Монгол Башё

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Монгол Башё

Postby Батгэрэл » Tue Aug 26, 2008 4:28 pm

Сүмогийн хүчтэнүүд монголд
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монгол Башё

Postby Батгэрэл » Tue Aug 26, 2008 4:29 pm

Японы мэргэжлийн сүмо бөхийн “Монгол Башё” барилдаан нь 2008 оны 8-р сарын 27-наас 28-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх, соёлыг сурталчилах, Монгол улсаа Япон улс, олон улсад таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

Японы Сүмо Бөхийн Холбоо нь үндэсний соёл болох сүмог сурталчилан таниулах зорилгоор жил бүр тодорхой болзол шаардлага хангасан улсад очиж сүмогийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Их аварга Асашёорюү, Хакухо нараас эхлээд дээд зиндаанд монгол сүмочдын гаргаж байгаа амжилт нь сүмог өөрийн эх орондоо зохион байгуулах болзол шаардлагыг хангасан гэж үзэн, тус холбооноос “Монгол Башё”-г зохион байгуулахаар шийдвэрлээд байна
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монгол Башё

Postby Батгэрэл » Tue Aug 26, 2008 4:30 pm

Хэвлэлийн бага хурал дээр Дагвагийн баруун нүд нь хөхөрцөн байхын сайхан гар боксдсийн байх даа. :mrgreen:
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монгол Башё

Postby 21Grams » Wed Aug 27, 2008 1:25 am

Их аварга Асашорюу тэргүүтэй сумогийн нэгдүгээр хэсэг Монголд газардажээ
Image
Image
Image
Image

жич:Котоошүгийн харж байгааг, золиг чинь Монголд хүргэн оръё болох вий дээ. :mrgreen:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby 21Grams » Wed Aug 27, 2008 1:26 am

Batgerel02 wrote:Хэвлэлийн бага хурал дээр Дагвагийн баруун нүд нь хөхөрцөн байхын сайхан гар боксдсийн байх даа. :mrgreen:



Магадгүй гар ш дээ, тэрнийг нь маниус яаж таах вэ дээ. Хүн асуувал бэлтгэл хийж байгаад... гээд л орхичих биз.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby aapyyl » Wed Aug 27, 2008 7:55 am

21Grams wrote:Их аварга Асашорюу тэргүүтэй сумогийн нэгдүгээр хэсэг Монголд газардажээ
Image

энэ давгаа юм харж байгаа юм болов уу? :smile:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Монгол Башё

Postby Чуугий » Wed Aug 27, 2008 8:38 am

нээрээ Дагваагын нүд хөхөрчихсөн чинь эвгүй харагджийлээ шүү
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Башё

Postby kayo » Wed Aug 27, 2008 1:10 pm

Хэдий завандаа бас погоо хийгээд амжаа вээ?саяхан л бээжинд зүгээр л явж байх шиг байсан,энэ нөхрийн нүдийг хөхрүүлдэг бас овоо гар цохиж дээ,хэнийн бол?
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Башё

Postby Ms.G » Wed Aug 27, 2008 2:10 pm

Хайрт Котоошутайгаа уулзаад нэг зургаа авхуулчхиймсаан... :mrgreen: Эдуус хэзээ буцхийн??
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Монгол Башё

Postby mick » Wed Aug 27, 2008 3:27 pm

kayo wrote:Хэдий завандаа бас погоо хийгээд амжаа вээ?саяхан л бээжинд зүгээр л явж байх шиг байсан,энэ нөхрийн нүдийг хөхрүүлдэг бас овоо гар цохиж дээ,хэнийн бол?


Нөгөө Шарлизд л ингүүлээ биз... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Монгол Башё

Postby enkuna » Wed Aug 27, 2008 4:22 pm

Давгадорж, Дашням нарын барилдах их сонин харагдлаа... Дашням давчихлаа... Давгаа ингээд барилдаанаа дуусгаж байна уу...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол Башё

Postby 21Grams » Wed Aug 27, 2008 11:52 pm

Дахиад 1 юм уу 2 өдрийн тэмцээн байгаа. Эхний өдрийнхийг Хакухо авчихжээ? Шөвгийн 4т дөрвөн Монгол. :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby 21Grams » Thu Aug 28, 2008 12:06 am

Арлын японы хүчтэнүүд талын Монголд
• 2008.08.27,

Зуны спортын XXIX их наадам өндөрлөөд хэдхэн хоног болж байгаа. Монголчууд хос алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж уръд өмнө нь баярлаагүйгээрээ баярлав. Ингээд удаагүй байтал японы мэргэжлийн сүмо бөхийн аварга, арслангууд монголын тал нутагт хөл тавих нь тэр. Цэнхэр дэлгэцээр 15 хоногийн турш гараад л өнгөрдөг тэднийг манайхны хэлдгээр бол “амьдаар” нъ харах сайхан боломж монголчуудад тохиож байгаа нъ энэ. Барилдаанд оролцох эхний хүмүүс уржигдар 12.00 цагийн үед Буянт-Ухаа дахъ “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Эхний ээлжинд 46 бөх, долоон шүүгч, 19 засуул, 54 хэвлэл мэдээллийн ажилтан, зохион байгуулагч нараас бүрдсэн 144 хүн ирсэн. Харин тэр өдрийнхөө шөнийн 23.05 минутад Хакухо тэргүүтэй бөхчүүд ирэх байсан боловч цаг агаарын байдлаас болж Сөүлд түр саатжээ.

Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Манай эх оронд тав хоног саатах төлөвлөгөөтэй яваа японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү, озэки Кайо, Котоошу нарын тэргүүтэй бөхчүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Харамсалтай нь тэдэнтэй хамт ирсэн Эстоны бөх Барүто, Миябяма, Ваканосато, Котошогикү Асасэкирюү, Риюү нарын бөхчүүд талбайд хүрэлцэн ирсэнгүй. Хайрлаж, хүндэлж явдаг сүмочдоо харахыг хүссэн монголчууд хэдийнэ Сүхбаатарын талбайд олноор цугласан байлаа. Хүйтнийг ч ажралгүй тэд сүмочидтойгоо гар барих, тэдний даллахыг харах гэж л ирсэн хэрэг. Ингээд удаагүй байтал сүмочид маань төв талбайд ирэх нь тэр. Машинаас буумагц хүмүүс “Кайо, Кайо, Котоошү, Котоошү” гэж тэнхээ мэдэн хашгиралдаж байлаа. Япон сүмочдыг харсан манайхан их аваргаа хэсэгхэн зуурт мартаж орхив. Харин хүндэтгэл үзүүлээд буцах замд гэнэт аваргаа санаж “Асашёорюү” хэмээн орилж гарсан. Энэ арга хэмжээкд японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголынхоос илүү эрх дархтай байсан нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулсан. Сүмо бөхийн холбоо болон “Аса” групп ч гэсэн үүнийг бодолцож үзэхэд нэг их буруутахгүй болов уу. Монголд хэдхэн өдөр болоод өнгөрөх тойргийн барилдаанд эх орныхоо хэдэн сэтгүүлчдийг алагчилж, тоотой хэдэн мандат өгсөн нь харамсалтай.

Сүмочид Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхлаа

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Японы мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима тэргүүтэй “Монгол башё-2008″ тойргийн барилдааныг зохион байгуулагчид болон 68 дахь их аварга Асашёорюү, озэки Кайо, Котоошү нарын бөхчүүд бараалхав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэднийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ “Монголын тамирчид зуны спортын XXIX олимпт амжилттай оролцож хоёр алт, мөнгөн медальтай ирлээ. Монголын олимпийн аварга сүмод монголчууд орсны дараа төрлөө. Японы соёл дэлхий нийтэд түгэн дэлгэрэхэд сүмо ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монголд та бүхний хөгжөөн дэмжигчид олон бий. Манай алдартай бөхчүүдтэй танилцаж, олон найз нөхөдтэй болоорой” хэмээн захисан. Үүнээс гадна манай улсад анх удаа зохиогдож байгаа монгол башё төгс сайхан болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэдгээ уламжлав. Түүний хариуд тойргийн. Барилдааны хэлтсийн дарга Ошима энэхүү барилдааныг зохион байгуулахад бүхийл бололцоогоор хангаж өгсөнд нь талархлаа илэрхийлсэн. Мөн өөрийн нэрэмжит болгосонд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэ удаагийн тойргийн барилдаанд 80 сүмоч оролцоно.

Монгол башёг монголын бөхчүүд ахалж байгаагаараа онцлог

Ерөнхийлөгчид бараалхасны дараа төрийн ордны хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Монгол башё”-г зохион байгуулах хорооны дарга Т.Билэгт:

-”Энэ удаагийн барилдаан урьд өмнө дэлхийн улс орнуудад болж байсан дэг жаягийн дагуу болно. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байгаа. Мөн уг барилдаанд монголын бүхий л сүмочид оролцоно. Хакүхо тэргүүтэй бөхчүүд цаг агаарын саатлаас болж Сөүлд түр зуур буудалласан байгаа. Энэ башё монголчуудын хос алт, мөнгөн медаль авсан баяртай давхцаж байгаа нь сайхан хэрэг. Тиймээс энэ нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байна” хэмээн цохон тэмдэглэсэн. Үүний дараа тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима: “Өчигдөр биднийг онгоцноос буусан цагаас хойш явсан газар бүрт монголчууд хүрээлж, чин сэтгэлээсээ халуун дотноор хүлээж авсанд маш их баярлаж байна. Японы сүмогийн ертөнцөд монголчууд орж ирснээс хойш арван жилийн хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүн болсон Кёкүшюзан Д.Батбаяр, одоо ч гэсэн сайн барилдаж байгаа Кёкүнтэнхо нар анх манай өрөөнд орж ирсэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд монголын бөхчүүдтэй ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг” гэсэн. Ингээд япон, монголын хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд хоёр нь түрүүлж асуултаа тавих боломжийг нээн өгсөн.
-Урьд өмнө энэ үзүүлэх барилдааныг дэлхийн олон оронд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад Монголд болж байгаа нь юугаараа онцлог вэ?
-Китаноүми:-Энэ удаагийн барилдааны сүмогийн хоёр жигүүрийг монгол бөхчүүд ахалж байгаа. Японы сүмод монгол бөхчүүд топ гэж үзэхээр түвшинд барилдаж байгаагаараа онцлогтой гэж болох юм. Тиймээс бид энэ удаагийн барилдаанд маш их ач холбогдол өгч байгаа.
-Озэки, Кайо, Котоошү нараас асуух зүйл байна. Монголд ирээд хамгийн түрүүнд үзэхсэн гэж хүссэн зүйл тань юу вэ, хувийн хөтөлбөр бий юу?
-Кайо:-Одоогоор яг бодсон зүйл алга. Гэхдээ боломж гарвал мэдээж монгол хоол идэж үзэх ч юмуу, байгалийн өвөрмөц онцлогийг нь мэдэрмээр байна.
-Котоошү:-Би монголын байгалийг үзэхийг хамгийн ихээр хүсч байна.
-Кайогоос асууя. Таны байгаа төрх байдал, барилдаан манай монгол эрчүүдийн нэгэн адил хээгүй, гүндүүгүй харагддаг. Тийм учраас барилдааныг мань манай эмэгтэйчүүд бас ихээр сонирхож үздэг. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-/Инээв/. Би өөрийгөө тийм гэж мэдээгүй юм байна. Гэхдээ монголд ирээд хаа ч явсан миний нэрийг дуудаж байгаа нь надад үнэхээр сайхан санагдсан.
-Энэ улаагийн барилдаанаар монголчууд Японы сүмогоос юуг нь хагмийн ихээр олж мэдрээсэй гэж хүсч байна вэ?
-Асашёорюү: Монгол оронд сүмо бөх үндэсний бөхөөё дутуугүй дэлгэрч, олон үзэгч, шүтэн бишрэгчтэй болсон. Сүмогоор дамжин монголчууд Японы соёлын маш олон зүйлтэй танилцаж амжсан. Монголчууд япон ханзыг үсэглэж чадахгүй ч сүмогийн нэр томъёог ямар ч алдаагүй, зөв хэлж, хэрэглэж чаддаг болсон.
-Энэ удаагийн барилдааны хажуугаар сүмод сонирхолтой монгол залуусыг шалгаж, сонжих, дэмжих талаар ямар нэгэн ажил хийгдэх үү. Тэдэнд боломж хэр байгаа вэ?
-Энэ талаар одоохондоо албан ёсоор төлөвлөсөн зүйл байхгүй байна.

Өнөөдөр “Монгол башё” АСА циркэд эхэлнэ /Өглөөний сонин/

Тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима: Сүмо бөхийн төлөөлөгчидтэй хамт монголд хөл тавьж байгаадаа баяртай байна

-Монголд буухад ямар сэтгэгдэл төрөв. “Монгол башё”-гийн үйл ажиллагааны талаар яриач?
-Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өчигдөр Монголд анх удаа хөл тавилаа. Ирсэн даруйдаа монголчуудын биднийг хүлээж байсан халуун сэтгэлийг мэдрэхийг хажуугаар Японы мэргэжлийн сумогийн талаар Монголын ард түмэн маш сайн мэддэг болсонд ихэд талархаж байна. Монгол бөхчүүд сумогоор барилдах болсноос хойш арван хэдэн жил өнгөрчээ. Тэдний түрүүч болох одоогийн УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр, мөн одоо ч сумогоор барилдаж байгаа Кекүтэнхо Цэвэгням хоёр анх манай өрөөнд орж ирснээс хойш сумогийн ертөнцөд Монгол бөхчүүд хөл тавих болсон, Энэ удаа би Японы мэргэжлийн сумо бөхийн төлөөлөгчидтэй Монгол нутагт хөл тавих болсондоо туйлаас их баяртай байна. Ингээд “Монгол башё” тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөөсэй гэж чин сэтгэлээсээ ерөөе.

Ёкозуно Асашёорюү: Тойргийн барилдаанд гардаг бүх л сонирхолтой үзүүлбэрүүдийг энэ удаа бид үзүүлнэ

-”Монгол башё”-г та юугаараа онцлог болно гэж бодож байна. Ард түмэндээ ямар сонирхолтой зүйлээр бэлэг барих вэ?
-Тойргийн барилдаанд юуг үзүүлэх нь хүмүүст их сонин байх бол гэдгийг бид бодож, төлөвлөсөн. Тухайлбал хүүхдүүдийн барилдаан болон сумогийн барилдаанд хориотой янз бүрийн зүйлүүд байдаг л даа. Түүнийг уран сонирхолтойгоор үзүүлэх үзүүлбэрүүд байдаг. Үүнийг үзүүлье гэж бодож байна. Мөн сумогийн үндсэн дасгалууд болон сумогийн дуу, сумогийн бөмбөр гээд тойргийн барилдаанд гардаг бүх л үзүүлбэрүүдийг энэ удаагийн тойргийн барилдаанаа та бүхэндээ үзүүлье гэж бодсон. Энэ бүхэн миний хувьд хамгийн том бэлэг юм шүү.

Озеки Кайо: Монголчууд намайг нэрээр минь энд тэндээс дуудахад маш их баярласан

-Монголд анх удаа ирж байгаагийн хувьд нэн түрүүнд юуг хийж үзмээр байна. Монголын юу нь өөрт тань ихэд сонин санагдаж байна вэ?
-Би Монгол улсад ирсэн энэ завшааныг ашиглаад нэн түрүүнд Монгол хоол идэж үзмээр байна. Монголын өвөрмөц гэсэн бүгдийг мэдэж, Монголын ёс заншилтай нь танилцахыг ихэд хүсч байна. Мөн онгоцонд суугаад ирж явахад Монголын уудам тал нутаг гайхалтай харагдсан. Энэ бүхэн надад их сонин санагдсан. Тиймээс зав зай гарвал Монголын хөдөө рүү явж үзэхийг хүсч байна.
-Уучлаарай танаас дахиад нэг зүйлийг асууя. Таныг Монголын олон эмэгтэйчүүд ихэд харж, хүндэлдэг. Олон ч бүсгүйчүүдэд та ихэд таалагддаг гэдгийг энэ дашрамд хэлье. Та үүнийгээ мэдэх үү?
-Монголд ирээд ийш, тийшээ явахад намайг нэрээр минь их дуудаж байсан. Би үүнд их баярласан.

Озеки Котоошюү: Хамгийн түрүүнд монголын байгальтай танилцахыг ихэд хүсч байна

-Харин таны хувьд Монголын юу нь их сонин байна вэ?
-Би нэн түрүүнд Монголын байгальтай танилцахыг хүсч байна. Аливаа улс орны байгаль өөр өөрийн гоо сайхан, өнгө үзэмжтэй байдаг. Тэгэхээр Би Монголын байгальтай танилцахыг ихэд хүсч байна.
-Тэгэхээр монголчуудад сонирхолтой барилдаан үзүүлэхээр бэлдсэн байх?
-Монгол бөхөд өөрийн гэсэн онцлог, өөрийн гэсэн гайхамшиг байдаг шиг сумод ч гайхамшигтай зүйл олон байдаг. Тэрийг л монголчуудад үзүүлмээр байна даа.

С.Бэлэгмаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby Чуугий » Thu Aug 28, 2008 9:45 am

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Башё

Postby Чуугий » Thu Aug 28, 2008 8:57 pm

2 дахь өдөр Асашорюу их аварга туруулж унэмлэхүй аваргийн төлөө Хакухог давж турууллээ Токитэнкү Хучитбаатар 2 өдрийн барилдаанд 2 узуурлэлээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Башё

Postby 21Grams » Fri Aug 29, 2008 1:16 am

Давгаа маань түрүүлжээ.

Image
Image
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby Eny » Wed Dec 10, 2008 12:27 am

mongold bsn bol Aminishikiteigee neg saihan tewerldkuu yu.hmmmmmmmmmmmmmmm harin yum

ene gehdee nileen hulhinii bashyo boltson yum shig bgama. Neeh uneteim bj. jujig shig
За админаа (^___^)
User avatar
Eny
 
Posts: 335
Joined: Fri Aug 08, 2008 3:25 pm

Re: Монгол Башё

Postby 21Grams » Sun Jan 25, 2009 5:56 am

User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby galaa039 » Thu Feb 05, 2009 2:45 pm

Монгол башё гэсэн подволкийг нь олж авсан чинь бөөсддөг хачин юм байна лээ ш дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Монгол Башё

Postby Yes Man » Thu Feb 05, 2009 3:27 pm

galaa039 wrote:Монгол башё гэсэн подволкийг нь олж авсан чинь бөөсддөг хачин юм байна лээ ш дээ.

Тэр нь подволкондоо биш, өмсөж байгаа эзнээсээ шалтгаалах байлгүй дээ...
Yes Man
 

Re: Монгол Башё

Postby 21Grams » Thu Feb 05, 2009 7:42 pm

Угаагаад байвал юу гэж бөөсдөх вэ дээ гэж.. :mrgreen:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Башё

Postby MBayasaa » Sat May 14, 2011 8:33 pm

21Grams wrote:Их аварга Асашорюу тэргүүтэй сумогийн нэгдүгээр хэсэг Монголд газардажээ
Image
Image
Image
Image

жич:Котоошүгийн харж байгааг, золиг чинь Монголд хүргэн оръё болох вий дээ. :mrgreen:


бас хэзээ ирээд амжаа бэ???? мэдээчгүй юм бна шдэ xэxэ :mongol:
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: Монгол Башё

Postby galaa039 » Mon May 16, 2011 9:12 am

Yes Man wrote:
galaa039 wrote:Монгол башё гэсэн подволкийг нь олж авсан чинь бөөсддөг хачин юм байна лээ ш дээ.

Тэр нь подволкондоо биш, өмсөж байгаа эзнээсээ шалтгаалах байлгүй дээ...


Эд нь хэврэг эзэн нь мөнх байг.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Монгол Башё

Postby galaa039 » Mon May 16, 2011 9:13 am

21Grams wrote:Угаагаад байвал юу гэж бөөсдөх вэ дээ гэж.. :mrgreen:

Харин ч угаах ч үгүй өмсөх ч үгүй дурсгал болгосон нь дээр юм байна лээ :RD
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд


Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests