СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Hristos » Mon Feb 05, 2007 7:50 pm

SYPREME wrote:
Hristos wrote:
SYPREME wrote:Харин тийн Манай Монголын нэрийг гаргаж яваа асар их ачтай хvн дээ ернь Хєдєлмєрийн Баатар єгмєєр юм.

Ингээд л монгол сэтгэлгээ


Монгол хvн байж тэгээд хаана хаар сэтгэх болж бна. Айн чи єєрєє хаана хаар сэтгэдэг юм б дээ?

хөл бөмбөг байхад сумогоор яах вэ
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Nomer 7 » Tue Feb 06, 2007 6:24 pm

Єнєєдєр их аварга маань Улсын Цирктеи танилцсан бна. тэгээд 1 Миллиард 700 сая тєгрєг эхний удаа зарах юм гэнээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Feb 06, 2007 7:35 pm

Японы мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюv Д.Дагвадорж єчигдєр орой эх орондоо ирлээ.






Єнгєрсєн сарын башёд тvvнийг єрсєлдєгч бєхчvvддээ хахууль єгч тvрvvлсэн хэмээн Япон улс даяар шуугиан дэгдсэн. Их аварга болон сумогийн бєхчvvд энэ мэдээллийг няцаасан. Мэдээллийг гаргасан сэтгvvлийг шvvхэд єгєєд байгаа. Иймд их аварга ард тvмэндээ дээрх мэдээллийн талаар vнэн зєв бодит мэдээлэл єгєхєєр ирж буй аж. Тэрбээр энэ удаа нутагтаа цєєхєн хоноод буцах юм байна.

http://www.olloo.mn ees awaw
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Wed Feb 07, 2007 2:03 pm

Asashoryu wins 31st Annual Nihon Sumo Kyokai Tournament
Yokozuna Asashoryu stepped atop the dohyo for the first time since the yaocho allegations were raised by Shukan Gendai magazine two weeks ago and promptly won the 31st Annual Nihon Sumo Kyokai Tournament. The tournament is held at the beginning of each February with prize money set at 2.5 million yen (just over $20,000 US). Asashoryu had a bye the first round, and then beat Aminishiki, Toyonoshima, Kakizoe, Tochiazuma, and Asasekiryu to win the single-elimination tournament. The yusho marked Asashoryu's second consecutive and third overall for this tournament. After performing his dohyo-iri, the MC of the tournament, Minomonta-san of Fuji Television, asked Asashoryu who is rival was to which Asashoryu replied, "I have none." Asashoryu was in brief trouble during his semi-final bout with Tochiazuma as the Ozeki unleashed an uwate-dashi-nage throw attempt, but he survived to eventually win the bout. "Today I just forgot about all of those distractions and focused on my sumo. I thought I was in some trouble when Tochiazuma went for that throw, but my body reacted naturally, and I was able to recover." When asked what he would do with his prize money, he commented, "Tomorrow, the younger rikishi in the stable are going to Thailand, so perhaps I'll give them some spending money."
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 7 » Wed Feb 07, 2007 9:11 pm

уулан монголоор бичсэн бол.олон нийтэд хvртээлтэй юм даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Wed Feb 07, 2007 9:12 pm

Ийм явдал уржигдар орой Буянт-Ухаад тохиов. Их л гэм зэмтэй хvн юм янз нь. Ємнє нь ирэхдээ эцэг эх, эх орон нэгтнvvдтэйгээ инээж далласаар учирдагсан.






Тєрийн томчууд ч тосож хєл алдаад л, аргагvй л монгол тvмний бахархал, их спортын гэрэлт од болсон тамирчныг ингэхээс ч яахав гэж бодогддог байлаа. Ирэв vv, vгvй юv хэвлэлийн бага хурал зарлан хэдэн vг амнаасаа асгачихдаг хєєрхєн хєвvvн харагддагсан. Тэр бvхэн одоо дурсамж болж буй бололтой. Энэ удаа ар гэрийнхнээс нь єєр албаны гэхээр улс амдаж барьсангvй. Хэвлэлийнхэн ч байсангvй. Санаатай, санамсаргvй холилдсон шалтгаанаар тэгэх шиг болов. Тvvний ирэхийг ихэнх нь vнэндээ мэдээгvй янзтай. Мэдсэн байлаа гэхэд тэгж их хулмалздаг нь юуных бол. Хvмvvс єєр єєрийнхєєрєє тайлбарлах аж. Дийлэнх нь саяхан Японд єрнєсєн шуугиантай холбож vзэх шинжтэй. Гэмт хvн гэлбэлздэг гэдэггvй бил vv. Тэгэх аваас тэр шуугиан vнэний хувьтай байх. Тиймгvй л бол "Би тэгээгvй. Тэр худлаа" гэдэг хоёр vгийн нэгийг хэлчихэд болох бай¬лаа.

Хvмvvс энэ талаар шивэр авир ярилцаж байхтай тааралдав. Тэд, цаад газар нь баримттай гэсэн байна лээ гэцгээх сонсогдсон. Уг нь гарсан шуугианы талаар vнэн зєв мэдээлэл єгєхеєр єєрєє ирэх нь гэсэн мессеж тарсан. Тэр худал байж. Зарим нь, луйвардаж авсан циркээ янзлахаар ирсэн байх гэлцэнэ. Бас юу л бол. Аав ах нараас нь алд дэлмээр илvv гvйлгээ ухаантай эх нь байхад ингэж явамгvй санагдана. Хааяа утас шєрмєсєєр ажиг сураг тавьж суухад болмоор юм. Хамаг хєрєнгийг нь гаргаад салгаад єгєхєєс илvv яахав. Одоохондоо цирк байгаа. Удахгvй хvссэн ч эс хvссэн ч нохой зодооны байр болохоос хойш, юунд нь санаа зовох билээ. Эцэст нь нэг хувилбарыг улсууд нэлээд нухацтай авч vзэх юм. Эцгийнхээ орооцолдсон самрын наймааны асуудлыг нэг тийш болгохоор ийнхvv харуй бvрийгээр халган цэрвэн буугаа байлгvй дээ хэмээлдэнэ. Боддог л бодол. Єєрєє vнэнийг хэлээгvй юм чинь. Єчvvхэн сэдэрвэл тvймэр болон дvрэлзэх их гал цурманд орсонтой ижил эл хэргийг нэг мєсєн унтраахад Д.Дагвадоржийн хvчин зvтгэл юунаас ч чухал нь мэдээж. Алдартны ємнє ам ч ангайж чаддаггvй албан тушаалтнууд хэрсэн хєгийн тогтолцоотой улс шvv дээ, бидчинь. Ноён Дагваагийн зарлиг Намбарын хvvгийнхээс наанадаж тусахгvй л болов уу. Єгvvлсэн бvхэн иргэдийн vзэл бодол, яриа хєєрєє гэдгийг єчих нь зvйтэй байх. Их сvртэй "амьтан" юм аа. Хар кимоно (харанхуй шєнє хар байхдаа ч яахав) намируулчихсан, хаанаас юм гарч ирээд, намайг хэн отож буй бол гэсэн аястай гvйж зугтаад л...Машины хаалгыг нисэхийн vvдэнд тулгаж зогсоогоод суудаг эрх дарх бvхий ганц монгол хvн гарах нь. Зураг авч болохгvй, сэтгvvлчидтэй уулзахгvй гээд уурлаж байна ч гэх шиг. Хэн юм бэ, одоо. Дараа ирэхдээ Диего Марадона шиг, сэтгvvлчид рvv шувууны буу шагайхыгч vгvйсгэх аргагvй араншинтай болж яваа юмуу даа.

http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Wed Feb 07, 2007 9:35 pm

наадxыг чинь бичсэн гар гэж хор шарандаа буцалж явдаг гар бололтой, хэхэ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby JSP » Wed Feb 07, 2007 10:26 pm

Ugui yaahav jaahan unenii huvi bol baina shuu.Manaihan ene buh hun geheer buhiiguud urd ni orood guigeed baidgaa bolivol yer ni taarna.Ted chini buh l barildaj chadahaas uur yum hiij chadahgui shuu dee. Tegchiheed haa hamaagui uls tur ene ter luu oroh gej tenegtene.Yum buhen baih yostoi gazraa l baival zugeer sen.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Nomer 7 » Fri Feb 09, 2007 12:32 am

Ернь манайхан дэндvv туйлшрамтгай юм аа.Арай дэндvv.

Мєнгєтэй болчоодл ахиаад шуналтаадл.идэж ууж ханахгvй улс юм аа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Fri Feb 09, 2007 4:42 pm

харин одоо бид туйлшраад байгаа юм биш vv? Спорт бол бусдыг хошуу дvрvvлж байж "амьдардаг". Харин одоо хошуу дvрэх нь ямар ч утгагvй газар уруу дайрч байна шvv дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 7 » Sat Feb 10, 2007 12:01 pm

:D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby che » Sat Feb 10, 2007 1:20 pm

нээрээ сүүлийн башё-нуудад хэн хэн түрүүлэв ээ , монголд байхад үздэг бсан , амэрикт ирсэнээс хойш узэж ч чадахгүй ядахнаа , мэдээлэл-ийг нь авч чадсангүй .
11 , 1 сарийн башё ямар шуу болсон , манай бөхчүүд хэр барилдсан тухай тавиж өгөөч.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby traffic » Thu Feb 15, 2007 1:45 pm

Китаноуми: Япончууд Кисеносато, Котошогикү нарт найдлага тавьж байгаа


Ёкозүнагийн хаанчлал нь цаг үеийн нэг хэсэг байдаг. Оргилд гарсан рикиши тэр байр сууриа хадгалах их хэцүү байдаг. Тэд үүнийхээ төлөө асар хүч гаргадаг. Асашёорюүгийн цайз хэрэм үүн дээр л үндэслэж байгаа юм. Үүнийг хэлсний учир гэвэл, ёкозүнагийн хүч чадлаараа ноёрхож байсан үе өнгөрсөн гэсэн сэтгэгдэл төрсөнд байгаа юм. Ер нь анхаарал, хүч сулрах үе байдаг л даа. Өөр ямар рикиши гарч ирэхийг харахад их сонин байна.

- Хакүхо, Котоошюү нарын нэг нь ёкозуна болчихвол Асашёорюү илт давуу ялалт байгуулж чадахаа болих байх даа?

- Дахин ёкозүна төрүүлнэ гэхээсээ илүү тэд 2007 онд ганц удаа ч болтугай түрүүлж чадах уу гэсэн асуудал байгаа. Өнгөрсөн жил Хакүхо маш том боломжоо алдсан. Өөрөөр хэлбэл тэр нэг жилийг сул алдсан. Тэр өөрт олдож буй боломжоо алдахгүйн тулд ёкозуна болох өчүүхэн боломжийг хүртэл ашиглах хэрэгтэй. Хакүхо ёкозүна болох боломжоо алдсан нь түүнд үнэт сургамж болсон байх.

- Котоошюү нэг жилийн турш оозэки байсан. Гэвч анх оозэки болж байсан шигээ дайчин биш байгаа?

- Тэр өөрийнхөө өндөр чацанд тохирсон барилдаан гаргахгүй байна. Хоёр метр гаруй өндөр хүн өрсөлдөгчөө баглаад авах ёстой юм. Тэр өрсөлдөгчийнхөө мавашинаас сайн бариад сурчихвал улам хүчтэй болно. Түүний өвдөг гэмтэлтэй байсан болохоор өнгөрсөн жил хүчээ гаргаж чадаагүй. Гэвч өнгөрсөн башёд 10-аас дээш яллаа. Гэмтэл нь бүрэн эдгэвэл энэнээс илүү сайн барилдах бөх.

- Кисеносато, Котошогикү зэрэг япон бөхчүүдэд ямар найдлага байна вэ?

- Котоошюү оозэки болохоосоо өмнө 11, 12 ялж байсан. Гэтэл энэ хоёр бөхөд тийм хүч алга. Хэрвээ хөгжөөн дэмжигчид тэдний том ялалтыг дэмжээд өгвөл тэд улам хүчтэй болно. Тэд их эрч хүчтэй барилдаж сурсан нь маш хэрэгтэй зүйл юм. Мөн тэд том зорилго тавьж байгаа нь надад таалагддаг. Японууд тэд нарт найдвар тавьж байгаа.

- Япон бөхчүүд хичээж барилдах болсон нь гадаадын бөхчүүдийн нөлөө мөн үү?

- Гадаадын бөх байхгүй байсан ч сүмо бөх дээд амжилтын төлөө зорьж барилдах ёстой. Угаасаа сүмогийн хүмүүжил ийм юм. Би япон бөхчүүдэд үүнийг хий, ингэ, тэг гэж хэлэхгүй. Одоо гадаадын бөхчүүд сүмод олноор орж ирлээ. Рикиши япон, эсвэл харь хүн байх нь хамаагүй. Үзэгчдийг баясгасан шилдэг барилдаан үзүүлж байх ёстой.

- Шинэ оны тэмцээний тасалбар маш сайн зарагдлаа. Тэмцээний сүүлчийн долоо хоногийн тасалбар маш хурдан дуусч байсан?

- Би Ерөнхийлөгч болсноосоо хойш дохё дээрх сүмогийн чанарыг сайжруулахын төлөө ажилласан. Туулах зам урт байгаа ч бидний хүчин чармайлт үр дүнгээ өгсөн. Жишээ нь, гэмтэлтэй бөхчүүдийн амжилтыг хэвээр хадгалдаг хуучин системийг хүчингүй болгосноор бөхчүүдийн идэвх нэмэгдэж, тэмцээнээс хойш суух нь багассан. Энэ нь зөв бодлого гэдэг нь батлагдсан. Бөхчүүд тэмцээндээ оролцохгүй өнжөөд байвал үзэгчид сумогийн ордонд ирэхээ болино. Сүмог нэр хүндтэй болгох тухай ярихаасаа өмнө энэ спортыг баян болгох тухай эхэлж ярих хэрэгтэй. Энэ бол үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой сэдэв.

- Асашёорюү сүүлийн гурван жилийн турш цорын ганц ёкозүна байлаа. Сүмогийн холбоо дахин ёкозуна
төрүүлэх бодлого баримталж байгаа юу?

- Тийм ээ, сүүлийн гурван жилд ганц ёкозүнатай явж ирлээ. Араас нь Котоошюү, Хакүхо нар ёкозүна болохоор тэмүүлж байна. Сүмогийн холбоо ёкозүна цолд ойрхон байгаа бөхчүүдийг дэмжих бодлого баримталж байгаа.

- Ийм бодлого баримтлахдаа уламжлалыг эвдэх хэрэг гарч байна уу?

- Сүмогийн хөгжлийн төлөө уламжлалаас бага зэрэг гажих явдал гарахыг үгүйсгэхгүй. Сүмог улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохын тулд үүнийг хийхээс өөр аргагүй.

- Цаашдаа гадаадын бөхчүүд мэргэжлийн сүмод барилдахыг зөвшөөрсөн хэвээр байх уу?

- Үнэхээр хүчтэй, сүмог хөгжүүлж чадах бөх байгаа бол япон, монгол, америк байх нь хамаагүй. Жишээ нь, Асашёорюү, Котоошюү зэрэг бөх гарч ирээгүй бол бас л харамсалтай биз дээ. Сүмо бол хүчтэй нь дээшээ гарч ирж, ноёрхдог спорт. Тиймээс цаашдаа гадаадын бөхчүүдийг хориглох бодол байхгүй байгаа.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 7 » Fri Feb 16, 2007 2:55 pm

энэ бол зєв шийд бна шд ээ.Гадаадын бєхчvvдийг хориглохгvй гэдэг.хєриглєєд эхэлвэл сумо сонирхогчид ихээр буурах байх.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Mon Feb 26, 2007 3:00 pm

User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Mon Feb 26, 2007 3:01 pm

...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby meesh » Tue Feb 27, 2007 6:36 pm

Хүн чулуу :-o

ImageImage
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:37 pm

Цагийн сайханд мэргэжлийн сvмогийн дэвжээн дээр таван аварга цугтаа зодоглож явсан бол єнєєдєр Эзэн хааны цомыг 20 удаа аваад буй их аварга Асашёорюv бvтэн дєрвєн жилийн турш цорын ганцаараа сvмогийн ертєнцийг эзэгнэж байна.






Япон хvн бус Японы иргэн бус гадаадынх тэр тусмаа ядуу жижиг монголын бєх эзгvй талд олон морьдоос тасран хурдалж яваа азарга шиг бусдыгаа тоосондоо булж ганцаараа магнайлан явж байгаад япончууд тєдийгvй сvмогийн холбоо нь хvртэл эгдvvцэн бухимддаг аж. Ялангуяа Сvмогийн холбооны ерєнхийлєгч 65 дахь их аварга Тосимицу Китаноуми бvр чиг цухалддаг бололтой. 21-хэн насандаа ёкозуна болж 24 удаа тvрvvлэн домогт Тайхо, Чиёонофvжи хоёрын араас ялалтын тугаа мандуулсан Китаноумид Асашёорюvгийн эзэрхий эрэмгий зан, тvрэмгий дураараа авир огт таалагддаггvй гэнэ. Нутгийн ах Кёкvшюзаныг дарамтлахыг оролдож машиных нь цонхыг хагалсан Асашёорюvг Сvмогийн ерєнхийлєгч Китаноуми сан хатуу донгодож байсан. Тэгсэн атлаа єнгєрсєн жилийн Нагоя башёд Оросын бєх Рохо, озэки Чиётайкад ялагдсандаа уурлаж дэвжээний ёслол ч хийлгvй. дохёноос буусан хойноо усанд орж байсан арслан руу очиж агсран, шилэн хаалгыг хагалснаар vл барам ажлаа гvйцэтгэж байсан хоёр сурвалжлагчийг зодож танхайрчихаад зєвхєн гурван єдєр барилдах эрхээ л хасуулаад єнгєрч байсан юм. Ерєєс сvмогийн холбоо Асашёорюvг дэвжээн дээр даруухан байхыг анхнаас сануулж байсан агаад тvvний хэт зоргоороо бардам араншинд таагvй ханддагаа ч нуудаггvй. Тэр байтугай Асашёорюvгийн хаанчлалд уйдаж байгаа нь илт мэдрэгддэг. Тухайлбал 2007 оны анхны Хацу башё эхлэхийн урьд єдєр буюу нэгдvгээр сарын зургаанд Китаноуми ерєнхийлєгч японы хамгийн том сонин “Ёомури шимбvн”-д єгсєн ярилцлагадаа: “Асашёорюvгийн ноёрхол эцэс болоход ойрхон байна. Ёкозуна байна гэдэг бол ахархан цагийн зvйл. хамаг байдаг чадлаа шавхаж байдаг учраас Асашёорюv тэсч байгаа юм. Тvvний нууц ердєє л энэ. Хэрвээ Хакухо, Котоошюv хоёрын хооронд тэмцэл єрнєєд эхэлбэл тvvний эзэгнэл ерєєсєє удахгvй” хэмээн ярьсан байдаг. Єєрєєр хэлбэл цагтаа сvмогийн ертєнцийг нёрхож, аугаа их аварга цолоор єргємжлєгдєж явсан Японы сvмогийн холбооны ерєнхийлєгч Китаноуми Ёкозуна Асашёорюvд таагvй байдгаа шууд илэрхийлсэн гэсэн vг билээ. Тvvгээр ч vл барам башё дууссаны дараахан нэг сарын 26-нд Китаноуми Их Британы “BBC телевизэд єгсєн ярилцлагадаа: “Асашёорюvгийн ялалт бол авилга дарамтаар олж авсан явдал” гэж нэрээ хэлэхийг хvсээгvй сvмоч Сvмогийн холбоонд мэдэгдэв. Асашёорюv нэг давааг 6500 ам.доллараар vнэлж авдаг гэсэн байна хэмээсэн нь ихээхэн шуугиан дэгдээлээ. Vvнээс vvдэж Сvмогийн холбоо дээд зиндааны бєхчvvдээс “байцаалт” авчээ. Гэвч хэн нь ч Асашёорюv авилга єгч ялалт авдаг гэснийг vгvйсгэжээ. Єєрийнх нь эсрэг ийм хорон явуулга гарсанд ёкозуна Асашёорюv ихэд зэвvvцэн хилэгнэж байгаа бололтой. Ийм яриа дэгдэх болсон шалтгаан нь Хацу башёгийн дєрєв дэх єдєр экс озэки Дэжимад євдєг шороодсонтой холбоотой байж болзошгvй. Учир нь Дэжима 15 барилдахдаа дєнгєж дєрєвхєн удаа ялсны тоонд их аварга багтсан юм. Эдvгээ Асашёорюv аваргын хамгийн олон удаа давсан бєхєд озэки Точиазума, Чиотакай, Хакухо, Кайо, Котоошюv нар ордог. Тухайлбал озэки Точиазума манай их аваргыг 10 удаа давж 14 удаа ойчсон бол Чиотакай зургаа ялж 22 удаа унажээ. Харин озэки Хакухо дєрєв, Котоошюv хоёр удаа л ялсан аж. Тийм болохоор ийм яриа гаргасан бєхийг Асашёорюvтэй хамгийн хvчтэй єрсєлддєг дээрх таван озэкитэй холбох тэднээс “байцаалт” авсан ч тэдний хэн нь ч Монголын их аваргыг тийм зохисгvй vйлдэл хийх бєх биш хэмээн ярьжээ. Тэгэхээр Сvмогийн холбооны ерєнхийлєгч Китаноуми єєрєє л vvнд хариулт єгєхєєс аргагvй бололтой. Гадаадын бєх тэр тусмаа жижигхэн монголын сvмоч Эзэн хааны цомыг хорин удаа гардаж, Китаноумигийн 24 удаа тvрvvлсэн амжилтыг эвдэх нь гарцаагvй болчихоод байгаад Японы сvмогийн холбооны ерєнхийлєгч Китаноуми сан сэтгэл хєндvvрлэсэн юм биш байгаа даа гэмээр ч юм шиг. Монголчуудын байлдан дагууллаас шалтгаалан японы сvмогийн холбоо нэг дэвжээнд гадаадын нэг бєх л барилдах ёстой гэсэн хориг тавьсан. Асашёорюv, Хакухо, Ама, Токитэнкv зэрэг ид хавтай бєхчvvд Эзэн хааны цомын тєлєє тулалдаж байгаа нь Сvмогийн холбооны ерєнхийлєгчид таалагдаагvйгээс ийм яриа дэгдсэн ч байж болзошгvй.


http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:30 am

Ин аваргыг 22 тvрvv авсан тохиолдолд амь настай чинь ярисан гэсэн мэдээ гараад бна.Энэ vнэн болов уу?

Их Аваргыг Японы алдарт Мафиа болох Якудза нар.Занал хийлсэн бна.Хэрэв 22 тvрvvгээс дээш тvрvv авуул амь настай чинь ярин гэж ээ. :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:06 am

Сүмогийн холбоо 12.9 тэрбум иений ашиг олжээ
Сүмогийн холбоо 2006 оны орлого, зарлагаа дүгнэлээ. Холбооны орлого өнгөрсөн жилд 700 сая иен буюу зургаан сая орчим ам.доллараар нэмэгдэж 12.9 тэрбум иенд хүрчээ. Үүнээс 130 саяыг жилд зохиогддог уламжлалт зургаан башёгийн тасалбарын борлуулалтаас, 100 сая иенийг жюнгё буюу аялан тоглолтоос, үлдсэнийг бусад зүйлсээс олсон байна. Тэрчлэн 90 өдрийн барилдааны 38 өдрийнх нь тасалбар бүрэн зарагджээ. Харин 2005 онд ердөө 30 өдрийн тасалбар л гүйцэд зарагдсан аж.
Ашиг орлого нэмэгдсэнтэй уялдан холбооны төсөв сүүлийн найман жилд анх удаагаа өсчээ.

“Ошима” дэвжээнд монгол сүмоч элслээ
Мэргэжлийн сүмод 34 бөхтэй Монголын сүмочид бүл нэмлээ. 18 настай Төмөрбаатарын Эрдэнэбаатар хэмээх залуу шинэ бөхийн шалгалт маэзүмог амжилттай өгч тавдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд барилдах эрхтэй болжээ. 190 см өндөр, 110 кг жинтэй тэрбээр “Ошима” дэвжээний нэрийн өмнөөс зодоглох юм.

Багадаа сагсан бөмбөгөөр хичээллэж байсан тэрбээр хожим жүдо бөхөөр хичээллэж, 2004 онд Японд суралцах эрхийг авсан байна. Түүнээс жилийн дараа Эрдэнэбаатар мужийн идэрчүүдийн тэмцээнд түрүүлжээ. Түүнийг мэргэжлийн сүмод ороход Кёкүтэнхо Н.Цэвэгням их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Н.Цэвэгням, Б.Энхбат нар аль хэдийнэ Японы иргэн болсон учраас “Ошима” дэвжээнд элсэхэд бэрхшээл тохиолдоогүй ажээ.

“Эрдэнэбаатар бэлтгэлээ сайн хийх юм бол 2-3 жилийн дараа жюүрёо зиндаанд дэвших боломжтой” гэж Ошима багш ярьж байна. Мөн оюутны ёкозүна Мори, 2002 оны бүх Японы ахлах сургуулийн аварга Моришита нар мэргэжлийн сүмод орох болзлыг хангажээ.
Ирэх сарын 11-нд эхлэх Хару башёд Мори макүшитагийн 15-аас, харин Моришита жонокүчи зиндаанаас барилдааныхаа гарааг эхлэх юм.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:07 am

Какизоэ эмэгтэйчүүдийн “ёкозүна”-тай гэрлэлээ
Жижиг биетэй ч ширүүн довтолгоотой “Мусашигава” дэвжээний Какизоэ энэ сарын 6-нд сүйт бүсгүйгээ нийтэд танилцууллаа. Түүний эхнэр болох Нозои Сакаэ (25 нас) нь 2002 онд Ничидай их сургуулийн оюутан байхдаа эмэгтэйчүүдийн сүмогийн долоон тэмцээнд түрүүлсэн, шилдэг тамирчин ажээ. Какизоэ “Одоо эхнэрийнхээ төлөө аль болох хурдан саньякү болно” хэмээн амлажээ. Тэдний хурим энэ оны арванхоёрдугаар сарын 16-нд болно.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Mar 05, 2007 10:23 pm

Image


Кайдо Хёвельсен 1984 онд Эстонийн Раквере хотод төржээ. Ирээдүйн сүмоч маань багадаа олон спортоор хичээллэж байж. Сагсан бөмбөгт төвийн тоглогч хийдэг байсан Кайдо өсвөр насандаа жүдог сонирхон хичээллэж, супер хүнд жин (+100 кг)-д Эстонийн залуучуудын аварга болсон байна. Харин сонирхогчийн сүмогоор 16 настайдаа анхлан барилдаж, тэр жилээ дэлхийн залуучуудын АШТ-д оролцов. Уйгагүй бэлтгэл хийж байсны хүчинд удалгүй Германд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авлаа.

Түүний ээж жирийн нэг дунд сургуулийн багш байсан учраас хүүгийнхээ цаашдын боловсролд зориулах мөнгийг олж чаддаггүй байлаа. Тиймээс Кайдо дунд сургуулиа дүүргээд “гудамж метрлэгчид”-ийн эгнээнд шилжиж, мөрийтэй тоглоом, согтууруулах ундаанд багагүй автсан аж.

Гэвч гэнэтийн аз тохиож, 2004 оны хоёрдугаар сард “Михогасэки” дэвжээнд суралцахаар Японд хөл тавилаа. Мөн оны тавдугаар сард мэргэжлийн сүмод барилдах эрхийг олж авав. Тэр жилийнхээ долдугаар сард жонокүчи, арваннэгдүгээр сард жониданд түрүүллээ.

Системтэй бэлтгэлийн ачаар Барүтогийн бие хаа нь задарч, цолтой бөхчүүдтэй тулахад бэлэн болоод байлаа. Эстон бөх 2005 оны гуравдугаар сард макүшитад дэвшиж, хагас жилийн дараа жюүрёо зиндаанд орох болзлыг хангав. Тэрбээр цолтой бөх болтлоо ердөө наймхан башё зарцуулсан нь сүмогийн түүхэнд дээд амжилт болсон юм. Харамсалтай нь төдий л удалгүй гэмтэж, барилдах боломжгүй болсны улмаас сүмогийн хатуу дүрэм ёсоор буцаад доошоо буулаа.

Гэвч Балт макүшитад хялбархан түрүүлж, 2 сарын дараа л жюүрёод эргэн ирлээ. 2006 оны гуравдугаар сард буюу жюүрёод өнгөрүүлсэн хоёр дахь башёдаа 15 барилдсанаас 15 ялж түрүүлэв. Түүнээс өмнө ийм амжилтыг гурван хүн л тогтоож байж. Шинэ бөхийн шалгалт маэзүмогоос макүүчи хүртэл мань эр ердөө 12-хон башё зарцуулжээ. Энэ нь Болгарын Котоошюүгийн дараа орох үзүүлэлт. Котоошюү 11 башё барилдаж байж дээд зиндаанд орж ирсэн юм. Хэрэв Барүто гэмтээгүй бол болгар бөхийн рекордыг давтах боломжтой байсан ч юм билүү.

Дээд зиндаанд ороод Барүто нэг бус цолтныг хазайлгаж, маэгаширагийн 1 хүртэл дэвшсэн. Гэтэл гай газар дороос гэгчээр саньякү цолонд ойрхон ирээд байтал гэмтэл авах нь тэр. Үүний улмаас тэр сүүлийн хэдэн тэмцээнд хангалтгүй барилдах болсон билээ. Тэрбээр мэргэжлийн сүмод нийтдээ 147 барилдаан хийснээс 110 ялалт байгуулаад байна. Тэр дундаа макүүчид 36-24 амжилттай явна.

Барүто экс-комүсүби Хаманошимагийн толгойлдог “Оноэ” дэвжээнд харъяалагддаг. Түүний гарын хүч чадлыг Кайогийнхтай зүйрлүүлдэг. Акэбоно, Мусашимарү, Мусояма нарыг шүтдэг тэрбээр англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьж чаддаг ажээ. Түүний охин дүү өдгөө сонирхогчийн сүмод муугүй амжилт үзүүлж байгаа гэнэ. Сүмогийн мэргэжилтнүд, үзэгчид Барүтог Асашёорюү, Хакүхо нарын гол өрсөлдөгч болж аварга, арслан цолыг хүртэх боломжтой гэж үнэлдэг билээ.

Нэрийн хуудас
1984 оны арваннэгдүгээр сарын 5-нд төрсөн. Биеийн өндөр 197 см, жин 174 кг. Жинхэнэ нэр нь Кайдо Хёвельсон, дэвжээний нэр нь Барүто буюу Балт. Маэгаширагийн 13 дахь бөх.
Гэр бүлгүй. Цусны бүлэг 2. Хообий загасчлах. Дуртай хоол тарвас. Хүрч байсан дээд цол маэгашира 1
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Mar 17, 2007 12:34 am

Кёкүтэнзан цүкэбито хийх эрхгүй боллоо


Хацү башёгийн дараа хэвлэгдсэн “Шюүкангэндай” сэтгүүлд ёкозүна Асашёорюү болон бусад бөхчүүдийг зуучилдаг хэмээн бичүүлсэн Кёкүтэнзан Б.Энхбат Кёкүтэнхог дагах эрхгүй боллоо. Японы сүмогийн холбооноос гуравдугаар сарын 10-ны өдөр энэ шийдвэрийг гаргажээ.

Кёкүтэнзан “Цүкэбито хийхгүй нь харамсалтай хэрэг ч дэвжээндээ залуучуудаа бэлтгэх цаг их гарах юм даа” хэмээн ярьсан байна. Хэдийгээр Б.Энхбат зуучилсан гэх хэргээ эрс эсэргүүцсэн ч башёгийн үеэр хоёр талын бэлтгэлийн өрөөгөөр хэсдэг хэмээн буруутгагджээ. Ингэснээр Кёкүтэнзан санданмэгийн барилдаан дуусангуут сүмогийн ордонг орхисон байх ёстой болов. Мөн долоон барилдаан хийх учраас бусад өдөр ордонд ирэх шаардлагагүй хэмээжээ.

Ийнхүү найрааны хэмээх шуугиант хэргийг үүнд холбогдогсод бүгд эсэргүүцсэн ч Сүмогийн холбооноос Кёкүтэнзанд цүкэбито хийх эрхийг нь хассан шийтгэл оноосноор намжих бололтой.

http://www.mongolnews.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby 21Grams » Mon Mar 19, 2007 8:15 pm

[font=Tahoma]Цаадах чинь биеэ ордон дотор биеэ жаахан буруу авч явдаг юм уу даа. Архаг сумо болохоор бэлтгэлийн єрєєний шалан дээр хэвтсэн шигээ тамхи татаад л таахалзсан гар байдаг гэх. [/font] :mrgreen:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby chukcha2002 » Mon Mar 19, 2007 9:47 pm

Энхбат бол яалт ч vгvй л тэр Батбаярын зарим даваануудын найрааг гvйцэлдvvлж байсан л байж таарна. Нааш цаашаа орж гараад байна гэдэг чинь нэг их зvгээр сэлгvvцээд байдаг хэрэг биш байх. Харин Дагваагийн найраа гэж юм харин байхгvй биз. Батбаярыг бол сvvлйин хэдэн жилдээ "аргаа олчихсон" байсан гэдэгт бол жаахан vнэний хувь байгаа гэж бодож байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests