Сумо ба монголчууд

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Сумо ба монголчууд

Postby 21Grams » Sat Jun 03, 2006 9:15 pm

Сумо ба монголчууд
Нийтэлсэн: 2006-06-03

“Бидний араншин: Гурван монгол зодолдоно” хэмээх улс тєрийн хурц нийтлэлийн ном “Монсудар” хэвлэлийн газраас худалдаанд гаргасан.


Эл номыг нийтлэлч Олхонуд Баярхvv хамтран зохиож хянан тохиолдуулсан бєгєєд монгол сэтгэхvйн марзан дvр зургийг Сумо бєх дээр хєндсєн хэсгээс дор сийрvvлэв. Хэрэв Та уг номтой танилцъя гэвэл Интерном дэлгvvрийг зориорой.
Нэгнийгээ сайн явахад нь атаархаж байгаа мэт vгvйсгэдэг зуршил монголчуудад нэн тvгээмэлсэн. Тэр ч байж болох юм. Сумо бєхийн талаар хоцрогдсон ойлголттой явдгийг минь уншаад учиргvй бухимдуузай. Ийм учиртай юм л даа. Намайг тамирчин байхад дасгалжуулагч маань биднийг буруу зуршлаас жигшээхийн тулд сумог их жишээ татдаг байлаа. Тэр vед шувтан мєртєй, цvдгэр гэдэстэй, наснаасаа эрт овор суусан япон хvний зургийг vзvvлэнгээ капиталист спорт гэдэг чинь энэ шvv дээ. Эдний ихэнхи нь 40 хvрэв vv, vгvй юv зvрх нь хаагдаад єєд болдог. Мэргэжлийн сумод архи пиво, тамхийг дураар нь хэрэглэж болно. Допингийн шинжилгээ vл хийнэ. Тийм болохоор сонирхогчдын спортоос єєр эгэл хvнээс гажиг ийм тєрхтэй болох сайхан байна уу гэдэгсэн. Бас бодибилдингийг болохоор “хээцэс харахад гоё болохоос тєд удалгvй булчин нь зад vсрээд л…чад хийнэ шvv дээ”. Хvvхэд, залуу насанд бусдын vг хууль байлаа. Шууд vнэмшинэ. Эдvгээ єєр цаг болжээ. Монголчууд бvгд сумог маниас илvv мэддэг, даяараа шимтэн сонирхох юм. Эр эмгvй нийт мяраалаг хvмvvс “яах ханьсаг” гэгчээр илvvтэй хєхиvлэн, ханамжтай зурагт vзэж буй нь анзаарагддаг. Vнэндээ дэлхий дээр тvгээмэл болсон олон арван спорт дундаа сумо шиг ийм галбиртай тамирчдаар дvvрсэн тєрєл байдаггvй. Хаа нэг хvнд жингийн бєх, туйванч нар байх авч хамаагvй бадриун. Тэгэхээр энэ нь спорт мєн vv, биш vv гэдэг нь бас маргаантай асуудал юм л даа. Японы жvдо бєх бvх нийтийг хамарч олимпийн тєрєлд ороод байхад Такана ч билvv макана ч билvv мундаг сумочинг Монголоос єєр хvн таньдаггvйн учир юусан.

Шулуухан хэлэхэд Монголын спортын ертєнц ядрах мєрєєрєє ядрахгvй ялзрах нь бас юув дээ. Хэзээ ийм спорт тамирчны бахархал байсан юм. Тавгийн чинээ буурин дээр хоёр нєхєр хэсэг хэрж сууснаа нэгнийгээ тvлхээд л боллоо. Тарга тэвээрэг сууж, жаал мєнгє хураах нь сонин гэдэггvй юм бол тухайн нэг ард тvмний хоцрогдсон зан vйл тvлхvv ажиглагддаг. Хэрэв хvчирхэг чадалтайсан бол Казахын туламны булаалдаан, Монголын бєшєг няслах хавьцааны л зугаа. Аливаа юм “дооз” хэтрэхээрээ утгаа алддаг даа. Vvний тод илрэл улс тєрийн аливаа сонгуулийн vеэр жинхэнээрээ харагддаг. Бvх нэр дэвшигчид Асашёорv, Хакухо, Кюкшvзан нарын арвингаас зvvгдэцгээн хамтдаа зургаа авахуулж, шударга, мундгийг нь бахдахын донд хєтлєгдєх ба тэр нь магадгvй хэдэн жилийн дараа инээдтэй санагдах вий. Нєгєєдvvл нь залуу юм болохоороо хєєрцєглєн юунд ашиглагдаж байгаагаа тэр бvр мэдэхгvй. Бvр инээдтэй нь тэднийг Монголд хааяа ирэхээр нь тєрийн бvх єндєрлєгvvд аманд нь орохоо алдан дагаад далбайчихна шvv дээ. Сэтгэлийн хєєрлєє татаж чадахаа больсон мэдээллийн хэрэгслvvд хачин таг яг гэсэн япон нэр цолоор нь мэдэмхийрэн дуудацгааж, монгол vндэсний спортыг ад шоо болгоно. Эр хонгор гэзгээ нямбайлан самнасан эрхэм сумоч авгай харин Монгол-Японы ард тvмний найрамдлын харилцаанд vлэмж хувь нэмэр оруулж байгаад гvнээ талархах ёстой. Гэлээ гээд эх оронч vндэсний vзэл баримтлалаа эхэнд нь байг гэхэд адагт нь тавьж заншмааргvй байна. Монголын спортын бахархал гэхээр заавал нэг хэдэн бєх байх албагvй шvv дээ. Сvvлийн байранд ордог ч бай олны жишгийг дагаад хєлбємбєг, хєнгєн атлетикаар хичээллэж яагаад болохгvй гэж. Дэмждэггvй юм. Саяхнаас олимптод ороод байгаа бvжгийн спортын тєрєл байна. Манай гоё охид тэнд хvчээ сорьж болно шvv дээ. Хэдэд орсон нь хамаагvй. Монгол гэж ийм сайхан улс байдаг юм байна гэж дэлхий даяараа мэдэг. Хэрэв бид єєрсдийгєє голохгvй Монгол хvн гэдгээрээ vнэнээсээ бахархаж явдагсан бол том байх ёстой. Том байхын тулд том спортоор нааддаг болмоор. Лээр хэлсэн тєрлєєс гадна уран сайхны гимнастик, уран гулгалт, газрын теннис зэрэгт ойрхон сууж соёлт хvмvvн юунд нь шимтээд буйг анзаарвал ямар. Зурагтаар зурагтнаас минь томоор сумог гаргаж яаж чадахав дээ. Тийм тул охин маань нялхдаа Сумо маамуу гэдэгсэн.

2006.06.3 Инфо
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 23 » Mon Aug 07, 2006 8:59 am

Энэ ч нэлээн юм болсондоо... Энэ нийтлэл...


гэхдээ энэ ном нь нэг уншчихад зүгээр л ном санагдсан..
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Re: Сумо ба монголчууд

Postby rednasca » Mon Aug 07, 2006 10:21 am

21Grams wrote:Монголын спортын бахархал гэхээр заавал нэг хэдэн бєх байх албагvй шvv дээ. Сvvлийн байранд ордог ч бай олны жишгийг дагаад хєлбємбєг, хєнгєн атлетикаар хичээллэж яагаад болохгvй гэж. Дэмждэггvй юм. Саяхнаас олимпод ороод байгаа бvжгийн спортын тєрєл байна. Манай гоё охид тэнд хvчээ сорьж болно шvv дээ. Хэдэд орсон нь хамаагvй. Монгол гэж ийм сайхан улс байдаг юм байна гэж дэлхий даяараа мэдэг. Хэрэв бид єєрсдийгєє голохгvй Монгол хvн гэдгээрээ vнэнээсээ бахархаж явдагсан бол том байх ёстой. Том байхын тулд том спортоор нааддаг болмоор.

энэ нийтлэлийг 100% дэмжиж байна. манай сумочид хэдий сайхан амжилт үзүүлж, ард түмэн биднийгээ баярлуулан цэнгүүлж байгаа хэдий ч монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д орохтой зүйрлүүлэх юм биш шүү дээ. монголчууд сумо бөхөд манлайлж байгааг цөөн хэдхэн улс л гадарлаж байгаагаас цаашгүй байна. энэ бүхэнд хөгжөөн дэмжигч бидний буруу байхгүй ээ. бид нар хаана, хэн, ямар төрөлд амжилт гаргаж байна, түүнийг л дэмжих нь аргагүй. харин дэлхийд данстай бусад томоохон спортын төрлүүдийг дэмждэггүй, дэмжье гэсэн бодолгүй төр, засаг, /юм л бол төр, засагруу дайрах ч буруу л даа.хэхэхэ./ спортын холбоодын байгууллагуудын удирдлага л буруутай.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby chukcha2002 » Mon Aug 07, 2006 4:19 pm

Ер нь бол чаддаггvй ч гэсэн хєлбємбєг энэ тэрээр хичээллэе гэсэн нь их зєв, тээ? хэхэ

Гэхдээ гайгvй байгаа сумогоо гоочилж, муучилж ирээд бичэж байгаа нь зохимжгvй байна. Сумод монгол залуучууд амжилт гаргасан нь буруу биш биз дээ, хэхэ. Тэнд Давгаа, Даваа гэдэг 2 залуу очоогvй бол єєр юугаа бичэх байсан юм.

Байгаа юмаа будаа болгоод байдаг, хэхэ. Сумогоор хэдэн залуу барилдахаар єєр спортоор хичээллэж болохоо байчихаад байгаа юм уу, хэхэ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Mon Aug 14, 2006 10:56 pm

Кёкүшюзан Д.Батбаяр: “Надад Цэвэгнямын уян зөөлөн зан чанар таалагддаггүй, харин Энхбатын…”

2006.07.29 81-р суваг

Монгол хэмээх нэр сумогийн ертөнцөд цуурайтах болсноор арваад жилийг хэдийнээ ардаа орхижээ. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг арлын Японд өндөрт өргөн нүүр бардам яваа Монголын “Шадар гурван цэрэг” буюу Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нарыг Японд ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгд андахгүй. Кёкүшюзан Д.Батбаяр Нэлээн хэдэн жилийн өмнө Япон хэлээр ном бичсэн бөгөөд түүнээ нэг дэвжээний анд нар болох Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын талаар юу өгүүлсэнийг сумо сонирхогчиддоо толилуулъя. Хүний сайныг ханилан байж мэддэг. Японд ирэхээс өмнө бид нэг нэгнээ зөвхөн зүс мэдэх төдий л байсан бол нэг дэвжээнд орсноос хойш төрсөн ах дүүс шиг болсон билээ. “Хүний сайныг ханилж мэднэ, морины сайныг унаж байж мэднэ” гэдэг шиг Н.Цэвэгням, Б.Энхбат хоёр үнэхээр миний сайн найзууд. Сумогийн өндөрлөг өөд өгсөн ахих тусам ганцаараа зүтгэх маань олон болсон ч одоо ч бидний харьцаа хуучин хэвээрээ, цаашдаа ч тийм байх биз ээ. Японд “Арван хүнд арван өнгө” гэдэг зүйр үг байдаг. Үүнтэй адил бид гурвын барилдаан өөр төдийгүй зан ааш ч ондоо. Н.Цэвэгням айлын том хүүхэд, гурван дүүтэй. Бид хоёр хоёулаа ууганаараа адил ч үргэлж мөнхийн хөдөлгөөнтэй, тогтворгүй миний дэргэд түүний зан ааш огт өөр, тайван намуухан. Барилдахдаа тогтуун, золгож барилддаг. Насаар надаас хэд дүү ч хүнтэй ярихдаа хүндэтгэлийн үг хэллэгийг зөв хэрэглэдэг, зөөлөн тайван байдаг нь надаас ахмад хүн мэт харагддаг байх. Өвөө нь лам хүн байсан болохоор нөлөөлөө биз. Багадаа ойлгоход хэцүү төвд үсгийг төвөггүй уншдаг байсан гэхээр ой тогтоол сайтай байх нь аргагүй. Японоор хамгийн түрүүн ярьдаг болсон маань ч Н.Цэвэгням. Жилд олдог зургаан тэмцээний гурав нь орон нутагт буюу Осака, Набоя, Кюшюд болдог бөгөөд тэндхийн нутгийн аялгууг Н.Цэвэгням хэдийдээ ч юм бэ сурчихсан, таксинд суухад жолооч нь гадаад хүн гэж төсөөлөхөөргүй тийм сайн ярьдаг. Үүнд нь дэвжээнийхэн маань ч гайхдаг юм. Би шуугиантай, хөгжилтэй орчинд дуртай бол Н.Цэвэгням үдэшлэг уулзалт, найр наадамд дургүй, өрөөндөө ганцаараа дуу хөгжим сонсоод суучихна. Хойд насандаа дуучин болохсон гэж хэд хэдэн удаа хэлсэн юм даг. Аав нь хар залуугаараа пянз тоглуулж байсан, дүү охин нь хөгжим тоглодог, нэг үгээр хэлэхэд хөгжмийн хорхойтой гэр бүл. Монгол руу явахдаа цүнх дүүрэн CD аваад л буцна шүү дээ. Токиод Майкл Жексоны тоглолтыг үзээд сэтгэл нь хөдөлж нулимс унагасан хүн бол яалт ч үгүй Н.Цэвэгням. Тэр үнэхээр уян сайхан сэтгэлтэй, уйлахдаа амархан. Телевизээр эх үрийн хагацал мэтийн нэвтрүүлэг үзэхээрээ дороо л нулимс асгаруулчихна. Хоёр дахиа үзэхдээ ч бас уйлна гээч. Надад түүний энэ уян зөөлөн сэтгэл таалагддаггүй юм. Зовж зүдэрсэн хүн тааралдвал юугаа ч өгөхөд бэлэн хүн дээ. Харин хэт нямбай нь надад тохирдоггүй. Өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд, тоос шороог нь арчаад л … Хөдөө барилдахаар яваад ирэхдээ өрөөнийхөө булан бүрийг цэвэрлэж, үнэр танарыг нь гаргаж ачаа тээшээ оруулах жишээтэй. Миний хувьд энэ харахад ч залхуутай. өрөө бага зэрэг замбараагүй байх тусам миний сэтгэл амар байдаг. Б.Энхбат бол Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн хүн. Бас гэрийнхээ хамгийн том нь. Гэхдээ бүр таван хүүхдийн ах шүү. Дөрвөн настайгаасаа морь унаж сурсан юм гэнэ лээ. Бид гурав дотроо хамгийн зоригтой нь. Бас хамгийн нийтэч нь. Би хүнтэй анх уулзахдаа биеэ бариад чөлөөтэй ярьж чаддаггүй бол Б.Энхбат хэнтэй ч шууд л найз болчихдог. Сэтгэхдээ түргэн, авхаалжтай болохоор үдэшлэг, хүлээн авалт, телевизийн шоунд уригдахдаа Б.Энхбаттай хамт байхад сэтгэл амар байдаг юм. Түүний хэзээд илэн далангүй байдагт нь би дуртай. Монгол бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг бөгөөд дунд сургуульд байхааса чөлөөт бөхөөр хичээллэсэн. Бөхөд үнэхээр сонирхолтой, сургуулиа төгсөөд чөлөөт бөхийн секцэнд орохын төлөө ганцаараа Улаанбаатарт ирж байсан хүн. Чөлөөт бөхөд маш сайн байсан ч жин нэмэгдэхгүй болохоор сумод барилдахад хүндрэлтэй тал бий. Одоо макүшита зиндаанд, бидэн дотроо, ганц банцүкэ /чансаа/ бага ч Б.Энхбатын хүчинд би ч , Н.Цэвэгням ч өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Дэвжээнээсээ зугтаасан тэр үед ганцаараа үлдэж, биднийг буцаж ирэхэд их нөлөө үзүүлсэн. Б.Энхбатыг ямар ч хэцүү үед гомдол тавьж байхыг нь хараагүй. Жин нэмэгдэхгүй байгаа, түүнчлэн ширүүн зоригтой мөргөлдөн дайрдаг болохоороо ч тэр үү үргэлж гэмтэл авдаг. Чих нь хоёр дахин том болтлоо хавдаад, нүдээ бэртээгээд л, гар хөлнийх нь яс хугараад л тоолохын аргагүй гэмтэж байсан. 1995 оны 11-р сарын тэмцээний өмнө бэлтгэлдээр хөлөө хүнд гэмтээчихээд багш эдгэртлээ амар гэж хэлсэн ч тэмцээнд орохгүй бол дахиад л чансаа буурна гэсээр тэмцээнд орж тав ялж, хоёр унасан. Наг ялахад л боллоо гэж өөрөө ярьж байсан болохоор гэмтэлтэй Б.Энхбат хэрхэн тэмцэхийг хараад өөрөөсөө ичих шиг болж, улам сайн бэлтгэл хийх хүсэлд автсан юм. Б.Энхбат ямар ч асуудал бэрхшээл тулгарсан дор нь зохицуулчихдаг болохоор түүнд инженерийн ажил тохирох юм биш байгаа гэж хааяа би дотроо боддог. Тэр бейсболд их дуртай ” Бейсболчин болсон бол сайхан аа” гэж заримдаа ярьдаг юм . Бид гурав Японд ирснээр нилээд удсан ч энд анх хөл тавьсан хоёрдугаар сарын 22-ны өдрийг жил бүр тэмдэглэдэг. Ганц хоёр шил шар айраг уун энд ирж байсан үеэ дурсан ярилцах дуртай. Би ийм л хоёр сайн найзтай хүн дээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Tue Aug 15, 2006 5:23 am

Ёстой сэтгэл хөдөлж орхилоо. Данкэ 21-ээ:-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Thu Aug 17, 2006 2:57 am

10 сумочидоос Кёкүшюзаныг хамгийн их хvндэлж явдаг байх, тээ? Их гvйлгээ ухаантай, зальны хєрєнгє шиг санагддаг юм. Барилдаж байгааг нь харахад л андашгvй. Такамисакаритай барилдахаарaa бvvр инээдтэй, адилхан л жvжиг тавина гээд vзчихнэ шvv. Ахиухан бооцоо тавиулах гээд байгаа байхгvй юу, дараагийн удаа, хэ хэ. Нэг удаа залуучуудaд гэр оронтой болоход нь тусална гээд чанаргvй хэдэн байр бариулчихсанаас биш yг нь буянтай залуу. Гоё ном бичжээ. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 7:21 am

21Grams wrote:10 сумочидоос Кёкүшюзаныг хамгийн их хvндэлж явдаг байх, тээ? Их гvйлгээ ухаантай, зальны хєрєнгє шиг санагддаг юм. Барилдаж байгааг нь харахад л андашгvй. Такамисакаритай барилдахаарaa бvvр инээдтэй, адилхан л жvжиг тавина гээд vзчихнэ шvv. Ахиухан бооцоо тавиулах гээд байгаа байхгvй юу, дараагийн удаа, хэ хэ. Нэг удаа залуучуудaд гэр оронтой болоход нь тусална гээд чанаргvй хэдэн байр бариулчихсанаас биш yг нь буянтай залуу. Гоё ном бичжээ. :eek:


Тэгэлгүй яахав, нутгийн залуу байгаам :mrgreen: Анхны минь аватар Батбаярынх байсан.
Чанаргүй байранд манай хүний буруу байхгүй л дээ, нөгөө нөхдүүд нь хямд материал энэ тэр хайгаад ажиллачихгүй юу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 9:21 am

Тэр ч тэгсэн шүү...Одооо Батзориг ах өчнөөн хөрөнгө идсэн хэргээр бөөн юм болоод байгаа сурагтай...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 4:31 pm

хадуураад байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Thu Aug 17, 2006 6:34 pm

юу... хэхэ...:mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Цогоо » Fri Aug 25, 2006 1:48 pm

VНДЭСНИЙ БЄХ ДЭХ ШИНЭЧЛЭЛ БА СУМО ДАХЬ БОСЛОГО

М.Сугар-Эрдэнэ. 8-p сарын 20, 2006


Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, баяр наадам маань сайхан болж єнгєрлєє. Шинэ аврага тєрж, олон сайхан залуус шинээр гарж ирлээ. Гэсэн ч бас л маргаан будлиан ихтэй, хэл амнаас салсангvй наадам болов уу даа. Жил болгон гардаг уламжлал болсон хэл ам маань энэ жил наадам эхлэхээс жилийн ємнєєс эхэлсэн онцлогтой боллоо.
Монголын Vндэсний бєхийн холбоотой зэрэгцэн Мэргэжлийн бєхийн холбоо байгуулагдаж сонин хэвлэл дамжуулан хэрvvл уруул хийцгээв. Аливаа юм єрсєлдєгчтэй байж урагшлан хєгждєг жамтай.

Єрсєлдєгч гарж ирсэнд МVБХ ыхон ихэд эмзэглэн хvлээн авж, дайрж довтлон эхэлсэн нь гайхалтай. Мэргэжлийн бєхийн холбоо ч энэ хэрvvлд идэвхийлэн оролцож , хоёр тал хонь чоно боллоо. Эрт дээр vеээс vндэсний бєх ямар нэг холбоотой холбоогvй хєгжєєд яваад иржээ.
Устаж алга бололгvй, єєрийн гэсэн vзэгчтэй єдий хvрж чадсан нь уламжлалын хуулиар батлагдсан хэрэг.

Гэхдээ одоо бол 21 р зуун. Тиймээс 21 р зууны хэмжээнд нь, 21 р зууны vзэгчдэд тохируулан хєгжvvлэх єєрчлєх хэрэгтэй. Монголчууд бид аль хэдийнээ цаг хугацааг гэрийхээ унь, ханаар хэмждэг нvvдэлчин ард тvмэн биш болсон. Хvн амын ихэнх нь Улаанбаатарт суурьшиж ажиллаж байна. Зав зай юу билээ гэдгээс эхлэн бодох юм их байна. Єєрєєр хэлбэл vндэсний бєхєд хувьсгал хэрэгтэй болжээ. Дєч тавин жилийн дараа хойч vедээ хараалган загнуулахгvйн тулд шинэчлэл єєрчлєлт хийх хэрэгтэй байна. Одоо сургуульд сурж байгаа хvvхдvvд том болоод бєх vзэх vv vгvй юу эргэлзээтэй юм. Даяарчлал хєгжсєн єнєє vед Монголын хэдэн иргэн гадаадад бий билээ? Тэдний хvvхдvvд эргэж ирээд vндэсний бєхєє vзэх болов уу? Элдэв тєрлийн тоглоом машин, интернет хєгжим, шоу концерт гээд vндэсний бєхєєс vзэгчдийг нь булаах юм зєндєє байна, цаашдаа ч шинэ шинэ юм их гарах байх.

50 жилийн дараа vндэсний бєх гэдэг гадаадын жуулчдад vзvvлдэг vзмэр, бєє удган шиг юм болж магадгvй. Одоо хийх зvйл бол хагарал маргаанаа зогсоох. Найраа байгаа vгvй гэж маргах ч хэрэг байхгvй. Урьд хийсэн ажил бvтээл, ололт амжилтаа мартаад vvнээс цааш юу хийх вэ гэдгээ бодох цаг. Хэдэн тооны тvшмэл, албаны хvмvvсийн амбиц, нутаг нуга гэсэн жалга довны vзлээс болж эцсийн эцэст хохирох нь бєхчvvд ард тvмэн билээ.

Vндэсний бєхєєс холдон алслан одож байгаа бєхийн хорхойтнуудаа цаг алдаагvй дээрээ эргvvлэн авчрах vе болжээ. Эртний Ромд ард тvмэнд талх єгєєд дээр нь гладиотарын тулаан vзvvлэхэд л бухимдах юмгvй тайван амгалан байдаг байсан байна. Улс тєр, эдийн засаг гээд хамаг юм нь авилгал хахуульд идэгдэж, жагсаал цуглаанаар амьсгалан бухимдсан энэ нийгмийн хамгийн гэрэлтэй гэгээтэй салбар нь спорт байх ёстой. Ядаж ард тvмэндээ талхныхаа мєнгєнєєс хумслан хумслан байж худалдаж авсан тасалбарых нь vнэнд тохирсон юм vзvvлэх нь Vндэсний бєхийн холбооны vvрэг билээ.
Тасалбар аван орж, таашаал эдлэн гардагаараа бєх бол цирк, жvжиг, кинотой адилхан. Хэрэв хэн нэгэн дуучин солгой хоолойгоор бахираад байвал дахиж хэн ч концертонд нь ирэхгvй. Шоу бизнесийн хууль тийм юм. Тэнд ялагдахгvйн тулд єрсєлдєєн ихтэй. Vvнд шинэ холбоо гарж ирсэн нь vнэхээр сайн хэрэг. Аливаа салбарт монополь болохоороо шинэ юм хийхээ больдог нь гэм биш зан. Vндэсний бєхийн холбооноос бид ашгийн бус байгууллага биш хэмээн ихэд бахархалтайгаар мэдэгдэж байх юм. Ямар нэг тэтгэлгийн газар, хэн нэгний байгуулсан сан байгаа биш. Цаг хугацаанаас хоцорсон ийм байгууллага vндэсний бєхийг удирдан залж болохгvй байх. Ашиг олж байж тамирчдаа дэмжинэ, мєнгєтэй байж хvн vзvvштэй сонирхолтой юм хийнэ. Бусад спортын холбоод гадаадад тэмцээнд орох гээд л мєнгє хайгаад л гvйдэг. Тэд яаж ийгээд хэдэн тєгрєгний орлого олчих гээд л хичээж чармайж байдаг.

Vндэсний бєхчvvд гадаад явахгvй тул мєнгє хэрэггvй юм болуу, зодог шуудгаа бєхчvvд нь єєрсдєє бариад ирдэг тул заалны мєнгє тєлєхєд л болоо гэж боддог юмуу? Vнэхээр ашгийн бус байгууллага юм бол барилдааны тасалбар зэргээс орсон мєнгєє яадагаа дэлгэж, тайлан тавимаар. За ингээд ер нь юу хийвэл зохих вэ? Юуны ємнє хийх ажил бол тєр засгаас цол чимэг олгодогийг зогсоож, хараат байдлаас гарах. Яахаараа ерєнхийлєгч зарлиг гаргаж цол олгодгийг ойлгоход бэрх. Наадам зохион байгуулах комисс засгийн газраас томилогддог нь ч гайхалтай. Хэдийгээр vндэсний бєх ч аваад vзвэл жирийн нэгэн спорт. Аль нэг спортын дотоод хэрэгт орохоо тултлаа завтай улс тєрчид байна уу? Хэрэв тийм их vндэсний бєхєє удирдан залж аваад явмаар байвал бvтэн жил хариуцан, заалныхаас авахуулаад аль нэг аймаг сумын барилдааныг ч зохион байгуулж єгмєєр. Зарим сонинд тєрийн наадмыг тєрийн бус байгуулагааар оромдуулахаа болье гэжээ.

Энэ бол тєрийн наадам биш Монголын ард тvмний наадам билээ. Тєр засгийн хэдэн тvшмэд ноёдын наадам байж таарахгvй. Vндэсний бєхийн холбоондоо цол чимэг олгох хороо байгуулж, хурлаар шийдээд, наадмын бэлтгэл ажлаа єєрсдєє хийж чадахгvй юм бол vндэсний бєхийн холбоо гэж єєр юу хийдэг байгууллага болохыг хэлэхэд бэрх. Нэгэнт сумогийн холбоо шиг цалин пvнлvv єгєж чадахгvй тул бєхчvvд засуулаа барихад хэцvv. Тиймээс бєхчvvдийг барьж захирж байх гол систем нь цол болох ёстой. Цолыг шударга олгодог болсоноор бєхчvvдийн барилдах урам сэргэнэ. Зохисгvй байдал гаргах болон гэмт хэрэг хийсэн тохиолдолд цолыг хурааж авах. Найрааны гол цєм болсон начин цолыг наадмаар єгєхєє болих хэрэгтэй. Наадмаас 3 сарын ємнє улсын цолгvй бєхчvvдийн наадам зохион явуулж, шєвгийн 4 бєхєд начин цол олгоход болно. Жил болгон жинхэнэ чадалтай начин тєрнє гэсэн vг. Бусад цолыг наадмаар олгож, цолгvй бєх 8 давбал начин болох гэх мэтээр найрааг багасгах арга хэмжээ хэрэгтэй.

Бєхчvvд гэдэг vндэсний бєхийн гол эрдэнэ. Тэднийхээ амьдрал орлогыг дээшлvvлэх, бэлтгэл хийх нєхцлєєр хангах нь том ажил. Сумогийн дэвжээний систем нэвтрэхэд хэцvv ч том компаниуд, нутгийн зєвлєлvvд дээр тvшиглээд гал байгуулах. Наадмын ємнє л гардаг галыг жил тойрон гаргадаг болгох. Менежментээ сайжруулж зах зээлд тохирсон уян хатан бодлого явуулах. Vндэсний бєхтэй холбоотой бvх зvйлийг холбоо эрхийг нь эзэмших. Бєхчvvдийн дvрс зурагтай ил захидал, календарь, плакат гаргах vйлдвэрлэх эрхийг vндэсний бєхийн холбоо дангаар эзэмшин худалдаалбаас хєєрхєн орлого олчино. За тэгээд хvvхэлдэй, тvлхvvрийн оосор, сэтгvvл гээд л юу эс хийж болох вэ дээ. Гадаадад зардаггvй юмаа гэхэд жуулчдад арилжан бєхчvvддээ хувь хvртээдэг байвал.

Энэ мэтчилэн орлогын эх vvсвэрийг олж зєв зvйтэй зарцуулбал vндэсний бєхийн холбоо шиг боломжтой спортын холбоо єєр байхгvй юм. Бєхийн хорхойтнуудыг дуудан, хvvхэд багачууд том болоод бєх болно гэж хэлдэг болгохын тулд баатар буюу HERO хэрэгтэй. Шинэ залуу од гарж ирэх нь тухайн vеийхээ бєхийн хєгжилд их нєлєє vзvvлдэг.

Таканохана Ваканохана ах дvv барилдаж байх vед сумогийн ордон vргэлж дvvрэн байдаг байсан гэнэ. Vvний тулд бєхчvvдээ рекламдаж сурталчлах хэрэгтэй. Сумогийн барилдааны ємнєх ёслол нь нэг талаар уламжлал ёс заншлаа гарган vзvvлж байгаа ч нєгєє талаар бєхєє сурталчилж байгаа хэрэг. Нvvр царайг нь дэлгэцээр тод гарган ард тvмэнд таниулах гэсэн бодлого юм.
Такамисакаригийн нvvр цээжээ балбадгийг анх холбооноос хориглох гэж байсан ч судалгаа хийж vзээд больсон байна. Учир нь хvмvvс Такамисакариг харах гэж ордонд их ирж байгаа нь судалгаагаар гарж. Барилдааныг нь биш нvvр царайных нь хувирлыг л харахын тєлєє. Тэр тусмаа сумо ер сонирхдоггvй байсан хvн хvртэл ордонд ирдэг болжээ. Нэг хvн ирнэ гэхэд тасалбар авна, тэгээд хоол иднэ, архи дарс ууна, бэлэг дурсгал худалдаж авна. Сумогийн ордонд хоолны газар, бэлэг дурсгалын мухлаг гээд л бэлэн тул 50 ногооноор тасалбар аван орж ирсэн хvн нэг мэдэхэд 40 ногооноор ууж идээд, 60 ногооноор дурсгал худалдаж аваад л гарсан байдаг. Сумогийн холбоо ч энэ тал дээр хурдан шалмаг ажиллана. Такамисакари алдаршаад эхлэнгvvт Такамисакари гэдэг хоол гаргасан. Тэр дороо л дуусдаг. Нэгэнт зах зээлийн vед байгаа тул бизнес сэтгэлгээтэй байхгvй бол дампуурах болно.
Манайд шинэ залуу од цєєхєн тєдийгvй байгаа хэдийгээ холбооноос сурталчилж алдаршуулах тал дээр муу байх шиг. Аль хэдийний 6 заан гэж яригддаг байсан хэдийгээ л танихаас шинэ улсуудын царай зvсийг сайн мэдэхгvй хvн олон байх. Тэмцээн уралдааныг сонирхолтой болгох нэг чухал зvйл шvvлт.
Худлаа шvvгээд засаад эхэлбэл vзэгчид дургvйцэн дахиж бєхийн ордонд ирэхгvй ч юм билvv. Ганц хорхойтноо алдахад нилээд хэдэн тєгрєгний хохирол хvлээнэ гэдгээ ойлгох цаг болсон. Засуулууд яагаад дандаа хєгшин, дээл гутлаа даахгvй хvмvvс байдагийг мэдэхгvй юм. Нэг бол холбооноос ахмадуудаа ажил хийлгэж, аж амьдралыг нь дэмжиж байгаа байх, эс бєгєєс настай хvмvvс цалин хямд болохоор ажиллуулдаг байх.

Энэ бvхний эцэст хохирох нь vзэгчид бєхчvvд. Vндэсний бєхийн холбооноос энэ тал дээр анхааран залуу халаа засуулчид бэлтгэх. Биеийн тамирийн их дээд сургуулиудтай хамтран засуул шvvгчийн анги нээх. Шvvлтэд видео бичлэг ашиглах нь маргааныг таслах хялбар арга. Оны эхнээс жилдээ зохиогдох тэмцээн уралдааны хуваарь гаргах нь хорхойтнууд тєдийгvй бєхчvvдэд ч ажил алба, бэлтгэлээ зохицуулахад хэрэгтэй болуу. Хуучин vеийх шиг бvгд нутагтаа байдаг vе єнгєржээ.
Гадаад дотоод явах, бизнес наймаа гээд л байх байхгvй vе олон. Аль болох олон шилдэг бєхчvvд барилдвал хvн ч их vзнэ. Барилдааныг нэвтрvvлэх эрхийг телевиз радиотой гэрээ байгуулан худалдах, реклам сурталчилгаа, ивээн тэтгэгч гээд л мєнгє олох арга сvв болгоныг ашиглах. Сvvлийн vед ихэд унасан бєхчvvд болон vндэсний бєхийн нэр хvндийг сэргээх тал дээр ч ажил их байна. Янз бvрийн сэдэвт єдєрлєг зохиох. Нэг єдєр мэх танилцууллаа гэхэд маргааш нь засуулын тухай гэх мэт.

Наадам дуусаад баахан ярьж байгаад ирэх жилийн наадам хvртэл мартаад орхидог монгол зангаа энэ удаад хаях хэрэгтэй. Японы сумо бєх эрт дээр vеээс энэ талууд дээр сайн анхаарж байсныхаа ачаар єдий зэрэгтэй яваа билээ. Тойргоос гарах, эсвэл биеийн аль нэг хэсэг газар хvрэхэд ялагдана гэсэн хvvхдэд ч ойлгомжтой энгийн дvрэм, тэгээд жижиг бєх томыгоо хаяж vзэгчдийг шуугиулах , єрсєлдєгчєєсєє гадна дэвжээтэйгээ барилдан гарахгvйн тулд хамаг хvчээ дайчлан довтлох, уйдах зав єгєлгvй шуурхай дуусах, тухайн vедээ тохирсон менежмент бодлого гээд л олон юмны ачаар сумо бєх бусад орны сырым, кураш, манай vндэсний бєхєєс илvv хєгжиж ирсэн юм.

Гэхдээ vргэлж дэвжээд дэвшээд амгалан тайван яваад ирсэн юм бас биш. Цалин мєнгє, цол гээд л олон маргаан хагарал гарж байсан. Vvнээс хамгийн томыг нь та бvхэнд сонирхуулья. 1932 оны 1 сарын тэмцээний банцvкэ 1 сарын 5 ны єдєр гарлаа. Барууны комvсvби Мусашияма баруун жигvvрийн сэкивакэ Тэнрюг алгасан оозэки болсоныг эсэргvvцсэн Тэнрю 6 нд баруун жигvvрийн макvvчи болон жvрёгийн бєхчvvдийг дагуулан Оимачи хотхоны Шюнжюvэн хэмээх зоогийн газар бvгэн ,холбоонд шинэчлэл хувьсгал хийх шаардлага тавьсан.

Банцvкэг шударгаар гаргаагvйгээс эхэлсэн мэт харагдавч vнэн хэрэгтээ гол шаардлага нь бєхчvvдийн амьжиргааг сайжруулах эдийн засгийн шинэчлэл байв. Тэр vед Япон Хятадад дайн хийж байсны улмаас улс орны эдийн засаг ч муу, бєхчvvдийн амьдрал доошилж байснаас гадна сумогийн ертєнцєд дийлж байсан Дэваноvми дэвжээ хэт их эрх мэдэлтэй байсан нь ч сумочдын дургvйцлийг хvргэж байв. Тэнрю– макvшитагийн бєх гэмтээд хэдэн сар болбол хоол олж идэж ч чадахаа байсан. Тэгээд л ивээн тэтгэгч дэмжигчдээс мєнгє авахаас єєр аргагvй болж байна хэмээн ярьж байв.
Сумочдоос холбоонд тавьсан шаардлага-
1, Сумогийн холбооны санхvvгийн байдлыг шалган, орлого зарлагыг ил тод болгох.
2, Барилдаан тэмцээний цагийг єєрчлєх. Зуны улиралд барилдааныг оройн цагаар хийх.
тасалбарын vнийг хямдруулах, сумог аль болох олон хvнд vзvvлэхийн тулд тусгай суудлуудыг цєєлж, нийтийн суудлыг ихэсгэх.
4, сумо чяя хэмээх тасалбар зардаг газрыг татан буулгах.
5, ояката болох системийг аажмаар халах.
6, тэтгэвэрийн мєнгє, халамжын систем бvрдvvлэх.
7, Орон нутагт хийх тойргийн барилдааны тогтолцоог vндсээр нь єєрчлєх.
8, Бєхчvvдийн ашиг орлогыг нэмэгдvvлж, аж амьдралыг баталгаажуулах.
9, Холбоонд цомхтгол хийх.
10, Холбоонд бєхчvvдийн хороо байгуулж, хамтран ажиллах.

Сумогийн холбооноос яаралтай хурал зарлан хуралдуулсаны эцэст бєхчvvд санал онолоо ояката багшаараа дамжуулан тавих ёстой гэсэн хариу єгєн Фvжишима, Касvгано 2 ояката очин ухуулга хийсэн боловч амжилт олсонгvй. 1 сарын 7 ны єдєр холбооноос бєхчvvдийн шаардлагад хариу єглєє. Vvнд- санхvvгийн байдлаа зарлаж байгаа ч улам ил тод болгох тал дээр анхаарна. Тасалбар зардаг газруудыг цаг нь болохоор хаана. Ояката болох системийг устгахгvй ч єєрчлєлт хийнэ. Цомхтгол хийхээр бэлдэж байна. Барилдаан эхлэх цагийг бєхчvvдийн эрvvл мэнд, vзэгчдийн саналыг судлаж шийдвэр гаргана. Тасалбарын vнийг багасгах талаар бодолцоно. Тойргийн тэмцээний талаар судлаж vзнэ.

Бєхчvvдийн хороо зєвлєл байгуулах талаар бодож байгаа. Энэ хариултыг хангалтгvй гэж vзсэн Тэнрю тэргvvтэй баруун жигvvрийн бєхчvvд 1 сарын 10 нд сумогийн холбооноос тусгаарлаж байгаагаа зарлан Их Японы Шинэ Сумо Холбоо гэгчийг байгуулж байгаагаа зарласан.

Шюнжюvэн хоолны газар луу хєгжєєн дэмжигч болон ивээн тэтгэгчидээс идэж уух юм хайрцаг хайрцагаараа ирэн ард тvмний ихээхэн дэмжлэгийг хvлээж байлаа. 1 сарын 11 ээс эхлэн шинэ холбооны бєхчvvд бэлтгэл хийж эхлэн, Цагдаагийн газар хандан тэмцээн явуулах, холбоогоо батлуулах зєвшєєрєл хvссэн. Зvvн жигvvрийн бєхчvvд ч холбооноос гарж байгаагаа зарлан 1 сарын тэмцээнийг хойшлуулахаас єєр аргагvй болсон сумогийн холбоо Их Японы Vндэсний хороо хэмээх барууны vндсэрхэг vзэлтний намаас тусламж гуйжээ. Тэд сєргєлдєгч талуудын дунд зуучлах vvрэг гvйцэтгэхээр болж, Шинэ холбооныхонтой уулзсан боловч vр дvн гарсангvй.
Энэ vеээр Vндэсний хорооныхон Шинэ холбоо руу довтолгоо хийх гэж байна гэсэн цуурхал гаран бєхчvvд сандралд орж, зарим нь зугтан сумогийн холбоонд буцан орсон. 1 сарын 16 ны єдєр шинэ холбооныхон Vндэсний намд эсэргvvцэл илэрхийлж байгаагаа мэдэгдэн бvгд магэ vсээ тайран Vндэсний намд хvргvvлсэн ба Vндэсний намаас энэ хэрэгт дахин оролцохгvй гэдгээ зарлан vсийг нь буцаан явуулжээ.

1 сарын 19 ний єдєр цагдаагийн газраас 2 холбоог эвлэрvvлэх санал гаргасан ч шинэ холбоо хvлээн авсангvй. 1 сарын 26 нд зvvн жигvvрийн 13 бєх Нагояд очин сумогийн холбооноос гарж буйгаа зарлан, Шинэчлэлийн холбоо байгуулсан. Зvvн жигvvрийн бєхчvvд анх баруун жигvvрийхэн єєрсдєдтэй нь ярьж зєвлєлгvй холбооноос гарсанд дургvйцэж байсан ч энэ маягаараа байгаад байвал холбоонд ашиглуулаад таарах нь гэдгээ ойлгоод барууныхны араас явсан байна.

Эвлэрлийн зам байхгvйг ойлгосон сумогийн холбооноос 2 сарын 13 нд хуралдан хоёр шинэ холбооны 48 бєх, 5 засуулыг холбооноос хасаж байгаагаа мэдэгдэж, vлдсэн бєхчvvдтэйгээ 2 сарын 22 оос эхлэн 8 хоног башё зохиохоо зарлав. Хоёр шинэ холбоо ч нэгдэн Их Японы сумо холбоо байгуулжээ. Их Японы сумогийн холбоо бєхчvvдээ A,B,C гэсэн 3 зэрэгт хуваан тойргоор барилдаж, зэрэг тус бvр дээр аваргаа шалгаруулахаас гадна доод зэргийн эхний 3 т орсон бєх дээд зиндааныхаа доод талын 3 бєхтэй барилдан ялвал дээд зэрэглэлдээ ордог системээр тэмцээн явуулж байв. Мєн vзэгчдийн саналаар 3 vеээс 10 vе хvртэл халз барилдаан хийн , шинэлэг зvйлс сэтгэн оруулж байлаа. Гэвч бєхийн тоо цєєхєн тул тэмцээн дуусгаад дахиад 10 барилдана гэдэг их хэцvv байсан нь мэдээж.
Барилдаад ганц минут амраад л дахин vзэлцэж, 10 –р vе болоход зvгээр зууралдан цохилдож байгаа юм шиг болдог ч энэ халз барилдаан vзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Анхны хэдэн тэмцээн сонин хэвлэлээр цацагдан vзэгчид ч их ирж, том амжилт олсон байна. Тэнрю тэмцээний ємнє онгоцноос сурталчилгааны хуудас цацах зэргээр реклам ч их хийж байв. Энэ vед сумогийн холбоо ихэнх цолтоноо алдаад яаж тэмцээн хийх вэ гэдгээ бодож байлаа.
Дээд зиндааны 12 , жvрёгийн 3 нийлээд 15 хан сэкиторитэй vлдсэн холбоо дээд зиндаа 20, жvрё 20 бєхтэй барилдана хэмээн шийдвэр гаргалаа. 15 сэкитори дээр макvшитагийн дээд хэсгийн 5 бєхийг нэмээд макvvчи, жvрё бол бvгд макvшитагаас гарсан бєхчvvд байв. Макvшитагаас шууд дээд зиндаанд дэвшиж байсан тохиолдол єєр байхгvй. Баруун зvvн жигvvрээр барилддаг байсныг болиулан нэг дэвжээнийхэн хоорондоо барилдахгvй байх системд шилжсэн.

Энэ vед жvрё барилдаан эхлэхээс ємнє макvшитагийн бєхчvvд дэвжээнд гарах ёслол хийдэг байсан нь бидэнд єєр зєндєє бєх байна гэдгээ харуулах зорилготой байв. Гэвч олон сайн бєх байхгvй болсоноор vзэгчид ирэхгvй болж, орлого ихэд багассан байна. Vзэгчдийн хувьд хоёр тусдаа тэмцээн болж байгаад дургvйцэх хvн ч олон байлаа. Ер нь хоёр холбооны аваргуудыг халз тулалдуулбал яасан юм бэ, тэгвэл аль нь жинхэнэ хvчтэй гэдэг тодроно гэх санал их гардаг болж эхлэв. Тэнрю удаан бодсоны эцэст сумогийн холбоонд шилдэг бєхчvvдээ халз vзэлцvvлэх санал тавьсан ч сумогийн холбоо авж vзсэнгvй.

Сумогийн холбоо энэ маягаараа явбал дампууралд орох шинжтэй байсан ч тэд сєрєг арга хэмжээ аван хуучин зvvн жигvvрийнхний байгуулсан Шинэчлэлийн холбоотой далд хэлэлцээ хийн, зарим нэг буулт хийснээр Шинэчлэлийн холбооныхон сумогийн холбоонд буцан орох болжээ. Шинэ аврага Таманишики , арслан Футабаяма нарын хvчтэнvvд гарж ирсэнээр сумогийн холбооны тэмцээн урьдын vзэгчдээ буцаан авж эхэлсэн байна.

Тэнрюгийн Их Японы Шинэ Сумо Холбоо хоорондоо хагаралдан бутарсанаас сумогийн холбоо руу зугтах хvмvvс гарж, тэмцээн зохиоход хvндрэлтэй болсон, шинэ залуу бєхчvvд орж ирэхгvй, ивээн тэтгэгч байхгvй зэргээс болон тарах болж, 1937 онд сvvлийн тэмцээнээ хийгээд бєхчvvд сумогийн холбоонд эргэн оржээ. Тэнрю сумо ордон байсан газраа заран холбооныхоо єрийг дараад vлдсэнийг нь бєхчvvддээ хуваан єгєєд єєрєє Манжуур луу явсан байна. Єнгєцхєн харахад ялагдлаар дууссан юм шиг vзэгдэвч энэ явдлын ачаар сумогийн холбооны асуудал парламентад хvртэл хэлэлцэгдэн ил далд мєнгє болон элдэв шударга бус зvйл устахад ихээхэн нэмэр болсон. Бєхчvvд дундаа ихэд боловсролтой хvн байсан Тэнрю сумогийн тvvхэнд нэрээ мєнхлєн vлдээсэн юм. Одоо манай vндэсний бєхєд ингэж хагарж бутралгvй шинэчлэл хийх хэрэгтэй байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Fri Aug 25, 2006 1:52 pm

Монгол Туургатны Цахим Єртєє сvлжээн дээрээс уншчаад хуваалцмаар санагдав. Бараг л уншцан байсан байх дєє та нар.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Сумо ба монголчууд

Postby M.Bibby-10 » Sat Apr 14, 2007 6:59 pm

21Grams wrote:Сумо ба монголчууд
Нийтэлсэн: 2006-06-03

“Бидний араншин: Гурван монгол зодолдоно” хэмээх улс тєрийн хурц нийтлэлийн ном “Монсудар” хэвлэлийн газраас худалдаанд гаргасан.


Шулуухан хэлэхэд Монголын спортын ертєнц ядрах мєрєєрєє ядрахгvй ялзрах нь бас юув дээ. Хэзээ ийм спорт тамирчны бахархал байсан юм. Тавгийн чинээ буурин дээр хоёр нєхєр хэсэг хэрж сууснаа нэгнийгээ тvлхээд л боллоо. Тарга тэвээрэг сууж, жаал мєнгє хураах нь сонин гэдэггvй юм бол тухайн нэг ард тvмний хоцрогдсон зан vйл тvлхvv ажиглагддаг. Хэрэв хvчирхэг чадалтайсан бол Казахын туламны булаалдаан, Монголын бєшєг няслах хавьцааны л зугаа.
2006.06.3 Инфо


Миний хувьд үүн дээр хэлэхэд тэр баг тийм амархан барилдаан биш гэмээр байна.Тэр жижиг зайнаас л гарахад таны 2 сарын хөдөлмөр юу ч гүй алга болно тэгэхгүй тулд өөрийнхөө юу хийснээ л гаргах болно шүү дээ.Тийм байтал үүнийг арай ингэж доош нь хийж болохгүй гэмээр байна.Чи 15 өдөр 2 сар бэлдсэн бүхнээ л гаргах ёстой тэгэхгүй бол чиний хүч юу ч биш болно манай Монголчууд үүгээр барилдаж байгаад би их баярладагаа хэлмээр байна.Арай ч ингэж бичээгүй байлгүй дээ.Би одоо л сонсож байна.**н** санагдаж байна.Хэн ч зүгээр сууж байгаад нэр хүндийг олохгүй шүү дээ.Тиймээс спорт гэдэг бөөн өрсөлдөөн байдаг юм.Үүнийг мартах хэрэггүй гэмээр байна.Үүнийг бичсэн хүнд
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Sat Apr 14, 2007 7:08 pm

Үүн дээр байгаа Их спортоо дэмжих хэрэгтэй гэдэгтэй санал нэгтэй байна.Бид гол нь нэг хүсэл зорилготой байж л нэг оргилын өөд мацна шүү дээ.Тэгэхгүй бол яаж энэ өндөр оргилын өөд гарах билээ.Хөл бөмбөг, хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэх мэт олон бидний дэмжих ёстой спорт олон байна шүү дээ.Спорт бүжгийн төрөл сүүлийн үед хүчээ авч байгаа.Энэ бүгдээс бид суралцах ёстой гэмээр байна.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby traffic » Mon Aug 13, 2007 1:11 pm

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Re: Сумо ба монголчууд

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:33 pm

Ай сүүлийн үед энэ сумо юу л болоод байна даа
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Сумо ба монголчууд

Postby Bulga » Wed Apr 20, 2011 10:39 pm

анх сумог 2003 оноос эхэлж үзээд бүр башё болгоныг нь алгасахгүй үздэг байж бил ээ харин сүүлдээ Аваргыг зодог тайлснаас хойш огт үзсэнгүй дээ
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Сумо ба монголчууд

Postby Mike Bibby » Wed May 04, 2011 5:23 pm

Энэ Монголчууд маань яах гэж тэр будлианд нь оролцдог байна даа. Сайхан амжилт үзүүлэх байсан сумочид маань ингээд зодог тайлах боллоо шдээ. Үнэхээр харамсалтай байна.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Сумо ба монголчууд

Postby Nok » Wed May 11, 2011 4:26 pm

Хэлээд юү гэх вэ. Гэхдээ Японуудын нэг юманд гайхаад байна. 2006 оны нагоя башёогийн 15 дах өдөр 14-0 -той явсан Асашёорюу аврага, 13-1 тэй тухайн үед Озэки байсан Хакуход унасан барилдааныг наймаа байсан болвуу гэсэн яриа аль 2007 онд гарчихсан байсан. Миягиногийн нэг дээгүүр албан тушаалтан тэр тохиролцооны яриаг нууц амрагтаан ярьж байхад цаадах нь утсан дээрээн бичиж аваад тараасан гэж байсан. Үнэхээр Японы цагдаагийнхан, Сүмогийн холбоо 2 шудрага ёс хүсэж байгаа юм бол энэ яриаг яагаад оролдохгүй байгаа нь хачирхалтай. Тэр ярианы үнэн худал байсныг шийдвэрлэсэн яриа гарахыг би лав дуулсангүй. Доогуур барилддаг хэдэн Макуучийгаа хөөчихөөр Сүмо цэвэршсэн болчихдог, саньякугийн бөхчүүд болоод ояката нарын асуудалруу орхоор үндэсний спорт нь яйрчих гээд байгаа учраас тэр юм байхдаа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Сумо ба монголчууд

Postby Bibby » Fri May 13, 2011 5:12 pm

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Сумо ба монголчууд

Postby bayara07 » Fri May 13, 2011 5:37 pm

Mike Bibby wrote:Энэ Монголчууд маань яах гэж тэр будлианд нь оролцдог байна даа. Сайхан амжилт үзүүлэх байсан сумочид маань ингээд зодог тайлах боллоо шдээ. Үнэхээр харамсалтай байна.

тэр ч хомрогонд нь явчихсан байх аа даа
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: Сумо ба монголчууд

Postby zak » Wed Aug 31, 2011 4:35 pm

Bibby wrote:Image

Нөхдүүдийн бүгдийнх нь ичимхий гарчих дөхжээ...Яасан узэл сурталгүй зураг вэ?
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Сумо ба монголчууд

Postby 21Grams » Wed Aug 31, 2011 5:51 pm

Nok wrote:Хэлээд юү гэх вэ. Гэхдээ Японуудын нэг юманд гайхаад байна. 2006 оны нагоя башёогийн 15 дах өдөр 14-0 -той явсан Асашёорюу аврага, 13-1 тэй тухайн үед Озэки байсан Хакуход унасан барилдааныг наймаа байсан болвуу гэсэн яриа аль 2007 онд гарчихсан байсан. Миягиногийн нэг дээгүүр албан тушаалтан тэр тохиролцооны яриаг нууц амрагтаан ярьж байхад цаадах нь утсан дээрээн бичиж аваад тараасан гэж байсан. Үнэхээр Японы цагдаагийнхан, Сүмогийн холбоо 2 шудрага ёс хүсэж байгаа юм бол энэ яриаг яагаад оролдохгүй байгаа нь хачирхалтай. Тэр ярианы үнэн худал байсныг шийдвэрлэсэн яриа гарахыг би лав дуулсангүй. Доогуур барилддаг хэдэн Макуучийгаа хөөчихөөр Сүмо цэвэршсэн болчихдог, саньякугийн бөхчүүд болоод ояката нарын асуудалруу орхоор үндэсний спорт нь яйрчих гээд байгаа учраас тэр юм байхдаа.


Энэ дээр шалгалт байцаалт энэ тэр явагдаад хэрэг хаагдсан ш дээ. Цаад оёката нь тархиныхаа ч билүү эм уудаг. Эм уусан үедээ худлаа үнэн хамаагүй ярьчихдаг болоод дууссан, хэхэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Сумо ба монголчууд

Postby meesh » Thu Jan 19, 2017 11:47 am

Анхны 6

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm


Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests