Дархан аварга Г.Өсөхбаяр

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Цоомоо » Wed Oct 19, 2011 12:07 pm

Би бас тэр гэмтэл их нөлөөлсөн байх гэж боддог.
2005 оны дараа авлуу даа.
Бараг барилдахгүй байж байж 2006 наадмаар Заан цолоо авч байсан.

Хөл сайтай, зогсолт сайтай 2 бас арай өөр байх аа.
Зогсолт сайтай гэвэл би Мөнх-Эрдэнэ арсланг хэлнэ.
Мундаг шүү дээ.
ХАрин хөл гуя бол нарийхан шүү дээ.

Хөл гуя нь бүдүүн, сайн байвал олон жил сайн барилдах юм болов уу гэж боддог.
Гэхдээ л Одгэрэл заан мундаг л гуятай байсан, одоо бүүр шуугдчихсан байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Барнаба » Wed Oct 19, 2011 12:21 pm

.
Last edited by Барнаба on Wed Jun 11, 2014 3:24 pm, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13486
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 19, 2011 4:46 pm

Цоомоо wrote:
Takanohana_Nowitzki wrote:одоо үнэхээр нас нь яваад хөл, хөдөлгөөн үнэн муудсан бна билээ. Энэ жил зүгээр Санжаадаа юм уу Рагчаадаа өгөөл явуулцан бол нутгийхан нь ам сайтай байх байсан биз.

Хөл бол харин сайтай.
Та нар гуяыг нь хараарай, мэдээж ид үеийнх шигээ биш гэхэд бас л татчаагүй л байгаа.
Бярын хувьд бол одоо барилдаж байгаа бөхчүүд дундаа л гэдэг юм байна лээ.

Харин би Мөнхбат аваргыг хөл, гуя муутай юм байна даа л гэж харсан. Би уг нь хөл гуя бөхөд их чухал гэж боддог.
Мөнх-Эрдэнэ арслан бас хөл гуя бөгс их муу байсан бөх, гэхдээ л олон жил сайн барилдсан даа.

Одоо ч гэхдээ түрүүлж чадахгүй л дээ.
Энэ жил л 8 дээр Баасандорж аваад, 9 дээр Баяржавхлан аваад болчих газар байсымдаа уг нь.
Тэгээд яахав Мөнхбатад унаад л үзүүрлэдэг юм байгааз...

Өөрөө ч мэдээж юм горьдож л байсан байх, одоо бодоход ингээд унахаа мэдсэн бол 8 дээр Санжаагаа аваад явуулчихсан бол кк
Уг нь санаснаар болдог бол Рагчаагаа 2 ч аваад хаячихсын, нэг гарьд болгочихвол ч...

Мань энэн дээр хөлний бүдүүн зузаан булчинтайг яриагүй, зогсолт, тэнцвэр, алхаа гишгээний хөл ярьсийн, одоо бол тэнтэр тунтар гээд хөлд нь жаахан юм хийхэд л яваад өгжийлээ, наадмаас өмнөх өргөөний хэдэн барилдаанд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby meesh » Thu Dec 01, 2011 5:55 pm

Г.Өсөхбаяр: Залуу зургаан зааны үе гэхээр сайхан санагддаг шүү

Монгол Улсын гавьят тамирчин, даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр “Алдар” спорт хорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа билээ.

-Өөрөөр “Алдар” спорт хорооны даргын ажлыг дөнгөж аваад байхдаа манай сонинд товч яриа өгсөн. Цаашид ямар, ямар ажил хийхээр төлөвлөөд буйгаа бодож амжаагүй байна гэсэн. Одоо бол төлөвлөчихсөн байгаа нь мэдээж?

-"Алдар" спорт хороо маань манай ууган нийгэмлэгүүдийн нэг. Энэ байгууллагаас Монголын бүх л алдартай тамирчид төрсөн шүү дээ. Спортын маш том бааз юм даа. Ажлаа аваад сар гаруй л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажилтайгаа танилцаж амжлаа. Гэхдээ миний бие "Алдар" нийгэмлэгийн тамирчин болоод хорь гаруй жил өнгөрчээ. Мөн цэргийн хүн гэдэг утгаараа хамт олноо мэддэг. Тиймээс надад бол шинэ салбар огт биш. Хамт олонтойгоо зохицоод л ажиллаж байна даа. Төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байгаа. Ирэх онд бидний өмнө том зорилт тавигдах болно. Монголын бүх ард түмний спартакиадад манайхан оролцоно. Дөрвөн жилд ганц удаа болдог учраас Монголын олимп гэж ойлгож болох юм. Уг спартакиадад "Алдар" нийгэмлэг маань арван хоёр удаа оролцсоноос аравт нь тэргүүлж, хоёрт нь мөнгөн медаль хүртэж байсан түүхэн амжилт бий. Монголын олимпдоо бид бэлдэж байна. Он гаргаад л цана, тэшүүр гээд тэмцээнүүд эхлэх байх.

-Таныг автын инженер мэргэжилтэй гэдгийг хүмүүс ерөнхийдөө мэдэх болов уу. Бөхийн зам мөр хэрхэн хөөснийг тань ч бас гадарлана. Гэхдээ тэр тухай асуумаар байна л даа?

-Автын инженер мэргэжил эзэмшихээсээ өмнө би барилддаг байсан. Бөх гэдэг мэргэжил биш учраас дараа нь автын инженер мэргэжилтэй болсон. Ер нь би бөхийн орчинд өссөн бөх болно гэж боддог, мөрөөддөг байсан. Өвөө маань түмэндээ алдар нь түгсэн том бөх хүн байсан болохоор удмыг нь залгаж бөх болохоор шийдсэн гэж хэлж болох юм. Миний бие өвөөгийнхөө нэр төрийг сэвтээлгүй, өндөрт авч яваа гэж боддог. Өөрийнхөө амьдралыг бөхийн спортод зориулснаа ийн хэлж байна.

-Та анхны цолоо хаана хүртэж байв. Ямар ч байсан 1994 онд Бүх цэргийн наадмаар одоогийн гарьд И.Доржсамбуутай үзүүр түрүү булаалдан өвдөг шороодож, цэргийн заан цол хүртсэнийг тань санаж байна?

-Анхны цол гэвэл 1993 онд Архангай аймгийн Цахир сум буюу өвөөгийнхөө төрсөн нутгаас сумын заан цол хүртэж байлаа даа. Тэгэхэд би чинь хорин нас л хүрч байсан юм уу даа. Өвөөгийнхөө нутгаас анхны цолоо авсандаа бахархаж, бэлгэшээдэг. 1994 оны гуравдугаар сарын хорин долоон билүү, хорин найманд Батлан хамгаалах яамнаас тушаал гарч анх армийн хүн болж байсан. Дараа нь бүх цэргийн наадмаар И.Доржсамбуу гарьдтай үзүүр түрүүнд үлдэн үзүүрлээд цэргийн заан цол хүртсэн. Тэр жил Архангай аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан болсон. 1995 онд бүх цэргийн наадмаар Ч.Батзориг зааныг даван түрүүлснээр цэргийн арслан цол хүртсэн. Одоогийнхоор бол хурц арслан цолтой болж байлаа.

-Буур Жамьян аварга “Энэ хүү бөх болж мэднэ. Эрийн цээнд хүртэл нь битгий ноцолдуулаарай” гэж Ж.Мөнхбат аваргад захиж байсан гэдэг. Энэ үгийн цаана их учир бий дээ?

-Энэ үгийг бодохоор би өвөөгөө их мундаг холын хараатай хүн байжээ гэж өөрийн эрхгүй биширдэг. “Миний зээ хүү бөх болж мэднэ хорин нас хүртэл нь битгий ноцолдуулаарай хэрэв барилдахаар байвал хүний гарын аяыг даачихаар болох үед нь барилдуул, болохгүй бол битгий барилдуулаарай олны доог тохуу болох вий" гэхээс эмээсэн тухай Мөөеө аваргатай ярьсан зүйл байдаг юм билээ. Ингээд бодохоор хорин нас хүрнэ гэдэг эрийн цээнд хүрч хүний гарын аяыг даахтай болдог юм" байна л даа. Би 16 настай сургуулиа төгсөн Улаанбаатар хотод ирж бөхийн секц, дугуйлангаар гурав, дөрвөн жил хичээллэсний хүчинд хүний гарын аяыг даахаар болсон доо. Тэгээд яг хориндоо насандаа барилдсан нь Цахир сумын наадам юм. Одоо ингээд бодоход арван долоо, найман насандаа сайн барилдаж байгаад бэртэл гэмтэл аван бөх болж чадаагүй түүх олон хүнд байдаг. Энэ бүгдийг давхар бодож тооцоолсон байж дээ, манай өвөө. Ер нь энүүхэндээ л хэлэхэд, аваргын удмыг залгаж бөх болно гэдэг маш өндөр хариуцлага ш дээ.

-Ойрын хугацаанд та барилдаж харагдсангүй. Зүүний магнай эзгүйрээд эвгүй юм гэж манайхан ярьдагдаа, түүн шиг л санагдах юм?

-Барилдалгүй яахав. Ойрын үед бэлтгэл дутуу байлаа. Мөн ажлын зав зай амжихгүй юм. Өндөр цолонд хүрсэн бөх бэлтгэл дутуу барилдаад доогуур даваануудад уначихмааргүй л байна шүү дээ. Бэлтгэл жаахан дутуу л бол залуучууд тун эвгүй болчихоод байна.

-Та чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Азийн наадмаас хүрэл медаль хүртэн, Ази тивийн аварга ч болж байсан. Үүнээс өндөр амжилт гаргах боломж байсан л байлгүй, тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм боломж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бодоход өөрийгөө дайчлах тал дээр алдаа дутагдал гаргасан юм болов уу. Бэлтгэл сургуулилт хийх гэхээр хүнд жингийн тамирчинд хамт бэлтгэл хийх хүн олдохгүй гээд хувь болон хувьсгалын олон хүчин зүйлс нөлөөлж л байсан. Манай спортынхонд бэлтгэл хангагч олдохгүй, тийм л хэцүү байлаа ш дээ. Биднийг ид барилдаж байсан ерээд онд хангамж, тэмцээн уралдаанд оролцох замын зардал, байрны асуудал гээд бүх л зүйл дээр хүний царай харж байлаа. Цаг хэцүү байхад тамирчид ар гэрээ авч явахын хажуугаар олон улсын тэмцээн уралдаанд орох зардлаа хайхаас өгсүүлээд асуудал их байсан. Харин одоо бол өөр болсон шүү дээ. Улс орон хөгжөөд спортынхныг анхаарч үздэг болж. Одоо тэгээд гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байлаа гээд яахав дээ.

-Хоёр мянгаад он бол залуу зургаан зааны эзэрхийллийн үе байлаа. Үнэхээр ч та бүхний өрсөлдөөн бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан даа?

-Монгол бөх маань үе үеээрээ төрдөг. Нас ойролцоо сайхан бөхчүүд төрж байлаа л даа. Яахав залуу зургаан зааны барилдаа, тэмцэл үнэхээр өрсөлдөөнтэй байсан. Улсын наадам, заал танхимын барилдаанд ч тэр бид зургаа барилдахад эхний найм дотор баттай л зогсдог байлаа. Үеийнхээ тэр сайхан бөхчүүдээр бахархдаг юм. Бид хоорондоо олон удаа барилдаж давж, унаж сайхан нөхөрлөдөг байсан. Үе үеийн бөхчүүдийг энэний үе, тэрний үе гээд ярьдаг. Ард түмэн хэдэн зуун жилийн дараа ч дурсаж л байдаг. Залуу зургаан зааны үе гээд ярьдаг болохоор бид монголчуудаа үнэнхүү баясгаж барилддаг байж дээ. Тэр тухай бодохоор сайхан санагддаг шүү. Зургаан залуу заан гээд онцлоод байгаа болохоос бидний үед шил даран И.Доржсамбуу гарьд, О.Одгэрэл, Д.Бумбаяр, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын заанууд, М.Жамьянпүрэв начин гээд бас л мундаг бөхчүүд гарч ирсэн шүү дээ. Бид зургаа бусад бөхчүүдээсээ арай илүү бэлтгэл хийж, хэн нэгнээ хурцалж барилддаг байсан болов уу.

-Тэгвэл одоогийн залуучуудын барилдаан та хэдийн гарч ирж байсан үетэй харьцуулахад ямар санагддаг бол оо?

-Монгол бөхөд шинэ үе гарч ирэх ёстой юм. Би дээр хэлсэн бөх үе үеэрээ төрдөг гэж. Хэдэн зуун жилийн өмнө ч гэсэн тийм л байсан. Гол нь яахав залуучуудад хандаж хэлэхэд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, зөв явах ёстой. Энэ цаг үед монгол бөхийг авч яваа хүмүүсийн хувьд дараа үеийн бөхчүүддээ үндэсний бөхөө цэвэр ариунаар нь өвлүүлж өгөх ёстой гэдгээ цаг ямагт ухамсарлан бодох л хэрэгтэй. Цаашлаад үүрэг хариуцлагаас гадна энэ сайхан монгол үндэсний өв соёлоо хэрхэн үлдээх нь энэ залуусын гарт байна. Үндэсний бөх гэдэг агуу том соёл шүү дээ.

-Таныг өөрөө ч мэдэлгүй байж байгаад "Тусгай салаа" кинонд тоглочихсон гэдэг. Уг киноны Дэндэвийн дүрд тоглодог жүжигчин Эрдэнэбаяртай барилддаг хэсгийг асуугаад байна л даа?

-Өөрийн тань хэлж байгаачлан огт мэдээгүй байж байгаад тоглочихсон байна лээ. Сүүлд манай хүүхэд "Тусгай салаа" киног үзчихээд "Та кинонд тоглосон" гэж хэлээд намайг гайхахад хүргэж байв. Дэндэвтэй наадмын оноолтод хүчээр тааруулсан байх аа. Зэвсэгт хүчний тухай кино болоод ч тэр үү надад их таалагдсан. Яг барилдаж байх үед кино зураг авалт хийж байгаа гэж хэлээгүй, камер ч харагдаагүй. Сүүлд нь харин тоглосон жүжигчдийг нь хүлээн авч яамны шагналаар шагнаж байгаа нь зурагтаар гарч байсан. Дараа нь Жанжин штабын дарга нарт "Бүх жүжигчдээ урьчихаад яагаад намайг уриагүй юм" гээд хошигноод өнгөрсөн удаатай.

-Улс төр, бизнесийн салбарт бөхчүүд хүч үзэх болсон. Б.Бат-Эрдэнэ аварга, Кёкүшюүзан Д.Батбаяр нараас өгсүүлээд хүмүүс бүгд мэднэ. Харин таны хувьд улс төрд хүч үзэх, бизнес хийгээд явах бодол байдаг уу?

-Одоохондоо тэр тухай бодож төлөвлөсөн зүйл алга даа.

-Тэгвэл цаашид орж магадгүй гэсэн үг үү?

-Мэдэхгүй ээ. Одоогоор бодсон юм алга л байна.

-Өнөө жилийн наадмын тухай асуух гэсэн юм. Та наймын даваанд Ж.Бат-Эрдэнэ гарьдад унасан даа. Их л харамсалтай санагддаг нь мэдээж?

-Харамсмаар барилдаан зөндөө байлгүй яахав. Энэ хорин жилийн хугацаанд хэдэн барилдаан болоход хэд давж, унасныг мэдэхгүй юм. Харамсахаасаа илүү дүгнэлт хийх нь үр дүнтэй гэж боддог. Дүгнэлт хийж байж алдаа оноогоо ухааран дараагийн барилдаандаа амжилт гаргах ёстой. Өнөө жилийн наадмын талаар яримааргүй байна аа.

-Үндэсний бөхийг дэлхийн хэмжээнд гаргах талаар юу гэж боддог вэ?

- Юм бүхнийг орчин үежүүлээд байвал монгол үндэсний онцлог устана шүү дээ. Бичиг соёл, зан заншил, эрийн гурван наадам тэр дундаа үндэсний бөх монгол гэж хүн байгааг, монгол гэж улс байгааг тодорхойлж байгаа хамгийн том үнэт өв соёлын нэг гэж боддог. Монгол бөхийг дэлхийд гаргахад зарим нэг дүрэм журмаас эхлээд өөрчлөх зүйл байлгүй л яахав. Тэгэхдээ олон зуун жил яваад ирсэн түүхэн уламжлалыг нь яасан ч алдагдуулж болохгүй.

-Жил жилийн наадмын дараа допингийн асуудал сөхөгддөг. Даян аваргын хувьд энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцах уу?

-Ер нь допингийн шинжилгээ авах болсонд би хувьдаа талархалтай байгаа. Аливаа спортод шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Хэн нэг нь хүч нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглээд нөгөөх нь зүгээр энгийн бэлтгэлээ хийгээд барилдаж байгаа хүн хоёрын хооронд асар их ялгаа гарч ирж байгаа юм л даа. Хамгийн гол нь дэлхий, олимпийн наадамд хурцаар яригддаг энэ допингийг хэрэглүүлэхгүй гээд байгаа нь тухайн тамирчны эрүүл мэндийг хамгаалах гэсэн арга шүү дээ. Дэлхий анхаарал хандуулсан энэ зүйлд бид ч бас анхаарах ёстой. Ядаж л тэр уралдаан тэмцээнийх нь медалийг хураахаас гадна олон жилээр тамирчны эрхийг хасч, нэр төрөө цаашлаад улсынхаа нэр хүндийг унагахыг нь хориглох нь зөв. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг ухаарах л хэрэгтэй. Тамирчин хүн эрүүл байж л амжилт гаргадаг. Үнэхээр л тэр олон улсын стандартад нийцсэн газар шинжилгээг нь аваад, хариуг нь гаргаад байх шиг байгаа юм. Харин хариуцлага тооцох болохоор дотроо тэгсээд өнгөрдөг. Яах гээд хүч нэмэгдүүлэх бэлдмэлийг хориглоод байдаг юм. Үр нөлөө нь яаж гардаг талаар бодох л асуудлын нэг. Монгол бөх удам залгаж төрдөг. Манай бөхчүүдийн дийлэнх нь ямар нэгэн бөхийн удамтай байдгийг бид мэднэ. Энэ допинг бидний үр удамд нөлөөлж тэр генийг устгах аюултай. Хүч нэмэгдүүлэх бэлдмэл ер нь бол хар тамхи шүү дээ. Хар тамхийг дэлхийд яаж хорьж цагддаг билээ.

-Бөхчүүд "Бэртэл гэмтлээ эдгээх гэж хэрэглэсэн. Допингийн төрлийн эм гэдгийг нь мэдээгүй" гэдэг. Энэ тал дээр...?

-Хувь хүн, тамирчин хүний хариуцлага гэж байх хэрэгтэй. Бид эрхээ мэдээд байдаг хэрнээ үүргээ огт мэддэгүй. Өөрсдөө хэрэглэж байгаа эм, эмчилгээгээ допингийн төрөлд орж байна уу, үгүй юу гэдгээ эмчээс асуудаггүй. Биднийг хариуцсан эмч, байсаар байтал тэднээс энэ тариаг хийлгэх гэсэн юм болох уу, болохгүй юу гэдгээ тодруулж лавладаггүй нь бөхчүүдийн буруу. Тамирчид бэртэл гэмтэл маш их авдаг л даа. Мэдээж түүнийгээ эмчлүүлэлгүй яахав. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрсдийнхөө төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй шүү дээ.

Э.ЭНХБОЛД
“ӨДРИЙН СОНИН”
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7571
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:42 pm

Арал томтой хүн удаан харьдаг гэдийн байна лээ , тэгээд ч нөгөө хэдээсээ удаан барилдаж байна.
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:43 pm

Баянмөнх аваргын мөнхбат аваргаас удаан харьсан нь бас энэнтэй л холбоотой гэсэн
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:44 pm

6-н залуу зааны үеэс уг нь ганц дархан аварга цолтон төрсөн бол...
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:45 pm

Өсөхөө аварга маань одоо нэг түрүүлээсэй дээ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby uuganaa_2491 » Sun Jan 22, 2012 3:36 pm

Өсөхөө одоо түрүүлнэ гэж байхгүй л дээ.гэхдээ шөвөг бол байгаа байх оо. Одоо ч тэгээд удаан барилдахгүй байлгүйдээ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Boldoo_bb » Thu Jan 26, 2012 12:37 am

Залуучуудаа гүйцэхгүй байгаа юм шиг байгаан тэ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Цоомоо » Tue Feb 28, 2012 3:19 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Nok » Tue Feb 28, 2012 4:01 pm

Энэ хүнийг уг нь сонгомол барилдаанаар хар багаас нь хичээллүүлсэн бол... :smile:
Nok
 
Posts: 621
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Wed Apr 23, 2014 11:23 am

Улсын тонж манлай засуул Д.Цогзол: Г.Өсөхбаярт дархан аварга болох боломж их байна. Гэхдээ бурхан багш өвөөгийнхөө цолноос дээш гарах ёсгүй гэж үзсэн бол түүгээр л болно байх.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Цоомоо » Tue Jun 10, 2014 3:41 pm

Бие бол аймаар байгаамаа.
2003 оны зураг байх.

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby jal » Tue Jun 10, 2014 4:40 pm

Төрчихсөн амьтан шүү дээ.. Дархан аваргыг гуйж биш гуядаж л авах байсан юм.. хайран сайхан хоёр наадам...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 10, 2014 6:28 pm

За тэгээд наадмаас өмнө дархан болчвол 3-ын даваанд 1 цолоо дуудуулаад болих биз дээ. Ноднин шиг Дүүрэнбаярдаж нтр заваарахгүй блгүй. Дүүрэнбаяраа үнсэхвий дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Wed Jun 11, 2014 10:22 am

Дархан аварга болчоосой билээ
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Wed Jun 11, 2014 2:38 pm

Дархан аварга болохуу үгүй юу маргааш шийдэгдэнэ.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby meesh » Wed Jun 11, 2014 2:54 pm

Угаасаа энэ далай гэж цол байгаагүй биз дээ 2003 оноос бил үү бий болгосон. 4 түрүүлээд дархан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7571
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Wed Jun 11, 2014 3:21 pm

meesh wrote:Угаасаа энэ далай гэж цол байгаагүй биз дээ 2003 оноос бил үү бий болгосон. 4 түрүүлээд дархан.

:-D :-D :-D :-D :-D
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby mugi19 » Wed Jun 11, 2014 3:44 pm

Uvsiinhniig zuunii magnaid gargahgui gesen neg yaria yavaad bdag bhaa..,
Oiriin heden jildee naadmaar duurenbayar ene ter geed 4, 5 davaad bj l bh bhdaa..,
Darhan boloh ni ch todorhoi baihaa..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2529
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Цоомоо » Wed Jun 11, 2014 5:06 pm

Зүүний магнай гэснээс Баянаа аварга хэдэн удаа гарсан бол, бас цөөхөн байх шүү.
Дамдин аварга, Мөнхбат аварга нар гарчихаар.
Бат-Эрдэнэ аварга ч бас цөөхөн юм аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Брон » Wed Jun 11, 2014 5:11 pm

Цоомоо wrote:Зүүний магнай гэснээс Баянаа аварга хэдэн удаа гарсан бол, бас цөөхөн байх шүү.
Дамдин аварга, Мөнхбат аварга нар гарчихаар.
Бат-Эрдэнэ аварга ч бас цөөхөн юм аа.


Бүр сүүлд 2002 оноос хойш 2, 3 л гарсан байх Баянаа аварга
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1672
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 11, 2014 5:59 pm

Цоомоо wrote:Зүүний магнай гэснээс Баянаа аварга хэдэн удаа гарсан бол, бас цөөхөн байх шүү.
Дамдин аварга, Мөнхбат аварга нар гарчихаар.
Бат-Эрдэнэ аварга ч бас цөөхөн юм аа.

Баянаа нээрээ цөөхөн байх, Дамдин аваргаас хойш Мөөеө өнжсөн, 1-ийн даваанд унасан нтр дээр л гарсан байх. Ид үедээ бол үзээгүй байх өө. Шөвгийн 4, үзүүр түрүүнд юу юм гэхээс. Ба аварга 5-ын даваанаас хойш бол тувт зүүн ш дээ :ногоон:
Цэрэнтогтох аваргын хэлсэн заан болоод 5-ын давааны тунаанаас гарч байгаам, арслан болоод 6-ийн давааны тунаанаас гарч байгаам, аварга болсон чинь 7 дээр тунадаг хэвээрээ л бйасан гэдэг үг санаанд орчлоо. Аварга байж 7-д тунаастай гэхээр цүцүцүцү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16857
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аваргын зээ Даян аварга Г.Өсөхбаяр

Postby Болдгэрэл » Thu Jun 12, 2014 9:20 am

Дөрөв түрүүлчээд дархан аварга болоогүй ганцхан хүн бол Г.Өсөхбаяр
Аймгийн заан Пүрэвжав: Сүүлийн үед төрсөн аваргуудаас хамгийн сайн нь Г.Өсөхбаяр шүү. Төрмөл бөх. Бусад нь бол таримал байсан юм
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests