Нагоя башё /7.11-7.25/

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Nok » Sun Jul 25, 2010 4:36 pm

Түүхэнд анх удаагаа 15 өдрийн торикумитэй башёод 3 дараалан зэншёо юүшёо хийлээ! Дээрээсээн 3-т бичигдэх 47 дараалсан ялалт! Монгол аврага Даваажаргал!

:mongol: :mongol: :mongol: :D :D :D :-D :-D :-D
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Чуугий » Sun Jul 25, 2010 4:39 pm

Хакухо Барутог уватенаге мэхээр давснаар 15 дахь түрүүгээ авч үүний дотор 7 дахь унаагүй түрүү, 3 башё дараалсан уналгүй түрүүллээ.Мөн нийт 47 дараалсан ялалт аваад байна.
Өнөөдөр манай бөхчүүдээс Асасекирюү,Токитэнкү,Токусегава 3с бусад нь давлаа.
Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүд иймэрхүү амжилттай барилдлаа.
Хакухо 15-0
Харумафүжи 10-5
Хакуба 4-11
Асасекирюү 4-11
Токитэнкү 8-7
Кёкүтэнхо 7-8
Какүрюү 11-4
Токусегава 8-7
Моконами 8-7
Тамаваши 7-8
Шоётэнро 5-10

Жүрёд барилдсан
Коорюү 9-6
Хошиказе 7-8 гэсэн амжилт үзүүллээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Nok » Sun Jul 25, 2010 4:54 pm

Эзэн хаан, ерөнхий сайд, элчин сайдуудын шагнал гардуулсангүй, зөвхөн түрүү бөхийн диплом, дарцагийг л өгч байна. Манай хүн сэтгэл дундуур байгаа нь илт байна. Хоолойгоо чичрүүлэн, нулимасаа даран байж ярилцлага өглөө. Үүнийгээ ч шууд хэлж байна шд. Башёогийн дараахь ярилцлагадаа:

Та 3 дараалж 15-0 хийлээ, 47 яллаа, том амжилт гаргалаа сэтгэдэл ямар байна гэж асуухад харин тиймээ баяртай байна, гэхдээ ийм байхад харамсалтай байна..... гээд дуугаа хураав. Танхимд байсан үзэгчид бас таг болов. Нэг авгай уйлж харагдах юм. Сэтгүүлч бантаж байгаа нь харагдлаа. Дараагийн асуултаа нэлээд өөр сэдвээр асууж байна.

Хамгийн сүүлд сэтгүүлчийн ярилцлага дууслаа гэхэд уг нь их баярлалаа гэж хэлэх ёстой байдаг. Гэтэл манай хүн юү ч хэлсэнгүй шууд эргээд үг дуугуй гараад явчлаа. Башёогийн өмнө холбооныхныг шүүмжилсэн, сая нэг иймэрхүү үйлдэл үзүүлдэг. Хэд хоногоос сумогийн холбооныхон болон сониныхонд баалуулна даа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Чуугий » Sun Jul 25, 2010 5:17 pm

Makuuchi Division Champion
East Yokozuna Hakuho (15-0)
Miyagino
Date of Birth: March 11, 1985 (25 years old)
Place of Birth: Mongolia
Debut: 2001 March

Juryo Division Champion
West #3 Masatsukasa (13-2)
Irumagawa
Date of Birth: June 7, 1984 (26 years old)
Place of Birth: Aomori
Debut: 2003 January

Makushita Division Champion
East #12 Jumonji (7-0)
Michinoku
Date of Birth: June 9, 1976 (34 years old)
Place of Birth: Aomori
Debut: 1992 November

Sandanme Division Champion
West #35 Takatoshi (7-0)
Takanohana
Date of Birth: April 19, 1990 (20 years old)
Place of Birth: Saitama
Debut: 2009 January

Jonidan Division Champion
East #51 Tateno (7-0)
Kokonoe
Date of Birth: September 17, 1987 (22 years old)
Place of Birth: Tokyo
Debut: 2010 March

Jonokuchi Division Champion
East #25 Aratoshi (7-0)
Irumagawa
Date of Birth: December 7, 1985 (24 years old)
Place of Birth: Mongolia
Debut: 2008 July

Ямар ч байсан Макүүчи болон Жонокүчи 2т Монгол бөхчүүд түрүүлж.Цагийн сайханд дээд зиндаанд барилдаж явсан Жумонжи макүшитад түрүүлсэн байна.

Мөн 3 тусгай шагналын эзэд тодорч.
Дайчин барилдааны шагналыг Аран (2),Хомашо (4) нар хүртсэн бол
Техниктэй бөхийн шагналыг Какүрюү (5) хүртсэн байна.Харин уран барилдааны шагнал энэ удаадаа эзэнгүй үлдсэн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Чуугий » Sun Jul 25, 2010 5:25 pm

Секиваке,Комсүби цолтой бөхчүүд 50%-н амжилтаа хийж чадсангүй.Мөн чансааны дээгүүр бичигсэн бөхчүүдээс 2т бичигсэн Араны хувьд секиваке цол хүртэх боломжтой байна.Нөгөө секиваке нь Точиозан байх болов уу.Комсүби цолтоноор Какүрюү байх болов уу.Харин нөгөө комсүбигаар секиваке цолоо алдах Кисеносато,Токитэнкү 2н аль нэг нь байх болов уу.
Хомашо дараа сард чансаагаараа эхний 3т бичигдэх биз ээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Suugii » Sun Jul 25, 2010 5:33 pm

jtrex wrote:Эxнэрийн xувьд бол Монголчууд xэтэрxий туйлширч бн. Одоо л нэр xүндтэй болчиxоор нь Монгол бүсгүйтэй суусангүй гэx юм, өмнө нь доод зиндааны бөx бxад нь тоодаг бсн юм уу? Одоо ч гэсэн, өөр доод зиндааны бөx Япон xүүxэнтэй суучиxсан байлаа гэxэд xэн ч тооxгүй шд. Ингэж ярицгааxаа болимоор юм.


Зүгээр нэг аавын хүү биш Монгол бөхийн гене шүү дээ.... Даваажаргал бөх болоогүй байгаад гадаад хүүхэнтэй суусан ч байсан Монголчууд дургүйцэх байсан....
Цэвэгням ч гэсэн гадаад хүнтэй суулаа бүр иргэншилээ солилцон билүү? хүмүүс нээх тоодоггүй шд...

Даваажаргал бол испейшил....

Жирийн монгол биш Монгол бөхийн нэгэн үеийн аваргын удам залгах хүү шүү дээ?!
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Nok » Sun Jul 25, 2010 5:42 pm

Rosso_Neri wrote:Аса байхгүй Хакухо ганцаараа галзуурч байна аа.


Нэг унасан бөхдөө 2 дараалаж цөөхөн унасан Асашёорюү аврага Хакуход 7 дараалаж унасан шүү дээ. Сүүлийн жил хагасын хугацаанд Хакуход Асашёорюүгаасаа Харумафужи илүү өрсөлдөөн үзүүлэж байсан.
Нөгөө талаас чамаас болон "Хакухогийн амжилт Асашёорюүгийн байхгуйтэй холбоотой" гээд байгаа бусад хүмүүсээс эргээд асууя. Юуны өмнө Аса аврага Мусашимару, Таканоханагийн эзгүйд ёкозуна цолоон авч, зодог тайлсан хойно нь 35 дараалсан даваагаа авсан. Асашёорюү даваа унааны харьцаагаар ялагдсан 2-0 (Таканохана), 5-4 (Мусашимару) аврагуудын эзгүйд нь 35 даваа авч болдог, Хакухо харин 13-12-оор ялсан Асашёорюугийн эзгүйд 47 давхаар яагаад бурхангүй газрын бумба болдог билээ?

Olzii wrote:Аса аваргад байдаг нэг чанар бол мэдрэмж юм л даа, Хакухотой үздэг байхад яг тулаад биедээд барахад хэцүү, мэх хурд мэдрэмжээрээ л аргалчихдаг байсан. Аса ер нь Сүхбат талдаа алаад өгий гээд л дайрна, харин Хакухо бол Өсөхөө талдаа жаахан мангардуу тэгээд сул дорой :ногоон: Сумо үзэхээ байснаас хойш Хакухог хэр сайжирсныг мэдэхгүй юм, Аса аварга байсан бол Хакухо ингэж чадахгүй нь тодорхой, Аса чинь зодог тайлахаасаа өмнө харих яагаачгүйгээ нотолж түрүүлээ биз дээ


Сагс, воллейболоор хичээллээгүй ч 193 см өндөр нуруутай хүн Хакухогийн дайны хөдөлгөөн мэдрэмж үзүүлэж байвал түүнийг харин ч сайн мэдрэмжтэй гэнэ. Чи хакухотой адилхан юмуу өндөр нуруутай мөртлөөн ийм амжилт гаргасан, мэдрэмжтэй барилддаг ёкозунаг нэрлээдэх дээ. Аан бас тийм Асашёорюү аврага харих яагаачгүйгээ нотлохдоо Хакуход унасан гэдгийг онцлох чинь яаагаа вэ.

Olzii wrote:Тэгээд ч тэр 7 башё дотор чинь Аса формондоо ороогүй + бас хоорондоо барилдахаас нь өмнө түрүүлэх хүн нь тодорхой болчихсон байсан барилдаанууд олон байсан шд. Яг 2уулаа даваа унаа тэнцүү болчоод давсан нь түрүүлэх (үнэн хүчээ үзэх барилдаан) барилдаан байсан юмуу.


2009 оны 1-р сарын сүүлийн өдөр 14-0-той Асашёорюү, 13-1 тэй Хакуход ялагдсан. Эрүүл формонд байсан.
2009 оны 3-р сард Асашёорюү 11-3-аар, 14-0 тоай Хакухотой таарч ялагдсан. Форм эрүүл.
2009 оны 5-р сард 12-2-той Асашёорюү, 13-1 тэй Хакухотой таарч ялагдсан. Өмнөх өдөр нь харумафужид унахдаа цээжиндээ бэртэл авсан
2009 оны 7-р сард 10-4 тай Асашёорюү, 13-1 тэй Хакуход ялагдсан. Форм эрүүл.
2009 оны 9-р сард 14-0 той Асашёорюү, 13-1 тэй Хакуход ялагдсан. 8 сард Акитагийн жунгёогоос зүүн өвдөгөндөө бэртэл авсан байсан. Нөгөө талаас Хакухо гэхдээ зүүн тохойндоо бэртэлтэй байсан.
2009 оны 11-р сард 11-3 тай Асашёорюү, 14-0 той Хакуход ялагдсан. Форм эрүүл.
2010 оны 1-р сард 13-1 тэй Асашёорюү, 11-3 тай Хакуход ялагдсан. Форм эрүүл.
За тэгэхиний хэлсний дагуу бэртэлтэй, формгүй байхдаа дээрхи 7 учрааны 2-ыг хийж. Гэхдээ нөгөө талаас өнгөрсөн жилийн акид Хакухо ч бас адилхан бэртэлтэй л байж. Үлдсэн 5-д нь эрүүл формтой байж. Тэр барилдаануудад давах нь яасан юм бол?
Түрүүлдэг хацу, аки-даа аль алинд 15-дахь өдөр гэхэд Асашёорюү аврага 14-0 той байсан. Гэтэл хоёуланд нь унаж нэмэлт барилдаанаар түрүүгээн авсан. Манай хүн 2 удаа зэншёо юүшёо хийх боломжоосоо сайн дураар татгалзах хүн гэжүү? Тэгээд ч хэд хоногийн өмнө түрүүлэх боломжоо алдсан, эсвэл түрүүлэх нь тодорхой болсон бол бууж өгдөг типийн хүн Асашёорюү аврага мөн билүү? гэсэн Jtrex-ын асуултыг асууя. Хэрэв мөн юм бол Аса аврага чинь чиний харин жинхэнэ өөрийн чинь хэлсэнчлэн сул дорой хүн болж байгаа юм бишүү?

Olzii wrote:Хакуход майр дуртай дэмждэг байсан л даа анхандаа. Япон авгай аваад л бас бус юм болоод олон монголчуудыг өөрөөсөө түлхсэн шд. Нэг сайхан монгол бүсгүйг сонгоод жаргалтай амьдруулах боломж түүнд уг нь байсан :ногоон:

Арай Хакухог " Өсөхөө талдаа жаахан мангардуу тэгээд сул дорой" гэж байгаа шалтгаан чинь ердөө л япон эхнэр авсанд нь оршиж буй юм биш биздээ?
Last edited by Nok on Sun Jul 25, 2010 6:19 pm, edited 2 times in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby jtrex » Sun Jul 25, 2010 5:52 pm

Suugii wrote:
jtrex wrote:Эxнэрийн xувьд бол Монголчууд xэтэрxий туйлширч бн. Одоо л нэр xүндтэй болчиxоор нь Монгол бүсгүйтэй суусангүй гэx юм, өмнө нь доод зиндааны бөx бxад нь тоодаг бсн юм уу? Одоо ч гэсэн, өөр доод зиндааны бөx Япон xүүxэнтэй суучиxсан байлаа гэxэд xэн ч тооxгүй шд. Ингэж ярицгааxаа болимоор юм.


Зүгээр нэг аавын хүү биш Монгол бөхийн гене шүү дээ.... Даваажаргал бөх болоогүй байгаад гадаад хүүхэнтэй суусан ч байсан Монголчууд дургүйцэх байсан....
Цэвэгням ч гэсэн гадаад хүнтэй суулаа бүр иргэншилээ солилцон билүү? хүмүүс нээх тоодоггүй шд...

Даваажаргал бол испейшил....

Жирийн монгол биш Монгол бөхийн нэгэн үеийн аваргын удам залгах хүү шүү дээ?!


Монгол аваргын xүү гээд өнгө мөнгө xарсан xүүxэнтэй сууx уу? Xарин ч Японд очиж аварга болж Монголынxоо нэрийг гаргаж, Монголчуудаа баярлуулж бга нь xангалтгүй гэж үү? Тэрнээс илүү юу шаардаx гэсэн юм, xүний xувийн амьдралд оролцоx, зааx эрx бxгүй шд. Энэ xүн чин аз жаргалтай бx эрxтэй юм бга биздээ, xайртай дуртай болоол гэрлэж бга блгүй.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby jtrex » Sun Jul 25, 2010 5:56 pm

2 Монгол аварга орж ирээл сүмогийн түүxийг бичиж бн дөө!
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Nok » Sun Jul 25, 2010 6:06 pm

Jtrex хөгшөөн, наад яриануудын чинь ард талд манайхны хоёрдмол стандартаар дүүрэн, хуурамч зан л байгаа өөр юү ч биш. Аврагыг доод зиндаанд, бэртэлтэй байхад нь монголчууд туслаагүй, тоогоогүй нь үнэн. Харин наад эхнэр болох охин чинь тусалсан, дэмжсэн, халамжилсан бүдүүлгээр яривал одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Монголчууд нь юү ч хийгээгүй байж, дээшээ гарангуут нь гэнэт Хакухогоо өмчлөөд, хэрхэн амьдрахыг нь хүртэл заах эрх дархыг өөрсөддөөн өгчихсөн. Өмнөөс нь ичиж үхмээр. Яг одоо монгол эхнэр аваагүйд нь муулаж байгаа гаруудын дийлэнх нь хэрэв Хакухог жониданд байхдаан бэртээд сумогоосоо гарчихсан, ядруухан явж байсан бол өдийд гудамжинд таарахдаа харсан ч таниагүй дүр үзүүлээд өнгөрөх байсан нь тодорхой. Тийм үед аврагын хүү, испээшил хүн энэ тэр гэсэн факторууд бол шууд 0-руу дөхөж очношд. :D
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby aapyyl » Sun Jul 25, 2010 7:45 pm

Хакуходоо баяр хүргье. 47 дараалж давна гэдэг тийм ч амар ажил биш.
Монгол хүн Монгол хүнтэй сууна гэсэн хууль байхгүй биз дээ.
Хакухо Монголд Хакухо будаа тарж, Хакухо үхэр, гахай өсгөхөөр Хокайдогийн гаруудтай хамтарч ажилж байгаа сурагтай байсан. Өнгөрсөн сар Монголд очиж бна гэж яахоо.цо.жп дээр гарсныг уншаад маш их баярлаж билээ.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby zigo » Sun Jul 25, 2010 8:25 pm

Аса аврагийн ид үед бол одоогийн хөгшин озекинүүд нь хамаагүй чанартай, дээр нь Точиазүма гэж эвгүй нөхөр байсан. Гэхдээ би Хакухог бол муу гэж хэлэх гээгүй юм шүү. Хакухо бол үнэхээр мундаг хүчтэй, чадалтай аврага. Гэхдээ барилдаанч чанараар бол Аса аврага арай илүү л гэж боддог. Яг ид байх үедээ бол ёстой гоё гоё барилдаан үзүүлдэг байсан. Харин Хакухогийн барилдааныг үзэхлээр нэг л сонирхол багатай, голдуу бяралхаж давж байгаа харагддаг. Аса аврага зодог тайлаагүй байсан бол Хакухо түүнийг давахын тулд багагүй нервээ зарцуулах байсан. Тэр нь эргээд бусад залуу сайн бөхчүүдтэй барилдахад муугаар нөлөөлөх магадлалтай гээд бодохоор зөвхөн Аса аврагатай барилдах барилдаандаа биш нийт тэмцээний туршид анхаарал төвлөрүүлэлт, сэтгэл зүйн хувьд илүү хүнд болж ирнээ л гэсэн үг юмдаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Miro Klose » Sun Jul 25, 2010 8:50 pm

Nok wrote:Jtrex хөгшөөн, наад яриануудын чинь ард талд манайхны хоёрдмол стандартаар дүүрэн, хуурамч зан л байгаа өөр юү ч биш. Аврагыг доод зиндаанд, бэртэлтэй байхад нь монголчууд туслаагүй, тоогоогүй нь үнэн. Харин наад эхнэр болох охин чинь тусалсан, дэмжсэн, халамжилсан бүдүүлгээр яривал одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Монголчууд нь юү ч хийгээгүй байж, дээшээ гарангуут нь гэнэт Хакухогоо өмчлөөд, хэрхэн амьдрахыг нь хүртэл заах эрх дархыг өөрсөддөөн өгчихсөн. Өмнөөс нь ичиж үхмээр. Яг одоо монгол эхнэр аваагүйд нь муулаж байгаа гаруудын дийлэнх нь хэрэв Хакухог жониданд байхдаан бэртээд сумогоосоо гарчихсан, ядруухан явж байсан бол өдийд гудамжинд таарахдаа харсан ч таниагүй дүр үзүүлээд өнгөрөх байсан нь тодорхой. Тийм үед аврагын хүү, испээшил хүн энэ тэр гэсэн факторууд бол шууд 0-руу дөхөж очношд. :D


:eek:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Hero.Lio » Sun Jul 25, 2010 9:02 pm

zigo wrote:Аса аврагийн ид үед бол одоогийн хөгшин озекинүүд нь хамаагүй чанартай, дээр нь Точиазүма гэж эвгүй нөхөр байсан. Гэхдээ би Хакухог бол муу гэж хэлэх гээгүй юм шүү. Хакухо бол үнэхээр мундаг хүчтэй, чадалтай аврага. Гэхдээ барилдаанч чанараар бол Аса аврага арай илүү л гэж боддог. Яг ид байх үедээ бол ёстой гоё гоё барилдаан үзүүлдэг байсан. Харин Хакухогийн барилдааныг үзэхлээр нэг л сонирхол багатай, голдуу бяралхаж давж байгаа харагддаг. Аса аврага зодог тайлаагүй байсан бол Хакухо түүнийг давахын тулд багагүй нервээ зарцуулах байсан. Тэр нь эргээд бусад залуу сайн бөхчүүдтэй барилдахад муугаар нөлөөлөх магадлалтай гээд бодохоор зөвхөн Аса аврагатай барилдах барилдаандаа биш нийт тэмцээний туршид анхаарал төвлөрүүлэлт, сэтгэл зүйн хувьд илүү хүнд болж ирнээ л гэсэн үг юмдаа.


:eek: санал нэг байна.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby El Payaso » Sun Jul 25, 2010 11:11 pm

Нок яг голыг нь олоод хэлчихсэн байна... Аса ч аугаа бөх... Хакухо ч аугаа бөх... гэхдээ анх Хакухог гарч ирж байхад надад Хакухо Асагаас илүү амжилт үзүүлэх санагддаг байсан... яхав Асад монголчууд дуртай байдаг зан нь нөхрийн гэнэн хүүхдээрээ омголон зан... Хакухо илүү тайван сэтгэлийн хөдөлгөөн багатай болхоор үзэгчдийг татах тал дээрээ Асаг гүйцэхгүй...

Зико Асаг барилдаанч гэж... бөх өөртөө байгаа давуу талаа л ашиглаж барилдана... Аса бол тийм ч том биетэй биш тэсрэлттэй бяртай... ийм хүн энэ давуу талаа л ашиглаж барилдана... Хакухо шиг байнга золгож барилдаж чадахгүй... ах сумьяа нь ч гэсэн тэсрэлттэй их хүч гаргаж барилддаг л хүн байсан... магадгүй удмынх байх... Хакухо 193 см хүн... ийм өндөртэй хүн яж ч хичээгээд Аса шиг хурдан шалмаг байж тэсрэлттэй хүч гаргах албагүй... тэр өсөхөө сүхбатыг харьцуулдаг харьцуулалт ч гэсэн яг л адилхан... Өсөхөө жишээ нь тийм өндөр байж яж бужигнуулаад байх билээ... харин ч Нокийн хэлдгээр Хакухогийн уян хатан чанар мэдрэмж бол аймаар... миний мэдхээр Аминишики л уян хатан чанараараа хакухотой дөхөх байх... хамгийн анх Асаг давсан барилдааныг нь хараарай... асагийн түрүүлсэн сүүлийн хэдэн башё би Асаг дэмжиж байсан... Хакухотой барилдаж байхыг нь хархад бол Хакухог бол дарлахаасаа бараг л өнгөрчихсөн санагдаж байсан... хүчтэй сэтгэлзүй аз од туршлагаараа л нэмэлт барилдаанд давах шиг болсон... тэрнээс бяр хүч формоороо бол Хакухо илүү болчихсон л санагдаж байсан... Би Асад дуртай... анх Хакухог гарч ирж байхад нь хоёр ёконзунатай болохсон гээд Хакухог дэмждэг байлаа... Хакухо ёкозуна болсоноос хойш хэн ч яхав гэж боддог байлаа... харин Асагийн сүүлийн хэдэн Башёд бол угаасаа Хакухог бол ахиад олон давхааргүй болчихсон, янз бүрийн бэртэл гэмтэл баннаас болоод башё өнжөөд байсан болхоор нь би Асаг эргэж ирээсэй гэж хүсдэг байсан... Асагийн монголоо гэсэн омогшил тэр их дарамтыг давах сэтгэлзүй энэ тэр гайхалтай... түүнийг би хайрлана... гэхдээ Хакухо Аса байсан байгаагүй л домог болж түүний амжилтыг давах бөх гэж би боддог...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby zigo » Mon Jul 26, 2010 12:45 am

Уг нь Хакухог огт чадахгүй гээгүймшд. Ямар ч байсан Аса байсан бол түүнд илүү хүнд өрсөлдөгч болж, дагаад бусад бөхчүүдтэй барилдахад нь ч түүнд одоогийнхоос амаргүй л байх байсан гэсэн санаа. Тиймээс тийм ч амархан дээд амилтанд очоод байхгүй л байсан болов уу. За за би ч сайн мэдэх биш, мундагаараа манай Мэндээ мэдэж байгаа байлгүйдээ. кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby gentelman_delightful » Mon Jul 26, 2010 1:23 am

Ганц л юм хэлий Хакухо Угасаа 33 бас түүнээс дээш түрүүлэх байх эхнэсээ ч Аса-н 35 дараалан давсанг эвдлээ тэглээ гээд Асашёрюу шиг миний сэтгэлд хэзээ ч үлдэхгүй тэрэнд өөрийн гэсэн Имиж ч байхгүй. Сүүлд Аса-г дуурайгаад бсануу яасан шал утгагүй харагдаж блээ. яс юман дээрээ Аса-с хүмүүжил муутай нөхөр шдээ. Мэддэг нь мэддэг л байх гэхдээ хүүхдийг 33 түрүүлбэл баярлана Монгол хүний хувьд. Гэхдээ даанч Японууд наана нь нээнтэг гаргах байх л даа
i'm a King
User avatar
gentelman_delightful
 
Posts: 60
Joined: Mon Sep 24, 2007 2:09 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Барнаба » Mon Jul 26, 2010 9:14 am

zigo wrote: Ямар ч байсан Аса байсан бол түүнд илүү хүнд өрсөлдөгч болж, дагаад бусад бөхчүүдтэй барилдахад нь ч түүнд одоогийнхоос амаргүй л байх байсан гэсэн санаа.


бусад бөхчүүдтэй барилдахад нь түүнд одоогийнхоос амаргүй байх байсан гэдэг бол худлаа байхаа хө... Хакухо ер нь тэгээд бусдаасаа тасраад эхэлцэн л дээ, тасрах ч чадалтай бөх...Хакухо тэгээд ч чоно санаатай хүн. өрсөлдөгчид сул байна гээд суларахгүй л дээ...

Мэндээ, Нок нарын хэлдэг үнэн үнэн. Аса ерөнхийдөө Хакухо-г дийлэхээ байцан байсан. гэхдээ нөгөө:

Асагийн монголоо гэсэн омогшил тэр их дарамтыг давах сэтгэлзүй энэ тэр гайхалтай... түүнийг би хайрлана...

:eek: сайхан хэлжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Bayaraa » Mon Jul 26, 2010 11:19 am

Хакуходоо баяр хүргэе!

Монгол залуу гайхалтай амжилт гаргаж түрүүллээ.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby El Payaso » Tue Jul 27, 2010 2:48 pm

нөгөө нэг Хакухогийнг давуу тал бол амжилтандаа ханахгүй урагшаа зүтгээд л байх гар л даа... Аса хэдэн жил ганцаараа тасарч ирээд л дараа нь амжилтандаа ханасан уу ясан янз бүрийн асуудалд орооцолдсоор байгаад сая зодог тайлсан... Хакухо бол тэгэхгнүшй үзээд байх гар гэж би боддог юм... тэхээр тэр рекордуудыг эвдэх байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Miro Klose » Tue Jul 27, 2010 3:16 pm

Потенциалаараа Асагаас илүү л дээ Аса хурдаар барилддаг нас нь явах тусам хурд нь буураад унах хандлагтай болцон л доо энэ Хакухо бол харилт багатай хүч ихтэй гээл давуу тал олонтой л доо. Аса гэхдээ саак шүү
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Цоомоо » Tue Jul 27, 2010 3:51 pm

El Payaso wrote:нөгөө нэг Хакухогийнг давуу тал бол амжилтандаа ханахгүй урагшаа зүтгээд л байх гар л даа... Аса хэдэн жил ганцаараа тасарч ирээд л дараа нь амжилтандаа ханасан уу ясан янз бүрийн асуудалд орооцолдсоор байгаад сая зодог тайлсан... Хакухо бол тэгэхгнүшй үзээд байх гар гэж би боддог юм... тэхээр тэр рекордуудыг эвдэх байх.

Аса Мөнхбат аварга шиг, Хакухо Баянаа аварга шиг л юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby Suugii » Wed Jul 28, 2010 9:14 am

Nok wrote:Jtrex хөгшөөн, наад яриануудын чинь ард талд манайхны хоёрдмол стандартаар дүүрэн, хуурамч зан л байгаа өөр юү ч биш. Аврагыг доод зиндаанд, бэртэлтэй байхад нь монголчууд туслаагүй, тоогоогүй нь үнэн. Харин наад эхнэр болох охин чинь тусалсан, дэмжсэн, халамжилсан бүдүүлгээр яривал одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Монголчууд нь юү ч хийгээгүй байж, дээшээ гарангуут нь гэнэт Хакухогоо өмчлөөд, хэрхэн амьдрахыг нь хүртэл заах эрх дархыг өөрсөддөөн өгчихсөн. Өмнөөс нь ичиж үхмээр. Яг одоо монгол эхнэр аваагүйд нь муулаж байгаа гаруудын дийлэнх нь хэрэв Хакухог жониданд байхдаан бэртээд сумогоосоо гарчихсан, ядруухан явж байсан бол өдийд гудамжинд таарахдаа харсан ч таниагүй дүр үзүүлээд өнгөрөх байсан нь тодорхой. Тийм үед аврагын хүү, испээшил хүн энэ тэр гэсэн факторууд бол шууд 0-руу дөхөж очношд. :D


Ноорхой ч гэсэн гэр минь....
Навсгар ч гэсэн ижий минь гэж.... хүнд ижий эх орон 2-оос илүү зүйл гэж байдаггүй....

Тордох мордох л гэж авч ард түмэн тэнд хэн байгааг одоо хэн яаж явааг мэдэхгүй шд... дэмжээгүй гэж ярих юм бол явж явж муу төр буруутай болох биз ккк....

Ер нь цөөхөн Хөх Монголын цус ариун байх ёстой тэрийг л хэлчий!

Бидний цөөхөн Монголчуудын сор болсон охид хөвгүүд ингээд яваад байвал нээх удахгүй монгол гэдэг улс байхуу үгүй гэдэг дээрээ л тулна...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby zigo » Wed Jul 28, 2010 9:23 am

Хакухо эр юм чинь тэгээд авгай хүүхдээ авчраад Монгол болгочихвол ёстой хамаа алгашд. Сайхан шинэ цусаар сэлбээ л биз. Харин үр хүүхдээ харийн хүн болговол ёстой хэрэг алга байнашд.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Нагоя башё /7.11-7.25/

Postby asa » Wed Jul 28, 2010 9:43 am

Цоомоо wrote:
El Payaso wrote:нөгөө нэг Хакухогийнг давуу тал бол амжилтандаа ханахгүй урагшаа зүтгээд л байх гар л даа... Аса хэдэн жил ганцаараа тасарч ирээд л дараа нь амжилтандаа ханасан уу ясан янз бүрийн асуудалд орооцолдсоор байгаад сая зодог тайлсан... Хакухо бол тэгэхгнүшй үзээд байх гар гэж би боддог юм... тэхээр тэр рекордуудыг эвдэх байх.

Аса Мөнхбат аварга шиг, Хакухо Баянаа аварга шиг л юм.


сонин л зүйрлэл байна даа кк

Чанарав гуай нэг удаа хэлж байсын Хакухог дөнгөж гарч ирж байхад нь. Энэ хүү үнэхээр ааг омгоо барьж ядаж байна. Мөөеө аварга бол шууд л гаргадаг байсым. Энэ хүүг хараач үнэхээр багтаж ядаж байна гээд л.
Япон хүмүүжлийг яалт ч гүй авчихсан л даа. Тайван дөлгөөн биеэ барих чадвар яриа энэ тэр нь. Дээд зиндаанд анх гарч ирэхдээ хэнийг билээ дээ цүридаши хийгээд өргөөд дэвжээний захад тавих гэж байгаад өөрөө гадна нь гишгэдэг. Би хараад жоохон мангардуу маанагдуу гар юм болов уу гэж бодох байлаа. Тэгсэн тийм биш л юм байна лээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests