Хєрєг нийтлэл, ярилцлага

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Жавхлан » Wed Jun 06, 2007 4:59 am

Сумочидын тухай хєрєг нийтлэл, ярилцлагууд
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed Jun 06, 2007 5:09 am

Конишики – Сумоч болсон хувь заяандаа баярлаж явдаг

Image

Конишики

Монголын сумо сонирхогчид Хавайн арлын аварга биет Конишикиг андахгvй. Гэвч харамсалтай нь ид хvчтэй, гялалзаж явсан vеийг нь тєдийлєн мэддэггvй. Цагтаа Японы сумогийн ертєнцийг донсолгон єрсєлдєгчдийхєє зvрхэнд шар ус хуруулж явсан vлэмж биет маань одоо эстрад шоу, кино жvжиг гээд шинэ салбарт ч амжилт арвинтай явна. Сумо сонирхогчид тєдийгvй мэргэжлийн сумод хvч сорьж яваа манай залууст ч хэрэг болох болов уу хэмээн тvvний бичсэн “Илэн далангvй Конишики” номноос товчлон орчууллаа.



Сумоч болохоор шийдсэн минь

Ах дvv арвуулаа, єнєр гэр бvл билээ манайх. Аав маань єглєєнєєс орой болтол ажиллавч мєнгє тєгрєг дутуу, ядуу зvдvv амьдрал vргэлжилсээр. Аргагvй шvv дээ, ах эгч нар маань дунд сургуулиа тєгсцгєєн дараалан их дээд сургуульд орж байсан vе. Хар багаасаа аавынxаа сєхєрч унатлаа ажиллаxыг харж єссєн надад ирээдvйдээ эцэг эхээ яаж зовлон зvдгvvргvй амьдраах вэ гэдэг л гол байлаа. Ах эгч нар шигээ дээд сургуульд орвол аав ээж маань сургалтын тєлбєр гээд л улам зовно. Хичээл хийх дургуй болоод тэр гэж та битгий бодоорой. Багаасаа ємгєєлєгч болохсон гэж мєрєєдєж зvvдэлж єссєнсєн. Сарын дараа сургуулиа тєгсєх 18 хан настай банди ингээд л яах эсэхээ шийдэж ядаж байх vедээ Такамияма оякататай уулзaж билээ.

Япон явж сумоч болохгvй юмуу? Чи амжилтанд хvрнэ шvv. Багшийн энэ vгийг сонссон би сумо гэж юу болох талаар шалгаасаар нилээд мэдлэгтэй боллоо. Хамгийн их сонирхол татсан зvйл нь мэдээж мєнгє. Хэзээ ч дээшээ гараа билээ, хичнээн хvчтэй байлаа гээд амжилтанд хvртлээ мєнгє зарах юм бол чадахгvй гэж хэлтэл харин багш, Mєнгєнд битгий зов. Юу ч vгvй очсон ч хамаагvй. Байр хоол, хувцас хунар бvгд vнэгvй. Чи єєрєє л хичээх юм бол алдар нэр, хєрєнгє мєнгє бvгд ирнэ гэх нь тэр. Ингээд л би сумоч болохоор шийдлээ. Харин яг явах хvртлээ гэрийхэндээ ганц ч vг цухуйлгаагvй гээд бод доо. Яагаад гэвэл ээж маань уйлж унжаад эхэлбэл сэтгэл уяраад шийдвэрээсээ буцаж магад гэж айсан хэрэг. Vнэхээр ч ээжийгээ Mиний хvv тэр Япон гэдэг таниж мэдэхгvй газар луу битгий яваач гээд л нулимс асгаруулаx vед ямар хэцvv байсан гэж бодно?

Ингээд л нэг мэдэхэд богино цамц, ємдтэй 18 тай банди гартаа жижиг цvнх барьчихсан Токиод зогсож байлаа. Бас халааcaндаа 5000 иентэй гэж байгаа. Хэцvv vед хэрэглээрэй гэж аав минь єгсєн эд. Гэвч ояaкатагийн хэлснээр гэр орон, хоол унд бvгд vнэгvй тул мєнгє хэрэглэх хэрэгцээ ч гарcангvй, одоо болтол би тэр 5000 иенийг дурсгал болгон хадгалсаар байгаа. Гэр орон гэснээс цолгvй бєхчvvл бvгд нэгэн том єрєєнд амьдран усанд ч цуг орохыг хараад анх шоконд орсноо нуух юун. Урьд ємнє vзэх нь битгий хэл дуулж ч байгаагvй сумо хэмээх шинэ ертєнц. Сумо бєхийн амьдралыг маваши ємсєхєєс эхэлдэг гэж ч хэлж болох юм. Хvний ємнє бєгсєє гаргаж vзээгvй над шиг хvнд маваши ємсєєд барилдах битгий хэл алхаад явахаас ч ичмээр байлаа. Харин гадаадынхны зовдог гэдэг япон хоолонд ямар ч асуудалгvй дассан юм. Ядуу зvдvv єссєн надад хоол голох сэтгэл хэзээ ч тєрж байсaнгvй. Харин тэр хоолоо яаж амандаа хийх вэ гэдэг л их хэцvv байв. Савх гэдэг юмыг анх барьж vзсэн болохоор буруу юм юу байх вэ тиймээ. Хvний газар, гvний нутагт зєвлєгєє єгч, туслах хvн хажууд байна гэдэг том юм. Миний хувьд тийм хvн бол Хавай арлын нутаг нэгт Вакамияма байлаа. Сумо тєдийгvй япон орны соёл заншил гээд л их юм зааж єгсєн хvн.

Сумогийн ертєнцийг цэрэгтэй адил гээд хэлчхэд нэг их буруудахгvй болов уу. Хал цэрэг тушаал буулгахад vгvй гэх эрх хэнд ч байхгvй. Эрх чєлєєтэй єссєн ямар ч хvнд дургvй хvрэх юм заавал гарна. Бодож бодсоны эцэст би нэгэн шийд гаргалаа. Юу ч хий гэж тушаасан, ямар ч ажил хийлгэсэн, дургуйцэж бухимдалгvй дуу аялан хийх. Хийхгvй гэж хэлж чадахгvйгээс хойш єєрийгєє нервтvvлээд яахав. Жишээлбэл миний хамгийн дургvй ажил жорлон цэвэрлэх байлаа. Тэр олон амьтны орсон газрыг цэвэрлэх бvрдээ би дотроо уйлдаг байв. Харин шийдвэрээ гаргаснаас хойш жорлон цэвэрлэхдээ дуу аялан, жинхэнэ цэвэрлэгчээс дутахгvй сайхан гялалзуулах юм шvv хэмээн зvтгэcээp нэг л мэдэхэд дуусгачихсан байдаг болсон.

Сумо гэдэг эрчvvдийн ертєнц. Тэр тусмаа бvгд хажуудхаасаа илvv хvчтэй болж, хурдан дээш гарах сан гэсэн єрсєлдєєний ертєнц. Тиймээс ч стресс хуралдах нь амархан, хагарал зєрчил гарахдаа ч хурдан. Стресс тайлах хамгийн амархан арга бол дэглэлт. Анх vнэхээр их гайхаж билээ. Яагаа ч vгvй байхад толгой руу цохинo, бас болоогvй, цохиулаад баярлалаа гэж хэлсэнгvй гээд дахиад л цохино. Хавайд байсан бол дор нь хариуг нь єгєх ч энэ бол Япон, сумо. Яалгаж ч байсан тэсэж тэвчихгvй бол мєнгєтэй болж аав ээжээ баярлуулах зорилго маань єнгєрнє. Ингэж бодоод би чанга дуугаар баярлалаа гэж хашгарлаа. Гэхдээ би єєрийгєє дэглэж, зодож байгаа халуудаа бас зvв зvгээр орхичихсонгvй. Банцvкэ доогуур ч хал цэргvvдээ чангалж болох нэг газар байсан нь бэлтгэл байлаа. Энэ жижиг дугуй дэвжээн дотор хал шиний ялгаа байхгvй, хэн чадалтай нь ялна. Хичнээн овгор хуучин бєх байсан ч алгадан цуппаридаж, саван унагаасан ч хэн ч юу ч хэлэхгvй. Би дотроо дэглэсэн хvн болгоныг бэлтгэл дээр будаа болгоно гэж тангараглав. Удалгvй Kонишикиг дэглэвэл бэлтгэл дээр алуулна шvv гэсэн яриа тарж дэглэлт гайгvй болж билээ.

Жvрёд дэвшлээ. Би цолтой бєх боллоо.

Сумогийн тухай тєсєєлєл ч vгvй байсан гэхэд би жvрёд их хурдан орсон. Жоногучи, жониданд нэг нэг башё, санданмэд 2, макушитад 3 башё зарцуулан жил хагасын дотор л. Хэвлэлийн бага хурал дээр сэтгvvлч нарын асуултад зvvдэлж байгаа юм шиг гэж хариулж байснаа санаж байна. Харин юуны ачаар ийм хурдан дэвшиж чадав аа гэсэн асуултад хариулж чадаагvй. Яг тэгээд ингээд гэх тоймтой юм vгvй. Дараа нь бодоод байхад ялагдах vнэхээр дургvй зан маань л ийм хурдан ахихад дэм болсон байх. Ялагдсан єдрєє би vнэхээр унтаж чаддаггvй. Ялагдчаад юу ч болоогvй юм шиг инээгээд явж байдаг хvн хэзээ ч дээш гарахгvй. Цол аваад хамгийн их баярласан зvйл маань цалин. Єдий болтол би доод зиндаануудад тvрvvлээд авсан мєнгєє бvгдийг нь гэр лvvгээ явуулж ирсэн. Байр хоол vнэгvй тул надад мєнгє хэрэггvй . Vvрийн гэгээнээс vдшийн бvрий хvртэл ажиллаж зvтгэж яваа аав ээждээ бага ч гэсэн дэм болж байвал боллоо. Одоо би цолтой бєх тогтмол явуулж чадах боллоо. Бас нэгэн баярласан зvйл бол нутаг явж, гэрийхэнтэйгээ уулзах байлаа. Ояката маань хэрэв жvрёд орвол Хавай харьж болно гэж амласан байсан тул бєєн баяр. Тэмцээн дуусангуут хурдхан шиг онгоцонд сууж авлаа. Аав ээж маань хєгширсєн бол уу, ах дvv нар юу хийж байгаа бол гэсэн олон бодол толгойд эргэлдэнэ. Онгоцны буудал дээр намайг аав ээж, ах дvv, найз нєхєд гээд л баахан хvн баярлан угтлаа. Харамсалтай нь тэр vеийн хавайчуул жvрё гэж юу болох талаар битгий хэл сумог ч сайн мэддэггvй байсан тул намайг ямар гавьяа байгуулчаад ирсэнийг хэн ч тєсєєлєєгvй билээ. Хэдхэн хоног ч гэсэн нутагтаа хариад эргээд Tокиод ирэхдээ би бvрэн цэнэглэгдсэн зай шиг л хvч чадал бялхан, улам зvтгэнэ дээ гэсэн бодолтой болсон байв.

Гадуурхагдаж эхэлсэн минь

Японд ил гарсан саваа цохиулдаг гэсэн vг бий. Даруухан чимээгvй бай. Даварвал хохь чинь шvv гэсэн утгатай vг. Японд олон сайхан зvйр vг бий ч ганц энэ vгэнд л vнэхээр дургvй. Сонин хэвлэл харсан ч иймэрхvv юм зєндєє. Японы сэтгvvлчид гадаадад, жишээлбэл Бразилд хэдэн арван жил амьдран бvр Бразилийн иргэн болчихсон ч одоо болтол япон хоолоо идэн, зан заншлаа хадгалан vлдсэн хvн олохоороо бєєн юм болон сурталчилдаг. Тэгсэн мєртлєє Японд байгаа гадаад хvн нутгийхаа заншлаар байхлаар, энэ муу юу вэ. Тийм л их нутгаа санаад байгаа бол зайлвал дээргvй юу гэцгээн загнана. Япончуудын идэх дуртай загас гэхэд л талаас илvv хувийг нь єєр орны далайд барьдаг. Гадаад орнуудад япон хvнийг сайн сайхнаар хvлээж авж байхад нарангууд адилхан зvрх сэтгэлээ дэлгэн харьцах цаг болсон баймаар. Одоогийн байдлаарaa байвал Япон орон бусад ертєнцєєс тасран ганцаардах юм биш биз гэж би ихэд санаа зовном. Яагаад гэвэл би японы паспорттой япон хvн билээ.

Анх гадаад хvн хэмээн гадуурхагдаж эхэлсэн маань макvvчид дэвшсэн тэр vеэс эхэлсэн гэхэд болно. Надтай хамт дээд зиндаад сvvлд оозэки болсон Kиришима дэвшсэн юм. Дээд зиндааны анхны башод хоёулаа адилхан 8 ялсан ч Kиришимад тусгай шагнал єгєєд надад юу ч байхгvй. Дараагийн тэмцээнд 10 дахь єдєр гэхэд би 2 хон унаатай, 50 хувийн амжилтаа vзvvлчихсэн байв. Гэтэл 11 дэх єдєр ёкозvна Таканосатотой барилдах болдог юм байна. Дээд зиндаанд дэвшээд 2 дах тэмцээндээ шууд их аваргатай vзэлцэнэ гэдэг хэр барагтай байдаг зvйл биш. Багадаа хичээллэж явсан америк хєл бємбєгийнxєє ачийг гаргaж, аваргыг тvлхэн ялж орхих нь тэр. Дараа нь сонсоход холбооны дарга нар зурагтаар vзэж суугаад намайг ялангуут бvгд дуугаа хураан хэсэг чимээгvй суусан гэдэг. Мэдээж хэрэг 2 хон жил болсoн нэг гадаад их аваргыг нь хаячихаар хэн баярлах билээ. Маргааш нь тэр тэмцээнд тvрvvлбэл ёкозvна болох байсан оозэки Вакатоцvтэй тааран бас л ялж, 13 дахь єдєр сэкивакэ Оонокуниг хаян 11 ялалттай болов. Энэ єдрєєс эхлэн сумо сонирхогчид болон холбооныхны над руу харах нvдний єнгє нь илт єєр болж эхэлсэн билээ. Тэдний нvvр царайнд vндэсний спорт маань энэ муу гадаадад эзлэгдэх гэж vv гэсэн айдас тодорч байлаа. За яахав хичнээн муухай харсан ч хамаа алга тэвчиж болно. Гэтэл Конишики ялагдаач ээ гэж хашгарах хvн хvртэл байсан гээд бод доо. Хэдэн жилийн дараа нутгийн маань бєх Акэбоно Таканоханатай єрсєлдєж байх vед балиашгууд Акэбоно унаарай гэж хашгаран, Акэбоног нулимс унагааж байхийг харж билээ. Би ч гэсэн сэтгэл ихэл євдсєн билээ. Харь оронд хvнд хэцvv янз бvрийн юм vзэн зvтгэж байхад яагаад ингэж мангас чєтгєр юм шиг л хэлэгдэнэ вэ. Ингээд би єєртєє бас нэгэн шийдвэр гаргалаа: Ялагд гэж хашгарах тусам нь ялаад єгье. Ялангуяа япончуудын шvтэн бишэрдэг алдартай бєхчvvлийг ялах бvрдээ би хариугаа авж байгаа юм шиг санагддаг байлаа. Башёны яриандаа эргэн ороход 14 дэх єдєр намайг бас л ёкозvнатай, энэ удаад Чиёнофvжитэй тааруулсан байв. Уг нь Чиёнофvжи оозэки Вакатоцvтэй барилдах байсан ч даварсан гадаадын бєхийг даруулахын тулд холбооноос ийм арга хэмжээ авжээ. Миний хувьд єрсєлдєгч хэн ч байсан хамаа алга байлаа, аварга луу цуппаридан дайрсаар ялж, 2 ёкозvна, 1 оозэкиг дараалан унагааж, гол сенсаац болов. Харамсалтай нь сvvлийн єдєр оозэки Котоказэд унан тvрvvлж чадаагvй ч хоёр тусгай шагнал аван алдар хvнд нилээд єсєв.

Сумо бол зодоон гэж хэлээгvй сэн.

Алдартай болоод ирэхээр мэдээж хэрэг сонин сэтгvvл, хэвлэл мэдээллийхэн шавж эхэлнэ. Тэр vед болгоомжтой байхгvй бол хэвлэлийхэнд хийлгэж мэднэ шvv. Эн Эйч Кэй телевизийн ярилцлага дээр сурвалжлагч – Таны хувьд сумо гэдэг юу вэ гэсэн асуулт тавихад би fighting spirit гэсэн утга оруулан сумо бол-fight гэж хариулсан юм. Тэр vед миний япон хэлний мэдлэг дутмаг байсныг ч хэлэх хэрэгтэй. Гэтэл тэр fight гэдэг vг зодоон гэж орчуулагдан би сумо бол зодоон гэж хэлсэн хэрэгт уналаа. – Мэндчилгээгээр эхэлж мэндчилгээгээр дуусдаг сумог жирийн зодоонтой зvйрлэдэг тэр Конишики ер нь юу бодож явдаг амьтан бэ гээд л холбооны тvшмэлvvд vхтлээ уурласан билээ. Урьд нь ч би олон удаа хэвлэлийхэнд хийлгэж байсан, энэ єдрєєс эхлэн тэдэнтэй уулзахгvй байхаар шийдсэн.

Сумогийн холбоо арьс єнгєєр гадуурхлаа гэж бас л хэлээгvй сэн.

1992 оны 3 сарын тэмцээнд Киришима, Точиновака нарыг хаян би 3 дахь удаагаа тvрvvллээ. 1 сарын тэмцээнд 12 ялалттай, ємнєх 11 сард нь бас тvрvvлсэн байв. Єєрєєр хэлбэл сvvлийн 3 тэмцээний 2 т нь тvрvvлж, нэгд нь 12 ялсан. Хэрэв тэр vед ёкозvна байгаагvй юмуу эсвэл єєр ямар нэг шалтгаан байсан бол эргэлзээ байхгvй ёкозvна болох байлаа. Надаас хавьгvй доор vзvvлэлтээр их аварга болсон хvн байсан болохоор тэр. Гэвч холбооныхон намайг ёкозvна болгох эсэх талаар авч хэлэлцсэн ч vгvй. Энэ vед нэгэн сонинд Конишики их аварга болж чадаагvйгээ сумогийн холбооны арьс єнгєєр ялгаварлах vзлээс боллоо гэж ярьсан гэсэн мэдээлэл гарлаа. Удалгvй Нью Йорк таймс сонинд надтай хийсэн хэмээх ярилцлага гарган асуудлыг улам хурцатгах нь тэр. Уншигч та нартаа гэж хэлэхэд би хэзээ ч тэгж хэлээгvй. Нью Йорк таймс сонины надтай утсаар хийсэн гэх ярилцлага яг vнэн хэрэгтээ надтай биш миний дагуул байсан Хавайн арлын бєхтэй хийсэн ярилцлага байв. Мэдээж хэлээгvй хойно би vнэнээ хэлсэн ч хэвлэлийхэн гэдэг сэнсаацад хэт дуртай улс. Тэдний бичсэн янз бvрийн юмнаас болж нэг мэдэхэд би сумо сонирхогчдод – хvч чадал дутмагаасаа ёкозvна болж чадаагvй байж, хэл ам хийдэг хэмээн ад vзэгдэж эхлэсэн. Аав ээж маань санаа зовон хvv минь уурласан японуудад алуулахаасаа ємнє Хавайдаа харьж ирээч гэж гуйж байсан гээд л бод доо. Єдий хvртэл намайг vргэлж хамгаалж ирсэн ояката маань хvртэл намайг загнан, энэ хорвоо тэр чигээр миний эсрэг мэт. Ингэж амьд явахаар vхээд єгье. Амиа хорлохоор би шийдлээ. Гэвч танил олонтой Япон юмуу Хавайд амиа хорлох нь муухай. Аа тийм таниж мэдэх амьтан байхгvй Нью Йоркод очиж vхье. Утсаа шvvрж аван онгоцны тасалбар захиалахаар залгаж эхэлтэл анхандаа юу ч ойлгоогvй байсан эхнэр маань намайг vнэнээсээ амиа хорлох гэж байгааг мэдмэгцээ уйлан, залгаж байсан утсыг минь булааж аван, таслаад хаячиж билээ. Эмэгтэй хvн гэдэг ямар чадалтай юм бэ гэдгийг тэгэхэд анх ухаарж билээ. Хэрэв тэр vед би хурим хийгээгvй, хажууд маань зогсоох хvн байгаагvй бол би таниж мэдэхгvй том хотын хаа нэгтээ єнгєрсєн байх байсан бизээ. Єдий хvртэл мэнд яваа маань эхнэрийн маань ач гэж бодож явдагдаа.

Янз бvрийн юм их тохиолдсон ч би Япон гэдэг оронтой хувь заяагаа холбосондоо их бaяртай байдаг. Єєрийгєє vнэхээр азтай хvн гэж бодож явдаг. Тэр чигээрээ Хавайд байсан бол хэзээ ч vзэж чадахгvй байсан олон сайхан юм vзлээ, амттан ч хvртлээ. Дэлхийн алдар хvндтэй хvмvvстэй уулзлаа, хайрт авгайгаа олж уулзлаа. Сумо гэж юу болохыг тєсєєлєх ч vгvй 18 тай банди - би тэр олон жилийн ємнє vнэхээр зоригтой зєв шийдвэр гаргажээ. Аав ээжийхээ ачийг бага ч гэсэн хариулж, тусалж чадсан бол тэр сумогийн ач билээ.

Даяар Монгол сонин
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jun 19, 2007 3:59 pm

МУГТ, Кёкvшюзан Д.Батбаяр: 16 жилийн дараа єєрєє vсээ угаахад хамгийн сайхан байсан


“Одоо миний сумогийн амьдрал дуусч байна. Гэхдээ vvнээс ч урт амьдрал намайг хvлээж байгаа.''

Тэр амьдралд маань та бvхэн намайг дэмжээрэй”. Зодог тайлахдаа хэлсэн кёкvшюзан Д.Батбаярын энэ vг олон хvнд нэгийг бодогдуулсан. Єдгєє мэргэжлийн сумогийн баруун зvvн жигvvрийг тэргvvлэх болсон Монгол сумочдын замыг нээж єгсєн тvvнд Монголчууд тєдийгvй Япончууд ч гэсэн туйлын хvндэтгэлтэй ханддаг. Тvvний илрэл нь тvvхэндээ хоёрхон удаа зvv орох зайгvй дvvрсэн /зодог тайлах ёслолын vеэр/ 12.000 хvний суудалтай сумогийн ордны vзэгчид байсан биз. МУГТ, Кёкvшюзан Д.Батбаяр зодог тайлснаасаа хойш эх орондоо анх удаа ирэхдээ “Зиндаа” сонины редакцид зочилж илэн далангvй ярилцсан юм.

-Монголчуудыг тэр чигт нь нvvлгэх шахсан зодог тайлах ёслолын тань талаар яриагаа эхэлбэл ямар байна?
-Мэдээж 16 жилийн амьдралаа нэг л єдєр єєрчилнє гэдэг амаргvй байсан. Сумод орсон хvн болгон энэ замыг туулах ёстой. Энэ бол жам юм.Єєрчлєх аргагvй. Гэхдээмонголчууд маань намайг их дэмжсэн. Энд тэндээс 500 гаруй монголчууд хvрэлцэн ирсэн нь надад юу юунаас илvv хvндэтгэл байсныг хэлэх нь зvйтэй. Та бvхэн зурагтаар харсан байх, сумогийн ордон дvvрсэн. Ємнє нь зодог тайлах ёслолын vеэр ингэж дvvрч байсан тохиолдол хоёрхон бий. Чиянофvжи аварга, Хавайн Каношин арслан хоёрыг зодог тайлахад сумогийн ордон дvvрсэн байдаг юм. Тийм болохоор би єєрийнхєє ёслолын vеэр дvvрнэ гэж бодоогvй. 2000 хvн хvрэх болов уу vгvй болов уу л гэж бодож байлаа. Тэгсэн монголоос гэхэд л 500 гаруй хvн очсон, тэнд байдаг монголчуудтай нийлээд 2000 гаруй хvн болсон. Тэднийхээ сэтгэлийн дэмээр зодог тайлах ёслол маань vнэхээр сайхан болсон. 12.000 хvний суудалтай сумогийн ордон vзэгчид, хvндэт зочдоор дvvрэн байхыг харах сайхан л юм билээ. Японы Ерєнхий сайд асан улс тєрчдєєс эхлээд манай улсын аваргууд, улс тєрч, бизнесменvvд, уяачид, бєхчvvд, урлаг соёлынхон, хэвлэлийнхэн хvрэлцэн ирсэн. Ёслолын vеэр сумогийн ордны доод танхимд миний амьдралыг харуулсан гэрэл зургийн vзэсгэлэн гарч, орой нь бvх монгол зочдоо хамарсан хvлээн авалт болсон. “Камертон” хамтлагийнхан, дуучин Жавхлан нар ая дуугаа єргєсєн. Мєн Халимагийн алдарт дуучин Цагаанзам алдарт “Жангар” туулиа хайлж, Євєр Монголын алдарт дуучин Тэнгэр ирж сумо vзээд буцсан. Жюрёо зиндааны барилдаан болсон. Ер нь зодог тайлах vеэр жюрёогийн барилдаан болох нь тийм олон тохиолддоггvй. Энэ мэтчилэн олон сайхан дурсамжтай сайхан ёслол болсон. Ямар сайндаа л Чёотикай, Котошv нарын арслангууд манай зєвлєхтэй уулзаад “Яаж ингэж зохион байгуулсан юм. Биднийхийг бас ингэж зохион байгуулж єгєєч” гэсэн хvсэлт тавьсан байна лээ.

-Хамгийн сvvлийн удаа хvvтэйгээ барилдсан. Хvvгээ сумоч болгох эхний алхам уу?
-Сумогийн холбооноос хамгийн сvvлийн барилдаанаа хэнтэй барилдах вэ гэж санал асуусан л даа. Хакухотойгоо барилдах юмуу, Цэвэгнямтай барилдах юмуу гэж. Би ємнє нь бvгдтэй нь барилдаж байсан учраас хvvтэйгээ барилдъя гэж шийдсэн. Миний хvvг Батбуян гэдэг. Хvvтэйгээ нэг дэвжээнд барилдах завшаан ахиж олдохгvй шvv дээ.

-Ошима багшаараа vсээ хєндvvлэхдээ нулимс унагасан. Тэр vед юу бодогдож байсан бэ?
-Зодог тайлсан бєхчvvд бvгд л уйлсан гэж сонсоод болж єгвєл уйлахгvй байх юмсан гэж хичээж байсан ч тэсээгvй. Миний vсэнд 200-гаад хvн гар хvрсэн ш дээ. Эхний єдєр гайгvй л байсан юм. Дараагийн єдєр байдал эвгvйрсэн. /инээв/ Инээж байгаад л vсээ авахуулчихна даа гэж бодож байтал анх сумод хамт хєл тавьж нэг тогооноос хоол идэж, уйлах vедээ уйлж, инээх vедээ инээж явсан сайхан найзууд Цэвэгням, Энхбат нар маань хайч бариад vсэнд хvрэхэд нэг л эвгvй болоод явчихсан. Гэтэл Цэвэгням мєрєн дээр минь алгадаад “За найздаа амжилт хvсье” гэж хэлэхэд бvр эвгvй болчихоод нулимсаа арайхийн барьж байтал захирал маань сvvлийн vсэнд гар хvрсэн. Тэр vед єєрийн мэдэлгvй нулимс унагачихсан л даа. Сумодоо бол би зодог тайлах хvртлээ ахмад бєхийн тоонд ордог, залуу бєхчvvд, дvv нар маань ч гэсэн vргэлж хvндэтгэдэг байсан бол одоо байдал єєр болсон. Жирийн амьдралдаа би залуу хvн шvv дээ. Улсын заан Мягмарсvрэн, Батзориг, Єсєхєє аварга, Сумъяа аварга гээд он жавууд маань єнєєдєр ид барилдаж байна. Тэгэхээр халимаг vстэй залуу Батбаярын хувьд амьдралаа шинээр эхлэх болж байна. Ирээдvй маань гэрэлтэж байгаа учраас хєдєлмєрлєх, суралцах, одоогийн сургуулиа амжилттай тєгсєх хэрэгтэй байна.

-Одоо хэддvгээр курс вэ?
-Дєрєвдvгээр курс. Дараа жилийн зургаан сард тєгсєх ёстой ч зодог тайлна гээд ажил ихтэй байсаар хичээлээсээ нэлээд хоцорчихлоо. Энэ янзаараа аягvй бол нэг жил єнжиж магадгvй болоод байна. Амжвал тєгсєхийг бодно, амжихгvй бол нэг жил чєлєє авах байх.

Єєрєє vсээ угаах эрхтэй болсон нь хамгаас сайхан санагдсан

-Шинэ дvр тєрх чинь єєрт чинь болон бусдад ямар санагдаж байгаа вэ?
-Хvмvvс зохиж байна гэсэн, єєрт ч гэсэн таалагдсан. Ганцхан хvнд таалагдаагvй. Тэр нь манай охин. Арга ч vгvй юм даа. Тєрєхєд нь л тийм vстэй байсан. Аавыгаа дэвжээн дээр гарахаар барилдах гэж байна л гэж бодсон байх. Тэгсэн хvмvvс хайч бариад vсийг нь хайчлаад эхлэхээр айгаад уйлчихгvй юу. Дараа нь ч гэсэн та єєр болсон байна. Урьдын vс чинь л гоё гээд байсан. Тэр vед яагаад ч юм охиноо их єрєвдсєн. Одоо бол дасчихаад гайгvй болсоон.

-Эхнэрт чинь таалагдсан уу?
-Эхнэр болон найзууд бол инээлдээд л єнгєрсєн. Халимаг vстэй болчихсон чинь дvvтэйгээ их адилхан болсон байна гэж байна лээ. Гэхдээ их инээдтэй. Vсээ авахуулчихаад тэр оройдоо ч яахав. Хvлээн авалт энэ тэр гэсээр нэг их ядарсан амьтан унтаад єгсєн. Маргааш єглєє нь босоод толинд харсан єєрийгєє таньдаггvй. Цочсон ш дээ. Єєрийгєє хараад байгаа хэрнээ мэддэггvй кино шиг л юм болсон. Тэрvvхэн vедээ мартчихгvй юу. Нойрмог хавдсан нvvртэй юм босоод толинд хартал vс байхгvй, аягvй сонин харагддаг юм билээ. Жирийн хvмvvс бол мэдэхгvй л дээ. Бидний vс чинь байнга татаастай, тослоостой, ямар ч хєдєлгєєнгvй байдаг. Хvн хvргэдэггvй, шvргэчихвий гэж vргэлж зайлсхийж явах хэрэгтэй болно. Гэтэл унтаад сэртэл тэр бvгд байхгvй болчихоор аргагvй ч юм уу даа.

-Толгой чинь хєнгєрєєд сайхан болж байх юм уу. Эсвэл?
-Эхлээд салхи сийгээд их сонин байдаг юм билээ. 16 жил тостой, хамгаалалттай, боолттой байсан болохоор арга ч vгvй биз дээ. Хамгийн гоё нь єєрєє толгойгоо угаах эрхтэй болсон. 16 жил єєрийнхєє vсийг угаах эрхгvй байлаа шvv дээ. Заавал тусгай vсчинд орж угаалгадаг. Єглєє босоод усанд орохдоо биеэ угаачихаад vсээ угаадаггvй байлаа. Одоо бол гольф тоглочихоод, єєрєє толгойгоо угааж болно. Энэ мєч л хамгийн сайхан санагдаж байна даа.

-Монгол залуу таны vсийг зассан. Та єєрєє сонгосон уу?
-Vгvй, би мэдээ ч vгvй байсан. Японд vсчин бэлдчихээд байж байтал Монголын сумо бєхийн холбоо зохион байгуулаад хамгийн шилдэг vсчнээр шалгарсан Хvрэлбаатар гэдэг залууг аваад ирсэн байсан. Ємнє нь шилдэг vсчин шалгаруулах тэмцээн болж байгааг сонсож байсан ч яг хэн шалгарсан гэдгийг мэдээгvй.Тэгээд самнуулж vзсэн, vнэхээр сайхан сэтгэлд хvртэл засаж єгсєн. Олон жил тослоод самначихсан болохоор хэвэнд орохгvй нэлээд юм болдог л доо. Японы vсчид сайн л даа. Гэхдээ монгол vсчнээр засуулсан нь илvv сайхан санагдсан. Тэр vсчин ч гэсэн анхны монгол сумочийнхоо vсэнд гар хvрсэндээ баяртай байна гэсэн.

-Монгол хєвгvvд гурав эсвэл таван настайдаа даахиа vргээлгэдэг. Таны хувьд хоёр удаа даахиа vргээлгэчихлээ?
-Тэглээ ш дээ. Намайг гурван настай байхад аав ээж маань даахь vргээж, найранд хvмvvс олон мал бэлэглэж байсан юм гэнэ лээ. Батбаярын буянд олон малтай боллоо гэж байсан нь санаанаас гардаггvй юм. Тvvнээс хойш 30 жилийн дараа дахиад даахиа vргээлгэлээ. Єєрийн чинь хэлснээр их ховорхон тохиолдол. Бас сонин шvv, тийм ээ. Хоёр ч удаа даахиа авлаа. Гэхдээ одоо болсон байх аа.

-Vсээ яасан бэ, єєрєє авч хадгалсан уу?
-Аваад хадгалчихсан. Ер нь хvмvvс шилэн хоргонд хийгээд гэртээ хадгалдаг юм билээ. Би ч гэсэн тэгж байгаа.

Намайг залгамжлах бєхийг Кёкvшюхо гэдэг

-Зодог тайлчихлаа. Цаашид юу хийхээр тєлєвлєж байна вэ? Гэр бvлийнхэн чинь ирсэн vv?
-Ирээгvй тэндээ сургуульдаа сурч байгаа. Миний хувьд ч гэсэн ирэн очин байна байх. Маргааш буцна. Японд удсан учраас тэнд бизнесийн болоод нийгмийн чиглэлийн маш олон ажил хvлээж байгаа. Монголд ч гэсэн хийх зєндєє олон ажил байна даа. Барилгаа барьж дуусгамаар байна, сумо бєхийн холбооныхоо ажлыг илvv идэвхжvvлэх хэрэгтэй байна. Сайн залуучууд, авьяастай хvvхдvvдийг цуглуулж, Япон руу сумод явуулах хэрэгтэй. Ер нь бодсон юмнууд маш их байна л даа.

-Сумод Монгол бєхчvvдийг авахаа больчихсон юм биш vv?
-Авахаа больчихсон гэж яригдаж байгаа ч боломжийг хайх хэрэгтэй. Одоо 36 Монгол сумоч Японд барилдаж байна. Эдний ихэнхийг буюу хорь гаруйг нь би оруулсан байдаг юм.

-Таныг залгамжлах бєхийг тодруулсан гэж сонссон юм байна. Тэр азтай залуу хэн бэ?
-Кёкvшюхо гэсэн. Кёкvшюзаны Кёкvшю, Хакухогийн Хо-г оруулж нэрлэсэн юм билээ. Цэвэгням, Энхбат хоёр чинь Японы иргэн болчихсон. Би зодог тайлчихаар миний оронд нэг хvний орон тоо манай дэвжээн дээр гараад энэ хvvхдийг авсан. Их гоё залуу байгаа. Барилдааны хувьд сумод ороод дєнгєж cap болж байгаа учраас тийм ийм гэж хэлж чадахгvй байна. Одоо л бvхнийг заалгаж байгаа даа.

-Залгамжлагчтайгаа уулзаж, захиасаа хэлж чадсан уу?
-Уулзалгvй яахав. Миний дvv бэлтгэлээ сайн хийгээд, сайн бєх болоорой гэсэн, “тэгнээ л” гэж байна лээ.

-Зодог тайлснаас хойш сумогийн холбоо ямар нэг байдлаар харж vзэх зvйл байдаг уу?
-Байлгvй яахав. Монголын хамгийн анхны сумоч, олон жил дээд зиндаанд барилдсан, мэхний рекорд гэдгээр нь шууд хаячихгvй л дээ. Жишээлбэл, ямар нэг хэмжээгээр євдлєє гэхэд эмнэлгийн хєнгєлєлттэй тусламж vзvvлэх байдаг ч юмуу. Шаардлагатай vед сумо бєхийн холбооны ажлыг хийхэд туслалцах ч юмуу, хамтрах зvйл зєндєє

Хакухог хэн ч тоодоггvй тэр vед эхнэр нь л хамт байсан, тэд эртний танилууд

-Таныг зодог тайлж байхад Хакvхо аварга цолоо авсан.Тvvнийг єнєєдрийн єндєрлєгт хvрэхэд таны нєлєє их байсан. Тэр танд юу гэж хэлсэн бэ?
-Их сонин шvv. Хакvхо надад хоёр жилийн ємнє “Ахыгаа зодог тайлахаас ємнє, би аварга болно” гэж амлаж байсан юм. Хоёр жилийн ємнєх амлалтыг нь би хоёрхон башёгийн ємнє Хакvхог арслан байхад нь сануулж “Чи хэлсэндээ хvрч чадсангvй дээ” гэсэн. Тэр vед Хакvхо тааруу барилдсан л даа. Тэгсэн “Харин тийм ээ, дараагийн башёд тvрvvлээд л, дараа нь сайн барилдчихвал аварга болох байх. Тэгээд хамгийн анхны ёсолгоогоо ах дээрээ хийчихье гэж хэлээд бид биенийгээ алгадахад Японы сурвалжлагчид байж байгаад дараа нь сонингуудаар гарсан. Тэгсэн чинь vнэхээр гурван сард тvрvvлээд, таван сард сая тvрvvлээд хамгийн анхныхаа ёслолоо миний зодог тайлахад хийсэн. Баруун, зvvн жигvvрийг Монгол аваргууд тэргvvлж байгаа нь тэнд очсон Монголчуудад юутай ч зvйрлэшгvй сайхан бэлэг байсан байх гэж бодож байна. Миний зvгээс ч гэсэн vvнийг мэдрvvлэх гэж Монголчууддаа хамгийн урд талын суудал бэлтгэсэн. Зарим суудал нь 1000 долларын vнэтэй байдаг шvv дээ. Энд нэг зvйлийг зориуд хэлмээр байгаа юм. Юу вэ гэхээр Монголоос очсон бvх хvмvvс эргэж ирсэн. Нэг ч хvн vлдээгvй. Нэг хvн олгой тусаад эмнэлэгт хvргэгдсэн, нэг хэл муутай хvн тєєрч яваад хамгийн сvvлийн онгоцонд суусан байна лээ.

-Хакvхотой хамгийн ойр байдаг хvний хувьд танаас гэргийнх нь талаар асуухгvй єнгєрч боломгvй санагдлаа?
-Их сайн охин. Монголоор их сайн ярина, монгол хоол сайхан хийнэ. Гэрт нь очоод гарынх нь лавшааг олон л удаа идэж байлаа. Гурилтай шєлийг янзын хийнэ. Ер нь их энгийн, монголд маш элэгтэй охин бий. Мань хvн vvнд нь ч татагдсан болов уу гэж би боддог. Анх Японд очиж байх vед нь монголчууд маань тоодоггvй л байсан шvv дээ. Хэцvv vе Хакуход байсан. Тэр vед нь монголоор ярьдаг нэгэн бvсгvй сэтгэлийг нь хєдєлгєєд, монгол хоол хийж єгєєд их сайхан ханддаг байсан нь мань хvний сэтгэлийг татсан болов уу гэж би боддог юм. Хvний хэцvv vед нь хань болсон хvн хамгийн сайн нєхєр нь байдаг. Хакvхог цол зэрэг ч vгvй бэлтгэл хийгээд хєлсєндєє хутгалдчихсан, нулимсаа унагаад явж байхад монгол охид сонирхдоггvй ч юмуу, монголчууд маань тусалж байгаагvй. Ний нуугvй хэлэхэд тийм хvмvvс бараг байдаггvй. Харин тэр охин тусалсан, байнга хамт байсан. Япон Монгол нь хамаагvй. Гол нь хувь хvн нь чухал шvv дээ. Vvнийг Монголчууд маань зєв сайхан ойлгоосой гэж хvсч байна.

-Тэгэхээр тэд эртний танилууд байх нь ээ дээ?
-Тэгэлгvй яахав. Вада сан гээд аавтай нь би анх танилцаж, Монголд авчирч байсан юм. Аав нь надтай хоёр ч удаа Монголд ирж байсан. Манай санд хандив єргєєд, биднийг их дэмжинэ л дээ. Аав нь ч гэлтгvй ээж нь адилхан бєхєд элэгтэй хvмvvс байдаг. Тийм ч болохоороо аав нь Кёкvшюзаны дvv гээд Дагваа аваргыг дэмжиж, дэмжих клубынх нь даргаар ажиллаж байсан. Охиных нь хувьд ч ялгаагvй, бvр багын л Монголд их элэгтэй хvvхэд байсан. Монголыг ядуу буурай хэцvv орон гэж ойлгочихоод “Кёкvшюзан хєгжил сан” -гаар дамжуулан хvvхдvvдэд бал, харандаа, дэвтэр єгч байсан. Тэгэхэд 14 билvv 15 настай жаахан охин байсан. Яагаад ч юм бvv мэд, Монголд их элэгтэй хvн. Японд байгаа єєр алдартай хvмvvсийн эхнэрvvд тэр бvр ил гараад яваад байдаггvй. Гэтэл мань хvн уржигдар намайг наашаа онгоцонд суух гэж байхад хадам ээж, эгч хоёрыгоо гаргаж єгч байгаа гэчихсэн ачааг нь vvрээд хєлс нь гарчихсан гvйж явсан. “Сайн уу, аав байгаа, нєхєр Хавай явсан” гээд их гоё ярьж байгаа байхгvй юу. Гоё ш дээ, миний хувьд vнэхээр сэтгэлд хvрсэн сайн бэр. Баян айлын охин, аваргын эхнэр гэсэн хэрнээ ямар нэг элдэв зан байхгvй, энгийн. Магадгvй энэ бvхэн нь Хакvход таалагдсан байх. Хакvхогийн эхнэр гэж хэлэхгvй л бол хэн ч мэдэхгvй. Тэрийг хараад би улам хайртай болсон. Монголчуудыгаа ч гэсэн зєвєєр ойлгож, энэ залуусыг дэмжээрэй гэж хэлмээр байна.

-Хакvхо Япон эхнэртэй болох гэж байгаа тухайгаа танд хэлж байсан уу?
-Надаас хамгийн анх асуусан. Магадгvй Мєєеє аваргаас асуухаасаа ємнє надаас асуусан байх. Бид vерхэж байгаа. Энд ирчихээд гэр лvvгээ ч утсаар ярьж чаддаггvй байхад бvхнийг зааж зєвлєн тусалж байсан. Бид гэрлэх нь зєв vv гэж. Бид хэн ч байлаа гэсэн гэр бvлийн асуудалд оролцож болохгvй. Тэдний єєрсдийн хэрэг. Ахын дvv єєрєє л шийд гэсэн. Тэр бvсгvйн ийм сайхан чанарыг нь манай хvн марталгvй татагдаж явсаар гэрлэсэн байх аа.

-Монголын иргэн болох гэж байгаа дуулдсан. Та энэ талаар сонссон уу?
-Єєрєє Монголын иргэн болмоор байна гэж хэлж байсан шvv. Ер нь манай эзэн хаадууд чинь гаднаас л эхнэр авдаг байсан юм билээ ш дээ.

-Vндэс угсаа єєр гэдгээсээ илvvтэй Хакvхог харийн иргэн болчих вий гэсэн эмзэглэл тєрєєд байгаа юм?
-Хакухо тийм юм хийхгvй.

Энэ наадмаар морь уяж, єєрєє наадмын бэлтгэлд гарна

-Наадам дєхєж байна. Сvvлийн vед та хурдан морь сонирхдог болоод байгаа. Энэ жил морь уралдуулах уу?
-Ирээдvйн тvмэн эхийг тодруулах хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэсэн. Миний хонгор зvсмийн даага уралдаж, 12-т хурдалсан байна лээ. Манлай уяач Ганхуяг уясан юм. Сvvлийн vед морь их сонирхож байгаа. Энэ жил нутгийнхаа наадамд морь уралдуулна, бас улсын наадамд морь уралдуулна. Ер нь Монгол хvн болгон морь сонирхдог учраас морийг би цаашдаа хvндэлж, аль болох ойр байя гэж бодож байгаа.

-Бэлгэнд ирсэн нэлээд олон адуу бий гэж ярьж байсан. Хичнээн адуутай болсон бэ?
-Сайн барилдлаа гээд ах дvv тєрєл садан найз нєхєд адуу их бэлэглэнэ ээ. Одоо 200 гаруй, 300 дєхєж байгаа байх. Бэлэгний болон єєрийн сонирхож худалдаж авсан нь нийлээд шvv дээ. Монгол хvний хийморь нь мориндоо байдаг гэж ярьдаг. Vvнийг бэлгэдэж адууг сонирхож цуглуулж байгаа. Уралдаад тvрvvлээд сvйд болохгvй ч гэсэн эр хvний хийморь сэргээдэг гэдэг утгаар нь хvлээж авч байгаа. Айраг уугаад морь харж суух эр хvний бас нэг жаргал шvv дээ. Тэрнээс биш би нэг их сvрхий моринд орчихсон, мориор бизнес энэ тэр хийнэ гэдэг утгаараа биш. Жирийн монгол залуу морио яаж дээдэлдэг юм тvvн шиг л хvндэлж явъя гэсэн хэрэг.

-Тvрvvн vндэсний бєхєєр барилдаж байгаа нэг vеийнхэн маань зодог тайлаагvй байгаа гэж байсан. Тэдэнтэй барилдах бодол тєрєх юм уу?
-Хамт наадмын бэлтгэлд гарна гэж бодож байгаа. Мягмарсvрэн зааны Ховдын гал Хайртханд гардаг юм билээ. Бэлтгэл дээр нь яваад очно доо.

-Амжилт хvсье. Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Зиндаа
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 21Grams » Tue Sep 18, 2007 9:33 pm

Кёкүтэнзан- Ханьтайгаа учирсандаа их баярлаж явдаг


Image

М.Сугар-Эрдэнэ В.Даваа нар Токиогоос

Монголын сумочид Японд анх ирж байсан тэр үеээс хойш нэгэнт 15 жил өнгөрөн оджээ. Оошима ояката 18 настай 6 хүүхэд дагуулан Токиогийн нисэх онгоцны буудалд бууж байсан тэр мөч Монголын сумогийн түүхийн эхлэл байлаа. Анхны алтан хараацай нараас маань 3 нь нутаг буцаж, нэг нь зодог тайлан, одоо Кёкүтэнхо, Кёкүтэнзан хоёр үлдээд байгаа билээ. Хэрэв тэд маань амжилттай сайн барилдаагүй бол өдийд Японд монгол сумоч байхгүй ч байж мэдэх байсан. Тэднийхээ ач гавьяагаар одоо хоёр их аваргаар манлайлуулсан Монголын хөвгүүд мэргэжлийн сумог эзэгнээд байна. Энэ удаад бид сумо сонирхогчдоо манай сумогийн анхдагчдын нэг Кёкүтэнзан хэмээх Б.Энхбаттай уулзуулж байна.


- Сайн байна уу? Таныг Хэнтий аймгийн уугуул гэж мэднэ. Багадаа нилээд хөдөлгөөнтэй, ямар ч спортоор эвсэлтэй хүүхэд байсан гэж сонссон юм байна.

- Би 1973 оны 8 сарын 4-нд Хэнтий аймгийн Өндөр хаанд төрсөн. Ах дүү 5 уулаа, би айлын том. Спортод л их дуртай байлаа. 1-4 ангидаа хичээлдээ их сайн байсан юм. Өдөр болгон номын санд суудаг, өвлийн өвгөн ааваас ч бэлэг авж явлаа. Харин 4-р ангиасаа сагс, гар бөмбөг, бөх гээд хичээлээ хийхээ байсан. Харин зургийн хичээлд бол их дуртай, зурахдаа өөрийгөө гайгүй гэж боддог.. 4-8 р ангид ангийн дарга байсан. Сайн сурагч болохоор биш л дээ, том биетэй болохоор хүүхдүүд үгэнд нь орно гэж бодоод тавьсан юм шиг байгаа юм.

- Хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

- 15 настайгаасаа. Хэнтий аймгийн 8 жилийн дунд сургуулийн физикийн багш Бямбаа гээд бөхөд их дуртай хүн байлаа. Бямбаа багш маань намайг чөлөөт бөх барилдуулж эхэлсэн. Бас Мөнхбаатар гээд багын найз маань их нөлөө үзүүлсэн. Мөнхбаатар чөлөөтөө дагнасан бол сайн тамирчин болох байсан хүн дээ. Би 1990 оны Дарханд болсон чөлөөтийн УАШТ –ий 74 кг д барилдаад мөнгөн медаль авч байсан. Бямбаа багш маань бид хоёрыг Хөдөлмөр нийгэмлэгт Намшир багшид шавь оруулж өгсөн юм. Намшир багштай найз байсан юм билээ. Бид хоёрыг ямар ч байсан хоолны захад хүргэе, бас нутгаасаа ч бөх гаргая гэсэн багший маань алсын санаа байсан байх л даа. 1991 оны 8 сарын 1-д Улаанбаатарт ирж, Хөдөлмөр клубийн тамирчин болсон. Тэр үед Хөдөлмөрт Асасэкирюгийн аав Бадарч гуай байсан. Даанч би хагас жил болоод л Япон яваад өгсөн дөө.

- Сумо бөхийн сонгон шалгаруулалт болж байгааг яаж мэдсэн бэ?

- Телевизээр анх мэдсэн. Үндэсний бөхийн холбооныхон тэр үеийн Анагаахын дээдийн зааланд 160 орчим хүүхэд цуглуулаад, үндэсний бөх барилдуулж сумод шалгалт авж байсан. Би тэнцэнэ гэж бодоогүй байсныг хэлэх үү, тэнцэхгүй бол онигоо гээд хэнд ч, ээж аавдаа ч хэлэлгүй яваад очсон. Тэгсэн чинь тэнцдэг байгаа. 7 хоногийн дотор л амьдрал огт өөр болчиж байгаа юм. Хөдөлмөр нийгэмлэгийн нэрэмжит олон улсын тэмцээнд орох гээд жин хасаад явж байсан хүн 7 хоногийн дараа л Япон явах, сумо барилдах болчихсон байлаа. Намшир багш маань их эсэргүүцсэн. Элбэг бид хоёр хамт очиж шалгалт өгч байсан юм. Тэгсэн үндэсний бөхийн холбооныхон Элбэгийг үндэсний бөхөд хэрэгтэй хүү, Монголдоо үлд гээд буцаачихаж билээ. Шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг ээж ааваа авчир гэлээ, хотод оыл дотны хүн байхгүй би бөхийн холбооны Үнэнбат ахыг хамаатаны ах гээд худлаа яриад дагуулж очиж байлаа. Улаанбаатар ресторанд сумогийн шалгаруулалтад тэнцсэн бид үндэсний бөхийн холбооныхон болон бусад холбогдох байгууллага хүмүүстэй хүлээн авалтан орсон дуусангуут нь л би Төв шуудан гүйгээд аавдаа утсаар хэлсэн. Аав эхлээд итгэж өгдөггүй, юун Япон, юун сумо , чи наад бэлтгэлээ сайн хийж байгаа биз гээд л байдаг юм. Нилээд удаан тайлбарласны эцэст нэг юм үнэмшээд хэд хоногийн дараа манай хамаатнууд бөөнөөрөө намайг үдэж өгөхөөр Улаанбаатарт орж ирж байлаа. Ояката мөнгө төгрөг, хувцас хунар юу ч хэрэггүй гэж хэлсэн ч зах гараад л тэр үедээ жинхэнэ моод болж байсан жинс, цамц, пүүз надад авж өгж байсан юм. Яг үнэндээ Аав надад юм хум бэлтгэж гэж банкнаас мөнгө зээлж байсан юм байна лээ.

- Яагаад ер нь сумо бөх больё гэж шийдсэн хэрэг вэ?

- 1992 он гэхээр картны барааны үе байлаа. Амьдрал хэцүү байсан. Сумо барилдаж мөнгө ольё гэхээсээ илүү нэг нь ч гэсэн гадаад явж, аав ээжийхээ амьдралыг хөнгөлье гэсэн бодол хүчтэй байлаа. Чөлөөт бөх барилдаад амьдралаа аваад явах бололцоо байхгүй байсан. Тэгээд ч ояката анх 3 жилийн гэрээтэй гэж хэлж байсан болохоор 3 жил барилдчаад л буцаад ирэх юм бодож байлаа. Капиталист социалист өөр нийгмийг хэлэх үү, ояката тэгэж хэлэхээс өөр арга байхгүй байсан байж болох юм. Нэг ёсны хууртагжиж байгаа юм. Оошима багш та нар хичээж зүтгэвэл мөнгө төгрөг, нэр хүнд бүх юм орж ирнэ, та нар бол чадна гэж ятгаж бидэнд өөртөө итгэх итгэлийг бага ч болов төрүүлж дагуулж ирсөн дээ. Ингээд л Японд 6-уулаа ирсэн . Би өөрийгөө нэг бодлын азтай хүн гэж боддог. Хүнд гурван том шанс байдаг гэж ярьдаг. Энэ бол нэг нь байсан гэж би итгэдэг. Япон яваад миний амьдрал огт өөр болсон. Ялангуяа сумод орьё гэж өөрөө шийдсэндээ баяртай явдаг. Одоо би дүү нартаа ах нь 18 нас хүрсэнээсээ хойш аав ээжээсээ ганц ч төгрөг авч байгаагүй, санааг нь ч зовоож байгаагүй юм шүү гэж бардам хэлдэг.

- Анх Японд ирэхэд мэдээж хүнд хэцүү юм их л тохиолдоо биз дээ? Мөн гайхаж цочирдсон зүйл?

- Хөдөөнөөс хот гоё гээд л анх ирж байгаа хүнтэй л адилхан байлаа. Халаасандаа 10 ногоонтой гэж байгаа. Тэр үед Японд Монголоос элчингийхэн тэгээд цөөхөн хэдэн оюутан л байдаг байлаа. Социализмаас капитализмд ирсэн гэхээсээ илүү картны барааны газраас гэнэт тансаг баян газар ирээд цочирдож байсан. Хоол ундны цайны газар ороход тухайн үед монголд ховор нөгөөх элсэн чихэр зүгээр л ширээн дээр тавьчихсан байлаа элсэн чихэр энэ тэрийг аваад харьчмаар санагддаг байсан гээд бод доо. Монголын тухай мэдэх хүн ч гэж байхгүй. Монгол хаана байдаг юм гээд л асууна, би ч Хятадын дээд , Оросын доод талд гээд л хариулдаг байсан. Чингис хаан гэж мэдэх хүн заримдаа тааралдана. Хурдны замаар давхиж явахдаа яагаад голгүй газар гүүр байнаа гээд л гайхаад байдаг байсан. Хоол унд түүхий загас гарж ирээд дасахад хэцүү гэж. Би чинь Улаанбаатарт хагас жил л болсон болохоос жинхэнэ хөдөөний хүн байсныг хэлэх үү, сайхан айраг ууж, боодог идээд, өргөн уудам тал газар морь унаад давхимаар санагддаг байсан шүү. Нэг шөнө унтаж байсан юм түжигнээд л ,байшин дайваад байдаг юм. Би нэг хүн л шал дэвслээд гүйгээд байна даа гэж бодож байсан чинь харин газар хөдөлж байсан юм билээ. Тэгэж анх газар хөдлөхийг мэдэрч билээ. Монголд болсон сонгон шалгаруулалтын үед сумо бөхийн бичлэг үзүүлсэн гэсэн, би хоцроод үзэж чадаагүй юм. Тийм болохоор сумогийн талаар бүр ямар ч ойлголт байгаагүй. Орой нь нэг шланг шиг урт юм өгөөд би дэр гэж бодож байсан харин хамгийн гол зүйл маваши маань байдаг байгаа. Сумо их хэцүү, зарим хүмүүс их амар юм боддог тэгвэл үгүй юм. Хэр баргийн хүн даваж туулах эд биш. Цэрэг шиг л эрчүүдийн ертөнц. Энд хүчгүй нь хүчтэний өмнө буруутай. Манай дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийхэн их сайн хүмүүс. Тэгээд ояката маань, зодог тайлсан Кёкүдозан нар байсан тулдаа тэсэж, тэвчиж байсан гэж бодож явдаг.

- Энэ үед манайхан зугтаагаад элчиндээ очсон. Та ганцаар үлдсэн. Хэрэв та тэр үед хамтдаа зугтсан бол өдийд сумод нэг ч монгол байхгүй байж болох байсан. Энэ утгаараа таныг Монголын сумогийн загалмайлсан эцэг , баатар ч гэж хэлж болох юм гэж би бодож явдаг. Ингэхэд яагаад зугтаагүй юм бэ?

- Би баатар мундаг болохоороо зугтаагүй хэрэг биш л дээ. Мэдээж хэцүү хүнд байсан. Зодуулж нүдүүлж, хөл гар маань хугарж байлаа. 40 градус хүртэл халуураад ухаан санаа орж гарж байсан ч гуйваад л барилдаад явж байлаа. Яагаад зугтаагүй вэ гэвэл ээж аавы маань сургасан хүмүүжил, эхэлсэн юмаа эцэст нь хүртэл шантралгүй дуусга гэсэн сургаалын ачаар л зугтаагүй хэрэг. Бас нэг юм бол сумо гэж тийм муухай юм биш юм гэж ойлгоод эхэлсэн байлаа. Алсын алсад нэг юм гялалзаж байгаа нь харагдаад байсан. Гүрийгээд зүтгээд байвал тэр гэрлэнд хүрнэ ,ямар нэг сайн сайхан юм байгаа гэж итгэж өөртөө хэлж байлаа. Японд битгий хэл би нутгаасаа Улаанбаатарт ирээд ч их юм үзэж зовж явсан. Идэх хоолоо олох гээд гүйж байлаа, тэгвэл энд ядаж идэх юм нь бэлэн байна ,ингээд нэг эд нарт зодуулж нүдүүлээд дуусахгүй заавал нэг юм олж, мэдэж, авж байж харьна гэж бодож байсан юм. Монгол хүний хор шар гэж байна даа. Бид нар ирээд оошима дэвжээ их өөр болсон юм. Сэтгүүлчдийн анхаарлыг монгол бөхчүүд татаж байлаа. Тийм болохоор хал цэргүүд маань их дургүй. Юм л бол күсо монгорү, муусайн монголчууд гээд л загнадаг, хоорондоо наадуул чинь удахгүй зугтана, дэглээд бай л гэж ярьдаг байлаа. Энийг нь сонсохоор улам шар хөдлөдөг байсан. Би адилхан 18 тай ч гэрээсээ гараад Улаанбаатарт хагас жил болоод бас амьдрал үзсэн гэхүү, бусад маань дөнгөж гэрээсээ гараад л Японд ирж байсан болохоор надаас илүү хэцүү байсан байх.

- Ийм хэцүү үед яаж өөрийгөө зоригжуулж, тэсэж тэвчиж явав даа?

- Гэрийнхнийхээ зургыг хараад л ,аав ээж, дүү нараа дурсаад л суудаг байсан. Ээжийхээ захиаг уншаад л уйлдаг байлаа. Ээж маань яриа хөөрөө цөөнтэй хүн. Захиан дээр л хамаг юмаа бичдэг. Би хичнээн нас ахьсан ч ээжийхээ хувьд бол хэзээд ч хүүхдээрээ. Ээж маань архи дарс ууж болохгүй, за яахав найз нөхөдтэйгээ уулаа гэхэд миний хүү пиво л ууж байгаарай, хүний дор битгий ороорой, эвтэй яваарай, усыг нь уусан бол ёсыг нь дагадаг юм шүү хүү минь гээд л бичдэг юм. Ээж аав маань намайг эрхлүүлж, тансаглуулж өсгөсөн бол би өдийд сумо барилдаж байхгүй байсан. Тэдний маань сургаал, олгосон хүмүүжил хатуужил надад их тус хэрэг болсон гэж бодож явдаг.

- Анхны барилдаанаа санаж байна уу?

- Одоо болтол санаж байгаа. Би гараа дохёнд хүргээд ухасхийтэл өрсөлдөгч маань хальтраад уначихаж билээ. Юу болов, би ялсан уу гээд л их гайхаж байсан юм даг. 3 сард бид нар анх маэзүмо барилдаад 5 сараас жонокүчид барилдаж эхэлсэн. 60000 иэн аваад л бүгдээрээ гэрлүүгээ зуу зуун ногоон явуулж байлаа. Би шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт жин хүрдэггүй, жингээ нэмэх гээд баахан ус уучихсан чинь шээх гээд болж өгдөггүй, ёстой л нөгөөхөө гараараа атгаж базаж байгаад давсан юм. Дараа нь зураг харсан чинь нээрээ доодохоо хамаг хүчээрээ базаж байгаа зураг гарсан байна билээ.

- Таныг Японы иргэн боллоо гээд Монголд нилээд шуугисан?

- Тэр үед Монголоос олон хүүхэд сумо болохоор ирж, би сумогийн талаар хичээл заадаг байлаа. Хакүхо Амагаас эхлээд л би бүгдэд нь а-гаас нь эхлээд зааж байсан. Сумогийн холбоонд ер нь Кёкүтэнзаныг холбоондоо ажиллуулья гэсэн яриа ч гарж, би ч сумод дуртай, сонирхолтой тул ажиллах бодолтой байсан. Харин сумогийн холбоонд заавал Японы иргэн л байх дүрэмтэй тул иргэншлээ солихоос өөр аргагүй болсон доо. Монголд сонин хэвлэлээр намайг япон хүнтэй гэрлэж байгаа болохоор япон боллоо хэмээн бичиж байсан . Үгүй юм. Үнэндээ Кёкүтэнхо ч японы иргэн болсон хойноо хүнтэй суусан болохоос японтой суугаад японы иргэн болсон юм байхгүй. Миний хувьд бол ээж ааваасаа асууж зөвшөөрөл авсан. Аав маань чи өөрөө шийдээд сумо болж, гадаад явсан ,одоо өөрөө шийд , аль ч улсын иргэн бай чи миний хүүхэд хэвээрээ, иргэншил гэдэг зүгээр нэг бичиг цаас бүртгэлийн л асуудал гэж хэлсэн. Тэр үед их баярласан. Би хэзээ ч хаана ч Монгол шүү дээ.

- Монгол хэр их явж байна?

- Боломж олдвол л явах дуртай. Япон шиг тансаг бэлэн газар байгаад байвал хүн анх зүтгэж хичээж байсан залуу үеийхээ юмыг мартдаг. Өөрийгөө мартахгүйн тулд, би чинь Хэнтий аймгийхаа жинхэнэ хөдөөний хүн шүү дээ гэж өөртөө дахин дахин сануулахын тулд би Монголдоо байнга харьдаг. Нутагтаа хариад ирэхээр улам ухаан суусан юм шиг санагдаж, дахиад хичээе зүтгэе гэсэн бодолтой болдог.

- Анхны гурвын хоёр нь сэкитори болж, цол авсан. Энэ үед юу бодож байв?


- Мэдээж би ч гэсэн цолтой болохсон гээд л зүтгэж байсан. Атаархмаар харагдах үе байлгүй яахав. Хүн болсон хойно. Гэхдээ болдоггүй юм гэдэг хичнээн зүтгээд болдоггүй л юм байна. Эхнээсээ эцсээ хүртэл явна гэж би анх Японд ирж байхдаа бодож байсан, тэгэж ч явсан. Надад одоо харамсах юм байхгүй. 34 хүртэлээ барилдлаа. Олон сайхан дүү нартай боллоо. Сэтгэл хангалуун байгаа. Монголын сумогийн анхны нэг нь болсондоо баярлаж явдаг. Дүү нарыхаа замыг нээлцэж өгсөндөө баяртай байдаг. Хамгийн гол нь би замын голд шантраагүйдээ өөртөө баярладаг. Голд нь больчоод дараа нь би яваад байсан бол дээд зиндаанд гарах байсан юм биш байгаа гэсэн эргэлзэл энэ тэр байвал харуусалтай гэсэн үг. Би бол хичээсэн зүтгэсэн тэгээд болоогүй юм болоогүй, тийм болохоор дараа харамсах энэ тэр гэсэн юм байхгүй. Бид 3- уулаа байсан. Нэгнийхээ чадах юмыг нөгөө нь чадахгүй, Нэг нэгнээсээ зөвлөгөө дэмжлэг авж байж бид 3 өдий хүртэл ирсэн. Бид гуравт Японы шоронд орсон монгол залуугаас захиа ирж байлаа. Та нарыхаа барилдааныг хараад би хүний нутгийн шоронд сэтгэлээр уналгүй зүтгэнэ шүү, хэзээ нэг цагт нутагтаа харих юм шүү гэсэн хүч чадал олж авдаг, та нартаа баярлалаа гэж бичсэн байсан. Энийг уншаад бид нар ч гэсэн улам илүү хичээнэ дээ гэсэн бодолтой болж байгаа юм.

- Манай сумочид танд зориулж дуу зохиосон гэж сонссон юм байна.

- Гурав дөрвөн дуу байдаг. Яахав миний амьдралыг дуулж шүлэглэж өгсөн. Одоо барилдаж байгаа бөхчүүд дотор миний хичээл заагаагүй бөх бараг байхгүй. Хоёр их аваргыг анх ирж байхад нь би анхан шатны юм зааж байлаа. Дүү нар маань Энхбат ах аа гээд л хүрээд ирдэг, би ч өөрийн туулсан амьдрал туршлагаасаа тэг ингэ гээд л зөвлөгөө өгдөг. Зөвхөн сумо ч биш хувийн амьдралаа, элдэв нууцаа яриад ирдэгт нь ,надад итгэдэгт нь би баярлаж явдаг. Одоо бид мэргэжлийн сумод гучин хэдүүлээ байна. Сумо бол жирийн нэг спорт биш. Хүнд хатуу. Монголын гучин хэдэн сайхан залуус энд зовж зүтгэж, баярлаж гомдож, уйлж инээж, хамаг чадлаараа гүрийж яваа гэдгийг манайхан ойлгоосой.

- Гэмтэл бэртэл олон байсан тул Кёкүтэнзан дэвшиж чадаагүй гэсэн яриа байдаг.

- Гэмтэхийн хувьд бол рекорд тогтоохоор болсон. За гайхуулмаар юм биш л дээ. Анх 1997 онд хөлөө хугалж байсан. Дараа нь тохой мултраад аппарат хийлгэсэн. Хүзүү цуурж, чих ханзарж байсан.

- Чих ханзарна гэж юу гэсэн үг вэ?

- Чих салаад жоохон арьсан дээр тогтоод унжчихдаг юм байна лээ. Гялс эмнэлэг яваад оёуулж байгаа юм. Гэхдээ миний хамгийн гайхсан гэмтэл бол нүд. Нүдэнд чичихээр хуруу талаа хүртэл орчдог юм байна лээ. Барилдаж байгаад цүппаридуулсан чинь нөгөөх чинь нүдрүү чичээд хуруу нь орчихдог байгаа. Бараг нүд бүлтрээд гарах шахсан. За за энэ гэмтэл ч яахав. Хүн барилдаж ,бэлтгэл хийж байж л гэмтдэг. Зүв зүгээр суугаад байвал хэн ч гэмтэхгүй.

- Танд мэргэжлийн гольфоос урилга ирж байсан гэсэн.

- Би 3 настайгаасаа морь унаж өссөн, ямар ч спортод дуртай, хөдөлгөөнтэй. Хөдөөнийх болохоор багаасаа байгаль дэлхийдээ ойр өссөн. 20 настайдаа анх гольф тоголж үзсэн. Үнэхээр сайхан, гол нь тоглохдоо биш. Хэдий хиймэл ч гэсэн сайхан байгаль дунд алхаад л явахад Монгол санаанд ороод сайхан байдаг байлаа. Дараа нь тоглоод сурахаар гольфны амтанд орж ирсэн. Намайг сумогоос илүү гольфонд авьяастай гэдэг юм. Нэг өдөр мэргэжлийхэнтэй тоглоод би ялсан юм. Тэгсэн чинь Японы мэргэжлийн гольфийн хүмүүс намайг уриад ,оякатад очоод энэ залуугаа өгчих гэж хэлдэг юм. Тэр үед Кёкүшюзан дөнгөж жүрод орж байсан үе. Багш маань мэдээж Монгол яваад бас зовж байж олж ирсэн шавиа гольфод өгчинө гэж байхгүй л дээ. Одоо ч гэсэн оройтоогүй больё гэвэл мэргэжлийн гольфод орж болох л юм. Гольф их сайхан соёлтой спорт. Найз нөхөд ихтэй болдог, хүмүүстэй танилцана.

- Сумо болоод харамсах юм байхгүй гэж ярьлаа. Тэгвэл сумо барилдаад хамгийн баяртай зүйл юу вэ?

- 16 жил барилдлаа, үнэхээр харамсах юм байхгүй. Төр засгаасаа Алтан гадас одонгооор шагнууллаа. Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлсэнд их баярлаж байдаг. Сумод ороод Японы бараг бүх мужаар , гадаад олон орноор явж үзлээ. Олон хүнтэй танилцлаа, уулзлаа. Энэ бол маш том олз юм. Японы хамгийн том их сургуульд орсон хүнээс илүү олон юм үзэж, их юм сурлаа гэвэл буруу болчихгүй байгаа даа. Хамгийн том олз гэж хэлж болохоор юм бол хүнтэй харьцаж сурсан явдал. Баян ядуу хэн ч байсан харьцаад ярьж сууж чадна. Эхний 5 жил удаан хэцүү байсан ч одоо бодоход нүд ирмэх зуур л өнгөрж дээ. Хэрвээ би сумо барилдаж байгаагүй бол амьдралын ханьтайгаа учрахгүй байсан. Ханьтай болсондоо, олон сайхан найз дүү нартай болсондоо баяртай явдаг.

- Та саяхан хуримаа хийсэн. Гэр бүлийн хүнээ танилцуулаач.

- Манай гэргийг Х.Од гэдэг. Ханьтай болсондоо би хамгийн их баярладаг. Хайр сэтгэл, хань гэж байхгүй бол амьдрал утгагүй. Намайг ийм сайн ойлгож мэдэрж чаддаг энэ хүнтэй би учирж , уулзсан маань сумо бөхийн ач тус юм. Германд амьдардаг монгол бүсгүйтэй Японд уулзаж дотносоно гэдэг хувь заяа гэж би боддог. Зовсоны эцэст жаргадаг гэдэг. Би зовоод л байдаг байсан. Сүүлд нь хувь заяа надад ийм том бэлэг өгнө гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Мэргэжлийн сумогийн хоёр их аваргыг анх сумод хөл тавьж байхад нь зааж тусалж, одоо болтол дотно харьцаатай явдагтаа баярладаг. Нэгэн үед амьдарж байгаадаа бахархдаг. Анхны гурваас нэг маань зодог тайллаа. Би ч гэсэн удахгүй зодог тайлна. Хүн нэг л амьдарна. Бүгдийг нойлоос нь эхлээд үзмээр байгаа. Энэ бол миний хоёр дахь шинэ амьдрал юм. Одоо би Монгол Японоос өөр газар амьдарж үзмээр байна. Шинэ хэл сурж, олон юм хиймээр байна. Урьд өмнө үзээгүй зүйл хийж өөрийгөө дахин дахин сорьж үзмээр байна. Энэ ганц амьдралаа ханийхаа төлөө, үр хүүхдийхээ төлөө зориулна.

- Сүүлийн үед Асашёрю аваргын талаар Японы хэвлэл мэдээллээр их гарж байна.

- Аварга дүрэм зөрчсөн байж болно. Гэхдээ арай хэтэрхий хүнд шийтгэл болсон. Ойр дотно байдгийн хувьд хэлэхэд за жишээ нь бид нар зугаалаад явж байтал нэг хүн бие нь муудаад унасан байлаа гэхэд хамгийн түрүүн гүйж очиж туслах хүн бол Дагваа юм. Дохён дээрх хатуу ширүүн Дагваа жирийн амьдрал дээрх Дагваа хоёр огт өөр гэдгийг хүмүүс мэдэхгүй байж болох. Хүн алж хүрээ талчаагүй цагт би хэзээ ч аваргыхаа талд. Дүү бөхчүүд маань ч гэсэн нэг тогооноос хоол идэж, хамтдаа хөлсөө урсгаж байсных би хэзээ ч өмгөөлж дэмжиж явах болно.

- Баярлалаа. Амьдралд чинь аз жаргал хүсэн ерөөе.

Мандах нарт тэнгэрийн уул Кёкүтэнзаны хоёр дахь амьдрал удахгүй эхлэнэ. Тэрээр хаана юу ч хийлээ гэсэн сумо бөхөөс олсон хатуужил чадал нь хэрэг болох нь мэдээж.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Tue Sep 18, 2007 9:36 pm

Их ухаалаг хvн юм даа. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Thu Oct 11, 2007 6:51 pm

Naad yariltslagiig chini unshsan ih goy yariltslaga bna lee.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Bibby » Mon Oct 15, 2007 9:39 pm

СЭКИВАКЭ АСАСЭКИРЮ Б.ДАШНЯМ: Дагваа бид хоёр ёкозүно болж байна гэж мөрөөдөн сэлэмний оронд шүүрээ бариад л …

Image

2007.10.15 Мянганы зууч

Мандах нарт хэмээх гурван Кёкүгийн араас мэргэжлийн сумод хөл тавьсан удаалагчид маань өглөөний хөх, улаан хоёр луу байлаа. Хөх луу Асашёрю маань их аварга болж, сумогийн ертөнцийг эзэгнэж байгаа бол Улаан луу Асасэкирю энэ тэмцээнд сэкивакэ цолтой барилдсан. Шинэ сэкивакэ Асасэкирю хэмээх Б.Дашнямтай уншигч таныг уулзуулъя.
Ах бид хоёр аав шигээ болохсон гэж хоородоо их ноцолддог байлаа
-Ярилцлага таны төрх өссөн нутаг усны талаархи асуултаар эхлэе. Мөн бага насныхаа талаар ярьж өгнө үү?
-Би Төв аймгийн Баянцагаан сумын нутаг, Хүрээт гэдэг газар 1981 оны наймдугаар сарын 7-нд төрсөн. Аав ээж, ах эгч дүүтэйгээ 6-уулаа. Хэдий хотын хүүхэд ч багадаа өвөө эмээгийнхээ гар дээр яг л хөдөөний хүүхдүүд шиг мал маллаж, хонь үхэр хариулж өссөн. Өвөө маань нутагтаа мэнгэт Дамдинсүрэн хэмээн алдаршсан уяач хүн байв. Тийм болохоор би наадмын морь унадаг байлаа. Ер нь манай нутаг уяачдаараа алдартай. Данзанням, Банзрагч, Даваахүү гээд нэр цуутай улсууд олон.
-Аав тань Монгол Улсын харцага?
-Аавынхаа барилдааныг үргэлж үздэг хардаг байсан. Ааваараа их бахархаж явдаг. Ах бид хоёр аав шигээ болохсон гээд л хоорондоо ноцолдож барилдаад л. Ах жудогийн улсын шигшээ багийн тамирчин болж, олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Улсын хэд хэдэн удаагийн аварга, олон улсын тэмцээнүүдийн медальтай. Би ч жудогийн секцэнд явдаг байсан.
-Яагаад жудо бөх сонгох болов?
-Эрдэнэбилэг багш Удам гээд клуб нээгээд дандаа бөхийн удамтай хүүхдүүд сонгон авч хичээлүүлж байсан юм. Дагваа, Хүчээ бид нар хамт сурч байлаа. Гэхдээ “Удам” клуб бол дан ганц жудо, бөхийн клуб биш юм. Сагс, хөл бөмбөг гээд спорт тоглоомууд тоглох төдийгүй тэшүүрээр ч гулгаж, гүйж харайж ер нь бүх спортын хичээл ордог байсан гэхэд болно. Энэ нь бидэнд одоо сумо барилдахад их хэрэг болж байгаа болов уу гэж бодож явдаг. Би таван жил хичээллэхдээ сүүлийн хоёр жил нь л жудо барилдсан. Барилдах ч юу байхав, зүгээр л секц дугуйланд л явж байсан хэрэг. Тэмцээнд ганц ч оролцож үзээгүй. Харин анх удаагаа 1997 оны хүүхдийн наадамд орж, эхний наймд үлдсэн. Манай гэрийнхэн сумод орохоор таргалаад муухай болно гэж санаа зовдог байсан
-Манай ихэнх сумочдоос ялгаата йнь Японы дунд сургуулиас сумод орсон. Ямар шугамаар энэ сургуульд орсон юм бэ?
-1997 оны гуравдугаар сард телевиз радиогоор Японы Мэйтоку спортын дунд сургуульд 15-16 насны хүүхэд сонгон шалгаруулж авна гэсан зар гараад Сумо жудогийн чиглэлээр гэж зарлаж байсан болохоор жудогийн эх орон Японд хичээллэвэл сайн жудоч болох байх гэж бодож байсан. Ах маань намайг дагуулаад очиж байлаа. 200 хүүхэд цуглаж, эхний үзлэгээр 60 болж цөөрөөд, тэгээд сумо зааж хийлгэж үзээд талыг нь хасаж байсан. Үлдсэн 30 хүүхдийг үндэсний бөх барилдуулаад, Дагваа түрүүлж, би шөвгийн дөрөвт үлдсэн. Ёшида багш харж байгаад Дагваа бид хоёрыг авахаар болсон. Тэнцчихлээ гээд гэрийнхэндээ хэлтэл манайхан сумод ороод таргалаад муухай болно гэж санаа нь зовоод л. Харин Ёшида багш мэргэжлийн сумод орж байгаа юм биш, сургуульд сурч байгаа болохоор төгсөхдөө мэргэжилтэй болно гэж ярьж байж ээж зөвшөөрсөн түүхтэй. Миний хувд бол аавыгаа харж өссөн тул барилдах бөөн хүсэл, хорхой байлаа. Мөн гадаад үзье, хэл суръя гэсэн бодолтой байсан. Бас би анх сумод нь биш жудод нь орно гэсёэн бдолтой Япон явж байсан. 1997 оны есдүгээр сарын 6-нд Кансай нисэх буудал дээр бууж байлаа. Яг 10 жилийн өмнө юм даа.
-Анх гадаад явж байгаа хүнд сонирхох юм их байсан биз дээ?
-Онгоцноос буугаад л халуунд нь цочирдож байгаа юм. Бороотой өдөр байлаа. Дагваа бид хоёр хувьтай хүн хур борооноор гэдэг юм гэнэ лээ гэж бэлэгшээж байж билээ. Далай харж залбираад л, том том хөлөг онгож харж гайхаад л баярлаад гүйж явсан өглөө нь босоод л гэрээ санаад эхэлж байгаа юм. Сүүлдээ сонирхох юм ч байхгүй болсон гэхүү, сонирхож явах цаг ч алга болсон. Манай сургууль хөдөө уулын мухарт, хагас цэрэгжилтийн дэглэмтэй. Өдөрт гурван удаа тоо хийдэг. Тоо дуусаад бүгд гэр орынхоныхоо байгаа зүг рүү хараад мөргөөд зогсдог ер нь хатуу сургууль байлаа. Энэ чинь дунд сургууль мөн юм уу гэж гайхахаар. Ирээд маргаашнаас нь шууд маваши өмсөөд бэлтгэл эхэлж байгаа юм. Би 76 кг жинтэй ирсэн, тэнд болхоор дандаа 100 кг давсан улсууд. 15-16 настиай хүүхдүүд байж яагаад ийм том байдаг байнаа гээд гайхаж байлаа. Сар болоод л анхныхаа тэмцээнд орсон.
-Ер нь болъё гэж шантрах үе байв уу?
-Болъё буцъя гэж ер бодож байгаагүй. Бид хоёрыг ирэхэд софт теннистний 3 монгол хүүхэд байсан. Дараа ирэх хүүхдүүдийн төлөө ч гэсэн амжилт гаргаж хичээхгүй бол болохгүй. Хурдхан төгсөх сөн, дээд сургуульд орох юмсан гэсэн бодол л толгойд байлаа. Нэг жилийн дараа Монгол харихад үнэндээ бол Япон орныг үзсэн ч юм байхгүй, уулын мухарт бэлтгэл хийсээр байгаад таарсан байлаа. Гэртээ нэг сайхан амарч, ээжийнхээ гарын хоолыг идэж байгаад сургуульдаа буцаж ирээд Коочи мужийн аваргаар орж, алтан медаль авсан. Тэрнээс хойш медаль тасраагүй. -Дээд сургуульд орно гэж байсан хүн маань яагаад мэргэжлийн сумод орчихов?
-Сургуулиа төгстлөө би мэргэжилд орно гэж бодож байгаагүй, дээд сургууль л гэж бодож байсан. Дагваа мэргэжилд ороод би нэг жил ганцаараа байлаа. Дагваа их сайн барилдаж, доогуур зиндаануудад түрүүлээд л байна. Энэ ч их нөлөө үзүүлсэн. Би дээд сургууль төгсөөд сумод оръё гэж бодож байсан чинь багш хориглоод мэргэжлийн сумод орохоор шийдсэн.
-Жүрод маш хурдан дэвшсэн?
-Жониданд нэг, журод нэг түрүүлсэн. Мэргэжилд анх орж байгаа ч гэсэн би Мэйтоку сургуульд хэдэн жил хичээллэсэн болхоор суурьтай байсан л даа. Миний жүрод дэвшсэн амжилт сумогийн түүхэнд 12-т бичигддэг. Үүгээрээ бас бахархдаг.
-Дагваа та хоёр доод зиндаанд байхдаа ёкозүногийн дэвжээнд гарах ёслол хийгээд тоглож байсан үеийг дурсая?
-Доор байхдаа хоёулаа хурдан цол авна шүү, аав ээж, багшаа баярлуулна шүү гээд л их ярьдаг байсан. Бэлтгэл дуусаад ёкүзоногийн дэвжээнд гарах ёслол хийж байна гээд би ёкүзоно болоод Дагваа дагуул нь болж, сэлэмний оронд шүүр бариад л хийдэг байсан. Одоо жинхнээрээ дэвжээнд гарах ёслол хийгээд л маш их баяртай байдаг. Бид хоёрын мөрөөдөл биелэж байна гэсэн үг. Ёкозүногийн дэвжээнд гарах ёслол хийнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Их завгүй. Дээд зиндааны бөхчүүдийн дэвжээнд гарах ёслолын дараа шууд болдог тул хэрэв би тэр өдөр баруун жигүүрээс гарсан бол ёслолоо дуусгаад л зүүн жигүүр лүү гүйнэ шүү дээ… Алдаа ч нилээд гардаг байсан. Бичлэгээ үзэхээр би түрүүлээд л алхчихдаг байлаа. Яг хийж үзсэн хүн ч ойлгох байх.
-Дагваа та хоёр багаасаа хамт явж ирлээ. Хамгийн дотны найз чинь их аварга мөн үү?
-Бид хоёр хаач явсан үргэлж хамт байх хувь заяатай улсууд байж дээ. Үнэхээр бид хоёр хар багаасаа дандаа хамт байгаа. Хэдийгээр бид хоёрх хотын хүүхдүүд ч хоёулаа морь унаж хөдөө өсөн, байгаль дэлхийнхээ сайн сайхныг биеэрээ мэдэрч, нэг хэсэг нь гэдгээ ойлгжо байсан. Тэгвэл одоо Токиогийн энэ өндөр тансаг барилгуудад амьдарч байгаа хүмүүс ган гамшиг, зуд, за тэгээд ца агаар ямар байх нь ямар ч хамаагүй байж болох. Тэгвэл бидэнд шууд хамааралтай. Монгол хүйтэрлээ гэхэд миний толгойд Улаанбаатар орж ирдэггүй. Хөдөө хээр талд малаа хариулж байгаа малчин санаанд ордог. Дашбалбар агсны:
Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!
Өвлилйн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
гэсэн шүлэг байдаг. Нутаг ус байгаль дэлхий бидний хувьд хичнээн чухал гэдгийг япончууд ойлгохгүй. За ярианаасаа хадуураад явчлаа уучлаарай. Дагваатайгаа үргэлж хамт байх хувь тавилан оногдсон нь миний аз гэж боддог. Бид Дагваагаасаа их зүйл сурсан, одоо ч сурсаар л байна. Дагваа надад их том шаардлага тавьдаг. Битгий ухар, тийм мэх хий, чи чадна гээд л. Тэгэхээр миний боломж бас их байгаа юм байлгүй дээ. Намайг жүрод анх орж байхад Дагваа озэки, дээд зиндаанд дэвшихэд ёкозүна болж байлаа. Тэр үед би дотроо хамт ирчихээд нэг маань арслан аварга болоод байхад би яагаад болоогүй байна, би ч гэсэн ийм цол авах ёстой гээд боддог байсан. Энэ бол атаархал биш юм. Нэг нэгнээ хурцалж, дэмжиж ирсэн бид хоёр.
-Их аварга маань хүнд шийтгэл хүлээлээ. Одоо хоёр тэмцээн барилдахгүй. Цаашдаа ч яахыг мэдэхгүй, сэтгэл санаа нь хүндхэн байна?
-Дагваа 2006 оны 5 сараас л гэмтэлтэй байсан. Амраад гэмтлээ эдгээе гэхээр ояката чи ганц их аварга, тойргийн барилдаан өнжиж болохгүй гээд л барилдуулаад байдаг байсан. Харин сая Хакухо ёкозүно болоод хоёр их аваргатай болсон бохоор Дагваа за одоо эмчлүүлье гэсэн бодолтой байсан, багш ч зөвшөөрч байсан. Арай хэтэрхий хатуу шийтгэсэн. Японы хэвлэл мэдээлэл ч хэт өсгөн ярьж, одоо ч Дагваад тайван амрах бололцоо өгөхгүй байна. Ингэж болохгүй байх. Гэхдээ одо зурагт радио, сонин хэвлэл харж байхад монгол залуу Япон хэмээх их 7 гүрний нэг орны хэвлэл мэдээллийг өөртөө хандуулж, хуйлруулж байгааг үзээд найзаараа бахархах сэтгэл төрдөг. Манай дагваа иймэрхүү шалихгүй юманд ялагдах хүн биш, гэмтлээ эдгээгээд хурдан буцаж ирнэ.
-Өнгөрсөн Нагоягийн тэмцээний эргэн саная. Долоо даваа долоон унаатай эзгэтэй үед та Хокүторитэй таарсан?
-Ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Нагояд хоёр жилийн өмнө шинэ комүсүби болоод эхний өдөр Хакухог унагаагаад, маргааш нь Кайод унахдаа гэмтээд голоос нь гарсан. Энэ удаа би заавал комүсүби цолоо эргүүлэн авна гэж бодож, амлаж ирсэн. Тэмцээн дуусаад Монгол харихаар төлөвлөж байсан болохоор заавал 50 хувиа хийнэ дээ гэсэн бодолтой байлаа. Сүүлийн өдөр Хокүторикиг ялбал сэкивакэ болох нь гэдгээ мэдэж байсан. Ялаад л гэрлүүгээ утасдсан. Аав ээж, ах эгч, найз нөхөд маань надаас илүү баярласан байх.
-Хурдан сэкивакэ боллоо гэж бодож байна уу? Аль эсвэл?
-Удаан гэж бодож байгаа. Миний хувьд 10-аас олон ялах үе их байдаг. Болчихмоор үе хэд хэдэн байсан ч яагаад ч юм сэкивакэ болгоогүй. Арай илүү хурдан гарах ёстой байсан гэж бодож байгаа.
-4 жилийн өмнө Такасаго ояката Асасэкирю 2 жилийн дотор озэки болно гэж хэлж байсан?
-Мэдээж озэки болохыг хүсэлгүй яахав. Гэхдээ сүүлийн үед гэмтэл бэртэл их байгаа. Бэлтгэлээ сайн хийгээд явж байвал үр дүн заавал гарна. Би үргэлж өөртөө итгэлтэй байдаг.
-Сумод ороод хамгийн их баярласан зүйл?
-Жүрод ороод, дээд зиндаанд дэвшээд тэгтлээ их баярлаагүй юм даг. Хамгийн их баярласан маань 2004 оны долдугаар сарын тэмцээн. Маэгаширагийн наймаас босож барилдан, анх удаа дээд зиндаанд 10 ялалттай тэмцээн дуусгаж байсан. Анх удаагаа томчуултай барилдаж үзээд Кайо Мусояма хоёрыг хаясан гэж байгаа. Тэр үед Таканохана, Мусашимару хоёр ч байсан. 3-2-оос дараалан 10 ялж байсан юм. Маш их баярлаж билээ.
-Хамгийн сэтгэл үлдсэн барилдаан?
-2005 оны гуравдугаар сарын тэмцээний 12 дахь өдөр озэки Кайог ялаад маргааш нь Чиётайзайд унаж байсан. Энэ хоёр барилдаан хамгийн их сэтгэлд үлдсэн барилдаан юм даа.
-Таны өрсөлдөгч хэн бэ?
-Дээд зиндааныхан бүгд өрсөлдөгч.
-Монгол бөхчүүдтэй барилдахад ямар байдаг вэ?
-Шал өөр шүү. Нэгдүгээрт бид адилхан Монгол гэдэг утгаараа нэгэндээ ялагдахыг хүсэхгүй. Япон бөхчүүдийг энэ ийм л мэх хийнэ дээ гэсэн барьцаа байдаг бол манайхан юу ч хийж мэднэ. Ялна гэсэн эрмэлзэл бусад бөхчүүдээс хэд дахин илүү. Бүгд хэцүү. Миний хувьд Хакуход 4-2, Аматай 2-7, Токитэнкүтэй 7-3, Какүрютэй 2,0, Кёкүтэнхойтой 4-5, Рюүотой 1-0 гэсэн харьцаатай байгаа. Бид бүгдээрээ л хичээж зүтгэж явна даа
-Хүндэлж биширч явдаг хүн чинь хэн бэ?
-Миний хамгийн их бахархаж явдаг хүн бол аав ээж маань. Бага байхдаа аав шигээ боловсролтой, мэдлэгтэй, чадалтай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Хэдий сумо, үндэсний бөх хоёр өөр ч бөх гэдэг утгаараа үндэсн нь адилхан юм. Би үргэжл ааваасаа зөвлөгөө авч заалгаж байдаг.
Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Гадаад орноор аялах дуртай. Сүүлийн үед бол гольф их тоглож байна. Сайханэ байгаль дунд алхаад явахад биеийн тамир ч болно, амралт ч болно.
Ф-1 үзэх дуртай.
-Монголдоо үндэсний бөх барилдсан бол үдийд начин даа гэсэн бодол орж ирдэг үү?
-Монгол улсын цол гэдэг мэдээж бөх барилдаж байгаа хүн бүхний мөрөөдөл. Тэглээ гээд барилдаж байвал цол авч чадах уу үгүй юу гэдэг хэн ч хэлж мэдэхгүй. Одоо бол миний хувьд сумо амьдрал маань юм. Сумодоо л хамаг анхаарлаа тавина. Өмнөө тавьсан зорилго ч бий.
-Сумог манай үндэсний бөхөөс үүсэлтэй гэж зарим судлаачид ярьдаг.
-Түүхийн янз бүрийн баримт байдаг. Жишээ нь саяны таны хэлсэн манай үндэсний бөхөөс гаралтай гэж. Өргөн уудам тал нутагтай, цаг хугацаанд хавчигддагүй Монгол орноос үндэсниЙ бөхийг нь авчраад газар нутаг жижигхэн япондоо тааруулж, дохоё гаргаад тодорхой цаг олгоод сумо үүссэн гэж. Гэхдээ энэ бол олон олон таамаглалын нэг нь л юм. Өнөөгийн энэ хол өндөрлөгөөс тийм гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Сумогийн битгий хэл япончуудын гарал үүсэл ч битүүлэг сонирхолтой шүү дээ. Япон монгол хэл нэг язгуурын хэл. Тиймээс ч манайхан япон хэл сурахад хүндрэл учирдаггүй болов уу
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby avarga » Fri Oct 26, 2007 11:59 am

Ж.Мөнхбат аваргын гэргий, Хакүхогийн ээж Ө.Тамир: Миний хань бүхнээс илүү явна гэсэн хүсдээ белүүсэн
(2007-10-25)

Өлзий-Утасын Тамир бол ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн цөөхөн хүчтэний нэг, дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэргий байж, тогоог нь барьж, цайг нь дээжлэн суух хувь тохиосон бүсгүй билээ.

Аваргын гэргий Ө.Тамиртай уулзаж, энэ бөхийн 40 шахам жил ханилсан ханийнх нь үгийг сонсохсон гэсэн бодлыг олон жил тээж явсан ч хараахан уулзаж амжаагүй өдийг хүрлээ.
Харин нэгэн насных нь хань, алдарт бөх Жигжидийн Мөнхбатын амжилтын намтар түүхийг өгүүлсэн дурсамж ярилцлагын ном бичиж, энэхүү номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамж” хэмээх бэсрэг бүлгийн хойморт аваргын гэргийг урьж хуучлах завшаан тохиосон юм.

-Хүн бүхний сэтгэлдээ тээж явдаг нутаг ус, ижий аав, хүүхэд ахуй нас гээд эргэн дурсахгүй байхын аргагүй олон сайхан дурсамжаар аварга бид хоёр хуучилсан юм. Хоёулаа бас энэ гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Аав ээжийгээ, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан хүүхэд насаа эргэн дурсах сайхан байлгүй яахав. Би Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг “Хадан хошуу“ гэдэг газар Өлзий-Утасын ууган охин болж 1948 оны шороон хулгана жил мэндэлсэн. Намайг гурван настай байхад манайх Улаанбаатар хотод нүүж ирсэн гэдэг. Аав минь нутагтаа гарсан хүүхэд гэж билэгдэж надад Тамир гэдэг нэр хайрласан юм билээ. Би дороо дөрвөн эмэгтэй дүүтэй. Манайх гарын таван хуруу шиг таван охинтой айл.

-Намайг жараад оны эцэс, далаад оны эхээр МУИС-д суралцаж байхад танай ээж гэж сайхан буурал их сургуулийн номын санд ажилладаг байж билээ. Түмний олон хүүхдийг өөрийн мэт бодож тус дэм болж явсан тэр сайхан буурлын тухай, аавынхаа тухай дэлгэрүүлж цааш нь хуучилна уу?
-Миний аав Сэрээтэрийн Өлзий-Утас хуучнаар Ачит гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Хүүхэд ахуйдаа Заяын гэгээний малыг маллаж явсан гэдэг. Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, цэрэг дайчдын эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж явсан ахмад дайчин хүн.
Багшийн ажлаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Архангай, Өвөрхангайд багшилж, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчийн алба хашиж, хожим Улаанбаатар хотын Мах комбинатын дарга, Хүн эмнэлгийн техникумын захирал, Улсын амралт рашаан сувиллын газрын дарга, Геологи хайгуулын ангийн даргын албыг хашиж, “дарга гэдэг чинь мэргэжил” гэж П.Очирбат ерөнхийлөгчийн хэлсэн шиг аав минь төрөл бүрийн салбарт энэ албыг хашиж явсан, нэр хүндтэй дарга нарын нэг байсан даа.

Ээж минь Дэнзэнгийн Дулмаа гэж Өвөрхангай аймгийн уугуул, Цэцэрлэг мандал уулын аймгийн Арвайхээрийн хошууны танхимд суралцаж төгссөн, цагтаа боловсролтой, бичиг үсэгтэйд тооцогдож явсан. Феодалын хөрөнгө хураах ажлаар хөдөө орон нутагт явж, Улсын баатар Т.Бортой хамт ард олонд ухуулга сурталчилгаа хийж, хил давж нүүх гэж байсан айлуудыг буцааж, ядарч зүдэрсэн ард олонд тусалж хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явсан нэгэн. Гэтэл ээжийн эгч Д.Донжид Монгол улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн эхнэр байсан учир эсэргүүний хамаатан гэгдэж ажлаас халагдан хэлмэгдэж бас хөөрхөн зовлон үзсэн. Гэхдээ төр засаг ээжийн минь идэр залуу насны эх орны энх цагийн бүтээн байгуулалтын дунд өнгөрүүлсөн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнаж байлаа.

Хүн өөрөө үр хүүхэдтэй болоод аав ээжийнхээ ач тусыг ухаардаг, баярлуулахсан гэсэн бодол төрдөг юм билээ. Ээж минь их өндөр наслаад 2005 онд бурхан болсон. Ээжтэйгээ өтлөх сайхан ч, хамт өтлөөд алдах хүнд юм билээ. Тэр хүнд үед л сайн ханийн буян, сэтгэлийн дэм тусыг айхтар мэдэрсэн. За яахав, хорвоо мөнх бишээс хойш миний ээж наслахыг насалж ач зээ, ачинцар зээнцэрээ үзлээ гэж уужуу бодол төрж байлаа.

Ээжийнхээ ачийг хариулсан хүн үлгэр домогт л гардаг. Ээжийнхээ ачийг хариулж чадахгүй юмаа гэхэд нэг өдөр, нэг ч хором зовоохгүй юмсан, сэтгэлийг нь амар байлгахсан гэж бодож явсан. Ээж минь бид тавыг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийхгүй явж байж хүн болгосон. Зээ нараа ч өсгөж өглөө. Хүн ер нь ээжээрээ байнга бахархаж, үргэлж дурсаж явах учиртай. Энэ дэлхий дээр ижийтэй зүйрлэх ачтан байхгүй. Йжий гэдэг бурхныг баярлуулж жаргааж чаддаггүй юмаа гэхэд зовоохгүй л явахсан гэж залуу үедээ захимаар байна. Ээжийн хайрыг илүү мэдэрсэн хүн яавч муу хүн болохгүй.

Мөнхийн рашаан байдаг бол
Хаанаас ч хамаагүй олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан” гэдэг дууг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл үймэрч гэгэлздэг болж. Тиймээс ээжийгээ амьд ахуйд нь жаахан ч болов баярлуулж сэтгэлийг нь тайван байлгаарай гэж залуустаа хэлж захимаар байна.

-“Хасар Жагаа”-гийн гэргий жүжигчин Г.Урнаа “Бардам байсан болоод ч тэрүү эхэн үедээ Жагааг тоодоггүй байлаа. Буржгар үстэй, бардам зантай, өндөр цагаан залууг охид их харна. Харах юмсан гэж дотроо боддог хирнээ харахгүй дүр эсгэж араасаа их гүйлгэдэг байж дээ. Дүргүйдээ биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа тэмдэглэсэн байдаг. Та аваргыг анх хайр сэтгэлээ илчилж “будилж” явахад жүжигчин Г.Урнаа шиг өнгөн дээрээ дургүй дүр эсгэж араасаа гүйлгэж байсан байлгүй?
-Оюутны амралтаар Тэрэлжид амарч байхад бөхчүүд тэнд бэлтгэл хийж байж таарч Ж.Мөнхбаттай анх уулзаж хэдэн үг солилоо. Буржгар үстэй, давхраатай алаг нүдтэй сайхан залуу байсан. Амрагчид Мөнхбатын тухай их ярих. Мөнхбат яагаад ганцаараа түрүүлээд байдаг юм бол гэж бодох. Түүнээс хойш олон хоногийн дараа Улаанбаатарт ирээд нэгдүгээр эмнэлэг дээр хичээл хийхээр явж байтал Мөнхбаттай тааралдаж мань хүн ч танимхайрч мэнд ус мэддэг юм. Одоогийн МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр, Математик менежментийн сургууль чинь манай АУДС-ийн хичээлийн байр байсан. Бид I эмнэлэг дээр хичээл их хийдэг тул Спортын төв ордны урдуур алхах. Тэгж яваад Мөнхбаттай тааралдаж байгаа нь тэр. Уулзая гэхэд нь би ичээд гүйчихсэн. Манай ангид хожим улсын начин болсон Өвөрхангайн С.Чулуунбаатар гэдэг бөх сонирхдог, барилддаг хүүхэд суралцаж байсан. Нэг өдөр Чулуунбаатар “семинарын дэвтрээ өгөөч” гээд манайд ирлээ. Орооч гэтэл аав ээжээс айгаад ордоггүй. Гараад уулзтал Мөнхбат хүрээд ирлээ. Чулуунбаатар ч “Залуу улсад ярих юм байгаа байлгүй” гээд яваад өгдөг байгаа. Мөнхбат намайг олдохгүй болохоор Чулуунбаатараар газарчлуулж хамт ирсэн нь тэр юм билээ. Сүүлд Чулуунбаатар “Би Мөөеөд Ө.Тамирыг олж өгсөн, шагналаа авна” гээд өвгөнийг минь цаашлуулна. Би “Яах гэж гэр орон зааж өгсөн юм” гээд инээлддэг байсан. Хөөрхий минь залуугаараа бурхан болчихсон доо.

Дотроо Мөнхбатыг боддог хирнээ дургүй дүр эсгэж гүйлгэдэг байж. Эмэгтэй хүн бардам байх нь бас ч буруу биш. Би чинь их муухай ааштай, тэгээд ер нь царай өгдөггүй болохоор эргүүлэх санаатай залуус тэгсхийгээд цөхөрдөг байсан биз. Мөнхбатыг бас цөхөрвөл цөхрөхөөр гүйлгэсэн. Үнэн сэтгэлгүй бол цөхрөлтгүй тэгж хөөцөлдөхгүй шүү дээ. Өөртөө дасгаж, өөрийгөө дасгуулж байж суухыг хүсдэг байсан юм болов уу. Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суучихсан хоёр. Хувь тавилангийн эрх жамаар учирсан.

-Аварга ч сайхан залуу байсан. “Ж.Мөнхбат бодын шагайн адил онцгой лагс биетэй, царайлаг хайрын бурхан, одоо цагт бол супермэн явдаг байлаа. Тэр булиа эрд бурхан тэнгэр агуу их хүч тэнхээ, их оюун ухаан, зүс царай хайрласан тул эхнэр хүүхнүүд өөрсдөө эргүүлж, эмс охид атаархан гүйдэг байв” хэмээн нэгэн бөх сонирхогч бичсэн байдаг юм. Та ч гэсэн тэр олон сайхан хүүхнээс шалгарч ХБНСЮУ-ын ерөнхийлөгч Броз Титод цэцэг барьж явсан нэгэн. Тэр сайхандаа эрдэж аваргад нүүр өгөхгүй омголон танхи явсан байх?
-Би өөрийгөө жирийн нэг л бүсгүй явсан гэж боддог. Залуу явахад юм бүхэн өнгөлөг байдаг даа. Бүсгүй хүний гоо сайхан царай зүс, гадаад үзэмжиндээ байдаг ч хамгийн гол нь дотоод ертөнцдөө болов уу. Бидний үед эмэгтэй хүн эхэлж ам нээнэ гэж үгүй, харин захиа авна, урлаг үзвэрт их уригдана. Эрчүүлийн хойноос өөрсдөө явахгүй, тэдний л үгийг сонсоно. Энгэр задгай, хормой сул явахыг их цээрлэнэ. Залуус араас гүйдэг, зарим нь тоглоод, зарим нь үнэнээсээ оролддог байлаа.
Бидний үеийн хүүхнүүд одоогийнх шиг биш байсан. Хүнтэй суувал хүүхэдтэй болж сургууль соёлоо орхино гэж айж, хүнтэй суухыг нэг их хүсдэггүй байлаа. Би айлын том нь, дүү нараа харж хандах ажил ихтэй. Аав геологи ангийн дарга, хөдөө хээр их явдаг болохоор эрчүүдийг аавтайгаа адилтгаж гэрийн бараа хардаггүй улс гэсэн буруу ойлголттой ч болчихсон байсан. Ер нь монгол эмэгтэй нөхөртөө хайртай гэдэг үгийг олон дахин хэлдэггүй байсан бололтой дог. Дуундаа ч “Өөрийнхөө гэрийг бариач ээ Өрхний чинь оосрыг татья” гэж дуулдаг.
ХБНСЮУ-ын ерөнхийлөгч Броз Тито гуайг 1968 оны хавар айлчлахад би цэцэг барьж угтаж байсан. Тэр дурсгалтай зураг манайд бий. Урт үстэй хүн ховор байсан болоод тухайн цагийн шалгуурт тэнцээд намайг сонгосон байх.

-“Хазгай газар ургадаг нь хайлаас модны жам юм
Хадмын гэрт очдог нь бүсгүй хүний заяа юм” гэж ардын дуунд гардаг. Бүсгүй хүн бүхэнд тохиодог хувь заяа. Тэгэхдээ сайн ханийг түшиж хадмын газар очно гэдэг ховорхон тохионо шүү?
-Ер нь бүсгүй хүн болж төрсний хамгийн дээд аз жаргал нь сайн хань нөхөртэй учирч, сайхан үр хүүхэдтэй болох л байх. Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Хайр гэдэг сайхан бүхний охь юм даа. Энэ охийг зөв нэрж чадвал орчлонд үл ханах жаргал болно. Буруу нэрвэл насан туршийн гуниг юм” гэж хэлсэн байдаг. Би тэр амсаж үл ханах жаргалыг эдэлж яваа хүн. Би тэр болгон хүнд заяадаггүй сайхан ханьтай учирсан азтай хүн. Энэ хорвоод дутуу зүйлгүй, элэг бүтэн, эрүүл саруул, сэтгэл амгалан амьдрана гэдэг бурхны бидэнд өгсөн хишиг юм гэж залбирч суудаг. Би Мөнхбаттай ханилснаар миний амьдралд аз жаргалтай давтагдашгүй мөч олон тохиосон. Амьдралын сайн сайхан нь ханийн жаргалд л байдаг. Жаргалын дээд сэтгэлийн амар гэдэг, ар гэрээ ариун дагшнаар авч явна гэдэг надад өгч байгаа эрхэм бэлэг юм. Миний хань намайг ер нь юугаар ч дутаагаагүй, ханийн буянаар хүний эдлээгүй, өмсч зүүгээгүйг хэрэглэж явсан, явна. Сайн хань хүнийг хөтлөөд явчихна. Зөв санаж, зөв зүйл бодож, зөв замаар явсны минь буян байх гэж бодож явдаг. Ханийнхаа буянаар олон сайхан хүнтэй танилцаж, ханийнхаа хамт ард түмэндээ хайрлуулан хүндлүүлж яваадаа бахархдаг. Мөнхбатад хүмүүс тун элгэмсэг хүндэтгэлтэй ханддаг. Тэр хэмжээгээр надад хандаж буй нь мэдрэгддэг юм.

-Хөөрхий аав ээж хоёр тань аварга цолтой бөх охиныг нь “эргүүлээд” байхад дүргүйцээгүй дээ. Олон охинтой айл нэг нь ч гэсэн сайн ханьтай болох нь гэж баярлаж суусан даа?
-Муу аав ээж хоёр минь юу гэж дургүйцэх вэ. Мөнхбат архи уудаггүй, тамхи татдаггүй, бас тэгээд алдар гавъяагаа нэгэнт өөрөө олчихсон байсан. Аав ээж хоёр “Охин минь битгий муухай аашлаад бай” гэдэгсэн. Мөнхбатыг Мехикогийн олимпийн их наадамд явахад нь аав ээж, бид бүгдээрээ цай уулгаж гаргаж өгч байсан. Харин зарим найз хүүхнүүд “Мөнхбаттай битгий суу, халамжтай нөхөр бидэнд хэрэгтэй. Энэ Мөнхбат чинь гэрийн бараа харахгүй, халамжгүй хүн” гэдэг байж билээ.

-Бөх хүний гэргий байна гэдэг бөхийн ёс жаягийг сахиж хүндэтгэхээс авахуулаад илүү үүрэг хариуцлага хүлээдэг гэж ахмад бөхчүүдийн гэргий нарын ярихыг сонсож явлаа. Аварга цолтой бөхийн гэргий болно гэдэг бүр ч илүү үүрэг хариуцлага оногдсон биз?
-Монгол үндэсний бөх гэдэг агуу юм. Ардын ёс заншлаас бөхчүүдэд маань жаахан юм уламжлагдаж ирсэн байдаг. Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх зэргийг ээжээсээ сурсан. Ээжийн минь аав Үйзэн гүний хошууны Дэнзэн гэж сайн барилддаг хүн байсан болохоор ээж маань бөхийн гэргий байх, ёс жаягийг хэрхэн сахидгийг бараг Мөнхбатын гэргий болох сургаар надад их ярьж хэлдэг байсан. Би ч анхааралтай сонсож байгаа хирнээ ичээд “За за бөх хүнтэй суутал хаа юм бэ” гээд гараад гүйчихнэ. Мөнхбат өөрөө ёс жаягийг гайхалтай сайхан сахидаг, надад сургадаг байсан. Эр нөхрөө яаж хүндлэхээс эхлээд зодог шуудгаа хаана тавих хүртэл энгийн хүнд үл анзаарагдам хирнээ тун нарийн ёс жаяг журамтай.
Бөхийг гэр бүлийнх нь хамт асар их хайр хүндлэл хүлээдэг, маш том хариуцлага дагалддаг. Манай ард түмэн үүх түүхтэй нь хайрладаг улс. Тэр их хайр хүндэтгэлийг дааж явах учиртай. Би хүүхдүүддээ “Та нар бөх хүний, аварга цолтой бөхийн хүүхдүүд гэдгийг ямагт санаж яваарай” гэж захидаг. Намайг Ө.Тамир гэхээсээ “Аваргын, Мөөеө аваргын гэргий” гэдэг болохоор ханийнхаа нэр хүндийг хайрлаж хүндлэж явахыг эрхэмлэдэг дээ.

-Бөхөө хайрлан хүндэлдэг ард түмэн нь Ж.Мөнхбат аваргыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Харин ямархуу өрхийн тэргүүн, хань, аав гэдгийг төдий л сайн мэдэхгүй байх?
-Хүмүүс Мөнхбатыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Барилдаж байхдаа аатай омголон юм шиг харагддаг болохоос өрөвч зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн шүү дээ. Ядарсан зүдэрсэн улсад тус болохыг хичээж явдаг хүн. Гавъяат тамирчин М.Хойлогдоржийг гэр бүлийн хүн нь нас барж амьдрал хүндхэн үед хэн ч харж хандахгүй байхад хувийн сургуульдаа авч ажиллуулж байсан гээд хөгшид, ядарсан зүдэрсэн хүмүүст тус дэм болж байсан нь олон.

Хүүхдүүддээ хэзээ ч гар хүрч үзээгүй, хир баргийн юмыг тоохгүй, тэглээ ингэлээ гээд үглээд байхгүй, маш уужуу тайван хүн. Арван гуравтай байхад нь өргөж авсан ээж нь Санхүүгийн сургууль төгсөхөд аав нь нас барж бага насандаа бас зовлон амссан, хөөрхий минь. Өөрийнх нь омголон танхи өссөн хүмүүжил ч нөлөөлсөн байх, одоо ч гэсэн хүүхдүүдтэйгээ их зөөлөн харьцдаг юм.
Надад бол халамж түшигтэй сайн хань, хүүхдүүддээ үлгэр дууриалалтай эцэг, сайн ч хүн, сайхан хүн. Ямар ч зүйлд ноён нуруутай ухаалаг ханддаг хүндээ. Харин тэр аа омог, үг хэл нь барилдааных нь тактик байсан байх.

-Аваргын ид аатай явсан үе. Хүүхдүүд бас ойрхон гарсныг хэлэх үү, таны үүрэг хариуцлага ч улам нэмэгдсэн. Ер нь алдартай хүмүүсийн ар тал ихэвчлэн хүсэл мөрөөдлөө золиослосон улс байх юм?
-Би мэс заслын эмч хүн. Төгсөөд клиникийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Зүрхний мэс засал ид хөгжиж байсан үе. Тэнд хожим хөдөлмөрийн баатар болсон, төрийн шагнал хүртсэн Р.Пүрэв гуай, академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар ажиллаж байж билээ. Би Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж явлаа. Оролдоод байвал нэг юманд хүрэх нь хүрэх л байсан биз. Залуу нас юм хойно ажилламаар, юм хиймээр зүрх сэтгэл бас цаанаасаа хөглөөд байдаг. Эмч хүн бусдыг гэрэлтүүлж, өөрөө сөнөдөг лаа шиг ажиллах ёстой байдаг.

Гэтэл Ж.Мөнхбатын ид аатай үе. Ард түмэн нөхрийг минь өв тэгш, сайн сайхан явуулахыг надаас хүсээд байдаг. Мэргэжлээрээ ажиллах уу, ар гэрээ даах уу гэсэн асуулт аяндаа гарч ирсэн. Ханийгаа ар гэр, үр хүүхдийнхээ төлөө өчүүхэн ч санаа зовохгүйгээр ар талыг даах шаардлага зүй ёсоор тавигдсан.
Хоёулаа цаг наргүй ажил гээд явчихвал энэ амьдрал, ар гэр, хүүхдийн хүмүүжил юу болох билээ. Тэгээд ар талаа даасан. Ханийгаа сайн сайхан явуулах гэж хүүхдүүдээ төлөв төвшин өсгөж хүмүүжүүлэхийн төлөө Ж.Мөнхбатынх гэдэг айлын ачааг үүрэлцэж өдийг хүрлээ. Үүнийхээ үр шимийг хүртэж явна.

-Таны саяын ярианаас үүдэн “Айлын өнгө, эр нөхрийн сүлд хийморь эхнэрээс л шалтгаалдаг” гэж УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын гэргий Д.Сэргэлэнгийн ярьсан санаанд орж ирж байна. Юутай үнэн үг вэ гэж бодогдож байж билээ?
-Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх зэргийг өтгөс буурлууд, аав ээж нар маань сургаж ирсэн. Миний ээж “Эмэгтэй хүн сайн ээж, сайхан хань, эзэгтэй, амьдралын хамгийн сайн хөтөч байх ёстой. Өөрийгөө, нөхрийгөө, хүүхдүүдээ сайн сайхан амьдрал руу хөтөлж явах нь гагцхүү эмэгтэй хүнээс шалтгаална” гэж сургадаг байсан. Манай монголчуудын өрх гэрийн тэргүүний хэлсэн үг тэр гэр бүлийн дотор хууль байх ёстой гэсэн бичигдээгүй зарчим ч бий. Ер нь эмэгтэй хүн эр нөхрөө хичнээн их хүндэлснээр тэр хирээрээ сэтгэлээр баян тансаг явдаг юм.
Надад ч, Мөнхбатад ч бие биенээ хардах, харамлах явдал тохиож байгаагүй. Бид хоёрын өсөх багаас олж авсан хүмүүжил маань ч энэ байх. Харин миний хань ийм сайхан хүн гэж улам хайрлах бахархах сэтгэл төрдөг юм.

-Бөхчүүдийн гэргий нарт даваа унааны үнэ цэн илүү ойрхон байдаг болохоор бөх үзэж суухдаа сэтгэл догдолж байх шиг харагддаг. Аваргын барилдахыг үзэж суухдаа таны сэтгэл догдолдог байв уу?
-Тэр болгон барилдааныг нь үзээд байж чаддаггүй юм. Баяр наадам, цагаан сарын барилдааныг үзнэ. Залуу байхад нь нэг их тоодоггүй байсан. Харин Х.Баянмөнхтэйгээ барилдахад сэтгэл догдлож үзнэ шүү дээ. Үзэгчдийг чилээлээ гэж дээрээс хэлдэг байсан болохоос ард түмэн энэ хоёрын барилдахыг огт чилэлгүй сууж үздэг байсан. Нас ахиад ирэхээр сэтгэл зовдог болдог юм байна. Өвгөний минь биеийн эрүүл мэнд тийм сайнгүй. Хөлийн шөрмөс суналттай, гар, хөл, хавирга бэртэж бороолсон гээд гэмтээгүй эрхтэн байхгүй. Аарцгаа хүртэл хадуулсан. Бие нь эмгэг согогтой болохоор бэртэж хэмхэрчихвий гэж санаа зовдог болох юм.
Гадаадад олон улсын уралдаан тэмцээнд явахад нь яах бол гэж чих тавин чагнаж суудаг. Зөвхөн хувь хүний төдийгүй улс орны маань нэр төртэй холбоотой болохоор илүү сэтгэл догдолж хүлээдэг юм.
Мөнхбат баяр наадмын тавын даваа эхлэхийн өмнө гэртээ ирээд 20 орчим минут нам унтчихна. Яаж ингэж унтаж чадаж байна гэж бодохоос сэтгэл гэгэлзээд тогтож сууж болдоггүй юм. Том тэмцээний өмнө өөрийгөө бэлтгэх хувь хүний зөвхөн өөрийн гэсэн бэлтгэл, биологийн болон сэтгэл зүйн зохицол жолоодлого байдаг байх.

-Ууган хүүгээ төрүүлж үрийнхээ зулайг үнэрлэж, дууг сонсож ээж болсон баярт мөчийг эргэн дурсаж яриагаа үргэлжлүүлье?
-Ууган хүү Батхуяг минь 1969 онд төрсөн. Эх хүн болж анхны үрийн зулайг үнэрлэх, дууг сонсох тэр мөчийг үгээр илэрхийлж, үзгээр бичихийн аргагүй жаргал байдаг. Үр хүүхэдтэй болох хүний амьдралд баяр баясгаланг бэлэглэж амьдралыг утга учиртай болгодог. Хэний төлөө амьдарч, юуны төлөө зүтгэж яваагаа илүү ухаардаг юм билээ.

Мөнхбат том хүүгээ төрөхөд жигтэйхэн баярлаж байсан юм. Хүү гарна гэж ярих. Намайг төрөхийг дөхүүлээд жаал жуул юм бэлдэж ирэхээр хөдөө явсан. Гэтэл би тэр хойгуур нь төрчихсөн. Манай хүний унаа нь саатаад ээж рүү утсаар ярьж “Тамирын бие яаж байна” гэж асуухад нь ээж “Төрчихсөн, хүү гарсан” гэхэд итгэхгүй байсан гэдэг. Өөрөө их хүсч явсан болохоор итгэж чадахгүй байсан биз. Тэгээд намайг эмнэлгээс гарахад хүүгээ эв хавгүй тэвэрчихсэн зогссон нь сэтгэлд тодхон үлдэж дээ.
Том охин Батцэрэн 1971 онд, дунд охин Батгэрэл 1977 онд, бага охин Баасанжаргал 1982 онд, отгон хүү Даваажаргал 1985 онд төрсөн. Хүүхдүүдийг муу ээж минь өсгөлцөж өгч их тус болсон доо. Хүүхдүүд минь бүгд хань ижилтэй, үр хүүхэдтэй, ажил төрөлтэй, сайн сайхан явна. Монголчууд бидний ярьдгаар “Эцгийнх нь үйл хэрэг үр хүүхдэд нь” гэдэг”. Улс орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуусгаж ясныхаа хөлс, тосыг дуслуулж явсан аавынх нь буян заяа түшдэг биз.

-Та нэг ярилцлагадаа “Би та нарын өчнөөн жил ажиллаад аваагүй одонг зүгээр суугаад зүүчихлээ” гэж хуучилсан байдаг. Бал даргын, Батмөнх даргын хэмээх “Алдарт эх”-ийн одонг зүүлгэсэн хүү тань насны намартай золгосон аав ээж хоёртоо жаргалын дээдийг эдлүүлж байна даа?
-Тийм ээ, найз нөхөд, хамт төгссөн эмч нар “Чи сайхан юм аа, бүх юм бэлэн” гэхэд “Би хүүхэд төрүүлэх ажил хийж байна. Та нарын өчнөөн жил ажиллаад аваагүй Бал дарга, Батмөнх даргын одонг зүгээр суугаад зүүчихлээ” гэж наргиан болгодог юм. Гэтэл тэр наргиан болгож хэлж байсан одонгийн минь хүү Даваажаргал бөх болж Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч сорьж эрхэм сайхан цолуудыг ээлж дараалан хүртэж аав ээж, ах эгч, хамаатан саднаар зогсохгүй ард түмнээ баярлуулж яваад их баяртай байна. Түмэн олны минь буян хишиг. Миний хүүгийн төлөө сүүн цацал өргөж ерөөл тавьж суудаг ард түмний минь сайхан сэтгэлийн ач. “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Өглөөний нарыг нард бүү бод” гэж аав ээжийн бага залууд хэлж байсан сургамжит үгс бас бодогдож байдаг юм.

-Даваажаргал “Би айлын отгон хүү болохоор эрхдүү өссөн, тэгэхдээ зөв эрх шүү” гэж ярьж байж билээ?
-Миний хүү аав ээждээ, ах эгч, эмээ өвөөдөө эрхэлж өссөн. Хүүгээ аль болох эрүүл чийрэг өсгөхийг бодож хөхөө хөхүүлж, эрүүл агаарт байлгахыг хичээж өсгөсөн. Их сэргэлэн цовоо, ухаалаг хүүхэд байсан. Хүүхэд насны гэнэн томоогүй зан байдаг ч аав ээжийгээ хэзээ ч зовоож байгаагүй. Багаасаа л аавынхаа өврөөс салахгүй, гурван настайгаасаа аавыгаа дагаж заал танхимын барилдаан үзэж, энд тэндхийн наадамд очиж, баяр наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхийн ногоон дэвжээнд өссөн хүүхэд. Аавынхаа өрөвч зөөлөн сэтгэлийг өвлөсөн, зөв хүмүүжилтэй, зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Бид нэг жил долдугаар сарын эхээр хөдөө явлаа. Хүү минь хаанаас ч олсон юм бэ, ангирын дэгдээхэйг аав ээжтэй нь уулзуулна гээд бариад ороод ирдэг юм.

Орой болчихсон учир маргааш аав ээжтэй нь уулзуулахаар болов. Маргааш нь аавтайгаа хамт явж дэгдээхэйг замын хажууд тавитал хоёр ангир тосч буугаад дагуулаад явчихсан гэдэг. Тэгсэн Даваажаргал “Энэ муу дэгдээхэйг аав ээжтэй нь уулзуулах гэж бодоод нойргүй хонолоо. Одоо нэг сайхан амарлаа” гэж байсан. Бас нэг удаа Чойрын наадам үзээд буцахад бидэнтэй хамт явсан хүүхдүүдээ дагуулсан эмээ нийтийн вагонд, бид купенд суутал манай Даваажаргал “Эмээтэй хамт явна, энд авчир” гэсээр эмээг хүүхдүүдтэй нь купенд авчирч хамт явж байж билээ. Тэгэхэд хүмүүс хүүг минь эрэгтэй хүүхэд гэхэд яасан өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд вэ гэж байсан. Ингэж сайхан санаж явсан, явдаг болохоор хүүгийн минь ажил үйлс бүтэж байна гэж боддог юм.

-Хүү төрвөл бөх болоорой гэхээс дарга болоорой гэж ерөөдөггүй. Бага хүү тань бөх болж, арлын оронд сүмогийн дэвжээг эзэгнэж аавынх нь нар ёстой нэг гарч байгаа даа?
-Тийм ээ Мөнхбатын, ер нь бөх хүний сэтгэлдээ тээж явдаг бодол ч энэ байх. Том хүүгээ ч бас харж байсан. Баяр наадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэж явсан. Өөрөө сонирхолгүй, бид ч их шахаж шаардаагүй. Мөнхбат харин бага хүүгээ бөх болно гэж ярьдаг байсан. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан гээд олон бөх аав ээжийнхээ 37-ны жилээс хойш нас тогтсон үед гарсан болохоор бага хүүдээ илүү итгэл хүлээлгэдэг байсан байх.

Бөх хүнд хүүгээ барилдаж байгааг харахаас илүү жаргал байдаггүй байх шүү. Д.Дамдин аварга хэдий бодь хүн ч гэсэн хүү Д.Баяраагаа барилдахыг харж суухдаа сэтгэл нь хөдөлж байгаа нь мэдрэгддэг юм. Хүү хүргэн хоёрыгоо барилдахыг харж суугаа Баянаа аваргыг хараад ардын төрийнхөө баяр наадамд тэр олон жил түрүүлэхдээ ч, дэлхийн аваргын алдрыг хүртэхдээ ч ингэж баярлаагүй болов уу гэж бодогдох үе гардаг. Манай Мөнхбат Д.Дамдин аварга шиг бодь хүн ч гэсэн хүүгээ сүмогийн дэвжээнд хүч үзэж байгааг харж суухдаа үнэхээр сэтгэлийн жаргал эдэлж, аваргын алдрыг хүртэхэд нь баярын нулимс унагадаг юм.

-Аав ээжийн хайртай хүү Монгол, Япон хоёр орны ард түмний хайртай хүү болчихлоо. Та хоёр өөрийн эрхгүй хүүгээрээ бахархахгүй байхын аргагүй юм. Та аваргын гэргий байсан бол одоо аварга хүүгийн ээж боллоо. Ховорхон тохиох хувь зохиол шүү?

-Хүүгээрээ бахархахын зэрэгцээ эх хүний сэтгэлд үр хүүхэд нь үргэлж нялх юм шиг санагдаж байх юм. Хүү жюүрёод дэвшин барилдах болж, сэкитори цолтой бөх болсон ёслолд аав ээж хоёрыгоо урьж оролцуулж, амьдрал ахуйгаа үзүүлсэн. Хүүгээ тэр үед бэлтгэл хийж байгааг анх хараад ямар хатуу бэрхийг туулж өнөөдрийн амжилтад хүрснийг бие сэтгэлээрээ мэдэрч халширч суусан. Энэ бүхнийг үзээд би “Миний хүүгийн нас бага, чиний яс гэж мөгөөрс шүү, жюүрёодоо хэдэн жил барилдвал яасан юм бэ” гэхэд хүү “Ээж ээ! Яаж тэгж болдог юм бэ, худлаа барилдаж болохгүй шүү дээ” гэж байсан. Миний хүүдээ ингэж хэлж байгаа маань хүүгээ хайрласандаа тэр. Хүүгээ 160–170 кг жинтэй бөхчүүдтэй барилдахад хэцүү санагдах үе гарна шүү.

Хүүдээ тэгэхэд “Усыг нь уувал ёсыг нь дага”. Японы хүн хичнээн өндөр алдартай болно төдий чинээ даруухан бай гэсэн утгыг агуулсан “Боловсорч гүйцсэн тариан түрүү бөгтөр байдаг” гэдэг сургаалыг ямагт санаж яварай гэж захиж байсан даа.

-Дээхэн үед нэгэн сэтгүүлчийн Бат-Эрдэнэ аваргыг хэн залгамжлах бол гэсэн асуултад та “Аваргын хүү аварга болбол ард түмний сэтгэлд илүү ойрхон, омог төгөлдөр бууна” гэж хариулж байсан. Н.Жамьян аваргын зээ Өсөхбаярыг аварга болоход ард түмэн үнэхээр баярлаж хүлээж авсан шүү?
-Аваргын хүү аварга болбол ард түмэн их л баярлах байх. Б.Гантогтох ч юм уу, Г.Өсөхбаяр ч юм уу нэг нь гараад ирвэл их л ойрхон омог төгөлдөр бууна даа гэж өөрийн бодлыг хэлж байсан. Х.Баянмөнх аваргын хүргэн А.Сүхбатыг, Н.Жамьян аваргын зээ Г.Өсөхбаярыг, Д.Долгорсүрэн зааны хүү Д.Сумьяабазарыг аварга болоход ард түмэн үнэхээр их баярлаж билээ. Аваргын хүү, бөхийн хүү гэдгээрээ удам дамжиж аварга бөх төрж байгаараа ард түмний сэтгэлд илүү ойрхон байдаг байх.

-Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёр аваргын харилцааны талаар хэвлэлд янз бүрээр л бичдэг. Баянмөнх аварга хүү Даваажаргалын тань озэки цолны найран дээр их сайхан үг хэлж байсан. Энэ тухай Мөнхбат аваргаас асуухад аварга “Баянаа бид хоёр ардын төрийнхөө баяр наадмаар түрүүлэхсэн гэж бие биенээ хурцалж байсан нь барилдааны тэмцэл юм. Түүнийг бөхийн зарим хорхойтнууд дэвэргэж хов живийн хутгуур болгодог. Муу үг модон улаатай гэдэг бузар цус л даа” гэж байсансан?
-”Хоёр Мөнх” ард түмний хайртай аваргууд, хэзээ ч бие биедээ бууж өгч байгаагүй, үнэхээр цагийг эзэлсэн ясны тамирчин улс. Тухайн үед тэр хоёр гадаадад тэмцээнд явах гэж байсан. Гэтэл манай том хүү шарлаад эмнэлэгт хэвтэж байхад Баянмөнх аварга хүү бид хоёрыг эргэж, өрөөнд орж ирж хүүгийн минь биеийг асууж, чин сэтгэлийн сайхан үг хэлээд явж байсан юм. Дэлхийн том тэмцээнд явах гэж байгаа тамирчин хүн сэжиглэж цээрлэх нь битгий хэл халдвартын тасагт орж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ. Би их баярлаж л байсан.

Мөнхбат, Баянмөнх хоёрын дунд хувь хүнийхээ зүгээс биенээ хүлээн зөвшөөрдөггүй юм байдаг л байх. Хүмүүсийн ярьдаг, бичдэгээр тэр хоёр тэгтлээ хагаралдаж, бутарчихсан улс биш шүү. Тамирчин хүний ёс зүй, хүнлэг сайхан сэтгэл хоёуланд нь өв тэгш байдаг гэдгийг би сайн мэднэ. Одоо ч гэсэн хэн хэнийхээрээ орж гарах, ярьж хөөрөх нь байдаг л юм.
Хэдэн жилийн өмнө дөө, Баянаа нэг залуу бөхөд унаж байна. Мөнхбат ганцаараа телевизээр бөх үзэж сууснаа нүдэнд нь нулимс цийлэгнэн “аргагүй хүчинд автагдах гэдэг хэцүү юм” гэж амандаа сулхан хэлж байхыг би харж, сонсож байсан. Юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм харамссан, хайрласан, гунигтай өнгө тэнд байхыг би мэдэрсэн.

Мөнхбат наадмаар нэгийн даваанд цэргийн хүүхдэд унахад Баянмөнх аварга “Би үнэхээр эвгүй байдалд орсон. Мөнхбат аваргыг унахыг хараад бөхийнхөө дэвжээн дээр анх удаа айсан. Би өөр хүнтэй барилдаж явтал нүдний буланд Мөнхбат аваргатай адилхан хүн унах шиг болоход зог тусаад хартал аварга босч ирж байсан. Тэгэхэд би их эвгүй байдалд орж итгэл алдарч, учраа бөхөө арай гэж л давсан” гэж өгүүлсэн байдаг. Төрийн наадмын зүлэг ногоон дэвжээг ханзартал ноцолдож, арсалдаж явсан хоёр. Гэтэл цагийн эрхээр элэгдэнэ гэж байх юм даа. Өөр би юу хэлэх вэ дээ.

-Мөнхбат аварга “Туждаа хамт явах юм сан” гэдэг дуу манай Ө.Тамирын сүлд дуу гэж байсан. Нээрэн л та хоёр туждаа хамт явж нэгэн насныхаа амьдралыг элээж байна?
-Хайр бол насны эцэст хорвоогийн жамыг зөв таньсан гэгээн ухаарал болдог аж. Бие биенээ хайрлана гэдэг үгээр илэрхийлж боломгүй нандин ариун юм. Дулаан бүлээн хайргүйгээр орчлонг төсөөлөхийн аргагүй. Олон жил ханилж амьдраад ирэхээр аяндаа нэгэн биеийн тал, залуудаа эр эм, өтөлсөн хойноо хоёр биендээ аав ээж нь болдог юм байна.

Бурхны авралаар, сайн ханийн буянаар би гачигдах дутагдахын зовлонг амсалгүй сэтгэл хангалуун амьдарч насныхаа намартайгаа золгож байна. Хувь тавиландаа, аав ээжийнхээ буян заяанд, ард түмний хайр хүндэтгэлд залбирч явахаас өөр яах билээ. Хүний хүсэл хязгааргүй, амьдрал төгсгөлгүй гэдэг. Амьдралын минь хамгийн сайн сайхан одоо урд байгаасай, үр хүүхэд, ач зээ нарынхаа сайн сайхан явахыг харах амьдралын баяр бахдал одоо л эхэлж байна гэж бодож хүсч байна.

Ярилцлагын төгсгөлд дайх үг
Аваргын гэргийтэй удтал ярилцаж байхад үнэхээр үзэсгэлэн гоо, нас намба хосолсон, ухаалаг даруу, илэн далангүй яриа хөөрөөтэй эмэгтэй болох нь мэдрэгдэж, аргагүй л бурхан энэ хоёрыг учруулжээ гэж өөрийн эрхгүй бодогдож суусансан. Аваргын амжилт бүтээл бүхэнд гэргийнх нь бүлээн дулаан хайр шингээстэй байдаг. Аварга маань энэ бүлээн дулаан хайргүйгээр өдий хэрийн амжилтад хүрээ ч бил үү.

Аваргын энэ их буян заяаг түшиж, насан туршийнх нь хань болж, тогоог нь барьж, цайг нь дээжилж сууна гэдэг хэн бүхэнд тохиохгүй их хувь зохиол юм. “Аварга аваргаараа төрдөг” гэж Ж.Мөнхбат аварга өөрөө ярих. Аваргын гэргий ч аваргын гэргийгээрээ төрдөг байх. Ж.Мөнхбат, Ө.Тамир хоёр буян заяа, амны хишигтэй улс юм. Буянтай улсад бурхан сайн хань заяадаг гэдэг үнэн ажээ.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Bibby » Thu Dec 06, 2007 9:32 pm

Хакурозан: Би Ама шиг сайн бөх болохыг хүсч байна


Оросын сумоч Хакурозаны нэгэн сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Image-Та Кюшёо башёгийн талаар юу гэж бодож байна?
-Миний бэртэл эдгээгүй байгаа тул харьцангуй хүнд байлаа. Би бүр сонирхогчдын сумод байхдаа зүүн хөлний өвдгөө гэмтээсэн. Үүнээс хойш зарим нэг асуудлууд гарч ирсэн. Тодорхой хугацаанд би гэмтлээ хөлөө харьцангуй гайгүй болгосон байсан юм. Харин өнгөрсөн жилийн тав дугаар сард бэлтгэлийн үеэр тэгэхэд озэки цолтой байсан Хакухотой барилдаж байгаад өөр гэмтэл авсан. Тэгээд наймдугаар сард хагалгаанд орсон. Харамсалтай нь зүүн хөлний бэртэл бүрэн эдгээгүй тул баруун хөлөнд ачаалал их ирсэн. Ингэснээр баруун хөлний булчин гэмтсэн.

Ер нь сүүлийн хэдэн сар өвдөг, нурууны гэмтлүүдээс болоод сайн бэлтгэл хийж чадаагүй. Бэлтгэл сайн хийгээгүй бол тэмцээний амжилтад муугаар нөлөөлдөг. Сумо бол их мэдрэмж шаардсан спорт. Тачиа хийснээс дараах хэсэг нь цэвэр мэдрэмж, инстинктийн асуудал байдаг. Маэгаширагийн 12-оос босч барилдсан. Ядахнаа хоёрхон долоо хоног бэлтгэл хийчихсэн бол урам зоригоо олоод авчихсан байх байлаа. Гэхдээ би энэ башёд бүх хүчээ дайчилж барилдсан. Харин үзэгчид, эх орныхноо баярлуулж чадаагүйдээ харамсаж байна.
Би үзэгчиддээ сайхан сонирхолтой сайхан барилдаан үзүүлэхийг хүсч байна. Үүнийгээ ирэх оны эхний башёд заавал ч үгүй харуулах болно.

-Та ирэх сарын барилдаанд бэртэл чинь хэр нөлөөлөх бол?
-Миний эрүүл мэнд сайжирч байгаа. Хамгийн гол нь ухаантай барилдах хэрэгтэй. Ямар нэг зүйл өвдвөл өөр аргаар барилдах болно.

-Рохогийн сэтгэл бас ийм байгаа юу?

-Тийм ээ. Энэ башёд Рохо 10 давсан. Гэхдээ бараг ихэнхийг нь хатакикоми мэхээр ялсан. Бид хоёр хоёулаа бэртэлтэй байсан. Харин энэ үеэр олон бөх үнэхээр сайжирсан байна. Одоо хүн болгон л Амаг магтаж байна. Ама техник сайтай, хүчтэй сайн бөх. Одоо бид хоёр ч түүн шиг сайн болох болно. Ер нь бэлтгэл сайн хийх тусам бие хөнгөрөөд ирдэг. Бид бүр өдөрт 100 удаа барилдаж бэлтгэлээ хангадаг байсан үе бий. Дараагийн башёгоос эхлэн бид хоёр маш сайн барилдах болно.

-Токицүке дэвжээнд болсон золгүй явдлын талаар?

-Би энэ талаар сонсоод их гайхсан. Яаж хүүхдийн толгой руу шилээр цохиж чадаж байна аа? Ер нь залуу тамирчдыг ингэж зодож огт болохгүй. Энэ чинь хүүхдүүд шүү дээ. Сумо бол өөр ертөнц шүү дээ. 15-16 настай хүүхдүүдийн хувьд их хэцүү байдаг. Тэдэнд маш их хориг тавьдаг. Аяга таваг угаах, юм худалдан авах гээд гарын доорх бүх л зүйлийг хийлгэдэг. Харин дэлгүүрээс буруу зүйл авсных нь ч юм уу, сургуулиас зугтсаных нь төлөө зодож болохгүй. Манай клубт л гэхэд эхний гурван сарын турш огт бэлтгэл хийдэггүй. Зөвхөн зараалд явдаг. Дараа нь хоорондоо барилддаг. Энэ байдал бүтэн жил гаруй үргэлжилсний дараа л шалгуурууд эхэлдэг.


-Олон сурагч сургуулиас зугтдаг уу? Ямар шалгаанаар зугтдаг юм бол?

-Бараг тал хувь нь. Энэ бол хаалттай ертөнц. Тэдний амьдралыг цаанаас нь зохицуулдаг. Залуу сумочид ахмадуудын хэлсэн бүх д зүйлийг хийдэг. Хаашаа ч явж болохгүй. Гар утастай байж болохгүй. Тоглоом тоглож бүр ч болохгүй. Энэ мэт зүйлсээс хамаарч хүүхдүүд зугтдаг.

-Анх сумод орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг гэж сонссон...
-Тийм ээ. Бараг тал хувь нь бага орлоготой гэр бүлээс гаралтай байдаг. Тэдний хувьд амжилтад хүрэх, алдартай болох, өөрийгөө таниулах зорилгоор сумод хөл тавьдаг.

-Ояката залуу сумочдыг бэлдсэнийхээ төлөө мөнгө авдаг уу?

-Тийм ээ. Сумогийн холбооноос ойролцоогоор 1000 ам.доллар авдаг. Гэхдээ секитори зэрэгтэй бөхчүүдээс авдаг.

-Шийтгэлийн талаар ярихгүй юу?
-Маш чанга дүрэм журам байдаг. Хэзээ ч толгой руу цохиж болохгүй. Харин хулсан саваагаар зөвхөн өгзөг рүү л цохиж болно. Шийтгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Жишээ нь, бэлтгэлийн үеэр барилдаан гаргахгүй, зүгээр л оронцоглож байвал шийтгэнэ. Ингэж бэлтгэл хийвэл хэзээ ч хүчтэй болохгүй. Бэлтгэлийн үеэр унтсан бол 500 удаа суниах, 3-4 мянган удаа босч суулгах зэрэг шийтгэл оноодог. Гэхдээ бүр босч чадахаа байтал нь шийтгэдэггүй. Миний бодлоор хамгийн хүнд шийтгэл нь долоо хоногийн турш түгжигдэх. Би ганцхан удаа сурагчаа модоор өгзөг, нуруу руу нь зодож байсныг харсан. Тэр мөнгө хулгайлсан хэргээр ингэж шийтгүүлсэн юм. Ийм төрлийн буруу зүйл хийсэн хүмүүст их хүнд шийтгэл оноодог.

-Оякатагаас өөр хүн шийтгэл оноох эрхтэй юу?
-Хэдийгээр сэкитори болоогүй ч 10-15 жилийн турш сумогоор хичээллэсэн ахмад сурагчдаас бүрдсэн тийм эрх бүхий хүмүүс байдаг. Түүнчлэн ариун цэвэр, эмх замбарааг хариуцсан сурагчид бий. Гэхдээ тэд сурагчид шийтгэл оноохоосоо өмнө заавал сэкитори цолтой бөхд учир явдлыг тайлбарлах үүрэгтэй.

-Таны хувьд анх сумод ороод ийм зүйлтэй учирч байв уу?
-Шийтгүүлээд босч суух дасгал анх хийсний дараа хөл мод шиг хөдөлгөөнгүй болчихдог байсан. Намайг зодолдуулж, суниалгах зэргээр шийтгэж байсан. Энэ үед миний толгойд намайг гадаадын хүн болохоор ингэж байна гэсэн бодол орж ирдэг байсан. Гэхдээ ийм шийтгэлүүд нь зөвхөн намайг л хүчтэй болгох гэсэн зорилготой байдаг гэдгийг ойлгосон юм.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Bibby » Thu Feb 28, 2008 3:21 am

Кёкүшюзан Д.Батбаяр: Эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа нь үнэн ч арай салчихаагүй байнаImage
-Сар шинийн мэнд Кёкүшюзан. Та сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ. Өнгөрсөн жил их сайхан жил болсон, энэ жил ч тийм байх болов уу гэж бодож байна. Цагаан сараа Японд өнгөрүүллээ. Хүүхдүүд, ээжтэйгээ сар шинээ гаргачихаад өчигдөр ирлээ. Япончууд цагаан сар тэмдэглэдэггүй. Битүүний орой Хакухо М.Даваажаргалтай хоёулхнаа баахан бууз идэж битүүрлээ. Маргааш нь тэнд сурдаг Монгол оюутнууд, мэдээж сумочидтойгоо шинэлсэн. Би чинь өөрөө оюутан хүн шүү дээ. Их сайхан цагаан сар болсон.

-Та чинь сүүлийн жилүүдэд эх орондоо бараг цагаан сарыг өнгөрүүлээгүй байх шүү?
-18 жил Монголд цагаан сар гаргасан, 16 жил Японд өнгөрүүлсэн байна. Энэ жил эх орондоо цагаан сар гаргая гэж бодож байсан ч ээж, хүүхдүуд тэнд байсан болохоор яалт ч үгүй тэнд шинэллээ. Дүү нар, хөгшид тэнд байгаа болохоор би энд ганцаараа байгаад яахав. Хүүхдүүд нэг хэсэг Сингапурт сурч байгаад сая Монголдоо ирээд Япон сургуульд оруулчихаад байна. Эх хэлийг нь багад нь зааж сургая гэж бодоод. Цагаан сараар амарч байсан болохоор Японд байж таарсан юм.

-Цагаан сар гэснээс таны уясан морь өнгөрсөн жил айрагдаж таны нууц авьяас гэнэт илэрсэн. Хаанаас "халдварласан" хобби вэ?
-Хүн болгон л морь бэлэглэх юм. Найз нөхөд уруу татсан. Монголын алдартай уяачдаас надад морь өгөөгүй уяач байхгүй. Бүгд хурдаа бэлэглэдэг. Тэгсээр тоогоо алдсан ш дээ. Би яг таг тоог нь мэдэхгүй, хоёр, гурван зуу гарчихсан байгаа байх гэж бодож байна. Онон уяач, Даваахүү уяач, сая Билэгдэмбэрэл, Цандэлэг уяач хурд өглөө. Сумод барилдаж байсан олон жилүүдэд наадам дандаа барилдааны үеэр давхацдаг байсан. Нэг сайхан дэлгэр зун Монголынхоо тал дээр морь уяад, дээл өмсөөд, гэр бариад сайхан наадах юм сан гэж боддог байсан. Барилдъя ч гэж боддог байсан. Тэгээд юу ч гэсэн хийморио бодоод морио эхэлж 'уясан. Билэгдэмбэрэл найз маань бэлэглэсэн соёолон насны морийг сойж уралдуулсан чинь өмнө нь 40, 50-д ирдэг байсан хурд чинь тавд давхисан. Их ч билэгшээсэн. Тэрнээс нэг их айхтар моринд орчихсон хүн биш.

-Тэгвэл нэг мөрөөдлөө биелүүлчихэж. Үндэснийхээ бөхөд зодоглох уу?
-Ноднин жил барилдах санаатай байсан ч амжаагүй. Энэ жил барилдвал барилдчихъя гэж бодож байгаа. Яг шийдээгүй байна. Бэлтгэл энэ тэр байхгүй. Сүхбат аваргын шинээр нээсэн сургуулийн дэвжээн дээр очиж бэлтгэл хийе гэсэн бодол байгаа.

-Үндэсний бөхөд та өөрийгөө хэр амжилт гаргана гэж бодож байгаа вэ?
-Миний хувьд нэг их амжилт гаргана гэж бодохгүй байгаа. Сумо барилдаж байгаад ийм барилдаанд амжилт нэг их үзүүлэхгүй биз ээ. Амжилт гаргаж, цол авах нь миний хувьд чухал биш. Гол нь нэгийн даваанд гараад наадмынхаа зүлэг ногоон дэвжээнд гарах чухал. Улсын начин эсвэл заан цолоор би юу хийхэв дээ. Тэр чухал биш. Аягүй бол нэг начин хийчихвэл мөнгө өгөөд ингэчихлээ гэх биз. Хүмүүсийн сэтгэхүй хэцүү шүү дээ.

-Та зодгоо тайлаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Эргээд бодоход арай эрт зодгоо тайлчихсан юм шиг санагдах юм уу? Сумогийн дэвжээ, дасгал бэлтгэл, Япон орныг үгүйлнэ биз дээ?
-Миний хувьд харин ч нэг жилийн өмнө тайлъя гэж бодож байсан. Сумо чинь мэргэжлийн спорт учраас 28-30 насанд ихэнхи нь зодгоо тайлдаг. Үгүйлээд байх нь ч юу юм, олон сайхан дүү нар амжилттай барилдаж байна. Тэднээрээ бахархана, очиж үзнэ, дэмжинэ. Японы мэргэжлийн сумод 800 гаруй бөх харьяалагддаг юм. Тэднээс 60-аад гадаадын бөх байдгаас 40-өөд нь Монгол сумочид. Эдний талаас ихэнхи нь миний гараас нь хөтөлж сумод оруулсан бөхчүүд байгаа. Тэд бүгд ярьж байна, уулзлаа. Бүгд сайхан ч барилдаж байна. Японд байгаа найз нөхөд, бизнесийн хамтрагчид, урьд өмнө нь ажиллаж байсан хүмүүс, сумочид гээд хүрээлэл өргөн. Эргээд бодоход сумод 20, бусад Японы сургуулиудад нийт 400-гаад оюутан Монголоос явуулсан байдаг юм. Японд яваад очиход тосоод л авна, буудал энэ тэр гэх ямар ч шаардлагагүй. Сайхан л даа. Японоо, сумогоо хааяа зүүдэлдэг л юм.

-Таны зодог тайлсныг одоо хүртэл янз бүрээр тайлбарладаг. Зарим нь гэр бүлийн асуудалтай холбоотой гэж байхад зарим нь якуза нарт дарамтлуулсанаас үүдэлтэй гэж ч тайлбарлах юм?
-Зодгоо тайлмагц л янз бүрийн таамгууд бичиж эхэлсэн. Улс төрд хүч үзэх гэж байна, якуза нарт дарамтлуулсан гэх мэтээр олон хувилбар дэвшүүлсэн. Энэ бүхэн хэвийн үзэгдэл л дээ. Үнэндээ надад таниад байх мафиуд ч байхгүй. Манай сургуулийн гаражийг машин энэ тэр мөргөсөн гэж нэг хэсэг шуугисан. Энэ бол намайг зодгоо тайлсны дараа болсон явдал. Японы хэвлэлүүд мөн Америк руу гарч амьдрах гэж байгаа бас зүрх нь муудаад биеийн байдлаас болж зодгоо тайлж байгаа ч гэж бичсэн. Энэ нь зодгоо тайлсны дараа жингээ хасахын тулд хэрхэн диет барих вэ гэж эмчээс зөвлөгөө авчихснаас үүдэлтэй яриа байсан. Яг үнэндээ бол олон жил сумод барилдлаа, одоо эх орондоо ирж дараа, дараагийн ажлаа бодъё гэж бодсоных. Нас залуу байна, ард амьдрал байна. Эртхэн ажил, бизнес рүүгээ оръё гэж бодсон. Гэхдээ дээд зиндаанаасаа унаагүй, том бэртэл аваагүй, хамгийн олон рекорд өөрөөр хэлбэл унахгүйгээр маакүши зиндаандаа удаан байсан рекордтойгоор зодгоо тайлсан нь бахархууштай.

-Зодгоо тайлсан Кёкүшюзаныг олон хүмүүс цаашид юу хийх бол гэж сонирхож байгаа нь лав. Улс төрд хүч үзэх төлөвлөгөө бий юу?
-Улс төрд хүч үзнэ гээд яг тогтчихсон ч юм алга. Би улс төрд балчирдана шүү дээ. "Кёкүшюзан хөгжил сан" жижигхэн компани. Гэхдээ бас орохгүй гэх газаргүй. Товчхондоо үгүй гэхээр тийм биш, тийм гэхээр үгүй биш. Одоохондоо сургууль соёлдоо сурах хэрэгтэй байна. Цаашдаа яг ингэнэ, тэгнэ гээд яг таг төлөвлөчихсөн юм алга, зөв урсгалаараа явна даа.

-Таныг сумочид дундаа Хакухо М.Даваажаргалтай ойр дотно байдгийг мэдэх юм. Хакухог Японы хүргэн болоход Монголын ард түмэн маш их дургүйцсэн. Хэдийгээр хувь хүний асуудал боловч нөгөө талаар Монголын ард түмний өмч шахуу болсон ген харийнх боллоо гээд одоо ч таатай ханддаггүй. Түүнтэй ойр дотно байдаг таны хувьд энэ сонголтыг нь яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүс тэгж ярьдаг юм. Мэдэхгүй улс тэгж ярих нь ч аргагүй. Үнэндээ бол энэ хувь хүний амьдрал, өөрөө сонголтоо хийнэ. Хэнд хайртай түүнтэйгээ сууна шүү дээ. Тиймээс би хамгийн их дэмжсэн хүний нэг. Хакухо хамгийн түрүүнд надад хэлж байсан. Мөөеө аваргад хүртэл анх надаар хэлүүлж байсан. Би хувьдаа дуртай, дургүй нэг Монгол охинтой сууж байснаас үнэхээр хайртай л юм бол суу, буруудах юм байхгүй, гэж зөвлөөд, тэр ч хүчтэй нөлөөлөөд ийм шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл М.Даваажаргал гэдэг хүнийг Японд очоод сумод оръё гэхэд Япон байтугай, Монголчууд нь тоодоггүй байсан юм. Сумогийн дэвжээ хүртэл хүлээж авахгүй байхад нь би хүчиндээд оруулсан нь үнээн. Тэгэхэд Кёкүшюзан хаашаа юм, нэг онд орохгүй даага шиг юм дагуулаад ирсэн. Энэ нь бэртэж гэмтвэл яах юм. Кёкүшюзан хүчээр авчирч оруулсан, ямар хөөлтэй нь биш, сумогийн үсчин болгочихъё гэж ярьж байсан гэнэ лээ. Монголчууд нэг нүдээрээ ч хардаггүй байсан үе шүү дээ.

Нэг өдөр сургууль дээр нь яваад очиход Хакухо халуураад, бие нь маш муу байж таардаг юм. Хөл нь шалбараад, тэр шалбархайгаар нян ороод биед нь тархчихсанаас халуурсан хэрэг. Багш нь тоохгүй, хэн ч ойшоож үзэхгүй. Тэгээд би эмийн сангаас эм аваад ирсэн чинь үүдэнд нь формын хувцастай жижигхэн охин зөрөөд гардаг юм байна. Гайхаад харсан чинь "Сайн уу, Кёкүшюзан, та намайг санаж байна уу?" гэж байна. Харсан ч юм шиг, үгүй ч юм шиг. Тэгтэл "Би 12 настайдаа мөнгө цуглуулж "Кёкүшюзан хөгжил сан"-гаар дамжуулж Монголын өнчин ядуу, гэр оронгүй хүүхдүүдэд өгч байсан ш дээ. Таны гарын үсэгтэй талархлын бичиг одоо ч надад байдаг" гэж байна. Тэгээд санасан л даа. Бүүр 12 настай жаахан охин байхдаа вокзалын гадаа зогсч мөнгө цуглуулаад трайншейнд амьдардаг, өнчин ядуу хүүхдүүдэд. өгөөрэй гэж байсан охин байсан. Сонин бас их учир ерөөлтэй байгаа биз. Энд юу хийж яваа юм гэтэл "Би Хакухог дэмждэг юм, өвдөж байгаа учраас эм авчирч өгчихөөд явж байна" гэлээ.

Яваад орсон чинь миний авсантай яг адилхан эм авчраад өгчихсөн байсан. Тэр үед Хакухо хэл ч сайн мэддэггүй, бүүр жаахан байсан. Хакухог хэн ч тоодоггүй байсан тэр үеэс л үерхэж байсан гэсэн үг. Харин Хакухог амжилттай барилдаад дээд зиндаанд ороод ирсэн чинь үүдэнд нь Монголын мисс, загвар өмсөгчид жагсаад зогсч байсан. Миний энэ үгэнд итгэхгүй байж магадгүй, миний л мэдэхийн хорин хэдэн Монгол охин, нөгөө талын байшинг тойроод ирэхэд дахиад хорь гаруй Япон охин зогсч байсан гээд бод доо. Тэдний дунд миний таньдаг ч ганц хоёр эмэгтэй байсан. Тэд намайг харчихаад "Кёкшү ах аа, Хакухог та танина, зүгээр л дүүтэйгээ хамт хоолонд оруулах гэсэн юм, хэлээд өгөөч" гэж хүртэл байсан. Тэгээд арслан болоод гараад ирсэн чинь Монголчууд тэр аяараа хөл алдаж эхэлсэн.

-Аймаар юм. Мөөеө аварга хэлэхдээ миний хүүд гадаад, дотоодын охидоос нэг машин захидал ирсэн байдаг гэж ярьж байсан. Тэр үе л байж таарах нь?
-Ер нь сумод амжилт гаргаад, цол авахаар Япон, Монголгүй л тийм хүндэтгэлд булуулдаг л даа. Бид ч гэсэн тийм байсан. Жишээлбэл, дэмждэг сумочдоо шоколад өгдөг өдөр Цэвэгнаям бид хоёрын шоколад алимны тав, зургаан хайрцаг дүүрч байсан. Гэхдээ арай Хакухог гүйцэхгүй л дээ. Хакухо маань хүнтэй суугаагүй, ганц бие залуу, амжилттай барилдаж эхэлсэн болохоор аргагүй л дээ. Хакухогийн захиа гэхэд л хэтрүүлж хэлэхэд бараг нэг машин. Гэрт нь ороход хэд хэдэн алимны хайрцагтаи өрөөстэй байдаг байсан. За аварга болоод ирсэн чинь аваргын хүү аварга гээд бүр шуурчихсан.

Японы телевизүүд өдөр болгон гэрийнх нь гаднаас шууд дамжуулах нэвтрүүлгээр "Хакухо босч байна, одоо доошоо бууж ирж байна, одоо шүдээ угааж эхэллээ" эсвэл "Хакухогийн багш бууж ирж байна, Хакухо жаахан амарч байгаад гарч ирнэ гэж байна" гэх мэтээр шууд дамжуулдаг байсан. Хэдий ийм байсан ч гэсэн Хакухо тэр их хүндэтгэл, тэр олон мисс, загвар өмсөгчдөөс хэнийг нь ч сонгоогүй, нөгөө жаахан оюутан охинтойгоо суусанд би их талархдаг. Энэ жинхэнэ эр хүн байна, жинхэнэ хүн чанар байна гэж би боддог. Үүнийг хөндлөнгийн хүн ойлгохгүй, зөвхөн Хакухо, Хакуход ойр дотно байсан хүмүүс л ойлгоно. Тэр охиныг Япон, Монгол гэхгүйгээр-зөвхөн чин сэтгэлээрээ энэ сонголтыг хийсэн. Тийм ч учраас би юу ч хэлж чадаагүй, яагаад гэж ч асууж чадаагүй. "Чи өөрөө л мэд, үнэхээр хайртай бол суу. Би Мөөеө аваргад хэлж өгье" гэж хэлсэн.

-Аварга тэгээд галтайгаа л буув уу?
-Аварга цочирдсон л доо. Юу болчихов оо, одоо яана аа, хүү минь гээд.

-Гэхдээ л танд битүүхэн цаанаа Хакуогийн энэ сонголтонд харамсах, харамлах юм байсан л биз дээ? Монгол охинтойгоо суусан бол гэдэг ч юм уу...

-Энэ нэг их чухал зүйл биш шүү дээ. Тэртэй тэргүй аав нь Монгол учраас хамаагүй. Хэрвээ эмэгтэй байсан бол тэгж бодож болно. Эрэгтэй хүн бол тэр Японыг чинь аваад Монголдоо л хүрээд ирнэ шүү дээ.

-Таны ярианаас нэр алдар гэдэг айхтар хүчтэй эд гэдэг нь их тод харагдаж байна. Та ч гэсэн жирийн хөдөөний хүү байгаад сумод хөл тавьж өдий дайны нэр хүнд, хүрээлэл, баялгийг бий болгожээ. Энэ бүхэн танд хүний чанарыг илүү таньж мэдэхэд тусалдаг уу?
-Нэр алдартай ч байсан, нэр алдаргүй байсан ч гэсэн хүний чанарыг цаг хугацаа таниулдаг шүү дээ. Японд 18-тайдаа очиж, идэр залуу насныхаа 16 жилийг өнгөрөөснийх Японд илүү олон найз нөхөдтэй. Илүү Японыг мэднэ гэж болно. Японы аль ч нутгийн хэлийг ойлгож мэддэг. Япон бол яалт ч үгүй миний хоёр дахь эх орон. Мэдээж сумо надад нэр алдар, хүрээлэл бий болгосон. Тэр ч хэрээр Япон ч бай, Монгол ч бай бүгд л зодгоо тайлсан ч гэсэн тусалж дэмжиж хамтран ажиллаж байна. Бизнес хамтарч хийе гэж байна.

-Та ингэхэд сургуулиа хэзээ төгсөх билээ? Ихэнхи нь таныг улс төрийн чиглэлээр сурч байгаа гэх юм билээ?
-Би Токиод Вашида гэдэг сургуульд 4 дэх жилдээ суралцаж байна. Уул нь энэ жил төгсөх ёстой байсан ч зодог тайлна гээд ажил ихтэй байсан болохоор хичээл, ном завсардаад ирэх жилийн 4-р сард төгсөх санаатай. Хүн судлалаар сурч байгаа. Сэтгэл судлаач ч гэж болно. Хэцүү, нарийн мэргэжил л дээ. Төгсч чадах уу, үгүй юу/инээв/.

-Их сонирхолтой чиглэлээр суралцаж байгаа юм байна. Хүн судлалаар суралцах болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Нэг их учир шалтгаансаад байх юм байхгүй ээ. Япон оронд олон жил сумогоор барилдлаа. Зөвхөн сумо барилдаад дуусах биш мэргэжил мэдлэг гэдэг чухал юм. Миний сурч байгаа сургууль бол Япондоо эхнээсээ хоёрт ордог, Японы хамгийн олон Ерөнхий сайдуудыг төрүүлсэн сургууль. Манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр очиж лекц уншиж, доктор болж байсан. Миний хувьд зөвхөн сумогоор барилдаад дуусах биш Япон орныг, Япон хүнийг илүү гүн гүнзгий судалъя гэж бодсон хэрэг. IТ бол ирээдүйтэй салбар. Хүн судлал бол их сонирхолтой, надад, миний натурт таарсан салбар юм уу гэж бодсон. Сонинууд улс төрийн чиглэлээр сурч байгаа гэж янз бүрээр бичсэн л дээ.

-Та Япон Монголын хооронд жим зам гартал олон жил явж байна. Хоёр нутагтан шиг л амьдардаг. Зодгоо тайлснаас хойш эх нутагтаа төвхнөж байх шиг байна. Ер нь хаанаа илүү тохь тухтай амьдарч чаддаг вэ?
-Зодгоо тайлаад Сингапурт нэг хэсэг амьдарлаа. Хүүхдүүдээ тэнд сургах гээд.

Тиймээс Монголдоо нэг их тогтож, суурьшиж чадаагүй. Яг Япон, Монгол, Сингапур гэсэн маршрутаар нэг хэсэг нислээ. Хүүхдүүд маань сая Сингапурынхаа сургуулийг төгсгөөд эндээ авчирчихаад байна. Хүүхдүүдээ санаад болохгүй юм. Одоогоор яг Япон, Монгол гэсэн хоёр талдаа л амьдарч байна. Сард Япон руу 2-3 удаа явчихаж байна. Ер нь 50, 50 хувьтай л амьдарч байна даа.

-Та их халамжтай аав бололтой. Хүүхдүүдийнхээ боловсролд ч их анхаарч байгаа аж. Хэл ус нь хэр асуудал үүсгэж байна?
-Хүүхдүүд маань одоо нэг нь тав, нөгөө нь долоон настай. Жаахан байцгаана. Японд төрөөд, өсчихсөн болохоор Япон хэлэндээ сайн. Нялх байгаа болохоор энд ирэхээрээ Японоо мартчих гээд байдаг. Тиймээс тэр сайхан сурчихсан хэлийг нь мартуулахгүй юм сан гээд. Тэгтэл эх хэлийг нь бас сургах ёстой. Тиймээс энд хэсэг байлгаж Монгол хэл заалгалаа. Тэгээд арай гайгүй болохоор нь давраад англи хэлтэй болгоё гэж бодоод Сингапур луу явуулчихсан чинь жаахан буруудах янзтай. Япон ч үгүй, Монгол ч үгүй болчих гээд байдаг. Тэгээд зөвлөж, ярилцаж байгаад Япон, Монгол хоёроо мартахгүй хэмжээнд том болох хүртэл нь эндээ байлгая гэж шийдсэн.

-Таныг ихэнхи нь баян хүн гэж ойлгодог. Яг үнэндээ...
-Би тийм их баян хүн биш. Айхтар хурааж цуглуулсан юм байхгүй. Барилдаж байсных хөлс, хүчээ урсгаж олсон хөрөнгө минь бий. Тийм ч учраас хэнээс ч айхгүй, эмээхгүй амьдардаг. Монголд баян хүмүүс их болж. Гэхдээ хөлсөө гаргаж, зовж олсон мөнгөтэй нь гэвэл бараг би гэвэл хэтрүүлсэн болохгүй. Хэдэн бөхчүүд, бизнесмэнүүд гээд маш цөөхөн хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд зовоод их мөнгөтэй юу гэвэл үгүй. Найз нь илүү. Маш олон найзтай. Нүүр бардам хэлэхэд найз, нөхдийн тоогоор Монголдоо айргийн тавд орчихно. Зөвхөн Монгол төдийгүй Япон найз нөхөд ч энд багтана. Түүгээрээ их баян хүн. Тэрнээс мөнгө төгрөг, эд хөрөнгөөрөө одоогийн Монголчуудыг гүйцэхгүй. Өөрийгөө болгочих .дайны. Хэдэн жил хөдөлмөрлөснийх. Ард түмнээ хуурч, элдэв янз болж энэ мөнгийг олоогүй болохоор бардам байдаг юм. Улс төр гэдэг амар тоглоом биш. Намайг улс төрд ороод ирчих вий гэж бодсоноос элдвийн хэл ам гарсан л даа. Тэрнээс биш над шиг цэвэр нэртэй хүн Монголд байхгүй байсан биз.

-Уучлаарай, таны хувийн амьдралыг сонирхохгүй өнгөрч чадахгүй. нь. Таныг зодог тайлсны дараахан Япон, Монголын хэвлэлүүд хоёр хүүхдийнхээ ээжээс салсан тухай хэсэг шуугисан. Гэр бүл салалт эр хүний хувьд илүү хүнд тусдаг гэдэг. Төдийгөөс өдий хүртэл босгосон амьдралаа үрээд, хоёр хүүхдээ өнчрүүлээд салах шалтгаан юу байсан юм бол?
-Нэг их салж сарничихсан юм байхгүй шүү дээ. Аав нь зодог тайлчихсан болохоор хүүхдүүд аавтайгаа хамт эндээ байна. Ээж нь одоо 4-р курс, сургуулиа төгсөх ёстой. Хоёр талдаа амьдарч байгаа нь үнэн. Салчихсан юм бол байхгүй. Сая бас уулзаад, ээжтэй нь хоёр хүүхэдтэйгээ хамт байж байгаад ирлээ. Хүмүүс янз. бүрээр яриад л байгаа. Яг хоёр тийшээ болчихсон юм алга. Амьдрал гэдэг бас янзын юм байна шүү дээ. Зохицохгүй, таарахгүй юм гэж байна. Одоохондоо сургууль, соёлоос болоод яалт ч үгүй хоёр талдаа байна. Яг шийдчихсэн юм байхгүй.

-Таны хадмууд ярихдаа таныг гэргийдээ гар хүрдэг байснаас үүдэлтэй ийм юм боллоо гэж ярьж байсан. Тийм дайны зерчил үүссэн юмуу?
-Тийм зөрчил гээд байх юм байхгүй. Ээж, аавууд өөрийнхөө л хүүхдийг өмөөрнө шүү дээ. Манай хадмууд их сайхан улсууд байдаг. Би их хүндэтгэж явдаг. Одоо ч аав, ээжээ гэж боддог.

-Салах өргөдлөө ЭСЯ-нд өгчихсөн байгаа гэж тэд бас ярьж байсан? .
-Яг тийм юмыг би одоогоор олж хараагүй байна. Яг үнэндээ нэр алдартай, олны танил хүмүүсийн амьдралд гадны нөлөө маш их байдаг. Байх ч ёстой зүйл. Тиймээс би үүнийг тоодоггүй. Өөрийнхөөрөө амьдарна.

-Хэдийгээр гадны нөлөө байгаа гэж ярьж байгаа боловч эхнэртээ өгөх хайр халамж, гэр орон, үр хүүхдүүддээ зарцуулах цаг заваа багадуулчихаж дээ гэж өөрийгөө зэмлэх юм уу?
-Одоохондоо бүр хоёр тийшээ болчихоогүй болохоор тэгж айхтар юм бодоод байгаа юм алга. Ямар салчихсан байгаа биш. Түр зуур хоёр талдаа л амьдарч байгаа юм байгаа биз. Баталгаагаа салгачихаагүй байна шүү дээ.

-Таныг гэргийгээсээ тусдаа амьдарч байгааг мэдсэн олны танил бүсгүйчүүд таны утсыг амраахгүй байгаа гэсэн?
-Тийм юм байхгүй ээ. Яг үнэндээ миний утсыг мэддэг хүн ховор ш дээ. Хэвлэлийнхэн ч уулзах гээд чаддаггүй. Тэгж янз бүрээр бичигдээд байдаг болохоос би үнэндээ найз нөхөдтэйгээ хааяа уулзаж биллъяард цохьдог. Чи ч гэсэн харж байгаа байх, бөөн харчууд дунд л байгаа биз дээ /инээв/.

М.УРАНЧИМЭГ
news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Bibby » Wed Mar 12, 2008 5:44 pm

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ: АРАВ ТҮРҮҮЛСНИЙ ДАРАА ХУРИМАА ХИЙХ ЗОРИЛГО ТАВЬСАН

Image

Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.ДАВААЖАРГАЛТАЙ ярилцлаа. Бидний ярилцлага өнгөрсөн сарын 24-нд Осака хотноо болсон юм. Энэ сарын башё тус хотод болж байгаа учир сүмочид дэвжээнийхээ, сургуулийнхаа Осака дахь салбарт ирж байрлан бэлтгэлээ базааж байлаа. Японы Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн албаар зуучлуулан Хакүхотой нэг цаг уулзах боломж олдов. Хакүхо хэдийгээр аварга цолтой ч, багшийнхаа зөвшөөрлөөр бэлтгэлээсээ нэг цагийн чөлөө авсан хэрэг. Тэрээр ярилцахаасаа өмнө өөрийнхөө хөрөг бүхий баахан зурагт хуудсанд гарын үсэг зурав. Учрыг асуувал энэ үдэш төрсөн өдрөө тэмдэглэхээр зочид урьжээ. Хакүхогийн төрсөн өдөр гуравдугаар сарын 11-нд тохиодог ч, энэ өдөр нь башё эхэлчихсэн байх учраас урьдчилан тэмдэглэхээр зэхжээ. "Би үхэртэй, ирэх жил миний хорин тавны жил орно" гэснээр бидний ярилцлага эхэллээ.

-Цагаан сар болоод удаагүй байна. Сар шинэдээ сайхан шинэлэв үү гэсэн мэндчилгээгээр ярилцлагаа эхлэх үү?
-Сайхан шинэллээ. Буузаа идээд, гэр бүлийнхээ хүрээнд, дараа нь монгол бөхчүүдтэйгээ золгоод сайхан шинэллээ. Би сүүлийн үед Монголынхоо сонин, телевизэд ярилцлага өгөөгүй, бас эх орондоо очоогүй удсан болохоор энэ ярилцлагаар дамжуулан цайныхаа дээжийг өргөн намайг дэмжиж байдаг монгол ах дүү нартайгаа "амар байна уу" гэж мэндчилье.



-Сар шинээр яагаад эх орондоо очсонгүй вэ, ирж золгосонгүй гэж Мөөеө аварга уурлаагүй юу. Чөлөө олдсонгүй юү?
-Чөлөө ч олдох байсан л даа. Хоёрдугаар сарын 18-нд шинийн нэгэн байсан шүү дээ. Энд хоёрдугаар сарын 19-нд NHK телевизийн нэрэмжит үзүүлэх барилдаанд оролцох ёстой байсан. Манай улс их хүйтэн, цаг агаар тогтворгүй 18-д золголт хийчихээд маргааш нь Японд ирээд үзүүлэх барилдаандаа оролцох нислэг таарсан л даа, уг нь. Гэтэл 19-нд гэнэт цаг агаар муудаад онгоц нисч чадахгүй болчихвол яах вэ гэдэг яриа гарсан. Манай багш ч сануулсан. Тэгээд л чадсангүй.



-Та аварга болсноосоо хойш анх удаа гурван башёд дараалан түрүүллээ. Зарим хүн таныг Д.Дагвадорж аваргыг эзгүйчиллээ гэж байна?
-Би багаасаа, аавыгаа дагаж явсны хүчинд бөхийн ертөнцийг гайгүй сайн мэднэ. Бөх хүн авсан цолныхоо дайтай барилдана гэдэг нь том хариуцлага, бас үүрэг байдаг. Дагваа аваргын эзгүйд миний хүлээх хариуцлага гурав дахин нэмэгдсэн. Цолныхоо энтэй барилдах, өмнө нь Дагваа ахтай хуваалцаж байсан "аварга цол"- ныхоо хариуцлагыг ганцаараа үүрэх, монгол хүн сүмод түрүүлж байгаа буухиаг үргэлжлүүлэх гэсэн гурван том хариуцлага над дээр ирсэн. Би хичээсэн, хичээснийхээ үр дүнг гаргаж чадсандаа сэтгэл өндөр байгаа. Анх удаа дараалан гурван удаа түрүүллээ гэдэг тоондоо биш, аваргын эзгүй дэх хариуцлагыг үүрч чадсандаа сэтгэл илүү өндөр байгаа.



-Та өнгөрсөн башёгийн сүүлийн өдөр Д.Дагвадорж аваргатай барилдсан. Өмнө нь тойргийн барилдаанд барилдсан л байх. Аварга барилдаанаасаа хөндийрсөн шинж танд ажиглагдсан уу?
-Тойргийн барилдаанд анх барилдсан л даа. Тэгэхэд жаахан хөндийрсөн нь мэдрэгдэж байсан. Гэхдээ Дагваа ах формдоо маш хурдан орж байна лээ.

-Гэхдээ л та түүнийг давсан шүү дээ, түүнтэй барилдах барилыг нь олоод байна уу, эсвэл хүч бяр, хурд мэхээрээ илүү байна уу?
-Ээ, аварга бол агуу бөх шүү дээ. Хэн нэгэн бөхийг өөртөө гаршуулаад байх ч хүн биш, Дагваа ах.

-Уучлаарай, та хоёрын харилцааг сайнгүй тухай зарим хүн хэлэх юм, уулзаж, ярилцаж байдаг биз дээ?
-Бидний хооронд муудсан, бие биедээ янз бүрийн муу санасан харилцаа байхгүй ээ. Тус тусдаа бэлтгэлээ хийгээд л явж байгаа. Яг дэвжээн дээр л өрсөлдөгчид болохоос насаа бодсон ч, надаас түрүүлж авсан цолыг нь бодсон ч би Дагваа ахыг хүндэлж явдаг. Одоогоор хамтарсан бэлтгэл хийж амжаагүй л байна. Дагваа ах эзгүй, Хавай явсан байгаа.

-Таны хувьд аваргаас өөр ямар бөх хамгийн их халгаатай вэ?
-Бие жижигтэй бөхчүүдтэй барилдах эвгүй.

-Өнгөрсөн сард та Амад л унасан байх аа?
-Тэгсэн. Манай Амагаас юу ч ирж мэднэ. Их эвгүй.

-Ер нь башё эхэлсэн эхний өдөр л уначих гээд байх юм, та?
-Эхний өдөр уначихдаг шүү гэж бодож биеэ барьдаггүй ээ. Өдөр бүр л давна гэж дэвжээнд гардаг. Гэхдээ л заримдаа таны хэлсэн шиг "юм" сүүлийн үед болчихоод байгаа.

-Мөөеө аваргыг заалнаас үзээд сууж байхад аавынхаа нүдэн дээр уначих вий гэж биеэ барьдаг уу. Аварга танд зөвлөгөө өгч байна уу?
-Аав хажуугаас хараад сууж байгаа гэж бодохоор эхэндээ жаахан тиймэрхүү л байсан. Одоо бол дассан. Аав өмнө нь зөвлөж хэлдэг л байсан, аварга болсноос хойш нэг ч удаа барилдах талаар зөвлөгөө өгөөгүй. Одоо биеэ дааг гэж бодсон юм байлгүй.

-Та сүмогийн ертөнцийн хамгийн өндөр цолонд хүрлээ. Ийм өндөр нэр хүнд, түүнийг дагасан олны нүдэн дээрх ил амьдрал танд заримдаа тээртэй санагддаг уу?
-Би багаасаа л бөх болно гэж боддог байсан. Аавынхаа хүрч чадаагүй амжилтад хүрч, аваагүй медалийг нь авна гэж боддог байсан. Аав минь олимпийн мөнгөн медальтай, би чөлөөт бөхөөр барилдаж олимпийн аварга болно гэж боддог, мөрөөддөг хүүхэд байлаа. Гэтэл өнөөдөр хувь заяаны эрхээр ч гэх юм уу, азтай завшаанаар ч гэх юм уу сүмод ороод явж байна. Төрөл нь өөр ч, тэмцэл гэдэг утгаараа хоёулаа л бөх. Тийм учраас би өнөөдөр мөрөөдлөө биелүүлж явна л гэж боддог. Тийм учраас мөрөөдөлдөө хүрэхээс өөрөөр, янз бүрээр бодож яваагүй юм байна, өнөөдрийнхөө амьдралыг.

-Яагаад азтай завшаан гэж…?
-Энэ тухай би, бас Кёкшүюзан ах олон ярьсан даа. Намайг сүмод тэнцэхгүй нь гээд буцаах гэж байсан гэж. Буцах онгоцны тасалбараа аваад, очлоо гэдгээ аав, ээждээ хэлчихсэн байсан. Бид дөрвүүлээ байсан. Тэгсэн орой нь нэг хүлээн авалт болж Батбаяр ах, Ошима багш нарын хэлснээр манай өнөөдрийн багш намайг авсан. Тэгэхэд намайг үнэхээр аз түшсэн. Би танд өмнө нь олон хүнд хэлж байгаагүй нэг юм ярья. Хүний нэр хэлээд яах вэ. Тэр оройн хүлээн авалт дээр манай багш бодож , бодож байснаа нэг монгол бөхийн нэрийг санаандгүйгээр хэлээд "за биеэр тэрнээс том л бол авья" гэсэн гэж байгаа юм. Гэтэл аз болж надтай жишсэн тэр бөх нь хүртэл тэр оройн хүлээн авалтад ирчихсэн явж байсан. Үнэхээр тэр үдшийн тав, аравхан минут миний амьдрал, хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн.

-Одоо аварга болчихсон явж байна. Маш өндөр хариуцлага үүрч байгаа биз?
-Аварга гэдэг хүлээх хариуцлага нь их, үүрэх ачаа нь хүнд л дээ. Авахдаа маш их хөлс, хүч, цаг хугацаа шаардсан мөртлөө алдахдаа амархан. Авахдаа маш удаан хугацаа зарцуулдаг мөртлөө алдахдаа маш богинохон, ганц хоёр өдөр л хүрэлцээтэй, тийм л эмзэг хариуцлагыг үүрч байна. Аав минь аварга болохоор тэр хүнийг багаасаа дагаж, хажууд нь өссөнийн хувьд сурсан, мэдсэн юм бий л дээ. Гэхдээ монгол бөх, сүмо хоёр ялгаатай, монголчууд японуудын ёс заншил адилгүй болохоор өнөөдрийнхөө амжилттай дүйцэх хариуцлагыг дааж явахыг хичээж л байна.

-Гэхдээ л аварга цолтой дүйцэх нэр алдар, эдийн засгийн баталгаа, хүрээлэл байна шүү дээ танд?
-Сүмог зөвхөн дэвжээн дээрх барилдаан, ялсан бөхчүүдийн авч байгаа шагналын бооцоогоор төсөөлдөг хүмүүс зөвхөн манай Монголд төдийгүй, Японд ч байдаг. Сүмогийн хамгийн хүнд хэцүү нь башё болдог дэвжээний цаана байдаг. Тэнд ямар их хүч, хөдөлмөр зарж, хөлс, нулимс урссаныг хүмүүс тэр бүр мэдэхгүй л дээ. Би боддог юм, болдог бол телевизийнхэн энд сарын хугацаатай ирээд бидний ид бэлтгэлийн үеийн кино хийж хүмүүст хүргээсэй гэж. Хэрэв тэгвэл өнөөдрийн амжилтдаа хүрэх гэж биднийг ямар их хөлс, нулимс урсгасныг ойлгох байх. Өнөөдөр Н.Цэвэгням ах, Дагваа аварга, Ама гээд манай монгол бөхчүүд бүгд сайн барилдаж байна. Тэдний урсгасан хөлс, нулимсыг хэмжиж багцалж болдог бол их л том тоо гарах байх. Намайг зарим хүн гэнэт л сүмод ирчихсэн гэж боддог байх. Гэтэл би бүр эрт, Д.Батбаяр ах, Н.Цэвэгням ах, Б.Энхбат ах нарыг анх сүмод явж байхад л энэ спортыг мэддэг болсон. Тэгэхэд аав "эдэн дундаасаа Н.Цэвэгням нь илүү сайн барилдана даа" гэж хэлж байсныг ч санаж байна.

-Охин том болж байна уу?
-Өө, том болж байна. Эхнэрийн маань ээж бидэнтэй хамт байж охиныг минь харж хандаж байгаа. Ирэх наймдугаар сард охиноо Монголдоо аваачна.

-Монголд болох сүмогийн үзүүлэх барилдаанаар уу?
-Тийм, охиноо анх удаа нутагтаа аваачих гэж байгаа юм.

-Монголд болох сүмогийн үзүүлэх барилдааныг японууд ихэд сонирхож байх шиг байна. Энэ үеэр ямар нэгэн найраагүй, өндөр цолтой бөхчүүд оролцсон монгол бөхийн үзүүлэх барилдаан хийвэл японууд их сонирхох бололтой?
-Байж болох сонин л санаа байна. Японууд "монголчууд яагаад ийм хүчтэй байдаг юм, яагаад ийм сайн бөхчүүд төрж байна вэ" гэж үргэлж асуудаг. Ямар ч гэсэн Монгол бол бөхийн орон, бүх эрчүүд нь багаасаа барилдаж өсдөг гэдэг онцлогоо харуулсан арга хэмжээ зохион байгуулбал жуулчдад сонин л байх. Ноднин Америкт сүмогийн үзүүлэх барилдаан болж байсан.

-Таныг Японы иргэн боллоо, болохгүй гэсэн маргаан, мэдээлэл Монголд их байна. Мөөеө аварга болохоор "Даваа Японы иргэн болохгүй ээ, харин манай бэр Монголын иргэн болно" гэж ярилцлага өгсөн байна лээ?
-Харин миний тухай ийм нэг яриа их байх шиг байгаа юм аа. Ихэнхдээ япон бүсгүйтэй гэр бүл болсон учраас л Японы иргэн болох нь гэсэн яриа яваад байх шиг байгаа юм. Харин ч эсрэг, япон бүсгүйтэй гэр бүл боллоо гэж биш, Японы үндэсний спорт сүмод өндөр цолтой болсон учраас гадаадын бөхчүүдэд Японы иргэн болох саналыг Сүмогийн холбооноос тавьдаг юм. Миний хувьд өөрөө Японы иргэн болох, манай эхнэр Монголын иргэн болох эсэх талаар тодорхой шийдсэн зүйл одоогоор алга.

Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ болон дэвжээнийхээ багштай ч ярилцсан юм байхгүй. Яахав, сүмогийн өндөр цолтой бөхчүүдийг Сүмогийн холбоондоо байхыг холбооноос санал болгох л байх. Жишээ нь, Хавайн арлын хоёр аварга хоёулаа Японы иргэн болсон. Ийм санал Дагваа аваргад ч, надад ч хэзээ нэгэн цагт ирэхийг үгүйсгэхгүй. Тэр үед нь л шийдвэрээ гаргана. Одоо бол энэ талаар тодорхой яриа байхгүй. Харин япон хүнтэй гэр бүл болсон гадаадынхан Японы иргэн болно гэсэн хууль дүрэм энд байхгүй. Япон хүн гадаадын хүнтэй гэрлэх, гадаадынхан япон хүнтэй гэрлэх, үгүй нь энд тийм сонирхолтой сэдэв биш.

-Мэдээж, хувь хүмүүсийн сонголт учраас Монголд ч сонирхолгүй шүү дээ. Харин таны хувьд манай үндэсний бөхийн их аваргын хүү учраас л монгол бүсгүйтэйгээ гэрлэсэнгүй гэж л зарим хүн харамсдаг байх. Эхнэр чинь одоо юу хийж байна вэ?
- Хүүхдээ хараад гэрээр голдуу байгаа. Би эхнэртэйгээ Японд ирээд удаагүй байхдаа танилцсан. Японд ирээд баруун, зүүнээ мэдэхгүй явахад л танилцаж дотноссон. Намайг бэртэж, гэмтэх, гутарч гуних үед үргэлж дэргэд минь байсан бүсгүй л дээ. Бараг хүүдээрээ шахуу Японд ирээд учирсан миний анхны хайр юм шүү дээ. Манай эхнэр Монголд их элэгтэй, монгол хэл сурч байгаа, одоо давгүй ярьдаг болсон. Бас монгол хоол хийж сурч байгаа. Наймдугаар сард бид гурвуулаа Монголдоо очно.

-Кекүшюзан ч, Асашёорюү ч хуримаа Монголд бас, Японд хийсэн. Та хуримаа хэзээ хийх вэ?
-Хуримаа хийнэ ээ, бас болж өгөхгүй л байна. Ямарч гэсэн арав түрүүлж байж хуримаа хийнэ гэсэн зорилго өөртөө тавьсан. Энэ зорилгынхоо төлөө хичээж л байна.

-Одоо зургаа түрүүлээд байгаа бил үү?
-Тийм, цаашид хичээж барилдана аа.

- Цаашид бизнес рүү орох уу?
- "Хакүхо" сан байгуулсан. Байгаль орчин, нийгмийн чиглэлээр ажиллана. Сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж эрчимжүүлэх бодол байна. Нэлээд ажил хийнэ. Хүн хичээвэл зүтгэлийг нь үнэлж чаддаг Японых шиг тийм нийгмийг Монголдоо бүрдүүлэхийн төлөө ажиллана.

-Та дэвжээндээ Монголоосоо залуучуудыг авчирч бэлтгэж байна уу?
-Сүмогийн бүх зиндаанд л монголчууд олноор байгаа. Харин манай дэвжээнд байхгүй. Сүмогийн холбооны дүрмээр нэг дэвжээнд байх гадаадын бөхчүүдийн тоог хоёроор хязгаарласан. Манай дэвжээнд байгаа хоёр гадаадын бөхийн нэг нь би, нөгөө нь Э.Санчирболд.

Хакүхогийн дараагийн уулзалтын цаг болжээ. Осакад болох хару башё эхлэх гэж байгаатай холбогдуулан сүмог шууд дамжуулдаг NHK телевизийн спортын сэтгүүлчид түүнийг хүлээж, бидний ярилцлагыг хараад зогсч байв. Ярилцлагын төгсгөлд Хакүхо Цагаан сарын бөхийн барилдаан, Монголынхоо тухай асуусаар биднийг үдлээ. Гадаа гарахад Миягино дэвжээний Осака дахь байрны үүдэнд NHK телевизийн нөгөө сэтгүүлч биднийг угтав. Тэрээр "Хакүхо Монголынхоо сэтгүүлчид ярилцлага өгөхдөө их чөлөөтэй, инээж хөөрч байгаа нь сайхан санагдлаа. Японы телевизээр ярилцлага өгч байхдаа хэзээ ч инээж хөөрч ингэж чөлөөтэй байдаггүй. Их албаны, цөөн үгээр ярьдаг" гэв. Тэгснээ сая яг юу гэж ярьж байна вэ, Асашёрюүтэй ямар холбоотой байгаа гэж байна, Осакагийн тэмцээнд яаж барилдана гэж байна вэ, Японы иргэн болно гэнэ үү хэмээн "будаа идэх" гэж үзлээ. Харин намайг нэг их юм хэлэхгүй болохоор "Хакүхог Японы иргэн болно гэж монголчууд их эмзэглэдэг гэсэн. Хакүхо Японы иргэн боллоо ч монгол хүн хэвээрээ л байна шүү дээ, зөвхөн түүний паспорт л солигдоно" гээд уурлах янзтай яваад орчихов.й


Нийтлэлч: Г.Отгонбаяр
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby 21Grams » Sun Mar 23, 2008 5:53 am

Тулааны луу Сэнторюү
Image

Сүмоч гэхээсээ бодибилдингийн тамирчин мэт бие бялдартай нэгэн бөх 2000 оны үед дээд зиндаанд барилдаж байлаа. АНУ-ын усан цэргийн хүү, япон ээжтэй Сэнторюү гадаадын бөхчүүд ховор байхад 1988 онд их сүмод хөл тавьжээ. Шинэ бөхийн шалгалт өгөх үеэсээ л мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн тэрбээр эхний башёдоо жонокүчид түрүүлсэн юм.
чадалгүй арваад жил доогуур барилдсаар 2000 онд л макүүчид дэвшиж чаджээ. Урьд өмнө авсан бэртэл сэдэрч, нас нь ч ахисан Сэнторюү жюүрёо, макүшитад өгсөж, уруудсаар 2003 оны Кюүшюү башёд зодог тайлж байв. Өдгөө тэрбээр тулааны ертөнцөд ММА (Mixed Martial Arts) төрлөөр нэртэй зодоончдын нэг нь болжээ.

Хенри Армстронг Миллер гэсэн жинхэнэ нэртэй тэр их сүмод төрөлх хот Сент-Луистай төстэй дуудагдах Сэнторюү гэсэн шиконаг авсан ба энэ нь тулааны луу гэсэн утгатай юм. Хожим нударга зөрүүлдэг болсон хойно “Fighting Dragon” гэх хочийг зүүсэн нь мөн үүнтэй холбоотой. Нацү башёгийн өмнө “Оозүмо чюүкэй” сэтгүүлээс түүнтэй уулзан ярилцсаныг товчлон хүргэе.

-Анх сүмод хөл тавьсан үеэсээ л олны анхааралд өртсөн, бие бялдар сайтай сүмоч байсан даа, та?
-Манай дэвжээний озэки Кайо болон ах, дүү Вака, Така, ёкозүна Акэбоно нарыг сүмод орсноос хоёр башёгийн дараа мэргэжлийн сүмоч болж байлаа. Тэгээд эхний тэмцээнд жонокүчид түрүүлж гараагаа сайхан эхэлсэн.

-АНУ-д өссөн та сүмогийн талаар хэр мэддэг байв?
-Зургаан нас хүртлээ Японд байсан ч сүмог огт мэдэхгүй. Аавын ажлын шаардлагаар АНУ-д очоод америк хөлбөмбөг, жүдо, бөх, бейсбол гээд олон спортоор сонирхон хичээллэж, энэ дундаас хүч их шаарддаг америк хөлбөмбөгт шимтэн, NFL-д тоглохыг мөрөөддөг байлаа. Ахлах сургуульд скаутуудын хараанд өртөөд дажгүй байсан ч өвдөгтөө хүнд гэмтэл авсны улмаас мөрөөдлөө гээхээс аргагүй болсон. Тэр үед 173 см өндөр, 92 кг жинтэй байв. Сургуулиа төгсөөд нэг хэсэг пицца зөөгч, дэлгүүрт хамгаалагч зэрэг ажил хийсэн. “Насаараа ингэж явах гэж үү” хэмээн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн үед нэгэн танил япон маань Сент-Луист очихдоо “Ийм булчинлаг биетэй юм чинь сүмо барилд” гэсэн юм. Хавайн хүмүүс ямар нэг замаар сүмогийн талаар мэдээлэлтэй байдаг. Харин АНУ-ын төвд амьдардаг надад тийм зүйл үгүй. Мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг надад дээрх санал сайхан санагдаж, сүмогийн бичлэг үзээд “Ийм амархан юм уу” гээд шууд л зөвшөөрч билээ. Гэвч бодит байдалд санасан шиг амар биш гэдгийг биеэрээ мэдэрсэн.

-Сүмоч болно гэхэд танай гэрийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээж “өөрөө л шийд” гэж хэлсэн. Харин аав “Долоо хоночихоод ирэхгүй юу” гэсэн. Аль аль нь надад тийм их итгээгүй хэрэг.

-Анх сүмод ороход ямар байв?
-Сүмогийн ертөнцөд оны ялгаа хэцүү шүү дээ. Үүнд дасч өгөхгүй байсан. Би сүмод 19 настайдаа орсон, Харин Кайо нарын дэвжээнийхэн маань ихэвчлэн 15-16-тай. Гэвч тэд түрүүлж сүмод орсон, эрэмбэ илүү гэдгээрээ ахархдаг. Харин би гайгүй барилдаж, амжилтаараа өөрийн орон зайг бий болгож чадсан.

-Таны хувьд олон удаа хүнд бэртэж, үүний улмаас зохих амжилтаа үзүүлж чадаагүй гэдэг?
-1990 онд баруун өвдөгний холбоос тасарчихаад дахиж барилдахад хэцүү болсон. Жилд болдог зургаан тэмцээний дөрвийг нь өнжих жишээтэй. Эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхад гэртээ харимаар санагдана. Шико зэрэг сүмогийн үндсэн дасгалыг их хийснээр овоо хөл дээрээ боссон доо.

-Энэ бүхний эцэст жюүрёод дэвшихэд ямар байв?
-Хэдийгээр макүшитагийн дээд хэсэгт удсан ч би сэтгэлзүйн хувьд цолтой болоход бэлэн биш байсан. Энэ нь сэкитори болсон эхний тэмцээндээ ес ялчихаад дараагийнхад 6-9 амжилт үзүүлж эргээд унаснаас харагдана. Багш “Нэр чинь хүнддээд байна” гээд Кайшинзан (Кайшин гэдэг нь сэтгэл сэргэх гэсэн ханзтай адил дуудлагатай үг юм) гэсэн нэр өгсөн. Би барилдахаасаа илүү биеэ чангаруулахын тулд хүчний бэлтгэл их хийдэг байж. Озэки Кайотай хамт бэлтгэл хийж, үг яриаг нь сонсдог байсан минь дахин дэвшихэд нөлөөлсөн болов уу. Макүшитад түрүүлж, жюүрёод орох болзол хангахдаа сүүлийн хоёр барилдаанд Такамисакари, Котомицүки нарыг ялж байлаа. Би “0+0=0” гэсэн үгийг хэлэх дуртай. Юу ч хийхгүй бол байрнаасаа хөдлөхгүй гэсэн утгатай. Энэ л зарчмаараа явж цолтой болсон.

-Та жюүрёод байхдаа одоогийн ёкозүна Асашёорюүг хаясан байх аа?
-Тийм ээ, тэр барилдааныг тод санаж байна. Цүппаридаад босоод ирэхэд гарыг нь зөрүүлж татаад ард нь гарч ялсан. Гэвч тэр башёд нуруундаа гэмтэл авч дундаас нь гараад бүр макүшитад уначихсан. Тэгээд сүүлд нэг удаа дахиж жюүрёод ороод дахиж буусан. 2003 оны арваннэгдүгээр сард макүшитад 2-3 болчихсон үед зургаа дахь барилдаандаа Токитэнкүд дийлдээд тавиас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсноор зодог тайлсан.

-Тухайн үед юу хийе гэж бодож байв?
-Оомисока, Акэбоно гээд сүмод байсан хүмүүс тулааны ертөнцөд хөл тавиад шуугиулж байсан. Тэр үед Чиётайкай надад мөн энэ замыг сонгох зөвлөгөө өгч, би К-1-д орсон түүхтэй.

-Эхний тулаануудаа амжилттай хийсэн ч бас л нөгөө гэмтлийн улмаас хэсэг завсарлах шиг боллоо.
-Тийм ээ. Таван сар гаруй эмчилгээ хийлгээд нэгдүгээр сараас бэлтгэлдээ орж байна. Би америк-японы эрлийз боловч япон гэсэн сэтгэл минь илүү. Тиймээс япончуудын, сүмогийн нэр хүндийн унагахгүйн тулд муу тулалдах эрхгүй гэж боддог.

-Таны мөрөөдөл...
-Тулааны ертөнцөд хүч үзээд таван жил боллоо, оргилд нь гарах юмсан. Юуны өмнө ирэх намар болох гранприд амжилттай зодолдох зорилготой.

http://www.mongolnews.mn/tavan_tsagarig.php?n=3287
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:43 pm

Мэргэжлийн сүмогийн 64 дэх ёкозүна Акэбоно: Рингэн дээр би ёкозүна биш, зүгээр л Акэбоно

Image

Мэргэжлийн сүмогийн анхны гадаад ёкозүна Акэбоно зодог тайлснаасаа хойш халз тулааны “К1”-д хүч сорьж байгаа. Арал, бяраараа ааглан, учраагаа нам цохино гэсэн олны таамаг, итгэлийг эвдэж тэр тулаан бүртээ дэвжээ тэвэрч хэвтсэн. Сүүлийн үед олны өмнө гараагүй түүнтэй Японы “Оозүмо” сэтгүүлээс уулзаж ярилцжээ.

-Та долоон жилийн өмнө сүмогоос бүрмөсөн холдсон. Дараа нь “К1”-ийн дэвжээнд гарч цөөнгүй зодолдлоо. Ийм олон жил өнгөрсөн ч ёкозүна Акэбоногоос төдийлэн өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байна аа.
-Биеийн жин одоо яг 200 кг татаж байна. Барилдаж байсан үеэсээ 30 гаруй кг-ийг хассан. Дахиад жаахан турах бодолтой. Мэргэжлийн бөхөд биеийн жин нэг талаар давуу тал олгож байгаа ч арай хөнгөн бол илүү тулалдах байх.

-Тулааны спортод хөл тавиад дөрвөн жил өнгөрчээ. 30 гаруй насандаа сүмогоос тэс өөр спортын энэ төрлөөр өрсөлдөж эхлэх нь хэр бэрхшээлтэй байна вэ?
-”К1"-д хэд дараалан ялагдаж, янз бүрээр хэлүүлж байхад миний хувьд ичгэвтэр байсан. Хүн болгон л сүмогийн нэр хүндийг унагалаа гээд л. Тэгээд өмнө нь сүмод байгаад К1-д орсон Тэнрюүтэй зөвлөхөд тэр “Та сүмод ёкозүна байсан. Энэ бол өөр ертөнц. Энд өөрийгөө ёкозүна гэж биш, Акэбоно гэж л бодох хэрэгтэй. Хэрэв бусдын хэлснийг хүндээр тусгаж авах юм бол хэзээ ч ахихгүй” гэж хэлсэн. Нээрээ ч би 20 хүрээгүй үедээ сүмог орхиод тулааны спортод хүч үзсэн бол намайг хэн ч анзаарахгүй, амжилт ч өөр байх байсан биз ээ.

-Сүмогийн тухай ярилцъя. 1988 оны Харү башёд тантай хамт их сүмод орж байсан озэки Кайо өнгөрсөн тэмцээнд зодог тайлах аюулыг давлаа. “Онжав”-ынхаа талаар?
-Үнэхээр мундаг. Хамт орж байсан Ваканохана, Таканохана бид хэд сүмогийн оргилд хурдан гарсан ч тэр хэрээр эрт зодог тайлсан. Харин Кайо алгуурхан ахисаар, тэр хэрээр удаан харьж байна. Хэдийгээр бид нэгэн үед сүмод орсон ч Вака, Такагийн хувьд аль эрт төлөвшиж, хэдийнэ бөх болчихсон байлаа. Би тэдний түвшинд хүрч, гүйцэхийн тулд маш их хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилдаг байж билээ. Ийм хүмүүстэй нэг үед орсноороо би амжилтад хүрсэн.

-Ах, дүү хоёрт ялагдахгүй гэж бэлтгэл хийдэг байсан гэж үү?
-Тийм ээ. Би Хаваид сагс, америк хөлбөмбөгөөр хичээллэж байсан ч сүмод огт өөр ертөнц угтсан. Бэлтгэлийн хэв маяг тэс өөр. Шико хийж чадахгүй, биеэр жижиг бөхчүүдэд шидүүлээд л. Тэр үед Хаваид үлдсэн гэрийнхнээ бодоод л шазуур зууж бэлтгэл хийдэг байсан. Багш ч намайг ойлгож “Ялах, ялагдах нь хамаагүй. Хамгийн гол нь сүмо барилдъя гэсэн хүсэл эрмэлзэл байх нь чухал. Тийм бол амжилт ирнэ” гэж тайтгаруулна. Нэг өдөр Такатай оноолт таарлаа. Багшдаа “Хэрэв би түүнд ялагдвал дэвжээндээ ирэхгүй” гээд ордон руу явсан. Харин ялчихаад гүйхээрээ харьж билээ.

-Та хоёрхон жилийн дотор сэкитори болж байсан тэр үед ямар сэтгэгдэлтэй байв?
-Жюүрёод дэвшээд амьдрал эрс өөрчлөгдсөн шүү. Цалин авч, дэвжээндээ ганцаараа нэг өрөөнд амьдран, туслахтай болсон. Ингээд зорилгодоо хүрлээ гэж бодож байсан. Өмнө нь ах нар сард 1800 иен өгдөг байсан. Тэр нь нэг удаа амны цангаа гүйцэд тайлахааргүй бага мөнгө. Гэхдээ гол өрсөлдөгч Вака, Така макүүчид дэвшихээр шинэ хүсэл, зорилгоор буцалж эхэлсэн.

-Төд удалгүй та дээд зиндаанд орж, сэкивакэ хүртэл ахиснаар ах, дүү хоёртой байнга таарах болсон. Тэр үе бол сүмод шинэ уур амьсгал авчирсан үе?
-Тэр үед үзэгчдийн хувьд аль ч барилдааныг үзсэн урамтай байжээ. Ах, дүү хоёроос гадна Конишики, Котонишики, Такаторики, Акиношима гээд олны хайр хүндлэл, итгэлийг хүлээсэн олон бөх байсан. Дараахан нь Майноүми, Томонохана, Тэрао нарын жижиг биетэй, уран барилдаантай сүмочид орж ирсэн.

-1992 оны тавдугаар сард анхны түрүүгээ аваад таван башёгийн дараа ёкозүна болсон?
-15 хоногийн турш хөлс, хүчээ шавхан үзэж түрүүлчихээд эзэн хааны цомын хүндийг мэдрэх сайхан. Би сэкивакэ цолтойдоо анх башёд түрүүлээд Нагояд шинэ озэки болж барилдахдаа хөлөө гэмтээгээд өнжсөн. Есдүгээр сард башёгийн дундуур тав дараалж ялагдаад макүүчигийн дээд хэсэгт тогтмол байхын хэцүүг мэдэрч байв. Тэр үедээ би ёкозүна цолыг биш, барилдаан бүртээ ялахыг хүсч, амжилтдаа сэтгэл ханалгүй явсаар цолоо ахиулсан. Ямар ч байсан Вака, Така-гаас түрүүлж ёкозүна болсон. Тэд санаснаас удаан аварга цолд хүрсэн.

-Та хоёр жил орчим ганцаараа их аварга байсан. Харин Асашёорюү танаас бараг хоёр дахин илүү хугацаанд ёкозүна цолыг нэр төртэй авч ирсэн. Ганцаараа ёкозүна байх хэцүү юү?
-Хэцүү байлгүй яах вэ. Тухайн үед хүмүүс их зөвлөгөө өгнө. “Би 30 жил сүмо үзэж байна. Чамайг ойлгож байна” гэнэ. Үнэний хувьтай ч тэд нэг өдөр аварга байж үзээгүй болохоор ганцаараа ёкозүна байж, бүхнийг нуруундаа үүрч явахын зовлонг бүрэн ойлгохгүй. Би ямартай ч хоёр жилийн турш ёкозүнаг нэр хүндтэй авч явсан.

-Аваргын үүргийг сайн мэдэрсэн хүний хувьд хэдэн башё дараалан өнжихөөр өөртөө хүндээр хүлээж авна биз?
-Ёкозүна болсноосоо хойш өөртөө арав түрүүлэх зорилго тавьсан. Гэвч өвдөг, нуруундаа удаа дараа гэмтэл авч, үүний улмаас энэ зорилгодоо амар хүрээгүй. Үүндээ хүрсэн 2000 оны Нагоя башёгоос хойш сэтгэл ханаад юм бодохоо больсон. Ингэснээр ямар нэг дарамтгүй, барилдаан ч овоо болсон шүү. Есдүгээр сард 13 ялж, Кюүшюү башёд 14 даваагаар 11 дэх түрүүгээ авч байлаа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Г.Баяраа » Thu May 29, 2008 11:50 pm

Их аваргын зээ хүү
О.ЭРДЭНЭ (2008-03-14)

Японы “Ёмиүри” сонины газраас башё бүрийн өмнө эрхлэн гаргадаг “Озүмо” сэтгүүлд макүшита зиндааны ирээдүйтэй, залуу сүмочдоос нэгийнх нь тухай нийтлэл гаргадаг. Энэ удаа “Шибатаяма” дэвжээний бөх Дайюүбү буюу Даваадоржийн Ундрахын тухай өгүүлэл нийтлэгджээ.

Монголын цөөнгүй сүмочийн эцэг нь Монголдоо үндэсний бөхөөр алдаршсан бөхчүүд байдаг. Үүний дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ёкозүна Хакүхогийн аав Жигжидийн Мөнхбат гуай гэж бодсон минь эндүүрэл байж. Үндэсний баяр наадамдаа зургаан удаа түрүүлж, Мексикийн олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн түүнийг япончууд муугүй мэддэг болсон. Гэвч Дайюүбүгийн өвөө Мөнхбат гуайгаас олон удаа наадамд түрүүлжээ.

Ирээдүйтэй аваргын нагац өвөө Түвдэндорж гуай наадамд долоо түрүүлж, хоёр удаа үзүүрлэн тухайн үедээ дээд амжилт тогтоож байсан аж. Багын өсгөлүүн том биетэй ач хүүгээ заавал бөх болгохыг домогт аварга Дайюүбүгийн эцэг, эхэд захидаг байсан гэнэ. Ундрахыг гурван настай байхад Түвдэндорж аварга таалал төгсчээ. Дайюүбү “Намайг багад өвөө минь өнгөрсөн ч би бүүр түүрхэн санадаг юм. Хоёр гартаа тус бүрт 70 кг юм бариад түүртэхгүй алхдаг, бяртай хүн байсан гэдэг юм билээ. Баруун талаар золговол барагтай бол унадаггүй байсан гэсэн” хэмээн дурсан ярив.

Тэрбээр ёкозүна Хакүхотой нэгэн үед мэргэжлийн сүмод элссэн. 2000 оны есдүгээр сарын үед Шибатаяма багш Улаанбаатарын нэгэн спорт клубт бөхийн бэлтгэл хийж байсан Ундрахыг хараад дэвжээндээ авахаар шийджээ. Дайюүбү “Багш сүмогоор барилдах уу гэхээр нь оролдоод үзье гээд шууд л зөвшөөрсөн” гэв. Тэр сарын дараа л Японд хөл тавьсан байна. “Сүмо барилдана гэдэг санаснаас хэцүү байсан. Анх ирээд жонокүчи, жониданы бөхчүүдтэй барилдахад нэг ч давдаггүй байлаа. Санданмэгийн ах нартай мөргөх дасгал хийхэд хойш ухрааж дийлдэггүй байсан” хэмээн тэр өгүүлсэн. Маэзүмод Хакүхотой учраа таарч тонгоруулаад унаж байсан гэнэ. Түүнээс хойш өдгөө ёкозүна болсон Хакүхотой дахиж таараагүй. “Хакүхо аварга болсон. Мооконами ч надтай хамт сүмод орсон бөх. Ингээд нэгэн үеийнхэн маань сайн барилдаж, цол аваад явж байхыг харахад “би яагаад…” гэсэн бодол төрдөг юм” хэмээн макүшитагийн дээд хэсэгт барилдаж буй Дайюүбү ярилаа.

Өнгөрсөн оны Кюүшюү башёд 6-1 амжилт үзүүлсэн Дайюүбү нэгдүгээр сард тав ялж, энэ тэмцээнд макүшитагийн 4-т бичигдэн, оргил чансаандаа хүрч, сэкиторид ойрхон ирээд байна. Биеийн галбираар Хакүхотой тун төстэй болсон түүнээс “Зорилго болгон, дууриахыг хүсдэг бөх чинь Хакүхо мөн үү?” гэхэд “Хамт сүмод орсон бөхөө дууриана гэдэг дэмий зүйл” хэмээн хариулав. Том цолтой ч нэгэн үеийн бөхдөө ялагдахгүй шүү гэсэн бодол дотроо тээдэг юм уу гэсэн сэтгэгдэл төрсөн.

Түүний багш Шибатаяма ояката “Дайюүбү одоохондоо цол горилох хэмжээнд хүрээгүй байна” хэмээн шавиа голонгуй өгүүлсэн. Гэхдээ байгуулагдаад арван жил болсон тус дэвжээнээс анхны сэкитори болох хүн нь тэр л байх магадлалтай. “Түүний дутагдал золгооноос бүрэн хүчээ гаргаж чаддаггүй. Үүнийг засчихвал цолд ойрхон байна” гэж Шибатаяма багш ярилаа. “Түүнд шилдээд, зайлаад барилдаанаа хялбархан шийдчихье гэсэн бодол байдаг юм шиг харагддаг. Энэ хэвээр байвал хол явахгүй шүү дээ. Зоригтой золгох хэрэгтэй л байна” гэж нэмж өгүүлсэн. Тэрбээр шавиа энэ жилдээ багтан жюүрёод дэвшинэ гэдэгт найдаж буй гэнэ.

Дайюүбү “Тэнгэрээс өвөө минь харж буй байх. Итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй юмсан гэж боддог” хэмээн өгүүлсэн. Нээрээ ч домогт аварга зээ хүүгээ ёкозүна Хакүхотой дахин барилдахыг хүлээн хардаг байж мэднэ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby 21Grams » Sat Feb 28, 2009 6:22 am

Нутагтаа уулзацгаая

Энэ жил эх нутагт минь хуртай тундастай сайхан зуншлага ирсэн ч улс төрийн уурь амьсгал үймээнтэй самуунтай бидний дунд айдас хүйтэс төрүүлэв. Дэлгэр зуны тэнүүн нутагт минь дэлхийд цуутай үндэсний баяр наадам минь айлчлан ирж дэлбэрч шатсан бүхнийг түр хугацаагаар мартагдуулж дэлхийд тарсан бидний монголчуудын сэтгэлийг агшим хоромхон боловч амраав. Наадмын дараа намар гэж ярьдагч энэ жил зун сунжирч бөхөд дуртай хүмүүсийн сэтгэлийг донсолгон бас нэгэн наадам болох, Японы мэргэжлийн сумогийн тойргийн барилдааныг хуруу дараа тоолж суугаа бөхийн хорхойтон багагүй байгаа болов уу? Бөх сонирхоч та бүхнэндээ анхны монгол сумо бөхчүүдийн нэг Н.Цэвэгням Кёкүтэнхоотой барилдааны завсараар ярилцсанаа толилуулья.

Image

- Наадмын үндэсний бөхийн барилдаан дууссаны дараа өдөр нагояа дахь 7 сарын барилдаан эхэллээ. чи ч бас энэ сарын барилдааны гараагаа 3 дараалан давж эхэллээ энэ удаа бэлтгэл сайн байна уу?

- Энэ жил эх нутагт минь зуншлага сайхан болж үзэгч олноо баясгасан тун сайхан наадам болсон сурагтай. Би сумоогоор барилдаад 16 жил болж байна. Жил бүхэн Нагояагийн барилдаантай наадмын өдрүүд давхцдагийг та ч мэднэ шүүдээ. Бид өөрсдийн барилдааны хажуугаар Монголд утасдаад хэн яаж барилдав гээд санд мэнд л наадмын сонин сонсдог. Энэ удаа барилдаантай давхцаагүй бас тэгээд мэдээллийн хэрэгсэл хурдан түргэн олон хувилбартай болсон болохоор тав тухтай даваа бүхний ам угтуулыг үзэж байлаа. Анх японд ирсэн үед хэдэн цагийн өмнө захиалга өгч Монгол руу утсаар арай ядан холбогдож байж билээ. Миний хувьд бэлтгэл гайгүй байгаа Нагояагийн барилдаан Японы борооны улирлын төгсгөл зуны бүгчим халуун улирлын эхлэлтэй давхцаж явагддаг нь онцлог хэцүүхэн тал бий. Дасаагүй байхад саунад сууж байгаад шууд барилдахаар гарч ирж байгаатай адилхан санагддаг байж билээ. Энэ бүхэнд биеэ зохицуулж бэлтгэлээ хангах нь бидний асуудал шүү дээ. Халуун байна гээд ялаархаад байхгүй шүү дээ. Үзэгч олноо баясгасан барилдаан үзүүлэх юмсан гэж бодож байна даа. Монголд минь 8 сард тойргын барилдаан байгаа болохоор 50 хувийн амжилтаа үзүүлээд нутагтаа очих юмсан гэж бодож байна. Бодол хүсэл ясал гэж байдаг болохоор одоогоор хэлж мэдэхгүй л байна даа.

- Энэ сар 50 хувиа хийгээд инээгээд нутагтаа очьё гэж бодож байгаа юм байна гэж ойлгож болохнээ дээ? 16 жилийн өмнө нулимстай нутгаасаа гарч байснаа эргэн санахад юу бодогдож байна даа.

- Бид 6 лаа 15-17 насны хүүхэд байж дээ, гэр орноосоо хол явж үзээгүй япон гэдэг улсыг хөгжилтэй сайхан гэдгийг хальт мултхан гадарладаг байж билээ. Одоогийн 16 17-той хүүхдүүд бидний үеэс өөр, биеэ даах чадвар төлөвшсөн, дэлхий орчны мэдээлэл өргөн, зах зээлийн амьдрал ухааны зах цухаас гадарладаг болсон байх л даа. Тэгэхдээ л хүүхэд шүү дээ? 16 жилийг өмнө энд ирэхдээ монголд ирээдүйд сумогийн тойргийн барилдаан болно гэж бодоо ч үгүй зүүдлээ ч үгүй хурдхан гэрээт 3 жил нь дуусаад монголдоо буцья гэж бодож байсан. Энэ удаа 33 монгол бөхчүүд бас макүнo-үчи тойргийн бүх цолтой бөхчүүд монголд минь очно тэгэхлээр инээгээд очно шүү дээ.

Ний нуугүй хэлэхэд зүүд нойрондоо эцэг эх, гэрээ орноо зүүдэлж санаж сургууль дэвжээнээсээ өргөж бусгаж байж билээ. Адгийн наад зах нь сумогийн нарийн амьдрaлыг заагаад өгөх нутаг нэгтэн байгааүй л дээ. Уйлаад ирж байсан болохоор л бид бүгд өнөөг хүртэл байгаа шүү дээ. Том том юм яриад онгироод байсан бол өдийд бид энд байхгүй байсан ч байж магадгүй. Манай мэргэн ард түмэн минь хэлдэг бэрхшээлийг ярьж туулдаггүй үүрч туулдаг гэж сумогийн амьдрал хүнд хэцүү энэ тэрээ гэсэн яриа монголчуудын дунд нэлээн тархсан, бэрхшээлгүй юм гэж үгүй шүү дээ. Энэ бэрхшээл түр зуурын зүйл болов уу бас хувь хүнээс шалтгaалах болов уу гэж боддог. Миний хувьд олон түмний хайр ивээл, түшиг тулгуур буяныг мартаж болохгүй. Тэр хэмжээгээр надад ноогдох үүрэг их гэдгийг мартахгүй байхыг хичээдэг дээ.

- Саяхан Монголын сонгуулийн талаарх мэдээ мэдээлэл японы зарим нэг хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ нь монголд сумогийн барилдаан зохиоход ямар нэгэн байдлаар нөөлөөлж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ талаар өөрөө юу гэж бодож байна вэ?

- Мэдээж санаа зовж л байсан. Бидэнд монголд болох тойргийн барилдааны талаар холбооноос төлөвлөгөөний дагуу болно гэдгийг мэдэгдсэн. Уулзсан хүн бүхэн л танай монголд юу болоод байна гээд л түмэн асуултаар булж байсан, одоо гайгүй болсон л доо. Эрдэнэт хүний халуун амь үрэгдсэнд л их харамсч байна. Монголд тойргийн барилдаан өндөр зохион байгуулалттай үзэгч түмнээ баясгасан сайхан болно гэдэг эргэлзэхгүй байгаа.

- Өөрийг чинь японы иргэн болсон талаар элдэв янзын таамаг яриа нэг хэсэг гарсан энэ тухайгаа тодруулж өгөөч?

- Шувуу ч тэр өсч өндийгөөд үрээ орхин нисдэг. Эр хүн насанд хүрээд хэзээ нэгэн цагт аавын гэрээс өрх тусгаарладаг. Хүн шувуу xoёp өссөн гэр нутгаа үргэлж санаж сарвайж эргэж тойрч байдаг, түүний нэг нь нүүдлийн шувуу шүү дээ.
Би монгол гэдэг эцгийн гэрээс эрийн цээнд хүрээд өрх тусгайрлан япон гэдэг хадамтай боллоо гэж ойлгодог. Энд хүмүүс намайг Монголын Цэвэгням Кёкүтэнхоо л гэж хэлэхээс Японы Цэвэгням гэж хэлдэггүй шүү дээ. Намайг ирээдүйд дэвжээний багш болох санаатай Япон иргэн болсон, Оошима багшийнхаа охинтой сууж дэвжээ залгамжлах гэж байгаа энэ тэр гээд ор үндэсгүй зүйл Монголын зарим нэг хэвлэл мэдээллээр тарсан байсан юу бичих нь тэдний асуудал үндэслэлтэй эргээд унах эзэнтэй л юм бичээсэй л гэхээс өөр юу гэхэв дээ.
Аль улсын иргэншилтэй байх нь хамаагүй болов уу, харин сэтгэл зүрх юуны төлөө цохилж байгаа нь чухал байх. Зодог тайлаагүй барилдаж байгаа би тэтгэвэрт гарах болоогүй багшийгаа амаараа тэтгэвэрт гаргаад дэвжээгий нь би залгана гэж яриагүй, тийм дүрэм журмаа алдсан зүйл гэж байх шүү дээ. Ерөнхий жишигээс хүмүүс түүхий мэдээлэл таамаг хийж Цэвэгням дэвжээндээ одоогоор тэргүүлэх цолтой дэвжээгээ залгамжилна гэж л ярьж байгаа болов уу.
Мэдээж надад тийм боломж байгаа, одоогоор энэ тухай бодохгүй байна. Дахиад хэдэн жил барилдах л санаатай байна даа. Миний гэр бүлийн хүн манай багшийн охин биш шүү гэдгийг дашрамд хэлье. Манай багш охингүй л дээ. Би Налайхын ард түмэн, төр засагтаа үнэхээр их баярлаж явдаг. Намайг Японы иргэн болсон ч өссөн төрсөн Налайхчууд минь гавьяат тамирчнаар тодорхойлж дэмжиж төрийн хүндтэй шагналыг олгосон. Гол нь шагналдаа биш надад итгэл хайраа хайрлаж байна гэж би ойлгосон. Налайхчуудад чадах чинээгээрээ туслах санаа их байдаг ч тэр болгон санаагаар болохгүй л юм. Манай налайхчууд хөдөлмөрч шүү .

- Налайхаас амьдрал хэцүү хэдэн хүүхдийг энд хэсэг хугацаагаар сургасан байхаа.

- Цөөхөн хэдэн хүүхдийг энд 3 жил орчим дунд сургуульд сургахад нь тусалсан дахиад тийм боломж олдохгүй л байна.

- Өөрөө Найлахчууддаа тодорхой хэмжээгээр анхаарал тавьж тусалдаг ч энэ тухайгаа ер нь нэг их ярихгүй юмаа даа. Ер нь үг цөөнтэй бүрэг хүн юмаа даа?

- Боломж гарвал ямар нэгэн байдлаар Налайхчууд, Монгочууддаа тусалья гэж боддог. Би сэтгэлээрээ хийсэн ганц нэг зүйлээ яриад зарлаад байж чадахгүй л дээ. Тийм шаардлага ч байхгүй. Эцэг эхийн олгосон хүмүүжил гэхүү дээ төрлөхийн зан чанар ч гэхүүдээ нэг их ярихгүй л дээ тэгэхдээ заримдаа сайхан буу хална шүү дээ.

- Өөрийн чинь үеийн бөхчүүд тун цөөхөн болж дээ ?

- Уг нь би насаар залуу ч бөхчүүдийнхээ хувьд ахмадад орж байна даа. Миний үеийн макүнo-үчийн бөхчүүд гарын 10 хуруунд чөлөөтэй тоологдох болов уу, тоолж үзээгүй л дээ. Ихэнх нь зодог тайлсан байх шүү. Өөрийгөө нэг их ахмад хөгшин гэж боддоггүй шүү. Тухайн спортоос хамааран тамирчны амьдрах орон зай өөр өөр шүү дээ. Ер нь амжилт гаргахгүй бол ямарч залуу тамирчин зодог тайлах нь спортын ертөнцийн бичэгдээгүй хууль болов уу, амжилт гаргаад байвал насаар залуу ч тухай спортын ертөнцдөө ахмад болдог нь ч бас бичэгдээгүй хууль юм даа.

- Батбаяр кёкүшюүзаан энэ удаагийн сонгуулиар УИХ гишүүнээр сонгогдлоо. Хамт барилдаж байсны хувьд өөрийнхөө сэтгэглээс хуваалцна уу?

- Юуны өмнө дахин баяр хүргье гэж хэлмээр байна. Бид анхны сумочид нэг дээвэр доор багаасаа амьдарч нэг тогооноос олон жил хооллож ирсэн. 2 жилийн өмнө Батбаяр маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зодог тайлсан, уг нь одоо ч хүртэл барилдаж байх хүч чадал байсан болов уу даа. Энхбат маань өнгөрсөн жил зодог тайлсан. Бид байнга холбоотой байдаг.
Хүн бүрийн зорилго амьдрал өөр, миний найз нар хэн нь чиг ялгаагүй сайн сайхан яваасай байгаасай гэж жирийн хүмүүсийн нэгэн адил би боддог. Батбаяр надад сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж ярьж байсан л даа. Харин аль намаас нэр дэвшүүлэх хүсэлт гаргах зэргээ тодорхой хэлээгүй өндөр хариуцлагатай ажилд амжилттай ажиллана гэдэгт итгэж байна, ард нь олон түмэн харж байгаа шүү дээ.

- Жилийн өмнөх Нагояагийн барилдаанд жюүрёо тойрогт барилдаж байсан энэ жил макүну үчи тойрогт зодоглож байна сумо сонирхоч монголчууд маань өөрийн чинь жюүрёод унасан талаар янз бүрийн oйлголттой байдаг. Энэ талаар тодруулж яриач.

- Товчхон хэлэхэд өнгөрсөн жил нагояагийн барилдаанд жюүрёод барилдсан шалгтгаан өөрөөс минь болсон болов уу сумогийн холбооны дүрэмд бөх машин барихыг хориглосон байдаг юм л даа, манайхан монголоос ирээд угтаж авч буулгачихаад гэрэлэн дохио дээр зогсож байгаад тормосноос хөлөө салгатал том машин энгергээрээ хөдлөөд өмнө байсан машины ардаас үл мэдэгдэх төдий л тулсан, би ч тормосоо хурдан гишигэсэн хүн болон машины гэмтэл сэв юуч гараагүй л дээ. Үүний өмнө манай Сумогийн Холбоонд иймэрхүү асуудал гараад манай багш холбооны тэргүүлэгч гишүүний хувьд зөрчил гаргасан нөхөрт нэлээн хүндхэн шийтгэл өгсөн юм билээ л дээ, түүний дараахан би орооцолдсон юм даа, холбооны тэргүүлэгчид миний асуудлыг хөнгөн гэж үзсэн ч багш маань үл зөвшөөрч би бүтэн 1 сар барилдах эрхээ хасуулж гэр дэвжээний хорионд орсон, тэгээд л чансаа унаад жюүрёо руу ниссэн дээ. Үнэн гэвэл ийм л байна даа.
Арми байлдагчаас эхэлдэг гэдэг, бөх гэвэл цолтой цолгүй хамаарахгүй тогтмол барилдаж байгаа хүн тус бүрээс, ниийгэм ч ялгаагүй хувь хүнээс, өрх гэр бүлээс бүрэлдэн тогтдог юм байна гэдгийг надад 16 жилийн сумогийн амьдрал ойлгуулсан.
Өнгөрсөн 16 жил бидэнд их зүйлийг өгсөн гэж боддог.
Биднийг үдэж итгэл найдвараа тавьсан та бүхэндээ бид 6 лаа биш 33 лаа тэгэхдээ 2 талын жигүүрийг монгол аваргууд тэргүүлж эх нутагтаа барилдахаар очно. Анх биднийг үдэн гаргаж үнэтэй сургамжаа хайрласан олон сайхан буурлууд, ах, эгч нар минь өнгнөрсөн он жилүүдэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж биднээс салан одсон ч бидний зүрэх сэтгэл хамт байгаа гэдгийг үр, ач нарт нь хэлмээр байна. Эрүүл саруул байгаа ах, эгч, буурлууддаа аж жаргалыг ерөөе, бид удахгүй монгол доо уулзана.

- Барилдааны дундуур ярилцсан танд баярлалаа амжилт хүсье.

- Зүгээрээ Таньд ч бас баярлалаа.

Ярилцсан В.Даваа
2008.7.17 Нагояа, Япон
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby 21Grams » Sat Feb 28, 2009 6:41 am

Аль өнгөрсөн жилийн 7сарын ярилцлага байна. Сая л олж уншлаа шд. Цэвгээ ах сайхан ярилцлага өгчээ. Энэ зурган дээр нь цуг гарчихсан байгаа залуу их сайн барилддаг гэсэн. Хүмүүс ирээдүйд ёкозуна болох хүү гээд л магтаад байна лээ. Ирэх 3сарын башод мк20хавьцаагаас босож барилдах байх. Хурдан дээшээ гарч ирээсэй, тэгвэл барилдахыг нь харахгүй юу.

Image

http://dichne.com/ - эндээс ороод foreigners цэснээс нь бөхчүүдийнхээ хэр барилдаж байгааг харж болно шүү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby asa » Thu Mar 05, 2009 9:24 am

21Grams wrote:Аль өнгөрсөн жилийн 7сарын ярилцлага байна. Сая л олж уншлаа шд. Цэвгээ ах сайхан ярилцлага өгчээ. Энэ зурган дээр нь цуг гарчихсан байгаа залуу их сайн барилддаг гэсэн. Хүмүүс ирээдүйд ёкозуна болох хүү гээд л магтаад байна лээ. Ирэх 3сарын башод мк20хавьцаагаас босож барилдах байх. Хурдан дээшээ гарч ирээсэй, тэгвэл барилдахыг нь харахгүй юу.

Image

http://dichne.com/ - эндээс ороод foreigners цэснээс нь бөхчүүдийнхээ хэр барилдаж байгааг харж болно шүү.


Наад хүүгий чинь Кёкшүхо Эрдэнэбаатар гэдэг байхаа.
Кёзшүзаны залгамжлагч ухааны юм яриад байсан тэгсэн саяхан тв-р ярихдаа "Намайг сумод хөтөлсөн хүн бол Кёктэнхо ах" гэж байна лээ. Энэ жилдээ багтаад Жүрёд орчих байхаа 191 см, 127 кг гэсэн.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby ТӨӨГӨӨ » Fri Mar 06, 2009 10:32 pm

өндөр царай н ч гэсэн кекүтэнхoтoи ижилхэн юм бна шдээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby sOx » Wed Feb 15, 2012 1:46 pm

ЛОЛ
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby J@x » Wed Feb 15, 2012 2:33 pm

Батбаяр зодог тайлахад энэ хүү орсон биз дээ. Кекишүзаны Кекишү Хакухогийн хо төгсгөлийг авч нэр авч байсан мөн биз дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Оргил » Wed Jul 25, 2012 1:15 pm

М.Ананд: Озэки цолонд хүрсэн ч анх яаж барилдаж байснаа мартахгүй
Түгээх Share on facebook Share on twitter
2012-07-25 08:48:04 - Спорт

anandbazarСумогийн дэвжээнд амжилттай барилдаж "Уран барилдаан"-ы шагналыг долоон удаа, "Онцгой барилдаан"-ы шагналыг хоёр удаа хүртсэн Озэки Какүрюү М.Анандтай ярилцлаа.

-Нагоя башё дуусчихлаа. Энэ сард манай бөхчүүд сайн амжилт үзүүллээ?

-Тиймээ. Нагоя башёд манай бөхчүүд сайн барилдлаа. Озэки Харүмафүжи Д.Бямбадорж маань нэг ч уналгүйгээр түрүүллээ. Миний хувьд есөн даваатай энэ удаагийн башёг өндөрлүүлсэн. Ер нь манайхан сайн барилдаж байгаа.

-Их аварга Д.Дагвадоржийг барилдахаа больсноос хойш сумогийн үзэгчдийн тоо цөөрсөн гэсэн. Нэр хүнд нь унаад байх шиг ээ?

-Нэг хэсэг тиймэрхүү байсан ч одоо эргээд сэргэж байгаа шүү. Нэр хүндээ сэргээхийн төлөө Сумогийн холбоо төдийгүй гишүүд нь хүртэл хичээж байгаа. Удахгүй эргээд хэвэндээ орох байх аа.

-Таны хувьд сумогоор барилдаад хэдэн жил болж байна вэ. Анх Японд очиж байсан үед мэдээж амаргүй байсан байх?

-Н.Цэвэгням, Д.Батбаяр ах нар дээд зиндаанд орсноос хойш Монголд сумог шууд дам­жуулдаг болсон шүү дээ. Тэр үед зурагтаар хараад л сумоч болох юмсан гэж бодож эхэлсэн. Түүнээс өмнө ийм спорт ч байдаг гэж мэд­дэггүй байлаа. Миний аав бөхчүү­дийг их хүндэлдэг. Тиймээс хүүгээ үндэсний бөхөөр барилдуулчих юмсан гэсэн бодолтой байсан. Өөрөө багш хүн байж хүүгээ "Хи­чээлээ хий" гэхээсээ илүүтэй барилдуулах дуртай байсан шүү. Харин би үндэсний бөх гэхээсээ илүү сумогоор барилдах дуртай байлаа.

-Монголоос Японд ирж барил­дана гэдэг тийм ч амар байгаагүй л байх. Ямар даваа давж сумоч болсон бэ?

-Монголд байхад Хакухо М.Даваажаргал багш маань ирээд сумод хүүхэд шалгаруулж авахаар болсон. Би тэр үед 14 настай байсан юм. Тэгээд шалгаруулалт дээр нь очиж барилдсан. Эхний тойрог арван даваатай байлаа. Зургаагаас дээш давбал хоёр­дугаар тойрогт барилдах эрхтэй болж байсан. Шалгаруулалтад оролцож байгаа хүүхдүүдийг мон­гол бөхөөр барилдуулсан юм.

Харамсалтай нь би эхний тойрог­тоо тэнцээгүй. Тэгээд ч аравдугаар ангиа төгсье гэж бодож байлаа. Гэтэл яг тэр үед нэг дэвжээнд гадаадын ганц л бөх байна гэсэн дүрэм гарчихсан. Ингээд байж байтал аавын маань найз нэг сэтгүүл авчирч өглөө. Тэнд сумогийн дэвжээний хоёр ч хаяг байсан. Хоёулан руу нь и-мэйл явуултал "Изүцү" дэвжээнээс хариу ирсэн дээ. Ингээд 2001 онд буюу 16 настайдаа сумоч болж байлаа.

-Интер­нэтээр хол­богдоод л дэв­жээндээ орчихсон хэрэг үү. Анх очиход тань хэрхэн хүлээж авч байв?

-Анх намайг хараад гёожи буюу дэвжээний шүүгч болохоор юм байна даа гэж бодож байсан гэдэг. Барилдаж чадах болов уу даа л гэж бодож байсан гэсэн. Харин барил­дахыг минь хараад амжилт үзүүлэх юм байна гэсэн итгэл найдвартай болж байсан гэж одоо ярьдаг юм.

-Харь оронд ирээд хэл ус, хоол унднаас эхлээд бэрхшээл гарна биз?

-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Өөрөө зорьж дурлаж ирсэн болохоор хүнд хэцүү гэдгийг сайн ойлгож байлаа. Харин дасгал сургуулилтаас илүүтэй хэл нэвт­рэлцэхгүй нь жаахан бэрхшээлтэй байсан. Тийм болохоор багш маань зурагтай, доороо монгол, японоор бичсэн ном авч өгч бай­лаа. Тэр номоо бариад л, багштай­гаа дохио зангаагаар ойлголцоод явдаг байсан. Тэгж яваад л нэг мэдэхэд хүмүүстэй ойлголцоод байдаг болчихдог юм билээ.

-Анх очиход гадны бөхийг дээрэлхэх ч гэдэг юм уу дарамт ирэх үү?

-Надад тийм зүйл тохиолдож байсангүй. Юм сурах гэж ирсэн болохоор хэлсэн болгоныг нь хийгээд явдаг байсан. Угаасаа хаана ч очоод өөрөө л буруу юм хийхгүй бол яалаа гэж зодуулах вэ дээ. Хэл нэвтрэлцэхгүйн улмаас ойлгохгүй юм гарч байснаас биш зөрөлдөх зүйл гарч байсангүй ээ.

-Аав тань спортын хүн байв уу?

-Миний аав ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал, доктор профессор хүн. Залуудаа боксоор хичээллэдэг байсан гэдэг. Ер нь спортод их элэгтэй. Аавын маань талд улсын арслан цолтой хүн байсан гэсэн. Харин ээжийн талд чөлөөт бөхийн Азийн аваргаас медаль авч байсан бөх хүн бий. Гэхдээ би заавал бөхийн удамтай хүн сайн барил­дана гэдгийг хүлээн зөвшөөр­дөггүй. Өөрөө мэдрэмжтэй, хи­чээгээд барилдвал хэн ч амжилт гаргаж чадна. Сумод л гэхэд жин нэмэх нь хамгийн чухал зүйлүү­дийн нэг. Миний хувьд 100 кг хүртэл ямар ч саадгүй жин нэмсэн. Цаа­ш** жин нэмэхийн тулд түүхий загас идэх хэрэгтэй байдаг. Гэтэл би сураагүй байсан. Тэгээд л нэг өдөр дэв­жээнийхээ бөхтэй хамт хоолны газар ороод суши идсэн. Тэрнээс хойш жин овоо нэмэгдсэн.

-Японд байх 10 жилийн хугацаанд сайхан нь, бас хэцүү нь юу байв?

-Би энд ирсэн хойноо заавал ч үгүй амжилт гаргана гэж тэгтлээ шунаагүй. Харин надад үүнээс өөр явах зам байхгүй шүү л гэж бодож байлаа. Өөр юм бодож сатаараа­гүй. Анх ирчихээд монгол хоолоо их санадаг байсан. Харин одоо бол Токиод монгол хоолны газар бай­на. Дээрээс нь юм хөг­жөөд утсаар ярихдаа царай зүсээ харчихна. Тэгэхээр гайгүй дээ. Харин нут­гийнхаа агаар усыг л их үгүйлэх юм даа. Бас эмээгээ их санадаг юм. Зундаа эмээтэйгээ хамт байдаг байсан болохоор энд эмээгээ л их санадаг. Намайг гэм­тэж бэртчихгүй, эрүүл энх бай­гаасай гээд л сүүгээ өргөөд сууж байгаа байх.

-Гэмтэл гэснээс зургаан жилийн өмнө өвдгөө гэмтээгээд барилдаанаа дундаас нь орхиж байсан байх аа?

-Тэгсэн шүү. Кюүшюү башёгийн үеэр л дээ. Гэхдээ харьцангуй гайгүй өнгөрсөн. Хамгийн хэцүү нь тэмцээний дундаас барилдахаа больсон. Их ч юм бодогдуулж, ухааруулдаг юм билээ.

-Озэки болчихлоо. Цол нэмэ­хээр олон юм өөрчлөгдөнө биз?

-Заан байсан хүн арслан цолтой болно гэхээр мэдээж их зүйл өөрчлөгдөнө. Хариуцлага ч нэмэгдэнэ. Арслан хүнээс урьд урьдынхаас илүү сайн барилдаан шаардана. Мэдээж хэрэг их хичээж байгаа. Дээрээс нь ёс зүйн хувьд олон юм бодогдоно. Анх ирж бай­сан, юу ч мэдэхгүй байсан балчир үеэ хэзээ ч мартаж болохгүй гэдгээ санаж байх хэрэгтэй. Амжилтандаа ханаад, одоо болсон гээд бодчих юм бол амжилт ахихаа больчихно. Тэгэхээр өөрийгөө ямагт хурцалж барилддаг байх хэрэгтэй.

-Таныг Монголд байхдаа чө­лөөт бөхөөр хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-Нэг их хичээллээд сүртэй юм болоогүй ээ. Сонирхлынхоо дагуу бэлтгэл дээр нь цөөхөн удаа л очиж байсан юм.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Спортоор хичээллэдэг байв уу. Аль сургуулийн сурагч байв?

-31 дүгээр сургуульд наймду­гаар анги хүртлээ сурсан. Дараа нь аавынхаа сургуулийн лицейг төгс­сөн юм. Харин багаасаа спортоор хичээллэх дуртай байсан шүү. Сагсан бөмбөг, ширээний теннис тоглодог байлаа. Хүмүүс намайг даруухан, дуугүй гэж бодоод бай­даг. Уг нь тийм ч ноомой хүүхэд байгаагүй л дээ. Бусадтай гар зөрүүлэх үедээ зөрүүлчихнэ.

-Японд барилдахаас өөр зүйлд зарцуулах цаг зав гэж гарах юм уу?

-Бараг үгүй дээ. Чөлөөт цагаа­раа кино үзнэ, тоглоно, найзууд­тайгаа уулзана. Интернэтээр эх орныхоо тухай мэдээ, мэдээлэл харна. Бас хааяа гольф тоглодог юм.

-Гэр бүлийн амьдрал зохио­сон уу?

-Амжаагүй л явна. Найз охинтой болох орчин ч байхгүй юм. Анх ирчихээд удаагүй байхад сэтгэл санаа нийлбэл япон, монгол аль нь ч байсан яахав гэж боддог байсан. Харин одоо бол ер нь монгол хүнтэйгээ л гэрлэе гэж бодож байгаа.

С.АЛТАНЦЭЦЭГ Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Оргил » Wed Jul 25, 2012 1:16 pm

Ананд маань Озеки болсын байнашд.. одоо нэг түрүүлчих хэрэгтэйм байнадаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Mike Bibby » Wed Jul 25, 2012 4:34 pm

Оргил wrote:Ананд маань Озеки болсын байнашд.. одоо нэг түрүүлчих хэрэгтэйм байнадаа..


Одоо болтол мэдээгүй яваа муу. Болоод удаж байна. Үнэхээр зөв хүндээ энэ цолыг өгч чадсан даа.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Хєрєг нийтлэл, ярилцлага

Postby Steppe » Tue Mar 31, 2015 3:26 pm

`
Steppe
 
Posts: 84
Joined: Tue Nov 18, 2014 12:19 am


Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron