Таны хайртай бєх

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Таны хайртай бєх

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 1:55 am

Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийг л хүндэлж хайралж явдаг даа. 94 онд Монгол элсэнд Радиогоор улсын наадам сонсоод заан боллоо гэхэд нь хөл газар хүрэхгүй баярлаж байж билээ. Хөдөө радионы долгион нь орж гараад, радиогоо толгой дээрээ барьж сонсож байсан тэр наадам санаанаас гардаггүй юм.
Үүнээс хойш олон наадамд Пунцагаагаа харсан даа, түрүүлнэ гэж. Хүч бярны хувьд ч дахиж ховорхон төрөх хүн юм шиг байгаан. Тэр Пунцагийн хавираа ч бас л сайн байсан даа. 1998 оны наадмын 7-ийн даваанд А.Сүхбатыг ч.., хавирсандаа.
Бас А.Сүхбатын барилдааныг алгасахгүй үздэг байлаа. Тийм уран бөх бас л ховорхон төрөх байхдаа.
Энэ хоёрыг Монгол бөхийн нэгэн үеийн оргил нь гэж боддог доо. Жижиг аваргын хийсэн олон барилдаан хүмүүсийн сэтгэлд байдаг даа. Сумъяаг гар ачсан, Одгэрэлийг тонгорсон, Өсөхбаярыг хөлий нь аваад сүлждэг энэ тэр гээд.., хийхгүй юмгүй бөх байсан шүү.., Одоо сайхан шавь нар бэлдэж байгаад баярладаг шүү. Пүрэвжав, Даваабаатар, Бүрэнтөгс гээд л..,
Одоо цагийн бөхчүүдээс Булганы Өсөхбаяр заан, Говь-Алтайн Бат-Эрдэнэ начин хоёрыг дэмждэг дээ.., Бас л олон талын барилдаантай, мэдрэмжтэй, эрэмгий сайхан барилдаж байгаа залуус..,
Монгол бөхийг бид ч хайрласаар л байна даа.., Бидний ч Монгол Бөхийн магадгүй 5-6 үеийг лав үзэх хувьтай, азтай хүмүүс дээ. Монгол бөхийг Монгол түмэн хайрласаар л байна даа. Гагцхүү бөхчүүд минь л сайхан жудагтай, ард түмнээ хүндэтгэж, уран мэхийг уралдуулан хийж, үнэн шударга хүчийг үзэж байх хэрэгтэй дээ.
Ард түмэн бол бөхөө хэзээ ч хайраар дутаахгүй ээ..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Таны хайртай бєх

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 3:07 am

my.agapimu wrote:Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийг л хүндэлж хайралж явдаг даа. 94 онд Монгол элсэнд Радиогоор улсын наадам сонсоод заан боллоо гэхэд нь хөл газар хүрэхгүй баярлаж байж билээ.
Бас А.Сүхбатын барилдааныг алгасахгүй үздэг байлаа. Тийм уран бөх бас л ховорхон төрөх байхдаа.
Энэ хоёрыг Монгол бөхийн нэгэн үеийн оргил нь гэж боддог доо..,

ЭНЭ ХОЁР ХҮЧТЭН ШИГ БӨХЧҮҮД ОЛОН ОЛНООРОО МОНГОЛ БӨХИЙН ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭГ ЧИМЭХ БУЙ ЗАА...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Таны хайртай бєх

Postby Raldii » Fri Feb 18, 2011 11:25 am

Image
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Таны хайртай бєх

Postby jalkhanz » Sun Feb 27, 2011 2:53 pm

Бизнес барилдааны үеэр у/н Ц.Содномдоржийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг нь гардуулсан.
4 сар гэхэд барилдаж эхлэх байгаа...
Бас у/х Ө.Даваабаатар байна. Маргаашийн барилдаанд чухам яах юм бол доо...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Таны хайртай бєх

Postby Тэгшээ » Sun Feb 27, 2011 2:55 pm

А. Сүхбат, Сумьябазар
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5287
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Таны хайртай бєх

Postby madrid@spurs » Sun Feb 27, 2011 2:58 pm

Цэрэнпунцаг-6 залуу зааны үед түүнийг л дэмждэг байлаа..одооч бөх нээх үзэхээ байсөөн
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Таны хайртай бєх

Postby Chiluun » Wed Mar 02, 2011 11:15 am

Аймгийн хурц арслан Пурэвдагвыг дэмждэг дэ. Хэнээс ч айхгүй зоригтой,эрэмгий дайчин ёстой л чимэг нь оносон хурц барилдаантай залуу да. Их шартай багын тийм хүүхэд байсан. Спортийн хүнд зайлшгуй байх ёстой чанар гэдэг дээ. Хөдөлмөрч, бэлтгэл сайн хийнэ өөрийгөө их хурцалж барилддаг. 2008 онд арслан болоод аймаг цэргийн цолтой бөхчүүдийн нэгэн барилдааны 3-н даваанд тэр үэд хурц арслан байсан Содномдорж амлаж авахад их л шаралхаад гарангуутаа давхар ачаад хаячихаж билээ.. Ноднин улсийн наадамд анх удаагаа барилдаад 2-н даваанд Баянхонгорийн Ж.Чулуунбатыг / оноолтоор/, 3-н даваанд Говь-Алтайн Цэрэнтөгтөхтөи тунаад давсан. Энэ жилийн цагаан сараар Эрдэнэтэд болсон сар шинийн барилдаанд Санжаадамбийг хаяж түрүүлээд битүүний барилдаанд 3-н даваанд Увсийн Бүрэнтөгсийг элдэвлэсээр байгаад ганцхан маниулдаж хаясан да. Одоо бэлтгэлээ чамбай базаагаад улсийн наадамд гайгуй барилдчихвал..
Chiluun
 
Posts: 98
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Таны хайртай бєх

Postby mugi19 » Wed Mar 02, 2011 5:29 pm

Пүрэвдагва сайн шүү. Одоогоор сайхан харцага байж болохоор л барилдаад байгаамдаа. Ямар ч байсан хүн зүрхэлж амлаад байхааргүй бөх шүү. Нуруу л жаахан нахман гэхээс, бие хаа ч сайхан болсон байна лээ дээ. Бүрэнтөгсийг аймаар маниулдсан шүү. у.х Бат-Оршихыг хаяж яваад дор нь орсон, тэр харамсалтай барилдаан болсон шүү.., Энэ жил улсын цолонд ямариай ч хүрэх вий..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Таны хайртай бєх

Postby Hero.Lio » Wed Mar 02, 2011 5:31 pm

Сумъяабазар, Бат-Эрдэнэ, Хадбаатар аварга
Сумогоос муу Давгаагаа тултал дэмждэг байлаа гэж.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4195
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Таны хайртай бєх

Postby J@x » Wed Mar 02, 2011 6:37 pm

Hero.Lio wrote:Сумъяабазар, Бат-Эрдэнэ, Хадбаатар аварга
Сумогоос муу Давгаагаа тултал дэмждэг байлаа гэж.

Ийм ч байх гэж бодсиймаа.
Дан аваргууд л дэмждийн байна шдээ. Дээр нь барса :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Таны хайртай бєх

Postby Идэрээ » Wed Mar 02, 2011 11:06 pm

Нутгийн юм болохоорнь Улсын заан Сайнбаярыг цаанаасаа л дэмжээд байдгийн. Тэгээд аварга Сумъяабазар, Ганхуяг, Ганбат, П.Сүхбат, Сангисүрэн , Батдорж тэгээд л ер нь зөндөөдөө
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Таны хайртай бєх

Postby Могжоохон » Tue Mar 08, 2011 12:40 am



Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
Аз дутаж
"Алдарт"-т ороогүй
Сумын заан
Ардын хувьсгалын их баяр наадамд
Аваргуудыг
Араажваар цоллоход
Өөрийгөө цоллосон шиг баярладаг
Гуяан алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн шиг
Эрэлд явж
"Эр бор харцагыг"
Тэрлэгээ гандтал хээр дуулж
Морь шинжиж өссөн бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо сурсан
Ганц мэхээ
Хориогүй ч хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс залууг
Зартайгаас зааныг ч давдаг
Заан
Ганц тэр мэх нь гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
"Манаатай хө" гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Наадмаа чимсэн заан
Настнаа баясуулсан заан
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
Адуу дэллэж
Сумандаа л барилдаж
Дандаа биш гэлээ ч түрүүлж
Даага хөтөлсөн сумын заан
Дээс алхаж барилдахаар
Одвол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөд арсаж зодоглохоор
Одвол
Өвгөд нь уйдах сумын заан.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7886
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Таны хайртай бєх

Postby chegevara » Fri May 13, 2011 2:27 pm

аварга сүхбатыг бас нутгийн бөх доржсамбуу гарьдаа олон жил дэмжлээ
гарьдыг ганц түрүүлчих байх гэсэн чадсангүй одоо ч нас нь явлаа худлаа байхдаа
уул нь тэр үзүүрлэдэг жил түрүүлцэн бол ч...
арслангын эрэмбэтэй гарьддаа
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Таны хайртай бєх

Postby Энэрэл » Mon May 16, 2011 11:17 pm

Содномдорж, Мөнхбаатар гээл ер нь л Хөвсгөл нутгийнхаа бөхчүүдийг л дэмждэг дээ...
2007онд Мөнхбаатарыг түрүүлэхэд шал доргитол үсрэн дэвхцэж байснаа мартдаггүй юм. Одоо түрүүлчүүл Хөвсгөл нутгаас төрсөн 4дэх аварга
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Таны хайртай бєх

Postby Nok » Sat May 21, 2011 12:18 am

naagi wrote:
Nomer 10 wrote:Чухам аа чухам. Түвдэндорж аварга хичээсэн бол 10 түрүүлэх байсан гэдэг. Даанч тасархай аварга байсан даа. Бас Дамдин аварга байна. Бас л 10 хүрэх байсан гэдэг. Ямар сайндаа гарлаа өрлөө давлаа байхав дээ. 5 дараалж түрүүлчихээд дараа жил нь талбай дээр үзүүлэх тоглолт хийж яваад машинаас унаад маргааш нь бэртэлтэй барилдаад үзүүрлэсэн байдаг. Бас цирк энэ тэр гээд ид үедээ 2 жил барилдаагүй. Дайралтанд нь тэсдэг бөх нэг ширхэг ч байдгүй байсан гэдэг. Мөөеө аварга л залийн тулам хойно дайрах үед нь засуулын араар ороод зогсоход нь элэг бүсдээд тэгээд 4 удаа наадмаар давсан байдаг. Баянаа Баагий аварга 2 л азтай даа. Хар аварга Хадаа аварга 2 нэг нь бэртээд нөгөө нь буруу замаар ороогүй бол энэ 2-ын түрүү нэлээн хасагдах байсан. Бөх ч гоё шүү.

Баянаа аварга Мөөеө аварга 2 чинь нэг үе шд яагаад ч азтайд нь ороxгүй шүүдээ Бат-эрдэнэ аварга азтай гэж боддийшд.

Мөөеө аврага далаад оны эхээр маш хүнд бэртэж, сүүжээ хадуулхад хүрсэн гэдэг шүү дээ. Баянаа аврага бол карьертаа тэгтлээ хүндээр бэртэж байгаагүй. Тэгхээр дээд талын хүний хэлсэнчлэн Мөөеө, Цэрэнтогтох аврагууд бэртэж, Хадаа аврага аавынд заларсан гэхээр гол 3 өрсөлдөгч нь, ямар нэг байдлаар ид формоо алдсаны хувьд Баянаа аврага азтай хүн бишүү?
Nok
 
Posts: 618
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Таны хайртай бєх

Postby Ricardokaka » Sat May 21, 2011 12:53 am

А.Сүхбат,Сумьябазар 2ийг л дэмжиж өслөө.одоо бол харин Рагчаа заан,Өсөхбаяр заан,Амартүвшин харцага,Даваабаатар харцага гээд л дэмжиж явдагдаа
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Таны хайртай бєх

Postby uuganaa_2491 » Sat May 21, 2011 10:48 am

Nok wrote:
naagi wrote:
Nomer 10 wrote:Чухам аа чухам. Түвдэндорж аварга хичээсэн бол 10 түрүүлэх байсан гэдэг. Даанч тасархай аварга байсан даа. Бас Дамдин аварга байна. Бас л 10 хүрэх байсан гэдэг. Ямар сайндаа гарлаа өрлөө давлаа байхав дээ. 5 дараалж түрүүлчихээд дараа жил нь талбай дээр үзүүлэх тоглолт хийж яваад машинаас унаад маргааш нь бэртэлтэй барилдаад үзүүрлэсэн байдаг. Бас цирк энэ тэр гээд ид үедээ 2 жил барилдаагүй. Дайралтанд нь тэсдэг бөх нэг ширхэг ч байдгүй байсан гэдэг. Мөөеө аварга л залийн тулам хойно дайрах үед нь засуулын араар ороод зогсоход нь элэг бүсдээд тэгээд 4 удаа наадмаар давсан байдаг. Баянаа Баагий аварга 2 л азтай даа. Хар аварга Хадаа аварга 2 нэг нь бэртээд нөгөө нь буруу замаар ороогүй бол энэ 2-ын түрүү нэлээн хасагдах байсан. Бөх ч гоё шүү.

Баянаа аварга Мөөеө аварга 2 чинь нэг үе шд яагаад ч азтайд нь ороxгүй шүүдээ Бат-эрдэнэ аварга азтай гэж боддийшд.

Мөөеө аврага далаад оны эхээр маш хүнд бэртэж, сүүжээ хадуулхад хүрсэн гэдэг шүү дээ. Баянаа аврага бол карьертаа тэгтлээ хүндээр бэртэж байгаагүй. Тэгхээр дээд талын хүний хэлсэнчлэн Мөөеө, Цэрэнтогтох аврагууд бэртэж, Хадаа аврага аавынд заларсан гэхээр гол 3 өрсөлдөгч нь, ямар нэг байдлаар ид формоо алдсаны хувьд Баянаа аврага азтай хүн бишүү?

Аз ч арай биш юмаа. Угаасаа Мөөеэ аврага сүүлдээ Баянаагаа дийлэхээ байсан. Цэрэнтогтох, Хадаа аваргууд Баянаа аваргаас 8 дүү хэрнээ наадамд олон л унасан байдаг. Хадаа аваргын хувьд Ба аваргаас 13 насаар ах тиймээс Ба аврагатай нээх олон жил өрсөлдөөд шалихгүй байсан биз. Арал бяр. хүч чадал. од хиймориороо төрийн наадамд 10 гаран түрүүлсэн хоёр шүү дээ. Азтай гэх нь утгагүй хэрэг. Тэд олон сайн бөхчүүдтэй хатан ясаа уяртал тулж. ухаан бядал, бяр чадлаа шавхан байж 10 түрүүлцгээсэн юм шүү. Наадамд дор хаяж 9 бөхтэй барилдаж түрүүлдэг болохоос биш аваргууд хоорондоо барилдаад түрүүлчдэг юм биш. Монгол наадамд түрүүлнэ гэдэг тийм санааны юм биш л байх.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Таны хайртай бєх

Postby Могжоохон » Tue May 24, 2011 9:56 pm

Наагий хөлбөмбөгөөр бичцэн байна шт хэхэ
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7886
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Таны хайртай бєх

Postby Nok » Sun May 29, 2011 7:25 pm

uuganaa_2491 wrote:Аз ч арай биш юмаа. Угаасаа Мөөеэ аврага сүүлдээ Баянаагаа дийлэхээ байсан.


Харин ямар учраас дийлэхээ болив? Уг нь 3-хан насны зөрүүтэй. 2 шд. 69 он хүртэл ана мана барилдаж байсан. Тэгвэл 70 онд аарцгандаа гэмтэл авснаас хойш, барахаа больж эхэлсэн. 74 онд л ганц хаяж түрүүлсэн. Хэрвээ тэр бэртэл аваагүй байсан бол, диийлэхээ больж эхлэх хугацаа нь хавьгүй хойгуур байх байсан юм билүү. Тамирчин хүний хувьд гол өрсөлдөгч нь хүнд бэртэл авч топ формоо алдана гэдэг завшаантай хэрэг бишүү?

uuganaa_2491 wrote:Цэрэнтогтох, Хадаа аваргууд Баянаа аваргаас 8 дүү хэрнээ наадамд олон л унасан байдаг.


Цэрэнтогтох аварга 49 оных гэдэг вариант бий байх шүү. Харамсалтай энэ 2 аварга хэдэн онд бэртэж, бөхөөс хөндийрөх шалтгаантай байсан гэдгийг мэдэхгүй юм. Уг нь мэдээд авчихвал ч бэртэлээс өмнөх, хойнох даваа унааны харьцаа гээд гаргаад ирж болох л юм. Гэхдээ яаж ч бодсон энэ 2-т тохиолдсон явдал, бусад бөхчүүдийн амжил үзүүлэх талаас бол завшаантай хэрэг шүү дээ. Баянаа аваргыг энэ зүй тогтол тойрохүй шүү дээ.

uuganaa_2491 wrote: Хадаа аваргын хувьд Ба аваргаас 13 насаар ах тиймээс Ба аврагатай нээх олон жил өрсөлдөөд шалихгүй байсан биз.

Хэрвээ 13 биш 3 насаар ах юмуу чацуу байсан бол өрсөлдөөн гарна шүү дээ. Ба аваргын түрүү авсан жилүүдэд Хадаа аваргын дайны арал, чац, бяртай бөх байгаагүй шүү дээ. Хишигдорж заан, Хадаа аварга 2-ыг харьцуулах утгагүй хэрэг. Эсвэл 6 зааныг жагсах хүртэл хурд, бяр, мэхний хувилбар, хийцтэй Цэрэнтогтох аварга шиг бөх ч бас байгаагүй. Тэгхээр Ба аварга ч бас азтай байна л гэсэн үг.

uuganaa_2491 wrote: Азтай гэх нь утгагүй хэрэг. Тэд олон сайн бөхчүүдтэй хатан ясаа уяртал тулж. ухаан бядал, бяр чадлаа шавхан байж 10 түрүүлцгээсэн юм шүү. Наадамд дор хаяж 9 бөхтэй барилдаж түрүүлдэг болохоос биш аваргууд хоорондоо барилдаад түрүүлчдэг юм биш. Монгол наадамд түрүүлнэ гэдэг тийм санааны юм биш л байх.


Юм харьцангуй. Аваргуудын аз эзийг зөвхөн бусад аваргуудын үзүүлсэн амжилт, өрсөлдөгч бөхчүүдтэй нь харьцуулан хэлнэ шүү дээ. Тэрнээс амжилтыг нь үгүйсгэж байгаан биш. Аль аль нь агуу амжилтын эзэд.
Nok
 
Posts: 618
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Таны хайртай бєх

Postby Ozzy » Mon May 30, 2011 11:52 am

А.Сүхбат аврагыг дэмжиж ирсэн дээ, зодог тайлсанаас нь хойш бөхийг тэгэж их үздэгээ болисон доо хөөрхий
Ozzy
 
Posts: 49
Joined: Sat May 28, 2011 11:08 pm
Location: "Windy" City, South Side nigga...

Re: Таны хайртай бєх

Postby Nyamba » Mon Jun 27, 2011 10:53 am

Хүндэтгэж явдаг бөхчүүд байнаа байна. Улсын даян аварга А.Сүхбат, Улсын арслан Б.Ганбат, Улсын гарьд П.Сүхбат гэхчилэн. Одоо ч бас сайхан сайхан барилдаж байгаа залуучууд их байна. Энэ жилийн наадамд суудлаас өндөлзүүлсэн санаанд оромгүй барилдаанаар дүүрэн залуу цолтонгууд ихээр төрсөн сайхан наадам болно доо. Наадмыг л тэсэн ядан хүлээж байна даа.
User avatar
Nyamba
 
Posts: 713
Joined: Thu Jun 09, 2011 12:53 pm
Location: UB

Re: Таны хайртай бєх

Postby Steve » Tue Jul 12, 2011 11:11 am

Сумьяабазар Сүхбат
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: Таны хайртай бєх

Postby Canix » Sat Aug 20, 2011 9:30 pm

агваансамдангын сүхбат, ишдоржын доржсамбуу
Canix
 
Posts: 38
Joined: Sat Aug 20, 2011 9:11 pm

Re: Таны хайртай бєх

Postby otgoo99 » Sun Aug 21, 2011 3:31 am

Миний хайртай бөх Далай даян аварга Өсөхбаяр! Сайхан аврагадаа.
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Таны хайртай бєх

Postby Bulga » Mon Aug 22, 2011 1:30 am

Миний дуртай хүндэтгэдэг бөхчүүд гэвэл Сумьябазар аварга,Улсын заан Санжаадамба 2 л байна даа
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest