Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Аль улс медалийн тоогоор тэргүүлэх вэ ?

1. АНУ
9
28%
2. ОХУ
13
41%
3. Герман
3
9%
4. Кени
0
No votes
5.Ямайк
5
16%
6. эдгээрээс өөр улс
2
6%
 
Total votes : 32

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby J@x » Fri Aug 21, 2009 1:15 pm

Исенбаева харамсалтай юмаа. Ах нар маань азгүй байна даа. Тайсон Гэй 4*100д л Волтын дээр гарах гээд л
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Г.Баяраа » Fri Aug 21, 2009 2:15 pm

Image
Берлинд үргэлжилж буй хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 6 дахь өдөр Усайн Болтынх байлаа. 23 настай Ямайк эр өнгөрсөн баасан гаригт 23 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд түрүүлж дэлхийн аваргын хос алтан медальтай болсон байна. Зүгээр ч нэг түрүүлэх бус тэрээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд өнгөрсөн жилийн Бээжингийн олимпод өөрийн тогтоосон 19.30 секундын амжилтаа 19.19 болгон ахиулсан аж. Тэрээр энэхүү ялалтыг байгуулснаар өөрийнхөө түрийвчийг 320 мянган ам доллараар зузаатгаад зогсохгүй, Ямайкыг дэлхийн аваргын медалийн хүснэгтийн хамгийн эхэнд аваачлаа. Одоогийн байдлаар Ямайкчууд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр Америк, Орос, Кенийн өмнө гишгэж байгаа юм. Уралдааны дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ''Цахилгаан Болт'' ''Би өнөөдөр дэлхийн рекорд шинэчлэнэ гэж үнэхээр бодсонгүй. Маш их ядарч байсан болохоор зүгээр л хичээгээд, барианы зурваст хамгийн түрүүнд орохыг хичээ гэж өөртөө хэлж байсан. Би энэ эрчээрээ хэр хол явахаа мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнөх амжилтуудаа эвдэж, дахин дахин ялахыг хүсэж байна. Өөр бодох зүйл алга'' хэмээн өгүүлжээ.
Болтоос 0.60 секундын алдагдалтайгаар Панамын тамирчин Алонзо Эдвард мөнгөн медалийг зүүсэн бөгөөд хүрэл медаль хүртсэн Америкийн Уаллос Спирмон 19.85 секундын амжилт үзүүлжээ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн халхалттай гүйлт болж Болтын нутаг нэгтнүүд гайхалтай амжилтыг үзүүллээ. Улирлын турш одтой байгаа Ямайкын Мелин Уолкер энэ удаа ч гялалзаж 52.42 секунд гүйн тэмцээний рекордыг эвдэж алтан медаль хүртсэн бол амралтнаасаа эргэн ирсэн АНУ-ын Лашинда Демус 52.96 гүйж мөнгөн медаль хүртжээ. Уолкарын үзүүлсэн 52.42 секундын амжилт нь түүхэнд хоёрт орох амжилт юм. Тринидад ба Тобагогийнтамирчин Жосен Лукас 53.20 амжилтаар улсынхаа рекордыг тогтоон хүрэл медаль хүртсэн байна.

Өндрийн харайлтын төрөлд Хорватын Бланка Власич алтан медаль хүртлээ. Түүнтэй аваргын төлөө Оросын Анна Чичерова нилээдгүй тэмцсэн бөгөөд харамсалтан нь Власичийн захиалсан 2.04 метрийн амжилтаас илүү гарч чадсангүй. Хүрэл медаль 2.02 метрийн дээгүүр харайсан талбайн эзэн орны тамирчин болох Арайне Фредрихт очсон ажээ.

Эрэгтэйчүүдийн 110 метрийн халхалттай гүйлтийн уралдаан сонирхолтой өрнөлөө .Барбадосын шилдэг тамирчин Райан Брэйтвэйт АНУ-ын Терренс Траммел, Дэвид Пэйн нарын хооронд тун ширүүн тэмцэл өрнөсөн бөгөөд тэднийг барианд ороход компьютер л хэн нь түрүүлснийг зарлаж чадахаар байв. Брэйтвэйтийг стадионы зарлагч 13.14 секунд гүйж түрүүлсэн хэмээн зарлаж, Траммел, Пэйн нар адилхан 13.15 секунд гүйн Траммел мөнгө, Пэйн хүрэл медаль хүртжээ.

Энэ өдөр мөн арван төрөлтийн сүүлчийн төрөл болох1500 метрийн гүйлт болж АНУ-ын Трей Харди түрүүллээ. Тэр 8790 оноотойгоор түрүүлсэн юм. Сүүлчийн өдөр Кубын Леонель Суарез сайн гүйснээр ОХУ-ын Александр Погореловыг гүйцэн 8640 оноотой болж мөнгөн медалийн болзол хангажээ. Харин Александр 8528 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.

Медалийн хүснэгтийг 6 өдрийн дараах байдлаар Ямайкын баг тамирчид тэргүүлж байна. 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль хүртсэн тэднээс хоёр дахин олон медальтай Америкийн баг тамирчид 2-р байранд жагсах ажээ. Медалийн чанараар тэд ийнхүү тусгаарлагдсан аж
Манай хойд хөршийнхөн 9 медалтагаар 3-р байранд, Кени, Германы хөнгөн атлетикчид тус бүр 6 медальтайгаар 4 -р байранд жагсаж байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Цээгий » Fri Aug 21, 2009 2:18 pm

энэ ямайкууд хөнгөн атлетикт сайн юмаа пижигнэчихийн зүгээр...
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Fri Aug 21, 2009 4:04 pm

Men or women ?

Image
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby CAHAKA » Fri Aug 21, 2009 5:43 pm

Ёстой хэлж чадахгүй юм байна. Сармагчин
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Г.Баяраа » Fri Aug 21, 2009 5:48 pm

ууг нь наа чинь фимэйлшд :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby ТӨӨГӨӨ » Fri Aug 21, 2009 7:01 pm

Энийг хүйсний хувьд эргэлзээтэй гар бна даа гэж харж бсан юм бна. Нас нь жоохон бсан байх шүү
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Fri Aug 21, 2009 7:10 pm

Г.Баяраа wrote:ууг нь наа чинь фимэйлшд :mrgreen:


Кастер Семеня гэж энэ хүүхдийг эм гэдэгт эргэлзсэн яриа нэлээд гараад байгаа бололтой.
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby CAHAKA » Fri Aug 21, 2009 7:20 pm

Deck wrote:
Г.Баяраа wrote:ууг нь наа чинь фимэйлшд :mrgreen:


Кастер Семеня гэж энэ хүүхдийг эм гэдэгт эргэлзсэн яриа нэлээд гараад байгаа бололтой.


Доодхыг нь л шалгаж үзэх хэрэгтэй :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Mr.Sex » Fri Aug 21, 2009 9:46 pm

Deck wrote:Men or women ?

Image

юу вэ энэ чинь... бие бол надаас бакь шаасан.... тэгснээ тэр гарын атгалт энэ тэр нь байгаа дүрээрээ миний гар шиг, жаахан хараар будчихсан л болохоос биш..... тэгснээ царай нь эрэгтэй, тэгснээ бас эмэгтэй гэнэ......

за даа, хорвоод учир нь олдохгүй юм олдох ч биш дээ......
Mr.Sex
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby CAHAKA » Fri Aug 21, 2009 9:50 pm

Mr.Sex wrote:юу вэ энэ чинь... бие бол надаас бакь *a*сан.... тэгснээ тэр гарын атгалт энэ тэр нь байгаа дүрээрээ миний гар шиг, жаахан хараар будчихсан л болохоос биш..... тэгснээ царай нь эрэгтэй, тэгснээ бас эмэгтэй гэнэ......

за даа, хорвоод учир нь олдохгүй юм олдох ч биш дээ......


Толинд хараад байгаамуу ? :mrgreen:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Чуугий » Fri Aug 21, 2009 9:57 pm

Өнөөдөр болох тэмцээн уралдаануудын хуваарь

22:15 Эр. Жад шидэлт. 1/4 шигшээ

00:00 Эм. Уртын харайлт. 1/4 шигшээ

00:15 Эр. Жад шидэлт. 1/4 шигшээ

01:15 Эр. Өндрийн харайлт. Финал

01:30 Эр. 4 x 100 метр буухиа. Урьдчилсан

02:00 Эм. 1500 метр. Хагас шигшээ

02:20 Эм. Зээрэнцэг шидэлт. Финал

02:30 Эр. 800 метр.Хагас шигшээ

03:00 Эм. 200 метр. Финал

03:20 Эр. 400 метр. Финал
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby WALCOTT » Fri Aug 21, 2009 10:56 pm

Deck wrote:
Г.Баяраа wrote:ууг нь наа чинь фимэйлшд :mrgreen:


Кастер Семеня гэж энэ хүүхдийг эм гэдэгт эргэлзсэн яриа нэлээд гараад байгаа бололтой.

юy яаажаа шалгажээ юyгийн эм болох нь батлагдаж :mrgreen:

TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby CAHAKA » Fri Aug 21, 2009 11:08 pm

яг ч батлагдсан гэсэн юм яриагүй л байна ш д. тест-н хариу гартал хэдэн 7 хоног байх л гэж байна ш д. . . :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Г.Баяраа » Sat Aug 22, 2009 1:22 am

''Гэнэтийн уналтын дараа юу болох вэ ?

Image

Берлиний дэлхийн аваргад Елена Исинбаева гурав дахь захиалгаа давж чадалгүй, хөндлөвч модыг унагаахад бүх дэлхий даяар энэ чимээг сонссон билээ. ''Хэрвээ ойн дунд мод унавал чимээ гарах боловч, хэн ч түүнийг харахгүй, бас анзаарахгүй'' гэж философийн ухаанд ярьдаг ч Елена Исинбаева дэлхийн аварга байтугай ямар ч жижиг тэмцээнд захиалсан өндөрөө давж чадалгүй хасагдахад тэр дуулиан нь дэлхий даяар тардаг юм...
Image
Зөвхөн цөөхөн хэдэн агуу тамирчид л өөрийнхөө эргэн тойронд ялалтын хүрээллийг үүсгэж чаддаг ажээ. Энэхүү хүрээлэл дунд байх үедээ тэд өрсөлдөгчдөдөө ч тэр , өөрөө өөртөө ч тэр аль алинд нь ялагдашгүй болдог юм. Иймээс ялалт, амжилт гэдэг бол тэдний хувьд энгийн л нэг зүйл мэт болж байгаа хэрэг. Сиднэйн олимпийн 400 метрийн гүйлтийн аварга Кэти Фриман, уралдаж байх үедээ ялагдах вий гэсэн түгшүүртэй мэдрэмжийг үргэлж мэдэрдэг хэмээн ярьжээ. Ийм мэдрэмжээсээ салахгүй бол юунд ч хүрч чадахгүй бөгөөд тэр өөрийгөө төвлөрүүлдэг аргаа хуваалцсан юм.. ''Би ялах тухай юу ч боддоггүй, бас ялагдах тухай ч гэсэн. Зүгээр л юу хийх тухайгаа л боддог'' Эдгээр үгсийг тэр Австралийн олимпийн телевизийн тайлбарлагч Брюс Макаванейд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан аж. Фримэн юу хийдэг гэж ? ''Тэр үргэлж л ялдаг юм''

Тайгер Вудс , Рожер Федерер , Серена Уйльямс , Карл Луйс гээд өрсөлддөг төрөл болгондоо ноёрхлоо тогтоосон эдгээр агуу тамирчидад амжилт гаргана гэдэг хүнд асуудал биш. Бага зэрэг хичээхэд л бүх зүйл болно. Гэхдээ бэртэл гэмтэл, юм уу өвчин эмгэг, шинэ хүчтэй өрсөлдөгч гарч ирэн тэрхүү ялалтын хүрээллийг нь үгүй хийвэл юу болох бол. Тайгер өвдөгний хагалгаанд орж, Рожер Надалийн өмнө өвдөг сөхөрч, Луйс ялагдал хүлээж, Серена хувийн асуудлаас болж хүссэндээ хүрч чадахгүй үед юу болох бол ?

Энэ асуудал яг одоо Еленагийн өмнө тулгараад байна. Өнгөрсөн даваа гариг хүртэл Елена ямарваа тэмцээнд оролцсон л бол ялдаг бичигдээгүй хууль үйлчилж байлаа. Сүүлийн таван жилд үзүүсэн амжилтаараа тэр ийм хуулийг бүтээгээд байсан юм. Тэр үргэлж бүгдийг ялан дийлж, рекорд амжилтыг байнгаа шинэчилж, хүссэн зүйлээ хийдэг байлаа.

Тэгвэл яагаад Берлинд ийм зүйл болчихвоо ?

Заримдаа ялагдашгүй аваргын бүдрэлт бусад өрсөлдөгчөд нь амжилтын хаалгыг нээж өгдөг бол заримдаа энэ нь хэсэгхэн хугацаанд үргэлжлээд тэр хаалга эргэн хаагддаг юм. Жишээлбэл Карл Луйс 1990 оны эхэнд бүтэлгүйтэx хүртлээ 100 метрийн гүйлт болон уртын харайлтын төрөлд арваад жилийн турш ялагдал гээчийг ховорхон мэдэрсэн тамирчин. Гэтэл 1991 оны зун Лорэй Буррел 100 метрийн дэлхийн рекордыг түүнээс булаан авч сенсаац тарьсан билээ. Энэхүү явдлыг дэлхий нийт Луйсын эрин өндөрлөө хэмээн хүлээн авсан ч Карл ердөө сар гариуйхны дара Токогийн дэлхийн аваргад дахин дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож өөрийгөө хэн гэдгээ харуулсан юм.

Уртын харайлтад ч гэсэн Майк Поуэлл ''Хаан Карлыг'' түлхэж багагүй сандаргасан удаатай. Гэвч 1992 оны Барселоны олимпоор жинхэнэ шилдэг нь хэн бэ гэдэг нь харагдаж Луйс 3 дахь удаагаа олимпийн аваргаар тодорсон билээ. Аталантагийн олимпийн өмнө гурван жил спортоосоо хөндийрөөд байсан Луйс эргэн ирж бас дахин түрүүлсэн нь агуу тамирчныг хэзээ ч басаж болохгүй гэдгийг харуулсан юм.

1991 оны дэлхийн аваргад түрүүлсэн Мэри Жосе Перек эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд дэлхийд шилдэг нь байлаа. 1996 оны Аталтагийн олимпийн 200, 400 метрийн төрөлд магнайлсан энэ бүсгүйн ялагдсан тухай мэдээ ховорхон сонин болдог байсан бөгөөд хэрвээ ийм зүйл болвол хэвлэлийн эхний нүүрэнд гардаг байжээ.

96 оны Аталантагийн олимпод мөнгөн медаль хүртсэн Кэти Фриман, Перекд сэтгэлзүйгээрээ ялагдал хүлээсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг юм. Олимпийн өмнө олон олон рекордыг тогтоож эрчтэй байсан Фриман жинхэнэ тэмцээний үеэр Перекийг урдаа алдаж, аварга болох боломжоо алдаж байсан аж. 2000 оныг хүртэл энэхүү хоёр тамирчны тэмцэл хэсэг хугацаанд намжмал байсан ба Сиднэйн олимпоор дахин олны анхаарлын төвд оржээ. Карьерийн сүүлийн олимпдоо өрсөлдөхөөр бэлдэж байсан Перек, Австралийн хэвлэлийнхий үзүүлж буй дарамт шахалтаас болж тэмцээнд оролцохгүй хэмээн Сиднэйг орхиж байсан юм. Тэрхүү олимпод Фриман алтан медаль хүртэж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тулгууртай харайлтын домог Сергэй Бубка 1992 оны олимпоор цагийн хязгаарыг зөрчин урьдчилсан шатнаас хасагдаж байсан удаатай. Энэхүү явдал түүний багийн анд Максим Тарасовт алтан медаль хүртэх боломжыг олгосон бөгөөд Бубка 1993, 1995 , 1997 онуудад дэлхийн аварга болж дээрхи алдаагаа зассан юм. Мөн Барселоны олимпоос хойш тогтоосон тоо томшгүй дээд амжилтуудыг нь дурьдаад байвал дуусахгүй. Харамсалтай нь тэр 1996 оны олимпоос бэртлийн улмаас бас л хасагдаж байсан ажээ.

Этиопын холын зайн гүйлтийн домогт тамирчин Хайле Гебреселассие 2001 оны Эдмонтоны дэлхийн аваргад Чарлес Каматид ялагдахаасаа өмнө 10.000 метрийн дэлхийн аваргын алтыг өөр хүнд алдаж байсангүй. 1993 оноос 4 тэмцээн дараалан энэ төрөлд манлайлсан Гебреселассиегийн эрин 2001 оноор эцэс болсон гэж хэлж болно. Гэвч тооцоонд төдийлөн багтаагүй байсан Хайле 2003 онд эргэн ирж Парисийн дэлхийн аваргад түрүүлэх шахаж байлаа. Этиопын Кенениса Бекеле тэр тэмцээнд өөрийн багш гэж болох Хайлег гүйцэж түрүүлэн анхны дэлхийн аваргын түрүүгээ хүртэж байсан бөгөөд одоог хүртэл дэлхийн дэвжээнд ноёлсоор байна. Берлиний дэлхийн аваргад ч тэр гайхалтай амжилтыг үзүүлж түрүүлээд байгаа билээ.

Зарим домогт тамирчдын хувьд гэнэтийн уналт нь өөрийнх нь төгсгөл ирсний дохио болдог бол ихэнхийнх нь хувьд ердөө л түр завсарлага болж, дахин илүү ихийг хийж бүтээх урам зориг , эрч хүчийг нь нэмдэг юм. Магадгүй Елена Исинбаевагийн энэхүү уналт түүнд нэгийг бодогдуулж , дэлхийн дээвэр өөд тэмүүлэх ирмүүн сэтгэлийг нь хурцалж өгсөн бизээ. Мөн эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд шинэ тэмцэл, өрсөлдөөнийг үүсгэнэ байх гэдэгт ч найдаж байна.

2009.8.22

Эх сурвалж :

http://www.berlin2009.org/75-1-311-51-w ... ursts.html

Баяраа бантагнав
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Тунгаа » Sat Aug 22, 2009 2:38 am

Г.Баяраа wrote:Баяраа бантагнав


Баяраа Бамбуушийн үгнээс иш татаж сайхан бантагнажээ. :eek: :mrgreen:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Sat Aug 22, 2009 3:14 am

Берлиний Олимпын Стадионд байгаа хэдэн мянган үзэгчид зөвхөн Усейн Болт-д зориулж Happy B-day to you гэж дуулж байна даа.
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Чуугий » Sat Aug 22, 2009 3:05 pm

Аллисон Феликс л нэг АНУ-н нэрийг авж гарлаа даа.
Жереми Варинер Мерриттээ гүйцэхээ больжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Sat Aug 22, 2009 4:13 pm

Чуугий wrote:Аллисон Феликс л нэг АНУ-н нэрийг авж гарлаа даа.
Жереми Варинер Мерриттээ гүйцэхээ больжээ.


Варинер цагаан арьст гүйгч гэхэд агуу гар шүү нэг хэсэг 400 м-т бол эзэгнэж байлаа шдээ.
Олимпийн алт, 2 ч удаа дэлхий аварга болсон гар шүү энэ зайдаа. 84 оных шд спритэд дахиад нэг 2 жил өндөр түвшинд гүйх боломжтой л нас.

Эрэгтэйчүүдийн өндөрийн харайлтанд Ярослав Рыбаковыг хичнээн дэмжив нэг юм аварга авлаа даа :gold . Олон жил мөнгө 2 дээр байсан хүн шд.
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Sun Aug 23, 2009 3:20 am

Манай Марафонч Сэр-Од маань 29 р байранд оржээ бас муугүй амжилт.

Энэ жилийн ДАШТ-ний нэг сонин баримтнаас спорт алхааны төрөлд алт авсан ОХУ ын 3 тамирчид болох Валерий Борчин 20 км эр, Ольга Каниськина 20 км эм, Кирдяпкин 50 км эр нар бүгд нэг улсын, нэг хотын Мардов, нэг багшийн шавь нар юм байна.

4*100 ийн бухиад Ямайкууд Алт авлаа. Павелл, Болтоос бухиагаа авахдаа арай хурдан авсан бол бараг рекорд тогтоох байлаа шүү. Тэгсэн бол Болт орсон бүх төрөлдөө рекорд тогтоож нэгэн өвөрмөц амжилтын эзэн болох байлаа.

Кенийн гүйгчид өнөөдөр одтой байна өдөр эрэгтэй марафонд 2 гүйгч нь алт мөнгийг авсан, харин сая эмэгтэй 5000 м-т бас л алт мөнгийг авлаа.

АНУ энэ удаагийн ДАШТ нд тасархай байнаа. Алтаараа бол ахиад л тэргүүлэх бололтой. Тэмцээн дуусахад нэг хоног үлдлээ.
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby CAHAKA » Sun Aug 23, 2009 3:23 am

Зээрэнцэг шидэлтийн эмэгтэйд Дэлхийн пекорд авсан Польш үнэхээр сайн байлаа :-D
Герман бас овоо үзсэн боловч арай л амжсангүй.
Германууд ''Betty du bist hammer'' гэсэн лоозон барисан харагдана лээ хэхэ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Чуугий » Sun Aug 23, 2009 9:20 am

Deck wrote:Манай Марафонч Сэр-Од маань 29 р байранд оржээ бас муугүй амжилт.

4*100 ийн бухиад Ямайкууд Алт авлаа. Павелл, Болтоос бухиагаа авахдаа арай хурдан авсан бол бараг рекорд тогтоох байлаа шүү. Тэгсэн бол Болт орсон бүх төрөлдөө рекорд тогтоож нэгэн өвөрмөц амжилтын эзэн болох байлаа.

АНУ энэ удаагийн ДАШТ нд тасархай байнаа. Алтаараа бол ахиад л тэргүүлэх бололтой. Тэмцээн дуусахад нэг хоног үлдлээ.




Сэр - Одын хувьд сайн амжилт ДАШТ-д 29т орно гэдэг бол сайн амжилт
Буухиа дээр Ямайкууд ойлгомжтой байсан лдаа алдаа л гаргахгүй бол........
Алтын тоогоор АНУ Ямайк 2 адилха 7 алттай байгаа харин медалийн тоогоор АНУ илүү байгаа..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Должко » Sun Aug 23, 2009 11:23 am

Celine wrote:usain bolt is just sooo soo incredible... :eek:
bi ugn tyson gay demjej bsan shd :sad:

бийч гэсэн
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 23, 2009 3:44 pm

Image
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby brown... » Mon Aug 24, 2009 12:14 pm

Deck wrote:Берлиний Олимпын Стадионд байгаа хэдэн мянган үзэгчид зөвхөн Усейн Болт-д зориулж Happy B-day to you гэж дуулж байна даа.


Харин тийн тасархай байнлээ.
brown...
 
Posts: 32
Joined: Fri Oct 03, 2008 5:31 pm

PreviousNext

Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest