СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Mon Jul 17, 2023 8:12 am

Гол үйл явдал сумогоосоо гадна туслах жижиг үйл явдлууд нь бас цочирдуулж барихаар үйл явдлууд гарч бна лээ.
Нок-н бичсэнээс харахад тгд дээд зиндаанд бөхгүй дэвжээнүүд бас бдг ч юм шиг, ганц 1 гайгүй бөх нь тгд дэвжээнийхээ тааруу хэдтэй байнга сургуулилаад бвл сайжрах гэж удах л бх даа, тгд дэвжээнүүд нь яаж бас цалинжиж үйл ажиллагаагаа явуулдын бол доо.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Jul 18, 2023 4:38 pm

Хакүхо зодог тайлаад дээд амжилт гаргасан даи йокозуна тул шууд дэвжээ нээж тэндээ ояката болж үлдэх горьдлоготой байсан хэдий ч сүмогийн холбоо тусдаа дэвжээ нээх эрх өгөөгүйгээс миягино дэвжээндээ туслах оякатагаар үлдэж. Энэ жил тэгсэн Чикүбаяма багш нь 65 хүрээд тэтгэвэртээ гарснаар мань эр ерөнхий ояката болж байгаа юм байна. Мань хүнийг багшлах талдаа багагүй авьяастай гэж байна. Багш болоогүй барилдаж байхдаа Энхо, Ишиура гээд 2 жижиг биетэй 120 кг хүрэхгүй нөхдийг дасгалжуулж багшилсаар байгаад дээд зиндаанд оруулж чадсан юм байна. Нөхөр анх Ичиножог оюутны сүмод орход нь их шохоорхож хэрвээ би японы иргэншил одоо авчихвал энэ хүнийг дэвжээндээ авч болох уу гэж асуулгаж байж. Даанч холбооноос мэргэжилд хөл тавих үеийн иргэншилээр гадаад бөхийн мандат тодорхойлогдоно гээд татгалзсан юм байна. Уг нь Ичиножог авчихсан бол өдийд ингэж замруулахгуй, элдсэн сур шиг бэлдээд явуулж мэдэх юмдаа. Одоо тэгээд ояката болсон тул тэднийх гадаад бөхийн мандаттай болсон юм байна. Тэднийд байгаа Хокүсэйхо нь 5 настай очиж хоккайдогийн иргэн болсон тул японд тооцогддог болтой.

Тэгсэн тэдний дэвжээнд нэг өндөр залуу сүүлийн үед бэлтгэл хийж үзэгдэх болж. Тэр нь хэн байсан бэ гэвэл Өсөхбаяр аваргын том хүү юм байна. Японд сурдаг, оюутаны сүмод барилддаг гэнэ. Яг жилийн өмнө өдийд бүх японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм байна. Оюутны тэмцээнд түрүүлсэн хүн доод гурван зиндааг алгасаад шууд макүшитагаас мэргэжилд орох боломжтой. Оюутнаар дамжиж орсон алдартай хүмүүс гэвэл Такамисакари, Таманошима, Точинонада, Ивакияма, Миябияма, Дэжима, Мүсояма нар. Сүүлийн 3 нь Озэки болж байсан.
Өсөхөө аваргын хүүгийн хувьд оюутанд түрүүлсэн тул мэргэжилд орох боломжтой ч их сургуулиа төгсөнө гэж шийдэв болтой. Энэ жил дахиад тэмцээн болохыг мэдэхгүй юм хэрвээ болбол өнөө маргаашгүй болох байх. Хакүхогийн хувьд мань хүнийг өөрийн дэвжээндээ шавь болгон авах санаатай байгаа гэж таамгууд яригдаж байна. Зодог тайлахдаа өөрийн хүүгийн хамтаар энэ залууг дагуулж гарсан юм байна. Тэнд дагуулсан хүмүүсээр аваргын залгамж халааг бэлгэддэг гэж байна. 190 нэлээн гарчихсан өндөртэй бие хаа сайтай залуу байна лээ. Хэрэв энэ батлагдвал Хакүхо 2 нүсэр биетэй монгол шавьтай болж магад юм байна. Нэлээд олон жилийн өмнө Хакүхо түүний үеэл, харцага Батбаярын хүүг мэргэжилд оруулж өгсөн юм байна. Ер нь хараад байх нь Мөнхбат аваргын династи буур Жамъян аваргын династи хоорондоо их зузаан болтой Өсөхбаяр аваргыг хар багаас нь Мөнхбат аварга бэлдэж, начны даваанд өгч байсан бол одоо Хакүхо туслаад явж байна. Гэмтэл, бэртэл хар цагаан хэл ам холуур байгээ.

Зураг дээр зүүнээс 2-т энэ залуу байгаан байна. Ноднингийн тэмцээнд аваргалсан үеийн зураг .

Image
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 18, 2023 9:04 pm

Данзанжамц нь юм уу? Сагс тоглоод байдаг Пэрэнлэйжамцаа бас Японруу жүдод явуулаад сая УБ их дуулгаар барилдсан шд. Уг нь сагсандаа дуртай, бас ч гэж боломжийн үзээтэй байх шиг байсан, аав нь хүчиндээд явуулсан гэж сонссон.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Lakers Barca » Wed Jul 19, 2023 12:18 pm

Takanohana_Nowitzki wrote:Пэрэнлэйжамцаа.
Өсөхбаяр аваргын хүү юу ?
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Jul 19, 2023 2:34 pm

Takanohana_Nowitzki wrote:Данзанжамц нь юм уу? Сагс тоглоод байдаг Пэрэнлэйжамцаа бас Японруу жүдод явуулаад сая УБ их дуулгаар барилдсан шд. Уг нь сагсандаа дуртай, бас ч гэж боломжийн үзээтэй байх шиг байсан, аав нь хүчиндээд явуулсан гэж сонссон.


Би нэрийг мэдэхгүй ээ. Японд сурдаг сүмо барилддаг, жүдо барилддаг гэхийг бодход Пэрэнлэйжамц нь биш байхаа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby meesh » Thu Jul 20, 2023 12:08 pm

Пэрэнлэйжамц нь сагс дажгүй үзэж байсан шт, 3х3-ийн залуучуудын шигшээ, сая өнгөрсөн лигээр бас тоглоод байсан аав загнаад бөх барилдуулахаар хүчиндэж байгаам байна л даа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby galaa039 » Mon Jul 24, 2023 4:14 pm

10 дахь Монгол хүн түрүүллээ. Дараагийн аварга болоорой Бямбасүрэн.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Jul 25, 2023 11:31 am

meesh wrote:Пэрэнлэйжамц нь сагс дажгүй үзэж байсан шт, 3х3-ийн залуучуудын шигшээ, сая өнгөрсөн лигээр бас тоглоод байсан аав загнаад бөх барилдуулахаар хүчиндэж байгаам байна л даа.

Тэх, дээд лигт тоглож бариад бсн.
Амьдрал чинь илүү баталгаатай бно гд л аав загнаж бгаа бх даа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby PrOXy » Thu Jul 27, 2023 10:46 pm

Ичиножо балай юм хийж бхын. Уг нь япондоо их фентэй нөхөр шт. Хүүхдээрээ царайтай, хөөрхөн гэцгээдэг юм бна лээ. Хайран карьер, нэр хүнд боллоо. Улс орноо ч гсн бодоод хүн шиг бмаар бх юмдаа
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby PrOXy » Thu Jul 27, 2023 10:51 pm

https://youtu.be/dG8irnohFEE?si=2cVqQx3-lkLGWGfB

Хакүхогийн дэвжээ

Заах талдаа бол их сайн л гээд бгаа манай хүнийг. Очиай нтр гээд гоё залуу бөхчүүд удахгүй юм дуулгах бхаа
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Sun Jul 30, 2023 3:17 am

PrOXy wrote:Ичиножо балай юм хийж бхын. Уг нь япондоо их фентэй нөхөр шт. Хүүхдээрээ царайтай, хөөрхөн гэцгээдэг юм бна лээ. Хайран карьер, нэр хүнд боллоо. Улс орноо ч гсн бодоод хүн шиг бмаар бх юмдаа

Харин тиймээ 93 оны дөнгөж 30 тай. Дахиад 3-4 жил элбэг барилдах байсандаа
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Lakers Barca » Mon Jul 31, 2023 9:25 am

Nok wrote:
PrOXy wrote:Ичиножо балай юм хийж бхын. Уг нь япондоо их фентэй нөхөр шт. Хүүхдээрээ царайтай, хөөрхөн гэцгээдэг юм бна лээ. Хайран карьер, нэр хүнд боллоо. Улс орноо ч гсн бодоод хүн шиг бмаар бх юмдаа

Харин тиймээ 93 оны дөнгөж 30 тай. Дахиад 3-4 жил элбэг барилдах байсандаа

Яасы ?
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Mon Aug 14, 2023 1:17 am

Өмнөх хуудсан дээр байгаа
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Previous

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests