70 дах Ёкозуна Харүмафүжи

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

70 дах Ёкозуна Харүмафүжи

Postby 21Grams » Sat Dec 01, 2007 10:21 pm

Амад тусад нь сэдэв нээлээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Sat Dec 01, 2007 10:22 pm

Ама Д.Бямбадорж: Сэтгэлээ бэлдээд, бэлтгэлээ сайн хийвэл озэки цол ойрхон

Монгол Улсын хүчит заан Р.Даваанямын хүү, Мэргэжлийн сумогийн "Ажигава" дэвжээний бөх комүсуби Ама Бямбадоржтой ярилцлаа. Тэрбээр эх орондоо гурав хоногийн амралттай ирээд өчигдөр өглөө Япон руу явсан юм.

-Саяхан өндөрлөсөн Кюүшюү башёгийн талаар яриагаа эхлэх үү?
-Үзэгч, фэнүүдээ баярлуулсан сайхан барилдаан хийж чадсан болов уу. Гэхдээ харамсмаар барилдаан ч бас байсан. Энэ нь надад хичээл болсон доо.

-Та дээд зиндаанд барилдаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд хэр өөрчлөгдөв?
-Анх 19 настай, дөрвөн ялалт авч макүчитад гарахдаа 97 кг жинтэй хүүхэд байлаа. Хоёр сарын дараа жүрёод гарахдаа 10 кг таргалсан юм. Харин дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй барилдаж байсан даа. Одоо бол 126 кг жинтэй болжээ. Жингийн хувьд ийм.

-Цолтой сумоч болоод ойр дотны хүмүүсээ Японд урих эрхтэй болдог гэсэн. Хамгийн анх хэнийг урьж байсан бэ?
-Шинэ жүрёо болоод мэдээж ээж, аав хоёрыгоо урьж байлаа. Тухайн үед миний аав Москвад Цагдаагийн академид сурч байсан юм. Тэдэндээ урилга явуулаад Токиод хүлээн авсан. Тэгээд сумо үзүүлээд, хүлээн авалтад оруулсан. Аав ээжийгээ харах үед зовлон гэж бодогддог бүх зүйл мартагдаж, сэтгэл уужраад л явсан. Их сайхан болдог шүү.

-Энэ башёгийн дараа танд озэки цол ойрхон боллоо гэж ярих юм.
-Өнөөдөр би аварга, арслан болно гэж зүгээр нэг амаараа хэлэх амархан л даа. Үзэж байгаа хүмүүст ч хялбар мэт бодогдож болно. Гол нь надаас бүх юм шалтгаална. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээд, сэтгэл зүйгээ бэлдээд, өдөр тутмын амьдралын хэв маягаа алдахгүй л бол озэки цол хол биш байлгүй дээ.

-Сумод очоод их шантардаг гэсэн. Танд буцъя гэсэн бодол төрөх үе байв уу?
-Үгүй ээ. Нэр хугарахаар яс хугар гэж үг байдаг. Сайн аавын хүү юм чинь сайн бөх болно. Аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй онгоцонд сууж байлаа шүү дээ. Тийм болохоор буцах, шантрах эрхгүй явсан. Ер нь зовлого зовохоос зорилго мохохгүй гэдэг үгийг би хэлэх дуртай. Хичнээн зодуулж, бие маань ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсан даа.

-Хакухо М.Даваажаргал та хоёрыг Кёкүшюүзан Д.Батбаяр их иддэг гэж ярьсан. Тийм их иддэг юм уу?
-Бид хоёр чинь таргална гээд их иддэг байлаа. Даваа ч угаасаа их иддэг юм. Би бол нэг дор их идэж чадахгүй. Оройн хоол 18 цагт өгнө. Би 22 цаг хүртэл хоол иднэ. Анх ах нар ширээ дүүрэн хоол тавьчихаад хараад суучихна шүү дээ. Заавал ид гээд. Тэгээд л эхний идсэн хоолоо огиж гаргаад, ахиж идээд л суудаг байсан. Санаа нь ходоод сунгах л зорилготой байсан юм билээ. Цадах хамаагүй ш дээ.

-Монголд ирсэн гурав хоног хэр өнгөрөв?
-Энэ сард 10 давахгүй бол болохгүй гэсэн шаардлага тавиад байсан. Зорилгоо биелүүллээ. Тиймээс сэтгэл санаа их өндөр ирсэн. Гэртээ ирээд ээжийнхээ чанасан цайг уугаад, ээжийнхээ гарын хоолыг идээд их сайхан байна. Ах дүү, хамаатан садантайгаа уулзаад, сумогоос өөр зүйл ярьж, ядаргаагаа тайлан гоё амарлаа. Миний хувьд хаана амрах нь гол биш гэр бүлээрээ байх л чухал гэж боддог. Энэ утгаараа ээж, ах нартайгаа элдвийг хөөрөлдөөд их хөгжилтэй өнгөрлөө.

-Ама хэзээ эхнэр авах гэж байна?
-Би өөрөө хүүхдэд их хайртай. Удахгүй эхнэртэй болох бодол бий. Даанч цаг зав нь гарахгүй юм даа.

-Монгол бүсгүйтэй ханилна биз дээ?
-Мэдээж Монголынхоо сайхан бүсгүйтэй ханилна гэж боддог.

-Японд очоод бэлтгэлдээ гарах уу?
-Ирэх сарын 2-нд эхлэх тойргийн барилдаанд орно.

-Нэгдүгээр сарын башёгоос өмнө нутагтаа ирэх үү?
-Ирэхгүй. Одоо гэрийнхэнтэйгээ сайхан байж байгаад урам, сэтгэлийн тэнхээ авчихаад явна. Тэгээд бэлтгэлээ хийгээд Хацү башёдоо сайхан барилдана.

-Та том цолтнуудыг гайхалтай давдаг ч өөртэйгөө ижил болон бага цолтой бөхчүүдэд унаад байдаг. Энэ юуных вэ?
-Үүнийг хэлэх хэцүү байна л даа. Барилдаж үзсэн хүн л мэднэ.

-Гоэйдог өргөж шидсэн барилдаан оны шилдэгт багтсан байна лээ.
-Анх тэгж шидэхэд Дагваа ах л бодогдсон. Дагваа ах хүнийг авч шидэхэд ямар их кайф авдгийг биеэрээ мэдэрсэн. Үнэхээр кайфтай байсан шүү.

-Энэ сард Барутотой хийсэн барилдаан бас сайхан болсон шүү?
-Золгоо хийгээд зайлж давсан л даа. Яахав, сумод зайлж, татах мэх тийм ч өндөр үнэлэлт авдаггүй. Гол нь хоёр бөх тулж барилдаад хамаг хүчээ шавхаж нэг нь давбал сайн гэж үнэлэгдэнэ. Гэхдээ сонирхолтой барилдаан болсон л доо. Миний хувьд ялах нь чухал байсан.

-Үндэсний бөхөөр барилдсан бол ямар цолтой байх бол. Ах тань начин цолтой. Таны үеэл харцага цол авсан шүү дээ?
-Хэлэхэд амар боловч өөрөө барилдаж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Хичээх л байсан болов уу.

-Амагийн сан үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-"Абаазан" гэж нэртэй сан нээсэн. Өнгөрсөн зун уугуул нутаг Говь-Алтай аймгийнхаа Чандмань сумын нэг сургуулийг бүрэн тохижуулсан. Мөн дөрвөн сумын сургуульд 70 гаруй компьютер бэлэглэж, орчин үеийн сандал ширээтэй болгосон байгаа.

-Сангийн зорилго юу вэ?
-Авьяас билгийг дэмжих "Абаазан" сан гэж байгаа л даа. Тиймээс өөрийнхөө нутаг уснаас, эх орноосоо авьяас билэгтэй хүүхдийг тодруулан гаргаж ирэх зорилготой. Тэдэнд сурч боловсрох, хөгжих боломж нээлттэй байх ёстой биз дээ. Гэтэл түүнд нь юу дутагдаад байна, миний чадах зүйл юу вэ гэдгийг л харсны үндсэн дээр сангаа нээсэн. Ер нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө "Абаазан" сангаа байгуулсан. Би чадах чинээгээрээ л туслах болно.

-Сүүлийн асуулт. Та сумочдын тухай нэг сайхан онигоо яриач?
-За байз, гоё гоё онигоо их бий. Япон бөхийн тухай байж болно биз дээ. Аминишикигийн нэг хөгжилтэй явдал бий. Аминишики Мусояаматай барилдаж, ялагддаггүйгээрээ ялагдсан байхгүй юу. Тэгээд юу болсныг асуусан чинь тухайн үед манай хүний гэдэс нь өвдсөн байж. Гэтэл хүчтэй золгоо хийтэл гэдэс нь шахагдаад маушиндаа дусаасан гэнэ лээ. Ингээд л үргэлжлүүлж чадаагүй гэсэн.
Нэмээд хэлэхэд, Улаанбаатар хотын утаа аймшигтай байна. Би бүр гайхлаа ш дээ.

Б.Бадмаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Mon Dec 03, 2007 8:35 pm

- sonin.mn - http://www.sonin.mn -

Ама Д.Бямбадорж: Аавынхаа шилийн богд дээр бичиж өгсөн тангарагийн шүлгийг дандаа уншдаг
Хэвлэгдсэн: 2007 оны 12 сарын 3

Мэргэжлийн сүмогийн залуу хүчтэн комосуби Ама Д.Бямбадорж эх орондоо гурав хоногийн хугацаатай ирээд өнөөдөр Япон руугаа буцаж байгаа. Тэрбээр энэ сарын Кюүшюү башёд арав давж, ирэх оны эхний башёд сэкивакэ цолтой зодоглох нь тодорхой болоод байгаа. Түүнд озэки цол тун ойрхон байгаа билээ. Ингээд Амаг эх орондоо ирээд байхад нь уулзаж цөөн хором ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
-Юуны өмнө эх орондоо хүрэлцэн ирсэнд баяр хүргэе.Уншигч олонтой маань сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Эх орондоо хөл тавьж, Монголынхоо агаар салхиар амьсгалаад сэтгэгдэл өндөр байна. Нутагт маань өнөтэй сайхан өвөл болж байна шүү.
-Энэ сарын Кюүшюү башёд 10 давсан. Мөн уран барилдааны шагнал хүртэж, ирэх сард сэкивакэ цолонд хүрэх нь тодорхой болоод байгаа?
-Энэ сарын барилдаан сайхан болсон. Бүх л оюун ухаан, “хүч чадлаа шавхаж барилдсан. Сэтгэлдээ хүртэл сайхан барилдсан барилдуунууд бий. Мөн хариуцлаггүй барилдаанууд ч байгаа.
-Тухайлбал?
-Магаэшира Миябияма. Тоёоношимад уначихсан. Уул нь эдгээр бөхчүүдийг би ялах бүрэн боломжтой л доо. Гэвч жаахан хайнгадуухан барилдаан гаргаад ялагдчихсан. Тиймээс энэ башё надад улам туршлага суух цааш цаашдын амжилтад маань том хичээл сургууль боллоо.
-Өөрийн барилдааны тухайд ийм байдаг байж. Ер нь Кюүшюү башёгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна. Их аварга зодоглолгуй өнжсөн. Сүмогийн ордон эхний өдрүүдэд тэгтлээ дүүрээгүй. Харин та башёгийн эхнээс л шуугиан дэгдээсэн?
-Дагваа аваргын талаар ийм тийм гэж яримааргүй байна. Миний хувьд эхний өдөр хүчтэй озэки Котомицүкиг ялсан. Бэлтгэл ч сайн байв.
-Оны сүүлийнх гэдэг уттаараа Кюүшюү башёд сүмочид өмнөх саруудаасаа илүүтэйгээр бэлтгэл хийж сайн барилдаж байна уу даа гэж харагддаг?
-Тийм ээ. Дараа жилдээ амжилттай сайхан барилдах эрч хүч, урам зоригтой байхын тулд оны сүүлийн башёд сайн барилддаг.
-Хакүхо аваргыг болон озэки нарыг өвдөглүүлсэн. Харин Чиётайкайд ялагдчихлаа. Барилдаан нэг л таарахгүй байна уу?
-Би өмнөх сарын башёд Чиётайкай арсланг давсан. Харин энэ сард яалт ч үгүй уначихлаа. Түүнтэй барилдаан таарахгүй гэсэн юм байхгүй. Мэдээж ялна л гэж барилдаж байгаа. Өрсөлдөгч маань ч намайг ялна л гэсэн бодолтой доёхо дээр гарна.
-Башёгийн сүүлийн өдөр арав дахь даваагаа авахад сүмогийн мэргэжилтнүүд “Энэ ялалт цаашдаа өндөр цолд хүрэхэд маш дөхөм боллоо” гэгдэж байсан. Ер нь өөрт т.ань озэки цол хэр ойрхон байна вэ. Сүмо сонирхогч олонд нэг их холгүй харагдаад байгаа?
-Комосүби, сэкивакэ гээд ендөр цолд хүрсэний дараа гурван башё дараалан 33 даваа авбал озэки цолд хүрдэг. Би хоёр башё дараалан 10, 10 буюу 20 давчихаад байгаа. Шинэ оны нэгдүгээр сарын башёд 13 ба түүнээс дээш давбал озэки болох магадлал өндөртэй. Сүмо сонирхогч олон озэки ойрхон байна гэдэг. Нүдээр хараад дүгнэх нэг өөр. Барилдаж байгаа надад мэдээж хэцүү, бэрх. Гэхдээ өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан чармайж зүтгэхэд амжилт ирнэ.
-Таны нэг онцлог бусад бөхчүүдээсээ илүүтэйгээр бэлтгэлээ хийдэг гэдэг?
-Маш сайхан бэлтэл хийж байж л амжилт, ялалт ирнэ. Өрсөлдөгчөөсөө илүү бэлдэж байж л давна. Өрсөлдөгчид маань бэлтгэл хийлгүй амарч өнжихөд нь би их баярладаг. Учир нь илүү бэлтгэл хийсэн болохоор давна гэдэгтээ итгэлтэй байдаг.
-Дээд зиндаанд барилдахад хамгийн эвгүй бөхчүүд гэвэл. Тэдний онцлогийн тухай юу хэлэх вэ?
-Бүгд барилдааны өөр өөр арга барил. мэх техниктэй. Хамгийн өвөрмөц онцлогтой бөх гэвэл Такамисакари л байна даа /инээв/
-Улаанбаатарт ирэх болгондоо ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрдэг үү?
-Улаанбаатартаа дөрвөн сарын дараа дахин ирж байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдөж. Нийслэл хот маань улам л өнгө жавхаа орж байна. Хамгийн гол нь ард олны маань хүнтэй харилцах харилцаа маш дотно, найрсаг сайхан болжээ. Энэ бол маш том дэвшил. Анх Японд байж байгаад ирэхэд “Баярлалаа” гэж хэлэн өөдөөс минь толгой дохин зөөлнөөр инээмсэглэх хүн цөөхөн байдаг байлаа.
-Монголынхоо ямар улиралыг илүү их санадаг вэ?
-Улирал бүрийг нь санана. Яагаад гэвэл улирал бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Өвөл цас намуухнаар будрах нь үнэхээр гоё байдаг. Мөн хавар анхны яргуй ургах, хаа холоос шувууд ирэх, гол цөнгөө түрэх, хэдэн өдрийн турш бороо зүсрэн орох нь сайхан. Зуны цагт айраг, цагаагаа их санана.
-Аавынхаа өсч төрсөн нутаг Алтайдаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Энэ жил очсон. “АБААЗАН” гэж сан байгуулаад аавынхаа төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Чандмань сумын дунд сургуулийн бүх ширээ сандлыг нь сольж орчин үеийн техник хэрэгслээр хангасан.
-Өө тийм үү?
-Зөвхөн Чандмань сум ч бус аймгийн төвийн болон Хөхморьт, Баян-Уул, Халиун, Дэлгэр, Бигэр Тонхил зэрэг сумын сургуулийн ширээ сандлыгнь шинэчилсэн. Мөн энэ цаг үед мэдээлэл техник асар хурдацтайгаар хөгжиж байна. Тиймээс хөдөөгийн сумдын хүүхдүүдийг мэдээллээс хоцроох-гүйн тулд иж бүрэн хэрэгсэл бүхий 70 гаруй компьютер оруулж ирэн Говь-Алтай аймгийн ихэнх сумын сургуулиудад өглөө.
-Цаашдаа сангийнхаа чиглэлээр өөр ямар ямар үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа вэ. Монголчууддаа оюуны хөрөнгө оруулалт хийх үү?
-Энэ санг анх аав маань санаачилсан. Гол нь хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын авьяас билгийг дэмжих. Соёл урлаг, спорт зэрэг бүх л чиглэлийн эрдэм авьяастай хүүхдүүдийг тодруулах.
-Бэлтгэлийн хажуугаар барилдаангүй саруудад чөлөөт цаг гардаг байх. Юу хийх үү?
-Найз нартайгаа сууж бөх ярих дуртай. Мөн кино үзнэ. Гэхдээ кино үзээд явах завгүй үедээ гаднаас худалдаж аваад гэртээ үзнэ. Харин сүүлийн үед номонд их хообийтой болоод байгаа.
-Тийм үү, хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Э.Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” гэдэг номыг уншсан. Уран зохиолын гэхээсээ илүү-шинжлэх ухааны томоохон бүтээлүүдийг уншиж оюунаа цэнэглэж байна.
-Найз нөхөд гэснээс сүмочдоосоо хэнтэй нь илүү дотно үерхдэг бол?
-Төрсөн ах шигээ хүндэтгэж, үргэлж бахархаж явдаг бөх гэвэл их аварга Д.Дагвадорж ах маань. Ийм нэг үг байдаг даа. Хотод ирэхээр аймгаараа’, аймагтаа очихоороо сумаараа нийлдэг гэдэг шиг гадаадад байгаа монголчууд бүгд нэгэн амьтай байна.
-Өнгөрсөн жил А.Сүхбат аварга тэргүүтэй бөхчүүд Японд очиход Та “Зулай цагаан Алтай”-гаа дуулж байсан. Нутаг усаа их санаж дээ гэж бодож байв?
-”Зулай цагаан Алтай” дуу маань өөрөө маш сайхан үг аялгуутай. Энэ дууг дуулахаар Алтайнхаа уул усанд очсон юм шиг болно.
-Алтайнхаа их уулсыг сэтгэлдээ сүсэлж явдаг уу?
-Тэгэлгүй яахав. Аавын минь нутгийн уул ус намайг харж, үргэлж хишиг буянаа хайрладаг гэдэгт итгэдэг. Ер нь Алтайн ч гэлгүй Монголынхоо бүхий л уул усыг сэтгэлдээ сүслэн дээдэлж залбирч явдаг юм. Багадаа аав ээж ах нартайгаа хамт Шилийн Богдод очиж. Аав бид бүхэнд тангараг бичиж өгөөд Тэгээд Шилийн Богдын орой дээр уншуулж байв. Аавын яг тухайн зохиож өгеөн тангарагын шүлгийг нь би барилдахаар дэвжээнд гарахынхаа өмнө дандаа уншдаг даа.
-Одоо очоод шууд бэлтгэлдээ орох уу. Төлөвлөсөн ажил юу байгаа бол?
-Арванхоёрдугаар сарын хоёрноос тойргийн барилдаан эхлэнэ. Тэгээд л дараа сарын башёгийнхоо бэлтгэлийг хийж эхлэнэ. Миний хувьд бэлтгэлээ сайн хийж, сайн барилдаж улам бүр өндөр амжилт үзүүлэх хэрэгтэй. Намайг дэмждэг үзэгч олныхоо итгэлийг алдаж болохгүй. Хамгийн гол юм олныг итгэлийг алдахгүй байх. Тиймээс бэлтгэлээ сайн базаасан байх ёстой.
-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын бэлтгэл сургуулилтад йх амжилт хүсье. Ирэх оны эхний башёд 13 ба түүнээс дээш давж монгол түмнээ баярлуулаарай гэж ерөөе?
-Баярлалаа. Намайг зүрх сэтгэлээсээ дэмждэг үзэгч олондоо болон танай сонины нийт уншигч олондоо “Та бүхний итгэлийг алдахгүй ээ” гэж хэлье.
Н.Гантулга


--------------------------------------------------------------------------------

Интернетийн эх сурвалж: sonin.mn: http://www.sonin.mn

Интернетэд унших хаяг: http://www.sonin.mn/?p=16587


Энд дарж хэвлэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Bibby » Wed Dec 05, 2007 8:14 pm

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Mon Jan 07, 2008 11:14 pm

Ама Асашёорюүг гурван удаа давжээ
Image

Окинава мужид хэд хоног амраад буцаж ирснийхээ дараа их аварга Д.Дагвадорж шинэ оны анхны бэлтгэлдээ орлоо. Тэрээр өөрийн Такасаго дэвжээнд хийсэн бэлтгэлийн үеэр экс сэкиваки Асасэкирюүтэй 17 барилдаж, 14-т нь ялсан байна.

Харин өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 4-ний өдөр их аварга Д.Дагвадорж “Исэгахама” дэвжээнд очиж бэлтгэл хийсэн байна. Асашёорюүг өнгөрсөн оны тав, долдугаар сарын башёд өвдөг шороодуулж байсан сэкивакэ Аминишики энэ удаа их аваргатай хамт бэлтгэл хийжээ. Сэкивакэ Аминишики Хакухо, Ама нарыг ес, арваннэгдүгээр сарын тэмцээнд ялж байсан юм. Асашёорюү энэ удаагийн бэлтгэлийн үеэр 22 барилдаан хийсэн бөгөөд 19-д нь ялжээ. Тэрээр Аминишикитэй таван удаа барилдахдаа тав ялсан бол Ама Д.Бямбадоржтой 17 барилдахад14-т ялж, гуравт нь ялагдсан байна.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Жавхлан » Tue Jan 08, 2008 12:53 am

[quote="Bibby"]Ама Асашёорюүг гурван удаа давжээ

Ямар ч сүртэй гарчигтайн. Дагваа л баахан шидүүлсэн юм байх гэсэн чинь 14 давсан гэнүү хэхэ. Энэ сониныхон бичих гэж ална шүү.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 21Grams » Tue Jan 08, 2008 1:05 am

Bi ch temtseend taarch barildahdaa 3 hayaj baisan yum baih gej bodloo.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Bibby » Wed Jan 09, 2008 12:27 am

Ama 3 davsandaa bish, Avarga 3 unasand l uchir ni bgaa bh l daa hehe
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Батбаяр » Sat Jan 26, 2008 9:05 pm

ama ch sain shvv
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Postby 21Grams » Sat Jan 26, 2008 9:14 pm

Ama Hakuhog 3davjee. :mrgreen:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 1220 » Mon Jan 28, 2008 9:27 am

Ама ч Хакухогоор гаршиж байна даа
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Eternity » Fri Feb 01, 2008 11:10 pm

Царай муутай,нүүрний арьсаа солиулуул таарна гсн
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby 21Grams » Fri Feb 01, 2008 11:27 pm

Tsarailag shd, nuurendee batgatai tsarailag. :mrgreen: Gehdee busgui ee, tsarai yer ni chuhal yum uu?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Eternity » Fri Feb 01, 2008 11:38 pm

Царайлаг байсан бол бас харахад урамтай ш дээ гсн
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby 21Grams » Sat Feb 02, 2008 12:04 am

Emegtei hun oor nudeer hardag baih l daa. Nadad bol saihan l zaluu.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Жавхлан » Sat Feb 02, 2008 7:42 am

Амагийн царай эмэгтэйчүүдэд л чухал байх. Маниуст бол сайхан барилдаж байвал л боллоо. Харин ч барзгар нүүртэй бол өрсөлдөгчөө айлгаад давуу талтай шд. :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby zizou » Sun Feb 03, 2008 6:52 pm

Hehe tsarainaas ch aih boluuda.Ug ni Dajgui l tsaraitaishde.
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby barca forever » Mon Feb 04, 2008 7:59 pm

Ама ийн нүүрэн дээр дахиж батга гарахгүй гэсэншд.

Учир нь нүүрэнд нь зай үлдээгүй гэсэн.:mrgreen:
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Bibby » Mon Feb 04, 2008 8:49 pm

ama roho 2iin hen ni olon batagtai bol ? :mrgreen:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Чуугий » Tue Feb 05, 2008 7:28 pm

Bibby, ama roho 2iin hen ni olon batagtai bol ?

medehgui yum roho olon batgatai bailgui:mrgreen:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Postby Жавхлан » Wed Feb 06, 2008 1:21 am

“Ама” Бямбадорж “Алтангадас” хүртлээ

Мэргэжлийн сумо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан спортын өндөр амжилт үзүүлж байгааг нь үнэлж сүмо бөхийн тамирчин “Ама” Д.Бямбадоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” хүртээлээ.


Шагнал авсны дараа түүний сэтгэгдлийг сонссон юм.

-“Алтангадас” авсанд баяр хүргье. Урьд өмнөхөөсөө амжилттай барилдахад юу нөлөөлсөн бэ?
-Баярлалаа. Өдөр бүр хийх ёстой бэлтгэлээ ахиулж, бэлтгэлээ сайн хийсэн байсан. Цаашдаа ч улам сайн хичээх болно.

-Өнгөрсөн сарын башёд хоёр аваргатай сайхан барилдсан.
-Дагвадорж аваргад унасан. Даваажаргал аваргыг давсандаа баяртай байгаа.

-Монголчууд таныг озаки цол авна гэж хүлээж байгаа.
-Дараагийн башёд улам сайн хичээж барилдана.

-Баярлалаа. Сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Монголд өнтэй сайхан өвөл болж байна. Элэг нэгт Монголчууддаа сар шинээрээ сайхан шинэлээрэй гээд би болоод манай сүмо бөхийн бөхчүүд та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам сайхан барилдана гэж хэлмээр байна.


gogo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 21Grams » Mon Feb 11, 2008 1:39 am

Ама Д.Бямбадорж: Ард түмнийхээ итгэл, сайхан хайрыг алдахгүйг хичээнэ

Image

Сумо бөхийн дээд зин­даанд барилдаж буй Ама Д.Бямбадоржид мэр­гэж­лийн сумо бөхийн ур чад­ва­рыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан спортын өндөр амжилт үзүүлж байгааг нь үнэлж “Алтан гадас” одон хүртээснээ Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр гар­дуул­лаа.

Төрөөс шагнал хүртэж буй Амад баяр хүргэхээр ээж Д.Мягмар­сүрэн, ах Д.Лхагвадорж, дэвжээний багш Асахи Фүжи нар ирсэн байв. Ама монгол үндэсний хувцсаар гоёжээ. Хар ногоон өнгийн дээл, шаргал хор­гой­гоор эмжсэн хантааз, монгол гутал өмсчээ. Хан­тааз нь ембүү хэлбэртэй мөнгөн товчтой бөгөөд улаан шүрэн чимэгтэй хэт зүү­сэн байлаа. Д.Бямба­дор­жийг шагнал аваад гарч ирэхэд ээж нь хадаг, мөн­гөн аягатай сүү барин уг­таж, баяр хүргэх­дээ ну­лим­­саа байн байн арчиж байсан. Мөн ах Лхаг­ва­дорж, дэвжээний багш хоёр нь үнсч угтав. Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Төрөөс шагнал хүрт­сэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Их баяртай байна, сай­хан байна. Өнөөдөр Төрийн ордонд орж, Ерөнхийлөгчөөс шагнал аваад их сайхан бай­на. Мон­голд өнөтэй сайхан өвөл болж байна. Монголын ард түмэн, өвгөд буур­лууд­даа сар шинэ­дээ сайхан ши­нэлээрэй. Үүнээс хойш би болон манай сумочид улам их бэлтгэл хийж, та бүгдийнхээ итгэлийг алдахгүйг хичээнэ.

-Өнгөрсөн сарын ба­рил­даанд озэки цолыг ава­хад ойрхон байсан шүү…
-Өдөр бүр хийх ёстой бэлтгэлээ ахиулна, хичээнэ. Маш их хичээнэ гэж бодож байгаа.

-Хоёр аваргатай барил­дахад ямар байсан бэ?
-Ялна гэсэн итгэлтэйгээр барилдсан боловч Дагвадорж аваргад ялагдаж, Даваа­жар­гал аваргыг давсандаа баяр­тай байна.

-Таныг озэки цолыг авч чадна гэдэгт олон хүн итгэж найдаж байгаа..?
-Сайн бэлтгэл хийгээд дараа сард сайн барилдана. Өмнөх барилдаануудад гар­га­сан алдаагаа засахын төлөө улам хичээх болно.

-Та хэзээ буцах вэ. Сар шинийг Монголдоо угтах уу?
-Шинийн нэгний өглөө нисэх учраас мөрөө гаргаж, гэрийнхэнтэйгээ золгоод буц­на даа. Битүүний өдөр бол “Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна даа” гэдэг болно доо. /инээв/

-Монгол бөхчүүд япон­чуу­дыг бодвол сийрэгхэн барилддаг. Энэ нь монгол бөхчүүдийн онцлог уу, ба­рил­дааны онцлог байдаг уу?
-Монгол хүнтэй барил­дахад эвгүй л дээ. Бүгд үн­дэс­ний бөхийн мэхээ мэддэг. Өнгөрсөн сарын барилдаанд Асасэкирюүд би хөлөө ава­хуулаад унасан нь харамс­маар байсан боловч энэ мэ­тээр монголчууд маань япон бөхчүүдээс илүү уран сайхан мэхийг үзүүлдэг.

-Сумо бөхөд яг одоо озэки цолтны орон зай үгүйлэгдэж байх шиг. Танд ийм зүйл мэдрэгдэж байна уу?
-Шинэ үе гарч ирж байгаа учраас сумо бөх цаашид улам сайхан сонирхолтой, өрсөлдөөнтэй болно байх гэж хувьдаа бодож байна.

-Уучлаарай. Энэ баярт мөчөө аавтайгаа хуваалц­сан бол сайхан байсан байх даа?
-Манай аав бас “Алтан гадас” одон авч байсан. Аав­тайгаа адил шагнал авч бай­гаа­даа их баяртай байна. Аав гэдэг хүний орон зайг юу ч нөхөж чадахгүй. Аавыгаа байгаа юм шиг бодож, улам хичээж, хэлж сургаж байсан зүйлүүдийг санаж өөрийгөө эрчилдэг.

-Танд баяр хүргэхээр Монгол Улсын начин Лхаг­ва­дорж ах тань иржээ. Ахтайгаа сумо, үндэсний бөхийн талаар ярилцдаг уу?
-Хүмүүс хоорондоо сумо ярина. Ахаас илүү манай ээж надад их заадаг хүн шүү дээ. /инээв/

-Өнгөрсөн сарын ба­рил­дааны дараа ээж тань юу гэж хэлсэн бэ?
-Сайн барилдахаас илүү бэртэл гэмтэлгүй барилдаад сайхан яваад ирэх нь ээжийн минь жаргал юм болов уу гэж боддог.

-Үндэсний спортыг эзэг­­нэж буй монголчуудад япончууд хэр ханддаг вэ?
-Би бие жижигтэй учраас япончууд дэмждэг. Сайхан хүндэтгэнэ, хайрлана. Японы ард түмэн биднийг их сайхан хүлээж авдаг.

-Монгол удахгүй сумо­гийн дэвжээтэй болно. Мөн сумо олимпийн төрөлд орох магадлалтай байгаа. Энэ талаар та ямар бо­дол­той байна вэ?
-Монгол бөхчүүд маань сайн барилдаж байгаа юм чинь олимп, дэлхийн аварга болон олон улс орны тэм­цээнд амжилттай оролцон олон медаль авч, улс орны­хоо нэр хүндийг өргөнө байх гэж бодож байна.

-Ирэх наймдугаар сард манай улсад тойргийн башё болно. Сумогийн олон бөх ирэх үү?
-Магадгүй макучи зин­дааны бүх бөх ирнэ. Монго­лыг дэлхий дахинд таниулсан том сурталчилгаа болно. Су­мо­гийн бөхчүүд сонирхолтой сайхан барилдаануудыг үзүү­лэх байх гэж бодож байна.

-Та гэр бүлтэй болж байна уу?
-Одоохондоо эхнэр авах бодолгүй байна. Хамгийн тү­рүүнд өмнөө тавьсан зорилт­доо хүрэхийн төлөө оюун санаа болон бие сэтгэлээ дайчилна.

-Танд амжилт гаргахыг хүсье. Монгол түмнийхээ итгэлийг дааж сайхан ба­рил­даарай.
-”Итгэл алдахыг үхэлд тооц” гэж манай аав шүлэгтээ бичиж байсан. Ард түмнийхээ итгэл, сайхан хайрыг алдах­гүйг хичээнэ. Миний хувьд хичээнэ гэдэг хамгийн том үг. Бүхий л хүч, оюун санаагаа шавхаж, та бүхнийхээ итгэ­лийг алдахгүйн тулд, та бүг­дэдээ улам сайхан барил­дааныг үзүүлэхийн төлөө хи­чээнэ.

“Эсэгэ хама” дэвжээ­ний багш, 63 дахь аварга Асахи Фүжи сэтгүүлчдийн цөөн асуултад хариулт өгсөн юм. Сэтгүүлчдийн асуултыг Ама орчууллаа. Тэрбээр “Өөрөө орчуулах ямар эвгүй юм бэ” хэмээж байв.

-Таны бодлоор өнгө­рөгч нэгдүгээр сард Ама хэрхэн барилдсан бэ?
-Энэ сард арслангийн болзолтой барилдаанд оролц­сон. Өөрийнхөө барилдааныг гаргаж чадахгүй байх ч юм уу, сэтгэл зүйн бэлтгэл дутуу байсан болов уу.

-Башё эхлэхэд шавьдаа юу гэж хэлдэг вэ?
-”Урагшаа дайрч барилд, өөрийнхөө барилдааныг гар­га” гэж хэлдэг дээ.

-Сүүлийн үед монгол бөхчүүд сайн барилдаж байгаа. Монгол бөхчүүдийн талаар ямар бодолтой яв­даг вэ?
-Бүгд бэлтгэлээ их сайн хийдэг. Тийм учраас үр дага­вар нь гарч сайн барилдаж байгаа байх гэж бодож байна.

Д.Навчаа
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Rozigoo » Mon Feb 11, 2008 11:22 pm

монголоос барилдаж байгаа бөхчүүдээс №1 бөх урагшаа АМА аварга болоорой
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Ама Бямбадорж

Postby M.Bibby-10 » Sun May 11, 2008 9:03 pm

Амаа минь хурдан Секиваки болчихоосой гэж
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Re: Ама Бямбадорж

Postby 21Grams » Tue May 13, 2008 7:52 pm

Ozeki geh gesen yum uu?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Next

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron