СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby RoMeRo » Wed Nov 29, 2017 1:45 pm

El Payaso wrote:Пд унаснаас Гантогтоход өгөх хүртэл ийм олон давсан бж амжих уу? далан хэд л юм бишүү...


92,93,95,96,97,98,99 онуудад 9 давсан. Нийт 63 даваа
94 онд 10 давсан. гоц мөргөснийг нь давсанаар тооцов. Нийт 73
2000 онд 7 даваад 8-ын даваанд Гантогтоход өгсөн.
Нийт 80 даваа...
87,88-г бол сайн ойлгодоггүй ээ
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4290
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Wed Nov 29, 2017 2:18 pm

champion wrote:Image



энийг бол худ л гээд байна лээ..

Ингэж том шалбарсан бол тухайн хоолны газар цус энэ тэр болох байсан.. хэргийн газар ямар ч тийм ул мөр байгаагүй ээ л гэсэн..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4223
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Сайбо » Wed Nov 29, 2017 2:19 pm

RoMeRo wrote:
Сайбо wrote:
RoMeRo wrote:Бат-Эрдэнэ аварга завсаргүй 80 давсан... Юун тэр 69 :loll:


88 юм уу, 87 байх аа

:smile:

өө нээрэн 8 дарааллаж түрүүлсэн гээд, шууд нэг жилийг 10 даваатай гээд түлээрчихсэн байна шдээ хаха.
Сайбо
 
Posts: 253
Joined: Mon Sep 23, 2013 10:48 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Wed Nov 29, 2017 2:39 pm

champion wrote:Image


Япон технологиор оёсон гэхэд ямар болхи юм бэ... Үдээсний машинаар үдээсдээд хаячхсиймуу... :ногоон:
someone
 
Posts: 1001
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tommy » Wed Nov 29, 2017 2:45 pm

Баасандорж нь Монгол ирхэд жаахан эвгүй боллоо доо
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 501
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Wed Nov 29, 2017 2:50 pm

Ер нь бол Такано Ханагийн явуулга нэлээн л орчих шиг болсон..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4223
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby space1985 » Wed Nov 29, 2017 4:56 pm

Монголчуудад даруулга хэрэгтэй л дээ
space1985
 
Posts: 1133
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Nov 29, 2017 5:54 pm

Монголчуудын тэр уулзалт одоо утга санаагаа алдаж дээ.

Анх Батбаяр, Цэвэгням энэ хэдүүл уулздаг байх үед сүмод бүү хэл японд монголчууд цөөн байсан байх. Тухайн үед интернэт энэ тэр ч тааруу, нутгаа, монгол хүнээ санаж бэтгэрсэн хүмүүс уулзацгаадаг байсан байх л даа. Одоо бол олуулаа болсон. Насны хувьд ялгаатай, өөр өөр үеийн, монголд байсан бол нэгнээ таних ч үгүй харьцах ч үгүй хүмүүс. Тэгмэгц нөгөө цөөн хэдэн, аргагүйн эрхний найз нөхдийн уулзалт биш, харин дан эрэгчин сүрэг дотор 1-2-3-р атаман гэсэн харьцаа л үүсч байгаан. Хажуугаар нь сүмочдын зиндаажсан нийгэм нөлөөлдөг биз. Бас хаанаас эхлээд миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдах вэ гэдгээ мэдэхгүй монгол төлөвшил ч оролцоо байлгүйдээ. Архи бол ойлгомжтой том катализатор. Ингээд л хэрэг явдал болох шиг боллоо. Тэрнээс тэр нутаг нэгт монгол хүн энэ тэр гэдэг бол хоёрдугаар эгнээнд бичигдэх асуудал. Нутгаа, монголчуудаа үгүйлээд байвал токиогоор дүүрэн байгаа монголчуудтайгаа уулзана, скайп, фэйс энэ тэрээр монголд буй ах дүү, найзуудтайгаа нэгнээ харж байгаад ярилцчихна, ютуб ороод байгал дэлхийнхээ талаар сайхан бичлэг үзнэ. Дөнгөж сүмод ороод удаагүй залуучуудын хувьд бараг л шинэ цэрэг шиг байж байгаад уулзалт тарах болтой. Тэгэхээр миний хувьд энэ уулзалт үеэ өнгөрөөсөн хэрэггүй зүйл болж байгаан боловуудаа. Хойшид ийм явдал гарахгүй гэх газаргүй.
Nok
 
Posts: 593
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Nov 29, 2017 6:30 pm

Таканойва Хакухотой л эвгүй харьцаатай байж.
Харума хажуунаас нь оролцоод өөрөө хохирогч болчлоо доо.
Таканохана ч хэзээнээс л хогийн гар гэгддэг байсан даа.


Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18293
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Nov 29, 2017 6:38 pm

Точиазүма:Холбооноос гарах шийдвэрийг хүлээчихгүй дээ л гэж.



Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18293
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Wed Nov 29, 2017 8:36 pm

2 Монгол хоорондоо зодолдоод л зодсон нь хариуцлагаа хүлээгээд зодогоо тайлах болж байна. асуудал алга. бодоод байх ч юм алга. Батбаярын хэлж байгаагаар японы ард түмнээс уучлалт гуйгаад гэнэ үү? ямар Аса шиг нэг япон бариж аваад балбацан биш, сумогийн дэвжээн дээр болсон асуудал ч биш, дэмий юм яриж байна лээ. манай үндэсний бөхөд л нэг иймэрхүү хариуцлага жудагаа дээдэлсэн үзэл санаа дутаад байгаа.. үүнээс манайхан холбооныхон харж судлаж байгаа байлгүй дээ гэж л найды даа. манайд 2 бөх согтуу хоорондоо зодолджээ гэвэл тэгээд оон гээл өнгөрнө.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 8652
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Wed Nov 29, 2017 8:45 pm

Така ч их гоёо аварга шиг санагддаг бсн тэгсэн Монгол ялна маягийн гар бсн юм аа даа харж бхад... зарим үндсэрхэг нөхөд нь ч холбоогоо авч Монголчууд ирдгийг болиул энэ тэр гсн л гэж бна ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37254
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby gremlin » Wed Nov 29, 2017 9:40 pm

Өсөхбаяр wrote:2 Монгол хоорондоо зодолдоод л зодсон нь хариуцлагаа хүлээгээд зодогоо тайлах болж байна. асуудал алга. бодоод байх ч юм алга. Батбаярын хэлж байгаагаар японы ард түмнээс уучлалт гуйгаад гэнэ үү? ямар Аса шиг нэг япон бариж аваад балбацан биш, сумогийн дэвжээн дээр болсон асуудал ч биш, дэмий юм яриж байна лээ. манай үндэсний бөхөд л нэг иймэрхүү хариуцлага жудагаа дээдэлсэн үзэл санаа дутаад байгаа.. үүнээс манайхан холбооныхон харж судлаж байгаа байлгүй дээ гэж л найды даа. манайд 2 бөх согтуу хоорондоо зодолджээ гэвэл тэгээд оон гээл өнгөрнө.

Үндэсний бөхийн холбоо бол арай л хачин газар. ГҮНДҮЙГҮЙ бөхчүүлтэй тэрэншигээ л урсаж байгаа юмдаа. Хэдэн зодог тайлсан хүнээс бусад нь нээх юм ярьдаггүй болохоор гайгүй ч юм шиг. Ёстой учир битүүлэг газар. Нэдэрдэг, өвдөглөдөг болохгүй гэсээр байтал улаам цайм л хэдэн залуучуудаа яргалаад байхад л тоохгүй юм.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2026
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: СYМO МЭДЭЭ

Postby Цоомоо » Wed Nov 29, 2017 9:40 pm

Sumod ene baitugai l deglelt, erembe bdg gdgdee ug n.
Gol n Mgl-g Mgl-oor n zoligt gargaj bn l da bas zevuun garuud.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15749
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby gremlin » Wed Nov 29, 2017 9:51 pm

Цоомоо wrote:Sumod ene baitugai l deglelt, erembe bdg gdgdee ug n.
Gol n Mgl-g Mgl-oor n zoligt gargaj bn l da bas zevuun garuud.

Гэхдээ сумочид дэвжээн дээр муухай хархаас хэтэрдэггүй, дүрмэнд заагдсан мэхнүүдээ хийж барилддаг шүү дээ.
Зодсон хүнийг өмөөрөх нь хааша юм бэ. Манайхан хаа олуулаа цугларахаараа, нийлэхэрээ арслан бар болчих улс доо. Бөхчүүд бодвол бүр л баавартай сагсуу байдаг байлгүй. За ингээд ирж бас хэсэг бужигнуулах нь дээ :ногоон:
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2026
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Nov 29, 2017 11:07 pm

Сүмо энэ мэт хэргээ дараад л өнгөрдөг баймаар юм. Таханохана л новширчихлоо доо. Гараараа балбахгүй, лонходдог нь бурууджээ. Түүнээс ч даруулгагүй хүүхдүүдийг хүмүүжүүлмээр санагдах үе хэнд ч тохиолддог биз.
Ирээд наадмаар гараасай. Ард түмнээ баясгаад 1-2 давахад л болно. Эсвэл бас Аса аварга шиг нэрээ хичээгээд гарахгүй юм болов уу.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3796
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby TGNT » Thu Nov 30, 2017 12:25 am

Бизнес хийх байлгүй дээ хүрч ирээд
цэг
User avatar
TGNT
 
Posts: 1468
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby someone » Thu Nov 30, 2017 1:05 am

Nok wrote: Тэгэхээр миний хувьд энэ уулзалт үеэ өнгөрөөсөн хэрэггүй зүйл болж байгаан боловуудаа. Хойшид ийм явдал гарахгүй гэх газаргүй.


Өөрөө сумод барилддаг хүн үү?

Өсөхбаяр wrote:манайд 2 бөх согтуу хоорондоо зодолджээ гэвэл тэгээд оон гээл өнгөрнө.


Тэр байтугай төрийн хувцас өмссөн замын цагдааг аавтайгаа нийлж зодсон бөх Төрийн наадамд түрүүлээд арслан цол аваад байсан бус уу?!!
someone
 
Posts: 1001
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Thu Nov 30, 2017 5:53 am

японд нэг сумоч нь гудманд цагдааг зодсон бол өчиггүй зайлуулна. энэ нь мэрэгжлийн спорт мөн уламжлалт бөхийн хатуу дэг ёсноос нь харшилж бгаа хэрэг. манайд үндэсний бөх маань мэрэгжлийнх ч юм шиг, эсвэл згр баяр наадмын шинжтэй ч юм шиг /тэгснээ хуультай, цол нтр ыг нь төрөөс хуулийн дагуу олгодог :ногоон: / байхаар хатуу дэг ёс, зарчим үйлчлэхгүй бна л даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 8652
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Thu Nov 30, 2017 9:58 am

someone wrote:
Nok wrote: Тэгэхээр миний хувьд энэ уулзалт үеэ өнгөрөөсөн хэрэггүй зүйл болж байгаан боловуудаа. Хойшид ийм явдал гарахгүй гэх газаргүй.


Өөрөө сумод барилддаг хүн үү?

Хакухо шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9444
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby SKYCITY16 » Thu Nov 30, 2017 10:32 am

Ryuo Sanchirbold :
Харүмафүжи анхнаасаа л: би цохиогүй зодоогүй гээгүй ,хурдан уучлалт гуйлгах гэж хэд хэд алгаар зохиод болохгүй болохоор нь удирдлагаар цохисоон гээд хэлээд л байсан.энэ ч угаасаа цагдаагийн байцаалт дуусахаар гараад ирнэ. Байсан бүгд мэдүүлгээ өгч байгаа байх.
Харин энийг архи пивоны шилээр цохисон дээр нь сууж байгаад 40-50 цохисон гэх зэргээр давслан худал мэдээллийг байсан хүмүүсээс түрүүлж ТВ болгоноор ярьснаар үзэгч ард түмний дүнд худал мэдээлэл нь газар авлаа.
Ер нь бол Ах нар нь шаардлага тавьж байхад үл тоон утсаа оролдсоноос тэвчээр барагдсан бололтой .
Байсан хүмүүсийг мэргэжлийн сумогын холбооноос нь :цагдаад л ярина өмнө гаргаж болохгүй гэсний үндсэн дээр яриулахгүй байлаа.
Угаасаа Таканохана Коожи гэж хүн анхнаасаа л Монгол хүмүүст дургүй байсан, урд өмнө байсан тойргийн барилдааны дарга багш нар гадаад дотоод гэж ялгадаггүй заах үедээ зааж загнах үедээ загнадаг л байсан Таканохана тойргийн барилдааны багш болсноор аваргуудын мэндчилгээнд буруу хардаг тэр байтугай Монгол сумочид дээгүүр барилддаг болохоор бэлтгэлийг нь ч үзэлгүй хаяад явчихдаг ,тойргийн барилдаанд замдаа 00 ороход автобусыг яв гэж байсан ч удаатай.
Мэдээлэл, болсон юмыг харж байхад энэ бол хэргийн учрыг олох биш зөвхөн шахалт болж таарсан.
Япон мэргэжлийн сумогын холбоо бол дотроо шийтгэлээ шийдчих гээд хичээсэн харин аваргуудын зөвлөлийнхөн гэж холбооноос гаднах мэдээллээр юмыг шийддэг хүмүүс гадуур л чимээгүй байвал гэж бодсон уу зодог тайлуулахаар шахлаа.
Үнэн шударга хүмүүс хаа ч амьдрах зам нь шулуун харах харц ч шулуун байдаг юм даа.
Бага залуу бөх байхдаа алгадуулж удирдлага энэ тэр байтугай ,юм буруу цэвэрлэсэн ,буруу мэндэллээ гэж төмөр гантель ,хүрз, шүүр , шанаг, банзаар ах нартаа толгой хагартал хусуулдаг л байсан. Тэглээ гээд бид муудсан юм байхгүй одоо баярлаж л явдаг миний төлөө бие сэтгэлээ зориулж байж дээ л гэж боддог. Одооч сайхан ах дүү нар л явдаг.
Энэ байдлаа өмөөрүүлж байна гээд гарч ирэхгүй байгаа нь маш харамсалтай байна.
Таканохана одоогийн ерөнхийлөгчийг энэ хэргээр далимдуулж унагаад өөрөө гарахын тулд хэнийг ч хайрлахгүй Таканоиваг ч тэр үед хамгаалахгүй гэж яригдаж байна .

Хүнд гар хүрэх буруу өөрөө ч хэлж байсан
Харин ямар байдалд байсныг одоо хүртэл тогтоогоогүй байхад сумо дэмжигчдээ хүндлээд энэ шийдвэрт хүрсэн бололтой
SKYCITY16
 
Posts: 20
Joined: Mon Jun 12, 2017 10:05 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Thu Nov 30, 2017 12:47 pm

Хэвлэлийн бага хурал дээрээ

Японы нийт ард түмнээс, Сумогийн фэнүүдээс, Сумогийн холбооноос уучлал гуйсан байсан..

Таканоива-д хандаж хэлэж үг байна уу гэхэд нь

Ёс журмаа сайн дээдлээд яваарай гэж хэлсэн байсан.. Яг өөрөөс нь уучлал гуйгаагүй л байсан..

Өө тэгээд л энэ зэргийн зодож цохиулах зүйлс бол сумогийн ертөнцөд зөндөө л байдаг юм байна лээшдээ..
Зүгээр л тоглолт хийгээд хаячлаа лдаа.

Тэгээд Батбаяр гэдэг нөхрийн нэр хүнд Японд ч гэсэн бүр унасан..
Ярилцлагын үеэр хэлж байсан зүйлс нь худлаа болж таарсан..
Таканоива-тай утсаар ярьсан.. надад ингэж хэлсэн гээд л яриад байсан нь худлаа байсан гэсэн..



Шууд энэ шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйлс гэвэл..

Аса аваргаас ялгаатай нь цагдаагийн нөлөө орсон байгаа..
Тийм учраас зодог тайлуулахгүйгээр Баруто энэ тэр шиг шууд сумогоос хөөх асуудал гарч магадгүй байсан учир энэ шийдвэрээ гаргасан..

Ер нь ахиж барилдах нь угаасаа худлаа болсон байсым шиг байгаан..
Тэгээ л Харума өөрөө зодог тайлах шийдвэрээ гаргачаад багшдаа хэлээд л байсан..

Багш нь харин хүлээлгээд байсан юм бна лээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4223
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Thu Nov 30, 2017 1:03 pm

横綱の養老金は1500万円。
日馬富士の勤続加算金は十両15万円×3、幕内20万円×12、三役25万円×11、大関40万円×21、横綱50万円×28で計2800万円。養老金と合わせて4300万円となる。

Ёкозуна зодог тайлвал 15 сая иенийг сүмогийн холбооноос олгодог юм байна.

Тэгээд тэтгэмж маягийн мөнгийг Жюүрёогоос дээш барилдаж байсан башёны тоогоор олгодог гэнэ.

Жюүрёо - 3 башё ×150,000 иен
Макүүчи - 12 башё× 200,000 иен
Санякү - 11 башё ×250,000 иен
Оозэки - 21 башё ×400,000 иен
Ёкозүна - 28 башё ×500,000 иен гээд нийт 28 сая иен авна гэнэ..

Нийлээд 43 сая иен авахаар болжээ.. Энэ дээр нэмэгдээд холбооны удирдлагын хурлаад нэмэлт мөнгүүд бодогдож орох юм бна..
Ёкозуна гэхэд ер нь бол цөөн тоо гэнэ дээ..


Түүхэнд хамгийн их авч байсан нь Таканохана 130 сая
Асашорюү 120 саяыг тус тус авч байж..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4223
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tmshinoda » Thu Nov 30, 2017 2:48 pm

1 тэрбум орчим төгрөг авч байгаам байна даа..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4223
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: СYМO МЭДЭЭ

Postby Tommy » Thu Nov 30, 2017 3:11 pm

татвар хасагдах байх даа хэхэ
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 501
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest