Ёкозуна Хакухо

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Ёкозуна Хакухо

Postby Жавхлан » Sat Jun 02, 2007 8:00 am

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх "Их Аварга" Мєнхбатын Даваажаргал

Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jun 02, 2007 8:06 am

Шинэ Ёкозуна Хакухо их aваргын дэвжээний ёслол буюу ёкозүна дохе-ириг Токиогийн Мэйжи сүмийн өмнө анх удаа Ширанүи байдлаар хийж vзvvллээ.

[flash width=425 height=350]http://youtube.com/v/ft14M5TlPYI[/flash]
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Sun Jun 03, 2007 7:07 am

Ih awarga shig hiij chadahgui bna shuu manai ih awarga ch goyo hiideg dee.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby buyanochir » Sun Jun 03, 2007 10:11 pm

manaihaan jaahan undesnii uzeltei baaya l daa ter sumo yadgiin 2 mantuu tavgan deer baij l baigaa biz mongol buhuu ingej saihan hugjuuleye l deee
User avatar
buyanochir
 
Posts: 15
Joined: Sat May 26, 2007 9:44 pm

Postby Bibby » Mon Jun 04, 2007 12:14 pm

Hakuho shal mya haragddag bna sht kk ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby apex » Wed Jun 06, 2007 5:43 pm

аав шигээ 22 насандаа их аварга боллоо доо..
FoRzA MiLaN
User avatar
apex
 
Posts: 23
Joined: Mon Mar 13, 2006 2:26 pm
Location: helkv shv

Postby erka2 » Fri Jun 08, 2007 10:55 pm

hezee monkhbat guyi 22toi avarga bolj baisan um hudal mede buu bicheech
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby M.Bibby-10 » Sat Jun 16, 2007 3:16 pm

Тэр харин битгий япон л болчоосой үүнээс л айж байна шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Sat Jul 07, 2007 9:18 am

Хакухо Даваажаргалд гавъяат тамирчин цол хvртээлээ

Японы мэргэжлийн сvмо бєхєєр онцгой амжилттай барилдан дээд зиндаанд дэвшиж, удаа дараа
тvрvvлэн “Их аварга” цолыг хvртэж, бєх хvний уужуу ухаан, уран мэх, эрэмгий зориг, эрч хvч, бяр чадлын гайхамшгийг vзvvлэн тєр, тvмэн олноо баясгаж, Монгол Улсын нэр тєрийг Япон даяар тєдийгvй дэлхий дахинаа алдаршуулж буй бахдам амжилтыг нь vнэлж Япон Улсын Мияагино дэвжээний бєх Мєнхбатын Даваажаргалд Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар Монгол Улсын гавъяат тамирчин цол хvртээлээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Сайн аварга болноо

Postby Soniko » Mon Jul 09, 2007 1:28 pm

Маш сайн аварга болно.
Гарцаагүй
User avatar
Soniko
 
Posts: 6
Joined: Mon Jul 09, 2007 12:49 am
Location: Ulaanbaatar

Postby Yes Man » Fri Jul 20, 2007 5:57 am

Hakuhogiin barildaan ni nadad taalagdadgui yum.shal teneg teneg mehtei..
Yes Man
 

Postby Bibby » Fri Jul 20, 2007 2:26 pm

ShUTIS-n hajuu tald Anod banknii reclamiig harsnuu Hakuho yag Shreik shig gartsan bna lee hehe
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby M.Bibby-10 » Fri Aug 03, 2007 8:53 pm

Тэр ирэх сард түрүүлэх л хэрэгтэй боллоо доо.Харин тэр Котомицүкиг барах боловуу аан.Давгадоржыг эзгүйг сай ашиглах хэрэгтэй дээ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Bibby » Sat Dec 29, 2007 8:14 pm

Хакухо М.Даваажаргал хамгийн олон даваатай бөхөөр тодорлоо

Image

Энэ жилийн зургаан башёгийн дөрөвт нь түрүүлсэн Хакухо М.Даваажаргал 2007 оны башёд хамгийн олон ялалт байгуулсан бөхөөр тодорчээ. Цагаан гарьд энэ жилийн башёд нийт 90 барилдаан хийснээс 74-т нь ялалт байгуулсан байна. Харин хоёр болон гуравдугаар байрт албан ёсны бус дүнгээр озэки Котомицүки 63 даваа, Чиётайкай 56 ялалтаар тус тус удаалсан байна. Тэдний араас 53 даваатай Ама бичигдэж байгаа бол хэдийгээр хоёр башёд барилдах эрхээ хасуулсан Асашёорюү 51 ялалттайгаар айргийн тавд оржээ. Уг нь Асашёорюү сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн олон даваатай бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. Асашёорюү Д.Дагвадорж 2002 онд 66, 2003 онд 67, 2004 онд 75, 2005 онд 84, 2006 онд 67 барилдаанд ялснаар жил бүрийн төгсгөлд хийдэг энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан байна. Харин үүний өмнө буюу 2001 онд албан ёкозуна Мусашимару 73 удаагийн ялалтаар бусдыгаа тэргүүлж байжээ.

2000 оны хувьд йокодзуна Акэбоно жилийн турш 76 даваа авсан амжилтаар жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байжээ.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Mon Jan 07, 2008 11:12 pm

Хакухо 25 барилдахдаа бүгдэд нь давжээ

Хакухо өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өрсөлдөгчдөдөө өөрийнхөө хүчтэй байгааг харууллаа. Өнгөрсөн оны сүүлийн хоёр башёд дараалан түрүүлсэн тэрээр Касугано дэвжээнд очиж, бэлтгэл хийсэн байна. Энэ үеэр ёкозуна Хакухо экс сэкивакэ Точинанадо болон, энэ жил 20 нас хүрч буй Точиадзан, экс комүсүби Точинахана, Касуганошики нарын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд нийт 25 барилдахдаа бүгдэд нь өрсөлдөгчөө давжээ. Өнөөдөр Хакухо их аварга Асашёорюүтэй хамтарсан бэлтгэл хийхээр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.

news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Bibby » Fri Jan 11, 2008 1:00 am

Даваа Японы иргэн болохгүй ээ, юу гэж тэгдэг юм

Image

“Ардын эрх” гэдэг чинь байна аа, аль эртний сонин юм шүү дээ, одоо их өөр болж…” гэсээр
Мөөеө аварга орж ирлээ. Хакухо М.Даваажаргал “АЭ”-ийн “Оны хүн”-ээр шалгарч, аварга хүүгийнхээ шагналыг гардаж авахаар редакцид ирж байгаа нь энэ.

-Таныг хацу башёг Японд очиж үзнэ гэж сонсоод. Хэзээ явах вэ?
-Худлаа, худлаа. Сонинууд л тууж байхгүй юу.

-Та тэгэхээр эндээ үзэх юм уу?
-Тэгнэ ээ, тэнд чинь очоод үзэхээр нэг гэм нь их давчуу байдаг юм. Эндээ зурагтаар үзсэн нь бараг шулуухан даа. Дэргэдээс нь харахаар хачин жижигхэн талбай дээр яаж барилдаад байгаа юм бол гэж бодогдоод хэцүү. Телевизээр бол өөр л дөө.

-Тэгээд та явахгүй гэсэн үг үү?
-Явахгүй ээ, явахгүй.

-Хакухо өнөөдөр /уржигдар/ Асашёорюүтэй хамтарсан бэлтгэл хийх юм шиг байна. Оросын сайтуудад тэгж бичсэн байна лээ?
-Оросууд чинь бас манайхан шиг тууна аа. Гэхдээ бас хараад байхад гайгүй юм шиг байгаа юм. Өнөө хэдэн гайгүй үзээд байгаа оросууд чинь Даваа дэвжээгээр байгаа болохоор тэд нарыг хамсуулаад бичдэг юм шиг байгаа юм.

-Та сүүлд хэзээ утсаар ярив. Аавыгаа ирж хацу башё үз гэж хэлэхгүй байна уу?
-Өчигдөр ярьсан. Унтаж байна лээ. Хэдэн үг сольсон.

-Та бэртэйгээ утсаар ярьдаг уу?
-За тэр ямар хамаа байна. Яах нь уу /инээв/. Анх 2005 оны арваннэгдүгээр сард юм байна. Японд оччихсон байхад, Даваагийн дэвжээгээр та нартай адилхан тав, зургаан юм гүйлдээд байсан юм. Тэгсэн нэг нь “Амар сайхан байна уу” гээд байсан юм. Сүүлд нь харин мэдсэн чинь тэр манай бэр байсан юм байна лээ.

-Хадмуудтайгаа та хэр олон уулзсан бэ?
-Уулзсан. Гурав, дөрөв уулзсан. Том хүү нь Токиогийн их сургуульд сурдаг юм байна лээ. Японы ерөнхий сайд байсан Шинзо Абэтай хар багаасаа нэг анги байсан л гэж ярина лээ шүү. Давааг миний гурав дахь үеийн самуурай гэнэ лээ. Тийм ёстой юм байх.

-Хэд орчим насны хүн байдаг юм бэ?
-Залуухан. 54-тэй.

-Таныг тэнд очихоор сүйд болно биз, япончууд?
-Малгайгаа өмсчихсөн байхад их эмээнэ ээ. Манай малгай чинь өндөр оройтой, их сүртэй харагддаг юм шиг байна лээ. Айхтар хүндэлнэ.

-Хакухо сүүлийн хоёр башёд дараалан түрүүллээ. Гэхдээ тэр үед Асашёорюү Монголд байсан. Тэр хоёрын хэн нь түрүүлэх вэ гэдэг дээр олон хүн бооцоо тавьж байгаа юм шиг байна. Та хоёр аваргыг яаж барилдах бол гэж бодож байна?
-Мэдэхгүй дээ, одоо. Даваа ярихдаа ахтайгаа /Асашёорюүг хэлэв/ уулзсан л гэж байна лээ.

-Асашёорюүг япончууд жаахан гадуурхаад байгаа юм уу гэж хааяа санагдаад байх юм?
-Хэн мэдэхэв. Хэзээ тэгсэн юм. Япончууд сая эргээд очиход нь их баярлаж л байсан гэсэн шүү дээ. Дагвааг их сайхан зантай болсон байна гэж ярьж байна гэнэ лээ. Манай Дагваа их сайхан инээмсэглэдэг болсон юм байлгүй. Жаахан хурц характертай хүн, одоо их сайхан дөлгөөн болсон юм шиг байна.

-Хакухо цагаан сараар аав, ээж дээрээ ирж шинэлэх үү?
-Энэ барилдааныг нь дуусахаар л “цагаан сараар ирж шинэлнэ дээ” гэж хэлэх гээд байгаа юм. Зав нь болдоггүй юм аа, бас. Долоо хоног л амрах байх. Ирүүлэхийг л бодно доо.

-Хакухо Аматай илүү ойр байдаг гэсэн үү?
-Тэгэлгүй яадаг юм, тэр хоёр чинь үеийн юм болохоор илүү дотно байх нь аргагүй. Дандаа л хамт явж байдаг юм. Р.Давааням маань бурхан болчихлоо доо. Ама руу ярихаар Даваатайгаа л цуг явж байна гэж ярих юм гэж нэг надад ярьж байсан юм. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргад хоёр ч түрүүлчихээд байгаа У.Бямбажав гэж залуу байна аа. Тэр хүүд Даваа их сайн. Уг нь мэргэжлийн сумод орох гэж байсан юм ш дээ. Одоо Америкт байна уу даа. У.Бямбажавыг л ёстой үзүүлж өгөх байсан гээд л Даваа харамсаад байдаг юм. Цаад чинь бас Б.Энхбатад их сайн шүү дээ. Сая зодог тайлчихлаа. Их хэцүү байсан гэсэн. “Ах зодог тайлахдаа уйлаад л байсан. Ёстой эвгүй юм” гэж Даваа ярьж байна лээ. Даваа авгайгаа дагуулаад очсон гэсэн. Нарийндаа ярих юм бол энэ Б.Энхбат чинь Монголын бөхчүүдэд их түшиг болдог хүн байгаа юм. 1991 онд анх Д.Батбаяр, Н.Цэвэгням, Батжаргал, Б.Энхбат эд нар очоод Б.Энхбатаас бусад нь оргоод хүрээд ирсэн ш дээ. Тэгэхэд Б.Энхбат захиа бичдэг байсан гэсэн. “Та нар эргээд ирээч дээ, намайг өрөвдөөч” гэж /инээв/. Тэгээд өнөө хэд нь 100 гаруй хоногийн дараа цуварч, уварч очоод энэ сумо гээчээр хичээллэж эхэлжээ дээ. Тэгэхээр Б.Энхбат бол их гавьяа байгуулсан хүн.

-Эхнэртэйгээ Германд амьдарна гэсэн. Эхнэр нь Монгол юм уу, Герман юм уу?
-Монгол, монгол.

-Японы үндэсний бөхөөр монголчууд сайн барилдаад байхаар тэд дургүйцдэг болов уу, та юу гэж бодож байна. Сүүлийн үед энэ талаар хүмүүс их ярих болсон байна?
-Ийм учиртай юм билээ. Нэг хэсэг сумо бөхийн хөгжил саарч, олигтой бөх тааруу, үзэгч ч сонирхохгүй болсон юм байна л даа. Тэгээд тэд нар бодож л доо. Энэ спортыг яаж олны сонирхлыг татдаг болгох вэ гэж. Европ руу сурталчилъя гэхээр гадаад царай төрхөөс нь авхуулаад болоогүй юм шиг байгаа юм. Монголыг бөхчүүдээрээ алдартайг мэднэ л дээ, тэд. Тэгээд ерөөсөө л монголоос хэдэн сайн бөх олж ирье. Адилхан ази хүн, манай спортоор амжилттай хичээллээд аварга болбол болог. Монголчуудыг авчраад сумо бөх нэг бол хөгжиг, нэг бол унаг гэж хатуу шийдсэн юм шиг байгаа юм. Тэгж сонссон. Ошима багш тэгээд л анх монголоос өнөө хэдийг маань авч явахгүй юу.

-Хакухог Япон эхнэртэй болсны дараагаас Японы иргэн болчихвий гэсэн бодол хүмүүст ихээр төрөх болсон. Арай тэгэхгүй биз дээ?
-Юу гэж тэгдэг юм. Сонингууд тэгж бичсэн байна гэсэн. Энэ сонингууд чинь одоо хов, хэрүүл хоёроос өөр юм бичих нь ховор болчихсон юм чинь.

-Олимпийн жил гарчихлаа. Та олимпийн анхны медаль авчирч байсан хүний хувьд хэнд илүү найдлага тавьж байгаа бол?
-Наад чинь их хэцүү юм аа. Би яг 40 жилийн өмнө дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирч байлаа. Одоо олимп хаяанд ирчихсэн байхад аварга, аварга гэж бахираад байвал өнөө ноцолдох гэж байгаа хүний сэтгэл санааг унагаад хаячих гэмтэй. Манай Ж.Даваажав л олимпийн аварга болох байсан юм даа. Хэдхэн секундэд зүгээр л зогсч байсан бол болох байсан юм. Үнэхээр харамсалтай. Гэхдээ юмны аз гэж нэг юм байна аа. Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев гэж мундаг бөх гурван олимпод оролцохдоо гурвууланд нь дөрөвдүгээр байрт орж байсан. Сая тэр Б.Наранбаатар дээр ч харагдаж л байна. Дэлхийн аваргаар бараг л алт авах байсан ч аз нь дутаад алдчихлаа. Тэгсэн хэрээ дараа нь Москвад очоод өнөө ялагдсан бөхөө хамаагүй илүү хожсон байна лээ ш дээ. Нэг иймэрхүү азгүйтэл байгаад байдаг юм. Гэхдээ эртээд “Бөртэ чоно” дээр очихдоо би “Одоо олимпийн алт авах цаг нь болсон шүү” гээд хэлээд тавьчихсан.

-За баярлалаа, аварга аа. Манай редакцид зочилж, сонирхолтой яриа өрнүүлсэнд. Одоо тантай зургаа авхуулах гээд манайхан хүлээж байх шиг байна даа.
-Инээв. Даваа намайг бодуул зургаа авхуулах их дуртай билээ. Гэхдээ ганцаараа биш. Хажууд нь хүн зогсвол гуч, дөчин минут зургаа даруулаад зогсоод л байх юм байна лээ. Танай сонины хамт олонд баярлалаа. Би ч АИХ-ын депутат байхдаа “Ардын эрх”-д бичүүлж л явлаа
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby haka » Thu Jul 24, 2008 5:10 pm

Хакухо yorikiri мэхээр Кайог давснаар уналгүй 12 давлаа. Котомицүки өнөөдөр давсанаар 9-3 болж байна.
Хакухо маргааш давахад л 7 дахиа эзэн хааны цомыг өргөнө. Энэ башё түүнийх гэдэг тодорхой боллоо гэж..
Одоо уналгүй 15 даваад түрүүлээсэй гэ хүсье :gold :gold
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Ёкозуна Хакухо

Postby Г.Баяраа » Thu Jul 24, 2008 10:29 pm

сайн байнаа :eek:

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Ёкозуна Хакухо

Postby MyLoVe » Mon Jul 28, 2008 11:05 am

Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Ёкозуна Хакухо

Postby tsoko » Tue Jul 29, 2008 6:07 am

Хэ хэ үзсээн аль дээр гарсан бсан бас л хөөрхөн янзалсан бна лээ шд
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Ёкозуна Хакухо

Postby eba7 » Wed Aug 27, 2008 1:46 pm

Hogiin Hakuho mangar bi uul ni Munhbat avargiig ih hundeldeg goy uuriinhuuruu bardam shuluun yaridag hun gej boddog bsan tegsen chin shal hudalaa bardam am shaldan guya bailee. odoo ingeed mongoliin 2 ih avargiin ur udam hogiin samuurai nariin udamtai holildoj tasarlaa Zugeer jiriin irgen bol bas yahav dee ochij ochij darhan avarga Munkhbatiin huu ih avarga Davaajargal shuudee mongoliin zaluuchuudad mash tom ulger jishee uzeelj iim alham hiilee gej iim baihaar Mongol maani yaj orshin tognondoo hetsuudee unheer haramsaltai...
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

Re: Ёкозуна Хакухо

Postby Чуугий » Thu Sep 04, 2008 9:42 pm

ЮНЕСКО-оос Хакухог Спортын алдартан хэмээх цолоор өргөмжилжээ.Энэ өргөмжлөлийг урьд нь Пеле,Шумахер,ах дуу Кличко,Жастин Энин зэрэг 8хан хун хуртэж байсан бөгөөд Хакухо энэ өргөмжлөл хуртсэн анхны Ази хун болж байгаа юм байна
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby Bibby » Thu Sep 04, 2008 10:16 pm

Хакуход давхар баяр тохиолоо
Image

Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхотой хэдхэн хоногийн өмнө "Монгол башё"-ны үеэр уулзаад ярилцаж байхад "Удахгүй ам бүл нэмнэ. Эхнэр маань энэ есдүгээр сарын эхээр төрнө" гэж байсан билээ. Өчигдөр дугаар шилжихийн өмнөхөн Хакүхогийн эхнэр амаржиж 3.8 кг жинтэй хүү төрүүлсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлснийг тодруулахаар Ж.Мөнхбат аваргын утсанд холбогдлоо.

-Сайн байна уу. Ачтай болсонд тань "Өнөөдөр" сониноос баяр хүргэж байна.
-За бас хаанаас юугаа олоод сонсоодохов.

-Хакүхогийнх ам бүл нэмж хүүтэй болсныг та сонсоогүй яваа юм биш биз дээ?
-Та нар юмнаас хоцорно гэж байх биш. Ачтай болсноо дуулалгүй яах вэ. Өнөөдөр "Шавь" сургуулийнхаа үндэсний бөхийн дэвжээнд хивс авч өгөх санаатай Бөхийн холбооныхонтой уулзаад явж байхад хүү утасдсан. Өнөөдөр чинь могой өдөр байгаа юм. Их бэлгэшээж байна.

-Аварга аа, Танд бас нэг баяртай мэдээ дуулгая. ЮНЕСКО-гоос спортын алдартанд олгодог шагналаа Хакүход өгчээ.
-Наадахыг чинь харин сонсоогүй юм байна. Ямар учиртай шагналыг хэзээ олгосон гэнэ.

-Өчигдөр гардуулсан байна. Энэ шагналыг домогт хөлбөмбөгчин Пеле, "Формула-I”-ийн нисгэгч М.Шумахер нарын найман хүн авч байж. Харин Хакүхо Ази тивээс энэ шагналыг авч байгаа анхны хүн юм байна.
-Аа тийм үү. Сайхан мэдээ дуулгасан та нарт баярлалаа.

РS: "UNESCO-SPORT’S CHAMPION" хэмээх хүндтэй шагналын эзнээр Ази тивээс анхлан тодорч, бас ам бүл нэмж хүүтэй болсон аварга Хакүходоо сониныхоо мянга мянган уншигчдын өмнөөс аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ш.Алтай
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby 21Grams » Mon Sep 08, 2008 9:17 pm

Манай залуу аварга сая 5нд 2дахь удаагаа үрийн зулай үнэрлэжээ. Эрлийз хүүгээ ирээдүйд бас их аварга болоорой гэж ерөөсөн гэнэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Ёкозуна Хакухо

Postby 21Grams » Wed Sep 17, 2008 5:37 am

Даваажаргал хүүдээ Мөнхжаргалмахатө гэдэг алдар хайрласан юм байх аа. :smile:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Next

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests