СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Nomer 7 » Sat Jan 27, 2007 12:11 pm

Намрын нар улам тунгалаг ээж, айраг цагаа элбэг дэлбэг айл хотлоороо баяр хєєрт умбан байтал гэнэт аав минь єнгєрч тэнгэр газар харанхуйлан уул, тал тэр чигээрээ сэтгэл дотор нураад ирэх шиг болж билээ. Би ч сургуульдаа явах боломжгvй болон хєдєє ээжтэйгээ хамт хэдэн малаа харахаас єєр аргагvй болсон. Хаашаа ч харсан аав минь санагдаад, хаа нэгтээ газраас гараад ирэх юм шиг бодогдоно.

Аавыгаа єнгєрсєн гэж бодохоор vнэхээр vнэмшдэггvй байлаа. Зарим єдєр єєрийн эрхгvй сэтгэл ємрєєд ирэхээр ээжийнхээ санааг vймvvлээд яахав гэж бодоод зайдан ч хамаагvй морьтой давхин Зvрхийнхээ орой дээр гарч хэнгэнэтэл ганцаараа уйлдаг байсан. Багтарч ядсан сэтгэл хэсэгтээ л онгойгоод явчихна. Хvний орчлон дээр аавыгаа алдах шиг хэцvv зvйл байдаггvй. Ажил явдал уй гашуу єнгєрч, манайд цугларсан хvмvvс гэр гэрээдээ тарж бутран хоёр дvv маань сургуульдаа явсан эхний шєнє гэр ханхайчихаад ээж бид хоёр унтаж чадаагvйсэн. Одоо бодоход тэр намрын саруудыг яажшуухан авснаа мэддэггvй юм. Тэгэхэд би бага ч байж дээ. Амьдрал хатуу шvv" хэмээн нутгийн маань ах ярихад би єєрийн эрхгvй уйлж орхисон.

Vнэхээр энэ газар дэлхий дээр аавыгаа алдах шиг харуусал гэж юу байхав. Тэр ахын яриа миний сэтгэлийг vе vе их хєнддєгсєн. Хэн нэгэнтэй аавынх нь тухай ярьж суухад vргэлж Булган ахын яриа санаанд бууна. Их хєєрч догдолсон vедээ гэнэт нvдэндээ vл мэдэг нулимс цэлэлзvvлж аавыгаа алдсан цаг мєчєє эргэж дурсан, сэтгэл дотроосоо нурж суусан эр хvний бодлогоширонгvй царай vзэгдэхvйд гэнэт би орон зайд жингvйдэх мэт болдогсон.

Олон ч хvнтэй сайхан аавуудынх нь тухай дурсамж хуучилж, олон ч хvний сэтгэлийг хєндсєн. Ийн ярилцахдаа єєрийнхєє сэтгэлийг бvр ч их хєндєнє.

"Би улсын наадмыг тэсэн ядан хvлээдэг байлаа. Яагаад гэвэл долоон сарын арван нэгний.єглєє аав нутгийнхаа бєхчvvдийг машиндаа суулгаад барилдахаар ирнэ.

Дvvтэйгээ хуваагаад аваарай гээд даалингаасаа зуутын дэвсгэрт гаргаж єгнє. Аавтайгаа уулзсан тэр єдєр жинхэнэ аз жаргал гэгчийг амталдаг байсан. Наадам тарсны орой бєхийн засуул Жаамаа ахынд очиж аавын-хаа євєрт унтана. Том гузээг нь тэврээд унтахад аавын хєлсний vнэр одоо бодоход ямар гоё санагддаг байв. Бэтгэртлээ санасан сэтгэл маань дэвтэх шиг болдогсон" гэж Монгол Улсын хvчит арслан Гомбо-Аюушийн Дэмvvл агсны охин Соёл ярьж байсныг санаж байна.

Энэхvv аавын тухай бодлыг минь, хэдэн жилийн ємнє Булган ахын хэлсэн vгс, сэтгэл шимшрvvлэм сэтгэгдлийг 2007 оны эхний нэгдvгээр сарын Хацv башё хєндєж орхив. Ингэж хэлэхэд магадгvй уншигч та гайхаж байгаа байх. Учир нь Монгол Улсын манлай заан Д.Долгорсvрэнгийн хvv мэргэжлийн сvмогийн их аварга Асашёорюv Д.Дагвадорж мэргэжлийн сvмогийн дээд зиндаанд 20 дахиа тvрvvлж эзэн хааны цомыг гардснаар сvмогийн тvvхэнд эхний тавд бичигдсэн. Эзэн хааны цомыг 32 буюу хамгийн олон удаа хvртсэн алдарт Тайхо аварга, 31 тvрvvлсэн алдарт Чиёнофvжи, 24 тvрvvлсэн Китаноvми, 22 тvрvvлсэн Таканохана зэрэг алдарт аваргуудын зэрэглэлд монгол хєвгуvн орж ирнэ гэдэг гайхамшиг.

Тэгтэл энэ гайхамшигт башё сэтгэлийг минь хєндєж эмзэглэл тєрvулж орхисон. Энэ эмзэглэл миний дээр єгvvлээд байсан "аав" гэх аугаа ертєнцийн орон зайтай холбоотой. Хацv башё эхлэхээс хэдхэн хоногийн ємнє Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням цаг бусаар хорвоог орхиж, монгол бєхийн тvvхэнд хvнд гарз тохиосон.

Энэ мэдээг анх дуулаад итгээгvй. Энгийн би итгэхгvй байхад тєрсєн vр нь яасан бол гэж бодохоор л зvрх шимшрээд байгаа юм.

"Р,Давааням заан єнгєрчихлєє" гэх харуусалт мэдээг сонсоод надад хамгийн тvрvv Одоо Ама яах бол гэсэн бодол тєрж аавыгаа алдсан цаг мєчєє дурсаж суусан нутгийн минь ахын царай еєрийн эрхгvй нvдэнд харагдсансан. Харуусалт сэтгэлийн эмзэглэл дээр Амагийн уран хурц, , юунд ч шантарч, юунаас ч ухарч vзээгvй, эрмэг дайчин барилдаан тєсєєлєгдєн буух болов. Vндсэндээ нэгдvгээр сарын Хацv башё эхэлтэл Амагийн тухай бодож явлаа. Мєн талийгаач аавынх нь тухай бодож явлаа. 1997 онд Булган аймгийн Хишиг-Єндєр сумын долдугаар ангийн сурагч байхад манай ангийн охин намайг бєхєд дуртайг минь мэддэг болохоор айлаас бєхийн ном олсноо авчирч єгсєн. Тэр нь Говь-Алтайн уугуул сэтгvvлч, зохиолч Ш.Мягмарын Монгол Улсын заан Р.Даваанямын тухай єгvvлсэн "Заан" хэмээх ном байлаа. Ингэж анх би долдугаар ангийн сурагч байхдаа Р.Давааням заантай, тэдний гэр бvлийнхэнтэй эчнээ танил болж байв.

1999 онд есдvгээр ангид орох жил миний дотны Х.Мєнхболд маань Улаанбаатар хот руу шилжиж суралцсан. Бид хоёр vргэлж захиагаар харилцана, Нэг удаа Х.Мєнхболдын захиан дээр "Чиний номыг нь их уншдаг улсын заан Р.Давааням гуайнх манай ахынхтай хєрш зэргэлдээ байдаг. Тэднийх гурван хvvхэдтэй. Бvгдээрээ аавыгаа дуурайж бєх болох сонирхолтой. Хєдєє гадаанаас айраг цагаа ирэхэд даахгvйн зовлон гэж байхгуй. 40 бетонтой айргийг бараг л нэг гараараа єргєєд таван давхрын шатаар тєвєггvй гарчихна. Хамгийн бага нь Д.Бямбадорж гэж надаас нэг дvv банди бий. Гэхдээ бие хаа бяр хvчний хувьд мундаг" гэж бичсэн байлаа.

Ингэж анх найзынхаа захидлаас Амагийн тухай есдvгээр ангидаа уншиж байлаа. Ама Хацv башёд зодоглолоо. Барилдахгvй байх гэж бодож байтал сvмогийн хатуу хуулинд захирагдсан болов уу.

Эсвэл тvvнд барилдах, хэнийг ч гэсэн хяргаад єгєх бодол тєрсєн байж магад. Аавыгаа єнгєрєхєд Алтайн сvрлэг ноён уулс нь сэтгэл дотор нь нураад ирэх шиг болсон байх даа. Гэвч бєх хvний, эр хvний сэтгэлийн хатыг vзvvлж Ама Хацv башёд 10 давлаа. Эхний єдрийн башёд єрсєлдєгч бєхєє давчихаад уйлж байлаа.

Аавыгаа алдсан хvнд уйлах ч багадна. Зохиолч Д.Урианхайн "Аав эзгvй намар" гэж тууж байдагсан. Тvvн шиг Ама барилдаан бvрийнх нь ємнє утсаар ярьж vргэлж хамт байдаг аавынхаа эзгvй башёд 10 давж монгол хvн ямар тэвчээртэй, ямар их сэтгэлийн хаттайг харуулав. Монголчууд бид энэ хvvдээ баярлахаа єєр яах билээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Jan 27, 2007 12:12 pm

Кюшю башё дууссаны дараа “Шукан Гэндай” хэмээх Японны нэгэн томоохон шар сонин арваннэгдvгээр сарын тэмцээнд тэргvvлсэн Асашёорюv Д.Дагвадоржийг кюшю башёгийн зарим барилдааныг урьдаас тохиролцсон
байсан мэтээр бичжээ-







Кёкvшюзан Д.Батбаярыг зодог тайлах болсноо зарлахад Японы зарим хэвлэл тvvнийг бохир мєнгєнд гар дvрсэн мэтээр бичиж, нэр хvндэд нь халдах оролдлого гэмээр vйлдэл хийж байлаа. Оны ємнєхєн буюу єнгєрсєн арваннэгдvгээр сарын кюшv башёгийн vеэр Япон, Монголын хэвлэлvvдийн хуудаснаа хэдэнтээ залраад авсан энэ мэдээлэл эцэстээ худал болох нь батлагдаж, тэр мэдээллийг анх цацсан сонины сэтгvvлч Кёкvшюзанаас албан ёсоор уучлал гуйснаар намжсан.

Гэтэл яг энэ vеэр буюу кюшv башё дууссаны дараа "Шукан Гэндай" хэмээх Япо¬ны нэгэн томоохон шар сонин арваннэгдvгээр сарын тэмцээнд тэргvvлсэн Асашёорюv Д.Дагвадоржийг кюшv башёгийн зарим барилдааныг урьдаас тохиролцсон байсан мэтээр бичжээ. Хэдийгээр энэ нь хоёр сарын ємнєх мэдээлэл хэдий ч "Асашёорюvгийн зассан барилдаануудад шvгэл vлээх нь" гэсэн гарчигтай уг нийтлэлд их аваргыг арваннэгдvгээр сарын барилдааныг 15 даваатайгаар дуусгасан ч хуурамч барилдаан олон хийсэн. Тэр байтугай 15 барилдааны 11 нь урьдчилан тохирсон хуурамч барилдаан болсон. Харин тvvнтэй тохиролцоогvй дєрвєн бєх байсан нь Ивакияма, Аминишики, Футэно, Кисенасато нарын бєхчvvд байсан бєгєєд их аварга дээд зиндааны нэгэн бєхєєр дамжуулан бєхчvvдтэй тохиролцох асуудлаа яриулсан мэтээр бичсэн байжээ.

Яг энэ мэдээлэл сонинд нийтлэгдэх vеэр Японы сумо бєхийн холбооны ёкозунагийн зєвлєл хуралдаж байсан бєгєєд тэд дээрх мэдээллийг эрс эсэргvvцэж, ташаа мэдээлэл гаргасан сонинд хандахаар болжээ. Энэ асуудал намж¬сан ч Асашёорюv, Кёкvшюзан, Хакухо гээд Монголын сумочдын талаар Японы шар хэвлэлvvд таатай, таагvй, vнэн худал нь vл мэдэгдэх мэдээлэл гаргадгаа болихыг Асашёорюvгийн багш хэвлэлд єгсєн нэгэн ярилцлагадаа онцолсон гэнэ. Японд эх орныхоо нэрийг єргєж яваа Монголын сумочдыг тэндхийн шар сонингууд vе vе "чимхэх" дуртай гэдэг нь vнэний ортой бололтой.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Jan 30, 2007 12:55 am

Сумо : » Цvппарийн хаан гэгддэг озэки Чиотакай: Ама над шиг цvппариддаг болчихвол би л лав бэргээд хаяж чадахгvй байх

--------------------------------------------------------------------------------
2004 оны нэгдvгээр сарын башёд монголын залуу сумочид гялалзсан амжилт гаргаж сумогийн ертєнцєд аянга цахилуулсан билээ.

Шинэ Ёкозуна Асашёорюv тав дахиа эзэн хааны цом хvртэж Хакухо анх удаа цолтой бєхийн эрх эдлэн жvрёд зодоглоод ес давж чансаагаа ахиулсан бол макушитад барилдсан Ама, Токитэнкv хоёр зиндаа єгсєж жvрёд зодоглох эрхтэй болсон нь чухамдаа япончуудын гайхлыг улам тєрvvлж сумочдын зvрхэнд шар ус хуруулан монголын бєхчvvдээс улам эмээж айхад хvргэсэн юм. Жvрёд анх зодоглоод Ама Бямбадорж арав давж vнэхээр хатуухан єрсєлдєгч болохыгоо харуулсан юм. Жонокvчи санданмэ зиндаанд тvрvvлж vзсэн Ама єєрєєсєє хойш сумод хєл тавьсан Токитэнкv Хvчитбаатар, Хакухо Даваажаргал хоёроосоо урьтаж дээд зиндаанд дэвшээгvй боловч жvрёд дєрєв дэх удаагаа барилдаж тvрvvлээд макучи зиндаанд єгсєхдєє єнєєг хvртэл зиндаа бууралгvй тогтвортой амжилт vзvvлж байна. 17 нас шvргэж байхдаа vе тэнгийн Дайтэнзан Батзаяа, Ако Бат-Ундрал, Дайноуми Ууганбаяр гуравтай хамтдаа анх мэргэжлийн сумод хєл тавьсан Давааням зааны отгон хvv Бямбадорж яг гурван жил барилдаад жvрёд, дєрєв дэх жилийн нvvрэндээ дээд зиндаанд зодоглов. Сумогийн тvvхэнд Ама Бямбадорж шиг жин багатай “гоолиг” бєх тийм чиг олон байгаагvй агаад ялангуяа дээд зиндаанд бvр цєєн юм. Кёкшvзан Батбаярын сэнпай /ах бєх/ байгаад сvvлд Японы парламентын гишvvн болсон Кёкvдозан, “мэхний их дэлгvvр” хочит Майоноуми, Комосvби цолд хvрсэн Тэрао нарыг л дурдахаас биш єнєє “гоолиг” бєхийг нэрлэх боломжгvй гэхэд болно. Ама 115 кг жинтэй боловч ямар ч хvнд жинтэй тэр тусмаа 180 кг жинтэй Миябияма, Ивакияма нартай барилдахдаа шууд “мєргєлдєж” тулахаас биш зайлж “зугтсан” нь vгvй билээ. Єнгєрєгч Кюшю башёд их аварга Асашёрюvг японы найдвар болоод буй хорин настай комосvби Кисиносатотой шууд тачай хийхийн оронд зайлж тvрээд давахад нь Японы сумогийн холбооны удирдлага “Аварга хvн байж тачнай хийхээс айж зайллаа” хэмээн буруушаасан бол Амаг хєнгєн жинтэй мєрт хэнээс ч айж бэргэлгvй шууд мєргєлдєн тулдагт нь бахархан магтдаг ажгуу. Сумогийн vндсэн барилдаан нь хvчтэй тачнай хийхийг шаарддаг. Хэрэв тачнайгаас зугтаж зайлах ухрах барилдаан хийвэл тэр бєхийг зэмлэн буруушаадаг жаяг ёсон бий. Тэгвэл жижиг биетэй, хєнгєн жинтэй мєрт Ама ямар ч аварга, арслангаас vл бэргэж эн тэнцvvхэн єрсєлдєж чаддагт нь япончууд тvvнд хайртай болжээ. Урьд япончууд Кёкvшюvзан, Асашёрюv, Хакухо нарын барилдааныг илvv сонирхон vздэг байсан гэнэ.
-Амагаас барьц авахгvй бол тун эвгvйдээ гэж Токитэнкv Хvчитбаатар ярьсан. Макушита зиндаанд тэд хоорондоо гурав барилдахад гурвууланд нь Ама давж байсан ажээ.
-Амаг голж болохгvй, хэцvv бєх шvv. Тачнай хийгээд тvлхээд гаргана гэж бардам хэлж болдоггvй. Яаж ч мэдэх хvн гэж сэкивакэ Миябияма хэлсэн бол “цуппарийн хаан” озэки Чиотакай хэлэхдээ:
-Ама над шиг цуппариддаг болчихвол би л лав бэргээд хаяж чадахгvй байх гэсэн байдаг. Энэ бvхэн нь Амагаас аварга арслангууд яаж айж бэргэдэг болсны нотолгоо буй за. 2006 оны гуравдугаар сарын Хару башёд монголын бєхчvvд гал гарсан, гялалзсан барилдаан хийж Асашёорюv аварга 15 дахь удаагаа тvрvvлж Хакухо хоёр дахиа vзvvрлэсэн бол Кёкvтэнхо, Ама хоёр комосvби цолны болзол хангаж Кёкvшюзан кантошё шагнал, Ама гиношё шагналын эзэн болж монголын бєхчvvд сумогийн бvх тусгай шагналыг хураасан юм. Хамгийн гол нь дээд зиндааны манай долоон бєх долуулаа тавин хувийн амжилтаа vзvvлж чадсан билээ. Энэ амжилт анхных нь биш бєгєєд бас сvvлчийнх нь биш гэдэгт Монголчууд итгэлтэй байдаг.
-Хакухо, Ама хоёрыг би монголоос авчирч байлаа. Энэ хоёр дvvтэйгээ хамтдаа саншё хэмээх тусгай шагнал хvртээд, сумогийн бvх тусгай шагналыг монголын бєхчvvд авчихаад зэрэгцэн зогсож байхад би vнэхээр баярлан сэтгэл хєдєлж байлаа. 14 жилийн ємнє сумод анх хєл тавихдаа ийм сайхан єдєр ирнэ гэж зvvдэлж ч байгаагvй гэж Кёкvшюзан ярьсан. Хэдэн жилийн дараа Ама бас ингээд ярьж байх цаг бас ирэх биз ээ. Учир нь тэрбээр Асашёрюv шиг “би ёкозуна болно” гэж амласан эрэмгий зантай дайчин барилдаантай бєх билээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Jan 30, 2007 12:56 am

Мэргэжлийн сvмогийн шилдэг залуучуудын нэг болох Кисеносато Токиогийн тэмцээнд долоо ялж 50-иас дээш хувийн амжилтаа vзvvлж чадаагvй билээ. Тэрээр тэмцээний дараа “Nihon-Sumo”-д ярилцлага єгчээ.


-Та идэвхи муутай барилдлаа. Юунаас болов?
-Мэдэхгvй. Уг нь бэлтгэлээ сайн хийсэн. Тэмцээний ємнєх сорилгод хэнд ч дийлдэхгvй байсан юм. Харин тэмцээн эхлэхэд их л ядрангуй байлаа.

-Бэлтгэлийн ачаалал ихэдсэн юм болов уу?
-Магадгvй юм.

-Энэ тэмцээнд Кисеносато єєрийгєє харуулж чадсангvй?
-Тиймээ, хєгжєєн дэмжигчдээсээ уучлал гуйж байна.

-Уг нь та найм ялах бvрэн боломжтой байсан. Биеэ их барьсан болов уу?
-Yгvй. Би тайван барилдсан. Зарим барилдаанд єєрийн эрхгvй євдєг сєхрєєд байлаа. Зурагтаар давталтыг харахад би яараад байсан юм билээ.

-Энэ нь таны барилдааны онцлог биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ зарим vед энэ нь надад сєргєєр нєлєєлдгийг ойлгож байгаа.

-Та тэмцээний ємнє хамтарсан бэлтгэлд голчлон анхаарсан гэсэн. Багшийнхаа заавраар хийв vv?
-Тэгсэн. Шилдгvvдтэй бэлтгэл хийх шаардлага байсан юм.

-Гэхдээ энэ удаа vр дvн гарсангvй?
-Тэмцээн нэгээр дуусах биш, болох байлгvй.

-Котошогикv, Ама нар сайн барилдлаа. Тэд бол таны гол єрсєлдєгч?
-Yнэхээр сайн барилдсан шvv. Котошогикv сэкивакэ болох байх. Амагийн хувьд хэнтэй ч зоригтой барилддаг сайн бєх. Тvvнтэй барилдахад их хэцvv байдаг. Хэрвээ Амаг ялчихсан бол учиртай байлаа. Харин Котошогикvг би vргэлж ялах ёстой. Яагаад гэвэл, тэр vргэлж миний хор шарыг хєдєлгєж явдаг юм.

-Яаж?
-Кисеносато бол сонирхогчийн сvмод байх ёстой хvvхэд гэж хэлсэн байна лээ. Мэдээж би тvvнийг дэвжээн дээр л ялах болно.

-Ваканосатогийн гэмтэл эдгэрч байна уу?
-Ерєнхийдєє гайгvй болсон. Бэлтгэл нь тааруу байх шиг санагдсан. Гэхдээ дээд зиндаанд сайн барилдах байх.

-Таны энэ жилийн зорилго?
-Сэкивакэ болох.


-Єнгєрсєн арваннэгдvгээр сарын тэмцээнд та их аваргатай барилдсаныхаа дараа сэтгэл хангалуун бус харагдсан. Ялах боломж байсангvй юу?
-Уг нь би их аваргыг жинхэнэ хvч vзсэн барилдаан хийх байх гэж бодож байсан юм. Тэгтэл тэр арай єєр шийдвэр гаргасан. Хvч vзсэн барилдаан хийгээд унасан бол юунд нь харамсахав.

-Харин Токиогийн тэмцээнд та хоёр хvч vзсэн барилдаан хийлээ?
-Тэгсэн шvv. Асашёорюv хvчтэй байна лээ.

-Залуу бєхчvvд тvvнийг яагаад дийлэхгvй байгаа юм бол?
-Их аваргыг унагана гэдэг амар биш. Тvvнийг ялдаг болохын тулд бэлтгэлээ улам сайн хийх хэрэгтэй
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Tue Jan 30, 2007 2:36 am

Сайхан юмнууд оруулжээ, эх сурвалжийг нь заавал тавьж байгаарай хө.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Tue Jan 30, 2007 11:19 pm

Nomer 10 wrote:Сайхан юмнууд оруулжээ, эх сурвалжийг нь заавал тавьж байгаарай хө.


Тэгнээ. энэ бvгд http://www.olloo.mn оос авсан юм шvv залуусаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Jan 30, 2007 11:20 pm

Манай эх аваргыг мєнгєєр даваа авч бна гэж их шуугих боллоо энэ бvхэн vнэн юм болов уу мэдээгээр єнєєдєр шалгаж эхэлсэн гэж бна лээ. худлаа барахгу;и болхоороо янз янзаар бичиж бгаам даа
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Эзи » Wed Jan 31, 2007 2:11 pm

ББС-р гарч байна лээ. Хараад гайхсан шүү. Япончуудад Монгол бөхчүүд дарлаад байхаар таалагдахгүй байгаа байх аа. Тэгээд л нэг иймэрхүү яриа гаргасан байх. Тэр мөнгө өгдөг гэсэн бөхийг нь харуулахгүй л байна лээ.
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Nomer 7 » Wed Jan 31, 2007 11:59 pm

Асашёорюv их аварга єрсєлдєгч бєхчvvддээ 6500 ам доллар єгч ялдаг байсан гэнэ. Английн BBC мэдээллийн агентлагийн сайтад манай их аварга Асашёорюv Д.Дагвадоржтой холбоотой нэгэн таагvй мэдээлэл цацагдсан байна.






Энэ сарын 26-ны єдрийн сайтад гарсан энэ мэдээлэл Японд тєдийгvй дэлхийд дуулиан тарьж эхэлсэн байна. Уг сайтад мэдээлснээр бол Японы сvмо бєхийн холбоо энэ долоо хоногт хvралдаж манай Их аваргыг оролцуулан дээд зиндааний зургаан бєхийн дунд хэлэлцvvлэг явуулах юм байна. Ямартай ч http://www.BBC.co.uk сайтад гарсан уг мэдээллийг уншигчиддаа хvргэе.

http://www.BBC.co.uk сайтад "Сvмогийн их аварга тvрvvлсний дараа тvvнтэй холбоотой мэдээллvvд гарч эхэлсэн. 20 дахь удаагаа ялалт байгуулсан Их аварга Асашёорюv Дагвадорж хvмvvсийн мэдэгдэлд ямар ч тайлбар хийгээгvй. Нэрээ хэлээгvй нэгэн бєх vvнийг баталсан бол єєр нэг хvн энэ нь аваргын дасгал сургуультай холбоотой гэж тайлбарласан байна.

Асашёорюv єрсєлдєгч бєхдєє 6500 ам.доллар єгч ялдаг байсан гэнэ, Сv¬могийн холбоо болон бєхчvvд vvнийг судлахаар шийдсэн бєгєєд энэ бvхнийг эсэргvvцэж байлаа. Дараагийн долоо хоногт их аваргыг оролцуулан дээд зиндааны зургаан бєх энэ талаар хэлэлцvvлэгт орох юм байна.

Асашёорюv бол Япон хvн биш. Тэр бусад гадаадын бєх шиг шаргуу дасгал хийдэггvй байсан. Тэр сvмогийн хvрээнд єєрийн нєлєєг хучтэй хэвээр байлгах сонирхолтой. Энэ нь их мєнгє тєлєхгvй бол хамгийн дээд зиндаанд хvрч чадахгvй. Мєн сvмогийн амжилтыг эвдэхийн тулд мєнгє л хэрэгтэй.

Хэдэн жилийн ємнє сvмогийн хоёр бєх бас ийм явдалд орооцолдсоныг Спортын авилга судалгааны хvрээлэнгээс мэдээлж байжээ" гэсэн мэдээлэл гарсан байна.


http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Thu Feb 01, 2007 5:26 pm

хэхэ, япончууд манай аваргын нэр хvндийг унагах гэж оролдохдоо сумогийн нэр хvндийг санамсаргvй давхар унагах юм хийж байгаагаа мэдэж байгаа болов уу.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 7 » Thu Feb 01, 2007 6:51 pm

chukcha2002 wrote:хэхэ, япончууд манай аваргын нэр хvндийг унагах гэж оролдохдоо сумогийн нэр хvндийг санамсаргvй давхар унагах юм хийж байгаагаа мэдэж байгаа болов уу.




Харин тиймээ.Манай Аварга ч дийлдэхгvй байгаал даа ганцаараа тасарцан блхоор. Сумо гын холбоо болгоомжилж бна даа буруул тактик боловсруулсан бна даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Feb 01, 2007 6:51 pm

Японы долоо хоног тутмын "Shukan Gendai" сонин ёкозvна Асашёршvг шvvгч болон бєхчvvдэд хахууль єгч давдаг мэтээр бичсэн нь томоохон шуугиан дэгдээн Сvмогийн холбоог шалгалт хийхэд хvргэсэн байна.






Тус сонин Асаёорюvг єнгєрсєн оны 11 дvгээр сарын башёд 15 дараалан даваагvй ялалтын дєрвийг нь л цэвэр єєрийн хvчээр авсан гэж бичсэн бєгєєд vлдсэнийх нь тєлєє нэг даваанд 6.6 мянган ам.доллар /800 мянган иен/ тєлсєн гэж гvтгэн бичжээ.

Хэвлэлд гарсан мэдээллийн дагуу Сvмогийн холбоо дотооддоо хяналт, шалгалт явуулж, шvvгч болон бєхчvvдээс "байцаалт" авахад бvгд нэгэн дуугаар "Shukan Gendai" сонины мэдээ ор vндэслэлгvй гэж хэлсэн байна.
Асашёрюv дээрх сониныг шvvхэд єгнє гээд "Би 20 башёд тvрvvлсэн. Бvх амьдралаа сvмод зориулж хичээл зvтгэлээрээ ёкозvна цол авсан. Харин одоо шvvхээс заргаа авахын тулд бvх хvчээ зарцуулна" гэж мэдэгджээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Эзи » Fri Feb 02, 2007 11:45 am

ББС-р гарч буйгаар бол Давгаа бэлтгэлээ дутуу хийдэг тиймээс л мөнгө төлдөг гэж ойлгосон бололтой. Аргагүй дээ. Бөх бөхийн тухай ямар ч ойлголт байхгүй хүмүүс шүү дээ.
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby Khosoo » Fri Feb 02, 2007 1:16 pm

Нэлээн л том шуугиан болж байна.
Энэ асуудал харин Монголыг дэлхийд овоо сурталчлаад авлаа шүү :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Fri Feb 02, 2007 4:54 pm

Манайхан гэхдээ зvгээр байгаагvй л дээ. Найрдаг барьдаг "уламжлал" байгаагийн хэрэг юу билээ,...
Давгаа бол найраа хийх ч vгvй, одоо хэнд нь мєнгє єгєєд даваа гуйхав дээ. Харин тэр Энхбатыг цаг орчим байцаасан гэсэн. Тэнд л жаахан учир байна. Мань хvн ганц нэг удаа хэдэн маегеширануудын давааг ярьж єгсєн тал байгаа л байх, хэхэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby csc » Fri Feb 02, 2007 7:50 pm

Кисeнeсатo дурак тэнэгтэж єгсєн байшд, Хакухог дараагийн тэмцээнд ялна, би угаасаа Хакухог ялчихаад байдаг юм хvн болгон л Хакухо Котоошv гэцгээх юм би бол тэд нараас илvv удахгvй тэрийгээ харуулна гэж авсан бана, Ваканосатог яaхав дажгуй бєх удахгуй дээд зиндаанд орж ирэх байх гэжээ,,,, дэвжээнийхээ тэргvvн бєх болоод би их єєртєє итгэлтэй болсон, гэжээ,,,

Рoхo болхоор саяны тэмцээнд бэртэлтэй байсан болхоор сайн барилдаж чадсангvй 3 сарын тэмцээнд тvрvvлэх зорилготой гэж мангартcан байна,

Котошогику ч гэсэн єєрийгєє саняаку д удаан тогтож чадна гэж авсан байна, Ама г бол сайн єрсєлдєгч гэхдээ надад хvрэх болоогvй гэжээ,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Nomer 7 » Fri Feb 02, 2007 8:05 pm

Талбайн теннисний шилдгvvд эдvгээ Токиогийн тэмцээнд оролцож байна. Тэд зєвхєн тэмцээнд оролцоод зогсохгvй сvмогийн дэвжээгээр зочилсон аж.
Оросын шилдэг теннисч Елена Дементьева их аварга Асашёорюvгийн барилдааныг vзэж биширсэн гэнэ. Тэрээр “Асашёорюv их хvчтэй бєх. Ийм том биетэй мєртлєє биднээс илvv уян хатан юм” гэжээ.



http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sat Feb 03, 2007 2:51 am

Сайхан санагдаж байна хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Sun Feb 04, 2007 12:55 am

Харин тийн Манай Монголын нэрийг гаргаж яваа асар их ачтай хvн дээ ернь Хєдєлмєрийн Баатар єгмєєр юм.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Hristos » Sun Feb 04, 2007 10:09 pm

SYPREME wrote:Харин тийн Манай Монголын нэрийг гаргаж яваа асар их ачтай хvн дээ ернь Хєдєлмєрийн Баатар єгмєєр юм.

Ингээд л монгол сэтгэлгээ
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Nomer 7 » Sun Feb 04, 2007 11:29 pm

Hristos wrote:
SYPREME wrote:Харин тийн Манай Монголын нэрийг гаргаж яваа асар их ачтай хvн дээ ернь Хєдєлмєрийн Баатар єгмєєр юм.

Ингээд л монгол сэтгэлгээ


Монгол хvн байж тэгээд хаана хаар сэтгэх болж бна. Айн чи єєрєє хаана хаар сэтгэдэг юм б дээ?
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 7:26 pm

-Ёкозуна болон бусад сумочид "Асашёорюv бєхчvvдийг мєнгєєр худалдаж авсан" гэх мэдээллийг vгvйсгэжээ-






Их аварга Д.Дагвадоржтой холбоотой нийтлэл Японы "Шюкэн Гэндай" сонинд гарснаас болж Мэргэжлийн сумо бєхийн холбооныхон єнгєрсєн долоо хоногийн турш энэ асуудалд анхаарлаа хандууллаа. Тухайлбал, холбооны тэргvvн Китаноуми сонины нийтлэлд нэр нь гарсан арав гаруй сумочтой тусгайлан уулзаж, байцаалт авсан байна. Хамгийн сvvлд буюу єнгєрсєн пvрэв гаригт Их аварга єєрийн биеэр Сумо бєхийн холбоонд очиж мэдvvлэг єгсєн бєгєєд ёкозуна болон бусад сумочид бvгд "Асашёорюv бєхчvvдийг мєнгєєр худалдаж авсан" гэх мэдээллийг vгvйсгэжээ.

Асашёорюvг мэдvvлэг єгєхєд Кёкvтэнзан Д.Энхбат хамт байсан байна. Башё болох vеэр монгол бєхчvvддээ зєвлєгєє єгєхєєр бэлтгэлийн єрєєгєєр "эргэлддэг" тvvнийг дээрх нийтлэлийг бичсэн сонин их аваргын ємнєєс бєхчvvдэд зуучилдаг мэтээр холбогдуулаад авсан юм. Их аварга хэд хоногийн ємнє дэвжээний анд Токигийн зодог тайлах ёслолд оролцох vедээ сэтгvvлчдэд хvний нэр тєрд халдсан нийтлэл бичсэн сониныг шvvхэд єгнє хэмээн мэдэгдэж байсан ч сvvлд Сумо бєхийн холбооноос гарч явахдаа тэнд цугласан олон арван сэтгvvлчдэд "Одоо энэ асуудалд цаг зав гаргах шаардлага байхгvй" хэмээн хариулжээ. Харин Мэргэжлийн сумо бєхийн холбооны хуульчид энэ асуудлыг хэлэлцэж vзээд цаашид ямар арга хэмжээ авахыг холбооны тэргvvн шийдэх ёстой гэж vзсэн байна. Тэгэхээр Китаноуми тэргvvн Асашёорюv-гийн асуудлыг дааж vлдэх боллоо. Гэсэн ч дээрх нийтлэлийг бичсэн "Шюкэн Гэндай" сонин уг нийтлэлийг олон жилийн эрэн сурвалжлах ажлын vр дvнд бичсэн, нотлох баримттай" хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа гэнэ.

http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 7:29 pm

Кёкvтэнзан Б.Энхбат их аваргын давааны зуучлагчаар тодорчээ -

Их аварга хацу башёд тvрvvлнэ хэмээн амласнаа биелvvлсэн нь

Мэргэжлийн сумогийн шинэ оны Хацу башё болж багагvй хугацаа єнгєрлєє. Хvмvvсийн урьдчилан тааварлаж байсанчлан Их аварга энэ удаагийн тэмцээнд тvрvvллээ. Их аварга ч гэсэн башёгийн ємнє “Би бэлтгэлээ бага ч хийсэн их ч хийсэн сайн хангагддаг. Энэ жил би ємнєх жилийнхээс илvv амжилттай барилдана гэсэн зорилго єєртєє тавиад байгаа. Хvчтэй єрсєлдєгчид олон байгаа ч надад саад болж чадахгvй. 19 дахиа тvрvvлсэн ч 2006 онд би сэтгэл дvvрэн барилдаж чадаагvй. Энэ онд би 2005 онд барилдаж, 84 удаа ялсан амжилтаасаа давж барилдана. Миний сумоч болсоны гол зорилго маань дээд зиндаанд 32 удаа тvрvvлсэн алдарт Тайхогийн амжилтыг эвдэх. Тийм учраас би хичээнэ ээ” хэмээн дасгалжуулагчдаа амласан гэдэг. Тиймээ тэр 2007 оны амлалтаа биелvvлж эхэллээ. Хэн дуртай аавын хvv хэзээ нэгэн цагт улс орныг минь эзэрхийлж явсан арлын орны Ерєнхий сайдыг ємнєє бєхийлгєж, эзэн хааных нь цомыг бяр хvч, ид жагсаж яваа 27 насандаа 20 тvрvvлэн хvртэж чадаа ч билvv. Цаашдаа хичнээн олон удаа тvрvvг нь авч мэргэжлийн сумогийн дээд зиндаанд ямар тvvхэн дээд амжилт тогтоохыг хэн ч vл мэдэх билээ.

Их аварга Д.Давгадорж агуу аваргуудын эгнээнд орлоо

Сумод 20 тvрvvлж байж Агуу аварга нэр авдаг. Ийм чимэгтэй аварга Японы сумогийн тvvхэнд дєрєвхєн байдаг. Домогт их аварга Тайхо 32, Чиёонофvжи 31, Китанори 24, Таканохана 22 тvрvvлж байжээ. Харин Их аварга Дагвадоржид дєрєвхєн хvнд оногдсон онцгой эрх ийнхvv 2007 оны нэг сарын Хацу башёд тvрvvлсэнээр олдлоо. Их аваргын хувьд Агуу аваргын болзлыг хангасан ч Японы иргэн биш учраас ийм эрх олдохгvй болоод байгаа аж. Зєвхєн Японы иргэн ийм эрх эдэлдэг учраас Дагваад зориулан Сумогийн холбоо дvрмээ єєрчлєх боломжгvй гэж vзэж байгаа гэнэ. Агуу аваргуудад сумогийн холбооноос нэгэн дархан эрхийг олгодог байна. Энэ нь єєрийн нэрээр дэвжээ нээж болох эрх юм. Тайхо, Китанори нар энэ эрхээ эдэлж, дэвжээтэй болсон бол их аварга Таканохана аавынхаа дэвжээг євлєн авч єєрийнхєє нэрээр нэрлэсэн. Харин Чиёонофvжи хvний дэвжээ авчээ. Их аваргыг Агуу аваргуудынхаа эгнээнд оруулан, єєрийн иргэн болговол Япончуудын хувьд их ашигтайг тэд аль хэдийнэ тооцоолсон байгаа. Их аварга Дагвадоржийн хувьд бvх зvйл дээр Японы талын байр сууринаас оролцох болно. Нєгєє талаас Дагваа хэдийгээр харийн иргэн болсон ч судсаар нь монгол эцэг эхийн цус гvйж байгаа цагт монголоос очсон хvvхдvvдийг дуртайяа єєрийн дэвжээнээ хvлээж авах эрхтэй болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг их аварга єєрєє л гаргах vлдлээ. Уг нь “надад Японы иргэн болох шаардлага байхгvй” гэж ємнє нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсансан.

Сvмогийн хуучинсаг vзэлтэнгvvд их аваргыг найраагаар давдаг хэмээн буруутгалаа

Сумогийн хуучинсаг vзэлтэй консерватив фенvvдэд Асашёорюvг шvvмжлэх шалтгаан мундахгvй байдаг. Тэд хамгийн тvрvvнд “манай vндэсний спортод гадаадын бєх давамгайлаад байна” гэж сэтгэлээр унадаг. Сумо бєх нь vнэнч байдал, дэг журмаараа алдартай. Гадаад хvн байж Японы vндэсний спортод ийм хэмжээний єндєр амжилт гаргасан болохоор хэт хуучинсаг фенvvдэд бол том цохилт болдог бололтой. Тэр дундаа тэд Дагвааг их аварга хvн байж, энэ спортод манлайлагч болсон ч бусад гадаад бєхчvvд шигээ нарийн дэг жаягийг нь дагадаггvй, их зантай гэх мэтээр шvvмжилж сэтгэлзvйн дайралт хийх нь энvvхэнд байдаг. Тиймдээ ч энэ удаа тvvнийг дээрх хуучинсаг vзэлтнvvд нэр нь vл мэдэгдэх бєх болон “Шукан Гендай” хэмээх долоо хоногийн сэтгvvлтэй хамтран “Єрсєлдєгчдєє мєнгє тєлж даваагаа ахиулдаг. Тэр ч бvv хэл Хацу башёгийн 15 барилдааны 12 даваа тус бvрийг нь 6500 доллараар худалдан авчээ. 2006 оны 11
сард болсон Кюшю башёгийн ялалтыг ч ийм замаар авсан” гэсэн сенсаацийг тарьсан нь єдгєє Японд жинхэнэ дуулиан дэгдээгээд байна.

Кёкvтэнзан Б.Энхбат их аваргын найрааны зуучлагч уу?

Тэд Асашёорюvг сумогийн гандан бууршгvй хааныхаа байр сууринаас буухгvйн тулд єрсєлдєгчидтэйгээ барилдааны ємнє тохиролцоон хийдэг хэмээн буруутгаад байна. Тэр ч бvv хэл энэ бусармаг vйл ажиллагаандаа кекvтэнзан Энхбатыг ашигладаг хэмээн буруутгалаа. Кекvтэнзаныг монголын анхны сумочид болох кекvшюзан Батбаяр, кекvтэнхо Цэвэгням нарын хамт сумогийн ертєнцєд орж байсан гэдгээр нь андахгvй мэднэ. Дээрх дуулианы дараа Энхбатыг сумогийн холбооныхон дуудаж байцаасанд энэ талаараа эрс няцаасан хариулт єгчээ. Тvvнээс энэ талаар асуусан сэтгvvлчид ч гэсэн “Иймэрхvv маргаантай яриа гарч л байдаг шvv дээ. Сумод 1992 онд орсноос хойших энэ хугацаанд ийм тохиролцоо найрааны зvйл байдаг талаар юу ч мэдэхгvй гэж хариулахад нь:
-Та барилдааны ємнє зарим нэгэн бєхчvvдтэй уулзаад зогсож байдаг. Ийм зvйл байх боломжтой гэдгийг нотлоод байгаа юм шvv? гэж асуухад
-Сумочид бидэнд ойр зуурын юм ярих vе зєндєє гардаг” гэж хариулжээ.

Сvмогийн холбооныхон vvнд хэрхэн хандав

Сумо сонирхогчдийн хандлага буураад жилд зургаан удаа болдог сумогийнхоо тэмцээний vзэгчдийн тоог нэмэхээр анхаарлаа хандуулан хичээн ажиллаж байгаа энэ vед их аваргыг ийм яриатай холбогдсон нь Сумогийн холбооныхныг энэ асуудалд анхаарал хандуулахад хvргэжээ. Тиймээс энэ асуудалд орооцолдсон байж болзошгvй 14 сумочинг байцаажээ. Харин Хацу башёгийн гурав дахь єдрийн барилдаанд их аваргыг давсан Магаширагийн нэг номерийн бєх Дэжимаг байцаагаагvй гэсэн. Дээрх 14 сумоч бvгд vvнийг няцаасан . хариулт єгсєн байна. Дахин дєрвєн озэки цолтон буюу Чиётайкай, Кайо, Тлчиазумо, Котоошюv нарыг Асашёорюvгийн хамт байцаахад бvгд л эрс няцаасан хариулт єгчээ. Их аварга Дагвадорж vvний дараа хэвлэлийнхэнд “намайг Озэки болсноос хойш янз бvрээр хэлдэг байсан. Тэр бvрд би юм хэлэхгvй єнгєрєєдєг. Энэ удаагийнх арай дэндлээ. Бид дэвжээнээ гараад амьдралынхаа тєлєє тэмцэлдэж байгаа юм шиг барилддаг. Ийм тєрлийн мэдээллийг нэрээ нууцлан єгсєн гээд байгаа тэр сумочиноос барилдаж vзсэн vv? гэж асуумаар байна. Хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдvvлнэ” гэж хэллээ. Єнєєдєр дєрвєн агуу аварга, Сумогийн холбооны ерєнхийлєгчийн Китаноvми болон сумогийн хамгийн дээд зэрэглэлд яваа зургаан бєх хамтран эцсийн дvгнэлтийг гаргах аж. Монгол бєхийн босоо цагаан хийморь Дагвааг ивээх болтугай.

Энэ дуулианд сvмо сонирхогчид итгэсэнгvй

Японы сумо сонирхогчдын ихэнх нь энэ мэдээлэлд аварга аваргаараа тєрдєг юм гэсэн байр сууринаас хандаж байгаа аж. Монгол бєх бол 2000 жилийн тvvхтэй. Дагвадорж эртний бєхийн удамтай айлын хvv. Энэ хvний цусанд 2000 жилийн тvvхтэй монгол бєхийн ген байгаа. Хvйтэн хатуу ширvvн уур амьсгалтай монгол нутгийн хvний бие бялдар бол Япон хvнийхээс єєр шvv дээ. Мєнгєєр давдаг уу vгvй гэдгийг дараа дараагийн барилдаануудаас аяндаа харагдана биз дээ. Vнэндээ бол 6500 доллар гэдэг бага, мєнгє шvv дээ. Тэр бєх vнэхээр чадалтай байгаад аваргыг давж чадвал нэгдvгээрт бооцооны мєнгє гэж 6500 доллараас илvv мєнгє авна. Бас дээр нь сумогийн холбооноос аваргыг давсан бєхийн шагнал “Алтан од” гэж асар том шагнал авдаг. Тэгэхээр энэ мэдээлэл vнэнд нийцэхэд бэрх юм ” гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд их аварга маань их долоо хоногийн даваа гарагт эх орондоо ирж албан ёсоор тайлбар хэлэх юм байна.


http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 7:30 pm

Сумогийн их аварга нутагтаа ирээд буцах тоолондоо том том нулимс унагаж, эхэр татан энгэр норгосоор онгоцонд суудаг болсон гэнэ лээ.
“Баян хvнийг балаг тойрохгvй” гээчийн vлгэр л энэ байх. Их спортод єсєх наснаасаа шvд зуусных санасандаа хvрч, сарвайснаа авдаг болсонд нь ядуу монголчууд хэл амаа гозгонуулах болсон нь энэ. Хэдхэн хоног саатаад буцахдаа зааны хvv зангарагаа харуулж тєрийн ордноос эхлээд хамаг л vнэтэй, єнгєтэй єєдтэй ресторан цэнгээний газраар ажил бизнес амин хувийн бvхнээ амжуулаад явдаг. Ер нь Дагваагийн энэ хуртэлхи амжилтын нууц, шазруун омголон занг ээжийнх нь хатуу гарын аятай холбодог юм билээ. Дэрсхэн дєрвєн хvvгээ хар багын л бvдрээд ойчиход нь эвийлж хєєрхийлєх нь бvv хэл харин ч нэмээд гєвшчихдєг байсан нь амьдралд хат суулгаж халуун чулуу долоолгохын эхлэл байж. Vvнийгээ ч Пvрэвбадам гуай нуудаггvй. “Айл гэрийн гэргий ажил анхиагvй байвал амьдрал яаж єєдлєх юм. Би ач нараа харж цаг барж vзээгvй. Хvvхдvvдийн маань эхнэрvvд тєрчихєєд 5 нас хvртэл гэртээ сууж хvvхдvvдээ єсгєдєг” гэж тэрээр бэрvvдийнхээ тухай гэр бvлийнхээ бичигдээгvй хуулийг цухуйлгаж байсан. Ємнє нь амьдралтай, 3 охинтой айлын эцэг Долгорсvрэнтэй ханилж, гэр бvлээ єдий дайнд хvргэж яваа энэ эх хажуу дахь ханьдаа ч хошуу дэвсэхдээ ховорхон нэгэн. Ямартаа л Долгорсvрэн гуайг самрын хууль бус наймаанд орооцолдож, нэр усаа шившиглэлээ гэгдэж байхад “Тэгэх гээд байсиймаа, бvр болж. Би бvр мэдээд байсан юм. Хvн амьтад нэг их сайн хvн болох гэж ядаад байсан. За яахав ээ. Энэ их амьтны цагаан хэл амыг дарж байг, яадгийм” гэж намжирдаж суухав. Vнэхээр ч vр хvvхдvvд нь єєдєлж дэвжиж явахад Пvрэвбадам гуайг хєл газар тавьдаггvй баян гэж амтай болгон шагших болсон нь бvр цєхрєнгий нь бараа биз. Тиймдээ ч Долгорсvрэн зааныхыг шашин шvтлэг гаргууд гэж ярыдгаадаг. Ямартаа ч хvvгээ даатгаж Эрдэнэзууд мєргєж хэд тойрон сунаж мєргєж буян ном хуруулж байсныг нь нутгийн олон одоо ч хуучилдаг юм билээ. Тэр байтугай хотын хаа нэг хийдэд “Дагваагийн давааг дааж єгєєч. Одоо барилдаж байгаа юм аа” гээд сэржим єргvvлж суудаг ах дvv нь олон. Энэ сvсэг бишрэлдээ ч болсон уу? Асашёорюv Гандан хийдийн номтой лам нарын санааг зовоож, голыг нь гороолгосон нэгэн асуудлыг шийдэхээр буяны гараа сунгасан тухай эрх мэдэл бvхий эх сурвалж єгvvлж байна. Монгол телевизийн урьдхан орших Тасганы овоог социализмын vед тас огтлон, шороог нь самран зам тавьсан нь 4 уулын дундах нийслэлчvvдийн гай зэтгэрийг дуудсан vйл лай болсон гэгдэг. Эртний тvvх сєхвєл номтой мэргэн лам нар Нийслэл хvрээний газрыг сонгох гэж нэлээд шилж, шvvж байж Тасганы овоог гол баримжаалан “Зааны хошуу” хэмээн нэрийдэн буян хишгийн vvд, 4 уулын дундах Нийслэл хvрээнийхний аз хийморь нь байх *иvншигтэй газар хэмээн онцолжээ. Гэтэл социализмын vед Гандан хийдийн лам нарын vгийг “Гэлэн гуай гэх нь бvv хэл гєлєєг ч” гэж тоолгvй “Зааны хошуу”-г буюу Тасганы овоогтас татан зам гаргасан нь эдvгээ байн байн авто замын осол гарч, амьтан хvний амь авдаг хар газар болсныг мэддэг улс нь шогширч суудаг. Ингээд Чойжамц хамба тэргvvтнvvд уг замыг гаргасан газрыг ном ёсоор битvvлэх гэхдээ орчин цагтайгаа уялдуулсан шашин, хєгжил аль аль талаа бодсон тєсєл гаргаж Засгийн газарт єргєн бариад ч тусыг эс олжээ. Учир нь уг тєсєл хєрєнгє мєнгє учиргvй шаардсанд эрх мэдэлтнvvд мєрєє хавчсан юм байх. Орон хотынхоо гай зэтгэр дуудсан энэ барцдыг арилгах аргаа олж ядан сэтгэл эмзэглэсэн лам нарт Асашёорюv гэх єглёгийн эзэн гараа сунгаж хvслийг нь биелvvлэх болсон нь мэдээж бизнесийн давхар зорилготойнх. Гэлээ ч уг газрын шороог зайчлах гэсэн 3, 4 компаний ажилчид амиа алдсан энэ тvйтгэрийг Гандан хийдийнхэн арга чаргаараа Асашёорюvтэй нийлж зайлуулахаа хэдийнээс ярьж тохироод байгаа аж. Улсын циркийг хувьчилж авч дєнгєсєн их аваргын нэр сvр цаашдаа ч олон хувьчлалыг хоосон єнгєрєєхгvйг ойр дотныхон нь ам алдаж байгаа. Ах Д.Сумъяабазар нь ч тєрийн ордноос салахаа больсон. Тєр єссєн эцэг эхийнхээ голомт III хорооллын байраа тэднийх саяхан томсгож буурь сэлээд байгаа. Ийнхvv Асэшёорюv Тасганы овоонд эзэн сууж, нийслэлчvvдийн гай тvйтгэрийн vvдийг нээсэн замыг таслан битvvлж орчин vеийн гvvр сэлт барьж олон амьтны .магнайг тэниййлгэхийг номтой лам нар ханцуйндаа залбиран хvлээж сууна. Дєрвєн уулын дундах Улаанбаатарчуудын євчин зовлон, vйл лай, хэрvvл амны vvд хаалгыг их аварга vтэр тvргэн хаахыг л бид харах vлдэв.

http://www.olloo.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 7:31 pm

энэ Япончууд арай бишээ Энхбатыг бvvр сvvлдээ энэ хэрэгтэ оруулж байх шив дээ айн.Аваргыг тvлхэж унагаах гэсэн оролдлого юл болж бна даа тэд чадахгvй дээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests