СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Postby Logger » Tue May 15, 2007 11:18 am

Хакухо гоал алдчихаад яах ч аргагүй болоод гэрлээ биз. :mrgreen:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Postby Тэрри_10 » Tue May 15, 2007 2:15 pm

тэгээд харамсахдаа нулимс унагасан гэсэн... :-o
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby barca forever » Tue May 15, 2007 8:12 pm

sumo iin barildaan uzdeg site baian uu? barildaan ni ter odortoo orchdog .live baival bur ok
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby chukcha2002 » Tue May 15, 2007 8:22 pm

User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby boogii17 » Sat May 19, 2007 5:46 pm

http://www.banzuke.com
dashnyam unaad,ama bs
davgaa,hakuho 2 l davlaa daa
hvchitbaatriig tuvuggvi davj bna lee hakuho
User avatar
boogii17
 
Posts: 12
Joined: Sat May 19, 2007 5:29 pm
Location: sth.korea

Postby M.Bibby-10 » Sat May 19, 2007 7:53 pm

o0ps! wrote:Хакухо гоал алдчихаад яах ч аргагүй болоод гэрлээ биз. :mrgreen:


Тэр хоёр нилээн удаан явж байсан гээ биздээ.Бараг 2 жил болж байж гэрлэж байгаа гэсэн гээ биздээ.Даваажаргал чинь түрүү жил аав ээжтэйгээ танилцуулна гэсэн Ээж нь бэрдээ Монгол хэл зааж байсан л гэсэн олон л юм байналээ шүү дээ.Тэгэхээр бас арай нээх гоол алдаад гэх эвгүй юм шигээ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Mon May 21, 2007 8:45 pm

Tournament Leaders

(after the 9th day)
* Makuuchi
0L Asashoryu, Hakuho
1L Kaio, Kotomitsuki, Asasekiryu, Dejima, Futeno
2L Kotooshu, Chiyotaikai, Ryuo, Hokutoriki


* Juryo
1L Baruto
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue May 22, 2007 3:42 pm

CYMO

Судлаачдын vзэж байгаагаар, МЭ-ний 230 оны орчим энэ спорт vvссэн байна. Гэхдээ тэр vед бие хамгаалах, цэрэг дайны бэлтгэл хийхэд л зориулагдаж байв. Яваандаа бэлтгэл сургууль тєдий байсан сvмо бие даасан спорт болж хєгжжээ. Сvмо бєхийн дvрэм тун энгийн, єрсєлдєгчєє дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хvргэсэн бол тухайн бєх ялна. Бєхчvvдийн ємсгєлийг мавэши хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад маваши тайлагдвэл тухайн бєхийг шууд унасанд тооцдог аж.

Сvмо бєх болохыг хvссэн залуус 173 см-ээс дээш єндєртэй, 75 кг-аас илvv жинтэй, 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Учир нь энэ спортод бидний нэрлэдгээр "махан бємбєгvvд" л амжилт гаргах магадлал єндєр байдаг. Тэр нь ч батлагдсан. Зєвхєн бяртай, хvчтэй гэсэн шалгуураас гадна тэдэнд боловсролтой байх шаардлага тавьдаг. Ямар ч бєх дор хаяж есдvгээр ангийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэнэ.

Мэргэжлийн сvмод 54 дэвжээ бий. Дэвжээний эзэд зодог тайлсан, нэлээд нэр хvндтэй бєх байдаг. Тэдний vг хууль л гэсэн vг. Энд нэг бичигдээгvй хууль байдаг нь дэвжээний эзэд єєрийнх нь охинтой гэрлэсэн бєхчvvдэд дэвжээгээ євлvvлэн vлдээдэг гэнэ. Одоогийн байдлаар ёкозуна Асашёорюvгийн "Такасаго", саяхан зодог тайлсан их аварга Мусашимаругийн "Мусашигава" дэвжээг хамгийн хvчирхэгт тооцдог байна. Жил бvрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг башё хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног vргэлжлэх бєгєєд cap бvрийнх нь єєр єєр нэртэй, Тухайлбал, нэгдvгээр сарынхыг Хацv, гуравдугаар сарынхыг Харv гэх мэтээр нэрлэдэг. Нэг, тав, есдvгээр сарын барилдаанууд Токиод, гуравдугаар cap Осакад, долдугаар сард Нагояад, арваннэгдvгээр сард Фукуокод барилдаанууд зохиогддог.

Макvvчи, жvрёо зиндааны бєхчvvд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан долоон удаа барилддаг аж. Ингэхдээ бvх єрсєлдєгч нартайгаа тулалдах боломжгvй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бєхчvvд оноолтоор барилддаг. Нэг дэвжээний хоёр бєх аваргын тєлєє єрсєлдєж, сvvлийн єдєр адил даваатай гарсан vед ч хоорондоо барилдахгvй байх алтан дvрэмтэй. Сvмо нь зєвхєн спорт тєдийгvй Японы ард тvмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал, барилдааны дэвжээ болох дохё дээр эмэгтэй хvн гарч болохгvй, тvvнийг тусгай зориулалтын шавраар хийдэг бєгєєд тvvн дээр зєвхєн давс цацдаг нь элдэв муу зvйлээс бєхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ. Тэмцээн эхлэхийн ємнє зvvн дэвжээний бєхчvvд, дараа нь баруун дэвжээний бєхчvvд гарч ирж ёслол хийгээд ордог. Vvний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозунагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бvлээс макvvчи зиндаанд тvрvvлсэн бєхчvvдэд олгодог шилжин явах цом юм. Манай улсын Ерєнхий сайд ч башёд тэргvvлсэн бєхийг єєрийн нэрэмжит цомоор шагнадаг.

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue May 22, 2007 3:49 pm

Асашёорюv, Хакухо нар башёг тэргvvлж эхэллээ


Фvтэно, Дэжима нар тэргvvлэгчийн эгнээнээс хасагдлаа

Нацу башёгийн найм дахь єдрийн дараагаар нэг унаагvй барилдааныгтэргvvлэн тавин хувийн амжилтаа vзvvлсэн дєрвєн бєх байлаа.
Гэсэн ч ес дэх єдрийн барилдаанд Фvтэно Миябиямад, Дэжима Роход євдєг шороодсноор тэргvvлэгчдийн эгнээнээс хасагдлаа. Фvтэногийн хувьд анх удаа эхний найман єдрийн барилдаанд євдєг шороодолгvй качигуши хийгээд байсан юм. Тэмцээний найм дахь єдрийн сонирхолтой барилдаануудын нэг нь Асасэкирюv Дашням Рюv Санчирболд нарын хооронд болсон. Тэд аль аль нь нэг унаатай байлаа. Харин энэ барилдаанд Асасэкирюv туршлага заан ялав. Тэрбээр ес дэх єдрийн барилдаанд мєн л урамтайхан сайхан барилдаж ёрикири мэхээр Такамисакариг євдєг шороодуулснаар тавин хувиа хийж дараагийн башёд чансаа ахин барилдах боломжтой боллоо. Санчирболдын хувьд ч ес дэх єдєр учраагаа тєвєггvйхэн євдєг шороодуулсан. Какирюv Анандын хувьд єчигдєр Коккайд євдєг шороодож гурван даваа зургазн унаатай болсон бол Токитэнхv Хvчитбаатар Какизог давснаар дєрєв дэх даваагаа авлаа. Хvчитбаатар єнєєдєр баруун жигvvрийн комvсvби Котоошигикvтэй барилдана.

Кайо тэмцээний ес дэх єдєр качигуши хийлээ

Хvчтэй озэки Кайо башёгийн найм дахь єдєр Ама Бямбадоржид євдєг шороодсноор анхны ялагдлаа авсан байсан. Гэсэн ч ес дэх єдрийн барилдаанд хор шартай Кисэносатог уйтэньяго мэхээр євдєг шороодуулснаар качигуши хийлээ. Харин озэки Чиётакайн хувьд єчигдєр Хомашод унаснаар хоёр унаатай болоод байна. Энэ єдєр баруун жигvvрийн озэки Котоошюу Аминишики нарын барилдаан тун ч сонирхолтой болж дэвжээний захад Аминишики Котоошюvг хємєрснєєр даваагаа ахиулж чадлаа. Мєн энэ єдрийн сонирхол татсан барилдаан Асашёорюv Дагвадорж, сэкиваки Ама нарын дунд болсон. Гэвч их аварга ошидаши мэхээр учраагаа євдєг шороодуулснаар барилдаан дууссан.

Асашёорюv гэсэн хєдєлгєєнтэй, Хакухо гэсэн амгалан хоёр аваргатай бол болж л байна

Энэ vгийг Мэргэжлийн сvмогийн холбооны ёкозунагийн асуудал эрхэлсэн хорооны гишvvн хэртэй л бол магтаалын vг унадаггvй гэдгээрээ алдартай Vчидэтэ Хакухогийн сvvлийн барилдаануудыг vзээд хэлжээ. Тvvнчлэн тус холбооны тэргvvн Эбисава Хакухогийн талаар “Урьд нь тэмцээний эхний хагаст хэт их хvч гаргаад сандрах vе байдаг байсан бол энэ тэмцээнд тайван итгэлтэй барилдаж байна. Бид ч их итгэл хvлээлгэж байгаа” хэмээн ярьжээ. Мєн Китаноуми ерєнхийлєгч Хакухог доод тал нь 13 ялах, тvрvvлэх хэрэгтэй гэж хэлж байгаа бол ёкозунагийн асуудал эрхэлсэн хорооныхон тvрvvлэхгvй байлаа ч эцсийн єдєр хvртэл vзvvр тvрvv булаацалдвал 12 ялалттайгаар ч аварга цол єгч болно гэж vзэж байгаа сурагтай. Тиймээс энэ башёгийн сvvлийн єдєр бид хоёр дахь аваргаа “єлгийдєж” магадгvй бололтой. Хакухогийн хувьд ч тун сайхан барилдаж есєн даваатайгаар Их аваргын хамт башёг тэргvvлж яваа билээ.

olloo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Tue May 22, 2007 7:44 pm

Аварга уначихсан байх чинь... Аминишики муу хог яаж аргалчваа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Wed May 23, 2007 5:51 am

Аварга тачай муу хийсэн юм байна лээ. Зvvн маваши алдаад тэндээс Аминишики хог тvрээд явчихсан. Дагваа сvvлийн аргаа хэрэглэж шилдэж дарах гээд болоогvй. Дэмий л унаа боллоо. Хакухогийн замыг засаад єгчихлєє дєє. Ийм сайхан боломж гарч ир байхад Хакухо ашиглаад тvрvvлчхээсэй. Одоо алдах юм бол ийм боломж дахиж олдоо ч уу.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed May 23, 2007 5:55 am

Башёгийн лидерvvд: (10 єдрийн дараах байдлаар)

* Makuuchi

10-0 Hakuho
9-1 Asashoryu, Kotomitsuki, Asasekiryu, Futeno
8-2 Kaio, Chiyotaikai, Dejima


* Juryo

9-1 Baruto
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed May 23, 2007 5:15 pm

Их аварга өвдөг шороодсоноор Хакухо башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.


Нацу башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр тун сонирхолтой өрнөв.

Жижигхэн биетэй ч уран хурц барилдаантай гэгддэг “Ажигава” дэвжээний бөх Аминишики шуугиан тарьж, их аваргыг өвдөг шороодууллаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнээс 20 дахь түрүүгээ авсны баярыг тэмдэглэсэн баярын цэнгүүнийхээ үеэр “Би чиний өмнө хөндөлсөх болно” гэж Хакуход аархаж байсан их аварга маань Аминишикид ёритауши мэхээр өвдөг шороодсондоо тун ч их бухимдаж байгаа харагдсан. Тэрбээр, дэвжээнээс буугаад явахдаа туслахдаа уураа гаргаж харагдав.

Харин барилдааны дараа Аминишики сурвалжлагчийн асуултад хариулахдаа, “Довтолж барилдана гэж эхнээсээ л бодсон. Тэгээд ч барилдаан маань төгс болж чадлаа. Монголын бөх Ама өмнө нь тун сайхан барилдаж, олон хүчтэй бөхийг өвдөг шороодуулсан нь надад маш их урам өгсөн” гэв. Энэ өдөр Ама Бямбадоржийн хувьд озэки Котоошюүг уйтэньяго мэхээр ялж, тав дахь даваагаа авсан юм. Харин дээд зиндаанд дэвшин анхны башёдаа барилдаж байгаа Рюү Санчирболд Ваканосатог хатагикүми мэхээр давснаар таван даваатай боллоо. Найман даваа нэг унаатай явсан Асасэкирюү Б.Дашням учраа бөх Хокүторикиг төвөггүйхэн давснаар даваагаа ахиулав. Энэ өдрийн сонирхолтой барилдаануудын нэг нь “жүжигчин” хочит Такамисакари Хочияма нарын барилдаан байлаа. Тэдний барилдаан дэвжээний захад өрнөж, ойролцоо унаснаар шүүгчдийг зөвлөлдөхөд хүргэсэн. Ингээд шүүгчдийн шийдвэрээр Хочиямад ялалтыг өгсөн. Какирюү Ананд Точино надотой учраа тааран барилдав. Тачиа эхлэхэд Какирюү зүүн золгож барьц авснаар ялалтыг өөртөө авч чадлаа. Ингэснээр тэрбээр, дөрөв дэх даваагаа авч байгаа юм.

Баруун жигүүрийн комүсүби Котоошигикү, токитэнхү Хүчитбаатар нар энэ өдөр хүч үзсэн. Энэ хоёр бөх өмнө нь долоон удаа таарч барилдсанаас Токитэнхү тавд нь давж байжээ. Энэ удаа ч тэрбээр учраагаа өвдөг шороодуулснаар даваагаа ахиулсан. Тэрбээр, өнөөдөр Таманошиматай барилдана. Энэ өдөр мэргэжлийн сүмогийн хүчтэй озэки Кайо Чиётакай нар учраа таарсан нь үзэгчдийг ёстой л өндөлзүүллээ. Тачиа эхлэхэд Чиётакай өөрийн дархан мэх цуппаригаа хийсээр Кайог буулгаж авсан юм. Ингэснээр тэрбээр, качигуши хийлээ. Харин ёкозуна цолны төлөө хүч үзэж байгаа озэки Хакухо Точиазантай учраа тааран барилдсан. Энэ нь түүний 400 дахь барилдаан аж. Тэрбээр, учраагаа төвөггүйхэн өвдөг шороодуулснаар арван даваатай болж Нацу башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Хакухо өнөөдөр озэки Кайотой барилдана.

Монголын мэдээ /2007.05.23/
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Wed May 23, 2007 5:19 pm

Давгаад бүх юм гарт нь байна л даа, энэ хоёр бусдадаа унадаггүй юм бол аварга Давааг хусаад нэмэлт барилдаанд хусвал...

Харин одоо Даваажаргалын аварга цол баталгаатай болчижээ, тэмцээнийг дуустал түрүүлэхийн төлөө өрсөлдөх хэрэгтэй гэсэн байсан.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby boogii17 » Wed May 23, 2007 5:37 pm

za hakuho maani ch zam ni shuluudaad ungutei saihan haragdaj bna le tvrvvlcheesee geed l haraad suuj bhaas...
User avatar
boogii17
 
Posts: 12
Joined: Sat May 19, 2007 5:29 pm
Location: sth.korea

Postby Жавхлан » Thu May 24, 2007 6:07 am

Башёгийн лидерvvд: (11 єдрийн дараах байдлаар)

* Makuuchi
0L Hakuho
1L Asashoryu
2L Chiyotaikai, Kotomitsuki, Asasekiryu, Dejima, Futeno


* Juryo
1L Baruto
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby khakmn » Thu May 24, 2007 9:58 am

Аварга нэг унаатай байгаа ч... байгаа байдлыг нь харахад Хакухо-оос хамаагүй өөртөө итгэлтэй өнгө зүстэй харагдаж байна лэ. Юу л болох болдоо гэж
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby Barcik » Thu May 24, 2007 5:09 pm

Аварга Чойдогт уначихдаг байшд... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby TJ » Thu May 24, 2007 5:23 pm

Өө хөөрхий, Хакухо башийчихлаа... :mrgreen:
Яасан, цуппаригаа хийцийм үү?
TJ
 

Postby Жавхлан » Thu May 24, 2007 7:00 pm

Хоорондын барилдаан бүхнийг шийднэ

Нацү башё өндөрлөхөд дөрөв хоног үлдлээ. 11 өдрийн дараах байдлаар озэки Хакүхо ганцаараа өвдөг шороодолгүй тэргүүлж, арав дахь өдөр бүдэрсэн ёкозүна Асашёорюү нэхэж явна. Юутай ч залуу арслан Сүмогийн холбооноос тавьсан болзлыг давуулан биелүүлэх төлөвтэй. Түүний дэвжээний анд, шинэ маэгашира Рюүо өчигдөр тавиас дээш хувийн амжилтад хүрч, макүүчид анх зодоглосон башёдоо тун өнгөтэй барилдлаа. Үлдсэн өдрүүдэд 2-3 даваа авахад тусгай шагнал хүртэх болов уу.

Дээд зиндаанаас одоогоор 4-5 бөх буух төлөвтэй буй агаад уруудсан тооноос нэгээр илүү сүмоч дээш гарах учиртай. Харин үүнд Монголын бөхчүүд багтахгүй бололтой. Жюүрёогийн 8-д эрэмбэлэгдсэн хоёрт ийм боломж байсан ч ашиглаж чадсангүй. Харин макүшитагийн манлай Хошихикари Д.Лхагва гурав дараалан ялагдсаныхаа дараа гурван даваа авч зиндаа ахих магадлал өндөр болов. Түүний хувьд сүүлийн барилдаандаа ялбал Монголын 13 сэкитори болно.

Аваргын дараалсан ялалтыг маэгашира цолтон зогсоодог

Арав дахь өдрийн барилдаанд ёкозүна Асашёорюү маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Аминишикид унаснаар Харү башёгийн гурав дахь өдрөөс эхэлсэн дараалсан ялалт нь 22 дээр зогслоо. Ингэснээр сүмо сонирхогчдын хүсэн хүлээж байсан нэг ч унаагүй хоёр бөх сүүлийн өдөр таарах боломж үгүй болов. 24 жилийн өмнө л 14-0 амжилт үзүүлсэн бөхчүүд “сэншюүракү”-д түрүү булаацалдаж байжээ.
Асашёорюүгийн хувьд 19 дэх кинбошигоо алдаж буй нь энэ бөгөөд Аминишикид хоёр дахиа шороодлоо. 2005 оны Нацү башёд 35 дараалж ялаад байхдаа маэгашира Хокүторикид унаж байсан билээ. Дээрх барилдааны дараа гаргасан үйлдлийг нь Японы сонин хэвлэлүүд шүүмжлэн бичиж байна. Ёсолгоогоор эхэлж, ёсолгоогоор дуусдаг сүмод толгой мэхийлгүй дэвжээнээс буулаа, үзэгчдийн шидсэн олбогийг өшиглөж, зүй бус авир гаргав” гэх мэтээр бүх л сонин нэг сэдвээр бичив.

Үнэхээр ч тооцооноос гадуур бөхөд унасандаа шатсан монгол аварга шүүгчдийн ахлагч Михогасэки ояката руу барилдаан эргэлзээтэй боллоо гэх аястай хараад дэвжээнээс буусан. Улмаар бэлтгэлийн өрөөнд бүчин авсан зураглаачдад “Яагаад шаваад байгаа юм бэ” хэмээн уурлажээ. Харин дараа нь “Котэнагэгийн барьц авсан ч чанга хөшвөл гэмтээчихэж магадгүй гэж бодоод бүх хүчээ гаргасангүй” гэж ялагдсан шалтгаанаа тайлбарласан байна. Ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн Хакүхогийн талаар асуухад “Энэ талаар ер бодохгүй байна. Өөрийнхөө барилдаанд анхаарлаа хандуулна” гэжээ. Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн Ишибаши “Төсөөлөөгүй хүндээ ялагдчихаар харамсалтай байгаа биз. Залуу хүний ааг, омог байлгүй яах вэ. Гол нь ахин дахин ингэж болохгүй” гэж эерэг үг унагав.

Оргүй гүтгэлэг дахиад гарлаа

Энэ оны нэгдүгээр сард хэвлэгдсэн “Шюүкангэндай” (Modern Weekly) сэтгүүлд ёкозүна Асашёорюүг даваа худалдаж авдаг гэх нийтлэл гарч, саяхныг болтол шуугисан. Тэгвэл тус сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт (V.21) мөн сүмогийн ертөнц дэх хуйвалдааны тухай бичжээ. Энэ удаа мөнгө өгдөг гэх Асашёорюүг озэки Хакүхогоос мөнгө авч унасан хэмээсэн байна. Өнгөрөгч оны Нагоя башёгийн сүүлийн өдөр учраа таарсан монгол сүмочдын барилдаанд аваргын болзол сонссон Хакүхо давсан билээ. “Шюүкангэндай”-д энэ барилдааныг хуудуутай болсон, Миягино ояката шавиа ялуулахын тулд Асашёорюүд 3 сая иен өгсөн гэж бичжээ.

Өмнө нь ийм сэдвээр бичээд “хана мөргөсөн” тус сэтгүүл энэ удаа нотлох баримт хангалттай хэмээн томров. Миягино ояката найз бүсгүйдээ энэ тухай ярьсныг хуурцганд бичсэн гэж буй аж. Сэтгүүл хэвлэгдсэний маргааш Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми ояката Хакүхогийн дэвжээний багш Миягиног дуудаж тайлбар авсан байна. Энэ талаар сураг дуулдаж эхлэх үед түүнээс өнгөрөгч долоо хоногт мөн байцаалт авсан юм. Юутай ч Миягино энэ нийтлэлийг үгүйсгэсээр байна.
Үндэсний бахархал сүмо бөхийнхөө оргилд харийнхныг алдаж, хүчээр буулгаж нэгэнт дийлэхээ больсон япончууд хэвлэлээр дайрч, сэтгэлээр унагах бодлого барьж буй бололтой.

“Цавуутай” суудлаасаа салах цаг нь болов уу

21 башё, үүнээс сүүлийн арван тэмцээнд дараалан сэкивакэ цолтойгоор зодоглосон Котомицүки одоо л дээшээ зүтгэх нь бололтой. Харү башёд 10-5 амжилт үзүүлсэн тэрбээр энэ удаа түүнээсээ ч олон ялж магадгүй нь. Хэрэв 11-12 даваа авбал долдугаар сарын тэмцээнд озэки цолны төлөө дайралт хийх юм. Эхэнд дурдсан үзүүлэлт нь мэргэжлийн сүмогийн түүхэнд тэргүүлэх амжилт. Ес дэх өдрийн барилдаанд Точиозаныг давж тавиас дээш хувийн амжилтад хүрснээр сэкивакэ цолтойгоор барилдсан тэмцээний тоогоор (Нагоёд 22 болно) ганцаараа тэргүүлэх нь тодорхой болсон. Гэхдээ энэ нь Котомицүкиг баярлуулах статистик биш. Нэгэнтээ арслангийн болзлыг хангахад энэ цолд суудал хангалттай хэмээн өгөөгүй. Харин одоо таван арслангаас Точиазүма зодог тайлж, Хакүхо цол ахивал Котомицүкид том боломж гарч байна. Хоомашё, Ама, Кисэносато нарын залуучууд өмнө, хойноо орон чансаа ахиж буй энэ үед 31 настай Котомицүкигийн хувьд энэ завшааныг л ашиглахгүй бол “ангал” руу унах хувь заяа угтаж буй.

Чиётайкай манлай арслан болов

Мягмар гаригт озэки Кайог сөхрүүлсэн Чиётайкай найм дахь ялалтаа авснаар цолоо хамгаалав. Өнгөрөгч башёд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадалгүй арав дахиа кадобан болсон тэрбээр энэ сард озэки цолтойгоор 50 дахь тэмцээндээ зодоглож, домогт бөх Таканоханагийн дээд амжилттай зэрэгцсэн. Энэ удаа цолоо хамгаалж чадсанаар Нагоя башёд Таканоханагийн дээд амжилтыг ахиулах нь тодорхой боллоо. 1995 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод элссэн тэрбээр 1999 оны Харү башёд озэки цол хүртэн, түүнээс хойш хадгалсаар яваа юм.

Чиётайкайгийн 10 кадобан

1.1999.III 3-8-4 V 0-0-15 VII 10-5
2.2001.I 2-2-11 III 0-0-15 V 12-3
3.2001.IX 4-5-6 XI 0-0-15 2002.I 13-2
4.2002.III 7-8 V 11-4
5.2002.XI 6-3-6 2003.I 0-0-15 III 12-3
6.2004.XI 7-8 2005.I 8-7
7.2005.III 6-9 V 10-5
8.2005.VII 3-6-6 IX 10-5
9.2006.I 4-4-7 III 9-6
10.2007.III 7-8 V 8-2
P.S: 2002 оныг хүртэл башёгийн явцад гэмтлийн улмаас гарвал дараагийн тэмцээнд байраа хадгалдаг байсан бөгөөд энэ нь бүтэн башё өнжиж, гэмтлээ эдгээх боломж олгодог байжээ.

Монгол сүмочид
Жюүрёо (3)


Зүүний 8 Хакүба А.Өнөржаргал 6-5
Барууны 8 Коорюү Э.Мөнх-Оргил 6-5
Барууны 13 Мооконами Г.Базарсад 5-6
Макүшита (11)
Барууны 1 Хошихикари Д.Лхагва 3-3
Барууны 8 Дайюүбү Д.Ундрах 1-4
Зүүний 13 Дайтэншё Н.Аюурзана 2-3
Зүүний 17 Токүсэгава Б.Ганболд 4-2
Барууны 23 Широнорюү Э.Одгэрэл 5-1
Барууны 26 Шёотэнро Д.Нямсүрэн 5-1
Барууны 30 Араваши Э.Дөлгөөн 3-2
Зүүний 31 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-1
Зүүний 32 Дайсоогэн Э.Баярбат 1-4
Зүүний 39 Хошиказе Б.Амармэнд 3-2
Барууны 57 Кёкүтэнзан Б.Энхбат 3-2

Санданмэ (9)

Барууны 13 Фүдояма Н.Лувсандорж 3-2
Зүүний 16 Хошизакүра М.Алтангэрэл 0-0-5
Барууны 18 Тайка С.Шаравнямбуу 2-3
Зүүний 22 Кагамиго Б.Нанжид 3-2
Барууны 35 Дайкү Ө.Өлзийжаргал 3-2
Зүүний 42 Вакатора Я.Баттүшиг 2-3
Зүүний 44 Ако Г.Бат-Ундрал 2-3
Барууны 45 Дэвахикари Ө.Цолмон 1-5
Барууны 57 Дайонами Б.Ууганбаяр 6-0

Жонидан (2)

Зүүний 29 Сэйро А.Өнөболд 4-2
Барууны 49 Тоорүгава Б.Ууганбаатар 4-2

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu May 24, 2007 7:03 pm

Багш нь Хакүход есөн сая иенээр аварга цол худалдаж авах гэсэн үү

Хацү башё өндөрлөсний маргааш буюу энэ оны нэгдүгээр сарын 22-нд хэвлэгдэн гарсан долоо хоног тутмын “Шюүкангэндай” сэтгүүлд ёкозүна Асашёорюүг өрсөлдөгчдөөсөө даваа худалдаж авдаг гэсэн нийтлэл гарсан.

Үүнтэй холбогдуулан Японы сүмогийн холбооноос дээрх нийтлэлд нэр нь гарсан 13 бөх, нэр нь дурдагдаагүй ч аваргатай барилдсан дөрвөн сүмоч, ёкозүнагийн багш Тасасаго ояаката нарыг дуудан байцааж, санал нэгтэйгээр тус сэтгүүлийг шүүхэд өгөн заргаа авсан. Тэгвэл энэ даваа гаригт хэвлэгдсэн “Шюүкангэндай”-гийн шинэ дугаарт озэки Хакүхогийн талаар таагүй мэдээлэл нийтэлжээ.

Өнгөрөгч оны тавдугаар сард анх удаа түрүүлж, Нагоя башёд аварга цолны төлөө барилдсан Хакүхо сүүлийн өдөр ёкозүна Асашёорюүг давснаар Сүмогийн холбооноос тавьсан болзлыг биелүүлсэн. Гэвч манай хоёр бөхийг хүч шавхаж барилдсангүй, өмнөх өдөр нь түрүү бөх тодорсон гэх шалтгаанаар цол ахиулаагүй билээ.

“Шюүкангэндай”-д дээрх барилдааныг урьдчилан тохиролцчихсон байсан хэмээн бичжээ. Урьд нь ийм сэдвээр бичээд бусдын нэр хүндэд халдсан гэх дүгнэлт сонссон тус сэтгүүл хангалттай нотлох баримт цуглуулсандаа дулдуйдан дахин ингэж буй бололтой.

Хакүхогийн дэвжээний багш Миягино ояаката найз бүсгүйдээ “Нагоя башёд шавиа ёкозүна болгохын тулд аваргад унаж өгөөч гэж гурван сая иен өгсөн. Котоошюү, Кайо, Чиётайкай нарт өгснийг нэмбэл есөн сая болно” гэж ярьсныг хуурцагт бичсэн байгаа хэмээн энэ сэтгүүлд бичжээ.

Хэдийгээр нотлох баримт хангалттай, гэрч бий гэж шар хэвлэлүүд бардам зогсох ч сүүлд нь эх сурвалж ташаа мэдээлсэн гэж уучлал гуйгаад өнгөрдөг жишиг нэгэнт тогтжээ. Кёкүшюүзаныг зодог тайлахтай зэрэгцэн якүза нартай холбоотой, алтны лиценз наймаалсан гэх цуурхал дэгдсэн ч энэ мэдээллийг тараасан хүн өөрийн биеэр Кёкүшюүзанаас хүлцэл өчсөн. Мөн ёкозүна Асашёорюүгийн хэрэг ч энэ маягаар өнгөрсөн билээ.

Үндэсний бахархал сүмо бөхийнх нь оргилд харийнхан давамгайлж буй энэ цагт бяр чадлаар хүчрэхээ больсон япончууд үгээр сэтгэлийг нь мохоох бодлого барьж буй бололтой.

Сүмогийн холбооноос энэ нийтлэлтэй холбогдуулан мягмар гаригт Миягино ояакатаг дуудан байцааж үгүйсгэсэн хариу сонссон байна.



Япончууд ёкозүногаа хүндэлж Д.Дагвадоржийг өөлдөггүй

Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Сонирхолтой барилдаан харсан үзэгчид “заншил” ёсоор дэвжээ рүү олбогоо шидэлцгээв. Асашёорюү өөрийнх нь өмнө унасан олбогийг хүчтэй гэгч өшиглөн, цааш хэд алхахдаа хашгирч байхыг телевизийн дэлгэц дүүрэн харуулсан.

Ёс заншлынх нь дээд хэлбэр болж уламжлагдан ирсэн сүмогийн ёкозүна ийн авирлах нь япончуудад ямар сэтгэгдэл төрүүлдэг бол?

Гэтэл бас озэки Хакүхо М.Даваажаргал давааны найраа хийснийг гэрчлэх баримт удахгүй Японы олон нийтэд ил болох гэнэ. Хүчирхэг хөвгүүд нь сүмод аваргалж байгаагаар бахархдаг монголчуудын хувьд таагүй санагдах эдгээр мэдээллийг Японы сүмо сонирхогчид хэрхэн хүлээж авсныг сонирхуулья.

-Их аварга уржигдар Аминишикид ялагдахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө барилгүй огцом авирласан тухайд юу хэлэх вэ?

О.Кэнжи /Монголын уул уурхайн салбарт бизнес эрхлэгч/: Д.Дагвадорж яах аргагүй сайн бөх юм даа. Нэгэнт япон үндэсний бөх барилдаж байгаа учраас сүмогийн арга барил, ёс заншилд суралцах ёстой болов уу. Сүмо бол бяр чадлаас гадна дотоод сэтгэлгээний талбар, үүгээрээ ч агуу соёл юм. Ялангуяа ёкозүна /их аварга/ цолоо хүндэлж, сэтгэлийн хөдөлгөөнөө олон нийтэд ил гаргахгүй байж болмоор санагдана. Манай япон бөхчүүд сайн барилдахгүй байгаа болохоор энэ цагийн их аваргын тухайд би өөтэй үг хэлэх дургүй.

Х.Тацүя /Японы Камакүра хотын парламентын гишүүн/: Асашёорюү залуу хүн болохоор тэр хэрийн омог гаргалгүй яах вэ. Сүмод ганц ёкозүна байна. Хакүхо дараачийнх нь болов уу. Сүмо бөх өнөөг хүртэл олон үзэгчтэй, тэр чинээгээр Японы уламжлалт соёл, зан заншил түгэн дэлгэрч байгаад Асашёорюүгийн хувь нэмэр бий, бий. Гадаадын иргэд үндэсний бөхөд маань аваргалж, уран гоё барилдаж буй явдал япон сүмочдын илүү сайн барилдах сэтгэлийг хурцалдаг шиг санагддаг.
Сүмо бөхийг бурханд үзүүлэх гэж бүтээсэн гэх эртний үг бий. Тэгэхээр сүмочид шударга өрсөлдөж, барилдааны бус үед ч журамтай байх ёстой юм.

-Хакүхо бусдадаа мөнгө амласан тухай Японы хэвлэлд бичсэн байх юм?

О.Кэнжи: -Аан, тэрийг чинь найраа гэдэг юм. Сайрхах зүйл биш. Монгол бөхөд ч бас байдаг гэж сонссон. Мэдээж, сүмод байж боломгүй үйлдэл.

Х.Тацүя: Монголчууд сүмод барилдахаас өмнөх үед ч найраа байсан. Эрчүүдийн явдлыг юу гэх вэ. Хакүхогийн хувьд мөнгөөр ялах хэрэг байгаагүй болов уу. Худал мэдээлэл байж магадгүй.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Bibby » Fri May 25, 2007 3:21 pm

Haa gazar nairaa bh yumdo ,
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Nomer 7 » Fri May 25, 2007 6:55 pm

Хакухо азтай сайн байлаа за тэгээд Аварга болж бгаа юм биз дээ. Хакуход :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Fri May 25, 2007 7:45 pm

Нээрээ найраа гэдэг мөнгөнөөс гадна цол гээд шагнал байвал тасрахгүй эд л дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri May 25, 2007 7:46 pm

зөвхөн мөнгөн шагналтай, өөр ямар нэг асуудалгүй үед л найраа хийх шалтгаан гарахгүй юм байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest