Нагоя башё (7.12-26ны хооронд)

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ?

Хакухо Даваажаргал
4
22%
Асашёорюү Дагвадорж
6
33%
Харүмафүжи Бямбадорж
6
33%
Бусад
2
11%
 
Total votes : 18

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ЦАГААН » Thu Jul 23, 2009 6:20 pm

За миний мэдэхээр л дээд зиндаанд барилддаг байсан Дэжима өнөөдөр зодог тайллаа. Тэрээр дээд зиндаад түрүүлж, мөн озеки цол хүртэл хүртэж байсан ба олон удаагийн бэртэл гэмтлийн улмаас сүүлийн хэдэн жил магишира цолтойгоор барилдаж байв. Маш хүчтэй дайрч золгодог тэрээр сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга болж байсан. Манай улсын сонирхогчдын сүмогийн багтай Японы баг барилдаж байхад манай Баярсайхан заанд хөмрүүлж унаж байсан бөх хожим мэдэхнээ Дэжима байсан юм билээ :mongol: . Тамирчин хүний хамгийн хэцүү мөч нь спортоо орхих байдаг буйзаа, шинээр гарч ирж буй залуу бөхчүүдийг ёстой нэг "сургаж" өгдөг байсан Дэжимад сайн сайхан бүхнийг хүсье.Түүнийг дэвжээнд Монголын залуу хүчтэн Шотэнро Нямсүрэн байдаг ба Нямсүрэн энэ сард үнэхээр сайн барилдаж 12 өдрийн дараагаар 9 даваад байна, энэ сард магадгүй тусгай шагналуудаас хүртэх байхаа. Бяртай, бие бялдар сайтай Нямсүрэн маань дэвжээний ах Дэжимагийнхаа цолонд хүрэх болтугай :)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ТӨӨГӨӨ » Thu Jul 23, 2009 6:35 pm

Шотэнрo Нямсүрэн Мусаширюү гэдэг нэртэй бсан нэрээ солиьцон юмуу? Яагаад сольсон юм болоо? Олон жил барилдаж бна даа. Мусашигава дэвжээ аймар бсан одоо ч бараг хүн үлдсэнгүй шив дээ!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby asa » Fri Jul 24, 2009 8:55 am

Дэвжээний нэр нь Musashiryu - Shotenro юм байна.

Мусашигава дэвжээнээс дээд зиндаанд одоо 3 бөх үлдэж байна. Миябияама, Какизое, Шоотенро. Могойг гурав хуваасан ч гүрвэлийн дайтай гэдэг шиг л юм даа.

Сүүлийн хэдэн жил хамгийн олон том цолтон төрсөн дэвжээ байхаа эднийх
Ёко Мусашимару, Озеки Мусояама, Мияабияама, Дэжима гээл
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ТӨӨГӨӨ » Fri Jul 24, 2009 1:43 pm

Чуугий хөдөө явцан ажлыг нь хэн нэгэн нь хийгээрэй. Заримдаа сумо үзэж амжихгүй эндээс харж бна.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby asa » Fri Jul 24, 2009 4:53 pm

Асашерюү Аварга монгол мэхний гайхамшгийг харууллаа даа. Тасархай шахаж татлаа. Гозойтол татна гэж энийг л хэлдэг байх даа
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ХАЛИУН » Fri Jul 24, 2009 8:12 pm

Бадруул wrote:
asa wrote:Асашерюү Аварга монгол мэхний гайхамшгийг харууллаа даа. Тасархай шахаж татлаа. Гозойтол татна гэж энийг л хэлдэг байх даа

Харин тэххх..
Хакухо ч бас сайн байнаа...

хакухо чинь монгол билїї юу билээ. Аса уг нь ч ......
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 26, 2009 12:53 pm

Хакухо одогоор Монгол шдээ.
За өнөөдөр бараг Хакухо түрүүлчих байхаа өчдөр Харумафужи азгүй зөрөөд тэврүүлцэн. Нэгэн цагт Мусашигава дэвжээ аймар хүчтэй том цолтон ихтэй бсан бол одоо Садокатакэ дэвжээ хүчтэй болжээ. Котоушу, Котомицуки 2 хүчтэй Озэки, Котошёгику ирэх башёгоос Сэкивакэ авах юм бна.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby Bayara » Sun Jul 26, 2009 5:49 pm

Хакухо 11 дэх түрүүгээ авлаа. :-D Сайн байнаа. 2 аваргын барилдаан сайхан боллоо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ХАЛИУН » Mon Jul 27, 2009 9:57 am

сїїлийн барилдаан ч аргагїй л сайхан барилдаан боллоо. их аварга маань жаахан тиймхэн л байна даа. ерєєсєє л болохгїй байх шиг. Хакухо ч шаасан гадас шиг хєдлєхгїй юм аа нээрээ. :mongol:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby jugder_08 » Mon Jul 27, 2009 11:33 am

Аса дараа башё-д түрүүлнэ ээ. Сүүлийн 3 өдөр барилдааны агуулга сайхан болж байна лээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 11:50 am

Энэ башёгийн дунд үеэс л түрүүлэх бөх тодорхой болсон тул Шотэнрод л хамгийн их анхаарал хандууллаа, ямар ч байсан анхныхаа тусгай шагналаа авлаа. Сайн сайн бөхчүүдийг илүүрхэж хаяад сайхан л барилдаж байна. Гэхдээ дараагийн хэд хэдэн башёг харая. Энэ Базарсад Анандаас түрүүлж жүрёд дэвшиж байсан боловч тэнд мөн ч их удлаа даа. Манайхан уг нь макүшитагийн эхний 15 дотор л жаахан гацаж байгаад нэг гараад ирвэл тэгээл удалгүй л дээд зиндаад гараад ирдэг дээ. Энэ хүн л их удлаа, одоо тэгээд дараа башёгоос туршлага суугаад сайн барилдаад эхлэх байхаа, сэкиваки болчихоосой доо. Нямсүрэн бол сэкиваки болчих байлгүй дээ, гэмтэл энэ тэр нь сэдрэлгүй гаагүй байгаад байвал тэгээд бярдаад бярдаад л яваад байна байх даа :-D Харүмофүжи Бямбадоржийн хувьд энэ удаа аварга болж чадсангүй замын дундаас буцлаа. Одоо дахиад л эхнээс нь тэмцэж эхлэнэ дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Нагоя башё (7.12-26ны хооронд)

Postby tevez » Fri Jul 31, 2009 11:21 am

asa turuulehq bolohoorl sumo sonirhol buurah yumaa
tevez
 
Posts: 108
Joined: Thu Aug 31, 2006 2:50 pm
Location: U.S.A...

Previous

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest