Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Аль улс медалийн тоогоор тэргүүлэх вэ ?

1. АНУ
9
28%
2. ОХУ
13
41%
3. Герман
3
9%
4. Кени
0
No votes
5.Ямайк
5
16%
6. эдгээрээс өөр улс
2
6%
 
Total votes : 32

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Чуугий » Mon Aug 24, 2009 12:29 pm

4*100д Ямайкууд давамгайлсан бол 4*400 АНУ хол тасархай байлаа гэж..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Чуугий » Mon Aug 24, 2009 12:31 pm

Оросууд ч азгүй байна даа..........
Найдвартай медаль гэж яригдаж байсан Исинбайева,Галкина,Барзоковски 3 юу ч үгүй хоцорлоо........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Mon Aug 24, 2009 3:53 pm

Чуугий wrote:4*100д Ямайкууд давамгайлсан бол 4*400 АНУ хол тасархай байлаа гэж..........


АНУ 4*400 харьцангуй удаан гүйсэн байна лээ. Тэгэхдээ 400 м-т бол өрсөлдөгчгүй юмдаа АНУ. Энэ удаа ДАШТ Ямайка үнэхээр одтой байнаа Болтоос гадна бусад спринтрүүд нь маш сайн бэлтгэлтэй сайн байлаа. Оросуудын хувьд бол ойрын хэдэн жил ийм муу амжилттай оролцож байсангүй.
Deck
 

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Г.Баяраа » Mon Aug 24, 2009 6:15 pm

Найман хоногийн турш үргэлжилсэн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гаригт өндөрлөж дүнгээ гаргалаа. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Берлиний дэлхийн аваргын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 800, 5000 ,4x400 метрийн гүйлт болон жад шидэлт, эмэгтэйчүүдийн марафон гүйлт, 1500, 4x400 ,метр болон уртын харайлтын шилдэгүүд тодорч медалиа гардсан ажээ. Эмэгтэй 400 метрийн гүйлтэд Эллисон Фэликс тэргүүтэй Америкийн бүсгүйчүүд манлайлсан бөгөөд тэд Ямайка, Оросын тамирчдыг орхин эх орондоо 3 минут 17.83. секундын амжилтыг үзүүлсэн юм. Хоёрдугаар байранд орсон Ямайкын гүйгчид тэднээс 3 секундыг алдсан бөгөөд харин оросын бүсгүйчүүд 3 минут 21.64 секундын амжилтыг үзүүлсэн ажээ. Эрэгтэйчүүдийн 4X400 метрийн гүйлтэд ч Америк залуус шилдэг уралдааныг үзүүлж алтан медалийн эзэн болсон юм. Олимпийн аварга Шон Меритт багийнхаа ялалтад чамгүй нөлөө үзүүлсэн бөгөөд Аерикийн залуус энэ оны хамгийн сайн цагаа үзүүлж 2 минут 57.86 секундээр бусдыгаа хол тасархай хаясан ажээ. Энэ төрлийн мөнгө , хүрэл медалийг Их Британи, Австралийн тамирчид хүртсэн юм.
Хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрлүүдийн нэг болох марафон гүйлтийн төрлийн ялагчид бямба ням гаригуудад Брэндэнбүрг хаалган дээр тодорсон юм. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд нийт 61 орны 110 орчим гүйгчид өрсөлдсөнөөс Кенийн тамирчин Абель Кируй тэмцээний рекорд амжилтыг эвдэн 2 цаг 06 минут 54 секундын амжилтаар алтан медаль хүртжээ. Харин энэ төрөлд хүч сорьсон манай тамирчин Бат-Очирийн Сэр-Од амжилттай уралдаж үндэснийхээ рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд 2 цаг 17 минут 22 секундын амжилтаар 29-р байранд жагссан байна. Энэ төрлийн мөнгө, хүрэл медаль Кен, Этиопын гүйгчдэд очсон аж. Ням гаригт явагдсан эмэгтэйчүүдийн марафоны төрөлд манай азийн тамирчид илүүрхэж эхний байруудыг эзэлжээ. Хятадын залуу тамирчин Бай Чуе 2 цаг 25:15 секундын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд энэ нь хятадын баг тамирчдын дэлхийн аваргаас хүртэж буй марафоны анхны алтан медаль ажээ. 21 настай залуу бүсгүй уралдааны дараа ''Энэ миний оролцож буй олон улсын 2 дахь тэмцээн . Хэдийгээр би тэмцээний бэлтгэлээ маш сайн хийсэн ч ялна гэж үнэхээр бодоогүй. Мэдээж хэрэг миний энэ ялалтад аз тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Учир нь энэ төрлийн зарим шилдэгүүд Берлинд уралдсангүй'' хэмээн өгүүлжээ. Уралдааны хоёрдугаар байранд Японы Ёшими Озаки, Этиопын Аселефэч Мержиа нар орсон байна. Харин тамирчин Лувсанлхүндэгийн Отгонбаяр замынхаа дундаас тэмцээнийг орхиж, барианы зурваст хүрч чадаагүй ажээ.
Эрэгтэй жад шидэлтийн төрөлд Данийн тамирчин , олимпийн хошой аварга Андрес Торкилдсен 89.59 метрийн амжилтаар алтан медаль хүртсэн байна. Өмнө нь 2 ч дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэн азгүйтэж байсан Андрес, хоёрдугаар байранд орсон Кубын тамирчнаас даруй 4 орчим метрээр хол шидэж гайхалтай амжилтыг үзүүлсэн ажээ. Харин 3-р байранд Японы тамирчин Юкифүми Мураками 82.97 метрийн амжилтаар орсон байна.
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан оросын тамирчин Татьяна Лебедева аваргалж чадсангүй. Осакагийн олимпийн аварга бүсгүй маань 6.97 метрийн амжилтыг үзүүлж мөнгө медаль дээр буусан бөгөөд түүнээс 0.13 метрээр илүү харайсан Америкийн залуу тамирчин Бриттни Рийз алтан медаль хүртсэн ажээ. Бриттнигийн үзүүлсэн 7.10 метрийн амжилт нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Энэ төрлийн хүрэл медалийг Туркийн Карим Мэй Мелис хүртсэн байна.
Берлийн 2009 хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн хүснэгтийг Америкийн хөнгөн атлетикчид тасархай тэргүүллээ. Тэд нийт 10 алт, 6 мөнгө, 6 хүрэл нийт нийт 22 медалийн ургац хураасан үзүүлэлтээр эх орондоо тэргүүн байрыг авчирсан ажээ. Харин хоёрдугаар байранд Ямайкын залуус 13 медальтайгаар, гуравдугаар байранд Кенийн тамирчид 11 медаль хүртсэн үзүүлэлтээр жагссан байна. Харин талбайн эзэн Германчууд 2 алт, 3 мөнгө1 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Орос, Польшийн ард 6-р байранд орсон байна.
Image
Last edited by Г.Баяраа on Mon Aug 24, 2009 6:46 pm, edited 2 times in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby barca forever » Mon Aug 24, 2009 9:23 pm

Өчдөр эмэгтэйчүүдийн 1500 д жооxон онцгүй юм болцон.
Нэгт явж байсан Этиопийн гүйгчийн дотуур нь Испани гүйгч дайрч байгаад шүргэлцээд Этиоп нь унацан . Уул нь жооxон зай тавиад өгцөн бол....
Тээд түрүүлсэн Испани нь xасагдчиx шиг болсон. Аймаар илүү байсаншд уул нь
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby ТӨӨГӨӨ » Mon Aug 24, 2009 9:47 pm

barca forever wrote:Өчдөр эмэгтэйчүүдийн 1500 д жооxон онцгүй юм болцон.
Нэгт явж байсан Этиопийн гүйгчийн дотуур нь Испани гүйгч дайрч байгаад шүргэлцээд Этиоп нь унацан . Уул нь жооxон зай тавиад өгцөн бол....
Тээд түрүүлсэн Испани нь xасагдчиx шиг болсон. Аймаар илүү байсаншд уул нь

Тэр Испани чинь Урдаа явж бсан тэр Эфиoп хүүхэнг унагачаад ичих ч гүй түрүүлж орж ирээд бгаа юмаа туга мугаа барицан хөөрцөн гар! Тэгээд бас хажуугаас шахахдаа замаасаа гарцан гэжүгаа! Нөгөө унасан хүүхэн хөөрхий уйлаал блээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Bayara » Tue Aug 25, 2009 1:25 am

Г.Баяраа-н бичсэнд залруулга хийхэд Сэр-Од Монголын рекордыг эвдээгүй. Монголын рекорд түүний өөрийн тогтоосон 2:14-тэй байгаа /Бээжинд Шувууны үүрийн нээлтэд түрүүлэхдээ тогтоосон/. Гэхдээ тэр маш сайн уралдсан. Оролцох гэж бус, өрсөлдөх түвшинд уралдлаа. Бас жад шидэлтийн төрөлд Дани биш, Норвегийн тамирчин түрүүлсэн. Мөн Америкийн уртын харайгч дэлхийн дээд амжилт эвдээгүй. Дэлхийн дээд амжилтыг 1988 онд Зөвлөлтийн Galina Chistyakova 7.52 -оор тогтоож байсан байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Берлин-2009 Хөнгөн атлетикийн ДАШТ 2009 оны 8 сарын 15-23

Postby Deck » Sat Aug 29, 2009 6:03 pm

Исенбаева дэлхийн рекордыг дахин шинэчлэн тогтоолоо. ДАШТ азгүйтсэн ч гэсэн энэ удаад хэн болохоо харууллаа.
Deck
 

Previous

Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests