Асашёорюү зодог тайллаа...

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Popuz_LYON » Sun Aug 14, 2011 12:22 am

дэл
Last edited by Popuz_LYON on Thu Feb 09, 2012 2:11 pm, edited 1 time in total.
...
Popuz_LYON
 
Posts: 407
Joined: Fri Jun 04, 2010 11:34 pm
Location: Хоёрын хооронд болоод байна...

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby 21Grams » Sun Aug 14, 2011 3:05 am

буудлын хүүхэн үү?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Yes Man » Sun Aug 14, 2011 3:32 am

Буудлын биш дуучин нэртэй Марта гэж хүүхэн байх шиг байна шд..... Дуулахаасаа бараг царай зүсээрээ л олонд танигдсан байх..... Гэхдээ энэ нь яг мөн биш гэдгийг нь нотолчихсон юм бол байхгүй л юм байналээ шдээ..... Зүгээр сонин дээр тэгээд биччихсэн байна, би тэгээгүй ээ л энэ тэр гэсэн юм байх л гэж би ойлгосон....

Аса аварга ч тэгээд өөрөө их хэцүү хүн л дээ.... Одоо шоронд л орох дутсан байх..... Ингэж ууж савсагнаж явж байгаад бүр том юманд уначих вий дээ..... Энэ ч яахав дэлгүүр л сүйтгэсэн юм байна.... гэгэг
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby 21Grams » Sun Aug 14, 2011 6:44 am

Байж байгаа өрөө, сууж байгаа ор, өмссөн хувцас нь тийм сэтгэгдэл төрүүлэхээр зураг байна, кк.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Popuz_LYON » Sun Aug 14, 2011 11:31 am

Image
Last edited by Popuz_LYON on Thu Feb 09, 2012 2:11 pm, edited 1 time in total.
...
Popuz_LYON
 
Posts: 407
Joined: Fri Jun 04, 2010 11:34 pm
Location: Хоёрын хооронд болоод байна...

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby bet20 » Mon Aug 29, 2011 11:28 am

Аса-д энэ мэт хүүхнүүд хогоороо л олдоно...
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby RBK » Tue Aug 30, 2011 10:50 am

Аварга гуай чинь сохор биш биз дээ??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 11:49 am

ЛВ лав Асаг яавал гэж.
Амжихгүй л дээ.
Асаг нь төлбөрт унагаад хаячвал Монголд ЛВ-ийн нэр хүнд навс унана доо.
Зөв бурууг нь тунгаах биш зүгээр манай аваргыг нэг муу Европ дэлгүүр өрөнд оруулаад, Монголчуудыг шулж байна нтр гэж ирээд л...
Тэр нтрийгээ тооцоод цаадуул нь яах ч үгүй биз.

Мэдээж Асагийн буруу л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Makaveli » Tue Aug 30, 2011 2:11 pm

Япон хүүхний духанд дэвүүр зоосон Монгол... Их аварга Д.Дагвадоржийн өнцгүүд

Өнцөг №1: Зууны манлай зааны отгон банди... Сумочин болно гэж хэн саналаа.
Өнцөг №2: Соц нийгмийн сүүлчийн бүтээгдэхүүн... Хөрш эмээгийн картын бараанд оочерлож, анхны ялалтаа эзэгнэж явжээ.
Өнцөг №3: Гурилтай шөл идэж өссөн... Өөр хоолны жор байхгүй байсан үе.
Өнцөг №4: Бага балчраасаа атаманаар дагнасан... Шартай байсныг сагсчин Шараваа гэрчилнэ.
Өнцөг №5: Ах нартаа тоосоо гөвүүлж, аавынхаа тэлээний амтыг их үзсэн гэдэг... Ээжээрээ сураар ороолгуулж кайф авдаг.

Image

Өнцөг №6: Арлын Японыг 16-тай зорьж, сумо гэдэг ертөнцөд нэвтрэв... Хувь заяаны эргүүлэг.
Өнцөг №7: Арван жилээ хамгийн хатуу жаягтай сургуульд дүүргэв... Бас ч хоосонгүй толгой.
Өнцөг №8: Өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж голдог... Заазуурыг байнга ирлэж байх хэрэгтэй.
Өнцөг №9: Сүрдмээр төрхтэй ч яльгүй юманд уярчихдаг... Уйлахад том жижгийн ялгаа юу байна.
Image
Өнцөг №10: Анх комүсүби цол авснаа мэдээд орон дээрээ үсэрч байж... Тэгэхэд нэг их юм үзээгүй байсан.
Өнцөг №11: “Монгол башё”-г зохион байгуулж, сумочдыг амьдаар нь харуулсан... Харин өөрөө хөхөрсөн нүдтэй байсан шүү.
Өнцөг №12: Сумоч ид үедээ үсээ рокер засалтаар зассан зураг дэлгэгдсэн... Сумогийн “өмч”-өөр дураараа оролдож болдоггүй.
Өнцөг №13: Яг үнэндээ дотны “найз” нь тэрхүү зургийг тараасан... Япон бол япон ш дээ.
Өнцөг №14: Сумогийн түүхэн дэх хоёр башёгоор торгуулсан ганц ёкозуна... Хөлбөмбөгөөс болж байхгүй юу.
Өнцөг №15: Хөлбөмбөгийн од Накататай бөмбөг өшиглөж буй дүрс бас цацагдчихсан юм... Бас л япон “найз” гай тарив.
Image
Өнцөг №16: Шийтгүүлж “шок”-роод арай гэж эх орондоо ирэхэд... Хотын цэвэрлэх байгууламжийн үнэр тансаг гэж яана аа.
Өнцөг №17: Онгоцны буудлын төмөр саравчинд хуушуур идээд зогсож байсан үе бий... Хамгийн амттай хооллосон агшин.
Өнцөг №18: Сумогийн холбооныхон давах тоогоор хараа хяналтаа чангалдаг байсан... Харамсалтай нь Их аварга үе үе паакталдаг байлаа.
Image
Өнцөг №19: Японы эзэн хааны цомыг 25 удаа авсан түүх үлдээв... Их эзэн хаан биечлэн хүндэтгэл үзүүлж байсан.
Өнцөг №20: Владимир Путин их аваргын фен нь... Дэлхийн оддын хүсдэг цор ганц монгол.
Өнцөг №21: Тэр эх орноороо дэндүү их омогшдог үндэсний үзэлтэй эх оронч хүн... 140 сая Япончуудтай монгол хэлээр мэндчилсэн.
Өнцөг №22: Архангай аймгийн Өндөр-Улаанд ураны орд эзэгнэдэг... Монгол хүн газраа эзэмшиж байна гэж ам тагладаг.
Өнцөг №23:Айлуудын мал үхэж, иргэдийнх нь биеэр юм туурч, таван толгойтой тугал төрдөг болсон... Омогшил, бизнес хоёр алд дэлэм зөрдөг.
Өнцөг №24: Хүмүүнлиг, буяны үйлд гар татдаггүй... Хорт хавдартай М.Одгийв хүүд эмчилгээнд нь зориулан 5000 ам доллар өгсөн гэдэг.
Image
Өнцөг №25: Япон хүүхний духанд дэвүүр зоосон Монгол... Хүүхэд байхад чавхаар сайн харвадаг байсны ач.
Өнцөг №26: 600 000 ам.долларын алмаз эрдэнийн бөгжөөр гоёдог... Япон баяныг ам алдуулж авсан эд.
Өнцөг №27: Монголын цор ганц циркийг мэдэлдээ авсан... Мэргэжлийн уран бүтээлчид нь тараад дуусав.
Өнцөг №28: Их аваргын ээж циркийн менежер, амьтан асрагч хийдэг... Гудамжинд гарсан хуучин нөхөд циркийг хааяа цагаар түрээсэлдэг.
Өнцөг №29: Газарт нь болоод “Цэнхэр асар”-ыг эзэгнэж байна гэгддэг... Барилга бариад эхэлсэн юм чинь магадгүй байх нь.
Өнцөг №30: Токиод ресторан нээсэн... “Дорж” брэнд бялуутай.
Өнцөг №31: Эх орондоо ирэх бүртээ Шилийн богдод гарч хийморио сэргээдэг... Газар авч жуулчны бааз байгуулсан.
Өнцөг №32: Нэг л өдөр сумогоос зодог тайлах шийдвэр гаргав... Эр хүн зоригтой бол чоно “нойтогноно” гэж.
Өнцөг №33: Япон рокчингийн хамрыг чихсэнээс болсон гэгдсэн... Шалтаг хайхад япон ноёны хамар "өөрөө" цөмрөх юу ч биш.
Өнцөг №34: Нэг гадаад Монголд ирээд ингэж тараасан бол... Япончууд юм үзсэн, тэвчээртэй ард түмэн.
Өнцөг №35: Асаршёорюү Япон орныг хүндэлж, бас хайрладаг... Түүнд байгаа бүхэн эндээс угшилтай юм чинь.
Image
Өнцөг №36: Заримдаа амьдрал гэх ачаагаа хүнд гэж боддог гэсэн... Аварга ч гэсэн хүн.
Өнцөг №37: Элэг бүтэн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан гэх дуулиан гарч байлаа... Гэр бүлээ дахин сонгосон.
Өнцөг №38: Анхны хайраа үүлтэй зүйрлэнэ... Романтик сумоч.
Өнцөг №39: Зодог тайлаад уяач болж, айрагдаж үзэв... Шинэ мэдрэмж.
Өнцөг №40: Их ойгоор “Ийм хогийн наадам хэзээ ч үзэж байгаагүй” хэмээн гомдоллосон тал бий... Булганыхан угаасаа будлиантай л даа.
Өнцөг №41: Бизнесмен болохоор шийдэн, ерөнхийлөгч Элбэгээгээс уулзах цаг гуйгаад бараагүй... Н.Энхбаярыг дэмжиж байсан нь тээг болов.
Өнцөг №42: Зууны манлай уртын дуучин Норовбанзад агсаны улаан фэн... Өөрийнхөө гараар чанасан цайгаа амсуулж чадсан азтай.
Өнцөг №43: УИХ-д нэр дэвших тухайгаа ам алдсан... Улс төрч бөхчүүдээс сумочин л нэр хүнд тааруу байгаа уг нь.
Өнцөг №44: “Би шинэ үеийн кола pepsi-г сонгож байна” рекламанд тоглосон... Цаашдаа сурталчилгааны ертөнцийг “эзэгнэвэл” амжилт олохоор.
Өнцөг №45: Дагваа аварга Г.Алтантүрүүг гэртээ хонуулна гэсэн... Ард түмэн Г.Алтантүрүү хоёр хүлээгээд л байгаа.
Өнцөг №46: Банктай бөх... Японоос импортолсон доллар хөрөнгө оруулалтын банк болсон.
Өнцөг №47: Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч... Чадах бүхнээ зориулна гэсэн.
Өнцөг №48: Хамт шоудсан бүсгүйдээ LV брэнд дэлгүүрээс бэлэг авч өгөх гээд хөглөсөн... Өнөөх хүүхэн нь юм үзээгүй нэгэн.
Өнцөг №49: Дэлгүүрийг нь нурааж, сандал ширээгээр нь жонглёр тоглосон гэж байгаа... Дэлхийд цор ганц Асашёорюүг зугтчихана гэж бодсон LV “ориг” уу?
Өнцөг №50: Бор дарснаас болж паактлах тоо эрс өссөн гэгддэг... Өвөрхангайн наадамчид руу сарьсан гэхээр үнэн байх нь.
Өнцөг №51: Сайхансамбуугийн дэлдгэр шард шулуун цохилт нэгийг бэлэглэсэн гэдэг... Гөвүүлсэн, гөвсөн хоёрын хэн нь мөнгөтэй вэ..?
Өнцөг №52: “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэх үгийг санан буурь суурь суухгүй бол... Ард түмэн ууч сэтгэлтэй ч хатуурхах үедээ “титан” болчихдог л юм.
Өнцөг №53: Алгын чинээ газартай, атгын чинээ бодолтой, Азийн бар орныг эд бяр монгол омогшлоороо дарж явсан монгол... Хайр дааж амьдрахсан даа.
Э.Болор
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby orangeman » Tue Aug 30, 2011 2:18 pm

Аваргыг өрөнд унагаасан хүүхэн энэ Марта биш байхөө...
Гэдэс харвин нь унжсан л хүүхэн байна лээшд ... иймэрхүү хүүхнүүд аваргад захаасаа авахуулаад л олдох байлгүй дээ ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Shaggy » Wed Sep 21, 2011 5:15 pm

Хэхэ аварга нь аварга л юм байгаавз бас тэгэж байгаад сагсуу агсам эр санагдсдан ард түмний хайрыг даахгүй бол яанаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Yes Man » Thu Oct 06, 2011 9:54 pm

Угаасаа багаасаа л сагсуу байсан шдээ..... Японд ороод ч засраагүй хүнд гар даа гэгэг...... Гэхдээ Монголд байсан бол бас л хэцүү бөх болох байсан биз, юун Одхүү...... Японд бөх болсон тулдаа л өдий зэрэгтэй явж байгаа биз.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Takanohana_Nowitzki » Thu Nov 03, 2011 6:57 pm

Нилээн тураа юу даа, Сангисүрэнгийн найрны зураг дээр их жижиг гарч. Цэрэнтогтох аварга хажууд нь лагс гарсан бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Shaggy » Thu Feb 09, 2012 1:20 pm

http://www.shuurhai.mn/%D0%B8%D1%85-%D0 ... %BC%D3%A9/

өмнө нь дэлгүүр буулгахад нь хүүхэнд нь буруу өгөөд одоо мөнхбаатар арслангийн бас буруу юу...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby ЦАГААН » Thu Feb 09, 2012 4:48 pm

Say niseh deer Munhbaatar arslantai taarlaa. Austria lu delhiin tsomd yavj bga bololtoi. Humuus neeree saihan tsuurna shu bas. Dagva avargaar guyandaa hutgaluultsan en ter gd xa xa...

өглөө 7 цагийн үед хүний гар утсанаас фб- дээрээ бичсэн зүйл нь :smile:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Yabraa » Thu Feb 09, 2012 4:56 pm

ЦАГААН wrote:Say niseh deer Munhbaatar arslantai taarlaa. Austria lu delhiin tsomd yavj bga bololtoi. Humuus neeree saihan tsuurna shu bas. Dagva avargaar guyandaa hutgaluultsan en ter gd xa xa...

өглөө 7 цагийн үед хүний гар утсанаас фб- дээрээ бичсэн зүйл нь :smile:
Хэн бэ?
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby ЦАГААН » Thu Feb 09, 2012 5:17 pm

Yabraa wrote:
ЦАГААН wrote:Say niseh deer Munhbaatar arslantai taarlaa. Austria lu delhiin tsomd yavj bga bololtoi. Humuus neeree saihan tsuurna shu bas. Dagva avargaar guyandaa hutgaluultsan en ter gd xa xa...

өглөө 7 цагийн үед хүний гар утсанаас фб- дээрээ бичсэн зүйл нь :smile:
Хэн бэ?


надтай цуг нэг бөхийн групэд байдаг залуу... http://www.facebook.com/chelsist
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Shaggy » Thu Feb 09, 2012 6:52 pm

ЦАГААН wrote:
Yabraa wrote:
ЦАГААН wrote:Say niseh deer Munhbaatar arslantai taarlaa. Austria lu delhiin tsomd yavj bga bololtoi. Humuus neeree saihan tsuurna shu bas. Dagva avargaar guyandaa hutgaluultsan en ter gd xa xa...

өглөө 7 цагийн үед хүний гар утсанаас фб- дээрээ бичсэн зүйл нь :smile:
Хэн бэ?


надтай цуг нэг бөхийн групэд байдаг залуу... http://www.facebook.com/chelsist

Нүүрэнд нь гэсэн байсан зүсэж барьсан юм болов уу?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Брон » Wed Jun 27, 2012 5:22 pm

Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

Ярилцлагын эxний xэсгийг http://hiimori.mn/6qg энд дарж уншина уу?

Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн шүү. Харин 32 түрүүлэх тэр боломжоо алдсан даа...

-Тантай тэр явдлын өглөө нэг хятадын эрлийз хүн таарсан юм билээ. Та яагаад энэ тухай ярьчихаж болдоггүй юм бэ. Би бас сэтгүүлчийнхээ хувьд асуусан асуултынхаа хариултыг авмаар байна шүү дээ ?

-Надад урьд нь ийм асуулт хэн ч тавиагүй. Би үүнийг өөртөө дотроо нууцалъя гэж бодож байсан. Ард түмэн маань юу гэж хүлээж авах юм бол доо. Яахав дээ, би бас цээжээ дэлддэг Монгол шүү дээ. Тэрүүгээрээ адлагдаж, сайшаагдаж, магтагдаж, далдуур хэлэгдэж, ард түмнээ баярлуулахдаа баярлуулж, бахдуулахдаа бахдуулж явсан. Монгол хүн гэж ер нь юу юм. Та тэгвэл тэрийг надад хариулчих. Би тэгээд дараа нь хариулъя. Монгол бүсгүй гэж юу юм, Монгол цус гэж ер нь юу юм. Та миний асуултад хариулчих. Би тэгээд хариулъя.

-Их л хүчтэй хариулт нэхсэн асуулт байна?

-Та надаас асуусан. Надад нэг хариулчих.

-Аварга аа, энд би асуух ёстой?

-Тэгвэл би хариулчихъя. Монгол гэдэг чинь та өөрөө юм. Өвөг дээдсийн минь таныг хүн болгосон тэр цус юм. Би болсон явдлыг ярья. Башё эхэлчихсэн байсан юм аа. Нөгөө л адлагддаг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзуудтайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наалдаад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа. Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нөхөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр. Чамайг хянаж байгаа. Эх газрын бодлого дээр чи явж байгаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан. Монгол ухаанаараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан. Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, намайг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л мангасдчихсан. Би цохиогүй л дээ. Алгадаад л унагасан. Алгадах ч юу байх вэ, мангасдаад унагасан. Болсон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн шүү. Тэрнийхээ төлөө хариугаа хүртсэн. Тэрэндээ би гутраагүй. Харин 32 түрүүлэх тэр боломжоо алдсан даа. Монгол хүний гал омогшлыг яах аргагүй унтраах гэж оролдсон. Би галаа аваад буцаад л эх орондоо ирсэн. Миний цээжин дотор одоо ч гал асч байна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй байгаа юм бэ, Ганчимэг эгч ээ. Яагаад тэр жижигхэн Хятадын өтний талаар надаас асуугаад байгаа юм. Сонгинохайрхан дүүргээр явж байхад долоон мянган хятад байна. Замын хажуугаар хачин орсойсон шүдтэй юмнууд алхаад байна ш дээ. Дотроо юу гэж бодож байгаа бол. Муу үхэр монголчууд гэж харааж байгаа даа. Бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй.

-Аваргаа, таны идеалийг Монголчууд яаж ашиглах вэ, та өөрийнхөө нэр төрийг юунд зориулмаар байна вэ ?

-Би Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Оросод ч, Европод ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ. Нөгөө л реклам энэ дээр жинхэнэ утгаараа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон. Чөлөөт бөхийн холбооных нь 80 жилийн ой нь болоод. Ёо, би галтайгаа байна шүү, Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд хүрээд ирлээ гээд.

-Домогт Асашёорү Болгарт хөл тавилаа гээд л үү?

-Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ид болж байна. Би дуртай л даа. Монголдоо хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад бас шийтгүүлж л явлаа. Энэ бол агуу спорт шүү дээ. Ямар би мөрийтэй тоглоом тоглосон юм уу.

-Тэр үед бас л бөөн шуугиан болсон шүү?

-Тэгсэн. 1994 оны Америкт болсон дэлхийн аваргаар шигшээ дөрөвт багтаж байсан. Сточков гэдэг мэргэн бууч. Би тэр хүний тоглолтыг хүүхэд байхдаа үздэг байсан. Тэр Болгарын шигшээд тоглож байсан юм аа гэж би сонин дээр ярьсан. Би Болгарт нэг л хоносон л доо. Тэгээд Япон руу явсан. Тэгсэн Сточков өөрөө спортын ордон дээр ирээд намайг хайж явсан байна лээ. Би Асашёорюүд подволкоо өгөх гэсэн юм. Миний фэн гэж байна гээд хайгаад явж байсан гэнэ. Би тэрнийх нь төлөө ямар гоё баярласан гээч. Би тэрэнтэй уулзмаар байна гэж хэлсэн байна билээ. Тэр хүн хэр баргийн Монголын аавын хүүг эрж хайж явахгүй супер од байсан хүн байхгүй юу.

-Таныг зодог тайлсны дараа дэлхийн фэнүүдээс тань майл, захидал их ирсэн үү ?

-Байлгүй яахав. Бүхэл бүтэн кино хийчихсэн байна лээ. Youtube дээрээс үзээрэй. Сая Тайланд, Сингапурт очиход Сингапурын төрийг 44 жил барьсан тэдний үеэл болон тэдний үе залгамжлагчид намайг ямар сайхан хүлээж авч байна.

-Та Японы эзэн хааны гэр бүлтэй холбоотой байгаа юу?

-Эзэн хааны гэр бүлтэй хүн болгон холбоотой байж болдоггүй юм аа. Би эзэн хаанаас мөнгөн хундага авсан. Японы эзэн хаан, хунтайжаас Японы төрийн сүлдтэй мөнгөн хундага бэлгэнд авч байсан. Эртний Ромын шилэн аяга авч байсан. Монгол хүнд дээшээ харсан сав сайхан бэлэг байдаг шүү дээ.

-Аварга аа, та олон жил толгойдоо хэн дуртай хүнийг хүргээгүй явж ирсэн. Үсээ хаана, яаж засуулж байна?

-Манай энэ циркийн ойрхон байдаг Vidal гээд салон байдаг. Тэнд Шагай гээд залуу байдаг юм. Их сайн залуу байдаг. Тэр залуу миний үсийг засаад сая Санктпетербургт болсон нээлттэй тэмцээнд алтан медаль аваад ирсэн. Их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон байгаа биз.

-Тийм байна. Танай Циркийнхэн бас том шагнал авсан байв уу?

-Сая хүүхдийн баярын тоглолтыг та үзсэн үү. Ямар гоё болов. Монте Карлогоос манай тамирчид, манай хамт олон дээд шагналыг нь аваад л ирж байгаа юм. Францад болсон циркийн фестивалиас манайхан шагнал аваад л хүрээд ирж байна. Миний нэг том мөрөөдөл бол Монголд Олон улсын фестиваль хийх. Ерөнхийдөө бүрдэж байгаа. Монголдоо хийнэ. Гадаадад очиж биш, Монголдоо олон улсын тэмцээн зохион байгуулна. Гоё санаа байгаа биз.

-Ёстой гоё санаа байна?

-Бид нар бүх л бүтэн зургаан жил энэ байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Өнөөдөр та гараад хар л даа. Энэ талбайг хар. Бид нар энд өндөр байшин барилга барих сонирхол байхгүй. Хуучин циркийн баруун талаар байшингууд бариад эхэлж байна. Би үүний эсрэг байгаа. Яагаад гээч, Монгол Улсын төв цэг. Энэ хавьд чинь настнууд амьдардаг юм, үр хүүхдүүд амьдардаг юм. Тоглох талбайгүй байна. Тэгээд бид тэдэнд зориулж энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн. Улаанбаатар хотод ийм сайхан өргөн чөлөөтэй талбай байхгүй. Би алхаад явдаг юм. Настнууд гадаа сууж байхад нь за ямар байна гэж би асуудаг. Бүтээсэн байгаа биз дээ гэж. Тэд маань ам сайтай байдаг юм шүү.


Чөлөөт бөхөөс олимпын аварга төрүүлнэ ээ. Энэ бол миний мөрөөдөл


-Та олон жил монголчуудаараа бахдуулж явсан хүн. Таныг өөрийг тань огшоосон, бахдуулсан ямар үйл явдал болов. Монгол хүнийхээ амжилтаар бахархсан жишээ?

-Амартүвшин байна. Үнэхээр бэлгэшээж байгаа. Яг одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хүү, Монгол Улсын иргэн, Монгол цустай Монгол хүн шувууны үүрэнд алтан медаль авчихаад зогсч байсан. Манай Н.Түвшинбаяр яаж баярлуулав аа. Аваргын амжилтаа хийсэн тэр тайзан дээр манай Амартүвшин гэдэг сайхан залуу дэлхийн дуурийн олимпын аваргын амжилтыг хийлээ ш дээ. Би Амартүвшинд баяр хүргэмээр байна. Сайхан л байна шүү дээ. Аав ээжээс заяасан энэ сайхан бие, энэ сайхан хоолой. Энэ ерөөсөө Монголын ард түмний бүтээл шүү дээ. Би Амартүвшиндээ баярлаж байгаа, үнэхээр их. Энэ жил олимпын жил. Их бэлгэшээж байна.

-Та хэр зөн билэгтэй вэ. Манайхан олимпоос ер нь яах бол?

-Медаль авна. Та миний мөрөөдлийг асуухгүй юм. Якозүна Асашёорюү бол мөрөөдлөө таслуулсан эр хүн.

-Уучлаарай, яг асуух гэж байлаа?

-Миний мөрөөдөл юу гээч. Би танд ярьж байсан. Хүүхэд байхдаа би олимпын аварга болохыг мөрөөдөж байсан гэж. Би нэгэнт одоо барилдахгүй. Монголынхоо хайр хишгийг би олонтаа хүртсэн. Монгол омогшлыг би мянга мянган залууст мэдрүүлсэн гэж бодож явдаг. Монголын ард түмний уухай түрсэн тэр сайхан цагаан энергиэр би тэтгэгдэж амьдарсан. Би ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэж бодож байгаа. Зодог тайлж ирээд надад мөрөөдөл байхгүй болсон.

-Яагаад байхгүй гэж, танд бусад бүх төрлүүд нээлттэй байна шүү дээ?

-Тэрхэн хугацаанд би мөрөөдөлгүй болсон. Надад мөрөөдлийг минь эргүүлж өгсөн хүн нь Сумъяабазар ах маань юм даа. Би Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Ах маань урьж энэ албанд бид хоёр хамт зүтгэж байгаа. Сумъяа ах маань бас дэд ерөнхийлөгч шүү дээ. Одоо нэр хүнд, реклам зар сурталчилгаа гээд таны хэлээд байгаа тэр бүхнийг холбоондоо зориулж байгаа. Манай чөлөөт бөхийн холбооны ажил маш сайн байгаа. Батцэцэг маань дэлхийн аварга боллоо. Хүмүүс их сонин л юм асууж байна лээ. Гэхдээ зарим хүмүүс шүү. Дэлхийн аварга болж байгаа Монгол бүсгүйг би яагаад мөрөн дээрээ суулгаж болдоггүй юм бэ. Миний ээж л гэсэн үг шүү дээ. Би тэр бүсгүйгээр бахархсан. Энэ холбоонд ирээд миний ажлын анхны гараа алтаар эхэлсэнд би баярладаг. За дараа нь ноднингийн дэлхийн аварга Туркийн Стамбул хотод болсон. Манайхан багаараа хүрэл медаль авсан. Эмэгтэйчүүд шүү. Монгол Улс НҮБ-д элссэн 1961 онд манай холбоо байгуулагдаж байсан. Монголын ууган холбоодын нэг. Агуу түүхт чөлөөт бөхийн холбоо. Дэлхий дээр монголчуудыг хэн танигдуулсан юм бэ. Нөгөө л нэг муу хэлэгддэг бөхчүүд чинь биз дээ. Өнөөдөр Монголын нүүр царай хэн болж байна. Хэн өнөөдөр Монголыг сурталчлаад байна. Нөгөө л адлагдаад байгаа, нөгөө л тамирчид чинь шүү дээ. Бөхчүүд дотор эрдэмтэй, ухаантай, профессорууд, докторууд олон байгаа шүү. Мэдээж увайгүй хүн байгаа, үүнийг үгүйсгэх аргагүй. Ард түмний сайхан хайрыг дааж явах хэрэгтэй. Би ч бас дотроо бодож байна. Өнөөдөр Х.Баттулга ахыг хар. Үйл лайгаа эдэлж байна шүү дээ. Жудо бөхийг дэлхийд гаргах гэж. Ямар их юм өөрөөсөө гаргаж байна. Чөлөөт бөхийн холбоо яг адилхан. Д.Сумъяабазар аварга Монголын чөлөөт бөхийн холбоог авч явж байна. Энэ холбооны бүх менежмент, санхүүжилтийнх нь 80 хувийг өөрөөсөө гаргаад л явж байна. Гал нь асч байсан холбоо бөхийчихсөн байхад эргээд галыг нь ноцоосон. Би ахаараа бахархаж байна. Уучлаарай. Бүх л бүтэн найман олимпын эрх авахад хэвлэлийн бага хурал дээр хангалтгүй гэж загнаж байсан. Би бол дотроо болчихсон болов уу гэж бодож байсан. Миний бодол жаахан л байсан юм байна лээ. Эцсийн эцэст юуны төлөө бид хөрөнгө оруулаад зүтгээд байгаа юм бэ. Нөгөө л сайхан баяр цэнгэл, нөгөө л сайхан омогшил, нөгөө сайхан дэлхийд зарлагдах Монгол нэрийг чинь баталгаажуулахын төлөө яваад байна шүү дээ. Та маргахгүй байх. Бөхчүүд **н** хүмүүс биш ээ. Маш мэдрэмжтэй.

-Олимпын аварга төрүүлэх хамгийн том мөрөөдөл тань уу?

-Тийм ээ, энэ миний мөрөөдөл. Тэр жилийн долдугаар сарын 1-ний аймшгийг мартаагүй биз дээ. Галдаад л, шатаагаад л, яав аа. Хүмүүсийн сэтгэл ямар зовиуртай байлаа. Гэтэл сарын дараа ямар сайхан болсон. Ард түмний уур амьсгал баяр бахдалаар эргэсэн. Үүнийг нөгөө л бөхчүүд эргүүлсэн шүү дээ. Би Түвшинбаярыг ялахад уйлж байсан. Тэр сайхан малчин ардын хүү Монголын магнайг тэнийлгэсэн шүү дээ. Хэн хэн гараа бариад индэр зогсч байлаа. Жирийн малчны хүү, бөх хүн эвлэрлийг авчирсан шүү. Одоо би олимпын аварга төрүүлэхийн төлөө ажиллана. Ахтайгаа хамтраад бүхнээ энд зориулна. Үнэхээр гайхалтай мөрөөдөл биш гэж үү.

-Гайхалтай байлгүй яахав. Бас бахархалтай байна. Их аваргынхаа дотор дүрэлзэж байгаа галыг харлаа. Ард түмэн чинь бас харж байна. Мөрөөдөлдөө хүрч чадна аа манай аварга. Ард түмэндээ хандаж нэг сайхан үг хэлээч?

-Баярлалаа танд. Гурван жилийн дараа хэлэх гэсэн бүхнээ хэллээ, ярилаа. Сэтгэл уужраад сайхан байна. Аварга нь мөрөөдөлдөө хүрнэ ээ. Миний Монголын ард түмэн намайг дандаа омогшуулж, та нарынхаа хайраар, та нарынхаа уухайгаар сумогийн дэвжээнд аварга нь ялж байсан. Ялалт бүхэн маань Монголынх байсан шүү. Та нарыгаа баярлуулахын төлөө, монгол хүний омогшлыг бадраахын төлөө аварга нь барилдаж байсан. Би дахиад ярилцлага өгөхгүй ээ. Мөрөөдлөө биелүүлтлээ ярилцлага өгөхгүй. Миний Монголын ард түмний хийморь нь босоо, зовхи нь өөдөө байх болтугай. Бид дэлхийд хүчирхэг Монголын ард түмэн шүү.

hiimori.mn ээс хусав
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby У.Тэмүүжин » Wed Jul 25, 2012 11:50 pm

Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6193
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Чуугий » Thu Sep 27, 2012 7:32 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby jugder_08 » Thu Sep 27, 2012 8:35 pm

:birthday :birthday :birthday
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby slo mo jones » Thu Sep 27, 2012 8:42 pm

:birthday :birthday :birthday
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Эрхэмcfc » Thu Sep 27, 2012 9:12 pm

:birthday :birthday :birthday :birthday :birthday
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 17, 2012 4:42 pm

Image
Гоё зураг бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests