СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby avarga » Wed Sep 20, 2006 7:45 pm

Хакvхогийн орон зайг Ама нєхлєє

Ж.БАТМӨНХ (2006.09.20)


Мэргэжлийн сvмогийн аки башё урьд урьдын тэмцээнvvдээс тун онцлог болж байна. Долдугаар сард сvмогийн холбооноос амласан болзлыг биелvvлсэн ч ялихгvй шалтаг заасны улмаас энэ сард озэки Хакvхо, сэкивакэ Миябияма нар дээд цолныхоо тєлєє хоёр дахь дайралтаа хийж буй билээ. Одоогоор тэдгээр бєхчvvд унаж болох хязгаартаа хvрчихсэн тул хvнд барилдаануудыг хийж байна.

Аваргын тогтоосон дээд амжилт ахисаар байх уу, эсвэл...
Ёкозvна Таканоханагийн vед тодрон, Мусашимаруг зодог тайлахын ємнєхєн аварга цолд хvрсэн Асашёорюv энэ цолтойгоо ганцаараа барилдсан башёгийн тоогоор рекорд тогтоож, тvvнийгээ тэмцээн бvрт эвдсээр байгаа. Єєр ёкозvнатай барилдалгvй 17 дахь башёгийнхоо нvvрийг vзэж буй тvvний хувьд есдvгээр сарын тэмцээнээр энэ амжилт нь зогсож болох.

Учир нь озэки Хакvхо холбооны болзлыг биелvvлбэл Кюvшюvд хоёр монгол ёкозvна зодоглох учиртай. Асашёорюvгаас ємнє энэ vзvvлэлтээр дээд амжилтыг 1993 оны Харv башёд ёкозvна цол хvртэн 1994 оны кюvшюv башё хvртэл (11) “хань”-гvй явсан Акэбоно эзэмшиж байв. Мєн Миягияма (1931.I-Х, 4 башё), Таманишики (1933.I-35. V. 6 башё), Тайхо (1969.IX-70.I, 3 башё), Китанофvжи (1971.XI-73.I 8 башё), Чиёнофvжи (1986.III-VII, 3 башё), Хокvтоvми (1992.III-V, 2 башё) нар ганцаараа их аварга цолны нэр хvндийг хамгаалахаар зvтгэж байв.

Тэдгээрээс зарим нь уг ачааллыг даалгvй зодог тайлсан байхад бусад нь єєр нэг ёкозvнатай суудал хуваалцах болсон. Харин Монголын бєх 68 дахь ёкозvна Асашёорюv єрсєлдєгчгvй шахам гурван жилийг єнгєрvvлж, энэ цолны нэр хvндийг єндєрт єргєсєєр, нєгєє талаар олон хvнийг уйдааж явна.

Дэггvйтэл vргэлжилсээр...
Нагоя башёгийн vеэр озэки Чиётайкай, Рохо нарын барилдааныг тойрсон шуугиан дэгдсэн. Рохо барилдааны дараа бэлтгэлийн єрєєнд очоод озэкид агсарсан нь сvмогийн тvvхэнд урьд хожид дуулдаагvй явдал байлаа. Тэгвэл vvний дайд хvрэхгvй ч аки башёд “дэггvйтэл” vргэлжлэн гарсаар байна.

Найм дахь єдєр учраа таарсан озэки Котоошюv, Комvсvби Коккай нарын барилдаанд Гvржийн сvмоч єрсєлдєгчєє хvчийг нь дагуулж тонгорон урамтай даваа авсан. Котоошюv агаарт бараг 360 хэм эргэн унаж явахад Коккай газардахаас нь ємнє дэвжээнд тулсан нь удаашруулсан бичлэгээс харагдаж байлаа. Yvнийг болгар эр анзаарсан бололтой шvvгчийн шийдвэрт илт эргэлзэн, дэвжээнээс дурамжхан буусан.

Дэвжээ рvv орох замын эхэнд байдаг зурагтаар тэр vvнийгээ баталгаажуулаад “Яагаад моно-и (барилдааныг шvvгчид хянан хэлэлцэх) болдоггvй юм бэ? Коккайгийн гар тvрvvлж хvрсэн байна шvv дээ” хэмээн хашгирч. Yvнийг дуулсан сvмогийн холбооны удирдлагууд тvvний багш Садогатакэ оякатаг (экс сэкивакэ Котоновака) дуудан сануулга єгсєн байна.

Гэтэл макvшитад бvр ноцтой хэрэг гарлаа. Сvмогийн холбооноос ялагдсандаа уурссан нэгэн бєх (тvvнийг ємнє нь жюvрёод барилдаж байсан, 40 настай хэмээн тодотгосон) єрсєлдєгчєє бэлтгэлийн єрєєнд ирэхэд нь алгадсан хэмээн мэдэгдэв. Энэ хоёрын хооронд 20 насны зєрvvтэй тул ялагч ах хvний ємнє хvлцэнгvй зогссон гэнэ. Хэн байж болохыг нягтлаад vзвэл жюvрёогоос унасан цєєнгvй бєх макvшитад байна. Харин 40 настай гэвэл Котоканьюv болж таарлаа. Тvvний єрсєлдєгч 19-тэй Икиои байсан болохоор гарцаагvй хэргийн эзэд тэд болох нь.

Тэд євдєг шороодолгvй гурван даваатай тэргvvлэгчдийн эгнээнд явсан ба Икиои нэлээн ширvvн цvппаригаар буулгаж авсан нь ахмад бєхийн хилэнг бадраажээ. Холбооноос тэдэнд (Котоканьюvд) ямар шийтгэл оноох нь тодорхойгvй байна.

Ийнхvv “Садогатакэ”-гийн бєхчvvд элдэв асуудалд холбогдож, шинэ оякатагаа чихийг нь халууцуулах боллоо.

Монголчуудын єсєлтийн сар
Аки башёд манай бєхчvvдээс хэд хэд нь урьд хvрээгvй амжилтаа vзvvлэх, дээд цолоо авах магадлалтай буй. Юун тvрvvнд 2006 он гарсаар башё бvрт 13-аас дээш ялсан Хакvхо ёкозvна цолд хvрэх эсэх нь сvмо сонирхогчдын анхаарлын тєвд байна. Тэрбээр одоогоор гурван ялагдалтай, сvмогийн холбооноос тавьсан болзолд хvрэхээргvй болсон.

Гэвч vлдсэн бvх барилдаандаа ялж, эзэн хааны цомын тєлєє єрсєлдєєнд оролцвол дээд цолных нь тухай ярьж болох юм, найдвар бvр унтарчихаагvй хэмээн Китаноvми мэдэгдлээ. Тэрбээр ийнхvv дэндvv эрт гурав унасан нь сvмо сонирхогчдыг гайхашруулж байгаа бєгєєд єрсєлдєгчид нь хvртэл Хакvхог урьдынх шигээ биш байна хэмээн толгой сэгсэрч байна.

Макvvчид барилдаж буй Монголын долоон бєхєєс саньякv зэрэглэлд хvрээгvй ганц сvмоч Токитэнкv маэгаширагийн 2-оос босч, бусдаасаа сондгойрох дутуу зvйлээ гvйцээх боломжтой буй. Харамсалтай нь есєн єдрийн дараах байдлаар дєнгєж гурван даваатай, тавиас дээш хувийн амжилтаа vзvvлэхэд нэлээн хvнд болсон. Yлдсэн єдрvvдэд сэкивакэ Миябияма, Котомицvки, маэгаширагийн тэргvvн Барvто, Рохо нарын хvчтэй бєхчvvдтэй барилдана. Тэдгээрийг ялдаг юм гэхэд тvvнээс єрсєєд комvсvби болох амжилтыг vзvvлсэн олон бєх байгаа.

Жюvрёогийн гурван монгол бєхийн нэг, барууны 1-ээс боссон Какvрюv энэ башёд найм ялахад л макvvчид дэвшинэ. Тавиас дээш хувийн амжилт vзvvлэх магадлал ч єндєр байна. Хэрэв ингэвээс монголчууд макvvчид наймуулаа болж, дээд амжилтаа ахиулах юм.

Мєн єєр нэг vзvvлэлтээр дээд амжилт тогтооход ойрхон байгаа нь сэкиторигийн тоо. Макvшитагийн баруун жигvvрийн 2-т бичигдсэн Хакvба А.Єнєржаргал одоогоор 3-2 амжилттай, жюvрёод дэвших магадлалтай байна. Тvvний хувьд энэ оны Нацv башёд яг энэ байран дээрээсээ гурав ялж, дєрєв унаж байсан юм.

Хvнд цохилтоор дvvрэн тэмцээн
Цvппаригаар мэргэшсэн бєхчvvд энэ сард єрсєлдєгчдєє “нокдаун”-д оруулсан тохиолдол хэд хэд гарлаа. Єнгєрєгч долдугаар сарын тэмцээнд Барvто анх удаа озэки цолтонтой таарахдаа Чиётайкайг бяраар илvvрхсэн билээ. Тэгвэл аки башёгийн эхний єдєр Чиётайкайгийн алганы амтыг vзэж, амархан vсрээд єгсєн.

Озэки маргааш нь Токитэнкvг мєн “хvнд цохилт”-д оруулж, башёгийн єнгє гайгvй гэдгээ харуулсан. Тэгвэл долоо дахь єдрийн барилдаанд хор шар ихтэй, макvvчигийн хамгийн залуу бєх Кисэносато Миябиямагийн “нударга”-ны амтыг vзлээ. Миябияма тачиай хийхдээ єрсєлдєгчийнхєє эрvvн доороос хvчтэй єлгєж алгадахад Кисэносато эгээ л хvнд цохилтод орсон боксчин шиг шургаж унасан билээ.

Асашёорюv нэгэн удаа Точиазvмаг 38 удаа алгадаж, сvмогийн тvvхэнд дээгvvр орох рекорд тогтоосон. Харин энэ сард мєнєєх Точиазvма єєр нэг бєхийн алганы амтыг vзлээ. Миябияма тvvнийг 35 алгадалтаар (гэхдээ Асашёорюvгаас сул) буулгаж авсан юм.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Sep 20, 2006 10:36 pm

Єсвєрийн сvмочдын наадам болно

(2006.09.20)


Энэ сарын 26-27-нд буюу Аки башё єндєрлєнгvvт Кёкvшюvзан Д.Батбаярын нэрэмжит “Ирээдvйн аваргууд” хvvхдийн сvмо бєхийн наадам “UB Pаlасe”-ийн шинээр ашиглалтад орсон “Royal” танхимд болох ажээ.

“Ирээдvйн аваргууд эндээс тєрнє” уриатай тус наадам 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16 гэсэн таван насны ангиллаар болох ба ивээн тэтгэгчээр оролцож буй “Skytel”, “Женко Тур Бюро” шигшээ тэмцээнд шалгарсан 60 хvvхдэд шинэ дугаар, хувьцаа олгох гэнэ.

Мєн ангилал бvрт тvрvvлсэн таван хvvхдийг “Nomin Tour” компани Японд аялуулж, сvмогийн тэмцээн, дэвжээг vзvvлэхээр амлалаа. Yvний зэрэгцээ мэргэжлийн сvмод барилдаж буй бєхчvvдийн ар гэрийнхэн хувийн шагналаа гардуулах ажээ.

Тухайлбал Асашёорюv, Хакvхогийн нэрэмжит шилдэг бєхийн, Амагийн нэрэмжит дайчин бєхийн, Кёкvшюvзаны нэрэмжит уран барилдааны, Кёкvтэнхогийн нэрэмжит гарамгай барилдааны, Асасэкирюvгийн нэрэмжит техниктэй бєхийн, Мооконами, Какvрюv, Рюvогийн нэрэмжит єсєх ирээдvйтэй бєхийн гэх мэт тусгай шагналыг хvртээх гэнэ.

Шигшээ барилдааныг 27-ны єдєр UBS телевизээр шууд дамжуулна. Мєн энэ vеэр “Chinggis Art Gallery”-д Кёкvшюvзан Д.Батбаярын гэрэл зургийн vзэсгэлэн гарах юм.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby JSP » Tue Sep 26, 2006 8:16 pm

Оозэки Кайо Токиогийн тэмцээнийг дуусгалгvй орхисон билээ. Тэрээр “Майничи”-д ярилцлага єгснийг товчлон нийтэлж байна.





-Та Токиогийн тэмцээнийг дуусгалгvй орхисон. Яагаад ингэх болов?
-Энэ тэмцээнд сайн барилдахгvй нь тодорхой байсан л даа. Тэгээд л тэмцээнийг орхисон.

-Таныг гэмтэлтэй байсан гэх юм?
-Харин ч гайгvй байсан шvv. Нуруу бага зэрэг хєндvvрлэж байсан. Гэхдээ энэ бол байх л зvйл.

-Тэгвэл яагаад санасандаа хvртэл сайн барилдаж чадсангvй вэ?
-Бэлтгэлийн ачааллыг хэтрvvлчихсэн юм. Би энэ тэмцээнд 12 ялах юмсан гэж их хvссэн. Тэр хэрээр их бэлтгэл хийсэн юм. Даанч бэлтгэлийн тєлєвлєгєєг буруу гаргасан нь алдаа боллоо.

-Та уг нь их туршлагатай. Ийм алдаа гаргамааргvй юм?
-Уг нь тийм. Гэхдээ би 20 настай биш гэдгээ сая мэдэрлээ. Бэлтгэлийн ачаалал даахаа больчихож.

-Та хамтарсан бэлтгэл их хийжээ. Ингэх шаардлага байсан юм уу?
-Яахав дээ, ядрахгvй байх гэж бодоод л хийчихсэн юм.

-Та Токиогийн тэмцээнд хэнийг тvрvvлнэ гэж бодож байв?
-Их аварга Асашёорюv тvрvvлэх нь гарцаагvй байсан. Гэхдээ би Хакvход ч найдлага тавьж байлаа.

-Хакvхо яагаад сайн барилдсангvй вэ?
-Би тvvнийг сайн ойлгож байна. Тийм учраас муу барилдсан гэж хэлж болохгvй. Их аварга цолны болзол сонсоод барилдах их хэцvv шvv. Харин ч Хакvхо 50 хувийн амжилт vзvvлж чадсан. Их аваргатай сайн барилдсан.

-Тэр их аварга болж чадах уу?
-Чадна. Ирэх жил их аварга болох байх аа.

-Тэгвэл та?
-Намайг их аварга болох талаар асууж байна уу.

-Тийм ээ?
-Их аварга болохыг хvсэлгvй яахав. Гэхдээ хvссэнээр энэ цолыг єгєхгvй юм байна шvv дээ.

-Та их аварга болно гэдэгтээ итгэхээ больсон хэрэг vv?
-Аливаа зvйлд бодит байдлаас хандах хэрэгтэй. Миний єнєєгийн бэлтгэлжилтийн тєвшин энэ цолыг авах хэмжээнд хvрээгvй байна. Уг нь би их аварга болж багшийгаа баярлуулахыг их хvсдэг. Гэвч бараг чадахгvй болж байх шиг.

-Зодог тайлах нь гэж ойлгож болох уу?
-Хэзээ зодог тайлахаа єєрєє ч мэдэхгvй байна.

-Багш тань энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Тэр юу ч хэлэхгvй байгаа. Бодвол намайг єєрєє шийд гэж байгаа биз.

-Та ирэх арван нэгдvгээр сарын тэмцээнд оозэки цолоо хамгаалж барилдана?
-Цолоо хамгаалж барилдах нь тодорхой. Сайхан амраад барилдахад цолоо хамгаалж дєнгєх байх.
Zuunii medee soninoos.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby JSP » Tue Sep 26, 2006 8:23 pm

Мэргэжлийн сvмогийн намрын тэмцээн Токиод єндєрлєлєє. Тэмцээнд их аварга Асашёорюv тvрvvлж, эзэн хааны цомыг 18 дахь удаагаа хvртлээ.
11 ДЭХ УДААГАА ТЭМЦЭЭН ДУУСАХААС ЄМНЄ ТVРVVЛЭВ
Гэмтлээ бvрэн эдгээсэн Асашёорюv энэ тэмцээнд урьдын адил сайн барилдаж тvрvvллээ. Тэрээр энэ жил болсон таван тэмцээний гуравт нь ийнхvv тvрvvлэв. Ирэх тэмцээнд тvрvvлж чадвал 2006 оны дєрєв дэх тvрvvгээ авах юм. Их аварга бэлтгэлээ тун сайн базаасан нь тэмцээний явцад ажиглагдаж байлаа. Комvсvби Кисеносатод унасан шалтгаанаа "Анхаарлаа тєвлєрvvлж чадаагvй юм. Кисеносатог тиим хурдан босно гэж бодоогvй" хэмээн тайлбарлажээ. Харин Чиётайкайд унасан талаар "Тэр миний vснээс татсан. Хэрвээ татаагvй бол би ялах л байсан" гэж ярьсан байна. Манай бєх оозэки Чиётайкайд сvvлийн хоёр жилд анх удаа ялагдсан нь энэ. Асашёорюv бусдаасаа бvх талаараа илvv гэдгээ нотолж 11 дэх удаагаа тэмцээн дуусахаас ємнє тvрvvлсэн юм. Их аварга Тайхо есєн удаа ийм амжилт vзvvлж байсан аж. Сvмогийн холбооны тэргvvн Китаноуми "Асашёорюvгийн барилдаанд бид сэтгэл хангалуун байгаа. Харин бусад бєхчvvд бэлтгэлээ сайн хийж их аваргатай эн тэнцvv єрсєлдєхгvй бол тэмцээн сонирхолгvй болох шинжтэй. Бид дэвжээний эздийн vvрэг хариуцлагыг дээшлvvлнэ" гэж сэтгvvлчдэд ярьжээ. Асашёорюvгийн хувьд дээд зиндаанд 32 удаа" тvрvvлсэн алдарт Тайхогийн амжилтыг эвдэх хэрэгтэй болж байна. Таканохана 22, Китаноуми 24 удаа тvрvvлсэн амжилтыг тэрээр эвдэх нь тодорхой гэж сvмогийн мэргэжилтнvvд ярьж байгаа юм. Дээд зиндаанд 31 удаа тvрvvлсэн Чиёнофvжигийн ярьж буй-гаар бол Асашёорюv домогт их аваргуудын амжилтыг эвдэх бvрэн боломжтой ажээ. Тэрээр "Асашёорюv дєнгєж 26 нас хvрч байгаа болохоор их боломжтой юм. Бэлтгэлээ маш сайн хийдэг Асашёорюv олон дээд амжилтыг эзэн болох нь гарцаагvй" гэв. Асашёорюv эзэн хааны цомыг Японы шинэ Ерєнхий сайдаас хvлээн авсандаа ихэд баярласан бєгєєд олон ялалтаар бэлэг барих болно гэдгээ тvvнд амлажээ.

ХАКVХО ИХ АВАРГА ЦОЛНЫ БОЛЗОЛ СОНСОХ УУ
Токиогийн тэмцээнд 13-аас дээш ялсан бол их аварга цол хvртэх байсан Хакvхо зорьсондоо хvрсэнгvй. Дєнгєж найм ялсан нь Миягино багшийг ихэд бухимдуулсан сурагтай. Уг нь Хакvхо тэмцээний ємнєх бэлтгэлээ сайн базаасан юм байна. Харин сэтгэл зvйн хувьд єєрийгєє зохих хэмжээнд бэлтгэж чадаагvй гэж сvмогийн мэргэжилтнуvд ярьж байгаа ажээ. Миягино багш ч ийм бодолтой байна.
Тэрээр "Хакvхо уг нь их тэвчээртэй бєх. Даанч сонин, хэвлэл, телевизээр тvvний талаар байнга гарч байсан нь дарамт боллоо. Гэхдээ энэ бол тvvнийг зєвтгєх шалтгаан биш. Хакvхо шиг ийм чадалтай бєх ямар ч нєхцєлд сайн барилдах ёстой" гэж ярьжээ. Харин Хакvхо"Би энэ тэмцээнд чамлахаар амжилт гаргаснаа ухаарч байна. Бэлтгэлээ улам сайн хийж ирэх тэмцээнд сайн барилдана. Их аварга болохын тулд бvх хvчээ дайчилж хичээх болно" гэж сэтгvvлчдэд ярьсан байна.Сvмогийн холбооны тэргvvн Китаноумигийн ярьснаар бол Хакvхо ирэх арваннэгдvгээр сарын тэмцээнд тvрvvлбэл их аварга цолны болзолсонсох аж. Гэхдээ тэр тэмцээнд євдєг шороодолгvй тvрvvлбэл их аварга цол олгож болохыг ч Китаноуми vгvйсгэсэнгvй. Оозэки Кайод яг ийм болзол тавьж байсан ч тэр биелvvлж чадаагvй юм байна. Харин Хакvхо боломжийг ашиглах эсэх нь Фукуокагийн дэвжээн дээр тодорхой болно.

ШИНЭЭР КОМVСVБИ, СЭКИВАКЭ ЦОЛТОН ТЄРЄХГVЙ
Токиогийн тэмцээнд цолтой бєхчvvд 50 хувийн амжилтаа vзvvлсэн нь маэгашира цолтнуудад хаалт болчихлоо. Ама, Рохо, Ивакияма зэрэг бєхчvvд сайн барилдсан ч комvсvби, сэкивакэ цол хvртэж чадахгvй нь. Ялангуяа Амагийн хувьд харамсалтай явдал болов. Кисеносато, Коккай нар 50 хувийн амжилт vзvvлээгvй бол манай бєх комvсvби цолоо эргvvлж авах байлаа. Ама "Цол хvртэх талаар vнэндээ бодоогvй. Тиим болохоор харамсах зvйл алга" гэжээ. Маэгаширагийн зvvн жигvvрийн тэргvvн бєх 12-оос дээш ялбал комvсvби цолтнууд 50 хувийн амжилт vзvvлсэн байсан энэ цолыг хvртдэг юм. Харин комvсvби цолтон 11 ялбал сэкивакэ цол хvртдэг ажээ. Токиогийн тэмцээнд ийм амжилт vзvvлсэн бєх байхгvй тул шинээр комvсvби, сэкивакэ цолтон терєхгvй болж байна. Энэ сарын тэмцээнд 10 ялсан Рохог багш нь их магтсан ажээ. Тvvний багш Тайхо "Рохо сайжирчээ. Хэрвээ тэр бэлтгэлээ тогтмол ингэж сайн хийвэл удахгvй оозэки болно. Би тvvнд vнэхээр сэтгэл хангалуун байна" гэжээ.
Дээд зиндаанаас Ваканосато, Шимотори, Жvмонжи, Хочияма, Рюvхо нар хасагдаж, Асафужи, Какирюv, Тоёозакура, Китазакура нар дэвшин барилдах нь тодорхой боллоо. Харин Коккайгийн дvv гэмтлийн улмаас сvмог орхих болсон байна.
Мөн зууны мэдээ сониноос
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby honor » Tue Sep 26, 2006 8:35 pm

saihan medee bn sumog orhij bgaa nohor harin ih haramsaltai bn
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby avarga » Wed Sep 27, 2006 6:27 pm

Башёгийн эргэн тойронд...
(2006.09.27)


Шарон Стоун сvмо vзэв
Холливудын нэрт жvжигчин Шарон Стоун амралтаа Японд єнгєрvvлж байна. Тэрбээр Аки башёгийн 12 дахь єдєр “Кокvгикан” ордонд зочилж, сvмогийн барилдаан vзжээ. Тэрбээр энэхvv vзвэрт тусгайлан зав гаргаж, жюvрёо, макvvчиг бvтэн vзжээ. Улмаар макvvчигийн бєхчvvдийн дэвжээнд гарахын ємнє хэрхэн биеэ халаадгийг бэлтгэлийн єрєєнд очиж vзсэн ба их аваргын бэлтгэлийг ихэд бахдан харж, дурсгалын зураг татуулсан байна.

Барvто нэг сарын дараа дэвжээнд гарна
Аки башёгийн арав дахь єдєр Миябияматай барилдах vедээ Барvто баруун хєлдєє гэмтэл аван, дараагийн єдрvvдэд дэвжээнд гараагvй. Тэрбээр 21-нд “Баруун хєлийн євдєгний холбоос, тойгны яс гэмтсэн учир нэг сар орчим барилдахгvй” гэсэн магадлагааг сvмогийн холбоонд єгсєн байна. Ингэснээр Барvто аравдугаар сард болох бvх жюнгёг єнжих боллоо.

Точинохана “цаг бусаар”...
Нэгэн vе комvсvби цол хvртэж, томчуудыг айлгаж явсан Точинохана хvнд гэмтлийн улмаас макvшита хvртэл буугаад єнгєрєгч оны Кюvшюv башёд макvvчид эргэн ирсэн. Тvvний одоо барилдаж буй байдлыг харахад хvч чадал харих тєлєв байхгvй ч ойрын хугацаанд ояката болж магадгvй нь.

Оросын бєх Хакvрозаны харьяалагддаг “Хатачияма” дэвжээний багш, алдартай озэки Хокvтэнюv энэ оны зургадугаар сард элэгний хавдрын улмаас таалал тєгсєж, тус дэвжээ эзэнгvй болоод байгаа. Харин Аки башёгийн vеэр сvмогийн холбооноос Хокvтэнюvгийн залгамжлагчаар Точиноханаг нэрлэлээ. Тэрбээр “Хатачияма” дэвжээний хувьцааны дийлэнхийг авсан аж.

Котоканьюv зодог тайлав
Аки башёгийн vеэр “Садогатакэ” дэвжээнийхнийг тойрсон шуугиан хэвлэлийн гол сэдвийн нэг байлаа. Найм дахь єдєр макvшитад євдєг шороодоогvй явсан Котоканьюv Икиоид ялагдсан ба барилдааны дараа бэлтгэлийн єрєєнд єрсєлдєгч бєхєє зоджээ.

Энэ vйлдлийнхээ тєлєє холбооноос хатуу анхааруулга авсан тэрбээр мэргэжлийн сvмог орхиж, зодог тайлах болсноо мэдэгдлээ. Тэрбээр 25 жилийн тэртээ 1981 оны гуравдугаар сард их сvмод элсэж байсан бєгєєд сvмо барилдсан хугацаагаараа энэ цаг vеийн бєхчvvдээ манлайлдаг юм.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby bet20 » Tue Oct 10, 2006 9:04 pm

Сайхан сайхан мэдээллүд байна.

Яг тэмцээний өмнө ингээд л мэдээлэл аваад орчихдог бол ФАНТАЗИ-г баллах байх аа гэсэн.:mrgreen:
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Postby 21Grams » Mon Oct 16, 2006 5:38 pm

[font=Tahoma]Asashoryu in commercial

http://www.nttdocomo.co.jp/corporate/ad ... 13_01.html

Asashoryu is starring in a new CM for NTT's "Do Co Mo" service.

You can see the 30 sec. version by pressing the button on the left.

Script:

"Everyday after sumo, I never fail to call my old man in Mongolia on the cell phone."

"Whatever it is, I like the best.
The best, you know, can't have any weak points.
I go for only the best."

"That why it's 'Do Co Mo' for me."
[/font]
Last edited by 21Grams on Tue Oct 17, 2006 1:33 am, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Mon Oct 16, 2006 5:40 pm

[font=Tahoma]Hakuho in commercial

http://www.otsuka.co.jp/cgi-bin/adv/index.cgi?ad=orc

here is the commercial for a health drink that Hakuho did with Aya Ueto.

On the right side of the screen, you can choose the 30 sec. or the 15 sec. version of the CM. Then, press "Play."
[/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby chukcha2002 » Mon Oct 16, 2006 6:01 pm

Хакухогийн рекламанд тоглосныг vзлээ. Хvний газар мандаж явна гэдэг сайхан юм даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby JSP » Wed Oct 18, 2006 7:09 am

Hakuho-giin reklamiig uzlee.Neeree saihan yumaa.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby bet20 » Fri Oct 20, 2006 6:18 pm

Үзээгүй л байна :D. Нээрээ л сайхан байх биз дээ:mrgreen:
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Postby 21Grams » Fri Oct 27, 2006 4:45 pm

fooool wrote:Мэргэжлийн сvмогийн энэ жилийн сvvлчийн тэмцээн ирэх сард Фукуока хотод болно. Тэмцээнд зодоглох бєхчvvд бэлтгэлээ эрчимтэй хийж байна.


АСАШЁОРЮY ЭНЭ ЖИЛИЙГ ЯЛАЛТААР YДНЭ ГЭВ

Их аварга Асашёорюv хєдєє, орон нутагт болсон vзvvлэх барилдааны дараа сэтгvvлчдэд ярилцлага єгчээ. Тэрээр “Би єнгєрсєн жилийнх шиг сайн барилдахгvй байгаа нь vнэн. Энэ нь олон шалтгаантай ч хамгийн гол нь гэмтэлтэй холбоотой. Маш нарийн дэглэмийн дагуу гэмтлээ эдгээлээ. Одоо надад зовиур алга. Энэ жилийн сvvлчийн тэмцээнд заавал тvрvvлнэ. Бэлтгэл ч сайн байгаа” гэж ярьжээ. Их аварга єнгєрсєн жилийн бvх тэмцээнд тvрvvлж гайхамшигтай амжилт vзvvлсэн. Харин энэ жил “гялалзахгvй” байгаа. Гэсэн ч эзэн хааны цомыг 18 дахь удаагаа хvртэж чадсан юм. Yзvvлэх барилдаанд их аварга тийм ч сайн барилдаагvй. Гэхдээ шийдвэрлэх барилдаанд юу чаддагаа vзvvлэх нь тодорхой. Асашёорюv саяхан Кайо, Кисеносато нартай хамтарсан бэлтгэл хийжээ. Нийт 34 удаа барилдахад манай бєх 30 ялжээ. Кисеносатод хоёр ялагдсан байна. Yvний дараа Кисеносато “Их аваргын бэлтгэл сайн байна. Олон удаа барилдахад ер ядрахгvй юм” гэж сэтгvvлчдэд ярьжээ.
Асашёорюv энэ удаа хvчний бэлтгэл голчлон хийж байна. Тэрээр гол єрсєлдєгч нарынхаа талаар юу ч яриагvй нь олны анхааралд єртєв. Хакvхо, Котоошюv нарын талаар асуухад, тэмцээн эхлэхээр хэн нь хэн бэ гэдгийг хараарай гэж л хэлжээ.

ХАКYХО БЯРДАЖ БАЙНА

Оозэки Хакvхогийн барилдааныг мэргэжилтнvvд ийнхvv тодорхойлж байна. Єнгєрсєн тэмцээнд их аварга болох сайхан боломжийг єєрєєсєє болж алдсан тэрээр бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа.
Бэлтгэл нь жигдэрснийг vзvvлэх барилдаанд оролцсон амжилт нь нотолж байгаа юм. Хэдийгээр шоу хэлбэртэй байдаг ч Хакvхо гол єрсєлдєгч нартаа бяраа vзvvлжээ. Ялангуяа Асашёорюv, Кайо, Чиётайкай нартай “жинхэнээсээ” барилдсан аж. Нєгєє хэд нь тvvнд юу ч болсонгvй. Yзvvлэх барилдааны ерєнхий зохион байгуулагчаар ажилласан их аварга Чиёнофvжи “Хакvхо их бяртай байна. Ємнєх тэмцээнийг бодвол єєртєє их итгэлтэй болчихож. Энэ бол тvvний хувьд том амжилт. Хакvхо єєртєє их дvгнэлт хийсэн бололтой. Ер нь арваннэгдvгээр сарын тэмцээнд Хакvхо тvрvvлэх байх” гэжээ. Чиёнофvжи бол хоосон магтаал хэлдэг хvн биш. Тэрээр манай бєхийг ихэвчлэн шvvмжилдэг байсан бол энэ удаа чихэнд чимэгтэй vг унагав. Хакvхо Кисеносато, Миябияма нартай ихэвчлэн бэлтгэл хийжээ. Тvvний багшийн ярьснаар бол нэг нь нєгєєгєє хэд ялав гэдэг vзvvлэлт гол биш аж. Гагцхvv тэд хамтарч бэлтгэл хийж байгаа нь чухал юм байна. Хакvхог уржигдар дэвжээнээсээ гарч явахад сэтгvvлчид бvчиж, ирэх тэмцээний талаар асуужээ. Харин тэрээр дахиж алдаа гаргалгvй хичээж барилдана гэж хэлээд л “зугтсан” байна.
Ер нь Хакvхо олны анхаарлын гадуур байж байгаад тэмцээнд тvрvvлэх зорилго тавьсан бололтой. Багш нь ч vvнийг баталсан утгатай vг хэлсэн. Тэрээр “Миний шавийн бэлтгэл маш сайн байна. Гагцхvv элдэв зvйл бодолгvй барилдах нь тvvний хувьд сорилт болоод байгаа” гэсэн юм. Сvмогийн холбооны зvгээс тvvнд энэ удаа ямар нэг болзол албан ёсоор тавьсангvй. Уг нь єнгєрсєн тэмцээнд дор хаяж 11 ялчихсан бол их аварга цолны болзол сонсох байжээ. Сvмо бєхийн дvрэм их хатуу ч тэр хэрээрээ шударга байдаг. Yvний дагуу Хакvхо оозэки цолтнуудыг манлайлахгvй нь тодорхой болов. Хvмvvсийн сонирхлыг хамгийн их татаж буй нь Хакvхо ирэх тэмцээнд тvрvvлбэл яах вэ гэсэн асуулт. Сvмогийн холбооны тэргvvн Китаноумигийн ярьснаар бол манай бєх Фукуокад 14-єєс дээш ялж тvрvvлбэл их аварга цолны болзол сонсох ажээ. Гэхдээ энэ нь албан ёсны болзол биш гэнэ. Ямар учиртайг Китаноуми тайлбарласангvй. Ер нь Хакvхо ирэх хоёр тэмцээнд дараалан тvрvvлж чадахгvй бол их аварга цолны болзол улам л хатуу болох нь. Байдал сунжрах тусам хэцvv болдог гэж Таканохана хэлсэн нь vнэний хувьтай. Харин Асашёорюvгийн хувьд болзлоо тэр дор нь биелvvлж єєртєє тєвєг учруулаагvй билээ.

ГУРВАН КОМYСYБИТЭЙ БОЛОХ УУ

Хэдийгээр бєхчvvдийн чансаа албан ёсоор гараагvй байгаа ч мэргэжилтнvvд єєрсдийн хувилбарыг аль хэдийнэ боловсруулчихаж. Тэдний хувилбарт гурван комvсvбитэй болох тухай онцолжээ. Комvсvби цолтон амжилтгvй барилдсан тохиолдолд цолоо алддаг. Оронд нь шинэ комvсvби тєрдєг. Харин єнгєрсєн тэмцээнд комvсvби цолтнууд 50 хувиа хийсэн учир тэд цолоо алдахгvй. Гэхдээ маэгаширагийн тэргvvн бєх сайн амжилт vзvvлсэн тохиолдолд комvсvби цолтны “ажлын байр” нэмэгддэг тохиолдол бий. Энэ “дvрмээр” Рохо комvсvби цол хvртэж магадгvй болжээ. Єнгєрсєн тэмцээнд олныг шуугиулсан Ама маэгаширагийн тэргvvн хэсэгт бичигдэх нь гарцаагvй болов. Харин гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон Баруто маэгаширагийн зургаад бичигдэж магадгvй болжээ. Тvvний гэмтэл эдгэсэн байна. Миябияма 12 ялбал оозэки цол хvртэх болзол сонссон ажээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Oct 28, 2006 4:55 am

[font=Tahoma]Даваажаргал Кисэносатог бэлтгэл дээр ухаан алдатал нь мєргєж унагаасан гэнэ. :-D [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby traffic » Mon Dec 18, 2006 5:31 am

Hakuhogiinh iluu goyo yum. Asagiinhigg reklam gej neg l tusuulsungui...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Khosoo » Mon Dec 18, 2006 12:42 pm

21Grams wrote:[font=Tahoma]Даваажаргал Кисэносатог бэлтгэл дээр ухаан алдатал нь мєргєж унагаасан гэнэ. :-D [/font]


Хүн ухаан алдчихаад байхад алга ташаад байдаг :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby avarga » Tue Dec 26, 2006 4:41 pm

Sumo news
(2006.12.26)
Арслангууд бэлтгэлдээ гарлаа
Өнгөрөгч тэмцээнд гэмтлийн улмаас барилдаагүй озэки Хакүхо хацү башёд анх удаа кадобан озэки болж зодоглоно. Тэрбээр банцүкэ гарснаас хойш өнгөрөгч ням гаригт анхны бэлтгэлээ хийжээ. Уг өдөр “Асахияма” дэвжээнд “Тацүнами-Исэгахама” галын бөхчүүдийн бэлтгэл болсон бөгөөд Хакүхо макүүчи,жюүрёогийнхонтой 21 барилдаан хийж, нэг ялагдсан байна. Такамисакарид яльгүй алдааны улмаас түлхүүлж гарснаас бусад бүх барилдаанд өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялсан аж.

Тэрбээр энэ сарын 30-ныг хүртэл өдөр алгасалгүй бусад дэвжээний бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа өгаад мэс засал хийлгэсэн зүүн хөлийн эрхий хуруу нь бүрэн эдгэсэн бололтой.

Михогасэки багш Барүтог орлох хүнийг олжээ
Аравдугаар сард Японы Осака хотноо болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д үнэмлэхүй жинд алтан медаль хүртсэн ОХУ-ын Алан Гавараев мэргэжлийн сүмоч боллоо. “Оноэ” дэвжээ өрх тусгаарлахад арал, бяртай Барүтогоо алдсан “Михогасэки” түүнийг элсүүлжээ. Ирэх тэмцээнд макүшитагийн 10-аас шууд барилдах, сонирхогчдын сүмогийн ёкозүна Такаюки Ичихаратай тэрбээр Осакагийн ДАШТ-д багийн болон хувийн тэмцээнд учраа таарч, хоёуланд нь ялсан аж.

ОХУ-аас төрөн гарсан гурван сэкиторигийн адилаар Умард Осетийн Владикавказын уугуул 22 настай Алан 188 см өндөр, 130 гаруй кг жинтэй бөгөөд Ваканохогоос хурдан макүүчид дэвших зорилт тавьж буй гэнэ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Hristos » Mon Jan 01, 2007 11:10 pm

Ama giin aav ungerjee zailuul.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby chukcha2002 » Tue Jan 02, 2007 4:54 pm

Ум мани бадми хум
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Тэрри_10 » Tue Jan 02, 2007 8:42 pm

zavtai bol ene saihan medeenuudiig unshih yumsan :smile:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby 21Grams » Wed Jan 03, 2007 11:16 pm

[font=Tahoma]-Улсын заан Р.Давааням агсныг даваа гаригт нутаглуулна-

Японы сүмогийн дэвжээнд Монгол Улсын нэрийг өргөж яваа Ама Бямбадоржийн аав, ах хоёр шинэ оны өмнөхөн автын осолд орж, Монгол Улсын заан Р.Давааням эндсэн мэдээ бөхөө хүндэтгэдэг ард түмний сэтгэлийг эмтэлсэн билээ. Бид энэ талаар эргэн сурвалжлахад Амагийн ах улсын начин Д.Лхагвадоржийн бие сайжирч байгаа бөгөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт ирж гэрээрээ эмчүүлж байгаа аж. Харин удахгүй эхлэх хаврын башёдаа бэлтгэж байсан Ама Бямбадорж энэ эмгэнэлт явдал болсны маргааш нь иржээ. Монгол Улсын заан Р.Давааням агсныг ирэх долоо хоногийн даваа гаригт нутагтлуулах ажээ.

Ж.Наран [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby El Payaso » Fri Jan 05, 2007 12:23 pm

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Bibby » Fri Jan 05, 2007 3:08 pm

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby avarga » Sat Jan 06, 2007 3:50 pm

21Grams wrote:[font=Tahoma]-Улсын заан Р.Давааням агсныг даваа гаригт нутаглуулна-

Японы сүмогийн дэвжээнд Монгол Улсын нэрийг өргөж яваа Ама Бямбадоржийн аав, ах хоёр шинэ оны өмнөхөн автын осолд орж, Монгол Улсын заан Р.Давааням эндсэн мэдээ бөхөө хүндэтгэдэг ард түмний сэтгэлийг эмтэлсэн билээ. Бид энэ талаар эргэн сурвалжлахад Амагийн ах улсын начин Д.Лхагвадоржийн бие сайжирч байгаа бөгөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт ирж гэрээрээ эмчүүлж байгаа аж. Харин удахгүй эхлэх хаврын башёдаа бэлтгэж байсан Ама Бямбадорж энэ эмгэнэлт явдал болсны маргааш нь иржээ. Монгол Улсын заан Р.Давааням агсныг ирэх долоо хоногийн даваа гаригт нутагтлуулах ажээ.

Ж.Наран [/font]

Hamgiin haramsaltai ni Amagiin beleglesen mashinaar davhij yavaad osold orson gev uu? Hairiin buh...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:30 pm

Асашёорюү Таканоханаг “түлхэн” хацү башёг эхлүүллээ
Ж.БАТМӨНХ (2007.01.08)
Өчигдөр Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд мэргэжлийн сүмогийн 2007 оны эхний тэмцээн хацү башё эхэллээ. Үүний өмнөх өдөр буюу бямба гаригт өнгөрөгч оны ес, арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөхийн зургийг ордны адарт залах ёслол болов.

“Майничи” сонины газраас уг хөргийг бэлтгэдэг бөгөөд аки, кюүшюү башёд түрүүлсэн их аварга Асашёорюүгийн хос зураг байраа эзэлжээ. Ингэснээр 2001 оны тавдугаар сард сүүлчийн башёдоо түрүүлж байсан япончуудын хайртай аварга Таканоханагийн хөрөг доош буув. Сүүлийн 32 тэмцээний манлай бөхийн зураг ордонд залардаг билээ.

Үүнээс одоогоор 19 нь Асашёорюүгийнх байгаа бөгөөд түүхэнд нэг дор хамгийн олон зургаа өлгүүлсэн бөхийн дээд амжилттай зэрэгцэхэд нэг алхам үлдээд байна. 1990 оны нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Чиёнофүжи 20 хөргөө ордонд байрлуулаад байсан нь бүх үеийн дээд амжилт юм.
Асашёорюү “Би энэ жил 8, 36 гэсэн хоёр тоог өөртөө зорилго болгон тавьж буй. Энэ нь дараалсан түрүү болон ялалтаар хувийн дээд амжилтаа ахиулах гэсэн үг. Хэрэв үүнийгээ биелүүлбэл дараа жилийн өдийд 25 зурагтай болох нь” хэмээн ярьсан байна.

Одоогоор “Рёогокү Кокүгикан” ордонд монгол аваргаас гадна Мусашимару дөрөв, Точиазүма гурав, Чиётайкай, Кайо нар хоёр, Хакүхо, Котомицүки нар тус бүр нэг хөрөгтэй буй. Үүнээс тавдугаар сард дахин шинэчлэхэд Котомицүки, Мусашимару нарын зураг буух юм.

20 дахь түрүүний босго “намхан”
Сүмогийн түүхэнд 20 түрүүний босгыг алхсан дөрвөн бөх буй. Тэдний амжилтыг харахад бүгд 19 болон 20 дахь түрүүгээ дараалан авчээ. Тайхо 1966 оны гурав, тавдугаар сард, Чиёнофүжи 1986 оны арваннэг, 1987 оны нэгдүгээр сард, Китаноүми 1980 оны тав, долдугаар сард, Таканохана 1998 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлж, “хорьтны” эгнээнд багтсан байна. Тэдгээрээс Тайхо л хорь дахиа түрүүлснийхээ дараагийн башёд магнайлсан бол Чиёнофүжи гурав, Китаноүми дөрөв, Таканохана 14 тэмцээний дараа 21 дэх цомоо гардаж байв.

Үүнээс үзэхэд Асашёорюү энэ тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байна. Энэ талаар ёкозүна “19, 20 гэдэг хоёр тоо их ялгаатай. Хорь дахь түрүүгээ аль болох хурдан авмаар байна” хэмээн ярьжээ.

Цолтнууд бүгд зодоглолоо
Хацү башёгийн эхний өдөр макүүчигийн 42, жюүрёогийн 28, нийт 70 цолтой бөх бүгд дэвжээнд гарлаа. Арванхоёрдугаар сарын 20-нд өвдөгний мэс засал хийлгэсэн озэки Точиазүма хацү башёг өнжих магадлалтай байсан ч пүрэв гаригт барилдана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Башёг өнжөөд гэмтлээ бүрэн эдгээгээд гарах нь дээр юм уу гэж эхэндээ бодож байсан ч дэвжээнд хурдхан гармаар санагдлаа” хэмээсэн байна.

Хацү башёгийн эхний өдөр Монголын цолтой бөхчүүдээс зургаа нь ялалт авсан бол тэднийг залгамжлах магадлалтай макүшитагийнхнаас дэвжээнд гарсан зургаан сүмочийн нэгээс бусад учраагаа давлаа. Дайки Ө.Өлзийжаргал экс-жюүрёо Дэваносатог барсангүй. Харин Мусаширюү Д.Нямсүрэн, өнгөрөгч тэмцээнд санданмэд түрүүлсэн Токүсэгава Б.Ганболд, Дайтэншёо Н.Аюурзана, Хошихикари Д.Лхагва, Дайсоогэн Э.Баярбат нар учраагаа давжээ. Шинэ сэкитори Хакүба, Коорюү нар нумт ёслол үйлддэг Оога, жюүрёод эргэн ирсэн Бүшюүямад ялагдаж, Рюүо Масацүкасаг шороодуулав.

Макүүчигийн монголчуудаас эхний хагаст барилдсан Какүрюү Такэказэг давж, Асасэкирюү Точинонадад ялагдсан. Точинонада манай бөхийг давснаар дээд зиндаанд 400 дахь ялалтаа байгуулжээ. Мөн Ама япончуудын найдвар Хоомашёгоор макүүчигийн 100 дахь даваагаа авав. Кёкүтэнхо энэ жил озэки болно хэмээн том дуугарсан Котомицүкиг, Хакүхо Аминишикиг, Асашоёрюү комүсүби Рохог тус тус өвдөг шороодууллаа.

Том цолтнуудаас озэки Точиазүма Котошёогикүд ялагдаж, сэкивакэ Миябияма Барүтог барсангүй. Бусад нь анхны даваагаа авсны дотор Котоошюү Кисэносатотой шууд тулаагүй зайлж ялсан нь олны дургүйцлийг хүргэв. Энэ өдөр озэки Кайо дэвжээнд гарснаар макүүчид 81 дэх башёдоо зодоглож, дээд зиндаанд хамгийн олон тэмцээнд барилдсан амжилтаараа зургадугаарт бичигдэх боллоо. Энэ үзүүлэлтийг Такамияма озэки 97 башёгоор тэргүүлдэг бол Кайотой ёкозүна Чиёнофүжи, озэки Конишики нар зэрэгцэж байна.

Хацү башёд зуутын босгыг алхах боломжтой бөхчүүд

Мэргэжлийн сүмо дахь ялалт
500- Асашёорюү (489-128)
Дэжима (489-365)

400- Котомицүки (387-247)

300- Касүгао (294-254)
200- Рохо (198-130)

Такэказэ (196-168)
Котошёогикү (195-129)
Кисэносато (188-137)
Тоёоношима (188-144)

Макүүчи дахь ялалт
500- Тосаноүми (498-507)
300- Токицүүми (291-342)
100- Токитэнкү (97-99)
Котошёогикү (86-80)

-Эхний өдрийн барилдааны дүн орсон
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests