Asashoryu

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Asashoryu

Postby Nok » Tue Mar 07, 2017 10:55 am

crusader wrote: Prejudice (энийг одоо Монголоор яг юу гэж хэлэхийн бол) гэдэг зүйлээ хаяад юмыг наанатай цаанатай хар л даа.


Хакүхог муулах, доромжлох, хувийн амьдралруу нь хошуу дүрэхдээн тэгтлээн объектив байж чаддаг билүү та?
Охид хүүхнүүдийн хувийн амьдралын талаар, хэнтэй унтаж явалдсаныг форумын гишүүд дундаас хамгийн ихээр хов болгож ярих үедээн та бүгдийнх нь дэргэд байсан уу?

Энэ бүхнийхээ эцэст бусдыг prejudice-тэй байхыг ямар нүүрээрээ заадаг байнаа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Asashoryu

Postby crusader » Tue Mar 07, 2017 2:21 pm

Nok wrote:
crusader wrote: Prejudice (энийг одоо Монголоор яг юу гэж хэлэхийн бол) гэдэг зүйлээ хаяад юмыг наанатай цаанатай хар л даа.


Хакүхог муулах, доромжлох, хувийн амьдралруу нь хошуу дүрэхдээн тэгтлээн объектив байж чаддаг билүү та?
Охид хүүхнүүдийн хувийн амьдралын талаар, хэнтэй унтаж явалдсаныг форумын гишүүд дундаас хамгийн ихээр хов болгож ярих үедээн та бүгдийнх нь дэргэд байсан уу?

Энэ бүхнийхээ эцэст бусдыг prejudice-тэй байхыг ямар нүүрээрээ заадаг байнаа.

хаха юу вэ? Та бол Хакухо аваргын фэн нь юм билээ. Сумогийн сэдвээс мэдсээн. Охид хүүхнүүд дээр би хов огт ярьдаггүй ш дээ. Дандаа таньдаг, найз, уулздаг байсан охидуудын зурагнууд энд ихэнхдээ орох юм байна ш дээ, тэгээл мэдээд ярьж байна шд. Сүүлд хүртэл манай Ука эгчийг юугцэн байвдаа. Өдий насан дээрээ тэгэж биеэ гоё авч яваа эмэгтэй ховор шүү, одоо сингл байгаа шүү нээрээ Ука эгч кака. Тэрнээс хов жив би юу гэж базах вэ дээ, тийм шаардлага ч алга жинхэнэ энэ тал дээр battle front-д завгүй байлдаж явжийгаа хүн чинь хаха.

За Хакухогийн тал дээр яалт ч гүй япон хүнтэй суугаад хүүхдүүдээ цэвэр япон болгож өсгөж байгаад нь дургүй болохоор эхэндээ хакухог ёстой үздэггүй байсаан, сүүлдээ гэхдээ гайгүй болж байх шиг байна ккк. Хакухо дээр бол шүүмжийг хүлээн авьяаа, Нээрээ бас би чинь өөрөө хакухо дээр bias гаргах гээд байдгийг сануулсанд тань баярлалаа.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Asashoryu

Postby LeBe » Tue Apr 21, 2020 5:14 pm

Давааны чанарын хувьд Аса илүүмаа...

https://youtu.be/_rIcoQkyUdk
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Asashoryu

Postby kaze » Thu Apr 23, 2020 1:57 pm

аса ихэнх даваагаа хакухог ногооноороо байх үед нь авсан л даа
сүүлдээ хакухо ч ид бяр нь тэгширээд ирэхээр үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг барахаа байгаад эхэлсэн
сүүлийн 8 барилдааны 7-д хакухо давсан байдаг билүү тэр хавьцаа л санагдаж байна
хакухо угаасаа аль ч эрин үед төрсөн байсан гэмтэл бэртэл л тохиолдохгүй бол 40+ түрүү авахаар л даа
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: Asashoryu

Postby Villa_Bayaraa » Thu Apr 23, 2020 2:22 pm

Тухайн үедээ нэг их анзаардаггүй байсан юмуу... одоо эргээд үзэхээр Аса-гийн барилдаан их гоё эрэмгий юмаа... Аса-гаар тогтохгүй тэр үеийн Озэкинүүд ч айхтар эрэмгий байж... одоо харин тийм эрэмгий барилдаантай, эрэмгий характертай рикиши ховор болсон юмуу хайшаа ч юм... Тэр дунд нь Хакуха хааяа нэг авир гаргахаараа тэр нь ноцтой харагдаад хэрэгт орчих гээд байх юм... манай хэдээс Тэрүнофүжи уг нь барилдахын өмнөх харц марц ширүүн, биеэ авч яваа байдал нь баавар шинжтэй... даанч өвдөг нь үнэхээр хэцүү болсон шиг байна лээ... харин Хошорюү хөөрхөн авиртай байрын хүү байна лээ... энэ жилийн сүүлээр дээшээ гарч ирвэл нүд хужирлах л юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Asashoryu

Postby Villa_Bayaraa » Thu Apr 23, 2020 2:32 pm

Асашорюүгийн 2009 онд түрүүлсэнийг тоймлосон бичлэг үзсэн... Эхний өдрөө Кисэносато, 2 дахь өдрөө Котошогикүг, 3 дахь өдрөө Цэвэгнямыг ялж байгаа юм... цаашаа Аминишики гэх мэт тэр үеийн дундаж нөхдүүдийг нухаад... залуухан Ёшиказэг байхгүй болгоод... сүүл рүүгээ шинэхэн озэки Ама, Котомицүки, Котоошюү, Баруто, Чиотаикаи, Каёог нухаад... Сүүлийн өдөр Хакухуд нухуулаад... нэмэлт барилдаанд Хакухог нухаад түрүүлж байх юм... бөхчүүдийнх нь чансаа хүртэл өөр байжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Asashoryu

Postby 21Grams » Fri Apr 24, 2020 6:26 pm

Асагийн дээд зиндаанд гарч ирээд хийсэн эхний хэдэн башо үнэн таатай шд. Сүүлийн үед Асаг элдэвээр хэлж л байх юм. Надад таалагддаггүй. Би бол хэзээ ч муу хэлж чадахгүй. Асаг тухайн үедээ бүх Монгол эрчүүдийн хийморийг сэргээсэн тод томруун гавьяатай гэж боддог. Хакухо бол сумогийн хамгийн аугаа аварга. Аса бол монголын ард түмний аварга гэмээр юм уу даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Takanohana_Nowitzki » Sat Apr 25, 2020 7:15 pm

Аса эхэн үедээ Хакухог бол илүүрхсэн л дээ, илүү юмаараа, нэгэнт өндөрлөгт хүрсэн аварга хүн, шинэ хүүхдэд байн байн унахгүй нь тод, хурд илүү, арга ухаан, эв дүй илүүгээр олон давсан. Сүүлдээ нөгөөх нь бяр, биеэр илүүгийн дээр нөгөө арга техник, ухаан нь гүйцээд ирэхээр хориглох маягтай л барилддаг болсон, бэртэл гэмтэл нь ч хурд хүчинд нөлөөлсөн байх. Хакухо сүүлрүүгээ зүгээр голлоод дайрдаг, хамгаалаад тулахаар буцаагаад айхтар мушгиа /наге/ хийгээд хаях нь олон болсон байсан.

Асагийн сүмогоороо үзүүлсэн нөлөөг харьцуулашгүй л дээ, мянга мянган монголчууд Асагаас болж сүмо үзэж Асаг зодог тайлахад дагаад үзэхээ больсон. ТВүүдийн шууд дамжуулалтаар харагддаг, 5-6 ТВ зэрэг цацдаг байсан, одоо УБС л байна уу бараг больсон уу? Хүмүүсийн муулдаг юм сүмогийн дараах амьдрал, улс төрийн үйлдэл зэргээр нь муулдаг байлгүй дээ, тэрнээс сүмог нь муулах монгол байхгүй байх. Сүмод байгуулсан гавъяагаар нь бусад хар толбыг нь баллуурдах ёстой гэвэл санал нийлэхгүй байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Asashoryu

Postby Өсөхбаяр » Sat Apr 25, 2020 8:37 pm

Сумогоор үзүүлсэн нөлөөтэй бол маргах хүн байхгүй. өмнөх гавъяагаараа үргэлж халхавч хийнэ гэж байхгүй
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Asashoryu

Postby 21Grams » Sat Apr 25, 2020 9:14 pm

Дандар баатарыг хүртэл шоронд хийж л байсан. Гэлээ гээд ард түмэн хайраа буруулаагүй байх. Миний хувьд Давгаа бол үнэлж барахгүй гавьяатай аваргаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Devil 7 » Sat Apr 25, 2020 9:48 pm

21Grams wrote:Дандар баатарыг хүртэл шоронд хийж л байсан. Гэлээ гээд ард түмэн хайраа буруулаагүй байх. Миний хувьд Давгаа бол үнэлж барахгүй гавьяатай аваргаа.

Тйим болохоор яаая гэж? Яаж ч тэнэглэж, араатан шиг авирлаж бсан хайрлана гээд бгаамуу? Сумог монголчуудад дуртай болгосон болохоор нь уу? Ер нь тэр хүн өөрийнхөө төлөө очиж хөдөлмөрлөөд амжилт гаргаад авах ёстойгоо авсан. Ингээ л болоо шд.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Asashoryu

Postby ТӨӨГӨӨ » Sat Apr 25, 2020 9:52 pm

Яаж араата шиг авирлаад байгаан? Засарчаагүймүү
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Asashoryu

Postby Devil 7 » Sat Apr 25, 2020 10:00 pm

Хэн мэдэхэв. Засраагүй бхоо хаха
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Asashoryu

Postby Өсөхбаяр » Sat Apr 25, 2020 11:11 pm

21Grams wrote:Дандар баатарыг хүртэл шоронд хийж л байсан. Гэлээ гээд ард түмэн хайраа буруулаагүй байх. Миний хувьд Давгаа бол үнэлж барахгүй гавьяатай аваргаа.

гаргалгаа нь наадах чинь байна.. Шоронд хийж болно.. ард түмэн хайрладагаараа хайрлана. өнөө үед тэгж чадахгүй хууль дүрэмийнхээ дээр хайраа залчихаад байна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Asashoryu

Postby 21Grams » Sun Apr 26, 2020 12:25 am

Мандаж явахад нь хөлсийг нь долоож явсан улс өнөөдөр уралдаад л хэл амаа билүүдэх муухай харагддаг юмаа. Давгаа ер нь бага сага бол алдаж эндэх нь ойлгомжтой, хайлган цайлган амьтан шд. Гэхдээ ч шоронд орохоор ял үйлдлээ гэж сонсоогүй. Зүгээр яачихсан гээд хайртай аварга руугаа нулимаад байдаг болсон юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Takanohana_Nowitzki » Sun Apr 26, 2020 9:07 am

Ах нь сайд болоод энд тэнд лиценз их хусч байгаа гэж сонссон. Кёкүшюзан хүртэл лиценз нааш цааш болгодог гэхээр хавтгайрсан бизнес л болсон бололтой. Зодоон цохио ч яахав, улс төр сайн сайхан хүмүүсийг заваан харагдуулах юм даа. Энэ хэдэн аваргууд бөхөөрөө л дууссан бол хойшид сайхан байх байлаа. Араас нь тэгээд Түвшинбаяр, Цагаанбаатар, Цэрэнпунцаг гээд харсаар байж орох гээд л байх юм даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Asashoryu

Postby BaLuunZ » Mon Apr 27, 2020 1:16 pm

Тамирчныхаа хувьд бол төрцөн амьтан. Сая тэр Асашорюу, Хакухо хоёрын бүх барилдаан гээд бичлэг явж байсан, бас л сагсалзуулж байна лэ.

Аа харин хувь хүн болон бизнес, улс төрийн зүтгэлтний хувьд тусдаа асуудал. Тусдаа яригдана. Муулна уу, доромжилно уу сумотой, тамирчинтай ямарч падлийгүй.
Сайнаар дуусахгүй л түүх бичээд яваамдаа. Хайран сайхан итгэл, хүндлэл, нэр хүнд. Одоо яая гэхэв.
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: Asashoryu

Postby Reda » Mon Apr 27, 2020 6:48 pm

Аса жижигхэн биетэй, цуппари хийдэг бхдаа Ваканахано аваргатай барилдахдаа жавжнаас нь цус гартал цуппаридаж билээ.
Манийг 10 жилд бхд Озеки болсон гд талбай дээр том баяр тэмдэглэж бсн даа Мглчууд пиг бсн.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Asashoryu

Postby shinee8 » Mon Apr 27, 2020 9:12 pm

Reda wrote:Аса жижигхэн биетэй, цуппари хийдэг бхдаа Ваканахано аваргатай барилдахдаа жавжнаас нь цус гартал цуппаридаж билээ.
Манийг 10 жилд бхд Озеки болсон гд талбай дээр том баяр тэмдэглэж бсн даа Мглчууд пиг бсн.

Ваканаханотай барилдаж байгаагүй, дээд зиндаанд гарахад нь зодог тайлчихсан байсан санагдаж байна.
Тэр цүппаридаж цус гаргадаг барилдаан нь Точиазүматай хийсэн барилдаан байхаа.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Asashoryu

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 27, 2020 11:15 pm

Точиазүма шдээ. Асатай хамгийн сайн үздэг байсан.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Asashoryu

Postby TGNT » Tue Apr 28, 2020 1:43 am

shinee8 wrote:
Reda wrote:Аса жижигхэн биетэй, цуппари хийдэг бхдаа Ваканахано аваргатай барилдахдаа жавжнаас нь цус гартал цуппаридаж билээ.
Манийг 10 жилд бхд Озеки болсон гд талбай дээр том баяр тэмдэглэж бсн даа Мглчууд пиг бсн.

Ваканаханотай барилдаж байгаагүй, дээд зиндаанд гарахад нь зодог тайлчихсан байсан санагдаж байна.
Тэр цүппаридаж цус гаргадаг барилдаан нь Точиазүматай хийсэн барилдаан байхаа.




Барилдаж байсан юм байна.
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Asashoryu

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 28, 2020 8:05 am

TGNT wrote:


Барилдаж байсан юм байна.

Энэ Таканохана л даа. Ваканохана зодог тайлах үед Дагваа жүрёод ч ороогүй байсан байх. Таканоханатай бол ганц л барилдсан нь энэ санагдаж байна. Таканоханаг ганц давсан монгол бол Цэвэгээ. Зодог тайлдаг башёд нь ч билүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Asashoryu

Postby rednasca » Tue Apr 28, 2020 9:29 am

яаманд ажиллаж байх үед 16:30 үед жижүүрийн жижигхэн өрөөний жижигхэн телевизорын өмнө байраа эзэлнэ...
төд удалгүй 20-30 хүн шаваад бөгс эргэх зайгүй болно...
хоцорч ирсэн нь өлмий дээр өлийгөөд "яаж байна? ийж байна?" гээд л монгол бөхчүүдээ дэмжиж үздэгсэн...
дарга, цэрэггүй холилдоод танай, манай нутгийн бөх гэж мэтгэлцээд л зугаатай байж дээ... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Asashoryu

Postby kayo » Tue Apr 28, 2020 9:38 am

Такатай ганц тулахдаа хаях шахсан шүү. Дахиад ганц хоёр удаа таарсан бол хаяад эхлэх байсан байх.

Аса бас нэг талаасаа азтай, яг гарч ирж байхад нь Така, Вака, Мусашимару, Акебоно гээд сумогийн оргил үеийн бүх том аваргууд харих үедээ орчихсон, зодог тайлаад эхэлчихсэн байсан. Мусашимаруг нэг хаясан байх, тэгээд дан озэйкинуудтай тулаад л гарч ирсэн дээ. Яг ёко болоход нь өөр ёко байлуу. Ваканоханатай ид үед нь таарсан бол бас л гал барилдаан гарах байсан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Asashoryu

Postby Villa_Bayaraa » Tue Apr 28, 2020 10:07 am

Уг нь манай Монгол залуусаас Аса шиг ёндоорхоод дээшээ гараад ирэх боломж одоо л тохиож байна даа... Хөгшин озэкинүүд харьчихсан... 2 залуу озэкигийн 1 нь орон гаран... 2 Ёкозуна харьж байгаа... мэдээж буухаасаа өмнө буухиагаа Монголчууддаа өгөх хүсэлтэй байгаа... тэгэхээр дэмжээд явчих боломжтой л байна даа... хамгийн хурдан шанстай нь гэвэл Тэрүно л байна даа... өвдөг нь гайгүй бол 10+ давж явсаар байгаад Озэки дээр хурдан очих боломжтой... чухал үед нь манай 2 тахимаа өгчихнө... тэгээд ч хуучин Озэки байсан хүнд нэг их ажиг сэжиг төрөхгүй, хэл ам ч гарахгүй биз...харин араас гэвэл Кирибаяма, Хошорюү 2 л байх шив дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests