Moderator: Бөхийн модууд
by avarga » Wed Sep 20, 2006 7:45 pm
by avarga » Wed Sep 20, 2006 10:36 pm
by JSP » Tue Sep 26, 2006 8:16 pm
by JSP » Tue Sep 26, 2006 8:23 pm
by avarga » Wed Sep 27, 2006 6:27 pm
by bet20 » Tue Oct 10, 2006 9:04 pm
by 21Grams » Mon Oct 16, 2006 5:38 pm
by 21Grams » Mon Oct 16, 2006 5:40 pm
by chukcha2002 » Mon Oct 16, 2006 6:01 pm
by bet20 » Fri Oct 20, 2006 6:18 pm
by 21Grams » Fri Oct 27, 2006 4:45 pm
fooool wrote:Мэргэжлийн сvмогийн энэ жилийн сvvлчийн тэмцээн ирэх сард Фукуока хотод болно. Тэмцээнд зодоглох бєхчvvд бэлтгэлээ эрчимтэй хийж байна.
АСАШЁОРЮY ЭНЭ ЖИЛИЙГ ЯЛАЛТААР YДНЭ ГЭВ
Их аварга Асашёорюv хєдєє, орон нутагт болсон vзvvлэх барилдааны дараа сэтгvvлчдэд ярилцлага єгчээ. Тэрээр “Би єнгєрсєн жилийнх шиг сайн барилдахгvй байгаа нь vнэн. Энэ нь олон шалтгаантай ч хамгийн гол нь гэмтэлтэй холбоотой. Маш нарийн дэглэмийн дагуу гэмтлээ эдгээлээ. Одоо надад зовиур алга. Энэ жилийн сvvлчийн тэмцээнд заавал тvрvvлнэ. Бэлтгэл ч сайн байгаа” гэж ярьжээ. Их аварга єнгєрсєн жилийн бvх тэмцээнд тvрvvлж гайхамшигтай амжилт vзvvлсэн. Харин энэ жил “гялалзахгvй” байгаа. Гэсэн ч эзэн хааны цомыг 18 дахь удаагаа хvртэж чадсан юм. Yзvvлэх барилдаанд их аварга тийм ч сайн барилдаагvй. Гэхдээ шийдвэрлэх барилдаанд юу чаддагаа vзvvлэх нь тодорхой. Асашёорюv саяхан Кайо, Кисеносато нартай хамтарсан бэлтгэл хийжээ. Нийт 34 удаа барилдахад манай бєх 30 ялжээ. Кисеносатод хоёр ялагдсан байна. Yvний дараа Кисеносато “Их аваргын бэлтгэл сайн байна. Олон удаа барилдахад ер ядрахгvй юм” гэж сэтгvvлчдэд ярьжээ.
Асашёорюv энэ удаа хvчний бэлтгэл голчлон хийж байна. Тэрээр гол єрсєлдєгч нарынхаа талаар юу ч яриагvй нь олны анхааралд єртєв. Хакvхо, Котоошюv нарын талаар асуухад, тэмцээн эхлэхээр хэн нь хэн бэ гэдгийг хараарай гэж л хэлжээ.
ХАКYХО БЯРДАЖ БАЙНА
Оозэки Хакvхогийн барилдааныг мэргэжилтнvvд ийнхvv тодорхойлж байна. Єнгєрсєн тэмцээнд их аварга болох сайхан боломжийг єєрєєсєє болж алдсан тэрээр бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа.
Бэлтгэл нь жигдэрснийг vзvvлэх барилдаанд оролцсон амжилт нь нотолж байгаа юм. Хэдийгээр шоу хэлбэртэй байдаг ч Хакvхо гол єрсєлдєгч нартаа бяраа vзvvлжээ. Ялангуяа Асашёорюv, Кайо, Чиётайкай нартай “жинхэнээсээ” барилдсан аж. Нєгєє хэд нь тvvнд юу ч болсонгvй. Yзvvлэх барилдааны ерєнхий зохион байгуулагчаар ажилласан их аварга Чиёнофvжи “Хакvхо их бяртай байна. Ємнєх тэмцээнийг бодвол єєртєє их итгэлтэй болчихож. Энэ бол тvvний хувьд том амжилт. Хакvхо єєртєє их дvгнэлт хийсэн бололтой. Ер нь арваннэгдvгээр сарын тэмцээнд Хакvхо тvрvvлэх байх” гэжээ. Чиёнофvжи бол хоосон магтаал хэлдэг хvн биш. Тэрээр манай бєхийг ихэвчлэн шvvмжилдэг байсан бол энэ удаа чихэнд чимэгтэй vг унагав. Хакvхо Кисеносато, Миябияма нартай ихэвчлэн бэлтгэл хийжээ. Тvvний багшийн ярьснаар бол нэг нь нєгєєгєє хэд ялав гэдэг vзvvлэлт гол биш аж. Гагцхvv тэд хамтарч бэлтгэл хийж байгаа нь чухал юм байна. Хакvхог уржигдар дэвжээнээсээ гарч явахад сэтгvvлчид бvчиж, ирэх тэмцээний талаар асуужээ. Харин тэрээр дахиж алдаа гаргалгvй хичээж барилдана гэж хэлээд л “зугтсан” байна.
Ер нь Хакvхо олны анхаарлын гадуур байж байгаад тэмцээнд тvрvvлэх зорилго тавьсан бололтой. Багш нь ч vvнийг баталсан утгатай vг хэлсэн. Тэрээр “Миний шавийн бэлтгэл маш сайн байна. Гагцхvv элдэв зvйл бодолгvй барилдах нь тvvний хувьд сорилт болоод байгаа” гэсэн юм. Сvмогийн холбооны зvгээс тvvнд энэ удаа ямар нэг болзол албан ёсоор тавьсангvй. Уг нь єнгєрсєн тэмцээнд дор хаяж 11 ялчихсан бол их аварга цолны болзол сонсох байжээ. Сvмо бєхийн дvрэм их хатуу ч тэр хэрээрээ шударга байдаг. Yvний дагуу Хакvхо оозэки цолтнуудыг манлайлахгvй нь тодорхой болов. Хvмvvсийн сонирхлыг хамгийн их татаж буй нь Хакvхо ирэх тэмцээнд тvрvvлбэл яах вэ гэсэн асуулт. Сvмогийн холбооны тэргvvн Китаноумигийн ярьснаар бол манай бєх Фукуокад 14-єєс дээш ялж тvрvvлбэл их аварга цолны болзол сонсох ажээ. Гэхдээ энэ нь албан ёсны болзол биш гэнэ. Ямар учиртайг Китаноуми тайлбарласангvй. Ер нь Хакvхо ирэх хоёр тэмцээнд дараалан тvрvvлж чадахгvй бол их аварга цолны болзол улам л хатуу болох нь. Байдал сунжрах тусам хэцvv болдог гэж Таканохана хэлсэн нь vнэний хувьтай. Харин Асашёорюvгийн хувьд болзлоо тэр дор нь биелvvлж єєртєє тєвєг учруулаагvй билээ.
ГУРВАН КОМYСYБИТЭЙ БОЛОХ УУ
Хэдийгээр бєхчvvдийн чансаа албан ёсоор гараагvй байгаа ч мэргэжилтнvvд єєрсдийн хувилбарыг аль хэдийнэ боловсруулчихаж. Тэдний хувилбарт гурван комvсvбитэй болох тухай онцолжээ. Комvсvби цолтон амжилтгvй барилдсан тохиолдолд цолоо алддаг. Оронд нь шинэ комvсvби тєрдєг. Харин єнгєрсєн тэмцээнд комvсvби цолтнууд 50 хувиа хийсэн учир тэд цолоо алдахгvй. Гэхдээ маэгаширагийн тэргvvн бєх сайн амжилт vзvvлсэн тохиолдолд комvсvби цолтны “ажлын байр” нэмэгддэг тохиолдол бий. Энэ “дvрмээр” Рохо комvсvби цол хvртэж магадгvй болжээ. Єнгєрсєн тэмцээнд олныг шуугиулсан Ама маэгаширагийн тэргvvн хэсэгт бичигдэх нь гарцаагvй болов. Харин гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон Баруто маэгаширагийн зургаад бичигдэж магадгvй болжээ. Тvvний гэмтэл эдгэсэн байна. Миябияма 12 ялбал оозэки цол хvртэх болзол сонссон ажээ.
by 21Grams » Sat Oct 28, 2006 4:55 am
by traffic » Mon Dec 18, 2006 5:31 am
by Khosoo » Mon Dec 18, 2006 12:42 pm
21Grams wrote:[font=Tahoma]Даваажаргал Кисэносатог бэлтгэл дээр ухаан алдатал нь мєргєж унагаасан гэнэ. [/font]
by avarga » Tue Dec 26, 2006 4:41 pm
by Тэрри_10 » Tue Jan 02, 2007 8:42 pm
by 21Grams » Wed Jan 03, 2007 11:16 pm
by Bibby » Fri Jan 05, 2007 3:08 pm
by avarga » Sat Jan 06, 2007 3:50 pm
21Grams wrote:[font=Tahoma]-Улсын заан Р.Давааням агсныг даваа гаригт нутаглуулна-
Японы сүмогийн дэвжээнд Монгол Улсын нэрийг өргөж яваа Ама Бямбадоржийн аав, ах хоёр шинэ оны өмнөхөн автын осолд орж, Монгол Улсын заан Р.Давааням эндсэн мэдээ бөхөө хүндэтгэдэг ард түмний сэтгэлийг эмтэлсэн билээ. Бид энэ талаар эргэн сурвалжлахад Амагийн ах улсын начин Д.Лхагвадоржийн бие сайжирч байгаа бөгөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт ирж гэрээрээ эмчүүлж байгаа аж. Харин удахгүй эхлэх хаврын башёдаа бэлтгэж байсан Ама Бямбадорж энэ эмгэнэлт явдал болсны маргааш нь иржээ. Монгол Улсын заан Р.Давааням агсныг ирэх долоо хоногийн даваа гаригт нутагтлуулах ажээ.
Ж.Наран [/font]
by avarga » Wed Jan 10, 2007 9:30 pm