Эмгэнэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Эмгэнэл

Postby erka2 » Wed Apr 21, 2010 2:32 pm

харамсалтай мэдээ байна. Талийгаач 54настай хүн болов уу.яагаа ч л үгүй байж дээ. шуугиулж явсан заан шүү. Монголбөхийн 80-90оны заанууд ямар эрт өнгөрөөд байнаа.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Эмгэнэл

Postby meesh » Wed Apr 21, 2010 3:58 pm

Өө зайлуул. Ум мант бадми хум...Нээрээ заанууд эрт явцгааж байна даа...Сүүлд ярилцлагыг уншихад нутагтаа амьдарч байгаа хааяа хот руу орж ирдэг, залуучуудын талаар асуусанд нутгийнх болохоор Бямбажавыг харах юм өөртөө их халгаатай барилддаг бөх хэмээн өгүүлсэн байсан...Барилдаан энэ тэрийг нь ч мэдэхгүй ч сайн заан сайхан залуу байсныг мэдэх юм.Анх их ТВ-р гардаг байсан Чингис пивоны рекламанд үгүй мөн сүрлэг харагддагсан...Бурхны оронд тавтай нойрсох болтугай.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эмгэнэл

Postby munkhbayar_AC » Wed Apr 21, 2010 5:14 pm

58-59 хавьцаа л настай байсан болов уу
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эмгэнэл

Postby Jo_amka » Wed Apr 21, 2010 5:31 pm

Ум мани бадми хум
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Эмгэнэл

Postby jugder_08 » Wed Apr 21, 2010 5:36 pm

munkhbayar_AC wrote:58-59 хавьцаа л настай байсан болов уу


угуй байхаа арай залуу 54 гэдэг дөхөх байх.

Арваад жилийн өмнө л 40 гарсан бөхчүүдийг барилдуулбал би туруулнэ гэж ярьдаг гэж сонссон юм бна.

Жоохон байхад хөдөө радиогоор бөх сонсоход уран барилдаант заан гээ л нэрийг нь зарлахад дэмжээ л миний бөх гээ л суудаг байж билээ.

Эргээд эх орондоо бөх болон мэндлээрэй. Араас нь уран барилдаантай олон сайхан залуучууд гарч ирээсэй.

Ум ма ни бад мэ хун
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Эмгэнэл

Postby ЦАГААН » Wed Apr 21, 2010 11:15 pm

Машинтайгаа тээвэрт тууж байгаад л шууд цэнгэлдэхийн үүдэнд буугаад л барилдчихдаг байсан юм бишүү...

Ямар ч байсан бөхийн удам залгаад аймгийн арслан цолтой барилдаж буй Сүрэнжав хүүд нь амжилт хүсье дээ...

За гарахаараа хэдэн онд ямар амжилттай барилдаж байсныг нь номноос харж байгаад оруулъя даа...

Бөхийнхөө торгон ногоон дэвжээнд эргэн төрж, уран сайхан барилдаанаар бөх сонирхогчидоо дахин баярлуулаарай...

Сүлдээ мөн ч хол төөрч явна даа, сэдэв андуурцооон ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эмгэнэл

Postby 21Grams » Thu Apr 22, 2010 6:06 am

Ямар харамсалтай мэдээ вэ. Ум мани бад мэ хум. Цагаанаагийн бичлэгийг хүлээж байя.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Эмгэнэл

Postby erka2 » Thu Apr 22, 2010 5:55 pm

Хүмүүс хөдөөнөөс ирж шууд барилдаж байгаа бөхчүүдэд дуртай байдаг байсан.Дэмүүл гуай гэх мэт. Тулгаа заан тойрогийн барилдаан маш сайн барилддаг байсан. 2 ч удаа улсын дэд аварга болж байсан түүгээрээ ч заан цолоо авч байсан.

Тэгэхдээ Нутгийнхаа Мөнгөн арслантай эв муутай ам мэхээр барилдсан энэ тэр гэж асуудал гаргадаг байсан.

Уг улсын наадамд бол нээх амжилттай барилдаж байгаагүй

80онд 6
84 онд 6
89 онд 5 давсан тэгэхдээ байнга л дээгүүр барилдана гэж яригддаг байсан тийм л хүн. угсраа мэх сайтай одоогийн Даваабаатар ч юм уу.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Эмгэнэл

Postby ЦАГААН » Thu Apr 22, 2010 10:40 pm

Монгол улсын уран барилдаант заан Өлзийн Тулгаа.

Тунаа гэдэг шалгуурыг давж байж улсын цолонд хүрсэн. у.з Ө.Тулгаа:

79 оны наадамд 4-ийн даваанд Өвөрхангайн ц.а Б.Ганбаатартай (улсын арслан) тунан барилдаж даваад, тавын даваанд Өвөрхангай у.н З.Дүвчинтэй (улсын заан) мөн л тунан барилдаж шороодсон.
Дүвчин үнэхээр нүнжигтэй бөх... бууж өгөөд хэнэггүй царай гаргаж, шил юм хувааж уучихаад ханхалзаж байдаг бөхийг би хэзээ ч нүнжигтэй гэхгүй... харин Түвчин бол хэнтэй ч яс үзнэ. Би 5-ын даваанд гараад яая даа байз гээд гэж бодож зогстол Дүвчин -за хоюулаа яс сайхан үзчихье гээд л гар барьсан. Би хөлийг нь цээжин дээрээ гаргаад айлын чинээ газар түрж хөөгөөд тавихдаа яах ч аргагүй тавхайлдаж татуулаад уначихсан...

80 оны наадамд миний хүч тамир, биеийн бэлтгэл сайн байсан. Гурав дөрвийн даваанд Хөвсгөлийн ц.а С.Ганзориг, Увсын ц.з Д.Жанчивдорж (хожим хоюулаа улсын начин болсон) хоёртой тунан барилдаж давчихаад зогсож байтал Баянаа аварга дуудаж байна. Аварга:
2 жил дараалаад 4 давчихлаа, бодож санаж байгаа юм байна уу? гэлээ.
Би дуугүй л байлаа... Аварга нэг хүнд хэлж өгөх үү? гэснээ Лхагвасүрэн заантай ярих шиг болсон ... тэгээд
-залуу 800 төгрөг байгаа юу? гэж байна. Би байхгүй юм чинь
-байхгүй л гэлээ... улсын цолтнууд ам авсаар Завханы Батбаатар начин Лхагва-Очир начныг авснаар улсын цолгүй Ж.Ганболд (улсын заан) бид 2 тунав. Ганболд намайг наадмын өмнө 2 удаа давсан болохоор их л сэтгэл хангалуун байх шиг байсан... харин би заавал давах юм шүү гэж өөрийгөө зоригжуулж гараад давхар хамаад чулуудчихлаа...
Начин болоод 6 дээр Лхагва-Очир начинтай тунаж (4-н даваа дараалан тунаж) барилдаж даваад 7-гийн даваанд Мөнгөн арслантай тунан барилдахаар боллоо. Мөнгөн арслан тэгэхэд заан байсан юм. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга 2 даваад явчихлаа... Мөнхбат аварга Д.Мягмар заантай барилдаж байлаа... Мөнгөн надад
За аварга давбал чи яв, Мягмар давбал би явъя гэлээ... би ЗА л гэлээ... Тэр 2-ыг хаялцахыг харж зогсож байгаад буцаад өрөхдөө тохирсон ёсоороо шүү л гэж байна... Мөнгөний талаар хав золгоод мушгихад нь би уначихлаа (нөгөө барилдаан нь дууссан эсэх нь номонд тодорхой бичигдээгүй байнаа...хаялцахыг харж зогсож байгаад эргээд өрсөн л гэсэн юм байна. Ер нь бол тус барилдаанд Мөнхбат аварга давсан)... Би өөр юм бодож явдаг, Мөнгөний толгой ингэж ажилласан хэрэг... тэр барилдаандаа одоо ч гэсэн харамсаж явдаг.

...Энэ наадмаар Говь-Алтайн Р.Давааням, Өвөрхангайн Б.Ганбаатар... нарын зэрэг 8 бөх начин болж байжээ...

83 оны наадамд л лав Дундговийн Улаанхүү 3-ын даваанд Ж.Ганболдыг, 4-ийн даваанд Ө.Тулгааг давж начин болох замаа зассан гэж байна.

84 онд Банмөнх аварга 65 онд анх үзүүрлэснээсээ хойш 20 орчим жил дараалж (зарим жил барилдаагүй) их шөвгөөс дээш үзэж байгаад энэ жил анх удаа 7-гийн даваанд у.ар Мөнгөнд унасан... мөн Мөнхбат аваргын шөвгөрч чадаагүй анхны наадам юм байна. 5-ын даваанд нутгийн хөгшин арслан Сосорбарамыг автал
-намайг аваад байхдаа яахав дээ, хөгшин нохой хэн хэнийгээ иддэг юм гэж уурлаад яс үзээд хаяж байсан гэнэ. Харин 7-гийн даваанд Хадбаатар арсдан (аварга) Ө.Тулгаа начныг давжээ. Хөлд нь суугаад дээрээсээ нээх эвгүй даруулаад унаж байсан гэдэг...

85 оны наадамд ц.а Бат-Эрдэнийг (дархан аварга) 4-ийн даваанд амалж барилдаад унасан юм байна. Баагий аварга дараа даваанд у.н Балжиннямтай (аварга) тунан барилдаж 5 даваад начин болж түрүү бөх Ганбаатарт 6 дээр унаж байжээ...

87 онд 5-ын даваанд Балжинням начинд (аварга) унаж байжээ... (Увсынхантайгаа их таардаг байж дээ)

88 оны наадам. Улсын харцага Намсрайжав:
Тэр жилийн наадмаар 5-ын даваанд Тулгаа заан ам авах болоод надаас чамайг хүн авсан уу? гэж асуув. Би
-одоохондоо аваагүй л байна гэв.
Тэгхэд Тулгаа заан:
-Миний бүх юм дуусчихлаа. Нэг жил 2 цол аваад яахав. Би чамайг авчихъя. гэсэн.

Учир нь Тулгаа заан тэр жил улсын аваргаар заан цол авчихсан (33 барилдаж 30 давж 2-р байрт шалгарсан) бөгөөд 4-ийн даваанд Ховдын А.Баатархүү начинтай их удаж байж давсан байлаа. Ингэж би начны босгыг гар амар давж, 6 дээр Б.Ганбаатар арсланг орхиж, 7 дээр Бат-Эрдэнэ аваргатай тунаж унасандаа...

89 онд 5 давж 6-гийн даваанд Пунцагийн Сүхбат начинд (гарьд) өвдөг шороодож байжээ.

Мөн 90 оны нууц товчооны даншгаар 5-ын даваанд у.з Ч.Гочоосүрэн, у.з Ө.Тулгаа нар өөрсдин төрсөн дүү нар болох а.а Ч.Батбаатар, а.з Ө.Сусъяа нарыг зөрүүлэн авч начин цолонд хүргэж өгч байсан байна.

Бат-Очирын Авирмэд: АРДЫН ТӨРИЙН ИХ БАЯР НААДМУУД гэдэг номноос авав...


Түүний төрсөн дүү улсын начин Сумъяа бөхийн өргөөний нээлтийн барилдаанд ёстой сайхан барилдаж, тухайн үеийн сайчуудыг давсаар сүүлийн 3 бөхөд үлдээд Өсөхөө аваргад (заан байхад нь) унаж байлаа... одоо түүний хүү Сүрэнжав аавынхаа нутаг ус, алдар гуншангаар овоглон барилдаж аймгийн арслан цолонд хүрээд байна...

сайн сайхан бүхэн үргэлжлэтэй байдаг билээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Эмгэнэл

Postby munkhbayar_AC » Fri Apr 23, 2010 10:30 am

Тулгаа заан сүүлийн 10аад жил аймгийнхаа баяр наадмыг манлайлан барилдаж байхад нь УБ хотоос а/а цол горилож очих залуучуудын ихэнх нь түүнийг хаяж чадахгүй өөрсдийгөө чамалцгаадаг байсан гэдэг.Түүний хүү а/а Сүрэнжав аавыгаа нэлээн хожуу хаясан нь ясны бөх гэлтэй.Миний санаснаар 2000-2005 оны үед улсын наадмыг зорин ирж барилдаж 2 давж хийморио сэргээгээд буцдаг байлаа.Түүнээс хойш нийслэлд ирж барилдахаа больсон.Бие жижиг хэрнээ үнэхээрийн сайхан булчинлаг яргай биетэй сайхан бөх байсан шүү.Түүний хамгийн сүүлд бөх сонины саяхны дугаар дээр оргилболд начинтай авахуулсан зурагтай нийтлэл байх шиг байсан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эмгэнэл

Postby munkhbayar_AC » Fri Apr 23, 2010 5:08 pm

надад нэг 1000 тэмээний баяр дээр түрүүлээд авхуулсан нээх гоё зураг бий
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эмгэнэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 07, 2011 1:32 pm

Биндэръяагийн Батхуяг начин бурхан болжээ. Ум мааний бадми хум. их идэвхитэй хүн байж билээ, хөөрхий.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эмгэнэл

Postby robinhood » Tue Jun 07, 2011 3:01 pm

өө зайлуул даа...бас ч зовлон үзсэн xүн байxдааа...
тэмцээн уралдаан дээр таягаа тулаад л ирчиxсэн байдаг байсан даааа
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Эмгэнэл

Postby Чуугий » Tue Jun 07, 2011 3:47 pm

R.I.P
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Эмгэнэл

Postby uuganaa_2491 » Tue Jun 07, 2011 5:04 pm

Ум мани бадми хум. Улсын асрамжанд өссөн гэж өөрөөс нь сонсож байлаа. Багад нь ээж аав нь өнгөрсөн. Ээж нь манай Ховдынх. аав нь Архангайн хүн байсан гэсэн. 1999 онд манай аймагт Алтайн Унага-99 даншиг наадам болж Ганаа гарьд түрүүлээд тэр үедээ хамгийн өндөр бай болох Пажеро жийпээр шагнуулж байлаа. Тэр наадмын дараа хэсэг бөхчүүд манайд ирээд найрласан юмдаг. Би ч арван хэдтэй жаал байлаа. Бүх бөхчүүд найрлаад сууж байтал мань эр гал тогооны өрөөнд ганцаараа идээд л суугаад байж билээ. Тэр үедээ бол нилээн их л идэж байгаа санагдсан. Ихээ том гүзээтэй намхан эр байж билээ. 20 насандаа Түвдэн аваргаар начин болсон хүндээ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Эмгэнэл

Postby munkhbayar_AC » Thu Jun 09, 2011 4:14 pm

Цэргийн начин А.Тэгшээ бурхан болжээ зайлуул. Бас ч үгүй бөхийн нэртэй зүтгэлтэн байлаа. Ум ма ни бад мэ хум
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эмгэнэл

Postby o_baatar316 » Thu Jun 09, 2011 4:33 pm

R.I.P
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Эмгэнэл

Postby Makaveli » Thu Jun 09, 2011 4:34 pm

Ум амгалан сайн болтугай. :)
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Эмгэнэл

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 09, 2011 4:43 pm

Ээ зайлуул, ховорхон авъяастай хүн дээ. Ум мааний бадми хум.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эмгэнэл

Postby attilla » Thu Jun 09, 2011 4:46 pm

R.I.P
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Эмгэнэл

Postby munkhbayar_AC » Tue Sep 20, 2011 12:10 pm

Монгол улсын начин Дуламсүрэнгийн Намдаг бурханы орон руу одлоо. 1973 оны 6-р сарын 12 нд Төв аймгийн Заамар суманд төрсөн энэ хүн 1993 онд цэргийн начин 1998 онд улсын заан Ц.Баярсайхан, Д.Хишигдорж нараар тав давж монгол улсын начин цол хүртэж байсан юм. Хүч спорт хорооноос бөхийн гараагаа эхэлсэн, улсын заан Ч.Бямбадоржийн шавь бөхчүүдийн нэг билээ. Биеийн тамирын тэргүүний ажилтан начингийн маань эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч зан чанар нь монгол улсын начин дүрээрээ монгол түмнийхээ сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Ум мани бад мэ хум
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Эмгэнэл

Postby Penny_deegii » Tue Sep 20, 2011 12:12 pm

Ум ма ни бад ми хум.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Эмгэнэл

Postby Адмирал » Tue Sep 20, 2011 12:23 pm

Өө зайлуул... Нөгөө вагонтой супер онигооны эзэн биздээ..
Эмгэнэл илэрхийлэе...
Ум мани бадни хум...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Эмгэнэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 20, 2011 12:44 pm

Ээ, залуугаараа явчих юмдаа.
Ум маани бадми хум
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Эмгэнэл

Postby Devil 7 » Tue Sep 20, 2011 1:30 pm

Ум ма ни бад ми хум
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests