Монголын Хeнгeн Атлетик

Спортын хатан хаан үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн

Moderator: Их спортын модууд

Монголын Хeнгeн Атлетик

Postby Xtreme.So » Fri Dec 09, 2005 6:32 pm

*~Монголын Хeнгeн атлетикийн~*

Энэ спорт нь дэлхийд дээгvvр ордог хvн болгоны хурд хvчийг сорьсон их сайхан спорт билээ...

Тэгэхээр та бүхэн монгол болон гадаад ертөнцөд энэ спорт ямархуу байна энэ талаар ярилцацгаая
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Qi wei » Wed Jan 04, 2006 6:47 pm

hongonoor hicheelel sen hun haana ch altsahgui haana ch neg guudeg baihad altsahgui !!!!!!! ::-2
Bi ohidod uhaangui hairtai !!!!!
bi bol Qi wei !!!
Qi wei
 
Posts: 3
Joined: Fri Dec 09, 2005 9:10 am
Location: hitad

Postby Qi wei » Wed Jan 04, 2006 6:47 pm

hongonoor hicheelel sen hun haana ch altsahgui haana ch neg guudeg baihad altsahgui !!!!!!! ::-2
Bi ohidod uhaangui hairtai !!!!!
bi bol Qi wei !!!
Qi wei
 
Posts: 3
Joined: Fri Dec 09, 2005 9:10 am
Location: hitad

Postby andy » Sun Apr 09, 2006 12:15 pm

za yu baitsgaana daa. ih davgui sait bna say l medlee. tegeed mongoliin huvid xongonatletikiin sportiin hogjiltiin tuvshin tuiliin dooguur bgaa shdee. ene ni nolooloh hed heden huchin zuiltei bolov uu. yadaj zoriulaltiin guiltiin zam baihgui tsementen zam deer uraldaj bna shdee .bas surgalt dasgaljuulaltiin arga zui delhiin onoogiin chig handlagatai todiilon niilehgui bna. onoliin ondor tuvshingiin sudalgaa shinjilgeeg mash sain hiih heregtei. yadaj mongol xunii anatomi fiziologi yamar ontslogtoi baigaagaa sudlah heregtei. za za ene bol naad zahiin l asuudal baihdaa. uuchlaarai bodvol mergejliin hun ene bulang neesen bolov uu gej bodoj sanal soliltsohdoo taatai baih bolno
andy
 
Posts: 7
Joined: Sun Apr 09, 2006 12:04 pm

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:00 am

Х.Цэрэндаш: Азидаа амжилт гаргах бүрэн боломжтой
Ч.СҮХБААТАР (2007.03.01)

Спортын төв ордонд байрлах Монголын хөнгөн атлетикийн холбооны өрөөнд өдгөөгөөс хэдэн жилийн өмнөөс нэгэн буриад эр салахаа больсон. ОХУ-ын Улаан-Үд хотоос хүрэлцэн ирсэн түүнийг Х.Цэрэндаш гэдэг. 1949 оны хоёрдугаар сард Чита мужийн Агын районы “Цогтоо-Хангил” гэдэг газарт төрсөн тэрбээр их спорт, тэр дундаас хөнгөн атлетиктай үнэнчээр нөхөрлөн олимпийн аварга шавь төрүүлж, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч болж байжээ. Энэ эрхмийг манай хөнгөнийхөн урин залж хамтран ажилласаар өнөөг хүрсэн ажээ.

-Та анх хэдэн настайгаасаа спортоор хичээллэв. Хөнгөн атлетикаар эхлэв үү, эсвэл өөр төрлөөр хүч үзэв үү?
-Дунд сургуульд байхдаа 14, 15 настайгаасаа хөнгөн, цанаар уралдаж эхэлсэн. Тэгээд хөнгөн атлетикаа сонгож билээ. 1967 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Улаан-Үд хотын Биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Тэнд нэг жил суралцаад сурлага, хүмүүжлээрээ шалгарсан юм болов уу, Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд шилжүүлсэн. 1972 онд сургуулиа багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Оюутан байхдаа олон уралдаан тэмцээнд оролцож байв уу? Амжилт гээд яривал?
-Би марафон гүйлт, спорт алхааны төрлийг сонгон хичээллэсэн. Амжилт гээд нэг их дөвийлгөөд байх юмгүй. 1971 онд Калининград хотод болсон ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд давамгайлан спортын мастер цол хүртсэн. Дээд сургуулиа төгсөөд Оросын армийн баг ЦСКА-д хоёр жил тамирчин байлаа. Тухайн үед олон тэмцээнд оролцон нөхөдтэйгээ урд, хойноо оролцож л явсан. Дараа нь дасгалжуулагчийн албанд эргэлт буцалтгүй шилжсэн дээ.

-Дасгалжуулагч болоод төрөлх хотдоо ирсэн үү?
-Үгүй ээ. Новосибирск хотод очсон. Тэнд 1974-1985 оны хооронд ажиласан. Дараа нь гэр бүлээрээ Улаан-Үд хотод ирээд 2001 он хүртэл тэнд “алба хаасан”.

-Новосибирскт та олон жил дасгалжуулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд амжилт арвин байв уу?
-Ер нь миний хөнгөн атлетикийн гол барьж ажилласан төрөл бол марафон, спорт алхаа. Тэнд байхдаа зургаан спортын мастер, ОУХМ нэгийг бэлтгэн гаргасан. Миний шавь Андрей Перлов Барселоны олимпийн аварга болж, бид хоёр 1992 онд ОХУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч цол хүртсэн түүхтэй.

-Манай Монгол оронд хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжилтнээр ажиллах болсон түүхээсээ хуучлаач?
-Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран ажиллах урилга ирсэн. Буриад, Монгол олон жилийн түүхтэй, нэг удмын хүмүүс. Ёс заншил, аж амьдрал, нутаг орон, байгаль, уур амьсгал гээд яг адилхан. Тийм болохоор уг урилгыг тааламжтай хүлээн авсан. Өмнө нь Монголын хөнгөн атлетикчдын талаар тодорхой мэдээлэл хангалттай авсан л даа. Тэгээд 2002 оны аравдугаар сарын 17-нд энд ирсэн.

-Манай оронд та таван жил ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд шавь нар тань ямархуу амжилттай явна?
-Энэ хугацаанд спортын мастер дөрөв, ОУХМ нэгийг төрүүллээ. 2004 оны Афины олимпод Л.Отгонбаяр марафон гүйлтэд хүч сорьсон. 2006 оны дөрөвдүгээр сарын 21-нд Хятадын Янжу хотод болсон олон улсын тэмцээнд спорт алхааны 20 км-т В.Отгонтуул 1.46.37 явж ОУХМ-ын болзол биелүүлсэн. Дараа нь “Доха-2006”-д VI байрт орж улсын рекордоо 41 секундээр ахиулсан. Энд таван жил ажиллах хугацаанд манай шавь нар хот, улсын аваргаас 20 гаруй алт, 15-16 мөнгө, хүрэл медаль авсан байх.

-Та одоо хичнээн тамирчинтай ажиллаж байна. Өвөл бэлтгэл сургууль хийхэд хэцүү байгаа харагдах юм. Ер нь манайд ажиллах нөхцөл, материаллаг баазын хувьд ямархуу байна?
-20 шахам хүүхэдтэй ажиллаж байна. Голдуу ҮБТДС-ийн оюутнууд. Надтай хамт тус сургуулийн багш П.Пүрэвсүрэн хамтран ажиллаж байгаа. Энэ сургуулийн хамт олон, захирал доктор, профессор Г.Лхагвасүрэн гуай байнга анхаарал тавьж, тусалж дэмжиж байдагт баярлаж явдгаа энэ дашрамд өгүүлье. Монголд хөнгөн атлетикийн хувьд материаллаг бааз сул. Заал, танхим байхгүй. Өвөл бэлтгэл хийхэд хүндрэлтэй. Гэсэн ч бид болгоод л байгаа. Бэлтгэлийн заал, танхимтай бол өөр олон хүүхэд хөнгөнөөр хичээллэх бүрэн боломж байна.

-Манайд ажиллах хугацаандаа баг, тамирчдаа авч гадаадад уралдаан, тэмцээнд их оролцов уу?
-Эрхүү, Улаан-Үд, Новосибирск рүү явсан. Өнгөрсөн жил Хятадад тэмцээнд оролцсон. Одоо ирэх дөрөвдүгээр сард Японд Азийн аварга шалгаруулах тэмцээнд шавь В.Отгонтуул, Н.Түвшинсайхан нартайгаа спорт алхааны төрөлд оролцохоор бэлтгэж байна.

-Монголд хэрхэн аж төрж байна. Цалин пүнлүү, байр, хоол гээд бүх зүйлийг холбооноос хариуцдаг уу?
-Монголын хөнгөн атлетикийн холбоо сайн ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Лу.Болд, дэд ерөнхийлөгч Р.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Рэнцэндорж нар маш сайн сэтгэл гаргаж энэ спортоо хөгжүүлэх тал дээр анхаарч явна. Миний хувьд сард 250 мянган төгрөгийн цалин авдаг. Айлын өрөө хөлслөнө. 80 мянган төгрөг тийшээ шидчихнэ. Үлдсэнийг нь хоол, хүнс, хувцас хэрэглэл гээд таарчихна. Мөнгө хуримтлуулна гэсэн тооцоо байхгүй.

-Энд гэр бүлийн хамт байна уу, эсвэл ганц биеэр аж төрж байгаа юу?
-Ганцаараа байгаа. Гэргий Улаан-Үдэд байдаг. Тэтгэвэрт гарсан. Хувиараа жаахан аж ахуй эрхэлдэг. Том охин Москвад нэг банкинд ажилладаг юм. Бага охин Эрхүүд англи-хятад хэлний мэргэжлээр суралцдаг. Би өөрөө айлын том хүү. Дороо зургаан охин дүүтэй. Ээж маань цагаан сараар 83 нас хүрлээ. Ач, зээтэйгээ бужигнаад манаргаж яваа.

-Манай хөнгөний тамирчдын хувьд ямархуу сэтгэгдэлтэй явна?
-Бэлтгэл сайн хийгээд байвал Азидаа амжилт гаргах бүрэн боломжтой. Ялангуяа марафон, спорт алхааны төрөлд.

-Та цаашдаа хэдэн жил энд ажиллах бодолтой байна?
-Гол нь “Бээжин-2008” олимпод оролцох эрх авах. Хоёр ч тамирчинд тийм боломж байна. Тэр хүсэл маань биелбэл дараагийн асуудлаа шийднэ дээ.

-Танд баярлалаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re:

Postby Чуугий » Wed Apr 29, 2009 5:46 pm

Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Ахлах дасгалжуулагч Б.Төрбат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:36 pm

Энэ сэдэвийг эргэж тойрдог хүн алга болжээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby Чуугий » Wed Apr 21, 2010 2:31 pm

Лондон хотноо болж өнгөрсөн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсын нэрийг Алтан медалийн индэр дээр дуудуулж чадсан Бат-Очирын Сэр-Од Лондонгоос мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр “ Британи дахь миний анхны марафон. Энэ тэмцээнд оролцоход бүх талаар тусласан Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Л.Болд болон холбооны нийт тамирчин, дасгалжуулагчиддаа баярласанаа илэрхийлмээр байна. Энэ жил манай холбооны 50 жилийн ой тохиож байгаа. Хагас зуун жилийн түүхийг бүтээсэн холбооны түүхэн замналд миний хувьд энэ амжилтаараа бэлэг барьж чадлаа” гэсэн юм.

Тэрбээр 2 цаг 19 минут 5 сек хурдтайгаар тэргүүн байранд шалгарсан юм . Brighton marathon тэмцээний нийт 12 мянган тамирчин оролцсон бөгөөд нийт туулах замын урт 25 км байсан байна. Тэмцээн энэ сарын 18-ны өдөр болсон.

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby meesh » Thu Apr 22, 2010 8:31 am

Mongolian Ser-od Ba-otochir claimed the inaugural Brighton Marathon title in 2:19:05, roared on by huge crowds along the seafront of this seaside resort .
“It is my first marathon in Britain,” said the two-time Olympian who runs for Morpeth Harriers. “It's a great course, the last 25km was very flat. I am very happy, the British crowd was very supportive.”

Image
Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby meesh » Thu Apr 22, 2010 8:33 am

Энэ Бээжин түрүүлсэн зураг байна...

Image

Эх сурвалж...

http://www.independent.co.uk/sport/gene ... 70953.html
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby forzamilan » Tue Feb 03, 2015 11:02 am

Энэ оны 5 сард Улаанбаатар марафон болох юм байна лэ. Бэлтгэлээ базааж байгаад хагас марафонд (21097 метр) орох бодолтой байна.

Бэлтгэх явцдаа сунгалтаа, ялангуяа ахиллийн шѳрмѳсний сунгалт, сайтар хийж гүйлтийн ѳдѳр хүртэл нэлээн хэдэн хоног амрах хэрэгтэй.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby Dondogoo » Tue Feb 03, 2015 11:50 am

Мөнхзаяа гээд охин анхны олимпийн эрх авсан байна шүү марафоноор
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 03, 2015 6:18 pm

Марафон ч эрт авчдаг байх шүү. Буудлага араас нь авах биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby forzamilan » Tue Feb 03, 2015 10:47 pm

Ингэхэд Монголчууд Триатлонд хэр явцтай байдаг юм болоо?
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby Зак » Thu Feb 05, 2015 9:11 am

Нэрээ солимоор юм даа. Монголийн гэж уншихаар уур хүрээд байх юм. Ямар Эрээнд байгаа биш дээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby meesh » Thu Feb 05, 2015 12:42 pm

Триатлонд тэгээд сэлэлтэн дээр миарах байлгүй дээ, холбоо байдаг тэмцээн улс аварга нтр зун болоод байдаг юм байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: *~Монголийн Хeнгeн атлетик~*

Postby forzamilan » Fri Feb 06, 2015 8:59 pm

Ойр хавьд нуургүй учраас лавдаг хотод болдоггүй биз?
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am


Return to Хөнгөн атлетик

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron