СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Mon Feb 06, 2006 7:03 am

Их аварга тvрvvлэв.

Єнєєдєр сумогийн єргєє Рёгоку Кокугикан-д 95 000$ шагналын сантай хасагдах журмаар явагдсан нэг єдрийн тэмцээн амжилттай явагдаж єндєрлєлєє. Yзvvр тvрvvнд их аварга Давгадорж залуу єрсєлдєгч Хакухо Даваажаргалыг окуридаши мэхээр хаясанаар єнгєрсєн башод унасан даагаа нэхэж чадлаа. Тэрээр 4д мєн Коккайг хаяжээ.
Хакухо 8-д Амаг урагш гуд татах 4т Кёкутэнхoг барьцгуй тvлхэж гаргах мэхээр тус тус орхисон байна.
Єнгєрсєн тэмцээний тvрvv бєх озэки Точиазvма 8-д Цэвэгнямд дэвжээний захад мушгиулсанаар Япон дэмжигчидээ "гомдоолоо".
Учир нь Макуучи зиндааны 40 бєх оролцсон тус тэмцээний их шєвєгт Точиазyмагaас єєр Япон бєх vлдэж чадсангvй. Yлдсэн 7нь дандаа гадаа бєхчvvд байлаа.
Xару башод цолоо хамгаалж барилдаж ёстой озэки Каой эхний тойрогт Хакурозанд унасан бол Чиётайкай бvр оролцсонгvй. Харин шинэ озэки Котоошу 8д Гvрж бєх Коккайд унажээ.

Журёд єнгєрсєн тэмцээний аварга Точинонада аваргалсан
байна.


Тэмцээний vзvvр тvрvv:
Image
Last edited by 21Grams on Thu Apr 05, 2007 8:41 pm, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Feb 18, 2006 8:53 am

Өнөөдөр Тоокёо хотын нэгэн зочид буудалд Такасаго дэвжээ болон Асашорюүг дэмжигчдийн клубаас ёкозүна Асашорюүгийн түүхэнд анх удаа 7 дараалан түрүүлсэн амжилтыг мялаах найр боллоо.

Энэ үеэр аварга маань "1-р сарын тэмцээнд түрүүлж чадаагүй нь харамсалтай ч ирэх тэмцээнд хичээх болно" гэж өгүүлэв. Бага зэрэг ханиадтай боловч бэлтгэлээ яс хийж байгаа бололтой.

Уг найранд Ардчилсан Намын ЕНБД Хатояма Юүки зэрэг улс төрчид, нэрт хөтлөгч Мино Монта зэрэг урлагийнхан оролцсон 1600 орчим хүн оролцсон бөгөөд Мэргэжлийн Спортын Холбооны тэргүүн, Ерөнхий Сайд асан Мори "Асашорюү бол шилдгүүдийн дундах шилдэг нь билээ" гэж ярьжээ. Дашрамд дурьдахад аварга маань сүүлийн 2 жил дараалан Японы шилдэг мэргэжлийн тамирчны алдрыг хүртсэн билээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Feb 18, 2006 9:20 am

Хакухо Даваажаргал маргааш эх орондоо ирэхээр болжээ. Даваажаргал цагаан сарын vеэр тодорхой шалтгааны улмаас нутагтаа шинэлэж чадаагvй билээ. Тэрээр энэ удаад ойролцоогоор 7 хоног орчим Монголд удах тєлєвлєгєєтєй байгаа бєгєєд гол зорилго нь аав ээжийнхээ дэргэд хэд хоног сайхан амарч авах санаатай гэж ярьжээ.
Дашрамд сонирхуулахад Мєєеє аваргын ганц xvv эх орондоо ирэхээрээ аавынхаа євєрт унтдаг юм гэнэ лээ шvv. Тэрээр vvнийгээ аавынхаа хvч чадлаас биедээ шингээж авч байгаа юм гэж тайлбарладаг гэж байгаа. :-P

Монгол руугаа зорчих онгоцны тийз авчихаад байгаа нь:
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Khosoo » Sat Feb 18, 2006 6:02 pm

Үнэн үнэн. Нээрээ Асановака зодог тайлж үс хөндөх ёслолоо хийсэн...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 21Grams » Thu Feb 23, 2006 5:14 pm

Хакухо М.Даваажаргал: Гарыг минь ганзганд хєлийг минь дєрєєнд хvргэсэн Кёкvшюзан ахдаа талархаж явдаг

Хакухо М. Даваажаргал долоо хоногийн "томилолт" євєрлєн эх орондоо амрахаар иржээ. Японы мэргэжлийн сумогийн ирээдvйн их аварга гэж сумо сонирхогчдын хараанд єртєн, арлын бяр ихтэй хvчит аварга, арслангуудтай тэнхээ мэдэн барилдаж яваа Хакухо М.Даваажаргалын єнгєрєгч сарын барилдаан сумогийн ертєнцєд шуугиан тарьсан. Их аварга бууж єгснєєр Хакухо тvрvvлж чадсангvй гэх шуугиан хоёр орныг дамжин тvгэж байна. Аз, эз дагуулсан тэрхvv барилдааны дараа Хакухо маань анх удаа Монголын сэтгvvлчдэд ам нээснийг "Зиндаа" сонин хvргэж буйдаа баяртай байна. Хакухо ирсэн даруйдаа хєдєєгєєр явж уул толгодоо эргэдэг заншилтай. Тэрээр "Зиндаа" сонины сэтгvvлчдийг гэртээ тусгайлан хvлээн авч уулзсан бєгєєд бага нас, идэр vе, барилдаж эхэлсний дараах он жилvvдийн дурсамжаасаа илэн далангvй хуваалцсан юм.

Биднийг гэрт нь очиход дэлхийд алдартай Английн "Тrans World sport" телевизийн сэтгvvлчид Хакухогоос ярилцлага авч байсан. Тэд Монголын vндэсний баяр, монгол спортын тухай тэр дундаа Хакухо М.Даваажаргалын талаар нэвтрvvлэг бэлтгэхээр иржээ. Ирэх гурван сарын сvvлээр "Тrans World Sport" сувгаар гарах энэхvv нэвтрvvлгийг загвар ємсєгч Р.Оргил Монгол тvмэндээ vзvvлнэ хэмээн амласан юм. Хакухо "Англид очиход та нєхєд газарчилж, олон сайхан юм vзvvлээрэй, Японд очиж дахин бичлэг хийхдээ Япон хэл сайн сураарай" хэмээн багагvй хошигноод авсан. "Зиндаа"-гийн уншигчдад ЗИНДАА єндєр амьдрахыг билэгдсэнээр эхэлсэн Хакухо М.Даваажаргалын сонирхол татам ярилцлагыг хамтдаа сонирхъё.

-Та аян замдаа сайн явж ирэв vv?

-Сайн явж ирлээ. Та бvхэн сайн сууж, сар шинэдээ сайхан шинэлсэн биз дээ.

-Эх нутагтаа ирээд хэд хонож байна. Хэдийд буцах вэ?

-Долоо хоногийн хугацаатай ирсэн. Эх нутагтаа ирсэн гол зорилго нь Япончууд миний тухай нэвтрvvлэг хийхээр болоод, монголд зураг авах гэж ирсэн. Би уг нь Арслан болсныхоо дараа хийе гэсэн чинь тэр vед олон хvмvvс хvрээлчихнэ, арслан болохоос чинь ємнє хийвэл их vнэ цэнэтэй зvйл болох байх гээд хамт ирээд байна.

-Та багаасаа зvлэг ногоон дэвжээнд ноцолдож єссєн. Саяхан сар шинэ болж єнгєрлєє. Yндэснийхээ баяраар сэтгэл зvрх чинь монголдоо байсан биз?

-Тэгэлгvй яахав. Интернэтээс харна. Утсаар ярина. Бvх зvйлvvд уялдаа холбоотой юм шиг санагддаг. Яагаад ч юм бэ сэтгэл хєєрєєд, бодогдоод байдаг. Наадам, цагаан сарын vеэр тэндээ ялагдчихгvй юмсан гэсэн сэтгэлтэй барилддаг даа.

-Хэрвээ одоо барилдаж байсан бол гэж боддог уу?

-Хэрвээ vндэсний бєхєєр барилдаж байсан бол ийм хэмжээнд хvрэх байсан болов уу даа. Гэхдээ тодорхой хэмжээний амжилт vзvvлчихсэн байх байсан.

-Анх таныг энэ их спорт руу хєтєлж оруулсан хvн бол Кёкушюзан Д.Батбаяр байх аа?

-Мэдээж миний анхны багш Кёкvшюзан Д.Батбаяр ахдаа би vнэн сэтгэлээсээ талархаж явдаг. Єдий зэрэгт хvрэхэд минь гарыг минь ганзаганд хєлийг минь дєрєєнд хvргэсэн хvн гэж бодож явдаг.

-Кёкvшюзан маань "мэхний их дэлгvvр" гэж нэрлэгдэж байлаа. Та ч гэсэн олон сайхан монгол бєхийн мэхнээс хийдэг. Та єєрийн эрхгvй тэр мэхнvvдээ хийдэг vv, эсвэл дасгал сургуулилтаар эзэмшдэг vv?

-Монгол бєхийн дасгал сургуулилт хийдэггvй. Багаасаа монгол бєх барилдаж байсан болохоор сурсан мэхнvvдээ хийлгvй яахав. Гэхдээ хамаагvй монгол мэх хийвэл хvнд жинтэй, том биетэй улс чинь бэртэл гэмтэл их авдаг. "Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэг шиг сумогийн мэхнvvд тvлхvv хийж байна даа.

-Мэдээж, хамгийн ойрын зорилт тань Арслан цол болов уу?

-Арслан цолыг л авна даа. Дараа сард 12 даваа давбал Арслан цол єгнє гэсэн болзол байгаа. Гэхдээ урьдчилаад хэлж мэдэхгvй байна.

-Гэхдээ хvн єєртєє хэр итгэлтэй байснаас амжилтанд нєлєєлєх тал байдаг?

-Сая єнгєрсєн нэг сарын тэмцээн маш сайхан тэмцээн болж єнгєрлєє. 13 давлаа. Миний хамгийн дээд амжилт шvv дээ. Энэ барилдаанаас их ч сургамж авлаа. Бараг тvрvvлэх хэмжээнд очлоо. Ингэж барилдаж болдог юм байна гэсэн сайхан итгэл, урам зориг єгсєн. Тэр сайхан цолонд хvрэхэд тийм ч холгvй юм байна гэж бодогдсон.

-Та єнгєрсєн сарын тэмцээнд ийм амжилт vзvvлнэ гэж таамаглаж байв уу?

-Бэлтгэл, сэтгэл санаа гээд бvх зvйл маш сайн хангагдсан байсан болохоор ийм амжилт гаргасан байх. Анх удаагаа л зургаа дараалан давлаа шvv дээ. Ингэж барилдвал болдог юм байна гэсэн их урмыг єгсєн дєє. Бас жаахан жин нэмсэн маань ч нєлєєлсєн байх.

-Ер нь жин нэмэх нь барилдаанд их нєлєєлнє биз?

-Сумод амжилт vзvvлэх vндсэн гурван зvйл байдаг. Мэх, биеийн байдал, зориг. Энэ гурав л яг сайхан жигд таарч байж сумод их амжилт vзvvлдэг.

-Єнгєрсєн сарын тэмцээн их шуугиан тарьсан. Их аварга унаад єгчихлєє, Хакухо тvрvvлэх байсан юм гээд л... Харин та энэ талаар ямар бодолтой байна. Бид таны сэтгэгдлийг хамгийн олон уншигчтай сониноороо дамжуулж, монголын ард тvмэнд анх удаа хvргэж байгаадаа мэн баяртай байна?

-Миний хувьд бvх хvчээ дайчилж барилдсан. Тиймээс ч сэтгэл маань хєдєлж жаахан сандарсан байх.. Гэхдээ барилдаж дуусаад бичлэг харж байхад аварга маань гар нь жаахан гэмтэлтэй байсан болоод уначихлаа гэж бодогдсон. /нэлээн бодож, хэсэг хугацаанд дуугаа хураав. Сурв/

-Аварга маань арай ч унаж єгєєгvй байлгvй дээ гэж vv?

-Тиймээ.

-Гэхдээ та аваргыг єєрийнхєє оронд байсан бол гар хєл гэмтсэн байсан ч хичээх байсан гэсэн бодол тєрєєгvй гэж vv?

-"Бєх хvн бvдvvн євсєнд" гэгчээр аварга маань гэмтлийн улмаас биеэ барьсан байж магадгvй. Тэр их аварга биеэ барьж байна гэдэг чинь. Тэгээд ийм амархан уналаа даа. Ер нь аваргыг урьд тэгж унаж байсныг би ер хараагvй.

-Нулимс чинь гарсан уу?

-Уйлсан юм байхгvй ээ. Хамгийн гол нь энэ барилдаанд би хоёр ялагдал авсан. Тэр хоёр барилдаанд л ялсан бол тvрvvлэх байсан. Нэг даваа гэдэг асар их ач холбогдолтой. 11-р сарын тэмцээнд би ес ялсан. Хэрвээ дахиад нэг л ялсан бол 10, одоо 13 гээд дараа сарын тэмцээнд 10 ялахад л "Арслан" цол авчих байсан. Тэгэхээр 12 давна гэдэг маш хvнд. Барилдаан болгон хариуцлагатай болж байгаа юм.

-Таныг давсан тэр хоёр бєхийн аль нь "би тvvнийг л давах байсан даа" гэж бодогдсон бол?

-Ямар ч єрсєлдєгчєє энэ муу бєх гэж болохгvй. Сая бол Точиноханаг л ялах байсан. Бэлтгэл дээр ер ялагддаггvй байсан хэрнээ яг барилдааны vед унахад харамсалтай санагдсан. Хvний сэтгэл санаа их сонин юм. Ялагддаггvй юм чинь гэж гараад ялагдчихаж байгаа юм. Тайвширдаг юмуу яадаг юм, єєрєє ч мэддэггvй.

-Барилдааны дараа Их аварга та хоёр мэдээж энэ талаар ярилцсан байх?

-Аваргатай тэмцээний дараа ер уулзалдаагvй байж байгаад 2-р сарын 5-нд болдог шатласан барилдаан дээр уулзсан. Аварга маань "болсонгvй дээ" л гэсэн. Би юу хэлэх вэ дээ.

-Монголын ард тvмний сэтгэл зvрх сумочидтойгоо хамт байдаг. Тvvнээс гадна Япончууд таныг маш их дэмжиж байгаа нь ажиглагддаг шvv. Тэр хvмvvсийн сэтгэл хєдлєл, таныг дэмжиж байгаа нь яг барилдааны явцад танд мэдрэгддэг vv?

-Хамаг сэтгэл санаа барилдаандаа чиглэсэн байдаг болохоор тийм зvйл бараг мэдрэгддэггvй. Гэхдээ мэдээж тэр хvмvvсийн дуу чимээ сонсогдоно. Гэхдээ барилдааны vед анхаарлаа сарниулж болохгvй.

-"Хакухог унагаа" гэсэн vг бас сонсогдоно биз?

-Сонсогдолгvй яахав. Монголчуудад ялагдах ёсгvй, гадаадынханд ялагдах ёсгvй гээд л. Зарим нь ижилхэн Азиуд гэнэ. Зарим нь "гадаад хvнд ялагдаж болохгvй шvv Хакухо" гэнэ. Гэтэл би єєрєє гадаад хvн байдаг. /инээв/ Япончууд ер нь их чєлєєтэй хvмvvс. Ямарваа нэгэн байдлаар миний нэр сонсогдоход тодорхой хэмжээгээр надад хvч зориг єгдєг.

-Аав ээж тань таны барилдааныг vзэхээр очсон vед та илvv сандардаг уу?

-Тэгэлгvй яахав. Сумог тэнд монголчууд их vздэг. Хамгийн эвгvй нь Хакухо гээд сурчихсан болохоор Даваажаргалаа гэж дуудахаар юу билээ гээд, гайхаад жаахан сандардаг.

-Японоос ойрд аварга тєрєхгvй нь гэсэн эмзэглэл Япон хvмvvст байдаг. Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч бас энэ тухай бичдэг. Та энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Аварга гэдэг цол vнэхээр тасархай. Аварга гэдэг vгийг тэгж хамаагvй ч ярьдаггvй. Ойрын таван жил Японоос аварга тєрнє гэдэг хэцvv дээ. Манай Их аварга залуу байна, гадаадын хvчтэй бєхчvvд байна. Тэр бvгдийг ялж байж дээшээ гарна гэдэг ч их хэцvv. Гэхдээ Япончууд ирээдvйн аваргаа Ёконосатог/19 настай. Сурв/ гэж vздэг.

-Таны хамгийн их сэтгэл хєдлєж байсан vе чинь хэзээ байсан бэ?

-Хамгийн анх удаа 19 настайдаа барилдаж, ялахдаа маш их сэтгэл хєдєлж байсан.

-Баярын нулимс унагаасан байх даа?

-Маш их баярласан. Нутгийн бєх байсан л даа. Тэр vедээ ерєєсєє итгээгvй. Тэгээд бооцоогоо авахдаа ялчихсан юм байна, зvvд биш юм байна даа гэж бодсон. /инээв Сурв./

-Анх бооцоо авч байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Хамгийн анх авсан бооцооныхоо дээжийг єєрийнхєє дэвжээний ээждээ бэлэглэж байсан. 300 доллар байсан санаж байна.

-Одоо ч гэсэн бооцооныхоо дээжээс ойр дотныхоо хvмvvст єгнє биз?

-Тэгэлгvй яахав. Аварга хvнийг ялна гэдэг vнэхээр хэцvv байдаг. 11-р сард аваргыг ялаад авсан бооцооныхоо дээжээс багш, менежер, туслагч, vсчин, шvvгч нартаа єгсєн.

-Барилдааны ємнє бусад бєхчvvдээ судалж амждаг уу. Ер нь тийм хугацаа гардаг болов уу?

-Бєхчvvд нэгдсэн бэлтгэл хийдэг. Тэгэхэд л энэ бєхтэй ингэж барилдвал болох юм байна гэдгийг харж авахаас биш айхтар судлаад байдаггvй. Харин єєрийнхєє барилдаан болгоныг бичлэгээр vзэж, алдаа оноогоо дvгнэдэг.

-Яг барилдаан эхлэх тэр агшинд танд юу бодогддог вэ?

-Дэвжээн дээр гарахдаа ямар ч байсан єєрийнхєє барилдааныг хийнэ гэж гардаг. Харин нэр дуудах тэр мєчид эх орон, аав ээж, уул ус, багш нар, тэр их бэлтгэл гээд их зvйл бодогддог. Спортын хvн сандрахгvй байна гэж байхгvй. Тодорхой хэмжээгээр жаахан ч гэсэн сандардаг. Хамгийн гол нь хvний барилдаанаар барилдахгvй, єєрийнхєє барилдааныг хийнэ гэсэн зорилго тавьдаг.

-Єєрийнхєє ямар мэхэнд итгэдэг бол?

-Би тэгж цохиж, барьж барилддаггvй. /инээв/ Барьж авахгvй л бол миний барилдаан гардаггvй. Хамгийн гол нь тогтоогоод тэгээд л дараагийн мэхэндээ шилжинэ дээ.

-Барилдаан эхлэхийн ємнє сумочид харцаараа тэмцэлддэг. Энэ vед сэтгэл санааны бэлтгэл хэр хийж чаддаг вэ?

-Барилдахаасаа ємнє дэвээ шаваа хийж байх vед сэтгэл зvйн барилдаан ид явагдаж байдаг. Миний хувьд єрсєлдєгчийнхєє нvд рvv учиргvй хараад байдаггvй.

-Одоо бодож байхад танд яг харцаараа ялж, ялагдаж байсан барилдаан байдаг уу?

-Байлгvй яахав. Зєндєє байгаа.

-Та монголд vсчинтэйгээ ирсэн vv?

-Yгvй ээ, ганцаараа л ирсэн. Энд vсээ янзлаад байх шаардлага байхгvй дээ.

-Монгол хvн болгон л сайн барилдаасай гэхийн хажуугаар бэртэл битгий авчихаасай гэж ханцуй дотроо залбирдаг?

-Тамирчин хvнд гэмтэл бэртэл маш хvнд тусдаг. Би єєрєє ч гэсэн бэртэл авч байсан болохоор ямар хэцvv байдгийг мэднэ. Гэхдээ ямар бэртэл авна гэж барилдах биш дээ.

-Жингийн талаар юу гэж бодож байна. Цаашдаа ер нь хэд хvрэх бол?

-Жингийн талаар бодсон юм байхгvй ээ. Єєрийн эрхгvй л таргалаад байгаа.

-Эх нутагтаа ирээд хамгийн тvрvvнд юу хийхийг хvсдэг вэ?

-Гэр лvvгээ л их яардаг даа. Гэртээ ирээд ээжийнхээ хийсэн гарын хоолыг идэх ч бас жаргал шvv.

-Тэнд монгол зоогийн газрууд байдаг биз. Ер нь амт нь дєхєж очих уу?

-Тэнд євєрмонгол зоогийн газар их байдаг. Ганц л монгол зоогийн газар байдаг. Тэндээ орно, хааяа бас борц энэ тэр аваачиж єгєєд шєл хийлгээд уучихна. Хуушуур, цуйван гээд л монгол хоолнууд гоё шvv. Сайхан борцтой шєлєє уугаад хєлс гарах ч бас сайхан шvv.

-Ж. Мєнхбат аваргыг мэдэхгvй монгол хvн vгvй. Танд ч гэсэн аавын чинь амжилт эрч хvч нэмдэг байх гэж бодогдох юм?

-Тэр хvний дэргэд миний амжилт юу ч биш. Мэдээж бvх хvчээ дайчилж чадвал аварга болоод тэр хvний амжилтанд жаахан ч гэсэн дєхье л гэж бодож байна даа.

-Таны хамгийн сэтгэлээс чинь гардаггvй аавын тань ямар барилдаан байдаг вэ?

-Мижиддорж гуайтай vзvvр тvрvvнд vлдэж, улсад тvрvvлсэн тэр барилдаан санаанаас ер гардаггvй. Тэгэхэд Мижиддорж гуай заан цолтой байсан байх. Аав харин 22-хон настай залуу байж тэр том бєхчvvдтэй ёстой л бяраа гаргаж барилдаж хаяад л. Одоо хэр нь бичлэгийг нь байнга vздэг.

-Багадаа та vндэсний бєхєєр л барилдана гэж бодож байв уу?

-Тэгэлгvй яахав. Зvvд, мєрєєдєл маань л байсан. Аав маань Олимпид мєнгєн медаль авсан. Харин би "аав мєнгє авсан юм чинь би алтыг нь авна" гээд л онгирч явдаг байлаа. Яг барилдъя гэсэн vед аав "одоохондоо хэрэггvй" гээд барилдуулаагvй юм. Харин одоо энэ манай байрны урд талын шийдэн дээр єдєржингєє єнждєг байсны хvчээр сагс маш сайн тоглож сурсан.

-Одоо тэндээ сагс тоглож байна уу?

-Хааяа л тоглодог. Жин ихтэй болсон болохоор жаахан гvйгээд л хєлс гоожоод, ядраад байдаг болчихсон. Гэхдээ бас шидэлт энэ тэр гээд хуучны юм байнаа. /инээв. Сурв/

-Япон сумочдын хувьд барилдахаас єєр ямар спортод гайгvй "эвсэлтэй" байдаг бол?

-Япончууд гольф их тоглодог. Би ч гэсэн сvvлийн vед тоглодог болоод байгаа. -Гольфийн бооцоо нь єндєр байдаг гэсэн. Та авч vзэв vv? -Аваагvй ээ, би дєнгєж эхлэн суралцагч.

-Гольф тоглох vед ямар мэдрэмж тєрдєг бол?

-Сэтгэл санаа сайхан амардаг. Юун нєгєє барилдаан мартагдчихсан байгаа юм чинь.

-Та багадаа ааваасаа гадна ямар бєхийг хvндэлж, харж явдаг байсан бэ?

-Би Б.Бат-Эрдэнэ аваргыг их хvндэлдэг. "Зиндаа vнэлэх барилдаан" гэж болдог байсан даа. Тэгэхэд одоогийн Ганбат заанд хавируулаад унахад нь єєрєє унасан юм шиг л болсон.

-Д.Батбаяр, Д.Дагвадорж гээд манай сумочид сан байгуулаад ажиллаж эхэлсэн. Танд ч гэсэн тиймэрхvv бодсон зvйл байгаа юу?

-Тэр талаар бодолгvй яахав. Тодорхой хэмжээгээр монголдоо юм хийе гэсэн бодол байгаа. Одоохондоо хэлээд яахав, бvтэхгvй байж магад. Монголдоо байхгvй зvйлийг оруулж ирэх юмсан гэж бодож байгаа.

-Уучлаарай, эвгvй асуулт тавьж байгаад. Та бага байхын л бєх тайлбарлагч Ганбаатар агсаны дэргэд єссєн. Тvvнийг бурхан болсныг дуулахад танд хэцvv байсан биз?

-Ганбаатар ах маань зуурдаар єнгєрсєн тухай сонсоод би vнэхээр итгээгvй. Одоо хvртэл итгэж чадахгvй л байна. Хэрэв байсан бол "Миний дvv сайн уу" гээд одоо ороод ирж байгаа даа. Цусны холбоо байхгvй ч гэсэн багаасаа л хамт бэлтгэл сургуулилт хийж, тєрсєн ах дvv шиг бие биеэ хайрлаж явдаг байлаа. Саяхан л бид хамтдаа хоолонд орж байсан даг. Yнэхээр сонин юмаа. Манай гэрийнхэн барилдааны vед сэтгэл санаа нь хямарчихна гээд тэр vед нь хэлээгvй байсан. Харин би тэнд бєхчvvдээсээ сонсоод арай vгvй байлгvй дээ гээд ер итгэж єгєєгvй. /хоолой нь зангирав. Сурв/

-Тэр хvний тухай таны сэтгэлээс гардаггvй дурсамжаасаа хуваалцаач?

-Намайг жаахан байхад тэр хэд Тэрэлжид бэлтгэлд гардаг байсан vеийг ер мартдаггvй. Ганбаа ахыг Хадаа ах/ Хадбаатар аваргыг хэлж байна. Сурв/ шоглоод л, сvvлд та тэгдэг байсан шvv дээ гээд том болсон хойноо хэлсэн чинь "тийм vv чи тэгэхэд их жаахан байсан байж яаж санадаг байнаа" гэдэг байж билээ.

-Та бидний ярилцлага єндєрлєж байна. Та монголынхоо ард тvмэнд юу хэлэх вэ?

-Монголынхоо ард тvмэндээ хандаж, биднийгээ унахад нь тvшиж, давахад нь хамтдаа баярлаж, сэтгэл зvрхээрээ хамт байдагт баярлаж явдаг шvv. Бид ард тvмнийхээ итгэлийг алдахгvй улам их амжилттай барилдана. Тэгээд ирж байгаа нохой жилдээ хамгийн гол нь эрvvл байгаарай гэж захимаар байна.

-Танд баярлалаа. Ирээдvйн аварга болоорой гэж ерєєе!

Зиндаа сонины 2006 оны 02-р сарын 07

Д.Индранил, Г.3улбаяр
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nobun@g@ » Sat Feb 25, 2006 11:51 am

Японы Сумогын холбооноос гаргасан орлого зарлагын мэдээгээр бол 2005 онд нийтдээ 13770000000 эн бую ойролцоогоор 137 сая 700 мянган долларын орлого олж, 128 сая 900 мянгыг нь зарлагаджээ. Цэвэр ашиг нь 8 сая 800н мянган доллар байгаа нь ємнєх жилийнхээс 7 сая 700н мянгаар єссєн узуулэлт гарч байгаа ч, цэвэр сумо бєхийн vйл ажиллагаа тал дээрээс олох орлого нь бас л буурсан vзvvлэлт гарчээ. Энэ энэ жил ингээд 7 дахи жилдээ дараалсан бууралттай vзvvлэл аж.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby PAC » Thu Mar 09, 2006 10:58 pm

Image

[font=Tahoma] Сэкивакэ Хакухо Даваажаргалын http://www.hakuho-club.com сайт гарсан байна.
Их дажгүй сайт болж. Гэхдээ зөвхөн япон хэл дээр юм байна.
Доторх агуулга нь зургийн цомог, товч танилцуулга, Хакухогийн өдрийн тэмдэглэл (өдөр болгон бичиж, шинэчилдэг юм шиг байна), товч тойм, өнгөрсөн бащёнуудын даваа, унааны байдал болон Хакухо-д хандаж хэлэх зочны булантай юм байна.[/font]
Багт баярыг хvргийййййййй......
User avatar
PAC
Shaq attack
 
Posts: 53
Joined: Sun Dec 18, 2005 1:42 pm

Postby 21Grams » Thu Mar 16, 2006 5:48 pm

Хүүгээ дахиад хэдэн жил барилдаасай гэж боддог
2006.03.16, 11:43 am Зууны мэдээ
Rating: 0/5 Votes : 0
Кёкүшюзан Д.Батбаярын аав Д.Даваатай ярилцлаа.

-Таны хүү мэргэжлийн сумод хоёр дахь дээд амжилтаа тогтоолоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монгол хүн сүмод орсноор багагүй амжилт гаргаж ирлээ. Монгол хүн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга боллоо. Арслан цол хүртэх магадлал өндөртэй монгол хүү барилдаж байна. Н.Цэвэгням маань сэкиваке цолыг хэдэнтээ хүртлээ. Тэдний дунд миний хүүгийн нэр ч яваа. Хүү минь хүч хөдөлмөр бяр ухаанаа дайчилсны үр дүнд 54 тэмцээнд зодоглож дээд амжилт тогтоолоо. Есөн жил нэг ч башё алгасалгүй барилдана гэдэг нөр их хөдөлмөр. Сүмод анх хөл тавьснаасаа хойш 14 дэх жилдээ барилдаж байна гээд бодохоор багагүй хугацаа өнгөрчээ. Арван жилийг дээд зиндаанд барилдаж. Хүүтэй минь хамт дээд зиндаанд орсон бөхчүүдээс одоо оозэки Кайо л байна. Батаанаагийн амжилт нийт Монголын ард түмний дэмжлэг гэж би боддог. Японы ард түмэн ч хүүг минь дэмжиж байдаг нь ийм амжилтад хургэсэн байх. Хүүгээ зөвхөн дээд амжилт эвдэхэд нь бус давах болгонд нь баярладаг юм. Хэрвээ 1992 онд Ошима багш ирж сүмод хүүхдүүд шалгаруулж аваагүй бол монгол хүн сумод нэрээ дуурсгахгүй байсан биз. Монголчуудыг сүмод хөл тавих замыг Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат гурав засч өгсөн. Энэ гурвын гаргасан жимээр монголчууд сумод орсноор одоо 35-д хүрчээ. Энэ 35 хүүхдээс 28-ыг нь миний хүү сүмогийн дэвжээнд оруулж өгсний арвыг нь би өөрийн биеэр Японд аваачсан. Ингээд яривал их зүйл бий.
-Анх хүүгээ сүмод явлаа гэхэд Та хэрхэн хүлээж авсан бэ. Тэр үед сүмо бөх байтугай Япон орны талаар монголчууд мэдлэг муутай
байсан шүү дээ?
-Үнэхээр сүмо бөх болон Япон орны талаар ямар ч мэдлэггүй байжээ. Эхнэр минь нзг өдөр орж ирээд сүмо бөхөд хүүхдүүд бүртгэж
байна. Хүүгээ бүртгүүлчих үү гэж асуусан. Би ч дургүйцээгүй. Хүүдээ ямар ч байсан шалгаруулалтад нь ор. Чиний аз мэдэх хэрэг л гэж
хэлсэн. Маргааш нь шалгаруулалт болсон. Хүүгээ өөрөө дагуулаад очлоо. Ошима захирал өөрөө ирчихсэн байв. Заал дүүрэн хүүхэд
шалгаруулалтад орохоор ирсэн байж билээ. Тэднийг үндэсний бөхөөр барилдуулсан. Гэтэл хүү минь үзүүр түрүүнд Ц.Батжаргал гэдэг
хүүтэй үлдсэн, Барилдаад унасан. Барилдааны дараа Ошима багш таван хүүхэд авахаар боллоо гээд Энхбат, Цэвэгням, Мөнхболд,
Түмэндэмбэрэл, Батбаяр нарын нэрийг дуудсан. Бид ч их гайхсан.
-Юунд гайхсан гзж?
-Өнөөх түрүүлсэн Ц.Бат-жаргалын нэр сүмод авах хүүхдийн тоонд байдаггүй. Тэгээд монголчууд шалгаруулалтад түрүүлсэн хүүхэд заавал хүссэн юмандаа явах ёстой гэж Ошима багшид хэлж байж зургаан хүүхэд болгосон юм. Тэр зургаагаас гурав нь буцаад ирсэн.
-Яагаад буцсан юм бол?
-Шантарсан гэсэн. Дэвжээний бэлтгэл маш хатуу шүү дээ. Гүрийгээд үлдсэн нь Н.Цэвэгням, Б.Энхбат, миний хүү гурав. Тэр гурваас хамгийн түрүүлж хүү минь 1996 онд жүрёод, 1997 онд дээд зиндаанд дэвшиж комүсүби цол авч байв. Тэр цагаас хойш дээд зиндаанд
тогтвортой барилдаж байна даа. Домогг их аварга Хигоноуми гэж бөх 53 тэмцээнд зодоглож дээд амжилт тогтоосон гэдэг. Японы сүмогийн холбоо энэ амжилтыг эвдэх боломжгүй гэж үзсэн ч миний хүү эвдэж чадлаа.
-Хамт явсан хүүхдүүд нь шантраад буцахаар Кёкүшюзанд эвгүй байсан байх. Тан руу больё, буцъя гэж ярьж байв уу?
-Нөгөө гурвыгаа буцсаны дараа гэр рүүгээ л их ярьсан. Гэхдээ больё буцъя гэж байгаагүй. Аав аа, хамт явсан хүүхдүүд нутаг буцчихлаа. Би яах вэ гэж асуусан. Хариуд нь би наана чинь хэцүү байвал хүрээд ирээрэй гэсэн. Гэтэл надад ч боломжийн л байна, би үлдлээ гэж хэлж билээ. Дараа нь яриад, аав аа бид гурав дэвжээндээ бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Би үлдэхээр шийдлээ гэхээр нь, миний хүү тэгвэл зорьсондоо хүрээрэй. Эх орныхоо нэрийг хүний нутагт өндөр өргөж яв гэж захисан.
-Та хүүгээ сүмод орсноос хойш хэдэн жилийн дараа Японд очиж барилдахыг нь дэргэдээс нь харсан бэ?
-Би 1997 онд анх Японд очсон. Тэгэхэд дээд зиндаанд орчихсон байсан.
-Анх очоод сүмо бө-хийг нүдээр үзэхэд ямар санагдаж байсан бэ?
-Төсөөлж байснаасаа тэс өөр ертөнцөд ороод явчихсан. Дэвжээ, ёс жаяг нь миний гайхашралыг төрүүлсэн. Би эндээс бичлэг үзээд
очсоноос өөр төсөөлөлгүи байлаа. Дэвжээг нь очиж барьж үзлээ. Яг л хатсан цемент. Дээр нь элс, давс цацсаар байгаад хужир шиг болчихсон байлаа. Очоод гараараа зүлгэж үзлээ, их хатуу нь мэдэгдсэн. Оймсоо тайлаад дэвжээнд нь гарч үзье гэсэн. Зөвшөөрч байна. Тэгэхээр нь хөлөөрөө зүлгэж үзлээ хорссон гэж жиггэйхэн. Тийм л юман дээр барилддаг юм билээ. Бид тэр дэвжээн дээр унавал хамаг яс хугараад, арьс зулгарчих юм байна лээ. Монгол үндэсний бөх сүмогийн дэргэд зөөлөн буйдан дээр барилдаж байгаа гэсэн үг.
Өөр нэг гайхалтай зүйл нь, тэр том тарган хүмүүс тийм уян хатан байх юм чинээ санаагүй. 168 кг жинтэй бөх хөнгөхөн шиг суугаад босоод явчихаж байгаа юм. Бас болоогүй ээ. Суучихаад урагшаа элгээрээ газар хүрч байхьг хараад гайхсан. Хүүхдүүдийн ярьдгаар, ёстой нүд орой дээрээ гарсан шүү.
-Бэлтгэлийг нь сонирхов уу?
-Анх үзээд гайхсан. Сүүлдээ нүд халтираад байдаг болчихдог юм билээ. Одоо ч гэсэн бөхчүүдийн унаж байгааг харж чадахгүй өөрийн эрхгүй нүд далдираад байдаг.
-Та ер нь хүүдээ тэгж барилд, ийм мэх хий гэж зөвлөдөг үү?
-Үгүй. Хүмүүс чи хүүхдэдээ ингэж барилд гэж хэлээч гэж зөвлөдөг л юм. Энэ бол сүмог ойлгодоггүй хүмүүсийн яриа. Би нэг сонин юм ярьж өгье.
Хэдэн жилийн өмнөх тэмцээнд Батбаяр тав, Цэвэгням дөрөв дараалаад уначихсан. Тэр үед би Токиод байлаа. Тэмцээн Осакад болж байсан юм. Хүү маань тав дараалан унасныхаа орой, аав аа та маргааш тэмцээн үзэх үү гэж асуулаа. Би яаж ч магадгүй гэж хэлсэн. Маргааш нь хүүдээ хэлэлгүйгээр дэвжээнд нь яваад очсон. Тэр хоёрыг загнаад, за би буцаад явлаа гэж хэлээд гарах гэтэл хоёулаа нэгэн дуугаар тэмцээн үзэх үү гэж байна. Яаж ч магадгүй гэсэн. Тэгээд хэлэлгүйгээр сүмогийн ордонд ороод дэвжээ рүү очдог замын хажууд суулаа. Барилдаан ч эхэллээ. Хүү маань дэвжээ рүү алхаж явах үед нь Батаанаа гэж дуудаад ялна шүү гэсэн. Сонсоогүй бололтой аан гээд л өнгөрсөн. Дэвжээнд гараад өрсөлдөгчөө аваад шидсэн. Дараа нь Цэвэгням хажуугаар өнгөрөхөөр нь Цэвгээ гэж дуудаад, мөн л ялна шүү гээд хурүүгаараа дохисон. Бас л ялсан. Тэмцээн дууссаны дараа тэр хоёртой хувцасны өрөөнд уулзахад Батбаяр аав аа түрүүнд юу хэлсэн бэ гэж асуусан. Би ялна шүү гэж хэлсэн сонсоогүй юм уу гэхэд юу ч дуулдаагүй. Би тэр үгийг чинь бодсоор байгаад яаж ч барилдсанаа ойлгоогүй гэж хэлж билээ. Цэвэгням ч гэсэн Даваа ах түрүүнд юу хэлсэн бэ. Ална шүү гэж хэлсэн үү. Би тэр үгийг чинь бодсоор байгаад төлөвлөсөн барилдаанаа ч хийж чадаагүй. Нэг л мэдэхэд ялчихсан зогсч байсан гэж хэлсэн. Би энэ бүхнээс тэмцээний үеэр хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө өгөх нь дэмий юм гэдгийг ойлгосон. Төлөвлөсөн барилдаанаа хийж чаддагүй гэсэн үг л дээ. Тэр өдрөөс хойш манай хоёр нэг ч уналгүй тэмцээнээ дуусгасан.
-Тэгэхээр тэмцээний үед тэгж барилд, ийм мэх хий гэж зөвлөх нь буруу гэсэн үг үү?
-Яг тэмцээний үеэр тэг ингэ гэж зөвлөөд хэрэггүй юм билээ. Харин тэмцээн дууссаны дараа тайван үед нь урам өгөх нь дээр гэж ойлгосон. Ер нь хүнд урам л өгөх хэрэгтэй. Тэгвэл сайн барилдана. Сэтгэл зүйтэй нь холбоотой.
-1997 онд таныг анх очиход Кёкүшюзан ид мэх хийж барилдаж байсан үе. Тэр үед Та хүүгээ ийм амжилтад хүрнэ гэж бодож байв уу?
-Анх очиж байхад хүү минь комүсүби цолтой, уран мэхийг уралдуулан хийж барилддаг байлаа. Сүмод 88 мэх байдгаас 42-ыг нь хийсэн. Тэр үед Маяноми гэж бөх 25 мэх хийж дээд амжилт хийж тогтоож байсныг нь миний хүү 27 болгож мэхний "их дэлгүүр" хочтой болж байв. Тэр цагаас хойш 42 мэх хийгээд байгаа.
-Кёкүшюзан үндэсний бөхөөр барилдаж байхдаа тийм олон мэх хийдэг байсан юм уу?
-Улсын арслан Б.Ганбаатарын шавь байхдаа Булган аймагт идэрчүүдийн тэмцээнд оролцож, уран барилдааны шагнал авч байсан юм. Тэр барилдаанд сайчуулыг нь хаяж, тааруухан бөхчүүдэд нь унасан гэж багш нь сүүлд ярьж байсан. Миний санаанаас гардаггүй бас нэг зүйл гэвэл, хоёрдугаар ангиа төгсөх жил пионерийн зусланд дүүтэйгээ хамт явсан юм. Зусланд очоод өөрөөсөө хэд ах, найм, есдүгээр ангийн хүүхдүүдтэй барилдаж түрүүлээд дарцаг, нэг төгрөгийн цайны жигнэмгээр шагнуулаад ирж билээ. Шагналд нь цэцэг өгснийг нь шидчихсэн гэдэг. Эмэгтэй хүүхэд цэцэг өгөхөөр нь ичсэндээ шидчихсэн гэж өөрөө ярьж байсан. Сүмод явахынхаа өмнө Монголын нууц товчооны 750 жилийн ой, үндэсний баяр наадмаар ч барилдаж байсан. Голдуу нэг, хоёр л давдаг байв.
-Көкүшюзан одоо анх таныг очиж байсан үеийнх шиг бэлтгэлээ хийж чадаж байгаа юу. Их л завгүй байдаг гэсэн?
-Ямар ч байсан бэлтгэлээ хийж байгаа. Гэхдээ тухайн үеийнх шигээ яаж хийхэв дээ. Нас нь ч нэлээд явжээ. Өөрийнхөө хэмжээнд л бэлтгэл хийж харагддаг. Сангийн ажил гээд амарч чадахгүй л харагдах юм.
-Зодог тайлах тухайгаа тантай ярьж байна уу?
-Мэргэжлийн сүмогийн дүрмээр 28 нас хүрсэн бөх өөрөө хүсвэл зодог тайлах эрхтэй байдаг. Хүү минь энэ жил 34 хүрнэ. Сүмодоо бол бас л өндөр нас. Гэсэн ч өөрөө зодог тайлах тухай ярихгүй л байна. Өөрөө шийдэх хэрэг. Харин миний хувьд бол хүүгээ барилдаад явж байхыг нь харахыг хүсдэг.
-Таныг Хакухо М.Даваажаргалыг Японд хүргэж өгч байсан, бүр түүнийг сургах саваа модтой явж байсан гэж ярьдаг?
-Тэгэхэд долоон хүүхэд сүмод оруулахаар Япон руу авч явсан. Очтол Японы тал дөрвөн хүүхэд авна гэсэн юм. Хамгийн түрүүнд Мокономи А.Базарсадыг нэг дэвжээнд өгсөн. Дараа нь Шаравнямбуу, Баярбат хоёрыг дэвжээний эзэд авсан. Даваажаргал тунаад үлдсэн. Дэвжээний захирлууд түүнийг хараад л голчихно. Сүүлдээ арга барагдаад бид буцах тийзээ авлаа. Гэтэл нисэхийн урьд орой Батбаяр яриад, аав аа би Даваажаргалыг нэг дэвжээнд өгөхөөр тохирчихлоо, одоо очоод авах байх гэж хэлсэн. Шөнийн хоёр цаг хүртэл хүлээлээ, өнөөх захирал нь байдаггүй. Гэтэл 03 цагийн үед нэг япон хүн яриад би хурдны зам дээр гацчихлаа. Одоо буцахаас өөр аргагүй
боллоо. Миний итгэмжлэгдсэн хүн очиж сүмоч болох хүүхэд авна гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг залуу орж ирээд манай захирал тантай ярьсан гэсэн. Тэр хүү хаана байна. Би аваад явъя гэсэн. Шөнө байсан болохоор би зөвшөөрөөгүй. Та өглөө ирж ав, эсвэл эндээ амраад өглөө хамт яв гэсэн. Тэр ч зөвшөөрсөн. Өглөө нь Даваажаргалыг өгөөд явуулсан. Захирал нь Давааг хараад Кёкүшюзан надад ямар хүн өгчихөв өө гээд уулга алдсан гэдэг. Сүүлд сонсоход, миний Э.Санчирболдыг хүргэж өгсөн дэвжээний эзэн байсан.
-М.Даваажаргал өөрөө сүмоч болох тийм их дуртай байсан юм уу?
-Эндээс явахдаа хүртэл маш их дуртай байсан. Очоод дэвжээний эзэд голж байсан ч өөрөө сэтгэлээр унаагүй. Өдөр бүр миний утсыг гуйгаад гэр рүүгээ ярина. Аав, ээждээ би энд үлдмээр байна. Даваа ахад хэлээд өгөөч гээд л их эрхэлнэ. Мөөөө аварга над руу яриад шалж гарна. Би бүр сүүлдээ яах ч учраа олохоо болиод байсан. Японд миний найз нэг өвгөн байдаг юм. Сонирхогчдын сүмогийн дэвжээний эзэн хүн л дээ. Сүүлдээ тэр хүнээс ч гуйж үзсэн. Тэдний дэвжээнд би Даваажаргалыг бэлдэж байсан. Батбаяр ч надад та эднийг сайн бэлдээрэй. Ердөө ч хайрлаж болохгүй шүү. Хэрвээ та сайн сургахгүй бол наад хэд чинь сүмогийн дэг жаягийг даахгүй гэж захисан. Мод бариулсан гэдэг үнэн л дээ. Метр хэрийн урттай хулс бариад суучихна. Сайн бэлтгэлээ хий хөлс чинь гарахгүй байна гээд л авч өгнө дөө. Сүмогийн бэлтгэл 05 цагаас эхэлдэг. Би тэднийг 06 цагт босгоод 30 минут гүйлгэнэ. 11 цаг хүртэл бэлтгэл хийлгэнэ. Дараа нь усанд оруулаад нэг нэгээр нь хоолыг нь хийлгэнэ. Дараа нь амраана. 16 цаг хүртэл чөлөөтэй. 16.30-аас дахин бэлтгэл хийлгэнэ. Яг л сүмогийн дэг жаягаар шүү дээ. Заримдаа сонирхогчдын сүмогийн бөхчүүдтэй бэлтгэлд гаргадаг байсан. Ингэж сүмогийн анхан шатны мэдлэг өгөхгүй бол зарим нэг нь шантрах гээд байдаг.
-Та Японд очоод дэвжээний эзний үүрэг гүйцэтгэдэг хэрэг үү?
-Бараг л тийм дээ. Дасгалжуулагч нь болчихдог юм. Би арав гаруй хүүхэд дэвжээнд оруулахдаа эхлээд дээрхийн адил хоёр cap бэлтгэж байж өгдөг байлаа. Үүний хүчинд арав гаруй хүүхдийн нэг нь л шантраад буцсан. Бусад нь одоо хүртэл барилдаж байна.
-Мэргэжлийн сүмод Монголоос бөх авахыг хориглосон гэсэн?
-Яг ч хориглосон юм биш л дээ. Одоо Монголын 36 бөх мэргэжлийн сүмод барилдаж байгаа. Эдгээр 36 бөхөөс хасагдвал оронд нь хүүхэд авна. Огт авахгүй гэсэн үг биш.
-Та япон хэл хэр сайн сурч байна вэ?
-Тааруухан даа. Миний нэг найз өвгөн бий гэж дээр" хэлсэн. Тэр хөгшинтэйгөө ойлгох төдий л. Бид хоёр яаж ийж байгаад л ойлголцчихдог. Харин бусад хүнтэй ярих гэхээр гацчихаад байдаг юм.
-Кёкүшюзаны барилдаануудаас таны сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн нь ямар барилдаан байдаг вэ?
-1999 оны сүүлээр миний хүү Котонишики гэж бөхтэй тэмцээний хамгийн сүүлийн өдөр барилдсан. Батбаяр тэр өдөр Котонишикиг ялсан ч, ялагдсан ч тэр бөх түрүүлэх байв. Тэр барилдаанд би хүүгээ давчихаасай гэж маш их дэмжсэн. Харамсалтай нь, унасан. Гэтэл орой нь хүү маань ирээд аав аа, уучлаарай золгоо нэг л болж өгсөнгүй. Гэсэн ч би дараа нь хичээх болно оо гэж хэлсэн. Дараа сард нь Акебоно түрүүлсэн юм. Тэр сард Акебоног ганцхан бөх унагасан нь миний хүү байж билээ. Яагаад ч юм энэ хоёр барилдаан миний сэтгэлээс гардаггүй. Акебоно түрүүлснийхээ найрыг хүүгээр минь эхлүүлж надад бэлэг явуулсан юмдаг. Хүүг минь их аварга хүндэлж найраа эхлүүлэн надад бэлэг явуулсанд би маш их баярладаг. Энэ бол сүмочдын бие биеэ хүндэтгэх нэгэн дэг жаяг гэж боддог юм.

Б.Сод
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sun Mar 19, 2006 1:07 am

Сэкиваки Хакухо Даваажаргал: Ойрын таван жилд Японоос аварга төрөхгүй

2006.03.18, 11:13 am Тэргүүн

1991 оны тавдугаар сарын башёд арван жил сумог хаанчилсан их аварга Чиёонофүжи зиндааныхаа хамгийн залуу бөх 19 нас ч хүрээгүй Такаханадад өвдөг шороодоод шууд зодог тайлах шийдвэр гаргажээ. Мохошгүй дайчин зориг, эрч хүчтэй дайралт, дүнсгэрдүү хараараа "чоно" хэмээн алдаршсан 36 настай аварга Чиёонофүжи дэвжээтэйгээ салах ёс хийх үед Япон орон даяар нулимсандаа живж байсан гэлцдэг юм. Эзэн хааны цомыг 31 удаа хүртсэн алдарт аваргыг хазайлгасан тэр залуу бөх нь ирээдүйн их аварга Таканохано байсан билээ. Харин 12 жилийн дараа япончууд их аварга Таканоханог зодог тайлахад бас л нулимсандаа хутгалдсан агаад Эзэн хааны цомыг 22 удаа авсан гучин нэгхэн настай аваргыг зодог тайлах шийдвэр гаргахад хүргэсэн тэр хүчтэн нь Монголын бөх Асашёорюү Дагвадорж байсан юм. Даруухан гэхэд хэтэрхий даруу Таканохано аварга "Би ард түмнийхээ буянаар л өлсөхийн зовлон үзээгүй учраас тэднийгээ
барилдаанаараа баясгаж явах үүрэгтэй боловч үнэхээр хүчин мөхөстөж зодог тайлах сонголтонд хүрлээ" хэмээн хэлсэн билээ. Хамгийн содон баримт дурдахад Таканохано аварга Асашёорюү аварга хоёр адилхан 24 башёд барилдаад анх удаа түрүүлж эзэн хааны цом хүртсэн бол Таканохано аварга 41 башё харин Асашёорюү аварга 25 башё зодоглоод ёкозуна цол авснаараа ялгардаг юм. Гэвч Таканохано аваргын төрсөн ах Ваканоханаг 1998 онд их аварга цол хүртсэнээс хойшхи найман жилийн хугацаанд японоос ёкозуна цолтой бөх төрөхгүй удаж байгаад япончууд ёстой л нулимсаа унагах шахаж байна. Ялангуяа Асашёорюү хэмээх нэртэй Монголын их аварга Дагвадоржийг 2003 оноос нэгдүгээр сарын тэмцээнд хоёр дахиа түрүүлж ёкозуна болсноос хойшхи бүтэн 3 жилийн 12 башёд
ердөө японы гурван бөх дөрөвхөн түрүүг нь авсанд Наран орны ард түмэн уйлах багадаж гомдох ихдэж байгаа гэхэд болно. Найман
жил япон аваргагүй яваа сумогийн эх орныхон энэ гуравдугаар сарын Хару башёд Точиазумагаа дахин түрүүлж удаан хүлээсэн япон ёкозунатай болохыг асар их горьдон хүсэж байгаа. Гэвч одоо 30 нас хүрч буй Точиазумад дахиад түрүүлэн аварга болох найдлага хомсхон гэлтэй. Учир нь ялагдах бүртээ улам асан дүрэлздэг эрэмгий дайчин Асашёорюү аварга энэ сард Эзэн хааны цомыг 16 дахь удаагаа хүртэхийн тулд бүх хүч чадлаа шавхах нь тов тодорхой . Тэрчлэн Болгарын "Гулливер" озэки Котоошюү түрүүлэхийн төлөө
"тулалдах" нь бүр дамжиггүй. Тэдний энэ горьдлогыг таслах хамгийн их бололцоотой хүчтэн нь Хакухо Даваажаргал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин япон сумочдоос Эзэн хааны цом хүртэхийн төлөө тэмцэх бөхчүүд Точиазумагаас гадна сэкиваки Котомицуки
маэгашира Ваканасато хоёрыг нэрлэж болох юм. Озэки Чиётайкайн хувьд түрүүлэхийн төлөө биш цолоо хадгалан барилдах нь л илүү
чухал бизээ. Эзэн хааны цомыг 2001 онд хүртэх байсан Сэкваки Котомицүкийн хувьд гэмтэл бэртэл нь илааршаад башёгоос башёд улам
тэгшрэн бяр чадвар нь жагсаж байгаа тул хоёр дахь удаагаа түрүүлэхийг чармайх нь гарцаагүй. Котомицукийн чацуутан 30 настай Ваканасато маэгашира цолтны доогуур чансаанд байгаа тул олон даваа авах бүрэн боломжтой учраас түрүүлэхийн төлөө зодоглож
таарна. Гэмтлийн улмаас цол буурч хоёр башё өнжсөн тэрбээр өнгөрсөн сарын тэмцээнд төдийлөн сайн барилдаагүйг түүний бэртэл
нь бүрэн илааршаагүй байсантай холбож ойлговол зөвдөнө. Учир нь Ваканасато бол Асашёорюү, Котоошюү Хакухо нартай өгөө аваатай барилдах бөх мөн төдийгүй манай сэкивакэ Хакуход ялагдаж үзээгүй байж байгаад өнгөрсөн сард анх удаа өвдөг шороодсон
аргагүй бөхийн шинж төгс бүрдсэн сайхан бөх билээ. "69 дахь аварга" болох тааварт яваа Котоошю, Хакухо хоёрын нэг нь түрүүлвэл хэн ч гайхахгүй биз. Хару башё эхлэхийн урьд өдөр дөнгөж 21 нас хүрсэн Хакухо Даваажаргалын хувьд Котоошюүгаас урьтаж ёкозуна цолд хүрэх эрмэлзэлтэй буй нь нууц биш. Даруухан зантай энэ Монгол залуу:
-Аварга гэдэг цол үнэхээр "тасархай" хэрийн аавын хүүгийн хүрч чадахгүй оргил. Тэр ч бүү хэл дуртай нь аварга гэдэг үгийг хамаагүй ярьж зүрхэлдэггүй юм. Ойрын таван жилд Японоос аварга төрнө гэдэг хэцүү дээ. Манай Асашёорюү аварга маань ид залуу байна. Араас нь гадаадын хүчтэй бөхчүүд гараад ирлээ. Тэгэхлээр тэднийг ялж байж дээшээ гарна гэдэг үнэхээр хэцүү. Япончууд исилосатодоо найдаж байгаа ч урьтаад аварга болох бөхчүүд гарцаагүй гадаадын бөхчүүд байх магадлал нь их... гэж ярьсан юм. Хару башёгийн эхний өдрүүдийн барилдааныг ажиглахад Асашёорюү, Хакухо, Точиазума Котомицүки Чиатакай нарын өнгө тун сайхан харагдаж байна.
Харин озэки Кайо бараг л энэ тэмцээний дундуур зодог тайлахдаа зарлаж мэднэ. 34 настай түүний хувьд озэки цолоо хамтгаалах /кадобан/ барилдаан хийж байгаа бөгөөд найм давна гэдэг Кайод нэлээд хэцүүхэн байх төлөв анзаарагдана. Түрүүлэх бөхөд тооцогдох озэки Котоошюү хөлдөө тун эмзэглэж байгааг харахад юун түрүүлэхтэй манатай тавин хувиа хийж чадвал аз гэлтэй харагдаж байна. Тэгэхлээр гол өрсөлдөөн Асашёорюү, Точиазума, Хакухо, Котомицуки дөрвийн дунд болох магадлал илүү байна. Хакуход 12давжозэки болох нь чухал бус түрүүлэх нь гол зорилго гэдэг нь илэрхий мэдрэгдэж байгаа бол Точиазумагийн хувьд түрүүлэхийг чармайх нь мэдээж боловч хамгийн гол нь 12-оос дээш давчихвал ёкозуна болох тул даваандаа илүү анхаарлаа тавих бизээ. Хэрэв Хакухо түрүүлээд дараагийн башёд бас түрүүлж чадвал сумогийн түүхэн дэх хамгийн залуу аваргаар тодрох юм. 30 дахь башёдоо зодоглож байгаа Хакухо одоо яг 21 настай агаад ирэх тавдугаар сард 21 нас 2 сартай болно. 21 насандаа аварга болсон бөхчүүд бол Тайхо /21.3 нас/, Китануми / 21.2 нас/ хоёр (эвйдаг юм. 22 насандаа ёкозуна цол авсан бөхчүүд^нь1 Таканохана /22.3 нас/,Асашёорюү /22.4 нас/, Футаногуро /22.6 нас/ бөгөөд түрүүлээгүй байхдаа аварга цол хүртсэн Футаногуро огт түрүүлж чадаагүй тул 24 насанд нь ал балбадан зодог тайлуулсан аж. 23 насандаа ёкозуна цол хүртсэн бөх бол Тэрукуни юм. 24 насандаа ч ёкозуна болсон бөхчүүд нь Акэбоно Хокутоуми Кашивадо
25 насандаа ёкозуна болсон бөчүүд нь Футаяма, Чиёоноями, Важима, Ваканохана-ll Онокуни
26 насандаа ёкозуна йрдсаы бөхчүүд нь Чиёнафүжи Таманоуми Точиноуми
27 насандаа ёкозуна болсон бөхчүүд нь Саданояма Азумафүжи Нагурояма Ваканохана-III
28 насандаа ёкозуна болсон бөхчүүд нь Китанофүжи Акиноуми Мусашимару
29 насандаа ёкозуна болсон бөхчүүд нь Точинишики
30 насандаа Асахифүжи Асашио Кагамисато нар авч байжээ.
Тэгэхлээр Монголчууд маань Мөнхбат аваргынхаа хүү Хакухо Даваажаргалыгаа дэмжиж дээлнийх нь захыг мушгин сумогийн хамгийн залуу аварга болоосой хэмээн ерөөн харж л суух үлдэж байна бус уу.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby ergee » Sun Mar 19, 2006 11:40 am

Арслан Кайо зодог тайлах болтой
Япончуудын хайртай бөх Кайо Хаврын тэмцээнд зодог тайлах магадлал тун их байна. Гүржийн Коккайд унан 4 дэх ялагдлаа хүлээсэн арслан оякататайгаа ярилцан 8 ялагдах хүртлээ барилдана гэдгээ хэлсэн аж. Шууд одоо зодог тайлах, эсвэл ирэх тэмцээнд сэкивакэ дээр 10 ялан буцаад арслан болох зам байсан ч Кайо энэ тэмцээнд 50 хувиа хийх эсэхээ үзэх замыг сонгож авлаа. Багш нь ч Кайог сэкивакэ цолтой барилдуулахгүй гэж мэдэгдээд байсан билээ. Томозүна ояката- Намайг боль гэвэл шууд л за гэхээр даруухан хүний үгээр амьтан. Муу барилдаад арслан цолны нэр хүндийг унагааж болохгүй. Тэгсэн өчигдөр харин хүрж ирээд эцсээ хүртэл барилдмаар байна гэж хатуу шийдлээ гэж хэлдэг байгаа. Сэтгэл санааны хувьд алдах юм үгүй гээд барилдвал өөрт нь сайн байх. Интэрнэтээр ч бөхийн хорхойтнууд 50 хувиа хийхийн төлөө эцсээ хүртэл үзэлцээрэй гэсэн майл их байна. хэмээн ярив.

Аварга арслангуудтай барилдаагүй байж 4 унана гэдэг хэцүү. Хэд хэд аварга болох гэж үзээд бүтээгүй Кайогийн одоогийн зорилго нь ёкозүна цол биш даруухан 35 хүртлээ барилдах явдал гэнэ. Сүүлийн үеийн озэкигүүдээс маэгаширад унаад ч барилдсаар байсан нь Киришима Конишики. Тэд дээд зиндаанаас унах болоод нэг юм зодог тайлж байв. Шинэ залуус болон гадаадын хүчтэнүүдэд шахагдан нэгэн сайн бөх удахгүй дэвжээгээ орхих нь болтой.


http://www.sumo.mn ээс авав.
Aya sport bayar bayasgalan buyu chi
ergee
Германы фэн
Германы фэн
 
Posts: 52
Joined: Wed Dec 07, 2005 11:48 pm

Postby cowboy marlboro » Mon Mar 20, 2006 12:54 pm

Мэргэжлийн Сүмогийн найм дахь өдрийн барилдааныг спортын гавьяат мастер, бөхийн тайлбарлагч, улсын начин Шагдарын Чанрав гуайнд очиж хамтдаа сонирхлоо.
"Сүмогийн барилдааныг нарийн ажиглаад байхад өдөр ирэх тусам Монгол үндэсний бөхийн мэх маш их давтагдаж байна. Саяхан хоёр япон бөх Д.Цэрэнтогтох аварга, П.Дагвасүрэн арслан нарын хийдэг мэхийг бүр өөрсдөөр нь заалгасан юм шиг хийж байгаа харагдсан. Тэгэхээр спорт гэдэг яах аргагүй бие биедээ уусдаг зүйл л дээ. Дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдийг бүр багаас нь сайн мэднэ. Харцага Л.Бадарчийн хүү Б.Дашням, начин Ж.Алтангадасын хүү А.Хүчитбаатар, Р.Даваанямын хүү Д.Бямбадорж бүгд миний гар дээр байсан хүүхдүүд. Ама Д.Бямбадорж манай бөхчүүд, бөх сонирхогчдын ярьдгаар "Хэр давж үздэг" ийм бөх.
Гаднаас нь хараад нүдэн баримжаагаар дүгнэлт хийж болдоггүй. Бие жижиг гэж огт голж болдоггүй. Өвөрхангайн М. Жамъянпүрэв начин харахад бие жижигтэй хэрнээ үе, мөч бүхэндээ бяртай. Хаанаас нь гарав гэмээр их хүчтэй бөх. Ама өөрийгөө бүрэн дайчилж, хэрээсээ давж барилдаж буй нь энэ хүн цаашаа хол явах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа. Үнэхээр бөхөд авьяастай, нарийн мэдрэмжтэй гэдэг нь энэ башёд озэки Котоошюүтэй барилдсан барилдаанаас харагдсан.
Баруун хөл нь гэмтэлтэй бөхийг маш сайн мэдэрч, зүүн хөлд нь тахимдаж давна гэдэг сайн бөхийн шинж". Бид хоёр ийн ярьж суутал дэвжээн дээр Кёкүшюүзан гавьяат Ёшиказэ нарын барилдаан болж хоёр бөхийг зэрэг унасан хэмээн үзэн дахиж барилдуулахаар болов. "Шүүгчид нь их нарийн хардаг юм билээ. Давчихлаа гэж бодсон бөхөд унаа заахад нь гайхаад, удаашруулсан байдлаас давтан харуулахад нээрээ хөлийнх нь нэг хуруу түрүүлж гарсныг харчихсан байгаа юм". Дахиж барилдан Кёкүшюузан давснаар зургаан даваа хоёр унаатай болов. "Би Батбаярыг ийм хэмжээний бөх болно гэж огт бодоогүй. Анх зааланд сээгий малгайтай, засуулынхаа буруу талд дэвээд зогсож байсан хүн ийм мундаг бөх боллоо" хэмээн Ш.Чанрав гуай инээмсэглэж суусан. "Япончуудаас Ваканосато, Таманошима, Аминишики нар мөлжүүртэй сайн бөхчүүд.
Харин Точиазүмагийн хувьд үнэхээр төрмөл авьяастай. Хоёр хөлийн гишгэдэл, байж байгаа байдал зэрэг нь яах аргагүй бөх хүний шинжийг хадгалж төрсөн нь харагддаг". Токитэнкү А.Хүчитбаатарын барилдааны онцлогийн талаар яривал "Аав нь миний шавь байсан. А.Хүчитбаатарт нэг л дутуу юм байдаг. Тэр бол бөхийн "аа". Аавыгаа дуурайсан их даруу төлөв зантай. Энэ байдал барилдаанд нь нөлөөлдөг. Харин энэ сард харьцангуй өөр байгаа. Жаахан "аа" суугаад ирвэл санасан хэмжээнд хүртэл барилдана". Ийн ярилцаж суутал Токитэнкү Котошёогикуг хоёр сугаар нь тэврэн шигшээд мушгичихав. Ш.Чанрав гуай энэ барилдааныг нэлээд нухацтай харснаа "Ингэж өөртөө итгэлтэй "аа"-тай барилдвал хол явна шүү" гэв. Маэгашира Ваканосато Китазакураг мавашины барьцнаас сугадаж тонгорон илүүрхэж хаяв. "Энэ их сайн бөх байгаа юм. Гэвч санасандаа хүртэл барилдаж чадахгүй байгаа. Бэртэл авах янз бүрийн байдлаас нэг л болж өгөхгүй байгаа хүн дээ. Уул нь озэки байтугай барилдах хүн гэж боддог".
Кёкүтэнхо Н.Цэвэгням Жюүмонжигоор зургаа дахь даваагаа авлаа. "Энэ сард Жюүмонжи, Токицүүми, Фүтэно нар тааруу барилдаж байх юм. Найм дахь өдрийн дараагаар ганц нэгхэн даваатай байгаа нь цаашдаа их л хичээхгүй бол дараа сард зиндаа буурч бараг доошоо ч буучихаж мэдэх юм". Хокүторики бас нэг ч даваагүй байгаа шүү дээ. "Ер нь Хокүторики, оросын бөх Рохо, гүржийн бөх Коккай нар толгойдоо юмгүй санагддаг. Мэх гэж байхгүй, хамаг чадлаараа дайрдаг хүмүүс нэмэргүй. Нөгөө хүчтэй дайралтыг нь зогсоочихоор таг болчихож байгаа юм. Манай бөхчүүд бүгд бөхийн удамтай. Багаасаа бөхийн ертөнцөд хүмүүжиж, ямар их тэвчээр, хүч чадал гаргаж, хөлс асгаруулдгийг мэдэрч өссөн болохоор шал өөр байгаа". Дэвжээн дээр Ама Миябияма нарын барилдаан маш өрсөлдөөнтэй болж Ама Миябиямаг дэвжээний захад зайлсан боловч түрүүлээд газардчихав. "Миябияма аваргатай яаж эрэмгий, дайчин сайхан барилддаг билээ. Аваргатай ингэж сайн барилддаг шигээ өөрийгөө бүрэн шавхаж барилдвал сэкивакэ байтуйгай озэки ойрхон байгаа ч тэгж өөрийгөө бүрэн дайчилж барилдахгүй л байгаа даа. Миябияма Амаг давснаар дөрвөн даваатай болов. Тэрбээр долоо дахь өдөр озэки Точиазүмаг давсан билээ. Ингээд бид хоёрын, бүх сүмо сонирхогч үзэгчдийн хүлээж суусан Хакухо Чиётайкай нарын барилдаан эхлэв. Зүүн гар мавашины барьцанд хүрэв үү, үгүй юү ганцхан хумиад шидчих шиг болов. Хакухо Озэки Чиётайкайг үнэхээр илүүрхэж хаялаа. Би ч өөрийн эрхгүй дуу алдан Ш.Чанрав гуай руу харахад нүүрэнд нь инээмсэглэл тодрон "Үнэхээр хол илүү байгаа юм байна. Энэнээс хойш Чиётайкай М.Даваажаргалыг хаяхгүй. Аргагүй өөртөө итгэлтэй байгаа нь энэ сард мэдрэгдэж байгаа. Би эднээс хол илүү гэдгээ мэдэрч барилдаж байгаа нь харагдаж байна.
Их аваргад санамсаргүй уначихгүй л бол Харү башёд М.Даваажаргал түрүүлнэ". Хакухогийн барилдаж буй шиг, түүнийг түрүүлнэ гэдэгт Ш.Чанрав гуай итгэлтэй байна. Их аварга Коккайг өвдөг шороодуулснаар Хакухогийн хамт Харү башёг найман даваатайгаар тэргүүлсээр. "Хакуход нэг л илүү юм бий. Тааз их тавиун. Энэ нь барилдаанд маш их нөлөөлж байгаа" гэх Ш.Чанрав гуайн үг бодогдон сүмогоо бичихээр ажил руугаа яаран тэднийхээс гарлаа.
cowboy marlboro
 
Posts: 41
Joined: Sun Dec 04, 2005 2:36 pm

Postby 21Grams » Mon Mar 20, 2006 4:31 pm

Монголчуудын сvмо дахь ноёрхол тасрахгvй

Монголчуудын хэдийнэ танил болоод буй сvмо тайлбарлагчийг уншигчидтайгаа уулзуулья.

-Башё эхлэхээс ємнє таныг Япон яваад ирсэн гэж сонслоо. Явсан ажил бvтэмжтэй юv?
-Японд яг сар болоод ирлээ. Сvмогийн бєхчvvдийг ойроос харъя, уулзаж ярилцъя гэсэн бодол байсан. Мєн дvv маань /Аюур/макvшита зиндаанд барилддагийг хvмvvс мэдэх байх. Дvvгээ яаж барилдаж байгаа, ямар нєхцєлд бэлтгэл сургуулилалт хийж буйг нvдээр vзэх, тvvнчлэн би єєрєє сvмогийн тайлбарлагч болохоор vзэгчдэдээ бодитой мэдээлэл хvргэх нь миний vvрэг юм. Манай “Тэншо” студи “Сvмогийн их аваргууд” цуврал нэвтрvvлэг бэлтгэн явуулдаг. Нэвтрvvлэгтээ хэрэг болохоор олон ховор бичлэг, дээр vеийн сэтгvvл зєндєє авчирлаа.

Японд очоод єглєє босоод єєр єєр дэвжээн дээр очиж сvмогийн бэлтгэл vзнэ. Мєн “Такашима” дэвжээнд бэлтгэл хийсэн.
Би дєрвєн жилийн ємнє Аюур (Дайтэншо), Лувсандорж (Фvдояма) хоёрыг дийлж байсан. Сая бол аргагvй унаж байна лээ (инээв).
Гол нь дvvгээ ямар орчинд, яаж бэлтгэл хийдгийг нvдээр vзэж, зааж зєвлєе гэж бодсон. Гэхдээ би єєрєє нэг их айхтар багш биш болохоор єєрийнхєє хэмжээнд хэлэх зvйлээ хэлж байгаа юм.

-Бєхчvvд шинэ башё эхлэх дєхєхєєр догдолж сандардаг байх. Харин тайлбарлагч хvн яадаг бол?
-Мэдээж бэлтгэл ажил зєндєє бий. Эхлээд дурандаа тайлбарладаг байсан бол сvvлдээ vндсэн ажил минь болсон доо. Энэ дашрамд хэлэхэд “Зиг заг”, “Даламал”, “Скайтел”, “Оргил” хvнсний бєєний худалдааны тєв, “Монфреш” зэрэг компани намайг дэмжиж туслан, тайлбар хийх боломжоор хангаж байдаг.
Сая Япон явахад “Монфреш” компани бvх зардал даасан. Эдгээр компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Yзэгчид маань энэ башёг єєр єєрийнхєєрєє дvгнэж л байгаа. Харин таны хувьд энэ башёгийн єнгийг хэрхэн тодорхойлж байна?
-Башё эхлэхээс ємнє л Хакvхог сайн барилдана гэдгийг мэдэж байсан. Би сая дэргэд нь байж, юм ярьж vзсэн. Єсєж яваа сайн бєхийн бvх шинж бvрдсэн бєх дєє. Ер нь бол Асашёюрюv, Хакvхо хоёрын нэг нь тvрvvлэх нь гарцаагvй. Би хувьдаа Хакvхог тvрvvлчих болов уу гэж бодож байгаа.

-Манай Ама Бямбадорж дахиад жаахан жин нэмчихвэл илvv сайн барилдмаар санагддаг. Єєрєє жингээ нэмье гэж хичээдэггvй юм болов уу?
-Ама маань угаасаа суурь сайтай, дєрвєн мєчиндєє бяртай бєх. Харин хоол, ундны тал дээр муу юм уу даа гэж боддог. Амралт, хоол хоёр дээр алдаад байна уу гэж надад ойлгогдсон. Гэхдээ бодит байдал дээр ямрыг сайн мэдэхгvй байна.

-Озэки Кайогийн зодог тайлах мєч ойртож байх шиг?
-Кайог зодог тайлна гэж бодохоор надад харамсалтай санагддаг байлаа. Харин одоо ялагдаад байхаар нь аргагvй юм уу даа гэж боддог юм.
Єєрєє хэчнээн барилдах санаа байвч бэртэл гэмтэл нь зовоогоод, залуусын хурд, бэлтгэлийг гvйцэхээ болиод ирж байгаа байх. Би анх сvмо vзсэн цагаасаа л Кайог дэмжсэн, одоо ч дэмжиж байгаа. Ер нь энэ ондоо зодог тайлах байх.

-Одоо япончуудын ганц хvсэл нь єєрийн их аваргатай болох. Энэ хvсэл мєд биелэх болов уу?
-Одоо Точиазvмад л найдах хэрэгтэй. Бодит байдал дээр єєр хувилбар алга. Харин жюvрёод барилдаж байгаа Хоомашо гэж залуу бий. Энэ бєх ирээдvйд япончуудын хvслийг биелvvлж магадгvй юм. Ер нь хараад байхад бие бялдар, сэтгэл санааны хувьд элит хvмvvс нь сvмод орохоо больчихсон юм болов уу.

Таканохана, Китаноуми шиг тvргэн дэвшиж, дээд цолонд хvрчихээр залуус Японд олон бий. Гэхдээ тэд нар нь сvмод орохгvй байна.
Харин монголчуудаас нэг, хоёроор тогтохгvй ёкозvна тєрєх боломжтой. Ялангуяа Тамаваши Мєнх-Оргил их юм дуулгана. Байгалиас заяасан их сайхан бие бялдартай, 145 кг жинтэй гэхэд илvv юм нэг ч байхгvй. Одоо 189 см єндєр, 21 настай. Бєхийн шинж бvрдсэн хvн юм уу даа. Тэр залууг золгож барилдаад сурчихвал айхтар дээшээ гарна даа гэж бодож байгаа.

-Одоо доод зиндаанд байгаа монголчуудаас дээшээ сайн барилдах єєр ямар бєх байна?
-Баярбат, Дєлгєєн гээд сайн залуус олон бий. Базарсад комvсvби, сэкивакэ цолыг зоволгvй авчих байх. Харин цаашаа яаж барилдах нь єєрийн бэлтгэл, хичээл зvтгэлээс хамаарна. Хамгийн гол нь монгол хvн бол арай л єєр юм билээ.

Барилдана гэдэг бидэнд ойр. Мєн би дvvдээ их итгэдэг. Бие хаа нь сайхан болж ирсэн байсан. Одоо 130 кг жинтэй, 185 см єндєр, 21 настай. Сая очихдоо чадах чинээгээрээ мэдэх юм аа зааж єгсєн. Хамт бэлтгэл хийсэн, загнасан, магтсан. Монгол хvн бол тэнд vнэхээр ялгардаг юм билээ.

-Сvvлийн vед сайхан том биетэй европ залуус сvмод амжилттай барилдаж байна. Цаашдаа монголчуудтай хэр єрсєлдєх бол?
-Яг одоогийн монгол, европ бєхчvvдийн хоорондын ялалтын харьцаа цаашид ч єєрчлєгдєхгvй, хадгалагдах байх. Хэчнээн сайхан том биетэй байгаад монголчуудыг дарж чадахгvй. Би монгол хvн гэдэг утгаараа тэгж ярьж байгаа юм биш. Монголд хэчнээн дургvй хvн ирээд харсан ч хvлээн зєвшєєрєхєєс єєр аргагvй байгаа юм.

Зєвхєн барилдаж байгаа залуусыг харахад тийм байгаа юм чинь яваагvй ямар олон сайхан залуус байгаа билээ. Япончууд єєрсдєє монгол хvн авахгvй гэж хорьдоггvй л юм бол монголчуудын сvмо дахь ноёрхол тасрахгvй гэдэгт эргэлзэхгvй байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby cowboy marlboro » Fri Mar 24, 2006 1:55 pm

Энэ жилийн хаврын тэмцээн ихэд сонирхолтой болж байгаа билээ. Их аварга Асашёрю сэкивакэ Хакүхо нар ганц унаатай тэргүүлэн наадмын түрүү манайх болох дөхөж байна. Маэгашира Ваканосато 2, арслан Точиазүма, Котоошю, манай Кёкүшюзан нар 3 унаатай нэхэж явна. Точиазүма 3 унаснаар аварга болох найдвар нь алга болон яаж ийж байгаад үлдсэн барилдаандаа ялж, ирэх тэмцээнд бас оролдоод үзэхээс өөр аргагүй болов.

Котоошю гэмтэлтэй гэхэд боломжийн барилдаж байна. Арслан Кайо зодог тайлна, 8 унахаараа болино хэмээн мэдэгдэж байсан боловч Точиазүмаг ялсанаар өөрөө ч багш нь ч ихээхэн итгэлтэй болсон бололтой. Ямар ч гэсэн энэ тэмцээн дуустал оролдоод зодог тайлах эсэхээ дараа шийднэ гэж хувирав. 50 хувиа хийгээгүй бол арслан цолоо алдах байсан Чиётайкай яаж ийж байгаад цолтойгоо үлдэх боллоо.

Бид бүхний анхаарлыг хамгийн их татаж байсан Хакүхогийн озэки цолыг хармаанд маань орсон гэж хэлэхэд болно. 12 давах эсвэл түрүүлэх гэсэн болзол тавигдсан ч Хакүхо аль хэдийн арслан болох болзолыг хангасан гэж үзэж болно. 11 дараалан ялсан, аваргыг унагаасан гээд л. Хакүхогийн барилдааныг их аварга байсан Чиёнофүжи "Aрслан болох, болохгүй гэж яриад ч хэрэггүй. Арслан биш жинхэнэ аваргын барилдаан. Хакүхо арслан болох энэ тэр гэж бодохоос илүү аварга цол, аваргын цом гэж ярихаар бөх" гэсэн байна.

Манай бусад бөхчүүд ч одтой сайхан барилдаж ихэнх нь 50 хувиа хийсэн эсвэл хийх найдвартай явж байна.
cowboy marlboro
 
Posts: 41
Joined: Sun Dec 04, 2005 2:36 pm

Postby 21Grams » Thu Mar 30, 2006 4:30 am

Манай Хакухо єнєєдєр озэки цолоо албан ёсоор хvлээж авчээ.


Image

Image

Image


Image


[left:4819c1ee68]http://www.yomiuri.co.jp/hochi/sports/mar/0328sumo.jpg[/left:4819c1ee68]Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Senior expert » Wed Apr 05, 2006 7:54 pm

Кёкүшюзан Д.Батбаяр: Энэ зун дээд зиндааны бүх сумочидтойгоо монголынхоо зүлэг ногоон дэвжээн дээр барилдаад зодог тайлна даа



3-р сарын Харү башё Монголынх боллоо. Японы сумо бөхийн дэвжээн дээр Монгол наадам болж өнгөрсөн гэж гадна, дотнын хэвлэлүүд онцгойлж байна. Их аварга 16 дахь удаагийн түрүүгээ авч, Хакухо арслан цол хүртэж, Кёкүшюзан тогтвортой 54 башё дараалан барилдсан түүхэн дээд амжилт үзүүллээ. Сумогийн холбооноос Харү башё бүрт олгодог тусгай шагналыг мөн л манайхан хамж орхисон. Хакүхо аварга арсланг унагаасан бөхийн шагнал, Кёкүшюзан дайчин бөх, Ама, Хакухо нар уран барилдааны шагналыг тус бүр хүртэж, монгол түмний магнайг тэнийлгэв.
Энэ ч үүднээс ааг, омгоороо сумогийн ертөнцийг доргиож яваа Монгол бөхчүүдэд өнөөдрийн их алдрыг дуурсгах эзэн нь болсон Кёкүшюзан Д.Батбаярыг бид энэ дугаарынхаа онцлох хүнээр тодруулж, Япон дахь гар утас руу нь холбогдон хэн хүний сонирхсон асуултад хариулт авснаа хүргэе.

-Тогтвортой 54 башё дараалан барилдсанд монгол түмэн, тэр дундаа сумо сонирхогч хэн бүхний өмнөөс танд халуун баяр хүргэе?
-Баярлалаа.
-Ялончууд таны энэ түүхэн дээд амжилтыг хэрхэн хүлээн авч байна?
- NHK телевизээс эхлээд Японы сумо сонирхогч хэн бүхэн тасралтгүй баяр хүргэсээр байна. Урьд нь 53 башё дараалж барилдсан амжилт байдаг. Миний хувьд сумо бөхөөр барилдаж эхэлснээс хойш 84 башёд гэдэг утгаар нь Сумо бөхийн холбооноос нарийн тооцоо гаргаж 54 башёд дараалан амжилттай барилдсан түүхэн дээд амжилтын эзэн болгох шийдвэр гаргасан юм билээ.
-Хару башё эхлэхээс өмнө та түүхэн амжилтын эзэн болж байгаагаа мэдэж байсан уу?
-Мэдсэн, мэдсэн. Сэтгүүлч, сурвалжлагчид “Та энэ рекордыг гаргаж байгаа шүү” гээд, ер нь л бүгд мэдэж байсан.
-Та их чамбай хүн юм. Сумо хүнийг хайрлахгүйгээ хүрвэл яаж л ‘бол иаж гэмтээж орхидог. Дээд зиндаанд бэртэл багатай, тасралтгүй барилдаж байгаагийн гол учир нь юунд байна гэж танаас асуух хүн олон гардаг байх?
-Үгүй яахав. Монголын “Сумо бөхийн холбоо”, бас бус бизнес, ажил хэргийн уулзалт олон байдаг ч бэлтгэлээ байнга хийж байя гэсэн бодолтой байдаг. Дандаа Хийдэг хөдөлмөр маань үр ашгаа өгдөг юм болов уу гэж боддог доо.
-Дэвжээний аав тань баярын нулимс унагасан уу?
-Мэдээж багш маань баяртай байсан. Баярын нулимс унагасан ч юм байхгүй л дээ. Гол нь хичээсний чинь үр дүн гарлаа гэсэн. Мэхний тоогоороо, башё дараалан барилдсанаараа гээд олон рекордыг эвдсэн нь багшийг их догдлуулсан. Ганц би ч биш манай бөхчүүд олон арван рекорд эвдэн эх орныхоо нэрийг дуурсгаж байна. 250 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд энэ мэт рекордыг тийм амархан хүртэнэ гэдэг амаргүй.
-Таныг энэ башё өндөрлөөд зодог тайлна гэх мессеж их тарсан. Тэр цуурхал байжээ?
-Ер нь сумочид дунджаар 28 - 31 насан дээрээ зодог тайлдаг. Сумочид жин их тээж, тэр жингээ байнга хадгалах, бэлтгэл хийх, үргэлж тэсрэлт мөргөлдөөн дунд байдаг. Хэдийд ч бэртэхээ мэдэхгүй аюултай спорт. Тиймээс нэг их удаан барилдалгүй, 3 сарын башёд сүүлийн барилдаанаа хийж, зодогтайлмаар байна гэж багштайгаа зөвлөж байсан л даа. Гэтэл багш маань “Монгол Улсын Засгийн газраас урилга ирсэн байна, Их Монгол Улсын ойд зориулан 8-р сард Японы бөхчүүд очиж барилдаж магадгүй байна, хоёр орны хоорондох гүүрийг тавьж, сумог хөгжүүлж, Монголчуудад таниулж өгсөн хүний хувьд эх орныхоо зүлэг ногоон дэвжээн дээр сумо бөхчүүдийнхээ хамтаар очиж барилдаад, зодог шуудгаа тайлсан нь дээр юм биш үү” гэсэн санал тавьсан. Өнгөрөгч тэмцээнд сайн барилдсанд багш маань “3 сард чи болих биш, 3 жилд чамд барилдах хүч нөөц байна” гэсэн. Бид тэгэхэд нь инээлдээд л өнгөрсөн дөө. Гэхдээ би тэр саналыг зөвшөөрч байгаа. Нутгийнхныхаа өмнө зодог шуудгаа өмсөөд барилдана гэж би урьд өмнө бодож байгаагүй. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байна.
-Дан ганц монгол бөхчүүд биш мэргэжлийн сумод барилдаж байгаа бүх бөхчүүд ирэх үү?
-Бүх бөхчүүд очно. Ирэх 8 сард очиж тойрон барилдаанаа хийхдээ 20, 30-уулаа очиж барилдаан хийнэ. Засгийн газраас сумо бөхийн холбоонд урилга ирүүлсэн юм билээ. Үүнийг сумо бөхийн холбоо яг таг шийдээгүй ч, ерөнхийдөө явах гээд юмаа бэлдээд, хуралдаад байж байна л даа.
-Анх та тэвчээр зааж үлдээгүй бол өнөөдөр ийм цол хэргэмд өөрөө ч, өрөөлийг ч хүрэх боломжийг хязгаарлах байлаа. Таныг ирлэдэг зүйл юу вэ?
-”Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Нэгэнт зориод ирсэн хойно эцсээ хүртэл үзье, хоёрын хооронд хаяж явахаа болъё” гэж л бодсон хэрэг. Эхлээд яг ямар газар ирснээ мэдэхгүй хэцүү байсан. Одоогийн хүүхдүүд бол цолтой болдог юм байна, ингэдэг байна гээд бүх юмыг мэдэж ирж байгаа учраас их өөр. Миний хувьд ямар ч анхан шатны мэдлэггүйгээр ирж байсан болохоор эхний жил тэсье, хэл суръя гэж байсан бол дараа жилээс нь эхлээд дэвжээний цол гэдгийг нь авъя, цолыг нь авахын тулд бүх л нөөцөө шавхаж бэлтгэлээ хийе гэж бодох болсон. Анх зургуулаа ирсэн боловч гурав маань нутаг буцахад хамт яваагүй үлдсэндээ баяртай байдаг.
-Таны нэрээр нэрлэгдсэн уул Японд байдаг. Таны нэрийг мөнхөлж үлдээсэн энэ мэт олон зүйл сайн барилдахын зэрэгцээ асар өндөр хариуцлага оногдуулж байдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бөх хүний нэрийг өгөхдөө нутгийнх нь том уул, усны нэрийг өгдөг байсан бол анх удаа бөхийн нэрээр уулыг нэрлэсэн тохиолдол гарсан. Японы ард түмэн намайг хүндэлж хамгаас хайртай ууландаа Кёкүшюзан гэх нэр хайрласанд нь би хувьдаа баярлаж явдаг. Өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн уулан дээрээ хааяа очдог.
-Хийморио сэргээдэг байх нь ээ?
-Хийморио сэргээх ч юу байх вэ. Хагас жилд нэг удаа ч юмуу хааяа нэг очиж амардаг юм.
Монгол улсын ерөнхий сайд сүүлийн барилдааныг үзэж, цомоо өөрийн биеэр гардуулсан. Монголчууд олноор очиж дэмжихэд арай л өөр байдаг уу?
-Энэ удаа монголоос маш их хүн дэмжиж ирсэн. Нэг хүн бүр сумо үзэхийн тулд хоёр долоо хоногт Монголоос гурван удаа ирж үзэж байгаа байхгүй юу. Эхний өдөр үзээд дунд өдөр үзээд, сүүлийн өдөр ирж үзэж байгаад буцсан улсууд байсан. Ялангуяа манай Ерөнхий сайд маань хамгийн сүүлийн өдөр цом гардуулахаар өөрөө ирсэн. Бөхчүүд маань нутгийнхаа төрийн тэргүүн, ерөнхий сайд маань ирж байна, хоёрдугаарт монюлчууд маань их дэмжиж байна. Нөгөөтэйгүүр, Хакухо арслангийн болзол хангах тэмцээн учраас бүгдээрээ сайн барилдах ёстой гэж бодсон хэрэг.
-Энэ сарын Хару башё Монголынх боллоо. Сумогийн холбооноос өгдөг бүхий л шагналыг монгол бөхчүүд авлаа. Ойрын 10 жилд Монголчууд сумогийн дэвжээг эзэгнэнэ гэж Япончууд шуугих болсон тухай хэвлэлүүд бичих болжээ. Танд тэр бүх хандлага мэдрэгдэх юмуу?
-Мэдрэгдэлгүй яахав. Манай монголчууд угаасаа бөхтэй орны хүүхдүүд. Дээр нь шаргуу хөдөлмөрч чанар, сэтгэл зүйн асар их тэвчээр нь тэднийг ийм өндөр амжилтанд хүргэж байна. Энэ удаад бүх шагналыг монголчууд авлаа, цолтой бөхчүүд нь бүгд 50 хувиас дээш амжилт гаргаж, сайхан барилдлаа. Цаашид барилдаан улам л сонирхолтой болох байх. Би хүртэл ахмад бөх гэлтгүй дайчин барилдааны шагнал авсандаа их баяртай байгаа. Хакухо маань л гэхэд яг өнөөдөр /2006.03.29/ арслан гэдэг эрхийг авч байна. Сумо бөхийн холбооны хурлаар шийдээд, арслан цолыг дүүд маань өгч байгаа нь сайхан хэрэг.
-Монголчууд та бүхнийг хүндэтгэлтэй угтан авахыг хүсч байна. Хамтдаа ирэх эсэхээ ярилцсан уу?
-Япон улсад ерөнхий сайдын айлчлал тохиож байгаа учраас манай бөхчүүд оройн хоолны хүлээн авалтанд уригдах, айлчлалд эохих хэмжээгээр өөрсдийн зүгээс оролцох зэргээр олон ажил давхцаж байгаа учраас хэзээ эх орондоо очихоо сайн хэлж мэдэхгүй байна.
-Гэхдээ л том цол авч, хамгаалсан хүмүүсийг төр засаг өндөр хүлээж авах нь дамжиггүй. Бөхчүүд маань нэгдээд ямар нэгэн зүйл Монголдоо зохион байгуулаад буцна биз?
-Мэдээж хийх болов уу. Өөрөө дагуулж ирээд сумод оруулсан дүү нар маань Японы ард түмнийг доргиож байхад ард түмэн маань бүр ч баяртай тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Хакухо маань 12 давсныхаа дараа хамгийн түрүүн над дээр ирж гар барйад “Таны буянаар арслан цол авлаа” гэсэн.
-Асашёорюү, Хакухо хоёрыг нэмэлт барилдаан хийхэд та өөртөө хэн нэгнийг нь давна гэсэн бодол тээсэн үү?
-Бүгд л “Хэн нь давах бол” гэж догдолж байсан. Их аварга бол хашир туршлагатай, ахмад бөх. Олон жил түрүүлчихлээ, туршлага байгаа. Хакухо маань сүүлийн үед маш их хүч сууж, бөхийн техник мэдлэгийг өргөжүүлж байгаа учраас хэн нь ч ялсан эргэлзэхээргүй байсан даа.
-Аль эсвэл хоёулаа миний хүү гэдэг шиг хоёр монгол бөхийн хэн нь ч ялсан яахав гэж бодож байв уу?
-Яахав, монголд байсан бол Дагваа түрүүлчихээсэй ч гэдэг юм уу, Хакухо түрүүлчихээсэй гэж бодох байсан байх. Энд бол тийм бодол тэр бүр хүчтэй төрөхгүй. Хамгийн гол нь Монгол бөхчүүд хүчтэй, бяртай шүү, монголчууд ер нь хаа ч очсон тэсвэр хатуужилтай гэдгээ харууллаа. Монгол хүн л түрүүлж байвал аль нь ч хамаагүй дээ.
-Их аварга маань Хакухог ирлэж, тэр хирээр Хакухогийн амжилт цаг нартай уралдан өсөн дэвжиж байна гэлцэх юм?
-Тэр бол ойлгомжтой. Гэхдээ дан ганц Их аварга ирлээд байгаа юм биш бүх хүн л Хакухог ирлэдэг, өрсөлдөгч нь. Сүүлийн үед мань хүн өөрөө ч гэсэн маш зоригтой, эрмэг барилдаж дээш гарч ирж байна шүү дээ. Япон Монголчууд ч ялгаагүй Хакухог хурдан аварга болоосой гэж тэсэн ядан хүлээж байгаа даа. Хакухогийн араас Ама сайн барилдаж байгаа, гарч ирэх байх гэж итгэж явдаг. Мөн Хүчитбаатар байна. Доороос шинэ залуу бөхчүүд болох Базарсад нарын хүүхдүүд ч гарч ирж, Хакухогийн араас аагтай барилдаан олныг үзүүлнэ гэдэгт нь итгэдэг.
-Ирэх сарын Хару башёг та хэрхэн төсөөлж байна?
-Өнгөрсөн тэмцээнтэй адилхан болох болов уу л гэж бодож байна. Бас л Хакухо, Точиазүма, Их аварга маань үзүүр түрүүнд гарч ирэх байх даа.
-Монгол бөхчүүд маань хамтдаа бэлтгэл хийх боломж гарна биз?
-Хакухо, Амай бид нэг галын бөхчүүд. Долоо, найман дэвжээгээрээ нэг гал болж, тэмцээний өмнө хамтдаа бэлтгэл хийдэг юм. Нэг гал гэдэг нэг үндсэн бүрэлдэхүүнтэй, нэг сургалтын системтэй гэсэн үг. Саяын башёгийн өмнө ч бас хамтдаа бэлтгэлээ хийсэн.
-Хакухо маань яах аргагүй өнгө зүс өөр байсан биз. Танд мэдрэгдсэн үү?
-Ер нь л сүүлийн хэдэн сард Хакухогийн бэлтгэл, сэтгэл санаа нь хүртэл бүх талаараа их задарч, хийморилог байгаа.
-Хакухогийн сэтгэл зүйг ахын хувьд байнга хатуужуулдаг гэж таныг ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Монголоос өөрөө дагуулаад сумод оруулчихсан, хоёрдугаарт “Өөрөө ахаа яаж барилдах вэ, яах вэ” гэж их асуудаг. Амьдралын туршлага, олон жил барилдсан туршлаганаасаа дүү нартаа аль болох зааж өгөхийг боддог.
-Ж.Мөнхбат аварга Японд очсон байгаа. Баярласан гэдгээ танд ч дахин дахин илэрхийлж байгаа байх даа?
-Харин тийм ээ. /инээгээд/ Мөөөө аварга маань анх намайг сумод явж байхад хүртэл тусалж байсан. Эргээд би хүүг нь явуулсан. Эр хүний замын хүзүү урт гэж нэгэндээ тусалбал эргээд хэзээ нэгэн цагт хариу нь заавал ирдэг юм байна. Мөөөө аварга маань хүү маана ч сайн барилдлаа, бөхчүүд маань ч сайхан барилдаан үзүүллээ гээд сэтгэл өөдрөг л явна. Аваргын маань талаарх хошин онигоо маягийн зүйл үүгээр ч бас яригдаад амжсан.
-Уншигчдад маань сонирхолтой санагдаж мэднэ. Мөөөө аварга хэрхэн онигоонд орсон юм бол?
-/инээгээд/ Мөөеө аварга сумо үзэж байхдаа ойр ойрхон гарчээ. Сумо үзэж байсан Монголчууд тэр бүхнийг ажиглаад “Энэ Мөөеө аварга
олон гараад байна, цаадах чинь Көкүшюзан рүү л яваад байна даа, аварга бүгдийг нь их зөв зохицууллаа. Зодог тайлах эсэхээ шийдэж байсан Кайогийн давааг найм болгож, Озэки Точиазүма уначихсан бол дараагийн удаад аварга болох шанс байхгүй учраас Дагвааг хаяулж аварга болох шанстай нь үлдээгээд, Хакухог арслан болгох шансыг нь гаргаж өгөнгөө аваргаа түрүүлүүлчихлээ. Мөөеө аварга Кёкүшюзантай хоёр уулзсан, тэр хоорондоо л бүх юмыг үндэсний хэв шинжид оруулсан байна гэсэн онигоо үүгээр гарсныг бид бүгд яриад л байж байна. /инээв/
-”Зиндаа”-гийн уншигчдад, цаашлаад Монголын ард түмэндээ таны сэтгэлийн үгийг тээмээр байна?
-Биднийгээ улам сайн дэмжээрэй. Хэрвээ Сумо Бөхийн Холбооноос зөвшөөрөл гараад, Монголд башё зохион байгуулах болбол сайхан уулзацгаая аа, баярлаж явдаг шүү гэдгээ “Зиндаа” сониноороо дамжуулаад албан ёсоор бөхчүүдээ төлөөлөөд ахмад бөхийн хувьд дамжуулахыг хүсч байна.
-Танд их баярлалаа. Улам сайхан барилдаанаар Монголчуудаа мялааж байгаарай.
-Баярлалаа.

Д.Ариунаа
[B]
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby traffic » Tue Apr 11, 2006 12:50 pm

АМЕРИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЧУУД 4 АЛТ АВЛАА

Сонирхогчдын сумо бөхийн Америкийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээн Лос Анжелес хотын "Staple Convention Center" ордонд явагдаж өнгөрлөө. Өнгөрсөн жил Японы мэргэжилийн сумо бөхийн үзүүлэх тоглолт Лас Вегас хотноо зохиогдсоноос хойш Америкчууд сумод онцгой анхаарал хандуулж байгаа билээ. US Sumo open 2006 Америк, Япон, Солонгос, Норвег, Голланд, Болгар, Герман улсын шигшээ баг хүрэлцэн ирж оролцсон олон улсын А зэрэглэлийн хэмжээний лут том тэмцээн болов. Сонирхогчдын сумо бөхийн Америкийн 3 удаагийн аварга, дэлхийн цомын аварга Трент Сабо (Сан Диего, Кальфорн) тэргүүтэй Кальфорн, Аризона, Нью Мексико, Невада, Хавай, Айдихо, Нью Жерси, Нью Йорк, Флорида мужийн шилдэг сумочид бүхий Америкийн нүсэр том шигшээ баг мөн Америкт ажиллаж амьдарч байгаа Монгол бөхчүүдын дундаас бүрэлдсэн Монголын багийн хооронд гол өрсөлдөөн явагдав. Сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга А.Сүхбат, улсын заан Ганбат тэргүүтэй Монголын шигшээ баг энэ тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч Улаанбаатар хотноо суугаа Америкийн ЭСЯ-ны консулын хэлтэс виз олгоогүй байна. Тэд Америкт байгаа монголчууд уг тэмцээнд оролцож байгаа болохоор (хангалттай!) гэж үзсэн бололтой.

Тэмцээнийг зохион байгуулах комисст орж ажилласан Монголын багийн ахлагч Даваадоржтой ярьж дараах урамтай сайхан мэдээ сонслоо. Бага, дунд, үнэмлэхүй гэсэн 3 жингийн ангилалаар явагдсан энэ тэмцээнд манай тамирчид 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медал авч соёмбот тугаа Америкийн тэнгэрт 6 удаа мандуулжээ.

Лос Анжелес хотноо ажиллаж амьдарч байгаа аймгийн заан Эрдэнэбилэг хөнгөн (85 кг) жинд хүч үзэж алтан медаль хүртлээ. Тэрээр жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч сумо бөхийн Европын 2 удаагийн аварга Болгарын тамирчныг ялж сенсаац дэгдээв. Мөн 85 кг-д барилдсан бөхийн чөлөөт барилдааны о.у.х мастер Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн байна. Эмэгтэй сумочид маань ч бас бахдам сайхан амжилт үзүүллээ. Сонирхогчдын сумо бөхийн Ази тивийн аварга, о.у.х.мастер Долгормаа үнэмлэхүй жинд түрүүлж алтан медаль, аваргын цом гардсан бол дунд жинд жюдо, самбо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт Энхцэцэг түрүүлж алтан медаль, үнэмлэхүй жинд өгсөн барилдаж хүрэл медаль авсан байна.

Энэ өдөр Америкийн муж хотуудаас 200 гаруй Монголчууд туг далбаа, бүрээ бөмбөртэй хүрэлцэн ирж нутгийн сумочдоо уухайлан хөгжөөн дэмжлээ.
Ажил төрлийнхээ хажуугаар амжуулан олон улсын хэмжээний том тэмцээнд оролцож байнгын бэлтгэлтэй барууны орнуудын бөхчүүдтэй эн тэнцүү барилдан 4 алтан медаль авсан Монголчуудыг бөхийн орны үр сад арай өөр байна хэмээн ярьж бичиж байна. Энэ дашрамд сонирхуулхад Лос Анжелес хотноо болдог Солонгос үндэсний срийм бөхийн тэмцээнд Америк дахь Монголчууд бас аваргалаж байсан билээ. Сумочиддоо баяр хүргэе! баярлалаа

Тэмцээнд оролсцон Монголын баг тамирчид:

Эрэгтэй +115 кг буюу хүнд жинд
Төгсжаргал (Лос Анжелес, аймгийн заан)
-115 кг буюу дунд жинд
Эрхэмбаяр (Mайми, Улсын начин),
Улаанбаатар (Сан Франциско, аймгийн начин),
Золжаргал (Чикаго),

85kг буюу хөнгөн жинд
Эрдэнэбилэг (Лос Анжелес, анймгийн заан) алтан медаль
Эрдэнэцогт (Лос Анжелес, чөлөөт бөх)
Мөнхжаргал (Лос Анжелсе, чөлөөт бөх) мөнгөн медаль
Баярцэнгэл (Лос Анжелсе, чөлөөт бөх)

Эмэгтэй +80 кг буюу хүнд жинд
Долгормаа (Чикаго, Сумо бөхийн Ази тивийн аварга) алтан медаль

-80 кг буюу дунд жинд
Энхцэцэг (Вашингтон DC, самбо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт)
алтан медаль, үнэмлэхүй жинд хүрэл медаль
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Thu May 04, 2006 10:36 am

Kyokushuzanii urilgaar Japand ochood baigaa dalai avarga Usuhbayar ozeki Hakuhotai 5 barildsanaas 4-1 haritsaagaar Hakuho iluurhsen baina. Barildaanii daraa Usuhbayar <Ene zaluu yag had chuluu shig yum> gesen bol Hakuhjo < Bi tuund ozeki tsoltonii huchiig uzuullee> gej hoshignojee. Dalai avarga Usuhbayar Natsu bashogiin ehnii udriin barildaaniig uzeed nutagtaa butsaj ireh bololtoi.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby 21Grams » Sat May 06, 2006 11:58 pm

Єсєхєє аваргатай хамт Мєнхэрдэнэ арслан бас очсон юм байна. Єсєхєє сумогоор Хакухотой хэд хэд vзээд 1 л хаясан бололтой. Амаг нэг хаяж 2 унасан байна лээ. Бусдыг нь ч гайгvй даваад байсан гэсэн. Байнгын бэлтгэлтэй хvмvvс хамаагvй єєр байгаа л даа. Тэгээд хамгийн гол нь тэр дэвжээ, мєргєлдєєн энэ тэр гээд юм юманд нь дасахгvй байгаа л даа. За за олон vгээр яахав, хэдэн зураг оруулъя.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sun May 07, 2006 12:02 am

Монгол бєхчvvд
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby cowboy marlboro » Mon May 08, 2006 9:07 am

шюкүншё буюу гарамгай барилдааны шагналыг түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд нөлөө үзүүлсэн эс бөгөөс өөрөө түрүүлсэн бөхөд олгодог. түрүүлэхийн төлөө өрсөлдсөн гэхээр мэдээж аварга арсланг унагаасан байж таарах тул томчуудыг унагаасан бөх хүртэх явдал их. тэмцээнд 14 ялалт нэг унаатай бөх түрүүллээ гэхэд тэр ганц ялсан бөхийх нь нэр шюкүншёд дэвших явдал бий. хамгийн олон авсан бөх одоогийн такасаго ояката асашио, кайо. арав арав авсан.

кантошё дайчин бөхийн шагнал. дайчин зоригтой барилдсан бөхөд олгодог. дээд зиндаанд шинээр дэвшсэн бөх 10 аас дээш ялбал авах тохиолдол их. бас гарамгай сайн барилдсан ч амжилт нь шюкүншёд ч гиношёд ч таарахгүй байгаа үед олгох үе байдаг. гол болзол нь 11 ялалт. хуучин озэки байсан бөхөд бараг олгодогггүй. хамгийн их авсан бөх такаторики- 10 удаа.

гиношё уран барилдааны шагнал. олон сайхан мэх хэргэлэн уран сайхан барилдсан бөхөд олгоно. гэхдээ зөвхөн мэхний тоо гол биш ёри, оши, нагэ, тачиай гэсэн үндсэн мэхнүүдийг цэвэрхэн сайхан хийсэн бөхөд өгөх явдал бий. тиймээс адил бөх олон удаа авах нь элбэг. олон авсан бөх цүрүгаминэ 10 удаа.

тусгай шагналыг дэлхийн 2-р дайны дараа сумо бөхийн нэр хүндийг дахин сэргээхийн тулд 1947 оны 9 сарын тэмцээнээс олгож эхэлсэн юм. гэвч анхны тэр үед шагнал олгох дүрэм яг таг тогтоогдоогүй байлаа. анхны шюкүншёг 9 ялж 2 унан үзүүрлэсэн ч аварга арслантай таарж барилдаагүй дэваношики авж байв. кантошёг нэг аварга, 3 арсланг хаясан комүсүби кишё авсан байна. одоо бол эсрэгээр кишё нь шюкүншё, нөгөөх нь кантошё авна. мөн аварга арслан, тэгээд 50 хувиа хийж чадаагүй бөх ч нэр дэвшигдэж байв. харин гиношё анхнаасаа уран барилдаан үзүүлсэн бөхөд л өгөж байсан тул ямар нэг зөрөө байсангүй. 1947 оны 11 сарын тэмцээнээс холбоо одоогийн хэмжүүрээр тусгай шагнал олгож эхэлсэн байна. аварга арслан болон 50 хувиа хийгээгүй бөхчүүд авахгүй болсон. гэхдээ түрүүлсэн бөх авах уу авахгүй юу гэдэг дээр ихээхэн зөрөөтэй явж ирсэн. жишээ нь 1960 онд 20 настайдаа анх түрүүлэн рекорд тогтоосон тайхо, 1957 онд сэкивакэ цолтой түрүүлсэн асашио нар тусгай шагнал ганцыг ч аваагүй бол 32 жилийн дараа таканохана 19 тэйдээ анхныхаа түрүүг авахад нь бүх шагнал олгож байв. *нэ башёд таканохана 3 шагналыг бүгдийг нь, акэбоно шюкүншё, кантошё , ваканохана гиношё авж холбоо их л өгөөмөр загнаж байсан бол 2004 оны 7 сард шагнал авчихаар бөх олон байсан ч ганцхан тоёзакүрад кантошё өгөн нарийлсан тэмцээн ч байх аж. нэг тэмцээнд 3 шагналыг хамж байсан бөх 5 байгаагийн дотор таканохана, дэжима, котомицүки нар байна.

за тэгвэл энэ 3 тусгай шагналыг хэрхэн олгодог юм бэ? сумогийн холбоонд тусгай шагналын асуудал эрхэлсэн хороо гэж байх ба шүүгч, сэтгүүлч, ояката нараас бүрддэг. 40 гишүүнтэй энэ хороо 1 жилийн хугацаатай сонгогддог аж. башё бүртйн сүүлийн өдөр нэг цагаас хуралдан шагналд гишүүд нэр дэвшүүлэн шүүж авч хэлэлцсээр тодруулдаг байна. санал зөрөх үед гар өргөж санал тоолох системтэй. *нэ талаар оогава ояката- юуны өмнө коконоэ ояката тэргүүтэй шүүгч нар саналаа нэгтгээд хорооны хурал дээр танилцуулна. маргалдах асуудал нилээд гардаг ч сүүлийн үед гайгүй байгаа гэж бодож байгаа. сэтгүүлчид бол өөрсдөө барилдаж байгаагүй улсууд тул санал зөрөх юм гаралгүй яахав. олон санал гарна гэдэг сайн зүйл. олон хүн дэвшиж байна гэсэн үг. гэхдээ шагналын мөнгө гаргах нь сумогийн холбоо болохоор бид бас мөнгө цацаад байж чадахгүй. шюкүншёг шууд шийдэж болдог ч бусад 2 шагнал бас л хэцүү шүү. жишээ нь хуучин озэки байсан хүн гэдэг хичнээн цолоо алдсан ч гэсэн сайн барилдах нь мэдээжийн зүйл тул тусгай шагнал аль болох өгөхгүй. *нэ шагналыг олгож байгаа нэг утга бол урамшуулж байгаа хэрэг. тиймээс хуучин озэкид тохирохгүй болуу хэмээн ярьж байна. хэлмэгдэн тусгай шагнал аваагүй хүмүүсийн тоонд их аварга байсан таканохана багтдаг. 1992 оны 9 сард комүсүби байхдаа 14 ялан түрүүлэхэд ганц шюкүншё өгөөд өөр юм олгоогүй. өсөх ирээдүйтэй сайн бөхөд ингээд шууд өгөөд байж болохгүй. тачиай муу байсан. авах нь мэдээж шагнал ч одоохондоо өгж болохгүй хэмээн шийджээ. тэгээд ч зогсоогүй, тэмцээний дараа тачиайны хичээл хийлгэн шагналаасаа эсэн юм болж байжээ.

одоогийн байдлаар манай бөхчүүд нийт 26 тусгай шагнал аваад байгаагаас ёкозүна асашёрю шюкүншё 3, кантошё 3, озэки хакүхо шюкүншё 3, кантошё 1, гиношё 2, комүсүби кёкүтэнхо кантошё 4, комүсүби ама гиношё 2, кёкүшюзан шюкүншё 1, кантошё 2, гиношё 2, асасэкирю шюкүншё 1, гиношё 1, токитэнкү гиношё 1 хүртжээ.
cowboy marlboro
 
Posts: 41
Joined: Sun Dec 04, 2005 2:36 pm

Postby 21Grams » Thu May 25, 2006 2:28 am

Экс Комvсvби Кёкутэнхo Цэвэгням Япон бvсгvйтэй сvй тавьжээ. Тэд 4жил орчим vерхэж байгаа юм байна.

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Thu May 25, 2006 3:01 am

10дах сэкитoри тєрлєє. Э.Санчирбoлд сvvлийн 4-н жил Макушитад тогтмол сайн барилдаж байсан бєгєєд єнгєрсєн 5сарын тэмцээнд Макушита зиндааны баруун жигvvрийн 1-с босож барилдаад 4-3 давсанаар ирэх сарын тэмцээнд Журод дэвшин барилдах 2бєхийн нэгээр шалгарчээ. Санчирболддоо цаашдынх нь тэмцээнvvдэд нь улам єндєр амжилт хvсье.


Санчирболд дэвжээний анд, озэки Даваажаргалын хамт:

Image


after May
Ryuo
Heya : Miyagino
Name : -------- --------
Ring Name History : Ryuo
Date of Birth : March 11, 1983
Place of Birth : Mongolia
Height : 175.5cm
Weight : 130.3kg
Career Record : 148-104-7
Favorite Grip/Techniques : tsuki, osh
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Jun 03, 2006 4:15 pm

traffic wrote:Хакухо Даваажаргалын ээж Ө.Тамир: Японы “Fuji” телевизийнхнийг ирэхэд зээлийн байр хайж, нутгийн зөвлөлийнхөө тусламжаар байр орцоо будаж багагүй сандарсан

-Энэ сарын Нацу башёд Хакухо Даваажаргал түрүүлж, Дагвадоржийн араас аваргалах бөх гэдгээ монголчуудад төдийгүй япончуудад харууллаа. Хүүгээ түрүүлнэ гэдэгт хэр найдвар тавьж байсан бэ?
-Мэдээж хүүгээ сумод үдсэн эх хүн бүрийн мөрөөдөл бол хүү нь түрүүлж, эзэн хааны цом хүртэхийг харах. Шагнал урамшилдаа биш шүү
дээ. Хүү минь том болж төрийн хүн болж дээ гэдгийг зөвхөн эх хүний нүдээр биш монгол хөвгүүдээрээ бахархсан иргэн хүний нүдээр
харах гэсэн хүсэл юм даа. Миний хүү түрүүлж, Нацу башёг аваргалсанд олон хүн гайхаж цочирдоогүй. Нэгдүгээр сарын барилдаанд миний хүү тэргүүлэх эгнээнд явсан. Гуравдугаар сард мөн л тэргүүлэх эгнээнд явсан ч нэмэлт барилдаан хийгээд түрүүлж чадаагүй. Ер нь хүү маань амжилтаа бага багаар ахиулж байгаа учраас сумо сонирхогчид хүүг минь түрүүлнэ гэж харж байсан. Эхлээд Комүсүби, Секиваки, Озэки цол хүртсэн. Гурван сард япончууд Даваажаргалыг Озэки болох нь тодорхой гэж үзээд Сумогийн холбооноос зохиогддог ёслолын арга хэмжээнд Мөнхбат бид хоёрыг урьсан. Даваажаргалыг Озэки болох, тэмцээнд түрүүлэхийг япончууд ч хүсч хүлээж байсан нь илт байсан.
-Барилдааны үеэр аварга Дагвадорж гэмтэл авсанд монголчууд харамсч байгаа. Үүнээс үүдээд Нацу башё эхлэхийн өмнө далай аварга Өсөхбаяр, Сүхбат, Ганбаатар арслан, Мягмарсүрэн заан, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг хүмүүс Осакад очиж Хакухогийн бэлтгэлийг хийлгэсэн нь аварга Дагвадоржид хүнд цохилт оолсон гэж хардах хүмүүс ч байна. Аваргын бие хэр байгаа бол. Хакухо барилдааны дараа аваргатай уулзсан болов уу?
-Барилдааны өмнө далай аварга Өсөхбаяр, Сүхбат, Ганбаатар арслан, Мягмарсүрэн заан, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг манай нэртэй алдартай бөхчүүд хүүгийн маань бэлтгэлийг хангуулахаар очицгоосон. Дуучин Жавхлан ч очсон байна лээ. Эдгээр хүмүүсийн хүслээр хүү минь амжилттай барилдлаа. Энэ сайхан барилдааны үеэр Дагваа маань бэртсэн нь үнэхээр харамсалтай. Дагваа ах байхгүй ч, Цэвэгням ах надад их тус боллоо гэж Даваажаргал ярьж байна лээ. Хүний нутагт тэд чинь бие биеэ л түшнэ шүү дээ. Дагвадорж маань Ама Бямбадорж, Даваажаргал, Дүвчингийн хүүд “Та нар хурдан наашаа ойрт, удам судартай хүүхдүүд байж сайн барилд” гэж байнга захиж сургадаг гэсэн. Дагвадорж миний хүүтэй их дотно байдаг. Ер нь манайхан гэр бүлийн найзууд. Долгорсүрэн заан цэрэгт байхдаа ихэвчлэн манайхаар байдаг байлаа. Долгорсүрэн хөдөөнөөс 40-ийн бидонтой хоормог авчирчихаад Мөнхбаттай Дунд голын эрэг дээр өдөржин ноцолдчихдог байж билээ. Намайг анх Мөнхбатын бэр болж очиход Долгорсүрэн тэднийд сууж байсан юм. Тэр үед л анх танилцаж байлаа. Бидний үерхлийг үргэлжлүүлээд хүүхдүүд минь тустай дэмтэй явж байна. Даваажаргалын Озэкийн найранд Дагвадорж эхнэртэйгээ ирсэн. Тэр үеэр Б.Лхагвасүрэн “Бид нэг дээвэр дор бүгдээрээ цуглаж чадлаа” гэж их гоё үг хэлсэн. Гурван сард биднийг Японоос буцахад Дагвадоржийн эхнэр Тамир хүүгээ тэвэрч ирж үнсүүлээд буцсан.
-Хакухо эзэн хааны цом хүртлээ. Төр засаг түүнд гавьяат тамирчин цол өгөх байх, Озэки Даваажаргалын эзэн хааны цомын мялаалга хэзээ болох бол гэж хүлээсэн хүмүүс олон байх шиг байна?
-Таван сард миний хүүг Сэкиваки цолтой байхад “Алтан гадас” одонгоор шагнасан. Жил бололгүй Озэки цол аваад ирэхэд нь “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь залуу хүний хувьд их урам өгсөн. Озэки цолны нь найрыг хийхэд манай
бүх л томчууд ирсэн. Баянаа аваргын гэр бүл сайхан ерөөл хэлсэн. Энэ удаад хүүгийн зав зайнаас шалтгаалаад цайллага хийж амжихгүй байж магадгүй нь. Сумогийн ертөнц өөрийн хууль, дэг жаягтай. Хувь хүнийхээ үүднээс дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй. Заавал дэвжээний эзнээс хамааралтайгаар шийдвэр гаргадаг юм билээ. Сая гэхэд дэвжээнээс нь чөлөө олгоогүй болохоор ирж чадсангүй.
-Японы Fuji телевиз өвөл ирж кино зураг аваад буцсан. Сая бас ирсэн гэсэн үү?
-Даваажаргал маань шинэ жилээр хоёрхон хоногийн чөлөөтэй ирээд буцсан. Тэр үеэр Fuji телевизийнхэн хамт ирсэн. Дүн өвлийн хүйтэн байсан болоод үзүүлж харуулах юм маруухан, их л тух муутай буцсан. Монгол гэр үзүүлэх гэж Чингисийн хүрээнд гэрт байрлуулж, морь мал унуулаад буцаасан. Fuji телевизийнхнийг анх ирэхэд урьдчилж дуулгаагүй байсан болоод тэр үү бэлтгэл муутай бид их сандарсан л даа. Уг нь Даваажаргал нэлээд цааргалсан юм билээ. Озэки болоход нь телевизээр шууд цацах гэж нэвтрүүлгээ урьдчилж бэлдэж явсан
болоод “одоо цаг нь болсон. Заавал танайхны тухай нэвтрүүлэг бэлдэнэ” гэж зүтгэсээр байж ирцгээсэн байсан. Би сандраад зээлийн байр хөөцөлдөх ч бил үү, нэлээд гүйсэн. Наанадаж үр хүүхдийн нэр, цаанадаж улс орны нүүр царай, гадныхны нүдэнд гайгүй харагдчих юмсан гэж бодсон. Нөгөө зээлийн байр тийм ч амар бүтсэнгүй. Нэгэнт хүү маань тэнд амьдрахгүй болохоор хоёрхон өдөр зураг авахуулахын төлөө өр тавьж байр аваад яахав хүүхдүүдэд төвөг гэж бодоод больчихсон. Нутгийн зөвлөл, амьтан ах дүүтэй хамтарч подьездоо будаж, плитадлаа, байрныхаа гадна талд шавар шохой хийлээ. Дор бүрнээ эрвийхээрээ зүтгэсэн. Мөнхбат бид хоёр олсноо амьтан ах дүүтэй хувааж идэж ууж явснаас хурааж хумьж явсангүй. Мөнхбат байнга л гадагш дотогш явна. Тэглээ гээд наймаа арилжаа хийсэнгүй. Хангамжийн баазын тэр их хөрөнгөн дээр сууж байж хувьдаа ганц тахир хадаас ч аваагүй хоосон хүмүүс. Кабелийн суваг ч үздэггүй байсан нь саяхан шүү дээ. Ямар сайндаа Ганболд заан танайх кабель ч үгүй хүүхдийнхээ тухай мэдээллийг хаанаас авдаг юм бэ гэж гайхаж байсан. Таван цагиргаас уншчихдаг гэхэд “та хоёр больж үз, арай ч дээ” гэж байсан юмдаг.
-Хакухо ар гэрийнхээ амьдралыг өөд татах тал дээр хэр анхаардаг вэ? Хакухогийн түрийвч рүү шагайх сонирхол байгаагаа нуугаад яахав. Хүүг тань олон өрөө хауст, бийлэгжүү амьдардаг гэж хүмүүс ойлгож байгаа. Хакухо санхүүгийн хувьд биеэ дааж чадсан уу?
-Миний хүү одоохондоо тусдаа гэр оронгүй, дэвжээнийхэнтэйгээ амьдардаг. Гэр бүлгүй залуу бөхчүүд тусдаа бие дааж гардаггүй юм билээ. Гарсан ч дэвжээний эзний зөвшөөрөлтэйгөөр гардаг. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр, харахад мөнгө аваад байгаа хэрнээ тэр нь дэвжээний санд төвлөрдөг бололтой юм. Бөхчүүд рекламд тоглоход түрүүлснээс илүү хөлс авдаг. Түүнийхээ тодорхой хувийг дэвжээндээ өгдөг гэсэн. Миний хүү чинь болоогүй ш дээ. Нас нь бага, одоо л юмны захад хүрч байна. Олон жил барилдаж, байр сууриа олчихсон
Дагвадорж, Батбаяр нарын хаана нь ч хүрэхгүй. Талийгаач Ганбаатар начин Японоос ирчихээд Даваажаргал бид хэд хамтдаа чөлөөтийнхөнтэй хоол идлээ. Хүмүүс Сэкивакитай хамт хооллосонд баярлалаа гэж бөхөлзөж, тонголзоод Даваажаргалд мөнгө өгөөд байх юм. Уг нь монголоос ирсэн гээд надад өгмөөр юм. Тэгэхэд үгүй юмаа гэж инээж байж билээ. Тэгэхээр фэн клубээс нь ч юмуу жижиг сажиг орлого орж ирдэг л юм шиг байна лээ.
-Баянаа аварга дээхнэ үед “Мөнхбат бөхийн удам залгах хүүтэй биш” гэж Мөөөө аваргыг баалж, аварга ч энэ үгэнд эмзэглэж байсныг санаж байна. Энэ үгийн шарх эдгэсэн үү?
-Би энэ тухай бодохыг, ярихыг хүсдэггүй. Мөнхбат, Баянмөнх хоёр тухайн үедээ өрсөлдөгчид байсан. Гадаадад ч дотоодоо ч нэрээ дуурсгаж, биеэ, бяраа гайхуулж явсан үе. Бие биеэ ирлэж хурцалж, тив дэлхийд хүч үзэж явсан хүмүүст нэгнийхээ хор шарыг малтахдаа бодлогогүй үг унагасан тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Түүнээс биш бидэнд нийцдэггүй таацдаггүй юм байхгүй. Даваажаргалыг гараагүй байхад бид гэр бүлийн найрсаг харьцаатай хүмүүс байсан. Анх том хүү маань шарлачихаад эмнэлэгт хэвтэж байхад Баянаа аварга бид хоёрыг эргэж ирдэг юм. Би “Гадагшаа улсаа төлөөлж том тэмцээнд явах гэж байж яах гэж Халдвартын эмнэлэгт орж ирдэг байна. Их л гудиггүй хүн байна” гэж бодоод үлдэж байлаа. Анх бид хоёр Халдвартын эмнэлэгт нүүр тулж уулзсан нь тэр юм. Мөөөө, Баянаа хоёр одоогийнхоор бол Өсөхбаяр, Сумъяабазар хоёр гэсэн үг. Дэвжээн дээрээ өрсөлддөг болохоос дэвжээнээс буугаад л инээж хөгжсөн найзууд. Тэдэнтэй л адилхан. Яахав үгийн шарх удаан эдгэдэг шиг байгаа юм. Бид мартсан хэдий ч хүмүүс мартаагүй байдаг. Манай гэр бүл, Баянмөнхийн гэр бүлийнхний дунд гомдол тунирхал байхгүй.
-Кёкүтенхо Цэвэгням гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан япон эмэгтэйтэй гэр бүл болохоор шийдсэнээ хэвлэлээр албан ёсоор зарласан. Хакухогийн хувьд япон эмэгтэйтэй гэр бүл болох уу, монгол бүсгүйтэй
амьдралаа холбох уу гэдэг нь таавар болоод байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Дэвжээний нь эзэн хоёр охинтой гэсэн мэдээлэл хэр бодитой вэ?
-Миний хүү чинь дөнгөж 21 настай. Авгай хүүхэд гэх нь битгий хэл эцэг эхийнхээ өврөөс ч гараагүй шахам амьтан шүү дээ уг нь. Япон руу явахдаа сумо болох зорилго өвөртөлсөн. Залуу хүний хувьд зорилгодоо хүрэхээр зүтгэх байх гэж найдаж байгаа. Гэр бүлтэй болно гэдэг хүний амьдралд тохиох хамгийн баяр жаргалтай үе. Миний хүү амьдралаа өөрөө л сонгоно. Бид заах эрхгүй. Насан туршийн амьдралаа хамт туулах ханиа сонгоно гэдэг хариуцлагатай алхам. Бид “Миний хүү удам судраа бодоод монгол охинтой гэр бүл болоорой”. Эсвэл “Японд байх юм чинь япон охинтой суучих” ч гэдэг юм уу ямар нэг байдлаар хүүгийнхээ амьдралд оролцдоггүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby PAC » Sat Jun 03, 2006 5:18 pm

Д.Дагвадорж: Монголын мянга мянган эхчүүдийн цайны дээж намайг ийм хурдан эдгээж байна

[align=justify]бэртэл авангуутаа их аварга маань эмчээ дагуулан эх орондоо ирж цэнхэр дэлгэцээр сумогоо үзсэн шигээ эмчлүүлж бас бэлтгэлээ хийж байгаа гэсэн таатай мэдээг хүргэе. “Монголын мянга мянган ээжийн цайны дээж намайг ийм хурдан эдгэрэхэд хүргэлээ” хэмээн ярих их аварга маань ямартаа ч ирэх башёд барилдах магадлалтай боллоо.

-Таны бие гайгүй юу. Тэмцээний хоёрдахь өдөр та нэлээд хүнд бэртэл авах шиг болсон. Аваргагүй тэмцээн харна гэдэг эвгүй л юм билээ?
-Бие маань сайжирсан Монголын мянга мянган ээжүүдийн цайны дээж намайг ийм хурдан эдгээхэд хүргэлээ. /инээв. Сурв/. Өмнө нь дандаа л сумогийн ордондоо яавал дахав вэ гэж бодон сэтгэл догдлон суудаг байсан бол энэ удаа зурагтаас тэмцээн үзсэн чин үнэхээр эвгүй л байдаг юм байна.
-Аваргын эзгүйд хэн түрүүлэх вэ гэдэг таавар хаа сайгүй л явагдаж байсан.Таны ерөөсөнчлөн Хакухо маань түрүүлж, 69 дэхь их аварга болоход тун ойртлоо. Хакухог түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байв?
-Итгэлтэй байсан. Манай Даваажаргал үнэхээр бэлтгэл нь хангагдсан байсан.[/align]

За ямартаа ч аваргын маань бэртэл эдгэрч байгаа юм шиг байна.
Ирэх бащёд барилдах магадлалтай юм байна.
Багт баярыг хvргийййййййй......
User avatar
PAC
Shaq attack
 
Posts: 53
Joined: Sun Dec 18, 2005 1:42 pm

Postby 21Grams » Sun Aug 20, 2006 6:24 pm

Cумочид ноднин Лас Вэгаст аялан vзvvлэх тэмцээн хийж байсан. Энэ жил тэд Тайван яваад иржээ. Тэдний эхний єдєр хийсэн бэсрэг тэмцээний товчхон бичлэг оллоо.
http://www.webs-tv.net/play/makevodasx.asp?id=140397&codec=MGkGCSsGAQQBgjdYA6BcMFoGCisGAQQBgjdYAwGgTDBKAgMCAAACAmYBAgFABAjYvo-foB6OywQQLGnE69XDZL0a93PGIQsougQgU3wbOT6Ytc3TBJbzVtyqmHpNgn3dKtKixT7SdgOQsAk_&mswmext=.asx
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Next

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron