Асашёорюү зодог тайллаа...

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Sat Feb 06, 2010 1:07 pm

Ёкозуна Асашёорюү Монгол хүний ид хавыг гайхуулж, мэргэжлийн сүмогийн түүхэн дээд амжилтуудыг эвдэж, Монгол түмэн халгиж баярлаж байсан цаг саяхан. Эрэмгий, аагтай, дайчин аваргаа харах бүртээ Монгол түмэн асар их эрч хүчийг олж авдаг байв.

Харамсалтай нь их аварга маань гэнэтийн шийд гаргаж, мэргэжлийн сүмог энэ өдрөөс орхих болсноо зарлалаа.

Японд хэвлэлийн хурал зарласных нь дараа их аваргын аав Д.Долгорсүрэнтэй ярилцсанаа хүргэе.

-Аварга маань зодог тайллаа. Та бүхний хувьд энэ гэнэтийн шийдвэр байсан уу?
-Тийм ээ. Хүүтэйгээ ах нь ярьж амжаагүй л явна. Ийм шийд гаргаж байгаа хүн мэдээж сэтгэл санаа нь хэцүү л байгаа байх. Одоо ээж, охин дүү нь хамт байгаа. Өчигдөр Х.Пүрэвбадам "Хүү маань зодог тайлах боллоо" гэдгийг утсаар надад дуулгасан. Өөрөө тэгж шийдсэн байна лээ.

-Та хүү дээрээ очих уу?
-Хүү юу гэхнэв. Харж байгаад болно доо.

-Ийм мэдээг гэнэт сонсоод хүн бүр цочирдсон. Амжилт, ялалт бүхнээ орхих ямар хүнд байгаа бол гэж бодохоос олон хүний зүрх шимширч байх шиг байна?
-Үнэндээ хүндхэн л байна. Яасан лут өдөр юм бэ дээ.../ хэсэг хугацаанд дуугүй болов/ Яадаг юм бол доо. Миний хүү уран хурц барилдаан, бяр чадлаараа мэргэжлийн сүмог сонирхолтой болгож, дэлхий дахины анхааралд байлгаж чаддаг байсан. Ийм явдлын дараа сэтгэл үймэрдэг л юм байна.

-Сүмогийн бүх амжилтыг эвдэх бүрэн бололцоо байсан ч Япончууд дарамталсаар байгаад гаргачихлаа. Иймд Японы ЭСЯ руу улаан лооль шидэж, эсэргүүцлээ илэрхийлье гэсэн уриалга интернетээр дүүрсэн байна?
-Тэгж болохгүй шүү. Хоёр улсын харилцаанд сэв сууна, ёстой хийж болохгүй үйлдэл гэвэл тэрийг хэлнэ. Олон түмэн фэнүүд нь маш ихээр эмзэглэж байгаа. Тэглээ гээд ааш, омгоо Японы ЭСЯ-нд гаргаж болохгүй шүү дээ.

-Баяртай Асашёорюү Акинори, сайн байна уу Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ гэж хэлж байгаадаа фэнүүд нь сэтгэл дундуур байгаа. Гэхдээ түүнийг эх орондоо ирэхийг бас тэсэн ядан хүлээж байна?
-Хүнд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Монгол түмнээ баясгах баяр наадам зөндөө хүлээж байна. Удахгүй эх орондоо ирэх байх аа.

-"Хөөгдөж гарч байснаас хаалгыг нь савж гарсан нь дээр. Баяртай сүмо, ямартай ч Монголын үзэгчээр цөөрлөө гэдгийг" эх орончид илүүтэй хэлж байна. Сүмог үзэх хүн одоо байхгүй болох вий гэдгээс Япончууд хүртэл өөрсдөө эмээж байгааг хэвлэлүүд дамжуулж байна. Ямартай ч аварга маань ээжийнхээ гарын хоолыг идээд, амжилтаа эргэн үзүүлэх болсонд бид бүгдээр баяртай явсан юмсан?
-Ээжийнхээ гарын хоолыг идээд сайхан байна, ээж маань дэргэд байгаа болохоор эх орон минь хажууд байх шиг санагдаж байна гэж байсан Миний хүү цаг зуурын хүн биш жинхэнэ Монгол бөх гэдгээ Японы сүмогийн дэвжээн дээр харуулж чадсан.

-Японы хэвлэлүүд, учир нь олдохгүй янз бүрийн шахалт их аваргыг маань зодог тайлахад хүргэлээ. Өөрийн бөхийн амжилтыг хэвээр нь үлдээж, Монгол ёкозунаг явуулж чадсандаа тэдний бах ханаж байгаа болов уу?
-Японы шар хэвлэлүүд өчүүхэн жижиг зүйлийг хэмжээлшгүй том болгож бичсээр байгаад өнөөдөр миний хүүг зодог тайлахад хүргэлээ. Тэд хүүгийн минь эсрэг асар олон сенсаацийг өдөр бүр гаргадаг байсан. Японы хэвлэлүүд олон жил бичиж, амжилт гаргах бүрт нь "зовж, шаналж" байсан. Тэр хэрээр хүүг маань зодог тайлж байгааг мэдээд тэдний сэтгэл санаа тайвширч байгаа байх гэж бодож байна. Тэд өнөөдрөөс эхлээд бүтэн нойртой амрах байх.

-1997 оноос хойш Японы хэвлэлүүд аваргыг маань мөрдөж, ямар нэг өө сэв гарахыг хүлээдэг байсан гэдэг?
-Тэр үнээн. Японы хэвлэлүүд туж дайрч байсан. Үргэлж өө сэв эрж хайна. Гэрийн гадаа хонож өнжинө. Амар заяаг нь үзүүлэхгүй. Олон дарамт байсан. Алийг нь гэхэв. Өчүүхэн жижиг юмыг уулын чинээ болгоход нь эхлээд гайхдаг л байлаа. Сүүлдээ ч тоохоо больсон доо. Хүний нутаг л бол хүний нутаг шүү дээ. Миний хүү гэхдээ хүний нутгийн дэвжээнд тасархай амжилт үзүүлж чадсан. Бахархалтай байлаа. Дэлхийд Монголыг таниулсан, Монголын нэрийг гаргаж чадсан хүүгээрээ бид хэзээд бахархах болно.

-Энэ удаагийн дуулиан ч зохион байгуулалттай байсан байх гэсэн хардлага төрөөд байгаа. Гомдол мэдүүлэхгүй гаж байсан хүн гэнэт цагдаагийн газар гүйж очоод мэдүүлэг өгч байдаг нь гайхал төрүүлдэг?
-Сая Японы хэвлэлээр элдвээр бичээд эхлэхэд нь "Хүүгээр минь дахиад л оролдоод эхэллээ дээ" гэж бодсон. Оролддог, дайрдаг нь эхэллээ гэж бодсон. Цаашаа барилдаад түрүүлэх ирээдүй олон байсан. Миний хүү томоохон зорилгуудыг өмнөө тавьчихсан явсан. Жинхэнэ барилдаан үзүүлэх бяр амтагдсан тасархай үе дээрээ өчүүхэн юмаар шахаанд орж, элдвээр чичлүүлсээр зодог тайлахдаа хүрч, бүх зүйл талаар өнгөрлөө.

-Босоо хийморьтой аварга маань эх орондоо ирээд, уран мэхийг үзүүлж, үндэсний бөхөөрөө барилдаасай гэдгийг хүн бүр хүсч байна. Тэр тусмаа унтаа байдалд орсон Монгол бөхөд шинэчлэл хийж ч мэднэ?
-Эх орондоо ирээд, үндэснийхээ бөхөөр барилдвал сайхан л байх болно. Амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байна. Нас байна, мэдрэмж байна, ард түмэн нь байна. Тэгэхээр үндэсний бөхөөрөө барилдахад болохгүй юм алга. Аав нь барилдаж явсан, угаас Монгол хүн учраас жинхэнэ уран барилдааныг үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ах нь барилдана гэвэл хамгийн түрүүнд дэмжинэ. Миний хүүгийн ирээдүйн зам сайхан байна.

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Sat Feb 06, 2010 1:57 pm

Даян аварга А.Сүхбат: Д.Дагвадоржийн хувьд ийм шийдвэр гаргах шалтаг шалтгаан байж л таарна

Нэгэн цагт Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээс адис аван зодог тайлж, Монгол зоныг бүхэлд нь цочролд оруулж байсан хүн бол Даян аварга А.Сүхбат. Даян аваргатай холбогдон сумогийн 68 дахь их аварга Асашёорюүгийн зодог тайлах шийдвэрийн талаар товч ярилцлаа.

-Хэдхэн жилийн өмнө та монголчуудын зүрхийг шимшрүүлсэн шийдвэр гаргаж, зодог тайлсан. Энэ удаа Асашёорюү ийм шийдвэр гаргажээ. Та энэ мэдээг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Сумогийн ертөнцөд бол байнга л янз бүрийн шийдвэр гарч байдаг, тэдгээрийн л нэг юм болов уу даа. Бүх юм цаг хугацаатай байдагчлан Их аварга Д.Дагвадоржийн хувьд ийм шийдвэр гаргах шалтаг шалтгаан байсан байж таарна. Бөхийн спорт хатуу, тэр дундаа сумо бөхийн дэвжээ бүр ч хатуу, хүнд. Бөх хүн гэдэг чинь төмөр, модоор бүтээгүй биз дээ. Тухайн хүний бие хаа, сэтгэл зүй ямар байгааг түүнээс өөр хэн ч мэдэхгүй, мэдрэхгүй. Асар хүнд спортыг сонгосон хэн бүхэн нэг л өдөр цэг тавих хэрэгтэй болдог. Ялангуяа, сумод зодог тайлах нь түгээмэл үзэгдэл. Манай монгол бөхчүүд л алхаж гишгэж ч чадахгүй хэрнээ барилдаад, бүр даваад байдаг болохоос. Хүн эрчээ хүчтэй үедээ түүгээрээ гайхуулж чаддаг, бас цаг нь ирэхээр зодгоо тайлчихаж чаддаг л байх ёстой.

-Асашёорюүтэй ойр дотно нөхөрлөдөг хүмүүсийн нэг нь та. Их аваргатай та хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ. Зодог тайлах талаараа тантай зөвлөсөн үү?
-Асашёорюүгийн Хөдөлмөрийн баатрын найран дээр бид уулзсан. Тэгж уулзахдаа дахин түрүүлэх хэрэгтэй гэдгийг ах хүний ёсоор хэлж байсан. Амны билгээр их аварга түрүү сарын барилдаанд түрүүлсэн. Д.Дагвадорж хангалттай сайн барилдсан, сумогийн олон олон рекордыг эвдсэн, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт цуурайтуулсан. Монгол Улсын нэр хүнд болж яваа түүнийг бидний хэн маань ч гэсэн дахиад барилдаасай, илүү их амжилт гаргаасай гэж хүсэлгүй яахав. Гэвч хүний хүсэл хязгааргүй, харин бие махбод ядардаг юм шүү дээ. Үүнийг спортынхон илүү ойлгоно л доо.

-Таныг дахин зодоглох болов уу гэж хүлээсэн хүн олон байдаг. Энэ жилийн цагаан сараар таныг барилдана гээд л шуугиад байх юм?
-Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж нэг үг байдаг. Зодог тайлна гэдэг тоглоом биш. Хэсэг хугацаанд зодог тайлаад буцаад барилдсан хүнийг би хувьдаа дуулаагүй. Тиймээс намайг барилдана гэж ярьж байвал цуу яриа л гэж ойлгоорой. Зодог тайлах шийдвэр гаргасан л бол дахин барилдана гэсэн ойлголт байж болохгүй.

-Асашёорюү эх орондоо ирээд үндэсний бөхөөр барилдах болов уу?
-Энэ асуултад би хариулах ёстой гэж үү. Миний бодлоор тэр хүн маш их ядарсан, элэгдсэн байгаа шүү дээ. Сүүлийн арав гаруй жил сумо гэдэг хүнд спорт тэр хүнийг ядраасан. Тэгтэл бид түүнээс илүү ихийг шаардаад байдаг. Гэхдээ хэлж мэдэхгүй юм даа. Танай www.news.mn сайт болон, “Ардын эрх” сониноор дамжуулан Дагваадаа аз хийморьтой, өөдрөг явахын ерөөл өргөмөөр байна. Бөхийг орхино гэдэг нэг хэрэг. Түүнийг амьдралын урт зам хүлээж байгаа. Тиймээс Асашёорюүдаа хийморь золбоо төгөлдөр явахыг л дахин дахин хүсье дээ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Sat Feb 06, 2010 2:01 pm

Их аварга Асашёорюү зодог тайлсанаа мэдэгдсэн явдал Японы нийгэмд том дуулиан боллоо. Өдөр тутмын бүх сонин энэ талаар тусгай дугаар гарган, гудамж талбайд үнэгүй тарааж байна. Нийгмийн бүх салбарын алдартнууд их аваргын зодог тайлсан талаар санал бодлоо илэрхийлж, NHK телевизээс ард түмний дунд санал асуулга явуулж эхэллээ. Асуулгад оролцогчдын ихэнх нь их аваргыг зодог тайлсанд харамсаж байгаагаа илэрхийлээд сүмогийн цаашдын хөгжилд санаа зовсон байна. Спортын мэргэжилтнүүд Асашёорюүгүй Сүмогийн холбоо жилд 24 сая долларын хохирол хүлээнэ гэсэн тооцоо гаргаад байгаа. Алдсан ч оносон ч сүмогийн ертөнцийг нуруундаа үүрч явсан их аваргын талаар хүмүүс юу ярьж байна вэ.

Саяако( Токио хотын иргэн)- Юм л бол Асашёорюүг өөлж, шүүмжилдэг байсан. Ингэж л зодог тайлах учиртай юм байж дээ. Үнэхээр их өрөвдлөө.

Танака- (Осака хотын нэгэн компанийн ажилтан)-Харамсалтай байна. Асашёорюүгүй сүмо давсгүй хоол л гэсэн үг. Дандаа л муулуулдаг байсан, хөөрхий одоо нэг сэтгэл амар байх болов уу.

Хаяаши- (өндөр настан)- Манай сүмочдод сайхан боломж гарч ирлээ. Удахгүй бид япон ёкозүнатай болно.

Хирано- (Японы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга)- Чадалтай их аварга ийм байдлаар зодог тайлна гэдэг их харамсалтай явдал

Монгол Улсын заан Долгорсүрэн- Зодог тайлах байх гэж бодож байсан. 25 удаа башёд түрүүлж, сүмогийн түүхэнд нэрээ үлдээсэнд нь баярлаж явдаг. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлээд, харих яагаа ч үгүй байсан. Миний хүү эр зоригтой шийдвэр гаргасан гэж бодож байна.

Дархан аварга Ж.Мөнхбат – Монгол сүмочдын амжилтад том үүрэг гүйцэтгэсэн бөх. Хоёр ёкозүна байх нь залуу бөхчүүдийг ирлэж өгдөг гэж хүү маань ярьж байсан. Зодог тайлсан нь харамсалтай.

Ичиномия- (Асашёорюүгийн менежер) - Хамаг юм надаас болсон. Хажууд нь байсан мөртлөө юу болсныг харж чадаагүй. Мөн хохирогчийн гэмтэл үнэн бодитой эсэхийг тогтоогоогүй гээд үнэхээр менежер хүний хувьд гаргаж болшгүй алдаа хийлээ. Ялангуяа хохирогчид руу маргааш нь утасдаад биеийг нь асуучихсан бол ийм том асуудал гарахгүй байлаа. Миний буруугаас Сүмогийн холбоо, хэвлэлүүд буруу мэдээлэл цацагдан эцэстээ ийм байдалд хүрлээ. Би одоо аваргын эцэг, эхийн нүүрийг харахаас ч эмээж байна. Их аваргын фэнүүдээс уучлал гуйя.

Д.Батбаяр: Их харамсалтай байна, өөр юу гэх вэ

Сүмогийн их аварга Асашёорюү зодог тайлах шийдвэр гаргасныг юу гэж үзэж байгаа талаар нь УИХ-ын гишүүн, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодруулав.

-Дөнгөж 29 настай их аварга шүү дээ. Цаашдаа олон жил барилдаж, дор хаяж 10 түрүүлэх боломж түүнд байсан. Японы сүмо бөхийн холбооноос нэлээд шахсан байхыг үгүйсгэхгүй. Гэнэт ийм шийдвэр гаргасанд гайхаад сууж байна. Надад их харамсалтай байна, өөр юу гэх вэ.

Сүмогийн дээд зиндаанд 10-аас дээш түрүүлсэн бөхөд өөрийн нэрээр сүмогийн сургууль байгуулах эрх, тусламж өгдөг. Сүмо бөхийн холбоо энэ эрхийг нь эдлүүлээсэй гэж хүсэж байна.

Д.Сэржбүдээ: Өөрийнх нь гаргасан шийдвэр шүү дээ

Их аваргын ах, АСА циркийн захирал Д.Сэржбүдээтэй холбоо барьж, дүүгийнхээ гаргасан шийдвэрийг хэрхэн хүлээж авсныг нь асуухад:

- Би Асашёорюүтай холбоо барьж амжаагүй явна. Тиймээс болсон явдлын талаар мэдэх юм тун бага байна. Нэгэнт өөрөө ийм шийдвэр гаргасан бол бид юу гэх вэ. Аваргын өмнөөс бид ямар нэг юм тайлбарлахгүй гэв.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Барнаба » Sat Feb 06, 2010 2:17 pm

Баттулга сайд ярилцлага өгсөн байна лээ....Тэрээр Японы сүмо Монголын Их Аварга Дагвадоржод ялагдлаа... гэсэн байна. Мөн Тэрээр Япон эхнэргүй бас Япон иргэншилгүй Монголоороо үлдэж чадсан учраас ТЭР ЯЛСАН.... гэж. :mongol:

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Mish » Sat Feb 06, 2010 4:05 pm

энэ сэдвийн нэрний өмнө нь яагаад ноён ногооны зураг байгаад байнаа?
зодог тайлсанд нь баярлаад байгаам шиг сонин харагдаад байхын?
тэрийг аваад хаячаач :help:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Tmshinoda » Tue Feb 09, 2010 12:24 pm

Дагвадорж чи бол хамгийн шилдэг нь....
Ард түмнийхээ хайртай хүү нь юм шүү... :mongol:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby SAVAGE » Tue Feb 09, 2010 5:58 pm

User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Tue Feb 09, 2010 6:32 pm

Үс авах ёслол нь 10 сарын 3нд болохоор болсон байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby sound of CFC » Wed Feb 10, 2010 11:53 pm

mmm :sad:: :sad:: :sad:: :sad::
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 3:43 pm

Baabar avargiin amidralaar nom bichih sanaatai bgamu da tegej duullaa... sanaa ni sain autobiogrhaphy bicheed teriigee gadaadiin nairuulagchidad ugch kino bolguulah ged bgamuda
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Bibby » Tue Feb 16, 2010 4:16 pm

Baabar goy nom bicheed kino bolguulbal ch goyodoo
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Bibby » Fri Feb 26, 2010 5:26 pm

Асашёорюү Д.Дагвадорж: Хэзээ ч ийм замналаар зодог тайлна гэж бодож байсангүй
2010 оны 2-р сарын 24
Image


Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүмогоос зодог тайлсныхаа дараа “Mainichi Daily News ” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Зодог тайлах талаар хэзээнээс бодож эхэлсэн бэ?
-Нэгдүгээр сарын башё дууссаны дараа багштайгаа ярилцаж байхдаа л зодог тайлах талаар бодох болсон.

-Юун талаар ярилцсан юм бол?
-Би үнэхээр тэр хүнийг цохьсон уу, үгүй юу, уучлал гуйх ёстой эсэх, Ёкозүна хүний үүрэг хариуцлага, амлалтын талаар ярилцсан юм аа.

-Та яг өнөөдрийнх шиг байдлаар зодог тайлна гэж төсөөлж байв уу?
-Нэгдүгээр сарын барилдааны дараа миний оюун санаа үнэхээр тогтворгүй байсан. Энэ бүхний дараа үйл явдал яах бол гэж бодоод тэвдээд байсан. Болсон явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэхээр хол зөрүүтэй мэдээлж байсан. Тийм учраас үйл явдал яаж төгсөх вэ гэдгийг харъя гэж бодсон. Харамсалтай нь, үйл явдал ингэж төгсөх ёстой байж дээ.

-Болсон явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрөөр мэдээлсэн гэж хэллээ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?
-Би энэ тухай ярьмааргүй байна.

-Энэ бүх явдлын дараа таны сэтгэл санаа ямар байна?
-Хэзээ нэгэн цагт надад ийм өдөр ирнэ гэж мэдэж байсан. Гэхдээ хэзээ ч ийм замаар зодог тайлна гэж бодож байсангүй. Гэхдээ надад хүлээсэн үүрэг хариуцлага гэж байгаа учраас ийм сонголт хийх л байсан.

-Та гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байна уу?
-Үнэнийг хэлэхэд, би одоо зүгээр л амрахыг хүсч байна.

-Та аварга хүний хувьд хийхийг хүссэн бүхнээ гүйцээсэн үү?
-Хэрвээ хүмүүс ингэж бодох юм бол би баяртай байх болноо.

-Сүмогийн ертөнц таны хувьд юу байсан бэ?
-Бүх зүйл миний багшаас эхтэй. Би түүнд дэндүү их, бүр маш их өртэй. Би дөнгөж 29 настай амьдрал маш урт шүү дээ. Өөрийнхөө амьдралын дараагийн алхмыг харж, чадах бүхнээ хийх болно.

-Багш таны хувьд ямар байр суурь эзлэх вэ?
-Өнгөрсөн арван жилийн турш миний эцэг эх шиг байсан хүн. Тийм учраас багш болон эзэгтэйд нь яаж талархахаа мэдэхгүй байна.

-Ёкозүнагийн хамгийн сонирхолтой, мартагдашгүй барилдаан тань юу вэ?
-2004 оны Нагояагийн башёд Котоновакатай барилдсан барилдаан. Миний багш чиний хамгийн шилдэг барилдаан гэж хэлдэг юм.

Б.Ирээдүй
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Sat Feb 27, 2010 1:27 am

Bibby wrote:

-Ёкозүнагийн хамгийн сонирхолтой, мартагдашгүй барилдаан тань юу вэ?
-2004 оны Нагояагийн башёд Котоновакатай барилдсан барилдаан. Миний багш чиний хамгийн шилдэг барилдаан гэж хэлдэг юм.

Б.Ирээдүй



Уг нь урд нь дээд зиндаанд гарч ирсэнийхээ дараахан аав ээжийгээ сүмогийн ордонд авчирчихаад өмнө нь Мусашимаруг их аваргыг хаясан нь сэтгэлд хамгийн ойрхон үлдсэн гэж хэлсэн байсан. Тэр үнэхээр гоё барилдаан. Би тэр барилдааныг нь хараад дотор аягүй их огшиж билээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Цоомоо » Sat Feb 27, 2010 1:46 am

Тэр Котоновакаг хаясан барилдаан чинь нөгөө унах гэж байгаад хаяад шүүгч нар хэлэлцээд дахин барилдуулдаг мөн байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Sat Feb 27, 2010 7:15 pm

Thh. Haintsan barildaanaa helsen yum shig baina. Nemelt barildaan deer amarhaan hayasan l daa.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Цоомоо » Sat Feb 27, 2010 7:27 pm

Уг нь бол Кото баараггүй унасан.
Гэхдээ шүүгч нар хэлэлцээд өрсөлдөгчөө гэмтээхгүйн тулд унасан учраас гэж байсан.
Үнэхээр ч дээрээс нь дараад унацан бол тэр айхтар хүнд жинтэй хүнд даруулаад Аса хэмхрэх байсан байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 7 » Mon Mar 01, 2010 7:29 am

хаха аварга энэ шилтэйгээ японд буусан юм бх даа.
энд америкт энэ шилээ зүүцэн манай найзтай зургаа авхуулсан шд.
өөрт нь шил нь мангар жижигхэн харагдаж бгаа биз дээ
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby chukcha2002 » Mon Mar 01, 2010 10:15 am

Мусашимаруг халз урдаас нь золгож барингуутаа тонгордог барилдаан ч бас л цөс хөөргөсөн барилдаан болж байсан даа. Тэгэхэд аварга жин багатай байсныг ч хэлэх үү. Бас Мусашимаругийн хөлд ороод, гэдийж хүчлээд хусдаг барилдаан ч тасархай.

Гоё барилдаан олон байна даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Wed Mar 03, 2010 9:47 pm

End baij baina. Yer n' bol manai Asa Musashimarug 4hayaj 5unaj baisan uzuulelt tuuhend uldsen yum baina.

http://www.youtube.com/watch#v=No_BYqDC ... re=related
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby spain man » Wed Mar 17, 2010 7:18 pm

Даварчих уу?... Точиазүмаг "зоддогийг" нь тавиад өгөөч..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Realist » Wed Mar 17, 2010 8:00 pm

Бишээ Дээгий, Точиазүма байсийн. Тэр барилдаан сумогын түүхэн дэхь хамгийн олон цупари орсон барилдаан болж үлдсэн. Харамсалтай нь Дагваа давж чадаагүй, тэхдээ залуу ч байждээ, тэр үед ид Чётайкайгын фэн байсан үе нь.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby ТӨӨГӨӨ » Wed Mar 17, 2010 10:09 pm

Хаяатэүми гээд маэгэшира бсан нээх өндөр үсэрдэг тэрэнтэй бсан тийм барилдаан хийж бсан гэхдээ энэ яриад бгаа хамарнаас цус гардаг чинь Точиазүма бсан юмаа. Аса аваргатай хамгийн сайн барилддаг бөх би ч дуртай бсан зодог тайлаад одоо Аса ч байхгүй болоод сумо үзэхээ байчаад бна. Ямартаа ч энэ Башё 1 ч өдрийн билет дуустал зарагдах шинжгүй бгаа гэж блээ. Аса аварга байхад доод тал нь 5 өдөр дээшээ 10 гэх мэт өдрийн билет зарагддаг бсан өнгөрсөн хацу башёд лав 7 өдрийн билет дууссан гэсэн. Муу гарууд бас тэрийгээ нуугаад бгаа юм шиг блээ. Хохь чинь
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Thu Mar 18, 2010 8:34 am

Сүмогийн холбоо Асашёорюүд луу унжихаар шийдэв үү

XXI зууны анхны ёкозүна "Асашёорюү Д.Дагвадорж нэгэн эрийг шанаадсан хэрэгт орооцолдон улмаар зодог тайлахаас аргагүйд хүрсэн. Үүний дараа сүмо бөхийн холбоо түүнд гурван сая ам.доллар олгохоор болсон билээ. Гэвч Японы шар хэвлэлүүд эхлээд аваргыг зодог тайлах хэмжээнд хүртэл шахалт үзүүлсэн бол одоо дээрх мөнгийг олгуулахгүй байхын тулд бүхнийг хийж эхэлжээ. Хэвлэлийн энэ дайралтад эрхэм гишүүн Д.Батбаярын үг ташуур өгсөн гэнэ.

"Монгол бөхчүүд ер нь хариуцлагагүй" гэх утгатай үгийг Кёкүшюүзан наран улсын сэтгүүлчдэд хэлж, "нарыг" нь гаргажээ. Дээр нь Д.Дагвадорж эх орондоо ирээд сүүл шиг дагах япон сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэсэн нь нэрмээс болов. Асашёорюүгийн өмнө ам ангайх эрхээ хасуулсан Японы хэвлэлийнхэн өш санаж, аваргын тухай худал мэдээлэл цацах болов. "Сүмо бөхийн холбооны ажил түүний сэтгэлд нийцдэггүй гэнэ" гэх мэтээр аварга, холбоо хоёрын хооронд яс хаясан нь "амжилт олж" эхэлжээ.

Шар хэвлэлийн дээрх мэдээлэл сүмогийн холбооны ерөнхийлөгч Мусашигавагийн эгдүүг хүргэж "Би түүнийг өөрийн буруугаа ойлгоод зодог тайлсан гэж ойлгож байгаа. Хэрвээ үнэхээр холбооны тухай тийм үг хэлсэн бол зүгээр орхихгүй" гэж мэдэгджээ. Нэгэнтээ зодог тайлчихсан аваргыг сүмогийн холбоо нэг л хэлбэрээр хорлож чадна. Энэ бол амласан гурван сая ам.доллар дээрээ луу унжих.

Уг нь тэрхүү гурван сая ам.доллар арваад жил сүмогийн нүүрийг тахалж, ганц аварга нь гэгдэж явсаны урамшуулал юм. Сүмо бөхийн түүхэнд ёкозүна Таканохана л аваргаас арай илүү урамшуулал хүртэж байсан түүхтэй. Уг нь Асашёорюү түүнээс гурван түрүүгээр илүү ч гэсэн их аварга цолтой цөөхөн барилдсан гэсэн нэрийдлээр сүмогийн холбоо гараа татсан гэдэг.

Хару башёгийн үзэгчдийн тоо эрс цөөрч, сүмогийн ордон хөндий ханхай гэр шиг болоод байгаа ч мэргэжлийн сүмогийн холбоо "Асашёорюү үзэгчдийг татдаг байж" гэж ил хэлэхээс нэрэлхсээр байна. Судалгаагаар аварга зодог тайлснаар Японд сүмо сонирхогчдын тоо 30 хувиар багасчээ. Харин манай бүх телевиз сумог шууд нэвтрүүлдэг байснаасаа зарим нь татгалзаж эхэллээ. Манай сонин ч Хару башёгийн явцын талаар мэдээлэл цацахгүй байхаар шийдсэнээ ил зарлаад байгаа. Аваргыг шахалтаар зодог тайлуулсан нь багадаж амласан мөнгөн дээрээ луу унжвал сүмогийн төлөө хийсэн бүхнийг нь үгүйсгэсэн хэрэг болно.

Гэлээ ч Асашёорюү зодог тайлснаар ашиг орлого нь илт багассан сүмогийн холбооны удирдлага ямар шийд гаргахаа шийдэж ядаж буй бололтой. Аварга аравдугаар сарын 3-нд зодог тайлах ёслолоо хийж, албан ёсоор үсээ хөндүүлснээр сүмогийн ертөнцөөс ангижрах юм.

Р.Гэгээ

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:12 pm

Харамсалтай шал утгагүй...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:34 pm

одоо үндэсний бөхөөр барилдууул тээ
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests