домог бна шүү дэ
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: Юбка өмссөн Бубка буюу Елена Исинбаева

Postby bayaraa4481 » Wed Apr 25, 2012 9:58 am

Одоо болтол С.Бубка-н рекорд-г эвдсэн хүн бдагүй
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am


Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest