Asashoryu

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Asashoryu

Postby 21Grams » Sat Apr 03, 2010 7:08 pm

Хэ хэ
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:15 pm

Nok wrote:Таван цагаригийн хогнууд хүнийг хуурахдаа баярлуулан гомдоосноос, гомдоон баярлуулсан нь дээр гэдгийг мэддэггүй юм байхдаа новш гэж 8+)

Энийг бичсэн гар бол хүнд өвчтэй хүнийг "өвчин чинь эдгэчиж гэснээ 4 сарын 1" гэж мэдэх хүн байна

:-o :-o
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Asashoryu

Postby Чуугий » Wed Jul 07, 2010 12:40 pm

Их аварга Д.Дагвадорж усанд живсэн хүний амь аварчээ

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аваргаар тодорч, Монгол улсынхаа нэрийг Японд төдийгүй дэлхийн тавцанд тунхаглаж чадсанаар нь та бид Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийг хүндлэн биширдэг. Тэгвэл түүний алдар гавъяа уснаас хүний алтан амь аварсан сайхан үйлсээр баяжигдлаа.
Өнгөрсөн баасан гарагийн шөнө Архангай аймгийн нутаг дахь Өгийнуурт амарч явсан тэрээр усанд завьтайгаа живж байсан иргэнийг аварчээ. Хэдийгээр үдшийн харуй бүрий нөмөрсөн цаг байсан ч Өгийнуурын эрэгт амрагч аялагчдын хөл татраагүй байж. Гэнэт хүмүүс хашгиралдаж эхэлсэн бөгөөд аварга ус руу үсрэн оржээ.
Бидэнд олдсон мэдээллээр бол, аваргын аварсан хүн нь цагдаагийн ажилтан байсан аж. Мэдээллийн мөрөөр аварга руу утасдаж тодруулах гэсэн боловч, утасны сүлжээ барьдаггүй хөдөө газар явж буй бололтой. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

tseg.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby Чуугий » Sat Jul 10, 2010 5:34 pm

Асашёорюү Д.Дагвадорж:Наадмаа үзэхийг 13 жил хүлээжээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёоюү Д.Дагвадоржтой ярилцлаа.
Монгол түмнийхээ ааг омгийг бадрааж, уран сайхан барилдаанаараа зон олныг байдлан дагуулж, баярын нулимс, омогшил бахархал, баяслыг та бидэнд харамгүй хайрлаж ирсэн их аваргынхаа сэтгэлийн үгийг Үндэсний их баяр наадмын өмнө уншигчдадаа хүргэж байгаадаа баяртай байна.

-Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадам эхэлж байна. Та хэрхэн наадах гэж байна, аварга аа?

-Ах нь сайхан наадах байх гэж бодож байна. Би одоо 14 дэх жилийнхээ наадмыг амьдаар нь, биетээр үзэх гэж байна. Японд байхад долдугаар сарын башётой давхацдаг тул нутагтаа үзэх боломжгүй олдоггүй байсан. Одоо бодоход 17 наснаасаа хойш монгол түмнийхээ төрийн их баяр наадмыг эх орондоо амьдаар нь үзээгүй юм байна. Амьтан хүнээс наадмын талаар сураг чимээ сонсох, эсвэл интернэт, сониноос л үзэж, догдолдог байлаа. Энэ жил миний хувьд их онцлог жил болж байна. 25 дахь түрүүгээ авсныхаа дараа би зодог тайлж, сумочийн амьдралаа орхисон ч ингээд ард түмэн, ахан дүүстэйгээ хамт наадан цэнгэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Өөрийн эрхгүй сэтгэл догдлоод байгаа.

-Та зодог тайлсныхаа дараа хамгийн түрүүнд юу бодсон бэ?

-Нэг л юм бодсон. Энэ зун монгол наадмаа амьдраар нь үзэх нь дээ гэж. /Инээв/. Нээрэн шүү. /инээв/.

-Магадгүй таниас хүн бүхэн л асуудаг байх. Танд өнгөрсөн хугацаанд үндэсний бөхөөрөө барилдах юмсан гэсэн бодол төрж байсан уу?

-Багадаа би үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Тэгээд ч сайхан Монгол бөхийн удам судар байна. Олон мянган жилийн түүхтэй үндэсний бөхийн агуу түүхийн өчүүхэн хэлтэрхий болж өсч хүмүүжсэндээ би баярлаж явдаг. Магадгүй, түмэн олон маань намайг үндэсний бөхөөр барилдаасай гэж бодож байж магадгүй. Гэхдээ аварга нь одоо болъё доо, тийм ээ. Өөрийнхөө зам мөр, хувь тавилангаар явсан хүн чинь дэмий юм болов уу гэж боддог.

-Яагаад дэмий гэж. Та чинь залуу хүн зодоглоод үзэх хэрэгтэй юм биш үү. Их аваргын тэр их омогшсон ариун хөлсний дуслыг эх дэлхийнхээ газар шороонд амсуулж, хүүгээ санасан газар эхийнхээ сэтгэлийг тайтгаруулаасай гэж хүлээх хүн олон байгаа шүү дээ?

-Мэдээж бөх хүнийхээ хувьд, нөгөө талаар оюун санаа, бие бялдрын хувьд барилдах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байлгүй л яахав. Гэхдээ ямарваа нэгэн зүйлд хэмжээ хязгаар гэж бий шүү дээ. Хүний оюун санаа хязгааргүй боловч бяр гэдэг чинь түрхэн зуурын бороо шиг зүйл. Хүний амьдрал ийм л байдаг.

-Таныг зодог тайлснаас хойш сумо бөх ямар ч “амтгүй” боллоо гэж ярих хүн олон болжээ. Та өөрөө хөндлөнгөөс хараад яг одоогийн сумог юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Үнэндээ би ч ирснээсээ хойш сумог тогтож сайн үзсэнгүй дээ. Нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Сумо гэж агуу соёл болсон спортоор намайг хүмүүжүүлсэн багш, найз нартаа би үргэлж талархаж явдаг юм. Намайг арлын Япон орон руу хөтөлсөн багш нартаа баярладаг. Хэдийгээр зодог тайлсан ч гэсэн одоо ийм нөхцөлд ирчихээд тэр соёлыг муулж суух нь монгол эр хүний жудагт нийцэхгүй юм. Яахав дээ, би хувьдаа ч юм уу, бусад сумочид ч гэсэн амьд хүн л юм болохоор алдаа гаргаж, асуудалд орох үе байж л байсан. Гэсэн хэдий ч би сумо бөхийн олон мянган зууны түүхэн дэх нэг хэлтэрхий нь болохоор сумог сайхан хөгжиж яваасай л гэж боддог. Арлын Японы агуу их гүрний олон мянган жилийн эр бяр, цог хийморь сүлдийг бадрааж яваа энэ спорт маань битгий унтраасай гэж дотроо залбирч явдаг. Би тэгэх ч ёстой хүн нь шүү дээ.

-Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлахдаа хамгийн сүүлийн барилдаанаа хийхдээ хүүтэйгээ дэвжээнд гарч байсан. Та зодог тайлах ёслолынхоо үеэр дэвжээнд гарна. Тэр үед хэнтэй сүүлийн барилдаанаа хийх тухайгаа бодсон уу?

-Энэ талаар ёстой санаагүй, бодоогүй юм байна шүү. Цаг нь ирэхээр та бүхэн харах байлгүй дээ.

-Та одоо эргээд сумогийн хүнд хүчир хийгээд бахархал, омогшил дунд амьдарсан тэр үеэ бодохоор ямар мөч илүү санаанд тань тод байдаг вэ. Одоо ч гэсэн хамгийн тод санагдаад байдаг тэр бодлоосоо хуваалцаач?

-Түрүүлэх бүртээ би их баярладаг байсан. Нутагт маань, Монголд минь ард түмэн маань ямар их баярлаж байгаа бол гэж бодохоор л огшчихдог байлаа. Би нэг түрүүнийхээ дараа NHК телевизээр Монголынхоо ард түмэнтэйгээ унаган эх хэлээрээ мэндчилгээ дэвшүүлсэн дээ. Тэгэхэд ямар гоё байсан гээч. Тэр торгон агшин миний амьдралд дахин хэзээ ч давтагдахгүй /санаа алдав/... Гар хөлөө бэртээчихээд, түүнийгээ давж гарсандаа баярлаад, нутгаа санаад, ард түмнээ хайраад тэгэхэд би нулимсаа барьж дийлээгүй юм.

-Аварга аа, та сумод өөр шигээ сайн бөх бэлтгэх тухай боддог уу?

-Би өмнө нь хэлсэн шүү дээ. Оюун санаа мөнх, биеийн хүч агшин зуурынх байдаг гэж. Тийм болохоор одоо би нэг их бөхөөр хөөцөлдөхгүй ээ.

-Залгамж халаагаа бэлдэхгүй гэж үү?

-Тэрийг ёстой тэнгэр мэдэх байлгүй дээ.

-Та зодог тайлсан шалтгаанаа нэмж тодруулмаар санагддаг уу. Хүмүүст хэлэх сэтгэлийн өөр үг ч юм уу?

-/Инээв/. Тэр асуудал тэгээд л дууссан шүү дээ. Аварга нь одоо эргээд энэ асуудлыг дурсъя гэж боддоггүй. Ер нь эр хүн эр хүн шиг л байх ёстой.

-Наадмын өмнө бидэнтэй сэтгэлээ хуваалцсанд их баярлалаа, танд. Та сайхан наадаарай.

-Баярлалаа. Олон жил наадмаа хүлээсэн болохоор би хэн хэнээс илүү догдлоод байгаа шүү. Танай хамт олноор дамжуулаад Монголын ард түмэндээ дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе. Бүгдээрээ хамтдаа сайхан наадацгаая. Монгол айл бүхэнд аз жаргал ерөөж байна. Та бүхэн маань сайхан наадаарай.

Б.Анхцэцэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby Чуугий » Sun Jul 11, 2010 9:50 pm

Аварга эхнэр Тамиртайгаа салсан гээд байсан үгүй л байна даа.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby jtrex » Sun Jul 11, 2010 10:16 pm

Чуугий wrote:Аварга эхнэр Тамиртайгаа салсан гээд байсан үгүй л байна даа.
Image

Одоо мань xүн нэлээн цаг завтай болсон блгүй дээ. Жааxан гэр бүлийнxэндээ анxаарал тавиx цаг н болсон бxаа.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Asashoryu

Postby horidol » Mon Jul 12, 2010 12:18 pm

өчигдөр цэнгэлдэхэд нэг гар барих шив дээ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Asashoryu

Postby 21Grams » Tue Jul 13, 2010 6:51 pm

Аварга эхнэртэйгээ байгаа энэ зураг яг хэзээнийх вэ?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Чуугий » Tue Jul 13, 2010 10:39 pm

Наадмын нээлтээр
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 11:12 pm

Асашёорюүгийн ёслолыг цуцалж магадгүй
Сумогийн ертөнцөд гэнэтхэн дуулиан тарьж, их спортоо орхисон Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлах ёслол ирэх аравдугаар сарын 3-нд сумогийн ариун ордон гэгддэг Токио хотын Кокугикан ордонд болох талаар Сумо бөхийн холбооноос мэдэгдээд байсан билээ. Уг нэр хүндтэй ёслолын тасалбар ч албан ёсоор даваа гаригаас эхлэн худалдаанд гарчээ. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард Токиогийн нэгэн шөнийн клубын гадна хүн зодож, танхайрсан гэх хэрэгт нэр холбогдоод буй их аваргын хэрэг сөхөгдөж, цагдаа нар гэм буруутайг нь тогтоож хэрэг үүсгэвэл зодог тайлах ёслолыг цуцлах талаар Асашёорюүгийн харьяалагдаж байсан “Такасаго” дэвжээний ояката мэдэгдлээ. Учир нь өнгөрөгч даваа гаригт дээрх хэрэгтэй холбоотойгоор ояката Такасагогийн дэвжээнд прокурорын албан бичиг ирсэн байна.
Такасаго мөн “Хэрэв Асашёорюүгийн эсрэг хэрэг үүсгэвэл түүний ёслолыг цуцлах болно. Харин цаашид Асашёорюүгийн эсрэг дахин сөрөг зүйл гарахгүй бол зодог тайлах ёслолыг хийхэд ямар ч асуудал гарахгүй. Цагдаа нар бидэнд албан бичиг илгээсэнд харамсч байна” гэжээ.
news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby jtrex » Wed Jul 14, 2010 11:17 pm

Тэгж манай xүнийг битгий зовоогоосой.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Asashoryu

Postby MJ » Wed Jul 14, 2010 11:19 pm

Огтхон ч ойлгохгүй бна..............
Зодог тайлах ёслол.............гэм буруутайг тогтоох 2 чухамдаа ямар холбоотой юм???
Гэм буруутай болвол одоо ухаандаа зодог тайлах ёслол хийхгүй шууд шоронруу ачигдах юм уу?
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Asashoryu

Postby jtrex » Wed Jul 14, 2010 11:23 pm

Сайн мэдэxгүй ч xэрвээ асуудал үүсэxээр болвол яж шийдэгдэxийг н xараx бx л даа. Xэрвээ бүр баларвал тэгээд нөгөө урамшуулал, тэтгэвэр тэтгэмжээс н аваxуулаад өгөxгүй шд. Котомицүки шиг.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Asashoryu

Postby 21Grams » Sat Jul 17, 2010 7:24 am

Эрүү үүсээд, шүүх цагдаа болох юм бол шууд хөөгддөг юм шиг байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Asashoryu

Postby Nok » Sat Jul 17, 2010 9:51 am

MJ wrote:Огтхон ч ойлгохгүй бна..............
Зодог тайлах ёслол.............гэм буруутайг тогтоох 2 чухамдаа ямар холбоотой юм???
Гэм буруутай болвол одоо ухаандаа зодог тайлах ёслол хийхгүй шууд шоронруу ачигдах юм уу?


Эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа хүнд зориулаж ёслол хийх нь эргээд сүмогийн холбооны нэр хүндэд муу гэдэг утгаар зайгаа барьж байгаа байх.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Asashoryu

Postby Ricardokaka » Tue Aug 10, 2010 12:28 pm

зодог тайлуулчлаа одоо ахиж зовоож яах гээд бган болдоо
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Asashoryu

Postby Чуугий » Wed Aug 18, 2010 9:40 am

Д.Дагвадорж: Яагаад орд эзэмшиж болохгүй гэж

-Таны зодог тайлах ёслолын ажиллагаа хойшлогдох сураг байсан. Харин өнөөдрийн үйл явдлаар бол анхны товлосон хугацаандаа болох нь ээ?

-Тийм ээ, миний зодог тайлах ёслолын ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байсан. Гэхдээ энэ ёслолын ажиллагаа хугацаандаа болно гэдгийг та бүхэн сая харсан байх. Би Монгол Улсын Ерөнхий сайдад урилгаа гардууллаа.

-Та улс төрийн намд элсэх бодол байдаг уу. Дөнгөж сая та МАХН-ын дарга С.Батболд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт урилгаа гардууллаа?

-Би энэ хүмүүстэй олон жил нөхөрлөлөө. Тиймээс зодог тайлах ёслолын ажиллагаандаа урьж байгаа юм.

-Зодог тайлах ёслолын арга хэмжээнд хэчнээн хүн уригдах бол?

-Ойролцоогоор 16 мянган хүн ирнэ дээ.

-Монголын талаас хэдэн хүн оролцох вэ?

-100 гаруй хүн оролцох байх.

-Зодог тайлсны дараагаар та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Олон ажил төлөвлөж байгаа. Юуны өмнө зодог тайлах ёслолын ажиллагаагаа сайхан явуулна.

-Аварга аа, Та цаашид эх орондоо амьдрах уу?

-Мэдээж эх орондоо амьдралгүй яахав.

-Таныг ураны орд эзэмшиж эхэлсэн гэж дуулдах боллоо. Үнэн үү?

-Монгол хүн яагаад өөрсдийн газраа эзэмшиж болохгүй гэж. Эзэмшиж байгаа.

Г.Дарь
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby Чуугий » Mon Sep 27, 2010 9:05 am

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby jugder_08 » Mon Sep 27, 2010 12:27 pm

:birthday
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Asashoryu

Postby Тэгшээ » Mon Sep 27, 2010 12:30 pm

:birthday
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Asashoryu

Postby slo mo jones » Mon Sep 27, 2010 3:44 pm

Их аваргадаа 30 насны ойн баярын мэнд хүргэеээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Asashoryu

Postby crusader » Mon Sep 27, 2010 9:44 pm

өө аваргын маань төрсөн өдөр юм байна шдээ. Давгаа Давгаа үүүү!!! үүүү!!! үүүү!!! :mongol:
Нээрээ наадмын нээлт дээр хэдэн жуулчдыг наадам үзүүлж байхдаа яг 5 алхмын ойроос харсан. Гар барьж даанч чадаагүй дээ. с** тэр зодог тайлах ёслолыг нь хийлгэхгүй гэж арай ллртах юм биш биздээ яапонууд
Last edited by crusader on Mon Sep 27, 2010 9:59 pm, edited 1 time in total.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Asashoryu

Postby crusader » Mon Sep 27, 2010 9:45 pm

асуулт дээр байдаг Асашорю аварага түүний холливуудын андууд гээд их гоё топик байна шдээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Asashoryu

Postby Realist » Mon Sep 27, 2010 10:01 pm

Тэр сэдвийнхээ линкийг нь?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Asashoryu

Postby crusader » Mon Sep 27, 2010 10:28 pm

Realist wrote:Тэр сэдвийнхээ линкийг нь?

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=114&t=142446
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron