Asashoryu

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Asashoryu

Postby Yes Man » Tue Apr 28, 2020 1:22 pm

Аса Таканоханотой хоёр л удаа барилдсан.... Ялж үзээгүй....

Сүмоч биш зүгээр хувь хүнийх нь үүднээс гэвэл чөлөөт бөхийн холбоо, улсын цирк хоёрын байгаа байдлыг харахад л болчихно доо... Циркийг бол зүгээр л баар, цэнгээний газар болгосон... Тэр тухай нь бичихээр шууд блоклодог хүн шд.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Asashoryu

Postby Reda » Wed Apr 29, 2020 9:11 am

shinee8 wrote:Ваканаханотай барилдаж байгаагүй, дээд зиндаанд гарахад нь зодог тайлчихсан байсан санагдаж байна.
Тэр цүппаридаж цус гаргадаг барилдаан нь Точиазүматай хийсэн барилдаан байхаа.


Таканахано нь юм бна аа. Андуурч.
1995 оны үед юмуу даа, өдрийн цагаар суваг сольж бгаад NHK-г тааруулахад сумо гардаг Батбаяр гд Мгл бөх барилдаж байгаа харагддаг бж билээ. Хааяа тэгээд орой мэдээгээр нөхрийн даваа унааг нэг хэлдэг. Тм л бж.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Asashoryu

Postby Reda » Wed Apr 29, 2020 9:19 am

kayo wrote:Ваканоханатай ид үед нь таарсан бол бас л гал барилдаан гарах байсан даа.


Ваканоханагийн барилдаануудыг тухайн үед үзэж бсн. Нөхөр тэгэхдээ ёоко болоод амжилт тааруу бжийгаад хүчээр зодог тайлуулсан бх шүү. Тэгэхээр нээх гал гарахааргүй л бж.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Asashoryu

Postby Сайбо » Wed Apr 29, 2020 9:30 am

Бага байхад байнга сумо үздэг байсын. Өдөр өдрийн барилдааныг зодог тайлсан Япон бөх тайлбарладаг даа тэр нь Ваканохана хэрвээ Ёко болоогүй бол зодог тайлахгүй удаан барилдах байсан гэхийг сонсож байсан.
Сайбо
 
Posts: 282
Joined: Mon Sep 23, 2013 10:48 am

Re: Asashoryu

Postby kayo » Wed Apr 29, 2020 10:02 am

Reda wrote:
kayo wrote:Ваканоханатай ид үед нь таарсан бол бас л гал барилдаан гарах байсан даа.


Ваканоханагийн барилдаануудыг тухайн үед үзэж бсн. Нөхөр тэгэхдээ ёоко болоод амжилт тааруу бжийгаад хүчээр зодог тайлуулсан бх шүү. Тэгэхээр нээх гал гарахааргүй л бж.

Вака чинь ёстой гоё барилдаантай байсан шдээ. Яг Дагва шиг гоё жигд биетэй, элдэв өөх байхгүй, нуль булчин, хөдөлгөөнтэй, мэхтэй. Яалтчгүй жин багатай болохоор хавайн аварга биетнүүдэд ялагдчихаад байдаг байсан, дээрээс нь гэмтсээр байгаад таарсан даа. Озэйки байсан бол гэмтсэн ч зодог тайлахгүй цол буураад буцаад дээшлэх боломжтой байдаг, харин Ёко болчихоор удаан гэмтэлтэй өнжөөд байж болдоггүй, тэгээд ёстой хүчээр тайлуулсан даа. Тэрнээс ёстой мундаг бөх байсан даа, шүтдэг байлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Asashoryu

Postby Reda » Wed Apr 29, 2020 10:07 am

Аанх. Ёоко болохоос нь өмнө Аса таарж бсн бол өрсөлдөөнийг үзүүлэх бжээ.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Asashoryu

Postby Цогоо » Wed Apr 29, 2020 12:30 pm

kayo wrote:
Reda wrote:
kayo wrote:Ваканоханатай ид үед нь таарсан бол бас л гал барилдаан гарах байсан даа.


Ваканоханагийн барилдаануудыг тухайн үед үзэж бсн. Нөхөр тэгэхдээ ёоко болоод амжилт тааруу бжийгаад хүчээр зодог тайлуулсан бх шүү. Тэгэхээр нээх гал гарахааргүй л бж.

Вака чинь ёстой гоё барилдаантай байсан шдээ. Яг Дагва шиг гоё жигд биетэй, элдэв өөх байхгүй, нуль булчин, хөдөлгөөнтэй, мэхтэй. Яалтчгүй жин багатай болохоор хавайн аварга биетнүүдэд ялагдчихаад байдаг байсан, дээрээс нь гэмтсээр байгаад таарсан даа. Озэйки байсан бол гэмтсэн ч зодог тайлахгүй цол буураад буцаад дээшлэх боломжтой байдаг, харин Ёко болчихоор удаан гэмтэлтэй өнжөөд байж болдоггүй, тэгээд ёстой хүчээр тайлуулсан даа. Тэрнээс ёстой мундаг бөх байсан даа, шүтдэг байлаа.
Таканохана ч бас боломжийн байсан санагддаг. Мусашимару энэ тэр гэсэн ланзгар гаруудын хажууд бол туранхай гэмээр харагддаг байсан шт. Ваканоханагийн барилдааныг үзэж байгаагүй байх аа би. Аягүй бол гэмтэлтэй байх үе нь биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Asashoryu

Postby kayo » Wed Apr 29, 2020 1:47 pm

Жижигхээн, жоохон биетэй. Батбаяр ойролцоо жинтэй болохоор нэлээн үздэг байсан санагдаж байна, нэг лав хаясан байх. Эдний дэвжээнийхэн олуулаа байсан болохоор хоорондоо таарахгүй, үе үе Акебоног ялаад Такад боломж олгодог байсан.

https://www.youtube.com/watch?v=BOPQJW1rMKs
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Asashoryu

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 29, 2020 3:17 pm

Вака бол яг л Кёкүшү стилийн, галбир нь ч гэсэн, төрх ч гэсэн цагаан л гэхээс их төстэй шд. Батбаяр гэхдээ хурдаар бужигнуулж үздэг байсан бол Ваканохана яг л тулдаг байсан санагдана, Хавайн аваргуудтай ч яг урдаас нь зоогдоод тулдаг, их доогуур шургаж золгодог, тэндээсээ хөдөлгөж мордоно, хутгана, буцаагаад дунгуйлдах юмуу хөмөрч давдаг байсан, золгож амжихгүй цүппаринд орвол харин хийстэл авахуулдаг байсан санагдана, тэр хэв маягаасаа болж гэмтэл их авдаг байсан байх.
Така бол ерөөсөө бяраар ааглаж яс тулдаг аварга байлаа шд, хэдэн Хавайг зогсоож торгоосон ганц хүн, Вакагаас бол хамаагүй том, өндөр. Эгч японд байхдаа башёгийн өмнөх банцүкэтэй сонин, 1 сэтгүүл байнга явуулна, жин бол байнгын 156 гэдэг тоон дээр байдаг байсан санагдана. 2 Хавай 200+. Тэгээд яг тулаад сонгодог сүмо хийгээд ялахаар би дуртай болж байгаа юм чинь. Тэгээд асуултад фантази сүмод орох гэж айди нээхдээ нэрийг нь авч байлаа. Цонхруу орохдоо тэр айдитайгаа шууд ороод ирж билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Asashoryu

Postby Өсөхбаяр » Wed Apr 29, 2020 6:24 pm

Takanohana_Nowitzki wrote:Вака бол яг л Кёкүшү стилийн, галбир нь ч гэсэн, төрх ч гэсэн цагаан л гэхээс их төстэй шд. Батбаяр гэхдээ хурдаар бужигнуулж үздэг байсан бол Ваканохана яг л тулдаг байсан санагдана, Хавайн аваргуудтай ч яг урдаас нь зоогдоод тулдаг, их доогуур шургаж золгодог, тэндээсээ хөдөлгөж мордоно, хутгана, буцаагаад дунгуйлдах юмуу хөмөрч давдаг байсан, золгож амжихгүй цүппаринд орвол харин хийстэл авахуулдаг байсан санагдана, тэр хэв маягаасаа болж гэмтэл их авдаг байсан байх.
Така бол ерөөсөө бяраар ааглаж яс тулдаг аварга байлаа шд, хэдэн Хавайг зогсоож торгоосон ганц хүн, Вакагаас бол хамаагүй том, өндөр. Эгч японд байхдаа башёгийн өмнөх банцүкэтэй сонин, 1 сэтгүүл байнга явуулна, жин бол байнгын 156 гэдэг тоон дээр байдаг байсан санагдана. 2 Хавай 200+. Тэгээд яг тулаад сонгодог сүмо хийгээд ялахаар би дуртай болж байгаа юм чинь. Тэгээд асуултад фантази сүмод орох гэж айди нээхдээ нэрийг нь авч байлаа. Цонхруу орохдоо тэр айдитайгаа шууд ороод ирж билээ.

чи одоо Таканоханагийн талаар нийтлэл бичмээр юм.. олон жил дуудуулж байгаа нэр байна даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Previous

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests