Кёкvтэнзан Б.Энхбат их аваргын давааны зуучлагчаар тодорчээ -
Их аварга хацу башёд тvрvvлнэ хэмээн амласнаа биелvvлсэн нь
Мэргэжлийн сумогийн шинэ оны Хацу башё болж багагvй хугацаа єнгєрлєє. Хvмvvсийн урьдчилан тааварлаж байсанчлан Их аварга энэ удаагийн тэмцээнд тvрvvллээ. Их аварга ч гэсэн башёгийн ємнє “Би бэлтгэлээ бага ч хийсэн их ч хийсэн сайн хангагддаг. Энэ жил би ємнєх жилийнхээс илvv амжилттай барилдана гэсэн зорилго єєртєє тавиад байгаа. Хvчтэй єрсєлдєгчид олон байгаа ч надад саад болж чадахгvй. 19 дахиа тvрvvлсэн ч 2006 онд би сэтгэл дvvрэн барилдаж чадаагvй. Энэ онд би 2005 онд барилдаж, 84 удаа ялсан амжилтаасаа давж барилдана. Миний сумоч болсоны гол зорилго маань дээд зиндаанд 32 удаа тvрvvлсэн алдарт Тайхогийн амжилтыг эвдэх. Тийм учраас би хичээнэ ээ” хэмээн дасгалжуулагчдаа амласан гэдэг. Тиймээ тэр 2007 оны амлалтаа биелvvлж эхэллээ. Хэн дуртай аавын хvv хэзээ нэгэн цагт улс орныг минь эзэрхийлж явсан арлын орны Ерєнхий сайдыг ємнєє бєхийлгєж, эзэн хааных нь цомыг бяр хvч, ид жагсаж яваа 27 насандаа 20 тvрvvлэн хvртэж чадаа ч билvv. Цаашдаа хичнээн олон удаа тvрvvг нь авч мэргэжлийн сумогийн дээд зиндаанд ямар тvvхэн дээд амжилт тогтоохыг хэн ч vл мэдэх билээ.
Их аварга Д.Давгадорж агуу аваргуудын эгнээнд орлоо
Сумод 20 тvрvvлж байж Агуу аварга нэр авдаг. Ийм чимэгтэй аварга Японы сумогийн тvvхэнд дєрєвхєн байдаг. Домогт их аварга Тайхо 32, Чиёонофvжи 31, Китанори 24, Таканохана 22 тvрvvлж байжээ. Харин Их аварга Дагвадоржид дєрєвхєн хvнд оногдсон онцгой эрх ийнхvv 2007 оны нэг сарын Хацу башёд тvрvvлсэнээр олдлоо. Их аваргын хувьд Агуу аваргын болзлыг хангасан ч Японы иргэн биш учраас ийм эрх олдохгvй болоод байгаа аж. Зєвхєн Японы иргэн ийм эрх эдэлдэг учраас Дагваад зориулан Сумогийн холбоо дvрмээ єєрчлєх боломжгvй гэж vзэж байгаа гэнэ. Агуу аваргуудад сумогийн холбооноос нэгэн дархан эрхийг олгодог байна. Энэ нь єєрийн нэрээр дэвжээ нээж болох эрх юм. Тайхо, Китанори нар энэ эрхээ эдэлж, дэвжээтэй болсон бол их аварга Таканохана аавынхаа дэвжээг євлєн авч єєрийнхєє нэрээр нэрлэсэн. Харин Чиёонофvжи хvний дэвжээ авчээ. Их аваргыг Агуу аваргуудынхаа эгнээнд оруулан, єєрийн иргэн болговол Япончуудын хувьд их ашигтайг тэд аль хэдийнэ тооцоолсон байгаа. Их аварга Дагвадоржийн хувьд бvх зvйл дээр Японы талын байр сууринаас оролцох болно. Нєгєє талаас Дагваа хэдийгээр харийн иргэн болсон ч судсаар нь монгол эцэг эхийн цус гvйж байгаа цагт монголоос очсон хvvхдvvдийг дуртайяа єєрийн дэвжээнээ хvлээж авах эрхтэй болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг их аварга єєрєє л гаргах vлдлээ. Уг нь “надад Японы иргэн болох шаардлага байхгvй” гэж ємнє нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсансан.
Сvмогийн хуучинсаг vзэлтэнгvvд их аваргыг найраагаар давдаг хэмээн буруутгалаа
Сумогийн хуучинсаг vзэлтэй консерватив фенvvдэд Асашёорюvг шvvмжлэх шалтгаан мундахгvй байдаг. Тэд хамгийн тvрvvнд “манай vндэсний спортод гадаадын бєх давамгайлаад байна” гэж сэтгэлээр унадаг. Сумо бєх нь vнэнч байдал, дэг журмаараа алдартай. Гадаад хvн байж Японы vндэсний спортод ийм хэмжээний єндєр амжилт гаргасан болохоор хэт хуучинсаг фенvvдэд бол том цохилт болдог бололтой. Тэр дундаа тэд Дагвааг их аварга хvн байж, энэ спортод манлайлагч болсон ч бусад гадаад бєхчvvд шигээ нарийн дэг жаягийг нь дагадаггvй, их зантай гэх мэтээр шvvмжилж сэтгэлзvйн дайралт хийх нь энvvхэнд байдаг. Тиймдээ ч энэ удаа тvvнийг дээрх хуучинсаг vзэлтнvvд нэр нь vл мэдэгдэх бєх болон “Шукан Гендай” хэмээх долоо хоногийн сэтгvvлтэй хамтран “Єрсєлдєгчдєє мєнгє тєлж даваагаа ахиулдаг. Тэр ч бvv хэл Хацу башёгийн 15 барилдааны 12 даваа тус бvрийг нь 6500 доллараар худалдан авчээ. 2006 оны 11
сард болсон Кюшю башёгийн ялалтыг ч ийм замаар авсан” гэсэн сенсаацийг тарьсан нь єдгєє Японд жинхэнэ дуулиан дэгдээгээд байна.
Кёкvтэнзан Б.Энхбат их аваргын найрааны зуучлагч уу?
Тэд Асашёорюvг сумогийн гандан бууршгvй хааныхаа байр сууринаас буухгvйн тулд єрсєлдєгчидтэйгээ барилдааны ємнє тохиролцоон хийдэг хэмээн буруутгаад байна. Тэр ч бvv хэл энэ бусармаг vйл ажиллагаандаа кекvтэнзан Энхбатыг ашигладаг хэмээн буруутгалаа. Кекvтэнзаныг монголын анхны сумочид болох кекvшюзан Батбаяр, кекvтэнхо Цэвэгням нарын хамт сумогийн ертєнцєд орж байсан гэдгээр нь андахгvй мэднэ. Дээрх дуулианы дараа Энхбатыг сумогийн холбооныхон дуудаж байцаасанд энэ талаараа эрс няцаасан хариулт єгчээ. Тvvнээс энэ талаар асуусан сэтгvvлчид ч гэсэн “Иймэрхvv маргаантай яриа гарч л байдаг шvv дээ. Сумод 1992 онд орсноос хойших энэ хугацаанд ийм тохиролцоо найрааны зvйл байдаг талаар юу ч мэдэхгvй гэж хариулахад нь:
-Та барилдааны ємнє зарим нэгэн бєхчvvдтэй уулзаад зогсож байдаг. Ийм зvйл байх боломжтой гэдгийг нотлоод байгаа юм шvv? гэж асуухад
-Сумочид бидэнд ойр зуурын юм ярих vе зєндєє гардаг” гэж хариулжээ.
Сvмогийн холбооныхон vvнд хэрхэн хандав
Сумо сонирхогчдийн хандлага буураад жилд зургаан удаа болдог сумогийнхоо тэмцээний vзэгчдийн тоог нэмэхээр анхаарлаа хандуулан хичээн ажиллаж байгаа энэ vед их аваргыг ийм яриатай холбогдсон нь Сумогийн холбооныхныг энэ асуудалд анхаарал хандуулахад хvргэжээ. Тиймээс энэ асуудалд орооцолдсон байж болзошгvй 14 сумочинг байцаажээ. Харин Хацу башёгийн гурав дахь єдрийн барилдаанд их аваргыг давсан Магаширагийн нэг номерийн бєх Дэжимаг байцаагаагvй гэсэн. Дээрх 14 сумоч бvгд vvнийг няцаасан . хариулт єгсєн байна. Дахин дєрвєн озэки цолтон буюу Чиётайкай, Кайо, Тлчиазумо, Котоошюv нарыг Асашёорюvгийн хамт байцаахад бvгд л эрс няцаасан хариулт єгчээ. Их аварга Дагвадорж vvний дараа хэвлэлийнхэнд “намайг Озэки болсноос хойш янз бvрээр хэлдэг байсан. Тэр бvрд би юм хэлэхгvй єнгєрєєдєг. Энэ удаагийнх арай дэндлээ. Бид дэвжээнээ гараад амьдралынхаа тєлєє тэмцэлдэж байгаа юм шиг барилддаг. Ийм тєрлийн мэдээллийг нэрээ нууцлан єгсєн гээд байгаа тэр сумочиноос барилдаж vзсэн vv? гэж асуумаар байна. Хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдvvлнэ” гэж хэллээ. Єнєєдєр дєрвєн агуу аварга, Сумогийн холбооны ерєнхийлєгчийн Китаноvми болон сумогийн хамгийн дээд зэрэглэлд яваа зургаан бєх хамтран эцсийн дvгнэлтийг гаргах аж. Монгол бєхийн босоо цагаан хийморь Дагвааг ивээх болтугай.
Энэ дуулианд сvмо сонирхогчид итгэсэнгvй
Японы сумо сонирхогчдын ихэнх нь энэ мэдээлэлд аварга аваргаараа тєрдєг юм гэсэн байр сууринаас хандаж байгаа аж. Монгол бєх бол 2000 жилийн тvvхтэй. Дагвадорж эртний бєхийн удамтай айлын хvv. Энэ хvний цусанд 2000 жилийн тvvхтэй монгол бєхийн ген байгаа. Хvйтэн хатуу ширvvн уур амьсгалтай монгол нутгийн хvний бие бялдар бол Япон хvнийхээс єєр шvv дээ. Мєнгєєр давдаг уу vгvй гэдгийг дараа дараагийн барилдаануудаас аяндаа харагдана биз дээ. Vнэндээ бол 6500 доллар гэдэг бага, мєнгє шvv дээ. Тэр бєх vнэхээр чадалтай байгаад аваргыг давж чадвал нэгдvгээрт бооцооны мєнгє гэж 6500 доллараас илvv мєнгє авна. Бас дээр нь сумогийн холбооноос аваргыг давсан бєхийн шагнал “Алтан од” гэж асар том шагнал авдаг. Тэгэхээр энэ мэдээлэл vнэнд нийцэхэд бэрх юм ” гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд их аварга маань их долоо хоногийн даваа гарагт эх орондоо ирж албан ёсоор тайлбар хэлэх юм байна.
http://www.olloo.mn